7
아는 것이 힘이다.
-베이컨
Мэдлэг бол хүч.
- Бэйкон
아무것도 버릴 수 없는 자는 아무것도 느낄 수 없다.
-프리드리히 빌헬름 니체
Юунаасаа ч салахгүй гэж байгаа бол юуг ч мэдрэхгүй.
Юуг ч хаяхгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
- Фридрих Вилгелм Ницце
악의 근원을 이루는 것은 돈 바로 그것이 아니라 돈에 대한 애착인 것이다.
-스마일즈
Хар хорын үндэс нь мөнгө биш, мөнгөний хойноос үхэн хатан хөөцөлдөх.
- Смайлз
알차게 보낸 하루가 편안한 잠을 제공하는 것처럼 알찬 생애가 평온한 죽음을 가져다 준다.
-다빈치
Арвин баялаг өнгөрүүлсэн өдөр сайхан нойрсож амардагтай адил арвин баялаг амьдарвал хорвоог орхихдоо амар тайван нойрсоно.
- Да Винчи
어떠한 충고일지라도 길게 말하지 말라.
-호라티우스
Аливаа зөвлөгөөг бүү нурш.
- Хоратиус
어떤 사람은 과거의 기억을 되살려서 자기와 자기 몸을 학대한다. 어떤 자는 아직 보지도 못한 죄가 두려워서 자기 자신에게 상처를 입힌다. 어느 쪽도 어리석기 짝이 없는 것이다. 과거는 이미 관계가 없어졌고, 미래는 아직 오지 않았으니까...
-세네카
Зарим хүн өнгөрсөн үеэ дурсаж өөрийгөө тарчлаадаг. Зарим нь болоогүй ирээдүйгээс айж өөрийгөө шархлуулдаг. Аль аль нь учиргүй тэнэглэл. Өнгөрсөн үе бидний ард хоцорсон. Харин ирээдүй ирээгүй байгаа.
- Сенека
어떤 사람은 슬픔을 딛고 서고, 어떤 사람은 슬픔 밑에 깔린다.
-랠프 월도 에머슨
Уйтгар гунигийг гишгэж босдог нэгэн байхад уйтгар гунигт гишгүүлж дарагддаг нь ч бий.
- Ральф Валдо Эмерсон
어리석은 행위의 제1단계는 자기 자신의 현명함에 자기도취하는 것이며, 제2단계는 그것을 고백하는 것이고, 제3단계는 충고를 경멸하는 것이다.
-벤저민 프랭클린
Тэнэглэлийн эхний шат нь ухаалагтаа дурлах, дараа нь тэрийгээ илчлэх, эцэст нь зөвлөгөөг үл ойшоох.
- Бенжамин Франклин
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Юунаасаа ч салахгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
ReplyDeleteЮугаа ч хаяхгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
Эсвэл
Юунаас ч салахгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
Юуг ч хаяхгүй гэвэл юуг ч мэдрэхгүй.
гэж тэгшитгэвэл ямар?
Болж байна. Хоёр дахь мөр нь орчуулгын өөр хувилбар байсан юм. Аятайхан зассанд баярлалаа.
ReplyDeleteЮуг ч мэдрэхгүй биш юу ч мэдрэхгүй гэвэл дээр байх. Сүүлийн үед хүмүүс заахын тийн ялгалыг 0 байх ёстой үед -ийг, -ыг, -г эд нарыг нэмж бичээд байх юм. Монголчууд жишээлбэл номыг унших гэхгүй ном унших гэдэг.
ReplyDeleteБаярлалаа. Энэ блогийг нээсэн зорилго одоо биелж эхэллээ. Санал сэтгэгдлээ солилцож буруу зөрүүгээ хэлэлцэх сайхан шүү дээ.
ReplyDeleteЮу ч орхихгүйгээр юу ч мэдрэхгүй.
Блог дээр мөрөө үлдээж, орхиж ^^ байгаарай.
Би бас л алдчихлаа. Уучлаарай. Блог нээсэн зорилго шүү.
ReplyDeleteчи юу ч хаяж чадахгүй бол
ReplyDeleteчи юу ч мэдэрч чадахгүй
юу ч хаяж чаддаггүй хүн бол
юу ч мэдэрч чадахгүй.
зөвлөгөө сайн ч нурших нь илүүц
ReplyDeleteгэвэл ямар вэ?