Aug 7, 2010

Хөдөлмөрийн хуулийн хэсгээс М-С

법무법인 한몽 법령자료실
ХанМон хуулзүйн товчооны монгол хуулийн орчуулгаас
---------------------------------------------
46-р зүйл. Нийгмийн даатгалд даатгуулах
제46조 사회 보험 가입


46.1. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр ниймгийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

1. 사용자 및 근로계약에 따라 근무하는 근로자는 법령에 다른 별도의 규정이 없으면 사회보험과 의료보험에 가입하여야 하며 법령에 명시한 비율에 따라 매달 보험료를 납부하여야 한다.

46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

2. 사용자는 근로계약을 체결한 날부터 근로자에게 사회보험 및 의료보험증서를 만들어 주어야 하며 규정에 따라 매달 보험료 및 수수료 등을 납부한 사항을 기록하여야 한다.

46.3. Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө.

3. 계절적 특성을 가진 업무, 생산업, 서비스업에 종사하는 하는 기관 및 사업체는 근로자가 근무하지 않는 기간의 사회보험료 및 의료보험료를 최저 노동 임금을 계산하여 사용자가 납부하여야 한다.

46.4. Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийн тооцоог хууль тогтоомжид заасны дагуу хийнэ.

4. 외국인 사업체 및 기관과 근로계약을 체결하여 근무하는 근로자의 사회보험료 및 의료보험료는 법령에 정한 바에 따른다

* 법무법인 한몽 자료

1 comment:

  1. Anonymous7/8/10 11:45

    Хөөх, ийм олон хууль орчуулагдсан юм уу?
    Сайт руу нь орж үзлээ. Ёстой их баярлалаа.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...