Jul 30, 2012

Зохиогчийн тухай: Жалайр М. Баттөгс

эх сурвалж: http://inom.mn/author/17
Зохиогчийн тухай

Баттөгс Жалайр М.
Жалайр М. Баттөгс нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.
1984 онд Нийслэлийн 2-р дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Политехникийн их сургуулийг төгссөн, инженер-эдийн засагч мэргэжилтэй.

“Уран зөгнөл, адал явдал” сонины эрхлэгч, Эрэл компанид орчуулагч, “Бизнес зар” сонины эрхлэгч, “Бизнес Таймс” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Интерпресс” компанийн ерөнхий редактор, “Номос” хэвлэлийн газрын захирал зэрэг ажил хийж байсан.

1996-2009 онд сурах бичгийг шинэчлэх төслийн хүрээнд нийт 29 сурах бичгийг редакторлон гаргах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг удирдан, редактороор ажилласан. “Тод толь” санг удирдан, цахим хэвлэн нийтлэлийг хөгжүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, уран бүтээл хийж байна. “Цагаан бамбарууш” хэвлэлийн газрын эрхлэгч. www.e-nom.mn

Монгол зохиолчдын бүтээлийг цахим хэлбэрт оруулан хадгалах, түгээн сурталчлах ажлын эхлэл болох Ардын уран зохиолч Ц. Дамдинсүрэнгийн бүрэн түүврийг CD болгон гаргасан. Ш. Одонтөрийн хамт “Монгол хэлний тайлбар толь” зохиож 2006 онд анх удаа цахим хэлбэрээр “Тод толь” нэрээр гаргасан.
bat_t2gs@yahoo.com

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...