Aug 31, 2010

Онч мэргэн үг-10 С-М

10

주사위는 던져졌다.
-율리어스 카이사르
Нэгэнт шоо хаясан.
- Юлий Цезарь

진실은 존재한다. 오직 거짓말만이 만들어진다.
-브라크
Үнэн мөн оршдог. Харин хүмүүс худалд хуурмагийг зохиодог.
- Брак

제일의 부는 건강이다.
-에머슨
Эрүүл мэнд эрхэм баян.
- Эмерсон

천재(天才)란 하늘이 주는 1% 의 영감과, 그가 흘리는 99% 의 땀으로 이루어진다.
-에디슨
Суут хүн 1 хувийн авъяас билиг болон 99 хувийн хөлс хүчээр төрдөг.
- Эдисон

청년기는 대실수이다. 장년기는 투쟁이다. 그리고 노년기는 후회이다.
-디즈레일리
Залуу нас том алдаа. Дунд нас тэмцэл. Өтөл нас харуусал.
- Дизрейли

추위에 떤 사람일수록 태양의 따뜻함을 느낀다.
-휘트먼
Даарч байгаа хүн нарны илчийг илүү мэдэрдэг.
- Витман

치료를 받을 생각을 말고 질병을 만들지 말라.
-휘트먼
Эмчлэх тухай бодоод байлгүй өвчлүүлэхгүй байхаа бод.
- Витман

친구가 많다는 것은 친구가 전혀 없다는 것이다.
-아리스토텔레스
Олон найзтай байна гэдэг огт найзгүй гэсэн үг.
- Аристотель

친구들에게서 기대하는 것을 친구들에게 베풀어야 한다.
-아리스토텔레스
Найзаасаа юу хүснэ. Найзууддаа тэгэж ханд.
- Аристотель

친구를 얻는 유일한 방법은 스스로 완전한 친구가 되는 것이다.
-에머슨
Сайн найзтай болох цорын ганц арга бол өөрөө төгс найз болох.
- Эмерсон

Aug 30, 2010

"Мундаг орчуулга" "Мунаг орчуулга" хоёр...

Үзэг цаас блогоос
-----------------------
2009-08-04 18:56:30

За байз гэнэт мэргэжлийн өвчин хөдлөөд нэг бичлэг оруулахаар шийдлээ. Юу юм л даа. Цаг үе үнэхээр хурдан өөрчлөгдөж байна.Орчуулгын ном зохиол улам л олон болж. Орос хэл дээрээс орчуулсан номууд л байдаг байсан номын дэлгүүр өнөөдөр дэлхийн олон хэл дээрээс орчуулсан олон төрөл зүйлийн номоор дүүрсэн байна. Харин тэдний дундаас үнэхээр сайн орчуулга нь хэд байна вэ? Цэвэрч бүсгүйн хумсанд хир тогтохтой адил хэмжээний номууд л сайн орчуулгатай. Бусад нь хэл зүй, найруулга, үг сонголт, зөв бичгийн дүрэм, учир зүй, гоо сайхан, сонсголонтой, уншихад хялбар, гадаад үгийг шүүх зэрэг талаасаа алдаа ихтэй. Ихээр зогсох уу даа. Арай л дэндүү. Тэр номыг унших биш, алдааг нь түүж, эсвэл найруулга муутай болсон ойлгомжгүй өгүүлбэрийг ойлгох гэсээр дургүй хүрээд шүүгээний мухарт шидэх хэмжээний "бүтээлүүд". Угаасаа ч шидчихдэг юм. Тэгээд бас хэрэгтэй өгүүлбэрийг нь тэмдэглэ гээд ард нь өнгийн харандаа өлгөсөн байхыг нь яана. Ичмээр... Тэдгээр номуудын ард

Орчуулсан :
Ариутган шүүсэн :
Хэвлэсэн :

гэсэн гурван тайлбар заавал байдаг. Орчуулсан хүн нь өөрөө тухайн номоо ариутган шүүнэ гэж хаана ч байхгүй. Энэ бол өөрийнхөө үсийг толинд харалгүй хайчаар засаж байгаатай л адилхан явдал. Тэгвэл жинхэнэ төгс орчуулгыг хамтдаа харцгаая.
Эргээд нэг сана даа. Арван жилд "Алтан загасны үлгэр" гээд нээх сайхан шүлгэлсэн хэлбэрээр бичигдсэн зохиолыг гадаадын уран зохиол гээд л заадаг байв. Одоо ч зааж байгаа биз...Бага байхад цээжилж асуугдах гэж зовдог байсан энэ үлгэрийн Ц.Дамдинсүрэн гуай 1939 онд орчуулсан гэдэг. Гэхдээ өнөөдөр ингээд ном зохиол, хэл яриа орчуулаад сууж байхад үүн шиг агуу орчуулгатай тааралдаагүй л байна. Солонгосын нэг үлгэрийг шүлэгчилсэн хэлбэрээр монгол сэтгэхүйд тааруулан орчуулахыг оролдсон боловч ёстой л "Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө" гэдэг л болсон юм. Одоо бүр ярихаас ч ичиж байна.

Өвгөн багш энэ үлгэрийг орчуулсан талаараа,
“Би энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж авахуйцаар орчуулахыг зорьсон. Хэдийгээр би Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж боддог. Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн монгол хөрвүүлэг нь яг үгчилсэн орчуулга биш, харин ямар нэг хэмжээгээр дууриалган зохиосон бүтээл болсон юм. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн муу аль аль нь буй байх”
гэж ярьсан байдаг юм.

Үнэхээр яг л тэгж орчуулсан. Ямар ч хүн уншсан яг л Монгол үлгэр юм шиг хэлэхэд амархан чанар, сонсголонтой, үгийн сонголт, толгой холболт гээд л бүх юм 100 хувь. Харж байгаад нэг уншаад үз л дээ. ямар гоё гээч...

Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина
Өвгөн нэг өдөр
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.

Энэ үлгэр эх хэл дээрээ үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Харин Монгол хэл дээр бол яруу найргийн хэлбэртэй. Хувиргаж орчуулсан хэдий ч ямар ч утга санаа, орос хэл дээр сонсголонтой яруу байдлыг алдаагүй, үгийн сонголтыг маш төгс хийсэн гээд л магтаад байвал магтах юм туйлын их. Зүгээр л нэг дууны үг өөртөө зориулж орчуулах гэж зовдог надад энэ бол хоймортоо залсан ч ихдэнэ үү гэхээс үл багадах агуу зүйл. 1979 онд А.С.Пушкины II ботийгхэвлэхдээ “Полтав”, “Хүрэл хөшөө” гэсэн шүлгийг Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар оруулсан байдаг.
Агуу хүний мөр нь балардаггүй, ухаан нь арилдаггүй гэдэг энэ дээ. Бид өнөөдөр ч энэ шүлгийн өмнө оюунаа чилээгээд л багахан хэмжээний судалгааны ажил хийгээд л сууж байна. Олон жилийн дараа энэ шүлэг Монгол хэлний судалгааны ажлын хамгийн том хэрэглэгдэхүүний нэг болчихсон байхад би лав гайхахгүй.

Aug 29, 2010

Монгол хэл маань байхгүй болчихвол латин, монгол, кирилл бичгийн аль нь ч хэрэггүй

origo.mn

Өдрийн Сонин 2008/02/22 - 10:01, Баасан гараг

Олон улсын эх хэлний өдөрт зориулсан “Даяаршил-Хэлний бодлого-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Б” танхимд өчигдөр боллоо. “Хэлний бодлогын үндэсний академи” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан эл хурлыг Ерөнхий сайд С.Баяр нээж үг хэлэх байсан боловч өөрийн биеэр хүрэлцэн ирсэнгүй. БСШУЯ-ны сайд, Төрийн хэлний зөвлөлийн дарга Н.Болормаа Засгийн газрынхаа тэргүүний өмнөөс хүлцэл өчиж, Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн чухаг эрдэнэ-эх монгол хэлээ яавал цэвэр ариун хэвээр хойч үедээ уламжлан өвлүүлэх талаар эрдэмтэн мэргэдийн саналыг сонсов.

Доктор, профессор С.Лочин “Хэлний бодлогогүй бол төрийн бодлого хүчгүй”, профессор Д.Цэмбэл “Хэлний бодлого ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” гэсэн илтгэл тавьцгаав. Доктор С.Лочингийн илтгэл эрдэмтэн судлаачдын анхаарлыг багагүй татсан. Тэрээр “Сингапур Улсын албан ёсны хэл нь малайз, тамиль, Нидерландынх франц, Швейцарь Улсын албан ёсны хэл нь герман, франц, итали хэл байдаг. Турк улс эртнээс араб үсэг хэрэглэж байсан ч одоо латин үсгийг төрийн бичгээ болгосон нь талаар болоогүй. Монголчууд бид хөх толботой гэдгээрээ алийн болгон бахархах вэ. Ийм зүйлээр бахархана гэдэг харин ч монголиад гэдэг өвчний илрэл. Монгол хэл хятад, түвд, самгарьд, орос, манж хэлний дайралтад үеийн үед өртөж байсан ч устаж алга болоогүй. Одоо англи хэлний дайралтад өртөж байна. Иймээс даяаршлын эл давалгаанд монгол хэлээ живүүлэн алдчихалгүй явах хэрэгтэй байна. Хэл анхдагч, бичиг хоёрдогч гэдгийг мартаж болохгүй. Босоо, хэвтээ бичиг хэрэглэнэ гэж маргалдсаар суутал хэл маань устчих вий дээ. Монгол хэл байхгүй болчихвол латин, кирилл, монгол бичгийн аль нь ч хэрэггүй” гэж байсан.
Түүний ойлголтоор хэлийг устгахад гол нөлөө үзүүлж буй хүмүүс нь “гадаадын мэдэх, мэдэхгүй хэлээр хов жив ярьдаг авгай нар, эмс охид, өөрсдийгөө сэтгүүлч хэмээн оодорсон жодгор охид, Оксфорд төгссөн гэж хагас дутуу англи хэлээр чалчих намаас нам дамжсан хуурамч улстөрчид” гэнэ.
Хүүхэд залууст хэлний гэмт хэрэг үйлдэхэд нь “жиба”, “шаг”, “дойлуур” гэсэн үгс муугийн нөлөө үзүүлдэг байсан бол сүүлийн үед сэтгүүлчид, улстөрчдийн амнаас “мессеж илгээх”, “чаатлах” гэдэг харь үг байнга унах болсон нь С.Лочин зохиолчийн эгдүүг хүргээд байгаа юм байна.

БСШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудад “Хувилбар сурах бичиг” гээч авлига, хээл хахуулийн шарилж багсайх хөрс суурийг бэлдэж өгснөөр хэвлэлийн жижиг компаниудын дунд сурах бичгийг дур зоргоороо үйлдвэрлэдэг зохисгүй явдал газар авсныг голыг нь олтол хэлэв. Тухайлбал, нэгдүгээр ангийн математикийн сурах бичигт “Байшингийн тагтан дээр амьтны дөрвөн хөл байлаа. Ямар амьтан байсан бэ” гэсэн бодлогыг сэтгэлгээ нь хөгжиж амжаагүй хүүхэд сурагчид байтугай ухаан суусан томчуул ч ойлгоход бэрхтэй нь хэнд ч ойлгомжтой аж. Адгуус амьтад голдуу дөрвөн хөлтэй байдаг бол хүн болон шувуу хоёр хөлтэй, хэвлээр явагчид, ялаа шумуул олон хөлтэй байдаг. Тэгэхээр хэн ч байсан энэ хачин оньсого шиг бодлогыг таашгүй гэсэн нь үнэний хувьтай сонсдов.

Уран зохиолын сурах бичгийн 1959 онд зохиосон хэлбэр, загварыг эвдэхгүй бол утга зохиолыг “хадны мангаа” гэж айх хүүхдүүд цөөрөхгүй юм байна. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг төрөөс зориудаар комисс байгуулан зохицуулахгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр өөрсдийн дураар үг, үсгийн алдаатай нийтлэл гаргасаар байх нь ойлгомжтой гэсэн. Тэрчлэн, FM радио, телевизүүдийн гаргасан үг, үсгийн алдааг түүвэрлэн арав хоног тутамд нэг товхимол гаргаад байвал зөв бичиж, ярих нь сайжрах бололтой.

УИХ-ын гишүүд ч гудамжны үгээр мэдэмхийрцгээж байна
Доктор Д.Цэмбэл “Өвөө эмээ нар ач зээтэйгээ хэлмэрчээр дамжуулж ойлголцох болсон нь харамсалтай. Л.Н.Гумилевын “Түүх, соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг” гэснийг бодох юм сан. Залуучууд маань монгол хэлээ мэдэхгүйгээс ургуулан бодох, нэгтгэн дүгнэх чадваргүй болж байна. Төрийн хэл гэж байдаггүй хүний хэл гэж байдаг. Иймээс хүн бүр л хэлнийхээ өмнө хариуцлага хүлээдэг болъё” гэх мэт бодууштай үг хэлж байсан. Доктор, профессор С.Галсан “Монгол хэлийг мохоож байгаа зүйл нь гадаад хэл биш монголчууд бид өөрсдөө юм. УИХ-ын гишүүд л гэхэд “Тэгдэг л байхгүй юу” гэж гудамжны үгээр мэдэмхийрцгээх нь гунигтай. Б.Ринчен гуай “Аялгуу сайхан монгол хэл” хэмээсэн нь бусад гадаад хэл “аялгуу муухай” гэсэн үг биш.
Ер нь Засгийн газрын дэргэд “Улсын нэр томъёоны комисс”-ыг байгуулмаар байгаа юм. Босоо бичигтэй болчихвол босоо ухаантай болно гээд зарим хүн маргаад байдаг. Энэ худлаа. Хятад босоо бичигтэй байсан. Хэвтээ ханзтай болсон гээд хятад ухаан муудаагүй” гэж байв.

Доктор С.Дуламын үг бусдаас жинтэй байлаа. АНУ-ын хэл шинжлэлийн байгууллагын 2005 оны судалгаагаар дэлхийн ястан, үндэстнүүд 6912 хэлээр ярьдаг ч гуравхан жилийн хугацаанд хорь гаруй хэл устаад байгаа нь манайх шиг цөөхөн хүн амтай улсын эх хэлний хувьд аюулын харанга дэлдэх дохиолол юм. С.Дулам “Зуун жилийн дараа монгол хэл маань байх эсэхийг би хэлж мэдэхгүй. “Дэлхийн хэлний атлас” дээр Байгал нуурын орчимд мөхөж байгаа хэлний таних тэмдэг тавьсан байна лээ. Хөгшчүүл яриад, залуус нь мартсан хэлийг мөхөж байгаа, сургалтын хөтөлбөрт орохоо байсан хэлийг мөхөж болзошгүй гэсэн байдаг юм билээ. Уран сэтгэмжээр бодоход би гэдэг хүн зуун жилийн дараа амьд байлаа гэхэд монгол хэлээ ойлгох эсэхээ хэлж мэдэхгүй. Хамгийн олон хүн ярьдаг хэлтэй БНХАУ хүртэл 2000 онд “Ханз бичиг, хятад хэлний хууль” баталсан. Эх хэл, үндэсний бичгээ бадруулан мандуулна гээд ямар сүртэй уриалга хууль гаргасан гэж санана. ОХУ ч эх хэлээ хамгаалах талаар ямар их санаа тавьж байна. Би УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилд “Төрийн албан ёсны хэлний хууль”-ийг батлуулах гэж их үйлээ үзсэн хүн. Бизнесмэн гишүүдийн эсэргүүцэлтэй мөн ч их тулгарсан. Хэл, уран зохиол хоёр ямар хамаатай юм бэ гээд БСШУЯ-ны хүнд сурталтнууд хэдэрлээд байдаг. Уран зохиол хүний сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг сонгодог утга зохиолтой Франц, Орос, Японы хөгжлийн түүх гэрчилнэ. Хэл, уран зохиол хоёрыг хооронд нь битгий тулалдуулаасай” гэж тэрээр өгүүлэв.
Америк хонины борлон гэж ямар ч монгол хүн ярихгүй
Ардын багш Ш.Чоймаагийн санаа бодол ч сонирхолтой байлаа. Сэтгүүлчид, бүдүүлгээр хэлмээр үгийг эерүүлж, чихээр сонсч, нүдээр уншимгүй үгийг гайхамшиг мэт хэрэглэх болсон нь ёс суртахууны гажиг гэлтэй гэсэн нь хэн хүн бодмоор л санаа байсан. Мөнгөөр өөрийгөө худалддаг бүсгүйг “биеэ үнэлэгч” гэж “үнэд” оруулснаар ачир дээрээ магтан сайшааж буй хэрэг гэнэ. Ийм хүнийг “бөгсөө худалдагч”, “янхан” /Хан эрийг тойлогч/ гэх мэтээр нэрлэх үгийн сонголт байхад “биеэ үнэлэгч” хэмээх нь хөдөлмөрөө үнэлэх, оюун ухаанаа үнэлэх гэсэн утгад дүйж очиж байгаа аж. Төр засгийн тогтоол зарлиг батлагдаагүй нөхцөлд 1985 онд хэвлэгдсэн академич Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрмийн толийг баримтлах нь зүйд нийцнэ гэж тэрээр ярьсан юм. Энэ мэтээр эрдэмтэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлцгээв.

Телевизээр “талийгаачийн үхэлтэй холбоотой сонирхолтой сурвалжлага үзүүлье”, “Америк үүлдрийн хонины борлон”, “Баярлалаа гэж хэлмээр байна”, “Манайхан дотроо балай авчээ”, “Өвлийн олимпийн наадам 4000 жижигхэн хүнтэй хотод боллоо” гэх мэт ёс зүй, утга агуулгын алдаатай үгийг их хэрэглэдэг нь хүүхэд залуусын хүмүүжилд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нээрэн ч бодвоос, ямар ч монгол хүний сэтгэхүйд хонины борлон гэсэн үг буухгүй. Тэрчлэн, жижигхэн хүнтэй хот гэхээр “Гулливерийн аялсан түүх” зохиолд гардаг одой хүмүүсийн хотыг хэлсэн мэт санагдах нь зүй. Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галдан, ардын уран зохиолч Т.Галсан, доктор Ж.Бат-Ирээдүй, хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн нарын эх хэлнийхээ төлөө тэмцэгчид энэ хуралд үнэ цэнэтэй үгээ хэлж байсан нь олон түмэнд нэгийг сануулж, нөгөөг бодуулсан явдал боллоо. Эрдэмтэн мэргэдийн зөвлөмжийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, БСШУЯ, ХЗДХЯ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОНРТ-ийн хэрэг эрхлэх газар, Монголын нийт иргэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд хүргэнэ гэж хуралд оролцогсод мэдэгдсэн билээ.

Л.Батцэнгэл

Aug 28, 2010

Онч мэргэн үг-9 С-М

9

인생에 있어서 가장 중요한 것은 실패했다고 해서 낙심하지 않는 일이며, 성공했다고 해서 기쁨에 도취되지 않는 것이다.
-표도르 미하일로비치 도스토예프스키
Амьдралд хамгийн чухал нь бүтэлгүйтлээ гэж сэтгэлээр унахгүй, амжилт гаргалаа гэж баяр хөөрт мансуурахгүй байх.
- Феодор Михайлович Достоевский

인생은 한 권의 책과 같다. 어리석은 사람은 아무렇게나 책장을 넘기지만 현명한 사람은 공들여 읽는다. 왜냐하면 그들은 단 한번밖에 그것을 읽지 못함을 알고 있기 때문이다.
-장 파울
Амьдралыг нэг боть номтой зүйрлэж болно. Мунхаг хүн амьдралын хуудсыг хамаагүй эргүүлдэг бол ухаалаг хүн хичээнгүйлэн уншдаг. Учир нь ухаалаг хүн амьдралыг ганцхан удаа л уншиж болно гэдгийг мэддэг.
- Жан Пол

인생의 어려움은 선택에 있다.
-무어
Амьдралын асуудал бэрхшээл нь сонголтоос шалтгаалдаг.
- Мор

인생의 위대한 목표는 지식이 아니라 행동이다.
-토머스 헨리 헉슬리
Амьдралын агуу зорилт бол мэдлэг биш, үйлдэл.
- Томас Хенри Хагсли

일을 몰고 가라. 그렇지 않으면 일이 너를 몰고 갈 것이다.
-프랭클린
Ажлаа жолоодохгүй бол ажил чинь таныг жолоодно.
- Франклин

왔노라, 보았노라, 이겼노라.
-율리어스 카이사르
Ирлээ, үзлээ, яллаа.
- Юлий Цезарь

위인이란 소리를 듣는 것은 오해를 받는 일이다.
-에머슨
Өөрийгөө суутан гэж сонсвол эндүүрэл гэж бодоорой.
- Эмерсон

자기 신뢰가 성공의 제1의 비결이다.
-에머슨
Өөртөө итгэх нь амжилт олох хамгийн гол нууц.
- Эмерсон

자연은 결코 우리를 속이지 않는다. 우리를 속이는 것은 언제나 우리 자신이다.
-장 자크 루소
Байгаль дэлхий биднийг хуурдаггүй. Бид өөрөө өөрсдийгөө хуурдаг.
- Жан Жак Руссо

전혀 결점을 보이지 않는 인간은 바보가 아니면 위선자이다.
-주베르
Огт дутагдалгүй хүн харагдвал нэг бол тэнэг, нэг бол хоёр нүүртэн.
- Жүбер

젊게 보입니다 하는 말은 늙었다는 증거이다.
-어빙
Та залуухан харагдаж байна гэдэг хөгширсний тэмдэг.
- Эрвин

Aug 27, 2010

Монгол Солонгос өвөрмөц хэллэгээс-2 М-С

нүглийн нүдийг гурилаар хуурах, нүд хуурах 눈가림을 하다
нүгэл нь нүдээрээ гарах, буруу нь булчингаараа гарах 하늘보고 침 뱉기
нүд аних, хадан гэрт очих 눈에 흙이 들어가다
нүд бүлтийлгэж, чих соотойлгох 눈과 귀를 한데 모으다
нүд бүлтийх 눈이 휘둥그래지다
нүд ирмэх зуур 눈 깜짝할 사이
нүд сохрох, толгой эргэх 눈이 멀다
нүд үзүүрлэгдэх 눈 밖에 나다
нүд халтирам 눈을 뜨고 볼 수가 없다
нүд хуурах 눈가림을 하다
нүдний хог, шүдний мах 눈엣가시
нүдний хор гаргах, цурам хийх 눈을 붙이다
нүдний цөцгийн мэт, амь тавин хайрладаг 눈에 넎어도 아프지 않다
нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болох 눈에 거슬리다
нүдэнд хүйтэн 눈꼴이 사납다
нүдээ аньж өнгөрөөх 눈을 감아주다
нүдээ чичлүүлэх, муу хэлүүлэх 손가락질을 받다
нуруу бөгтийх 허리가 굽어지다
нуруу руу хүйт оргих, хүйтэн хөлс чийхрах 등골이 오싹하다
нуруу тэнийх, зоо тэнийх 허리를 펴다
нүүр тал харах 얼굴을 보아주다
нүүр тахлах, нэр нүүрээ авч гарах 얼굴을 세우다
нүүр түлэх, нүүр халаах 얼굴을 깎다
нүүр улайлгах 얼굴을 붉히다
нүүр халуун 낯이 뜨겁다
нүүр халуун оргих 얼굴이 화끈거리다
нүүр хийх газаргүй болох 고개를 못 들다
нүүрий нь харах аргагүй 볼 낯이 없이
нүүрэн дээр бичээстэй байх 얼굴에 씌어 있다
нүүрэн дээр нь хэлэх 앞에서 말하다
нүүрээ барах 얼굴이 깎이다
нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох 긁어 부스럼을 만들다
нэг гараа нөгөө гараараа барих 손이 울다
нэг дордоход долоо дордох 엎친 데 덮치다
нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт 돼지 멱 따는 소리
нэг мөр хөөх 한 우물을 파다
нэг нүдээр тоож харахгүй 안중에도 없다
нэг тогооноос хоол идэх 한솥밥을 먹다
нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргах 한 귀로 흘리다
нэгийгээ үзэх, эрэгчин эмэгчнээ үзэх 배수진을 치다
нэгэн дуугаар, ам нийлүүлэн 입을 모으다
нэр баасдах, нэр гутаах, нэрийн хор 얼굴에 똥칠을 하다
нэр нүүрээ авч гарах 얼굴을 세우다
одтой 팔자가 좋다
оймс элээх 떡국을 먹다
оонын хоёр эвэр шиг 코 아래 입
орох байх газраа олж ядах 쥐구멍에 들어가다
өгөө аваатай 엎치락뒤치락하다
өдөр тоолох 손을 꼽다
өдрийн бодол шөнийн зүүд 자나 깨나
өдрийн од шиг ховор 가뭄에 콩 나듯
өлөн шүлсээ гоожуулах 군침을 흘리다
өлөн шүлсээ залгих 군침을 삼키다
өнгөрсөн хорвоо 깨어진 그릇
өнгөрсөн хорвоо 엎지른 물
өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр 누워서 침 뱉기
өөрийн бодол өөртөө зөв 제 눈에 안경이다
өөх ч биш булчирхай ч биш 죽도 밥도 아니다
өрх гэр тусгаарлах, гал голомтоо асаах 살림을 차리다
өтгөн мөр үзэх 뒤를 보다
сав л хийвэл, байн байн 하루에도 열두 번
сүг болох, мах болох 녹초가 되다
сүү долоосон гөлөг шиг болох, гөлөлзөх 오금을 못 쓰다
сүүл сүүлээ, шил шилээ дарах 꼬리에 꼬리를 물다
сэтгэлийн бэтэг хагарах 혹을 떼다
сэтгэлээ нээх, дотроо уудлах 속을 털어놓다
сэтгэлээ уудлах, сэтгэлээ нээх 가슴을 털어놓다
талаар өнгөрөх, талаар болох 수포로 돌아가다
талийгаач болох, өөд болох 돌아가시다
тархиа ажиллуулах 머리를 쓰다
тархиа гашилгах 머리를 짜내다
тархин дундуураа татуулах 뒤통수를 얻어맞다
толгой гэдгэр, хараа дээгүүр явах 어깨를 으쓱거리다
толгой дээр цахиур хагалах 뺨치다
толгой нь эргэх 눈이 멀다
толгой нь эргэх 머리가 돌다
толгой өвтгөх, толгой гашилгах 골치를 앓다
толгой цохих 첫 손에 꼽히다
толгойг нь илэх 머리를 쓰다듬다
толгойгоо мэдэх, бие даах 홀로 서다
торонд орсон болжмор 독 안에 든 쥐
төрд хэрэгтэй зайран 약방의 감초
тулга тойрсон 우물 안 개구리
түрийвч түнтийх 주머니가 두둑하다
туулай харайлгах, чулуу долоолгох 수제비를 뜨다
туулайн зүрхтэй 심장이 약하다
түүхийгээрээ, ногооноороо 싹수가 노랗다
тэнгэр ширтэж суух, ам ангайж суух 하늘만 쳐다보다
тэнгэрт тулах, өндөр авах 하늘 높은 줄 모르다
тэнгэрт тултал магтах 입에 침이 마르도록 칭찬하다
тэнгэрт тултал магтах 침이 마르도록 칭찬하다
тэнгэрт халих, таалал төгсөх 하늘나라에 가다
тэнгэрээс од шүүрэх 하늘의 별 따기
үг ороох, үг өлгөж авах 말꼬리를 잡다
үгээ нийлүүлэх 입을 맞추다
үйлс нь хазайх 팔자가 사납다
үнсэнд хаягдсан шалз 개밥에 도토리
үнхэлцэг хагарах шахах 간이 떨어질 뻔하다
үнэгэнд гүйцэгдэх 꿈나라로 가다
үнэр авах, сэжиг авах 냄새를 맡다
урдаа барьдаг 간판으로 세우다
урт сүүлтэй, сүүлээ тат 꼬리가 길다
уруудахад доройтох 엎친 데 덮치다
усанд хаясан чулуу шиг 함흥차사
уужуу дотортой 속이 넓다
уушиг сагсайх 부아가 끓다
ухаан санаагаа алдах, нойр хоолоо мартах 넋을 잃다
ухаан санаагаа алдах, нойр хоолоо мартах 넋이 빠지다
үхэн хатан, амиа тавин 죽기 살기로
үхэр тэрэг шиг удаан 거북이걸음
учиг нь олдох, зангилаа нь тайлагдах 실마리가 잡히다
учрыг нь олж хужрыг нь тунгаах 앞뒤를 가리다
хад мөргөх 막다른 골목에 들어서다
хадамд очих 시집을 가다
хадан гэрт очих 눈에 흙이 들어가다
хажуугаас ёврох 옆구리를 찌르다
хал үзэж халуун чулуу долоох 산전 수전을 겪다
хал үзэж халуун чулуу долоох 쓴맛 단맛을 다 보다
халаас нимгэрэх, халаас хоосрох 주머니가 가볍다
халаасаа сэгсрэх 주머니를 털다
халуунд халж хүйтэнд хөрөх 춥고 배고프다
хамар доорхоо харахгүй 코앞도 보지 못하다
хамар дор хагархай гэгчээр, амны зоргоор 입을 놀리다
хамар шархирах, хамрын үзүүр шархирах 가슴이 뭉클하다
хамраа сөхөх 콧대가 높다
хамраараа дуу аялах 콧노래가 나오다
хамрын үзүүр шархирах 코끝이 찡하다
ханцуй шамлах 팔을 걷고 나서다
хар дарах 가위에 눌리다
хар дотортой 속이 검다
хар цагааны ялгахгүй 똥오줌을 못 가리다
харц чулуудах, сээтэн хаях 추파를 던지다
харцаараа хөдөлгөх 쥐고 흔들다
хатуу гарт орох 임자를 만나다
хаяанд ирэх, хоолой дээр тулах 코앞에 닥치다
хоёр идэхгүй хоосон хонохгүй 입에 풀칠하다
хоёр туулай хөөх 양다리를 걸치다
хол хэвтэнэ 말도 안 되다
хол хэвтэнэ 어림도 없다
хоол болтол шийр зугаа, амны зугаа гаргах 양념 삼아
хоолноосоо салах 목이 잘리다
хоолой дээр тулах 코앞에 닥치다
хоолойгоо засах 헛기침을 하다
хоосон толгой 속이 비다
хор буцлах 배가 아프다
хор шар гозойлгох 오장을 긁다
хор шар малтах 아픈 데를 건드리다
хормойд салхи орох 치맛바람이 나다
хорхой хүрэх, хорхой гозгонох 입맛이 당기다
хошуу нэмэх 토를 달다
хөл гишгэх зайгүй 발을 디딜 틈이 없다
хөл тавих, гараагаа эхлэх 첫 발을 내딛다
хөл хүнд, бие давхар 몸이 무겁다
хөлс хүчээ урсгах 피땀을 흘리다
хөнгөн загнах, хуумгай хөдлөх 스타일을 구기다
хөх инээд хүрэх 코웃음을 치다
хөх инээд хүрэх, нохой хуцсаны чинээ тоохгүй 콧방귀를 뀌다
хувиа бодож довоо шарлуулах 아전인수
хувь заяагаа бурханд даатгах 하늘에 맡기다
хувь заяагаа холбох, амьдралаа холбох 한 몸이 되다
хүйтэн хөлс чийхрах 등골이 오싹하다
хүйтэн хөлс чийхрах 식은땀을 흘리다
хүйтэн цай, зайдан морь, хүүхдийн тоглоом 식은 죽 먹기
хулхи буух 기가 죽다
хулхи нь буух, ханд нь дарагдах 코가 납작해지다
хулхий нь буулгах 기를 죽이다
хумсаа нуух 발톱을 숨기다
хүн тоож нохой шиншлэх юм алга 별 볼 일 없다
хүнд ачаа үүрэх 어깨에 짊어지다
хүнд бөгстэй, ажилд хойрго 엉덩이가 무겁다
хүнд өгөх, хадамд гаргах 시집을 보내다
хүний муу үзэх, хүн алах 사람을 잡다
хүний үнэргүй 인간 같지 않다
хүний царай харах 쥐여 살다
хуруу дарах, өдөр тоолох 손을 꼽다
хэл амаа билүүдэх 입방아를 찧다
хэл амаа цоожлох 입에 자물쇠를 채우다
хэл амны бай болох, хэл аманд өртөх 도마 위에 오르다
хэл орооцолдох 혀가 꼬부라지다
хэн хүнгүй, дээр доргүй 너 나 할 것 없이
хэн хүнгүй, дээр доргүй 너도 나도
хэрэг бишдэх, биш болох 적신호가 켜지다
хээрээр гэр хэцээр дэр хийх 하늘을 지붕으로 삼다
цаасан малгай өмсгөх 비행기를 태우다
цурам хийх 눈을 붙이다
цусаар уйлах 피눈물을 흘리다
цусан далайд живүүлэх 피로 물들이다
цусанд улайрах 피에 굶주리다
цэг тавих 종지부를 찍다
цээж тэнэгэр 어깨를 펴다
чавга шиг улайх 홍당무가 되다
чих тавих 귀를 기울이다
чихэндээ үл итгэх 귀를 의심하다
чөмгөө барах 심혈을 기울이다
чулуу долоолгох 수제비를 뜨다
чулуу хөөх 번지수가 틀리다
шал ногооноороо, түүхийгээрээ 싹수가 노랗다
шал ногооноороо, түүхийгээрээ 싸가지가 없다
шар будааны шөл уух 콩밥을 먹다
шар гозойлгох 약을 올리다
шар гозойх 약이 오르다
шараа болох 쪽 팔리다
ширэн нүүртэй 낯가죽이 두껍다
шүд зуух 이를 악물다
шүлсээ залгих 군침이 돌다
шүлсээ савируулах 침을 흘리다
шүүрс алдах, санаа алдах 한숨을 쉬다
эв нь таарсан мод шиг 이가 맞다
эд бад хийх 숨통을 끓다
элгээ эвхэх 팔짱을 끼고 있다
элэг барих 쉽게 생각하다
элэг хөших 배꼽을 잡다
элэг хөшөөх 허리가 끊어지다
элэг эмтрэх 애를 태우다
элэг эмтрэх 애간장을 태우다
элэгтэй, элэг нэгтэй 피가 통하다
элэгтэй, элэг нэгтэй 피는 물보다 진하다
эрүүний шөл уулгах 바가지를 긁다
эрэгчин эмэгчнээ үзэх 배수진을 치다
эх захаа алдах, ах захаа алдах 위아래가 없다
эх нь хээр алаг бол унага нь шийр алаг 그 아버지에 그 아들이다
ядрахад яр, нэг дордоход долоо дордох, уруудахад доройтох 엎친 데 덮치다
ямаа туйлаад янгиа эвдэхгүй 칼로 물베기
яс махаараа мэдрэх 피부로 느끼다
яс маханд шингэх, орой руу орох 피부에 와 닿다
ясан хэдрэг болох 뼈만 남다

Aug 26, 2010

Орчуулагч хүн мэдлэгтэй байх ёстой!!!

Какадугийн блогоос
----------------
2009/03/11

Орчуулагч нь мэргэжил мөн үү биш үү гэдгийг сайн мэдэхгүй юм. Харин мэргэшил мөн үү гэвэл яг мөн. Төрөлх болон гадаад хэлний мэдлэг маш сайн байхаас гадна эсэн бусын өөр юм зөндөө мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл ерөнхий мэдлэг сайтай, кругозортой нэг тийм нэвтэрхий толь шиг хүн л сайн орчуулагч байна даа гэж бодож байна.

Тийм мэдлэг дутсанаас болоод л нэг кинон дээр залгамж өвчин гэж авч байна лээ. Бодвол heritable disease юмуу эсвэл genetic disease гэснийг л тэгж орчуулсан байх. Уг нь бол удамшилын өвчин биз дээ. Саяхан NTV-гээр гарсан "Андромеда" гэдэг зөгнөлт кинон дээр сүүн замын хоорондох үүл гэж авч байна лээ. Мэргэжлийн хүнээс асуусан чинь "бодвол intergalactic cloud гэснийг тэгж орчуулсан юм болов уу" гэж байна лээ. Нөхдүүд яасан гэхээр galactic гэдэг нь galaxy гэдэг үгний хувирал юм байна гэдгийг мэдээд толиноос харахаар galaxy гэдэг нь ихэнх толь дээр галактик (оддын аймаг), зарим дээр нь Сүүн Зам гэчихсэн байдаг бололтой. Уг нь энэ Сүүн Зам гэдэг нь манай галактикийн нэр юм гэнээ. Сансарт маш олон галактик байдаг, Сүүн зам бол тэдгээрийн нэг юм байна л даа. Тэгээд л яахав дээ, шууд шууд буулгаад л Сүүн замын хоорондох үүл гээд аваад хаясан бололтой. Зөв орчуулга нь бол галактик хоорондын үүл эсвэл хий ч юм уу за нэг тиймэрхүү байх ёстой гэнэ ээ.

Өөр нэг жишээ. Телевизийн мэдээгээр ингэж ярьж байна гэсэн (би сонсоогүй өөр нэг хүн сонссон гэсэн): 1961 онд хүн анх сансрын гадрагад гарсан. Бодвол хүн сансарт ниссэнийг хэлсэн бололтой, сансрын гадрага гэж юу байдгийг мэдэхгүй гээд тэр хүн инээж байсан (физикч мэргэжилтэй).

Аан тийм бас ийм юм хэлж байсан. Ангараг гариг Фобос Деймос гэсэн 2 хиймэл дагуултай гэж мэдээгээр хэлсэн гэнэ ээ. Бодвол Mars has two satellites гэсэн англи, эсвэл Марс имеет два спутника гэсэн орос өгүүлбэрийг тэгж орчуулсан юм болов уу гэж байсан. Нөхдүүд яасан гэхээр satellite гэдгийг тольдохоор спутник гэж гарч ирээд, харин спутник гэдгийг нь тольдохоор хиймэл дагуул гэж гарсан бололтой. Уг нь бол зүгээр л дагуул гэсэн утгатай юм байна. Тэгэхээр Ангараг гариг 2 хиймэл дагуултай болж байна. Хиймэл дагуул гэхээр хэн нэгэн хийсэн болж таарна. Харь гаригийнхан хийсэн юм үү? Ингэхээр зөв орчуулга нь Ангараг гариг Фобос Деймос гэсэн хоёр дагуултай гэнэ.

За эдгээр нь бол наад захын жишээ. Ялангуяа ийм шинжлэх ухааны, инженер техникийн хэллэгүүдийг бол холиож өгдөг юм байна лээ. Цаад хэлнийхээ хэлц үгнүүдийг хутгаж өгч байгаа нөхдүүд ийм алдаануудыг хийх нь ч наад захын хэрэг байлгүй гэж...

За үүнийг маань уншсан орчуулагч гишүүд маань уурлахгүй байлгүй дээ. Би монголын шинэ залуу орчуулагчдыг бүгдийг нь хэлсэнгүй. Тэгээд ч би өөрөө бас орчуулгад хамаатай хүн.

Бичсэн kakadu at 3/11/2009 09:52:00 AM
Labels:

Aug 25, 2010

Монгол Солонгос өвөрмөц хэллэгээс-1 М-С

аавын цээж гаргах 아랫배에 힘을 주다
аавын цээж гаргах, бөх зүрх гаргах 간이 붓다
аавынд орох, шар будааны шөл уух, дээлээ нөмрөх, нааранд хэвтэх 콩밥을 먹다
аазгай хөдөлгөх, хор шар хөдөлгөх 오장을 긁다
ад болох 눈총을 맞다
ад үзэгдэх 눈총을 받다
ад шоо үзэгдэх 눈칫밥을 먹다
аз нь хаях 팔자가 사납다
алга тосох 손을 내밀다
алган дээр бөмбөрөх 온상에서 자라다
алган дээр тавьсан юм шиг мэдэх 한눈에 알아보다
алганы амт үзэх 손맛을 보다
алхаа нийлүүлэх 발을 맞추다
ам ангайх 입 밖에 내다
ам ангайх 입을 벌리다
ам бузарлах, амны гарз 입만 아프다
ам дамжин 입에서 입으로
ам задгай, ам султай 입이 가볍다
ам задгай, ам султай 입이 헤프다
ам мэдэн магтах, тэнгэрт тултал магтах 입에 침이 마르도록 칭찬하다
ам мэдэн магтах, тэнгэрт тултал магтах 침이 마르도록 칭찬하다
ам нийлүүлэх 입을 모으다
ам нь ангайх, мэл гайхах 입이 벌어지다
ам нээвэл, ам нээх юм бол 입만 뻥긋하면
ам халах, давсыг нь хэтрүүлэх 허풍을 떨다
ам хамраа долоох, нүдээ унагах шахах 입맛을 다시다
ам хүрэх, ам хүргэх 입에 대다
ам чангатай, дуу цөөтэй 입이 무겁다
ам чихэндээ хүртэл цуурах 입이 귀밑까지 찢어지다
ам шүдээ өгөх 성을 갈다
амаа үдүүлсэн юм шиг 입에 반창고를 붙이다
амаа үдүүлсэн юм шиг 입이 얼어붙다
амаа үдэх 입을 봉하다
амаа хамхих, амаа жимийх 입을 다물다
амаа чилтэл 입이 닳다
амаар нь шороо үмхүүлэх 물을 먹이다
аман дахиа хувааж идэх, оонын хоёр эвэр шиг 코 아래 입
аманд орсон шар тос 굴러들어온 호박
амнаас гарамгүй, аманд багтамгүй 입에 담지 못하다
амнаас нь алт унах, амаа үдүүлсэн юм шиг 입에 곰팡이가 슬다
амнаас нь гарах, аманд нь багтах 입에 담다
амнаас цаашгүй, бардам ам шалдан гуя, бэлэн ам, хоосон ам 입만 살다
амны зугаа болох, амны зууш болох 입에 오르다
амны зугаа гаргах 양념 삼아
амны нь салиа арилаагүй 입에서 젖내가 나다
амны нь салиа арилаагүй 젖내가 나다
амны уншлага болох 입에 익다
амны хишиггүй, аз нь хаях, үйлс нь хазайх 팔자가 사납다
амны хишигтэй, одтой 팔자가 좋다
амыг нь таглах, амыг нь үдэх 입을 막다
амыг нь үдэх 재갈을 물리다
амь тавин хайрладаг 눈에 넣어도 아프지 않다
амь тавих, үхэх 숨이 넘어가다
амь тариа хийлгэх 수혈을 받다
амьсгаа авах завгүй, амсхийх завгүй 숨을 돌릴 틈이 없다
амьсгаа авах, түр амсхийх 숨을 돌리다
амьсгал хураах 숨을 거두다
ан цав гарах 금이 가다
ана мана 엎치락뒤치락하다
аньсага чийгтэх 눈시울을 붉히다
арван хуруу шигээ мэдэх 손금 보듯 하다
ары нь даах 뒤를 밀어주다
арын хаалгаар орох 뒷구멍으로 들어가다
арын хаалгадах 빽을 쓰다
атгандаа оруулах, харцаараа хөдөлгөх 쥐고 흔들다
ах захгүй 위아래가 없다
ацан шалаанд орох 빼도 박도 못하다
ацан шалаанд орох 빼지도 박지도 못하다
ацан шалаанд орох 오도가도 못하다
ач тач 엎치락뒤치락하다
ачааны хүндийг үүрэх 십자가를 지다
аяга тагш юм балгах 한잔 하다
бадар барих 쪽박을 차다
бардам ам шалдан гуя 입만 살다
барилдахаасаа таахалзах нь 배보다 배꼽이 크다
барим тавим хэлэх, улайм цайм хэлэх 꼬집어 말하다
богино жолоотой 속이 좁다
бодийг нь хөтлөх, гол таслах, эд бад хийх 숨통을 끓다
бор хоног шар өдрийг өнгөрөөх 입에 풀칠하다
борви бохисхийх завгүй 눈코 뜰 새 없다
босго өндөр 문턱이 높다
бөгс долоох, зулгий нь долоох 알랑방귀를 뀌다
бөөлжис цутгах 구역질이 나다
бөөрөнхий хэлтэй 혀가 짧다
бөх зүрх гаргах 간이 붓다
будаа болгох 작살을 내다
бусдын царай харах, хүний царай харах 쥐여 살다
бүсээ чангалах 허리띠를 졸라매다
бэлэн амлах 입만 살다
бэлэн амлах, том том юм ярих 큰소리를 치다
гадаа гандаж хөдөө хөхрөх, халуунд халж хүйтэнд хөрөх 춥고 배고프다
газар тэнгэр дайвалзах 하늘이 돌다
газар шороотой ноцолдох 흙을 파먹다
гай газар дороос гахай модон дотроос 마른 벼락을 맞다
гал голомтоо бадраах 살림을 차리다
гал усанд орохоос буцахгүй 물불을 가리지 않다
галав юүлсэн ч 하늘이 두 쪽이 나도
галав юүлсэн ч 하늘이 무너져도
ганц үг ганхийж чадахгүй 찍소리도 못하다
гар гараа барилцах 손에 손을 잡다
гар мухардах 손이 모자라다
гар санаа нийлэх 장단이 맞다
гар тосох, алга тосох, гар харах 손을 내밀다
гар хөлийг туших 발목을 묶다
гараа өргөх, бууж өгөх 손을 들다
гараар орох, гараар дамжих 손을 거치다
гарт орох, дасч дадах 손에 익다
гартаа оруулах 손아귀에 넣다
гартаа оруулах 손에 넣다
гол зогоох, бор хоног шар өдөр өнгөрөөх,
хоёр идэхгүй хоосон хонохгүй 입에 풀칠하다
гол таслах 숨통을 끓다
голыг нь олох, судсыг нь олох 정곡을 찌르다
гүйх нохойд гүйхгүй нохой саад 코를 풀다
давах даваа олон 넘어야 할 산이 많다
давсанд явах, үнэгэнд гүйцэгдэх 꿈나라로 가다
давсыг нь хэтрүүлэх 허풍을 떨다
дотор муухайрах 신물이 나다
дотор муухайрах, дотор арзганах 진저리가 나다
дотор уужрах, дотор онгойх 속이 시원하다
дотор харанхуйлах 눈 앞이 캄캄하다
дотроо уудлах 속을 털어놓다
дуу хоолойгоо нэмэрлэх 자기 목소리를 내다
дэлгүүр нээгдэх 대문이 열리다
дээлээ нөмрөх 콩밥을 먹다
дээр доргүй 너 나 할 것 없이
дээр дороо орох, ана мана, ач тач, өгөө аваатай 엎치락뒤치락하다
жүжиг тавих, дүр эсгэх 쇼를 하다
за гэвэл ёогүй 입이 여물다
загатнасан газар маажсан юм шиг 가려운 데를 긁어주듯
задгай амтай 입이 싸다
зажлалгүй залгих 찜을 쪄먹다
зоо тэнийх 허리를 펴다
зөөлөн хоол 누워서 떡 먹기
зүрх дэлсэх, зүрх булгилах 심장이 뛰다
зүрх ихтэй 심장이 강하다
зүрх муутай, туулайн зүрхтэй 심장이 약하다
зүрх чичрэх 간이 콩알만해지다
зэс нь цухуйх 본색이 드러나다
зэсээ цухуйлгах 본색을 드러내다
илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ,
амны гарз 쇠귀에 경 읽기
илүү харах, илүү харж билүү долоох 한눈을 팔다
их гарын 간이 큰
ичих нүүрэндээ илэг наах 얼굴에 철판을 깔다
кадр тасрах, тасартлаа уух 필름이 끊기다
мал болтлоо уух 떡이 되다
мах болох 녹초가 되다
мах цусны тасархай 피를 나누다
мах цусыг сорох 피를 빨아먹다
модоо барих 깡통을 차다
мордохын хазгай 첫 단추를 잘못 끼우다
морь харах 볼 일을 보다
мөр зэрэгцэх 어깨를 나란히 하다
мөр хөөх, будаа хороох 잔뼈가 굵다
мөрнөөс юм аваад хаячих шиг болох 어깨가 가벼워지다
муу хэлүүлэх 손가락질을 받다
мэдэн будилах, булхайгаа булах 시치미를 떼다
мэдэн будилах, булхайгаа булах 오리발을 내밀다
мэл гайхаж цэл хөхрөх, ам нь ангайх 입이 벌어지다
мянгуужингийн үлгэр ярих 소설을 쓰다
наана цааныг мэдэх, учрыг нь олж хужрыг нь тунгаах 앞뒤를 가리다
нар баруун хойноос гарах 해가 서쪽에서 뜨다
ногоон гэрлээр явах 청신호가 켜지다
нойр хоолоо мартах 밤낮을 가리지 않다
нойр хүргэх 하품이 나오다
нохой гурав харагдтал уух 코가 삐뚤어지게 술을 먹다
нохой хуцсаны чинээ тоохгүй 콧방귀를 뀌다
нохойн замаар орох 삼천포로 빠지다
нохойн наадам 거저먹기

Aug 24, 2010

Хуучин үг, хуучин үг, хуучин үг

Даяар Монголоос
--------------
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 18:40
Профессор Б. Пүрэв-Очир (МУБИС)

“Хуучин үг гэдэг бол хуучин дээлийн хуулга шиг, хуучин хив хадаг шиг зүйл биш ажээ.” (“Сэлбэ”-ийн арслантай хуучин гүүрэн дээрээс олсон санаа)

Эрдэмтэн - зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн зохиол бүтээл, туурвилзүйн салшгүй нэг бүрдэл хэсэг нь “амьд хууч ярианууд” буюу “аман өгүүллэгүүд” (доктор Д.Цэдэвийнхээр) болно. Энд хамааруулж, “Дэндэв өвгөний яриа”-наас (1944) өгсүүлээд, “Дамдинсүрэнгийн хууч ярианууд”-ыг хүртэлх олон зүйл амьд яриаг авч үзэж болно. Ц.Дамдинсүрэн, 1969 онд: “Миний бие, монголын соёлын түүхийн нэг салбар болох уранзохиолын түүхийг судалж байх учир энэ тухай элдэв сонин мэдээ зэргийг ном дэвтрээс үзэхээр зогсохгүй, өвгөд настан хүмүүсээс үргэлж сураглан асууж, тэдний ярьсан зүйлийг тэмдэглэн бичсээр байдаг билээ. Тэдний ярьсан зүйлийн дотор манай соёл ба нийт түүхэнд чухал хэрэглэгдэхүүн болох юм тоймгүй байна.” (Ц.Дамдинсүрэн, “Түүвэр зохиол”, МЗЭХ, Уб, 1969, 682-р тал) гэж бичиж байжээ.

Ийм чухал судалгаа, түүхийн баримт хэрэглэгдэхүүн нь одоогоор эрдэмтэн-зохиолч Д.Цэдэвийн тайлбар сэлт, номзүйг нь үйлдэж эрхлэн хэвлүүлсэн “Ц.Дамдинсүрэн: Бүрэн зохиол, дэд боть, 1998”-д байгаагаар:
1. “Ц.Дамдинсүрэн, намтрын хуудсаас”,
2. “Өвгөн Жамбалын яриа”,
3. “Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн яриа”,
4. “Цэндийн Дамдинсүрэнгийн хууч яриа”
гэсэн дөрвөн гол багцад багтаасан, олон янз сэдэв бүхий хууч ярианууд байгаа бөгөөд бас Д.Цэдэвийн “Овоонд нэмсэн чулууд”-ыг оруулаад, бүгд 170 орчим хууч яриа, тэмдэглэл, шүлэг зохиол байна. Бид тэрхүү өдий төдий бичил хууч яриаг “амьд хууч яриа” гэж нэрлэж байна. Яагаад ингэж нэрлэв гэвэл, академич Ц.Дамдинсүрэн, “Өвгөн Жамбалын яриа” хэмээх нэгэн хавтас хууч ярианыхаа оршилд: “Өвгөн Жамбалын ухаан сэргэлэн, ой сайн тул өнгөрсөн олон жилийн явдлыг тодорхой дэлгэрэнгүй ярьсан бөгөөд би тэр ярьсныг нь хэвээр тэмдэглэхийг оролдсон боловч жаахан товчлогдсон ба бас нэлээд зүйл ч орхигдсон байна. Өвгөн Жамбал, цэгц шударга, томоотой, үнэнч хүн тул түүний ярьсан зүйлд гуйвуулан чимсэн, өөрчилсөн юм байхгүй гэж бодож байна... Гэвч түүнийг засвал ярьсан үгийн хэлхээ эвдэрмээр байх тул огт засаж өөрчилсөнгүй, уг хэвээр нийтлэв.” гэж тэмдэглэсэн байна. Энэ бол “Жамбал донир”-оос “Гулын Равжаа”-г хүртэлх, “Өвгөн Бямбадоржийн ярианууд”-аас “Ц.Дамдин-сүрэнгийн хууч яриа: Дугар зайсан”-г хүртэлх олон арван хууч яриа бол бодот хүмүүс ба амьдрал, болсон явдал, тодорхой орон цагийн үүдэлтэй “амьд ярианууд” бөгөөд “билэгт” Жамбал донир зэрэг хүний тодорхой дэлгэр ярьсныг судлаачаас огт өөрчлөөгүй, гуйвуулан засварлаж, элдэв чимэг хачир, давс нэмээгүй хэвээр нийтэлсэн болохыг хэлж буй хэрэг юм.
Ц.Дамдинсүрэнгээс амьдрал туршдаа цуглуулсаар тэмдэглэн үлдээсэн өмнө дурдаж тэмдэглэсэн 4-5 гол багц “амьд хууч ярианууд” бол Монголын түүх сурвалж, соёл, угсаа ба нийгэм хэлшинжлэлийн үнэт хэрэглэгдэхүүн, танин мэдэхүйн ач холбогдолтой баримтат аман өгүүллэгүүд болно. Эдгээрээс юу юуг улируулан задалж судалж болох, юу юуг танин мэдэж болох, шинэлэг чиглэлийн ямар ямар судалгааны эх хэрэглэгдэхүүн болгож болох вэ? гэдэг бол чухал асуудал юм аа. Өөрөөр хэлбэл, түүхийн хүрд урагшлах тусам эдгээр амьд баримт, бичгээр үлдсэн материал хэрэглэгдэхүүн нь өдгөө цагт монголын түүх, соёл, хэл, угсаатны зүй, уранзохиол судлал, зан үйлийн судлал, шашин судлал, намтар судлал, бүр тэгээд “Ц.Дамдинсүрэн судлал”-д үнэт өв, шинэ судалгааны сурвалжууд болох учиртай билээ.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв “Зарим хууч яриаг аман зохиолын төрөл зүйлд хамааруулж болох мэт боловч баримтат уранзохиолын төрөлд оруулан хэлэлцэхэд илүү тохиромжтой болно. Түүний жишээ нь зохиолчийн амьдралынхаа сүүлчийн жилүүдэд төрсөн нутаг хошуу хийгээд таньдаг хүмүүсийн хувь заяаны тухай болон бага залуу насны холбогдол бүхий хууч яриаг үр хүүхэд, ойр дотнын хүмүүстээ ярьж тэмдэглүүлдэг намтар уран бүтээлийн судалгаанд чухал баримт болохоос гадна ер, монголын нийгэм, соёлын хөгжилтийг нарийвчлан шинжлэхэд чухлаас чухал хэрэглэгдэхүүн болно” гэж (Ц.Дамдинсүрэн: Бүрэн зохиол, 2-р боть, 1999, 191-р тал) тэмдэглэжээ.

Эндээс үүдэж, нийгэм, соёлын байдлыг нарийвчлан шинжилж, судалгааны ямар ямар чиглэлд шинэ сэдэв, хэрэглэгдэхүүн болгож болох талаар яльгүй дэлгэрүүлж санаа бодлоо хэлбэл:
о Тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн харилцааг судлан шинжлэхэд баримт хэрэглэгдэхүүн болгох,
о Түүх бичлэгийн сурвалж судалгааны бичил баримт хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үеийн нийгэм дэх монголчуудын соёлын олон янз байдлыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тухайн бүс нутгийн хүмүүс, гэр бүлийн харилцаа, эш удмыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үеийн хүмүүсийн боловсрол, аж онолыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үед амьдарч байсан түүхт болон нутаг хошуундаа алдаршсан хүмүүсийн намтар, амьдрал тэмцлийн мэдээ, товчоог судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Монголчуудын шашны зан үйл, монгол бурхадын бүтсэн түүх, цол хэргэм, мяндаг тушаал, лам нарын явдлыг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Монголын зарим гол сүм хийдийн байршил, түүх, үйл ажиллагааг нь судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Хүрээ, хийдийн амьдрал, гадаад, дотоод харилцаа, идээ бадаас,хувцас хунар, цалин хөлс, мөнгө зоос тэргүүтэнг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Богд, түүний гэргий, эдний эргэн тойрны явдлыг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Богдын сонин юм, тугдам тэргүүтэнг судлах хэрэглэгдэхүүн болох талаас нь,
о Монголчуудын уул усны тахилга, түүний ёс жаягийг судлах хэрэглэгдэхүүн болох талаас нь,
о Монголчуудын наадам цэнгээн, хушга харвах, морь уралдах, овоо тахих уламжлал тэргүүтэнг судлах хэрэглэгдэхүүн болох ,
о Хятад хар цэргийн довтолгоон, хүрээ хийд, лам хуврагуудын эсэргүүцэл, тэмцлийг судлах хэрэглэгдэхүүн болох,
о Сүхбаатар, Чойбалсан, Хатанбаатар Магсаржав нарын амьдрал, тэмцлийн зах зухаас танин мэдэх хэрэглэгдэхүүн болох ,
о Ц.Дамдинсүрэнтэний нутаг хошуу, ойр зэргэлдээ нутаг усных нь “хоч нэртэнгүүд”, тэдний амьдрал явдлыг нэрзүйн үүднээс судлах, тодруулах хэрэглэгдэхүүн болох ,
о Ц.Дамдинсүрэнгийн нутаг хошууны түүх намтрын товч, зохиолчийн удам судрыг судлахад хэрэглэгдэхүү болох,
о Акад.Ц.Дамдинсүрэнгийн уулзаж учирч явсан нэрт хүмүүс, эрдэмтэн, мэргэд (тухайлбал А. Руднев , Цэвээн Жамцарано, Дорж Мэйрэн, Шагж гэвш, Бат-Очир шадар, Мэргэн Гомбожав, Дашням гүн, Баянчуулган, Хурц ван Түддэн, Даваа мэйрэн, Павел Поуха г.м.) –ийг судлах хэрэглэгдэхүүн болох,
о Уранзохиол судлал, тэр дундаас аманзохиол, домогзүйн судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болох,
о Монгол хэлний угсаа-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэлийн чухал хэрэглэгдэхүүн болох,
о Чөтгөр шулмас, лус савдаг, зүүд зөн, муу ёр, дом шившлэг г.м. зан үйлийн судалгааны сонин баримт хэрэглэгдэхүүн болох,
о Хуучин үг, түүхэн үг, нутгийн аялгууны үг, харь хэлний үг, элдэв хэлц хэллэгийг судалж задлахад чухал хэрэглэгдэхүүн болох г.м. олон өнцгөөс нь авч үзэж болмоор санагдана.

Биднээс яльгүй лавшруулан харж, судалгааны шинэ сэдэв болгож болмоор нэг чухал сэжим бол монгол хэлний угсаа - хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэл, хуучин үг хэллэгийн амь амьдрал, эрчис долгис, соёл хэрэглээ гэдэг тал нь болно. Иймээс ч бид ардын уранзохиолч, академич Ц.Дамдинсүрэн судлалд зориулсан шинэ судалбаруудынхаа нэгийг “Амьд хууч ярианууд - хуучирсан үг хэллэг –судалгааны шинэ сэдвүүд ...” гэсэн гурвалжаар тулгуур санааг авч байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн судалбарынхаа гол зорилго, чиглэлийг “хуучин үг, хуучин үг, хуучин үг...” гэж онцолж байна.
Монгол хэлний найруулгад хязгаарлагдмал хэрэглэгддэг хуучин ба түүхэн үг, эртний үг харьцангуй бага судлагджээ. “Монгол хэлний сувд эрих нэрт ховор хуучин үгийн толь” (Ж.Сэржээ, Б.Амаржаргал, Л.Балдан, Б.Янжиндолгор нар, Уб., 1992.)-оос өөр олигтойхон диссертаци, ганц сэдэвт зохиол, хуучин үгийн толь бичиг, тайлбар бичиг гарсангүй. Харин монголчуудын цол хэргэмийн нэр болон зарим төрмөл, ормол хуучин үг хэллэгийг Ч.Арьяасүрэн, Н.Балжинням, Ж.Бат-Ирээдүй, Ж.Гэрэлбадрах, А.Дашдэмбэрэл, Ё.Жанчив, Х.Лувсанбалдан, Ц.Өлзийхутаг, Л.Мишиг, Х.Нямбуу, Х.Пэрлээ, М.Саруул-Эрдэнэ, Г.Сүхбаатар, О.Сүхбаатар, Ж.Төмөрцэрэн, Л.Түдэв, Ж.Урангуа, Ш.Чоймаа, Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн нарын зэрэг манай эрдэмтэн судлан тайлбарлаж иржээ. Гэхдээ л монгол хэлэн дэх үг хэллэг хуучрах үзэгдэл, түүхэн ба хуучин үгийг хам ба цуваа цагийн үүднээс тусгайлан судлах, сурвалж бичиг, эх бичвэрүүдээс бүртгэн цуглуулах ажил төдий л сайн хийгдээгүй байна гэж үзэж болно. Наанадаж л гэхэд, монголын түүх, соёл, туурвилзүйн сурвалж бичгүүдэд, тэрчлэн албан бичиг хэргийн хэл найруулгад хэрэглэгдсээр ирсэн, одоо эргэж сэргээд идэвхтэй хэрэглэгдэж байгаа зарим хуучин үг, нэртомьёог бүртгэн цуглуулах, толь хийх, утгы нь тайлбарлах ажлыг хиймээр байгаа юм. Бас Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Х.Пэрлээ, Д.Намдаг, Л.Түдэв, Ш.Нацагдорж, Ж.Пүрэв, Лха.Дарьсүрэн, Ч.Лодойдамба, Т.Галсан, Д.Маам, С.Удвал, Л.Чойжилсүрэн, Б.Бааст, До. Цэнджав зэрэг хуучин үг хэллэгийг урансайхны болон нийтлэлийн зохиол бүтээлдээ өвөрмөц зохистой, зөв сайхан хэрэглэдэг нэрт зохиолчдын олон арван бүтээл дэх түүхэн ба хуучин үг хэллэгийг бүртгэн гаргаж, цуглуулах, найруулгын үүрэг, хэрэглээ, утга соёлын талаас нь судлах, тайлбарлах ажлыг бараг хийсэнгүй. Цаанадаж, “Хуучин ба түүхэн үг хэллэгийн найруулга, үүрэг, хэрэглээ, соёл”-ыг зохиолч нэг бүрээр нь эрдэм шинжилгээний аргаар тусгайлан судалсангүй иржээ. Бид зарим зохиолчдийн бүтээлийн хуучин ба түүхэн үгсийг сонирхон судалж байгаа юм аа.

Академич Ц.Дамдинсүрэнгийн олж цуглуулсаар, тэмдэглэн үлдээсэн нөгөө “амьд хууч ярианууд”-ын үгсийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн ба найруулга бүрэлдэхүүний олон талыг ажиглаж шинжиж үзвээс, монгол хэлний хөгжлийн тодорхой үе шатанд идэвхтэй хэрэглэгдэж байгаад, өдгөө зарим талаараа идэвхтэй хэрэглээнээс гарсан боловч судалгааны маш сонин хэрэглэгдэхүүн болгож болох олон тооны түүхэн ба хуучин үгс, үг хэллэг, хэвшмэл хэлц байна. Эдгээр нь Ц.Дамдинсүрэнгийн аман өгүүллэгүүд, баримтат зохиолууд, хууч яриануудад хуран чуулж ороод, өнөөгийн бидэнд бэлэн сайхан материал болж үлдсэн юм шиг ч санагдаж байна. Ийм учраас юуны өмнө, нөгөө дөрвөн том багц “амьд хууч яриануудын” хэл найруулгад уламжлагдаж ирсэн давтамж ихтэй хуучин үгсийг түүж гаргаад, түүнийгээ “шинэ судалгаа”-ны “түүхий эд” болговол багагүй ач холбогдолтой юм. Наад захын баримт жишээ болгож, бидний түүж нийтлүүлж байгаа ховор хуучин үгсийн зарим жишээ, жагсаалт нь нэг талаар, бэлэн зэлэндүү материал мэт харагдавч нөгөө талаар, “бэрх хоол” гэдгийг умартаж боломгүй. “Бэрх хоол” гэдгийн учир бол уугуул монгол болон өөр бусад хэлний (санскрит, төвд, манж, хятад г.м.) хуучирсан үг хэллэг, нэр томьёоны үгсийн гарвал үүсэл, явж ирсэн зам мөр, балархайшсан жим улбаа, үгсийн сангийн суурь утга ба соёл хэрэглээний утга, эх бичвэрт үлдсэн хэрэглээ, үнэт зүйлсийг тээж зөөж яваа байдал зэргийг нь судалж тайлбарлана гэдэг бол олон янз соёлын хамааралтай, угсаа-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэлийн учир холбогдолтой чухам нарийндаа бол, үгийн сан - утга судлалын адармаатай сонин асуудал юм. Иймээс ч бид энэ бяцхан судалбартаа акад. Ц.Дамдинсүрэнгийн он цагийн урсгалд олон янз аргаар цуглуулж, найруулж, эмхлэн нийтлүүлж өгсөн “амьд хууч ярианууд” дахь уугуул монгол болон харь хэлнээс орж хэвшиж нутагшсан түүхэн ба хуучин үг хэллэгээс гол төлөв шашин, сүм хийдийн ажил амьдрал, зан үйл, ёс жаяг, эд өлөг, зэрэг дэв, хэргэм цол, идээ бадаас, эд хэрэгслийн холбогдол бүхий хоёр бүлэг зүйл хуваасан үгсийг түүвэрлэн, үгсийн сан - утгасудлалын шинэ судалгааны “түүхий эд” болгох, танин мэдүүлэх зорилгоор сэдэл санал болгож байна. Үүнд: юуны өмнө, Ц.Дамдинсүрэнгийн “Бүрэн түүвэр”-ийн дэд ботид (доктор Д.Цэдэвийн тайлбар сэлтийг хийж, нэмэн оруулснаар) байгаа шашин, сүм хийд, хэргэм цол, зэрэг дэв, эд агуурс, идээ бадаа, угсаа заншлын г.м. бүлэг бүлэг үгс нь сонирхол татаж байна.

Нэгдүгээрт, цол хэргэм, зэрэг дэв, ажил үүргийн бүлэг үгс гэхэд, “Хууч яриа”, баримтат аман өгүүллэгүүдэд нь бараг бүгд орж тэмдэглэгдэн үлдсэн байх жишээтэй. Энэ нь өдгөөгийн бидний, ялангуяа хүүхэд залуусын сайн ялгаж ойлгохгүй, утга, уг гарвалыг нь ухаж мэдэхгүй үг хэллэг болжээ. Иймд хэл, соёл судлалын “шинэ судалгаа”-гаар тайлах, хуучин үг хэллэгийн талаас нь тусгайлан авч үзэх шаардлагатай болоод байх шиг. Ийм үгсийн бүлгийг Жамбал донир, Ц.Дамдинсүрэн нар эзэнтэй нь, түүхэн хүний нэртэй нь тов тодорхой тэмдэглэн үлдээсэн нь хожмоо боддог ухаантай хүмүүсийн сайн ажил үйлс гэж хэлж болох байх. Үүнд: “амьд хууч ярианууд”-д байгаагаар жагсаан сонирхъё: Жамбал донир, Баажав донир, Мөрдоной нярав, хогч лалга Мөржав, тахилч Мөрням, гомбоо лам Дүгэржав, галч Дугаржав, Сандуй бичээч, хаалгач Цэвээнжамба, сангай лам Догсом, дэргэдийн бараа бологч, Жагар зодч, Дагва дунхар, Пунцаг хиа, Дарлан банди, Сэрээтэр туслагч, Балдан хачин, Арцаа тайж, Хүрлээ бэйс, Ахай бээс, Агваан зочи, Нэрэнпун галдаа, Соном гэсгүй, Содном занги, өвгөн ноён Дашдорж, Сэрээнэн оточ, Бандид ловон, Намжил тунсаг соёг, Цэвээн тэргүүн, Рааш захирагч, Гимпэл хүнд, Цэнд залан, Аюур зайсан, Цэнд гавж, Жасаа түшмэл, Лэгцэг сойвон, Мөрлэгцэг сэмбэн, Жигжид тойн, Нинж долбий, Гомбодоной гүен, Манзушир хутагт, Дамдин чухал, Чойжин лам, Чойнхор ван, Балданцэрэн гүн, сул гүн Санжмятав, Даваа мэйрэн, Шагж гэвш, Лувсандондог цорж, Бат-Очир шадар, Галсан умзад, цогчин умзад Чимэд, Гэлэгжамц дооромбо, Эрдэнэ маарамба, Агваан лхарамба, Ширнэн жонон, Өндөр гэгээн, Наваан рабжамба, Норов хамба, Дамбий шавран, Жалханз хутагт, Бадамдорж шанзав, Цэрэнчимэд даа лам, Ханд чин ван, Агваан хамба, хүрээ хамба Балдан чоймбол, Түвдэнжамц далай лам гэх мэт. Жич тэмдэглэх нь, энэ удаагийн бяцхан судалбарт монгол хэлэнд хэрэглэгдэж байсан цол хэргэм, мяндаг тушаалын нэрийн гарал төрөл, утга, хэрэглээний орон, цагийн асуудлыг нарийсган тайлбарлаж амжсангүй. Ер тэгээд монголчуудын цол хэргэм, цол зэрэг, хэргэм зэрэг, зэрэг дэв, зэрэг тушаалын нэрзүй бол тусгайлсан судалгаа шаардах яггүй нарийн сэдэв шиг байна. Энэ талаар МУИС-ийн багш, доктор Ё.Жанчив: “Korean Primitive Culture and its Origin Linguistic study” (2008) эмхтгэлд “Монголчуудын цол хэргэмийн зарим судалгаа” хэмээсэн сонирхолтой өгүүлэл нийтлүүлж билээ.

Хоёрдугаарт: шашины зан үйл, даншиг дээр хүртээдэг цол, эд хэрэгсэл, уул усны тайлга, тахилга, ном судрын зүйл, цэрэг цуухтэй холбогдол бүхий сонин сонин хуучин үг, хэллэг уламжлагдан иржээ. Үүнд: зэд барьц, олбог (шагнал), зоригт, билэгт, шадар, бинт, дураал, догшид, шавдан, шүг сахиус, цам, мам, танч, онх, жахар, улаа (барих), далхаа, шавдан, сан солх, тугдам, пог зэд, зод, зодч, навс, шар шувтлах (хар болгох), ном шувтрах, хомт шаант, харанга магтаал, ямба (хийх), ам өрх нийлүүлэх, хив зангиа, тайлуу, зангисгаа (малгайн орой дээрх), зоогой, хахууль, пийлэн цэрэг г.м. бүлэг үгсийг сонирхож болохоор байна.

“Билэгт” өвгөн Жамбал донирын яриа”, “Өвгөн Бямбадоржийн яриа”, “Ц.Дамдинсүрэнгийн хууч яриа”-нуудын нэг онцлог, сонин тал нь өгүүлэгч ба яриаг цуглуулж тэмдэглэсэн Ц.Дамдинсүрэн нь зарим хуучин үг хэллэгийн уг гарвал, утга, соёлын талыг тайлбарласанд оршиж байна. Тухайлбал, “онх”, “сангай хар дарга” гэдэг үгсийн утга, хэрэглээг тайлбарлахдаа: “Онх гэдэг бол мянган хүнийг алахад мянгадугаар хүн нь толгойгоороо газар хатгаж, хоёр хөл нь дээшээ гозойж үхдэг. Түүнийг үзээд, би мянган хүн алжээ гэж мэдэж байсан гэдэг. Баатар бэйлийн есөн онх босгосон тийм сэлмээр хадсан таваг байсан гэдэг. Энэ мэт нандин юмыг сангай хар дарга хадгалж байдаг байлаа. Сангай дарга гэдэг бол элдэв муу сайн юм хадгалдаг, түлээ мэддэг хүн.” гэж их л сонин тайлбар хийсэн байна. Энэ “онх”-ын утга шилжсээр шагайгаар дөрвөн бэрх хаяж тоглоход хааяа буудаг “онх”-ыг нэрлэдэг үг болжээ.

Бас “дуганч” болон “билэгт” гэдэг цолоос үүдэж, Жамбал донир өгүүлсэн нь: “Би гурван жил гаруй Бадма-Ёгод хураад, тэр дацангийн дуганч болсон. Дуганч гэдэг бол зарлагын чанартай хүн. Лам нарт зарлах, хэл хүргэх зэрэг ажлыг хийнэ. Дөрвөн дуганчтай байсан. Намайг олон жил алба хаасан ах хүн гэж “билэгт” цолтой болгосон. Энэ цолыг би 1922 оны орчим шавийн даншиг дээр авсан билээ.

Богд бол ах хүнийг заавал гуайлдаг байсан, удсан албаны хүмүүст даншиг өргөх үеэр цол зэрэг, олбог шагналыг олгоно. Цол нь зоригт, билэгт, шадар, дураал зэрэг байлаа. Энэ цолын тухай шоглож ярьдаг үг байсан. Жишээ нь: Дураал гэдэг нь харалган, зоригт гэдэг нь тэнэг, шадар гэдэг нь долдой, билэгт гэдэг нь их үнэтэй, бэнтэй цэнтэй гэсэн үг гэдэг...” гэж байна. Энэ бол дээр дурдсан цол зэргийн үгсийн гарал төрөл, утга хэрэглээг танин мэдэхэд сайхан баримт, бодот тайлбар болж байна. Энэ мэт “амьд хууч ярианууд”-аас олж ялган түүвэрлэж, дээр нэгдүгээр ба хоёрдугаар багцад онцлон дурдсан үг хэллэгийг А-Я хүртэл буюу Арцаа “тайж”-аас, “ёнзон” Хамбыг хүртэл, эсвэл “ам өрх нийлүүлэх”-ээс “ямба хийх” хүртэл, аль эсвэл “шар шувтлах”-аас “ном шувтрах” хүртэл хуучин үг хэллэгийн шинэ судалгааг хийж, тайлбар сэлтийг гаргаваас эх хэл, соёлын судалгаанд багагүй ач холбогдолтой болно. Тухайлбал, Зод - Төвд хэлнээс монгол хэлэнд орсон үг, дүйжин тавьдаг ном, зодч - дүйжинч лам, бурхан болоочийн хойдохын замыг заагч лам, зодын номыг үзэж зочи болсон хүн. (Н.Балжинням, “Монгол хэлний гадаад үгийн толь”, Монгол-орос-англи, Уб, 2008) гэх мэтээр тайлбарлан сэнхрүүлэх нь өнөө үеийнхэн бидэнд төдийгүй, хожим үеийнхний хэл, соёлын боловсрол, хэрэглээнд ач тустай билээ. Ер ажиглаад байхад, хуучин үг гэхлээр л хуучин дээлийн хуулга шиг хэрэггүй шахам зүйл гэж ойлгож явдаг хүн байдаг бололтой. Тэгвэл энэ нь арай өөрөөр ойлгомоор зүйл л дээ. Хуучин дээлийн хуулга сайндаа л хурга тугалын нэмнээнд хэрэг болдог, хуучин хив хадаг үнэхээр үнэгүйдэж, Сэлбийн хуучин гүүрийн арслангийн аманд өлгөөстэй байх болж, харин хуучин үг, хэллэг бол тухайн улс үндэстний утга соёл, аман билиг, уламжлалт ёс заншил, үүх түүх, үнэт зүйлсийг тээсээр толь бичгийн толгой үгэнд байраа эзэлснээр “мэдээ хүргэгч” өвгөн үг болдог жамтай ажээ. Жишээлбэл, Лу.”Алтан товч”-д байдаг “Сүүдрээс бус нөхөргүй, сүүлнээс бус чүчигэ үгүй” гэдэг хуучин хэлц үг, “чүчигэ”хэмээх хуучин үг ямар сонин уг гарвалтай, ямар сонин утга соёл, мэдээллийг тээж ирснийг зарим эрдэмтэн их л сонин сайхнаар тайлсан байдаг.

Эцэст тэмдэглэхэд, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Үгийн тухай хэдэн үг” (1963) гэдэг товч таталбартаа: “Өөрийн мэдэхгүй үг бүрийг хуучирсан баларсан үг гэж хуу шийтгэж болохгүй....Ардын ярианы хэлэнд байгаа үг хэллэгийн утгыг сайн мэдвэл түүнийг зөв хэрэглэж чадна. “Үг олдлоо, үхэр холдлоо” гэж, “Үг яриагаа цөөтгөе, зогсоё” гэсэн утгатай үгийг олон хүн хэлдэг. Харин энэ хэллэгийн үүсгэл домгийг хүн бүр мэддэг биш байна.

Урьд газар товчилж явдаг нэг бадарчин явж гэнэ. Тэр бадарчинтай үхэр хариулж яваа өвгөн дайралдаад, олон үг асуугаад, бадарчны яриаг сонсож дагаад жаахан явж гэнэ. Нэг цай чанах зуур хамт явсан бадарчин хэлж гэнэ. “Өвгөн! үг олдлоо, үхэр холдлоо” гэжээ. Тэгэхлээр нь өвгөн буцсан чинь гурван сар явж байж нутагтаа ирсэн юм гэдэг. Тэр бадарчин газар товчилж хурдан явдаг болохлоор хамт яваа өвгөнд бас газар товчлогдож, богино цагийн дотор их хол явчихжээ. Үг хэлээ ойлгож мэдэхийн төлөө, түүнийг зөв хэрэглэхийн төлөө, бид их ажил хийх хэрэгтэй байна...” гэж бичжээ. Бас Монгол улсын ардын билигзүйч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсан “Ардын билиг ухааны оньс”(Уб.,2005) номдоо:”Үгийн өвгөн утгын таягийг тулдаг гэж ер нь үнэн шүү дээ, Та минь! Манай хэл сүрхий олон үгтэй шүү дээ, тэгээд үгийн эрихийг хэлхэж, утгын угалзыг сийлэх хүн үгээ сайн мэдэж байх хэрэгтэй.” гэсэн байдаг юм. Жич тэмдэглэх нь, монгол хэлний хуучин ба шинэ үгийн судалгаа, эх хэл, уран бүтээлийн хоорондын уялдаа холбоо, өмнөх үеийн болон өдгөө үеийн соёлын судалгааг зэрэгцүүлэн хиймээр байна. Иймээс ч, даяаршлын энэ эрин зуунд олон хэл, олон соёлын харилцан хамаарлыг тодорхойлж, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, ноён Койчиро Мацурагаас 2008 оныг Хэлний олон улсын жил болгон тэмдэглэхтэй холбогдуулан гаргасан ИЛГЭЭЛТ”-д “...хэл, эдийн засаг хоорондын, уугуул ард түмний хэл, мэдлэгийн хоорондын, эсвэл хэл, уран бүтээлийн хоорондын уялдаа холбоог судлах зорилгоор ч гэсэн хаа сайгүй “Хэл бүхэн чухал!” гэсэн үзэл санааг өрнүүлэх хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн нь их утга учиртай өгүүлбэр болой.

Aug 23, 2010

Онч мэргэн үг-8 С-М

8

어린이가 없는 곳에 천국은 없다.
-스위번
Хүүхэд багачуудгүй газар диваажин байхгүй.
- Свиберн

언제나 정의를 행하라. 이것은 많은 사람들을 기쁘게 할 것이며, 그밖의 사람들을 놀라게 할 것이다.
-마크 트웨인
Шударга үнэний мөрөөр яв. Энэ нь олон хүнийг баярлуулж, бусдыг нь цочирдуулна.
- Марк Твэйн

얼마나 오래 사느냐가 아니라 어떻게 사느냐가 문제.
-베일리
Хэр олон жил наслахдаа биш хэрхэн яаж амьдрахдаа байна.
- Бэйли

우정은 기쁨을 두 배로 하고 슬픔을 반으로 한다.
-본
Үерхэл нөхөрлөл баяр хөөрийг хоёр дахин ихэсгэж уйтгар гунигийг хагасладаг.
- Бон

울지 않는 청년은 야만인이요, 웃지 않는 노인은 바보다.
-조지 산타야나
Уйлдаггүй залуу зэрлэг этгээд. Инээдэггүй хөгшин тэнэг нэгэн.
- Жорж Сантаяна

웅변의 목적은 진리가 아니라 설득이다.
-마코레
Уран ярихын зорилго нь үнэнийг өгүүлэхэд би ятгахад байдаг.
- Макоре

음악은 인간의 마음 속에 존재하는 위대한 가능성을 인간에게 보이는 것이라고 한다.
-랠프 월도 에머슨
Хүний сэтгэлд орших агуу боломжийг дуу хөгжим ойлгуулж харуулдаг гэдэг.
- Ральф Валдо Эмерсон

인간은 생각하는 갈대이다.
-파스칼
Хүн төрөлхтөн бодож сэтгэдэг зэгс.
- Паскал

인간은 사회적인 동물이다.
-아리스토텔레스
Хүн бол нийгмийн амьтан.
- Аристотель

인간은 항상 시간이 모자란다고 불평을 하면서 마치 시간이 무한정 있는 것처럼 행동한다.
-세네카
Хүмүүс цаг хугацааг үргэлж хүрэлцэхгүй байна гэж гомдоллох хэрнээ цаг хугацаа хязгааргүй мэт аливааг үйлддэг.
- Сенека

Aug 22, 2010

Монгол нэр томъёог нутагшуулах тодорхой нэгэн санал


----------------------

2010 оны 1-р сарын 07, Пүрэв гариг, 10:58

Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас хамтран зохион байгуулсан "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл



Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Ph. D. Мягмарын Саруул-Эрдэнэ



Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томьёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон гарсан боловч чухам хэрэглээний түвшинд ийн шийдье гэсэн санал, уриалга тэр бүр хангалттай биш байна. Тийм учраас энэхүү илтгэлдээ бага гэлтгүйгээр нэгэн бяцхан уриалга, санаа гаргаж байгааг минь хүлээн авна уу?


1. Юмын нэр ба юм хоёрын хооронд шууд холбоос байхгүй.

Хэл бол дохионы хоёрдугаар систем юм. Өөрөөр хэлбэл хэл нь зохиомол, болзмол дохио. Юм ба юмыг нэрлэж байгаа үг хоёрын хооронд шууд холбоос байхгүй учраас үнэн хэрэгтээ нэг ухагдахууныг илэрхийлж байгаа аливаа ялгаатай үг, нэрлэлтийг мөн чанарынх нь хувьд зөв буруу хэмээн ялгах боломж хэл шинжлэлийн онолын үүднээс байхгүй юм. (Үг бүтэх ёсны талаасаа зөв буруу үгний тухайд яриагүй болохыг минь анзаарна уу)



Энэхүү санаагаа АНУ-ын нэрт хэл шинжээч С. И. Хаяакавагийн жишээгээр батлан үзүүлье.



Доорх зурагт найман амьтныг дүрслэн үзүүлсэн байна. Дөрөв нь том, дөрөв нь жижиг, өөр нэг дөрөв нь бөөрөнхий толгойтой, нөгөө дөрөв нь дөрвөлжин толгойтой, бас нэг өөр дөрвийн сүүл нь шулуун байхад нөгөө дөрөв нь мушгирсан сүүлтэй аж. Эдгээр амьтад тосгонд чинь үүрлэж, эхэндээ тосгоныхон тоосон ч үгүй, тийм болохоор нэр өгөх ч хэрэг байсангүй.



Нэг өдөр танайхан жижгүүд нь будааг чинь иддэг, томууд нь иддэггүй болохыг анзаарч гэнэ. Ялгааг тогтоосон байхад хийсвэрлэл, ай-д хамааруулах сэтгэлгээ мөн даган гарах нь тодорхой, ингээд A, B, C, D дөрвийг нийтлэг шинжээр нь гого, харин E, F, G, H дөрвийг гиги хэмээн нэрийдэхээр шийдэв. Гого-нуудыг бүгдийг хөөж явуулаад, гэмгүйгээр нь гиги-нүүдээ үлдээлээ. Гэтэл танай хөршийнхөн арай өөр ялгаа олж харжээ. Дөрвөлжин толгойтнууд нь хаздаг, бөөрөнхийнүүд нь хаздаггүй байх юм гэнэ. Ажигласан ялгаагаа хийсвэрлэн бодоод хөрш тань B, D, F, H – ийг даба, A, C, E, G дөрвийг добо хэмээн нэрийдэв. Нөгөө хашааны хөрш тань харин бүр өөр ялгааг нь анхлан мэджээ. Мушгиа сүүлтэйнүүд нь могой алж чаддаг учир A, B, E, F дөрвийг буса гээд, үлдсэн нь могой алж чаддаггүй учир бусана хэмээсэн байна.



Ингээд та гурав сууж байтал урдуур чинь E гүйлээ хэмээн бодъё. Та бол “Хүүе гиги явж байна” гэнэ. Хөрш тань харин “Добо л байна шүү дээ” гэхэд нөгөө хөрш тань “Энэ чинь буса байхгүй юу?” гэж таарна. Маргаан өрнөж дээрх гурван нэрийн аль нь үнэхээр зөв болох тухай бүр хэрүүл уруулдаа тулна. Жинхэнэ нэр нь юу юм бэ? Хамгийн тохирсон үг нь аль вэ? Тэгж байтал огт өөр тосгоноос ирсэн нэг нөхөр ирээд “Өө энэ чинь махлок байна шүү дээ, махыг нь идэж болдог юм. Бусдынх нь махыг иддэггүй” хэмээн цэцэрхэх нь маргааныг чинь шийдэх байтугай улам ч тос нэмэх болно. (S. I. Hayakawa, Language in Thought and Action, Third edition, Harcourt Brace Jovanovich, 179-180 pp)



Энэ тохиолдолд тэр амьтны Чухам жинхэнэ нэр нь юу вэ? Зөв нэр нь юу вэ? гэдэг асуулт үнэхээр утгагүй болох нь тодорхой. Утгагүй асуултад утгатай хариулт өгөх боломжгүй. Юм ба юмыг нэрлэж буй үг хоёрын хооронд шууд холбоо байх тохиолдолд л “жинхэнэ зөв нэрлэлт” гээчийн тухай ярьж болно. Үгүй бол хийсвэрлэн өгсөн нэрийг зөв, буруу гэж шийдэх боломжгүй, будаагаа хамгаалах сэтгэлгээгээрээ та гиги хэмээсэн бол, хазуулах айдастай хөрш тань добо, могой алахыг сайн үйлд тооцдог нөгөө хөрш тань буса хэмээсэн байна. Тухайн нэг үгийг уншаад, сонсоод ард нь чухам тэр зүйлийг хэлж байна хэмээн ойлгох ухагдахуун нийт хүмүүсийн дунд бүрэлдэж чадвал л тэр чухам “жинхэнэ зөв нэр” гээч нь болох юм.


2. Нэр томьёо ухагдахууныхаа бүхий л талыг харуулж чадахгүй.

Аливаа нэр томьёо нь товч, тодорхой байх ёстой. Товч байх шаардлагынх нь үүднээс авч үзвэл тухайн нэрлэлт нэрлүүлж байгаа юмынхаа бүх шинж чанар, онцлогийг тусгаж байх ямар ч боломжгүй юм. Нэвтэрхий тольд л тийм боломж буй. Үүнийг тодруулах хамгийн энгийн жишээ бол Ринчен гуайн нэг алдарт анекдот.



Химийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч нэр томьёо боловсруулах хуралд Ри багш сууж байжээ. Катализаторын тухай саналаа уралдуулж байна гэнэ. Ринчен гуай “хурдасгуур” хэмээх санал гаргаж. Гэтэл нэг химич залуу эрдэмтэн“Ринчен гуай та бас ойлгох болоогүй л байна даа. Катализатор чинь урвалын хурдыг зөвхөн хурдасгадаг биш, бас удаашруулдаг юм шүү дээ” гэж гэнэ. Ри багш унтраалгыг заагаад“Наадхыг чинь юу гэдэг билээ, хүү минь?”“Унтраалга”“Наадах чинь бас асаадаг юм шүү дээ, хүү минь”



Унтраадаг асаадаг хоёр үүргийг нь хоёуланг нь багтаан нэр томьёо онооно гэвэл мөнөөх товч байх ёстой гэсэн шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Нэгэнт “унтраалга” хэмээн нэг талаар нь нэрлэсэн ч бүх хүн түүний цаана унтраахаас гадна бас асаах үүрэг бүхий энэхүү товчийг нэрлэдэг гэдгийг нийтээрээ хийсвэрлэн ойлгож байгаа учраас энэ нь зөв нэр томьёо мөн болно.


3. Бодомжоос оюун дүгнэлт гаргах нь

Өмнө ярьснаасаа бид доорх бодомжуудыг дүгнэн гаргаж авлаа.


А. Юм ба нэрлэлт хоёрын хооронд шууд холбоо байхгүй
Б. Нэгэнт шууд холбоо байхгүй учраас юмны угаасаа, мөн чанараараа зөв нэрлэлт гэж байх боломжгүй
В. Нэрлэлт нь нэрлүүлж байгаа зүйлийнхээ бүхий л талыг тоочин үзүүлж чадахгүй.
Г. Нэрлэлт, нэрлүүлж байгаа зүйл хоёрын хооронд хийсвэрлэх сэтгэлгээний холбоо тогтож чадсан тэр л үед тэрхүү нэрлэлт “зөв” болно.


Энэхүү дөрвөн бодомжоос оюун дүгнэлт хийж үзвэл: жишээ нь компьютер, тооцоолуур хэмээх хоёр үгний аль аль нь зөв ч биш, буруу ч биш, гагцхүү бид аль нэгийг нь сонгож олны хэрэгцээнд оруулан, ухагдахуун суутал нь давтан хэрэглэх учиртай, нэгэнт л алиныг нь ч сонгож болох бололцоотой юм бол монголыг нь сонгох нь хавьгүй дээр хэмээн үзэж байна.


4. Бага зүйлээс эхэлье, хамтдаа тэмцье.

Монгол хэлээр аль хэдийн орчуулагдсан боловч хэрэгцээнд гадаад үг нь илүүтэй байгаа үгсийг түүж гаргаад, Монгол улс даяар тардаг нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой хугацаанд байнга монголоор нь цацах аваас ард нийтэд мөнөөх ухагдахуун, хэрэглээ гэдэг нь суух бололцоотой юм. Миний бие оюутнуудаараа өдөр тутмын хэд хэдэн сонины гадаад үгсийг түүлгэн тооцооллоо. (МУБИС-ийн Орос Монгол хэлний 2-р ангийн оюутнууд: 1. Өдрийн сонины 2008 оны 6 сарын 10-14, № 139-143 хүртэлх таван дугаар, Үнэн сонины 2009 оны 10 сарын 9, 16, 23, 24, 31-ний таван дугаарт ажиглалт хийсэн болно)



Ингээд сонин бүрт давтагдаж буй хамгийн нийтлэг, олон давтамжтай 10 үгийг жагсаавал:
Компьютер
Энерги
Тендер
Элемент
Анкет
Менежер
Програм
Телевиз
Лаборатори
Техник эдгээр болно.



Уриалга, санаа маань гэвэл: Ердөө энэ 10 үгээс л эхэлье. Нэр томьёо судлаачидтай тохиролцоод эдгээрт тохирох монгол үгсийг сонгоё. Энерги – эрчим, элемент – махбод, програм – хөтөлбөр гээд аль хэдийн тогтчихсон үгс ч байна. Ингээд бүх сонин хэвлэл, зурагт радио бүгд чухам энэ 10 үгийг бүтэн нэг сарын хугацаанд яг адил монгол үгээр нэвтрүүлье. Үүний тул сонины эрхлэгч нар, зурагтын дарга нар хамтдаа сууж гэрээ байгуулъя. Үр дүн нь тэр дороо харагдах байх хэмээн найдаж байна. Бүхий л мэдээллийн хэрэгслээр олон дахин тийн гараад байхаар хүмүүсийн дунд ойлголт гээч бий болно. 10 үгээ хэрэгцээнд амжилттай оруулж чадвал цаашаа ахиж болно. Бид нэр томьёог хэрхэн орчуулах вэ хэмээн маргаж, хэлшинжлэлийн онол хэт их ярьж, цаг их алдаж байхаар нэгэнт орчуулчихсан байгаа үгсээ хэрхэн нийтэд хүргэх вэ гэдэгт илүү цаг зарах хэрэгтэй байна.



Ердөө энэ аравхан үгийг зөвхөн монголоор бичээд, яриад хэвшээд эхэлбэл тун удахүй алим, яавлаг (яблоко) хоёрын үлгэр шиг болохыг хэн байг гэх вэ? Хэдхэн жилийн өмнө бараг бүх хүн “яавлаг” хэмээдэг байсан шүү дээ. Өдгөө тийн ярих улс улам бүр “цөөрсөөр” байна. Хамгийн сүүлчийн “яавлаг” гэдэг хүн “байхгүй болоход” (хүлцэл өчье) “алим” бүрэн ялах юм. Яг үүнчлэн нэгэнт харь үг хэлээд дасчихсан улстай ажиллахаасаа илүү хэвлэл мэдээллээр нэвтрүүлэн сонсгосоор байж залуу үедээ хэвшил болгох нь оновчтой болно.

Aug 21, 2010

Онч мэргэн үг-7 С-М

7

아는 것이 힘이다.
-베이컨
Мэдлэг бол хүч.
- Бэйкон

아무것도 버릴 수 없는 자는 아무것도 느낄 수 없다.
-프리드리히 빌헬름 니체
Юунаасаа ч салахгүй гэж байгаа бол юуг ч мэдрэхгүй.
Юуг ч хаяхгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
- Фридрих Вилгелм Ницце

악의 근원을 이루는 것은 돈 바로 그것이 아니라 돈에 대한 애착인 것이다.
-스마일즈
Хар хорын үндэс нь мөнгө биш, мөнгөний хойноос үхэн хатан хөөцөлдөх.
- Смайлз

알차게 보낸 하루가 편안한 잠을 제공하는 것처럼 알찬 생애가 평온한 죽음을 가져다 준다.
-다빈치
Арвин баялаг өнгөрүүлсэн өдөр сайхан нойрсож амардагтай адил арвин баялаг амьдарвал хорвоог орхихдоо амар тайван нойрсоно.
- Да Винчи

어떠한 충고일지라도 길게 말하지 말라.
-호라티우스
Аливаа зөвлөгөөг бүү нурш.
- Хоратиус

어떤 사람은 과거의 기억을 되살려서 자기와 자기 몸을 학대한다. 어떤 자는 아직 보지도 못한 죄가 두려워서 자기 자신에게 상처를 입힌다. 어느 쪽도 어리석기 짝이 없는 것이다. 과거는 이미 관계가 없어졌고, 미래는 아직 오지 않았으니까...
-세네카
Зарим хүн өнгөрсөн үеэ дурсаж өөрийгөө тарчлаадаг. Зарим нь болоогүй ирээдүйгээс айж өөрийгөө шархлуулдаг. Аль аль нь учиргүй тэнэглэл. Өнгөрсөн үе бидний ард хоцорсон. Харин ирээдүй ирээгүй байгаа.
- Сенека

어떤 사람은 슬픔을 딛고 서고, 어떤 사람은 슬픔 밑에 깔린다.
-랠프 월도 에머슨
Уйтгар гунигийг гишгэж босдог нэгэн байхад уйтгар гунигт гишгүүлж дарагддаг нь ч бий.
- Ральф Валдо Эмерсон

어리석은 행위의 제1단계는 자기 자신의 현명함에 자기도취하는 것이며, 제2단계는 그것을 고백하는 것이고, 제3단계는 충고를 경멸하는 것이다.
-벤저민 프랭클린
Тэнэглэлийн эхний шат нь ухаалагтаа дурлах, дараа нь тэрийгээ илчлэх, эцэст нь зөвлөгөөг үл ойшоох.
- Бенжамин Франклин

Aug 20, 2010

Солонгос Монгол өвөрмөц хэллэгээс-2 С-М

한국어와 몽골어의 관용어 대조사전, 빠산자브 락바, 최기호 공저, 국학자료원2004

아랫배에 힘을 주다 аавын цээж гаргах
아전인수 хувиа бодож довоо шарлуулах
아픈 데를 건드리다 хор шар малтах
안중에도 없다 нэг нүдээр тоож харахгүй
알랑방귀를 뀌다 бөгс долоох, зулгий нь долоох
앞뒤를 가리다 наана цааныг мэдэх, учрыг нь олж хужрыг нь тунгаах
앞에서 말하다 нүүрэн дээр нь хэлэх
애간장을 태우다 элэг эмтрэх
애를 태우다 элэг эмтрэх
약방의 감초 төрд хэрэгтэй зайран
약을 올리다 шар гозойлгох
약이 오르다 шар гозойх
양념 삼아 хоол болтол шийр зугаа, амны зугаа гаргах
양다리를 걸치다 хоёр туулай хөөх
어깨가 가벼워지다 мөрнөөс юм аваад хаячих шиг болох
어깨를 나란히 하다 мөр зэрэгцэх
어깨를 으쓱거리다 толгой гэдгэр, хараа дээгүүр явах
어깨를 펴다 цээж тэнэгэр
어깨에 짊어지다 хүнд ачаа үүрэх
어림도 없다 хол хэвтэнэ
얼굴에 똥칠을 하다 нэр баасдах, нэр гутаах, нэрийн хор
얼굴에 씌어 있다 нүүрэн дээр бичээстэй байх
얼굴에 철판을 깔다 ичих нүүрэндээ илэг наах
얼굴을 깎다 нүүр түлэх, нүүр халаах
얼굴을 보아주다 нүүр тал харах
얼굴을 붉히다 нүүр улайлгах
얼굴을 세우다 нүүр тахлах, нэр нүүрээ авч гарах
얼굴이 깎이다 нүүрээ барах
얼굴이 화끈거리다 нүүр халуун оргих
엉덩이가 무겁다 хүнд бөгстэй, ажилд хойрго
엎지른 물 өнгөрсөн хорвоо
엎치락뒤치락하다 дээр дороо орох, ана мана, ач тач, өгөө аваатай
엎친 데 덮치다 ядрахад яр, нэг дордоход долоо дордох, уруудахад доройтох
옆구리를 찌르다 хажуугаас ёврох
오금을 못 쓰다 сүү долоосон гөлөг шиг болох, гөлөлзөх
오리발을 내밀다 мэдэн будилах, булхайгаа булах
오장을 긁다 аазгай хөдөлгөх, хор шар хөдөлгөх
오지도 가지도 못하다 ацан шалаанд орох
온상에서 자라다 алган дээр бөмбөрөх
우물 안 개구리 тулга тойрсон
위아래가 없다 эх захаа алдах, ах захаа алдах
이가 맞다 эв нь таарсан мод шиг
이를 악물다 шүд зуух
인간 같지 않다 хүний үнэргүй
임자를 만나다 хатуу гарт орох
입 밖에 내다 ам ангайх
입만 뻥긋하면 ам нээвэл, ам нээх юм бол
입만 살다 амнаас цаашгүй, бардам ам шалдан гуя, бэлэн ам, хоосон ам
입만 아프다 ам бузарлах, амны гарз
입맛을 다시다 ам хамраа долоох, нүдээ унагах шахах
입맛이 당기다 хорхой хүрэх, хорхой гозгонох
입방아를 찧다 хэл амаа билүүдэх
입에 곰팡이가 슬다 амнаас нь алт унах, амаа үдүүлсэн юм шиг
입에 담다 амнаас нь гарах, аманд нь багтах
입에 담지 못하다 амнаас гарахмгүй, аманд багтамгүй
입에 대다 ам хүрэх, ам хүргэх
입에 반창고를 붙이다 амаа үдүүлсэн юм шиг
입에 오르다 амны зугаа болох, амны зууш болох
입에 익다 амны уншлага болох
입에 자물쇠를 채우다 хэл амаа цоожлох
입에 침이 마르도록 칭찬하다 ам мэдэн магтах, тэнгэрт тултал магтах
입에 풀칠하다 гол зогоох, бор хоног шар өдөр өнгөрөөх,
хоёр идэхгүй хоосон хонохгүй
입에서 입으로 ам дамжин
입에서 젖내가 나다 амны нь салиа арилаагүй
입을 놀리다 хамар дор хагархай гэгчээр, амны зоргоор
입을 다물다 амаа хамхих, амаа жимийх
입을 막다 амыг нь таглах, амыг нь үдэх
입을 맞추다 үгээ нийлүүлэх
입을 모으다 нэгэн дуугаар, ам нийлүүлэн
입을 벌리다 ам ангайх
입을 봉하다 амаа үдэх
입이 가볍다 ам задгай, ам султай
입이 귀밑까지 찢어지다 ам чихэндээ хүртэл цуурах
입이 닳다 амаа чилтэл
입이 무겁다 ам чангатай, дуу цөөтэй
입이 벌어지다 мэл гайхаж цэл хөхрөх, ам нь ангайх
입이 싸다 задгай амтай
입이 얼어붙다 амаа үдүүлсэн юм шиг
입이 여물다 за гэвэл ёогүй
입이 헤프다 ам задгай, ам султай
자기 목소리를 내다 дуу хоолойгоо нэмэрлэх
자나 깨나 өдрийн бодол шөнийн зүүд
작살을 내다 будаа болгох
잔뼈가 굵다 мөр хөөх, будаа хороох
장단이 맞다 гар санаа нийлэх
재갈을 물리다 амыг нь үдэх
적신호가 켜지다 хэрэг бишдэх, биш болох
정곡을 찌르다 голыг нь олох, судсыг нь олох
젖내가 나다 амны нь салиа арилаагүй
제 눈에 안경이다 өөрийн бодол өөртөө зөв
종지부를 찍다 цэг тавих
주머니가 가볍다 халаас нимгэрэх, халаас хоосрох
주머니가 두둑하다 түрийвч түнтийх
주머니를 털다 халаасаа сэгсрэх
죽기 살기로 үхэн хатан, амиа тавин
죽도 밥도 아니다 өөх ч биш булчирхай ч биш
쥐고 흔들다 атгандаа оруулах, харцаараа хөдөлгөх
쥐구멍에 들어가다 орох байх газраа олж ядах
쥐여 살다 бусдын царай харах, хүний царай харах
진저리가 나다 дотор муухайрах, дотор арзганах
쪽 팔리다 шараа болох
쪽박을 차다 бадар барих
찍소리도 못하다 ганц үг ганхийж чадахгүй
찜을 쪄먹다 зажлалгүй залгих
첫 단추를 잘못 끼우다 мордохын хазгай
첫 발을 내딛다 хөл тавих, гараагаа эхлэх
첫 손에 꼽히다 толгой цохих
청신호가 켜지다 ногоон гэрлээр явах
추파를 던지다 харц чулуудах, сээтэн хаях
춥고 배고프다 гадаа гандаж хөдөө хөхрөх, халуунд халж хүйтэнд хөрөх
치맛바람이 나다 хормойд салхи орох
침을 흘리다 шүлсээ савируулах
침이 마르도록 칭찬하다 ам мэдэн магтах, тэнгэрт тултал магтах
칼로 물베기 ямаа туйлаад янгиа эвдэхгүй
코 아래 입 аман дахиа хувааж идэх, оонын хоёр эвэр шиг
코가 납작해지다 хулхи нь буух, ханд нь дарагдах
코가 삐뚤어지게 술을 먹다 нохой гурав харагдтал уух
코끝이 찡하다 хамрын үзүүр шархирах
코를 풀다 гүйх нохойд гүйхгүй нохой саад
코앞도 보지 못하다 хамар доорхоо харахгүй
코앞에 닥치다 хаяанд ирэх, хоолой дээр тулах
코웃음을 치다 хөх инээд хүрэх
콧노래가 나오다 хамраараа дуу аялах
콧대가 높다 хамраа сөхөх
콧방귀를 뀌다 хөх инээд хүрэх, нохой хуцсаны чинээ тоохгүй
콩밥을 먹다 аавынд орох, шар будааны шөл уух,
дээлээ нөмрөх, нааранд хэвтэх
큰소리를 치다 бэлэн амлах, том том юм ярих
토를 달다 хошуу нэмэх
팔을 걷고 나서다 ханцуй шамлах
팔자가 사납다 амны хишиггүй, аз нь хаях, үйлс нь хазайх
팔자가 좋다 амны хишигтэй, одтой
팔짱을 끼고 있다 элгээ эвхэх
피가 통하다 элэгтэй, элэг нэгтэй
피눈물을 흘리다 цусаар уйлах
피는 물보다 진하다 элэгтэй, элэг нэгтэй
피땀을 흘리다 хөлс хүчээ урсгах
피로 물들이다 цусан далайд живүүлэх
피를 나누다 мах цусны тасархай
피를 빨아먹다 мах цусыг сорох
피부로 느끼다 яс махаараа мэдрэх
피부에 와 닿다 яс маханд шингэх, орой руу орох
피에 굶주리다 цусанд улайрах
필름이 끊기다 кадр тасрах, тасартлаа уух
하늘 높은 줄 모르다 тэнгэрт тулах, өндөр авах
하늘나라에 가다 тэнгэрт халих, таалал төгсөх
하늘만 쳐다보다 тэнгэр ширтэж суух, ам ангайж суух
하늘보고 침 뱉기 нүгэл нь нүдээрээ гарах,
буруу нь булчингаараа гарах
하늘에 맡기다 хувь заяагаа бурханд даатгах
하늘을 지붕으로 삼다 хээрээр гэр хэцээр дэр хийх
하늘의 별 따기 тэнгэрээс од шүүрэх
하늘이 돌다 газар тэнгэр дайвалзах
하늘이 두 쪽이 나도 галав юүлсэн ч
하늘이 무너져도 галав юүлсэн ч
하루에도 열두 번 сав л хийвэл, байн байн
하품이 나오다 нойр хүргэх
한 귀로 흘리다 нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргах
한 몸이 되다 хувь заяагаа холбох, амьдралаа холбох
한 우물을 파다 нэг мөр хөөх
한눈에 알아보다 алган дээр тавьсан юм шиг мэдэх
한눈을 팔다 илүү харах, илүү харж билүү долоох
한솥밥을 먹다 нэг тогооноос хоол идэх
한숨을 쉬다 шүүрс алдах, санаа алдах
한잔 하다 аяга тагш юм балгах
함흥차사 усанд хаясан чулуу шиг
해가 서쪽에서 뜨다 нар баруун хойноос гарах
허리가 굽어지다 нуруу бөгтийх
허리가 끊어지다 элэг хөшөөх
허리띠를 졸라매다 бүсээ чангалах
허리를 펴다 нуруу тэнийх, зоо тэнийх
허풍을 떨다 ам халах, давсыг нь хэтрүүлэх
헛기침을 하다 хоолойгоо засах
혀가 꼬부라지다 хэл орооцолдох
혀가 짧다 бөөрөнхий хэлтэй
혹을 떼다 сэтгэлийн бэтэг хагарах
홀로 서다 толгойгоо мэдэх, бие даах
홍당무가 되다 чавга шиг улайх
흙을 파먹다 газар шороотой ноцолдох

Aug 19, 2010

Солонгос Монгол өвөрмөц хэллэгээс-1 С-М

한국어와 몽골어의 관용어 대조사전, 빠산자브 락바, 최기호 공저, 국학자료원2004

가려운 데를 긁어주듯 загатнасан газар маажсан юм шиг
가뭄에 콩 나듯 өдрийн од шиг ховор
가슴을 털어놓다 сэтгэлээ уудлах, сэтгэлээ нээх
가슴이 뭉클하다 хамар шархирах, хамрын үзүүр шархирах
가위에 눌리다 хар дарах
간이 떨어질 뻔하다 үнхэлцэг хагарах шахах
간이 붓다 аавын цээж гаргах, бөх зүрх гаргах
간이 콩알만해지다 зүрх чичрэх
간이 큰 их гарын
간판으로 세우다 урдаа барьдаг
개밥에 도토리 үнсэнд хаягдсан шалз
거북이걸음 үхэр тэрэг шиг удаан
거저먹기 нохойн наадам
고개를 못 들다 нүүр хийх газаргүй болох
골치를 앓다 толгой өвтгөх, толгой гашилгах
구역질이 나다 бөөлжис цутгах
군침을 삼키다 өлөн шүлсээ залгих
군침을 흘리다 өлөн шүлсээ гоожуулах
군침이 돌다 шүлсээ залгих
굴러들어온 호박 аманд орсон шар тос
귀를 기울이다 чих тавих
귀를 의심하다 чихэндээ үл итгэх
그 아버지에 그 아들이다 эх нь хээр алаг бол унага нь шийр алаг
긁어 부스럼을 만들다 нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох
금이 가다 ан цав гарах
기가 죽다 хулхи буух
기를 죽이다 хулхий нь буулгах
깡통을 차다 модоо барих
깨어진 그릇 өнгөрсөн хорвоо
꼬리가 길다 урт сүүлтэй, сүүлээ тат
꼬리에 꼬리를 물다 сүүл сүүлээ, шил шилээ дарах
꼬집어 말하다 барим тавим хэлэх, улайм цайм хэлэх
꿈나라로 가다 давсанд явах, үнэгэнд гүйцэгдэх
낯가죽이 두껍다 ширэн нүүртэй
낯이 뜨겁다 нүүр халуун
냄새를 맡다 үнэр авах, сэжиг авах
너 나 할 것 없이 хэн хүнгүй, дээр доргүй
너도 나도 хэн хүнгүй, дээр доргүй
넋을 잃다 ухаан санаагаа алдах, нойр хоолоо мартах
넋이 빠지다 ухаан санаагаа алдах, нойр хоолоо мартах
넘어야 할 산이 많다 давах даваа олон
녹초가 되다 сүг болох, мах болох
누워서 떡 먹기 зөөлөн хоол
누워서 침 뱉기 өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр
눈 깜짝할 사이 нүд ирмэх зуур
눈 밖에 나다 нүд үзүүрлэгдэх
눈 앞이 캄캄하다 дотор харанхуйлах
눈가림을 하다 нүглийн нүдийг гурилаар хуурах, нүд хуурах
눈과 귀를 한데 모으다 нүд бүлтийлгэж, чих соотойлгох
눈꼴이 사납다 нүдэнд хүйтэн
눈시울을 붉히다 аньсага чийгтэх
눈에 거슬리다 нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болох
눈에 넎어도 아프지 않다 нүдний цөцгийн мэт, амь тавин хайрладаг
눈에 흙이 들어가다 нүд аних, хадан гэрт очих
눈엣가시 нүдний хог, шүдний мах
눈을 감아주다 нүдээ аньж өнгөрөөх
눈을 뜨고 볼 수가 없다 нүд халтирам
눈을 붙이다 нүдний хор гаргах, цурам хийх
눈이 멀다 нүд сохрох, толгой эргэх
눈이 휘둥그래지다 нүд бүлтийх
눈총을 맞다 ад болох
눈총을 받다 ад үзэгдэх
눈칫밥을 먹다 ад шоо үзэгдэх
눈코 뜰 새 없다 борви бохисхийх завгүй
대문이 열리다 дэлгүүр нээгдэх
도마 위에 오르다 хэл амны бай болох, хэл аманд өртөх
독 안에 든 쥐 торонд орсон болжмор
돌아가시다 талийгаач болох, өөд болох
돼지 멱 따는 소리 нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт
뒤를 밀어주다 ары нь даах
뒤를 보다 өтгөн мөр үзэх
뒤통수를 얻어맞다 тархин дундуураа татуулах
뒷구멍으로 들어가다 арын хаалгаар орох
등골이 오싹하다 нуруу руу хүйт оргих, хүйтэн хөлс чийхрах
떡국을 먹다 оймс элээх
떡이 되다 мал болтлоо уух
똥오줌을 못 가리다 хар цагааны ялгахгүй
마른 벼락을 맞다 гай газар дороос гахай модон дотроос
막다른 골목에 들어서다 хад мөргөх
말꼬리를 잡다 үг ороох, үг өлгөж авах
말도 안 되다 хол хэвтэнэ
머리가 돌다 толгой нь эргэх
머리를 쓰다 тархиа ажиллуулах
머리를 쓰다듬다 толгойг нь илэх
머리를 짜내다 тархиа гашилгах
목이 잘리다 хоолноосоо салах
몸이 무겁다 хөл хүнд, бие давхар
문턱이 높다 босго өндөр
물불을 가리지 않다 гал усанд орохоос буцахгүй
물을 먹이다 амаар нь шороо үмхүүлэх
바가지를 긁다 эрүүний шөл уулгах
발목을 묶다 гар хөлийг туших
발을 디딜 틈이 없다 хөл гишгэх зайгүй
발을 맞추다 алхаа нийлүүлэх
발톱을 숨기다 хумсаа нуух
밤낮을 가리지 않다 нойр хоолоо мартах
배가 아프다 хор буцлах
배꼽을 잡다 элэг хөших
배보다 배꼽이 크다 барилдахаасаа таахалзах нь
배수진을 치다 нэгийгээ үзэх, эрэгчин эмэгчнээ үзэх
번지수가 틀리다 чулуу хөөх
별 볼 일 없다 хүн тоож нохой шиншлэх юм алга
본색을 드러내다 зэсээ цухуйлгах
본색이 드러나다 зэс нь цухуйх
볼 낯이 없이 нүүрий нь харах аргагүй
볼 일을 보다 морь харах
부아가 끓다 уушиг сагсайх
비행기를 태우다 цаасан малгай өмсгөх
빼도 박도 못하다 ацан шалаанд орох
빼지도 박지도 못하다 ацан шалаанд орох
빽을 쓰다 арын хаалгадах
뺨치다 толгой дээр цахиур хагалах
뼈만 남다 ясан хэдрэг болох
사람을 잡다 хүний муу үзэх, хүн алах
산전 수전을 겪다 хал үзэж халуун чулуу долоох
살림을 차리다 өрх гэр тусгаарлах, гал голомтоо асаах
삼천포로 빠지다 нохойн замаар орох
성을 갈다 ам шүдээ өгөх
소설을 쓰다 мянгуужингийн үлгэр ярих
속을 털어놓다 сэтгэлээ нээх, дотроо уудлах
속이 검다 хар дотортой
속이 넓다 уужуу дотортой
속이 비다 хоосон толгой
속이 시원하다 дотор уужрах, дотор онгойх
속이 좁다 богино жолоотой
손가락질을 받다 нүдээ чичлүүлэх, муу хэлүүлэх
손금 보듯 하다 арван хуруу шигээ мэдэх
손맛을 보다 алганы амт үзэх
손아귀에 넣다 гартаа оруулах
손에 넣다 гартаа оруулах
손에 손을 잡다 гар гараа барилцах
손에 익다 гарт орох, дасч дадах
손을 거치다 гараар орох, гараар дамжих
손을 꼽다 хуруу дарах, өдөр тоолох
손을 내밀다 гар тосох, алга тосох, гар харах
손을 들다 гараа өргөх, бууж өгөх
손이 모자라다 гар мухардах
손이 울다 нэг гараа нөгөө гараараа барих
쇠귀에 경 읽기 илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ,
ус хийсэн ч сэгсэрнэ, амны гарз
쇼를 하다 жүжиг тавих, дүр эсгэх
수제비를 뜨다 туулай харайлгах, чулуу долоолгох
수포로 돌아가다 талаар өнгөрөх, талаар болох
수혈을 받다 амь тариа хийлгэх
숨을 거두다 амьсгал хураах
숨을 돌리다 амьсгаа авах, түр амсхийх
숨을 돌릴 틈이 없다 амьсгаа авах завгүй, амсхийх завгүй
숨이 넘어가다 амь тавих, үхэх
숨통을 끓다 бодийг нь хөтлөх, гол таслах, эд бад хийх
쉽게 생각하다 элэг барих
스타일을 구기다 хөнгөн загнах, хуумгай хөдлөх
시집을 가다 хадамд очих
시집을 보내다 хүнд өгөх, хадамд гаргах
시치미를 떼다 мэдэн будилах, булхайгаа булах
식은 죽 먹기 хүйтэн цай, зайдан морь, хүүхдийн тоглоом
식은땀을 흘리다 хүйтэн хөлс чийхрах
신물이 나다 дотор муухайрах
실마리가 잡히다 учиг нь олдох, зангилаа нь тайлагдах
심장이 강하다 зүрх ихтэй
심장이 뛰다 зүрх дэлсэх, зүрх булгилах
심장이 약하다 зүрх муутай, туулайн зүрхтэй
심혈을 기울이다 чөмгөө барах
십자가를 지다 ачааны хүндийг үүрэх
싸가지가 없다 шал ногооноороо, түүхийгээрээ
싹수가 노랗다 шал ногооноороо, түүхийгээрээ
쓴맛 단맛을 다 보다 хал үзэж халуун чулуу долоох

Aug 17, 2010

Солонгос Монгол өвөрмөц хэллэгийн толь бичиг

Б.Лхагва, Чвэ Гиху багш нарын хамтран гаргасан 한국어 몽골어의 관용어 대조사전, 빠산자브 락바와 최기호 한께 지음, 국학자료원, 2004 (25,000원) "Солонгос Монгол өвөрмөц хэллэгийн толь бичиг"-ийг та бүхэн олж үзэж солонгос хэлний мэдлэгээ гүнзгийрүүлээрэй.

Нийт мянга гаруй өвөрмөц хэллэгтэй уг толь бичиг нь солонгос өвөрмөц хэллэгийг дүйцэх монгол өвөрмөц хэллэгтэй түүвэрлэн оруулж тус бүрт нь утгыг үгээр тайлбарлаж, өгүүлбэрийн жишээ цуг оруулсан нь нэн тустай бүтээл болжээ.

Тус блогийн "Үүрд суралцах үг хэллэг" хэсэгт та бүхэнд уг толийг танилцуулах үүднээс хамгийн их хэрэглэгддэг гэж үзсэн өвөрмөц хэллэгийг жишээгүйгээр оруулахаар шийдлээ.
Ашгийн бус зорилгоор хэлний мэдлэгт тань нэмэр болох үүднээс оруулж байгаа юм шүү. Мөн Монгол өвөрмөц хэллэгээр толгойлуулж бас оруулах болно. Та бүхэн санал сэтгэгдлээ бичээрэй.

Орчуулга гэдэг мөсөн дээгүүр гулгаж байгаа юм шиг уншигдах ёстой

Цаг төр сэтгүүлээс
----------------------------
Бичсэн Ш.Билэгсайхан
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг, 09:09

Орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж, орчуулгын зохиолын хэл найруулгын тухай ярилцлаа. Тэрбээр сантехникийн инженер мэргэжилтэй бөгөөд яруу найргийн “Ялалтын симфони” /1984/, “Сэтгэл хазгар биш бол...” /2005/, “Хөшүүрэг” /2004/, “Үхэл дагуулсан сүйрлүүд” /2007/ нийтлэлийн ном туурвиж, Михайл Веллерийн “Авсанд хэвтээ хүн” /1999/ зэрэг арваад ном орчуулжээ.

  - Та Оросод суралцаж байхдаа, ямархуу оюутан байв даа?
- Наргиангүйгээр хэлэхэд, манайхан хичээлийнхээ чөлөө заваар орос охид эргүүлж, нэх­мэлийн үйлдвэрийн бүжиг рүү гүйлддэг байхад би орос ном, уйгаржин бичгийн өөрөө сурах хоёрыг л “дээшээ хараад хэмлэж хэвтдэг” байсан. Орос оросдоо, Грек, Польшид хэвлэгдсэн эротик хийгээд адал явдалт зохиолууд. Тиймэрхүү номноос залуучууд салж чаддаггүй болохоор толь бичиг эргүүлэхээсээ залхуурдаггүй юм. Үйл явдалд хөтлөгдөөд, мэдэх­гүй үгсээ заавал толь бичгээс мэдэж авч, утгыг нь бүрэн ойлгох гээд... Тэгсээр байтал, нэг л мэдэхэд орос үгийн яндашгүй баян сантай болчихсон байсан.

  - Та тэгвэл эротик үгсийн баян сантай байх нь ээ?
- Эротик зохиол гэдэг тухайн хэлний хамгийн нарийн нандин үгс, тансаг илэрхийлэл, тойруу хэллэг, адилтгал, зүйрлэл, далд утгыг бүгдийг нь хэрэглэж чадсан байдаг. Бас эротик зохиолд сэтгэлийн, хүмүүн бодын философи хамгийн гүнээр тусгалаа олсон байдаг. Италийн сэргэн мандалтын үеийн “Декамерон”, “Гептамерон”-ыг орос хэл рүү хичнээн сайхан орчуулсан байдаг гээч. Түүнийг нь манай Жамсраны Цэвээн бээр монгол руу хөрвүүлэхдээ мянгантаа илүү гоё болгоод “дуниартуулчихсан” байгаа юм чинь. Гэтэл сүүлд манай нэгэн нэрт орчуулагч гуай “новшруулаад” хаячихсан байна лээ. Уг эхтэй нь өрсөлдөхүйц тансаг хөрвүүлж байж л тэр бүтээлийн амтыг говьд ургадаг гогод, мангиртай болгож болно. Зөвлөлтөөс 1978 онд зугтаж гарсан ховрой Эдуард Тополийн “Россия в постели” гэдэг номыг би тэгж л орчуулахыг хичээсэн. “Ор, хөнжлийн Орос орон” гэж байгаа. Чи өөрөө харьцуулаад үзээрэй. Горбачевын авгайн тухай “Кремлевская жена” гэдгийг “Кремлийн эзэгтэй” нэрээр орчуулаад гаргачихсан чинь өөр дурдатгалтай андуураад байдаг юм. Лариса Горбачева зөвхөн эхнэр төдий биш, жинхэнэ орос эзэгтэй байжээ гэдгийг тодорхойлсон улс төрийн тийм романыг ч сексээр өнгөлж болдгийг тэр номноос үзэж болно. Бүүр гудамжны үгтэй сексээр шүү.

  - “Хүмүүсийн тухай роман” номноос Саддам Хусейн, Владимир Высоцкий ч харагдах шиг. Оссендровскийн “Хүн, араатан, бурхад” номын орчуулга таныг алдаршуулсан байх аа?
  
- Намайг биш ээ, Монголыг алдаршуулсан польш тэнүүлчний ном гэвэл зохистой. Монголд хачин их “дурлачихсан” хүн гэдэг нь аандаа харагдаад, хорхой гозгонуулаад байсан юм. Гэгээн хайр нэвт шингэчихсэн.

  - Георгий Плехоновын “Улс төрийн гэрээслэл”, Моррис Славины “Гильотины илдэн доорхи Эберчүүд” гэж байна. Энэ чинь юун тухай билээ?  
- 1789 оны Францын хувьсгалын бүтэц зүйн судалгаа. Хувьсгалчид бие биенээ хэрхэн хөнөөдөг талаар нууц цагдаа­гийнхны мэдээлэл дээр тулгуурлан бичсэн ном. “Гильотины заазуур доорхи сагс руу ээлжит толгой цус олгойдуулан унахад, цугласан олон уухай түрэн хашгирлаа.” гэж байгаа. Улаан шугам нь тэр. “Усыг нь уусан худаг руугаа нулимж, ааруул тавьсан алгыг нь хазав” гэдэг шиг. Ер нь аливаа хувьсгалын удирдагчид голдуу хувь заяаныхаа шоглоом болох одон дор хорвоог олчихсон улс юм уу даа.

  Харин Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” гэдэг нь хөгжин­гүй капитализмын онолын суурийг тавьсан философийн бүрэн бүтээл. Түүний үрээр дэлхийн капитализм хөлөө олсон. Манай улс төрчид түүнийг олоод уншчихвал өчигдөр, өнөөдрийнх шигээ маанагтахгүй л байхгүй юу. Цөөн хэдээс бусад нь Айн Рэндийг сонсооч үгүй гэдэг дээр мөрий тавихад ч бэлэн байна. Америкийн сүүлийн хоёр гурван ерөнхийлөгч Айн Рэндийг шүтэн бишрэгч байснаараа л их улс төрд хөл тавьсан байдаг. Дашрамд дурдахад, энэ хоёр зохиолч чинь хоёулаа л Оросоос зугтааж гарсан ховройнууд шүү дээ.

  - Орчуулга хийхэд үгийн сонголт, мэдрэмж чухал юм шиг надад санагддаг юм?  - Тийм шүү. Сайн орчуулахын тулд төрөлхийн авъяас, мэдрэмж нөлөөлөлгүй яахав. Горький төгс­сөнөөрөө сайн яруу найрагч болдоггүй биз дээ. Тэр нь эхийн сүү, өвгөдийн хүүрнэсэн домог хуучаар дайгдан ирдэг байх. Гадаад хэл мэддэг хүн бүхэн орчуулагч болдоггүй юм аа гэдгийг зоригтойхон дуугарчихмаар байна. Хамгийн гол нь монгол хэлээ төгс төгөлдөр мэддэг байх ёстой. Чиний орчуулгыг монгол хүн уншина гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс биш, аль нэг гадаад хэлийг 2-3 жил үзчихээд, 2-3 товхимол хазгай муруй монгол хэлээр гаргачихаад өөрийгөө орчуулагч хэмээн саг­суурч, “агуу ихийн өвчин”-д дөрлүүлж явдаг хүмүүс бол гэмт хэрэгтнүүд. Үндэстнийхээ өмнө гэмт хэрэг хийж буй хүмүүс. Ер нь сүүлийн үед чадахгүй юм руу хошуурдаг хүмүүс аль ч салбарт үзэгдэх болсон нь сэтгэл зовоож байна. “Илжиг цогиулаад морь болохгүй, ишиг магтуулаад хонь болохгүй” гэсэн үг байдаг. Орчуулагч болохын тулд 20-30 жилийн туршлага хэрэгтэй. Тэр тусмаа монголоос юм уу, монгол руу синхрон орчуулга хийнэ гэдэг бол бараг байж болшгүй зүйл. Бусад хэлийг бодвол, өгүүлбэрийн гишүүдийнх нь байрлал өөр юм чинь. Монгол хэл бол өөр ямар ч хэлтэй зүйрлэмгүй онцгой байгуу­лалттай өгүүлбэрийн ачаар илэрхийлэгддэг хэл. Тэгсэн атлаа үйлдэгдэх хэв, тийн ялгал, үйлт нэр бараг хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, “агд”-луулдаггүй, “эгд”-лүүлдэггүй, “хүний эрхэнд ордоггүй” хэл. Өнөөдрийн улс төрчид, сэтгүүлчид, албаныхны амнаас салдаггүй “Ашиглалтанд ордоггүй” гэх үгийг жинхэнэ монголоор нь бол “ашиглуулдаггүй” гээд л гүйцээ. Ер нь эх хэл маань даанч хурдан “гашилж” байна.

  - Орчуулагч сайн бол төрөлх хэлээрээ зохиосон юм шиг уншихад хялбар байдаг. Гэтэл зарим номыг уншихлаар учир утга нь ойлгогдохгүй бэрх юм аа?
- “Орчуулгын хэл сайн” гэдэг чинь буруу ойлголт. Хүмүүс тэгж яриад байдаг юм. Тэр талаас нь тодорхойлох юм бол Дамдинсүрэн гуайн “Алтан загасны үлгэр”-ийн орчуулгын хэл муу болж таарна аа даа. Пушкиных биш юм шиг, монгол зохиол юм шиг байгаа биз дээ? Пушкины “Полтава” найраглалыг Расул Гамзатов эх хэлээрээ орчуулчихсан чинь мөнөөх “хэтэрхий мэргэн уншигч авгай нар” нь “Яагаад зохиолынхоо түүвэрт оруулаагүй юм бэ?” гээд загнаад байсан юм гэнэ лээ. Өөрийг нь л авар хэлээрээ зохиосон гээд бодчихгүй юу. Уг нь тэгж л орчуулах хэрэгтэй байгаа юм. Эсвэл Ж.Цэвээн, М.Цэдэндорж нар шиг. Чи тэр Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг Цэдэндорж гуай яаж орчуулсныг үзээ биз дээ. “Нэгэн биений уруул, хэл мэт найралдуулав” гэдэг чинь тэр байхгүй юу. Гэтэл өнөөдрийн манай зарим орчуулгыг унших гэхээр хэл хугарчих гээд байдаг болсон. Орчуулга гэдэг мөсөн дээгүүр гулгаж байгаа юм шиг амархан уншигдах ёстой.

Aug 16, 2010

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай М-С

О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
어. 다쉬발바르: 하늘만 같아라


Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу
인도에서 10년간 불교를 배우러 유학간 아들 데.강가바타르, 아들의 친구 헤.델렉에게 이 시를 바친다
.

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


온갖 욕설을 너한테 퍼부어도
하늘만 같아라
가장 좋은 사람들이라 외치고 축복해도
하늘만 같아라

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

친구들이 떠나 참다못해도
하늘만 같아라, 영원히 평화롭게…
가마에 태우고 금관을 쓰워도
하늘만 같아라, 아무것도 없었듯이…

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

가장 사랑하는 이가 가버려도
걱정 마라, 큰 하늘이 무너지지 않은 한.
비방하고 헐뜯어 한바탕 놀려도
겁먹지 마라, 깊은 하늘이 망가지지 않은 한.

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

병들고 고생해 막막해도
영원한 하늘 같아라, 넌 이긴다
남들이 거들떠보지 않고 잊어버려도
높은 하늘 같아라, 이 사실을 잊지 마라

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай


인생이 끝나고 갈 길이 없어도
하늘만 같아라, 참고 기다리면 된다
양심이 바닥나 도둑을 맞아도
하늘만 같아라, 그들을 주의하지 마라

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...


수익의 문이 막혀 못 벌어도 하늘만 같아라
많은 사람이 외면해도 하늘만 같아라
별이 빛나고, 해와 달이 번갈아 뜨는 한
세상에 아빠 아들이 절망하지 마라.


Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...


분노와 무식을 잊어버리고 하늘만 같아라
좁은 세계를 벗어나 날개를 펼쳐라…
절망이 네 목을 졸라 사막늑대같이 만들어도
용감한 사나이의 아들임을 잊지 마라

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

하나뿐인 아들아, 그리고 딸들, 아이들
점 찍어오는 인과를 피하거나 겁먹지 마라
운명과 항상 손잡고 견뎌라
옛 현자들도 기다리면서 배웠단다

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

정처가 없을 때 세상은 너의 것이다
친한 친구가 없을 때 사람을 넌 이해한다
행복은 오지만 금방 사라진다
불행은 닥쳐도 금새 가신다.

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

세상은 이치대로 모두가 밤낮같이 바뀐다
행복하든 불행하든 영원한 하늘만 같아라
악심을 품은 자가 죄를 지어도 선으로 답해라
성심의 풀밭에 덕의 꽃들이 핀다

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

넌 항상 올바를 순 없다, 심사숙고 해라
말과 행동 일일이 스스로 관리하고 사고해라
모든 소망이 이뤄질 순 없다, 엄격히 금할 줄 알아라
다 가질 수 없는 하늘만 같아라, 진실을 더듬어라

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

무엇이든 제 시간이 있다, 거스를 필요없다
검을 쥔 사람이 전투에 필요하지 결혼식에 필요없다
개가 되기 전엔 강아지를 물고 뜯는다
귀족이 되기 전엔 소년을 깔보고 무시한다

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

혼란을 일으키는 자들이 알아서 하게
당황할 필요없다, 하늘만 같아라
바람이 순하기 때문에 모두를 날려버린다
버릇없는 짐승들과 어울리지 말아야 한다

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

권력이 있다 해도 죄악을 피하지 못한다
부귀가 있다 해도 욕망을 버리지 못한다
세상만물이 모두 다 한계가 있음을 잊지 마라
언젠가 때가 되면 티끌로 변하여 흩어진다

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

평민에게 친절하고 사랑해라
갖가지 부정한 짓을 멀리해라
값진 물건이라 해도 아낌없이 줄 줄 알아라
영원히 살지 않는 한 선을 행해라

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


겉보기엔 늘 남보다 낮고 겸손해라
자랑할 필요없다, 마음속이 하늘같이 위대해라
말이 필요없을 때 시선으로 말할 줄 알아라
옳고그름을 판단할 수 없을 때 신에게 절을 올려라


Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

오늘 너를, 내일 다른 사람을 속일 자에게
자기 자신만큼 믿지 마라, 가던 길을 가면서 방향을 틀지 마라
마지막으로, 아들아, 개같이 충실해라
참고 견디는 것보다 큰 업적을 난 모른다.

Уг шүлгийг “Бийр бэх” http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=16 сайтаас авч чадан ядан хөрвүүллээ.

Aug 15, 2010

Онч мэргэн үг-6 С-М

6

상상력을 안 가진 정신은 망원경을 안 가진 천문대 같다.
-헨리 포드 피처
Төсөөлөн бодох чадваргүй оюуныг дурангүй одон орны цамхагтай зүйрлэж болно.
- Хенри Форд Фичер

소년이여, 야망을 가져라.
-클라크
Хүү минь, холын хүсэл тэмүүлэлтэй бай.
- Кларк

시간이 말하는 것을 잘 들어라. 시간은 가장 현명한 법률고문이다.
-페리클레스
Цаг хугацаа юу гэж хэлэхийг сайн сонс. Цаг хугацаа бол хамгийн мэргэн хуулийн зөвлөх.
- Периклес

시기와 질투는 언제나 남을 쏘려다가 자신을 쏜다.
-맹자
Атаа жөтөө, хардах сэтгэл үргэлж бусдыг хорлох гээд өөрийгөө хорлодог.
- Мэнз

시련이란 진리로 통하는 으뜸가는 길이다.
-바이런
Сорилт шалгуур бол үнэн мөнд хүрэх хамгийн зөв зам.
- Байрон

생각이 깊지 못한 사람은 항상 입을 놀린다.
-호머
Ухвар мөчид бодолтон ямагт ам хуурайгүй байдаг.
- Хомер

생활은 전부 다음 둘로서 성립되고 있다. 하고 싶지만 할 수 없다, 할 수 있지만 하고 싶지 않다.
-괴테
Амьдрал ердөө хоёр хэсэгтэй. Нэг нь хүсэвч хясах. Нөгөө нь дургүйд хүчгүй.
Хүний амьдралд хүсч байвч чадахгүй, чадах байвч хүсэхгүй хоёр л тохиолдол бий.
- Гёте

세상에서 가장 아름다운 것은 물론 세상 그 자체이다.
-스티븐슨
Энэ дэлхийд хамгийн сайхан нь энэ дэлхий.
Амьдралд хамгийн сайхан нь амьдрал.
- Стивенсон

Дипломат орчуулгын тэнхим

Даяаршлын эрин үед Монгол улсын гадаад харилцаа улам өргөжин дэлхийн янз бүрийн улс оронтой нийгэм улс төр, эдийн засаг, бизнес соёлын зэрэг олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх болсон нь гадаад албаны мэргэжилтэн бэлтгэдэг МУИС-ийн ОУХС-д гадаад хэлний бие даасан тэнхим байгуулах зайлшгүй шаардлагыг бий болгосон бөгөөд энэ шаардлагын үндсэн дээр Дипломат Орчуулгын тэнхмийг 2003-2004 оны хичээлийн жилд анх байгуулжээ.


------------------

Холбогдох мэдээллийг та
Монгол Улсын Их Сургуулийн
Олон Улсын Харилцааны сургуулийн
доорх сайтаас үзнэ үү.

http://sfs.num.edu.mn/index.php?option=com_content&view=article&id=97&Itemid=184

Aug 14, 2010

Н.Пүрэвдагва: Орчуулагч гэдэг тэвчээрийн тэнэглэл

http://www.sonin.mn/ -ees
----------------
2009/01/21 • Сэдэв нь: Улаанбаатарын сонин

Сингапурын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли Гуан Яаогийн бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номтой манай сонины уншигчид хэдийнэ танил болсон.

“Эргүүлсхийгээд өнгөрч боломгүй” хэмээн дэлхийн нэртэй улстөрчдийн үнэлсэн энэхүү номыг Монголын уншигчдад хүргэсэн хүн нь орчуулагч Норовын Пүрэвдагва. Түүнийг бид редакцдаа урив.

-Сингапурын хөгжлийн түүхийг өгүүлсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номоос сониндоо хэсэгчлэн тавих хүсэлтийг минь зөвшөөрсөнд талархал илэрхийлье. Сонинд нийтлэгдсэн хэсгийг уншсан олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн. Санал хүсэлт ч цөөн биш ирснийг дуулгахад таатай байна. Тэдгээр саналын дунд орчуулагчтай нь уулзах хүсэлт ч ирсэн. Тэр дагууд бид таныг редакцдаа урьсан юм.

-Баярлалаа.

-Энэ номоос чухам юуг нь монголчууд, тэр дундаа бодлого боловсруулах хүрдийг эргүүлж суугаа хүмүүс аваасай гэж бодсон бэ?

-Ном гарснаас хойш сонин сонин байдлаар хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байгаа. Танай сонинд хэсэгчилж гарч байгаатай холбогдуулж илэрхийлсэн нь ч бий. Тун санаандгүй, их эртний танилууд ч утасдаж байсан. Тэгээд бодохоор энэ ном манайхны ахуй амьдрал янз бүрийн зүйлтэй нийцэж байгаа юм болов уу гэж бодсон шүү.

-Тэр улс юу хэлж байна. Сайн орчуулжээ, эсвэл хэрэгтэй ном байна гэх юм уу?

-Эрх баригчдад нэг уншуулах юмсан гэсэн уур амьсгал давамгайлж байна билээ. Тэгээд бодохоор Монголд улс үндэстнийхээ ахуй амьдралыг сайжруулах тухай ийм нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна уу даа гэж санагдсан. Улсын багшийн их сургуулийн түүх нийгмийн ухааны нэг багш энэ номоор дагнаж лекц, семинарын хичээлээ явуулж байгаа гэнэ лээ. Энэ бол XX зууны Ази, дорно дахины түүхээс нэлээд хэмжээгээр багтсан болохоор сэдэв байгаа байх.Нөгөө талаас өнөөгийн Монгол орны байдал зах зээл зэрэг олон зүйлээс шалтгаалаад хүн ардын сэтгэл зүйд нөлөөлж байгаатай ч холбоотой биз гэж бодогдсон. Төрд нэлээд том алба хашдаг хүн надад “Энэ номыг эргүүлэхэд авмаар санаа зөндөө олон байна. Наад зах нь улсынхаа сонин хэвлэлийнхнийг, манайхны хэлээд байгаа шар сонинг дарах, олон нийтийг үймүүлж бужигнуулахгүй байхад тустай том алхам хийжээ. Том сонингуудынхаа хувьцааг банкууддаа бариулчихсан юм билээ. Банкнууд улс орны дотоодын тогтвортой байдлыг илүү эрхэмлэж яваасай гэсэн бизнесийн сонирхолтой нийцээд их зөв шийдэл болсон” гэж ярьсан.

-Ерөнхийдөө хөгжлийн хэв загвар байж болохоор санааг нь түлхүү аваасай гэж манай сонинд сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс ярьж байсан.

-”Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номд улс орон өөрийнхөө хэв маяг, хэлбэр галбирыг хадгалж хөгжих ёстой гэж. Жишээ нь, япончууд тэгж хөгжиж чадсан байхад бид ч тэр замаар явах ёстой гэсэн байсан. “Амьд бамбар” гэж Солонгосын том ардчилагчийн тухай номны орчуулгыг уншиж байхад өөрийн онцлог маш олон зүйл дээр илэрч болдог юм байна гэсэн төрсөн сэтгэгдэл төрсөн. Наад зах нь өөрийн онцлог нь хөрөнгөлөг, мөнгөн хуримтлалыг шүтсэн нийгэм рүү ороход хүртэл илэрдэг юм билээ.

-Манайд ямар өөрийн онцлог байна?

-Тэрийг би бас сайн ойлгодоггүй байж. Монгол гэхээр ямар байх, юугаа хадгалж үлдэх юм бэ гэдгийг. Харин энэ хоёр номоос тун ихийг ойлгосон. Сингапур, Хонгконг хоёр бараг адилхан нөхцөлтэй. Хонгконгийн хүн.амынх нь 80 орчим, Сингапурын 75-76 хувь нь хятад. Барууны жишгээр XX зуунд хөгжиж эхэлсэн ийм л жижигхэн арал улсууд шүү дээ. Гэхдээ энэ хоёрт өөр өөрийн зам мөр, онцлог бий. Хонгконг Хятадын валютын нөөцийг XX зууны туршид бараг дангаараа бүрдүүлж байсан газар. Бараг манай “Нарантуул” захтай адил санагдсан. “Нарантуул” хэн нэгэн бараагаа аваачиж зарах л газар. Үйлдвэрлэгч биш. Тэр улсад хувийн материаллаг бүтээн байгуулалтын сонирхол гэж байхгүй.Түүнээс гадна нүүдлийн шувуу шиг ирээд буцдаг, эсвэл бусдын үүрэнд өндгөө хаячихдаг хөхөөтэй адил наймаа хийдэг хятадууд юмаа зарчихаад л явна. Тэдэнд гэр орон, байр байшин гэсэн сонирхол байдаггүй. Тийм учраас ерөөсөө л үйлчилгээний газар. Харин Сингапурт бол өөр, бүтээн байгуулах сонирхол их. Энэ улс гарч ирэхээс эхлээд ундны усны асар том асуудал тулгарсан. Болохгүй бол наад крантыг чинь хаачихна шүү гэдэг улс ард талд нь Малайз байж. Тиймээс наад зах нь усны асуудлаа яаж шийдэх вэ гэсэн нийтлэг эрх ашиг бий болж эхэлсэн. Эндээс үүдээд их сонин зүйл гарч магадгүй санагдсан, онолын хувьд. Юу гэхээр үнэт зүйл гэж манайхан хааяа ярьдаг болчихсон байна билээ. Нийтлэг эрх ашиг гэдэг өөрөө үнэт зүйл. Тэр нийтлэг эрх ашгийг бий болгодог зүйлийг үнэт зүйл гэж философичид үздэг юм байна. Гэтэл тэр нийтлэг эрх ашиг нь өнөөдөр Монголд байна уу, үгүй юү, тэр эрх ашгаа бодож Монгол хөгжих үү гэдэг тухай юм. Энэ номноос авах ёстой гол зүйл нь тэр юм болов уу гэж санадаг.

-Үнэхээр тийм нийтлэг эрх ашиг гэдэг зүйл манайд байна уу гэдэг сонин шүү дээ.

-Монголд нийтлэг эрх ашиг гэдгийг самууруулж, үгүй болгодог улс чинь явж явж улстөрчид шүү дээ. Зөвхөн өөрийн тоглолт хийдэг. Тус тусдаа бодлого боловсруулдаг. Тэд монгол гэдэг бүхэл бүтэн үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө байх асуудлыг өөрсдийн эрх ашиг, албан тушаал дэвших төдий зүйл болгож задлаад байгаа юм. Өрх тусгаарласан ч өөрийн өв соёлтой, ёс заншилтай улс орныг тодорхойлж байдаг тэр зүйлийг үгүй хийхэд чиглэсэн болоод байна. Дэлхийн олон улс гүрний дунд өөрийн гэсэн байр суурьтай, орон зайтай улс болохын тулд том эдийн засагтай байх ёстой. Энэ номонд нэг айхавтар үг байгаа. Аж ахуй, амьдрал нь овоо амжилттай байгаа хэсгээсээ татвар нэрээр хөрөнгө бөөгнүүлж аваад, дутуу гуцуу хүмүүст тарааж өгөхийг энэ улстөрчид Засгийн газрын гол үүрэг мэтээр ойлгоод байна. Энэ бол тийм биш байх ёстой.

-Сингапур, Хонгконгийн нэг онцлог хүн амынх нь дийлэнх хятадууд байсантай холбоотой байж. Харин монголчуудын хувьд хүн ам цөөтэй, газар нутаг томтой.

-Монголчуудын хувьд хүссэн ч, эс хүссэн ч бусдаас ялгарах нэг онцлог байна. Тэр нь уламжлалт соёл иргэншилтэй холбоотой зүйл. Сингапур, Хятад, Япон, Орос зэрэг улс суурьшмал соёл иргэншилтэй. Суурьшмал соёл иргэншил гэдгийн цаад талд үнэн чанартаа хамтарч амьдрах ёс зүйд суралцсан тухай ойлголт байгаа юм. Монголчуудын олон мянган жилийн турш амьдарсан ахуй нь үндсэндээ хамтарч амьдрахыг гэр бүлээр л хязгаарлаж байгаа шүү дээ. Д.Нацагдоржийн бичсэнээр эхнэрээсээ өөр хүнтэй уулзаагүй, эмээлээсээ өөр даваа даваагүй гэдэг чинь үнэн үг. Одоотой адил Улаанбаатарынх шиг ийм бөөгнөрөл хэзээ ч байгаагүй.Улаанбаатар дэлхийн том хотын хэмжээнд очно гэдэг чинь 1990 оноос хойш яригдсан шүү дээ. Ингээд бодохоор энэ суурыимал амьдрал руу явж байгаа шилжилттэй холбоотой хүмүүжил, ёс суртахуун их чухал байгаа юм. Чухамдаа үүнийг төр, засаг эхэлж барьж авч, бодлого боловсруулж байж улс орон хөгжих юм. Түүнээс биш ийм л байсан гээд Өмнөговь аймгийн ямар суманд байдаг юм бэ бараг хүнгүй шахам газарт хамаатай хуулийг яриад байх юм бол явахгүй л дээ. Нөгөө талаас Монголд хүссэн ч, эс хүссэн ч хоёр иргэншил байж таарна. Нүүдлийн бөгөөд суурьшмал гэж.Дэлхийн зах зээлийн эрх ашигт хөтлөгдөөд нэг бол газар доорх алтаа юу ч үгүй болтол нь ухаад, эсвэл ямааны ноолуур үнэд орлоо гэхээр хамаг ямаагаа хот тойруулж бэлчээр ч үгүй болгоод байвал эцэстээ турж үхэх л байх даа.

-Сүүлийн үед, ялангуяа долдугаар сарын 1-нээс хойш зарим улстөрчийн амнаас төрийн хатуу бодлого, төрийн нэгдсэн удирдлагын тухай сонин үг унах болжээ. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ч ярьдаг. Таны орчуулсан номд энэ нэгдсэн удирдлагын тухай байна уу?

-Бидний жишээ авах дуртай орнууд, Азийн хөгжилтэй улсуудыг харж байхад дандаа төвлөрсөн засаглалтай. Жишээ нь, Япон бол хаант засагтай, Солонгос Ерөнхийлөгчийн засаглалтай, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятадыг ч Ерөнхийлөгчийн засаглалтай гэж хэлж болно. АНУ Ерөнхийлөгчийг засагтай. Ямар нэг шийдвэр гараад тааламжгүй санагдвал Ерөнхийлөгч нь нулимчихдаг улс шүү дээ. Сингапур Ерөнхий сайдын засаглалтай. Ерөнхий сайд нь тусдаа, Ерөнхийлөгч нь парламентаас сонгогддог. Ерөнхийлөгчөөс гаргасан хууль дэг журам буруу, олон улсын харилцаанд сэв суулгах авир араншин гарангуут Ерөнхий сайд нь парламенттайгаа яриад буулгачихаж байгаа юм. Ийм засаглалтай. Түүнээс гадна улс орон хөгжихийн тулд хууль нь тогтвортой байхаас гадна хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхыг тэдний жишээнээс харж болно. Алдаа гаргасан Ерөнхийлөгчөө аваад хаячихаж байгаа нь үүний илэрхийлэл. Энд зөндөө олон жишээ байгаа. Төвлөрсөн тогтвортой засаглалын сайн тал энэ байх.Бидний сайн мэддэг ОХУ хэзээнээс эхлээд эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засагт том нөлөөтэй боллоо. Хуучин цэрэг дайны л лидер байлаа шүү дээ. Гэтэл одоо эдийн засгийн том лидер орон болчихлоо. Европ даяараа түлш, эрчим хүчний хувьд энэ улсаас хамааралтай болчихоод байгаагийн жишээг саяхны үйл явдлаас бид тод харлаа. Хэзээ ийм болсон юм бэ. Путин гэдэг нэг гарт зангидагдсаны дараа шүү дээ. Тэгээд бодохоор Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй ч байж мэднэ. Гүндалайгийн эрхийг түдгэлзүүлэх яриа хоёр парламент дамжаад ч шийдэж чадахгүй л байна шүү дээ. Шийдэгдэх ч юм уу бүү мэд. Хэрэв хатуу чанга нэг гарт байсан бол ингээч үү.

-Гэхдээ нэг гарт байх монголчуудын онцлогтой тохирох болов уу?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан З.Бжезинскийн нэг ном бий. Тэнд дэлхий дээр нэг хатуу гарт байхаас аргагүй үндэстэн гэж байдаг. Тэдний нэг нь Хятад, Орос хоёр гэж бичсэн байдаг юм. Түүнийг уншсанаас хойш надад Монгол ч тэдний нэг байж магадгүй гэж санагдаад байдаг юм. Нэг гарт байх тухай номлол их олон байдаг шүү дээ. Жишээ нь, Библид хоньчин, хонин сүргийн тухай яриа байдаг. Энд нийгмийн ерөнхий олонхийг хониор төлөөлүүлээд байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярихад ганц Н.Энхбаяр гэдэг хүнийг хараад байдаг юм биш үү, манайхан.

-Харин тэгдэг шиг байгаа юм. Ерөнхийлөгчөөр тодорхой хугацааны дараа Н.Энхбаяр биш өөр хэн нэгэн сонгогдоно биз дээ. Энэ чинь цаашид Монгол Улсын хэтийн хөгжлийг тодорхойлох яриа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбож яриад бүх асуудлыг хаачихдаг. Нэлээн хэдэн жилийн өмнө Бат-Үүл хаант засаглалтай болъё гэж санал тавьсныг би санаж байна. Тэр үед Очирбат гуай Ерөнхийлөгч байсан юм. Хаант засаглал, Ерөнхийлөгчийн засаглал хоёр өөр биз дээ. Ядаж л жинхэнэ хаан нь хэн юм бэ гээд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг монголчууд хайгаад сүйд болно биз дээ.

-Суурин соёл иргэншлийг дагаад гарах зайлшгүй нэг зүйл нь хотын соёл. Хотын соёлыг зөвхөн хөгжим, эсвэл өмсөж зүүхээр хязгаарлахаас хэтрэхгүй байна л даа, манайд. Таны орчуулсан, уншсан номуудаас хотын соёл гэдгийг арай илүү ойлгуулахаар жишээ юу байна?

-Наад зах нь нийтийн унаандаа аятайхан суучихдаг, бусдын хийсэн бүтээснийг сав л хийвэл өшиглөөд, ад үзээд байдаггүй, гудамжинд чихрийн цаас, тамхины ишээ хаа дуртай газраа шидчихдэггүй байхыг хотын соёл гээд байгаа юм. Их жижигхэн юмнаас эхэлдэг.Жишээ нь, Сингапурт бидний үл ойлгохоор алхам хийсэн л байгаа юм. Манайхан сая шинэ жилээр газар сайгүй буудуулаад байсан салютыг, тэр ч бүү хэл гудамжинд бохь зажлахыг, хилээр оруулж ирэхийг ч хориглочихсон. Төвлөрч соёлтой амьдрахын тулд гуйвуулсан маягийн ийм шийдвэр гаргасан ч биелэлтэд нь хатуу хяналт тавьж хэрэгжүүлж чадсан.Хотжиж амьдрах гэдэг айхтар бодлого байна. Гэтэл сүүлийн үед манайд хөдөө, орон нутгаас хот руугаа дайрч байна. Нийгмийн хэрэгцээнээс давж орж ирж байгааг хэлээд байна л даа. Монголын хөгжлийн ерөнхий чиг хандлага эдийн засгийн төлөв байдлаар уялдаж нөхцөлдөж гарч ирсэн хэрэгцээ алга байхад бөөгнөрөөд байгаа хэрэг. Ийм тохиолдолд хатуу бодлого хэрэгтэй юм.

-Өмнө нь таны орчуулсан “Эрх чөлөөнөөс дайжихуй” номыг олон хүн ойлгож уншсан гэдгийг хэлэхэд хэцүү байна л даа. Сайн ном уншсан гэж хэлэх дуртай хүмүүс түүгээр гангардаг байж магадгүй.

-Эрх чөлөөнөөс дайжихуй” гэдэг нэр томъёо нь өөрөө их сонин. Эрх чөлөө, Эрх чөлөөнөөс дайжих, нийгмийн сэтгэл зүй гэдгийг хамгийн анх гаргаж ирсэн хүн бол энэ номны зохиолч Эрих Фромм. Миний мэдсэнээр Америкт 27 удаа хэвлэгдсэн юм билээ. Би 25 дахиас нь орчуулсан. Энэ номыг олон хүн уншаасай гэж бодоход зовлон бий. Гол онол нь ямарваа нэгэн зүйл томрох тусам хүн жижгэрдэг. Хүн хэчнээн том байлаа ч улс орон хөгжөөд, төвлөрсөн суурин газар томрох хэрээр хүн жижгэрээд ирдэг зовлонтойг ойлгуулахаар.Энэ номыг орчуулахад миний эхнэр Туяа түүхч бүсгүй их тусалсан. Бид хоёр 13 жил нухсан. Тэгэхээр энд их л олон зүйл байгаа. Тийм болохоор барин тавин унших хэцүү. Гэхдээ унших хүмүүс нь уншаасай гэж би боддог юм.

-Уншсан хүн хэр олон таарав?

-Харин сүүлийн үед их, дээд сургуулийн багш нар асуугаад байдаг болчихсон байна билээ. Ийм ном байдаг гэнэ, тийм ном олмоор байна, танд байгаа юу гээд л. Надад байгаа л даа. Сүүлийн үед багш нар сураглаж, авч байна. Анх энэ номыг орчуулсны дараа Л .Түдэв гуай “Сайн номыг гарснаас нь хойш 10 жилийн дараа ойлгодог” гэж хэлснийг би мартдаггүй.

-Нэг номыг арван хэдэн жил орчуулна гэхээр хэцүү л сонсогдож байна шүү.

-Орчуулагч бол зохиолч биш шүү дээ. Зохиолч нар байгалиас заяасан авьяасаараа бичиж туурвидаг улс. Харин орчуулагч чанартай мэдээлэл, мэдлэг хоёроор түрж юм хийдэг. Хар хөдөлмөр ихтэй. Наад зах нь тэвчээрийн тэнэглэл байгаа биз дээ.

-Яг одоо тэвчээрийн тэнэглэл гаргаж байгаа ямар бүтээл байна даа?

-Сүүлийн үед би бага сага юм бичих гэж оролдоод байгаа. Одоо кино зохиол бичиж байна.

-Сэдвийн хувьд?

-Монгол бахархал юм уу даа.

-Монголчууд юугаар бахархах ёстой юм бэ?

-Монголчууд хамгийн эхлээд түүхээрээ бахархах ёстой. Өнгөрсөн түүхийн дотор олон юм байгаа. Ганцхан жишээ хэлье. Бямбын Ринчен гуайн “Шүхэрч Буниа” гэдэг жижигхэн өгүүллэг байдаг даа. Тэнд их том бахархал байгаа юм. 1928 онд Ринчен гуай Завханы Улиастайгаар явж байгаад манж амбаны архиваас нзт хүүхэд далавч хийж Эрдэнэзуугийн гол хийд дээрээс нисэх гэж хэд хэдэн удаа оролдсоныг барьж авч зодож шийтгэсэн тухай тайланг олжээ. Харин 1955 онд очиход архив алга болчихсон байж.Тэгээд харамссандаа “Шүхэрч Буниа”-г бичсэн гэдэг. Хүүхэд байхдаа уншаад бахархал нь юуг ойлгоогүй юм билээ. Харин саяхан уншаад Европын эрдэмтэн судлаачид делтаплан хийж ниссэнээс 144 жилийн өмнө тэр хүүхэд нисэж байсныг ойлгосон. Энэ бол монгол бахархал мөн үү. Мөн. Гэтэл бид өнөөдөр бахархлаа мэдэхгүй, холын Америк, Герман, Англи, Францаас эрээд байна шүү дээ.

-Дэлхийд Чингисээрээ гайхуулж бахархах ёстой гэх хэрнээ бууз хуушуур жижиг сажиг зүйлдээ их хааныхаа нэрийг дайгаад л. Бид бахархлаараа бахархаж чаддаг улс мөн юм уу даа?

-Чингис Монголын бахархал гарцаагүй мөн. Гэхдээ юуг нь бид Чингисээс авч үлдэх ёстой юм бэ гэдгээ бодох ёстой. Чингис мянганы хүн” гээд Солонгосын зохиолчийн сүрхий ном байдаг юм. Нэлээн том, маш сайн орчуулгатай. Элчин сайд байсан Үржинлхүндэв гуай орчуулсан байх. Энд Чингисийг хурдны гайхамшгийг харуулсан гэж их энгийнээр тодорхойлсон байдаг юм. Тийм цөөн хүнтэй мөртлөө дэлхийг хамарсан асар том улс байгуулсан нь хурдны гайхамшиг гэж. Зөв юмаараа бахархаж чаддаг байвал бид хөгжинө дөө.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...