Саруул ухаан блогоос
----------------------------
2007.11.07
Орчуулга хийх ч хэцvv дээ хэцvv. Ємнєх бичлэгтээ хальт дурдсан. Орчуулгын ажлын хэцvvг мэддэггvй хvн их бий дээ. Нэгэн онигоо санаанд орчихлоо. Нэгэн орчуулагч нэгэн том хурлын орчуулгыг хийж. Тэгсэн ярьж байсан хvн нь онигоо ярьж л дээ. Орчуулагч маань мэдээж онигоо орчуулахад хэцvv байж таараа. Тэгээд ингэж хэлсэн гэдэг.
-Яг одоо энэ хvн онигоо ярьж буй тул та бvхэн инээнэ vv гэж л дээ. Танхим дvvрэн инээдэм болсон гэдэг.Иймэрхvv тохиолдол ч их гардаг байхаа. Бас л сэргэлэн толгой байгаа биз.
Орчуулга хийх явцад тохиолддог бэрхшээлvvд:
1. Мэдэхгvй vг хэллэг их гарна. Сандрана.
2. Нvдний чинь ємнvvр арааны шvлс асгарам хоолнууд єрєєстэй. Гэм нь идэх боломж ховор. Овсгоотой нэгэн бол идээд байх байх. Нэг хэрчим мах амандаа хийтэл хажуу дахь хvн яриад эхэлнэ. Yмхсэн махаа шууд зажлалгvйгээр залгина. Ходоод євдєж эхэлнэ. Минийх бол хуруунуудын арьс сєрєєд л эхэлдэг юм.
3. Идэж уухаа хянах хэрэг гарна. Тэгэхгvй бол тэр бvр 00 гvйгээд байх завшаан гарахгvй.
4. Тамхи татдаг хvний дэргэд суугаад орчуулга хийх vнэн тамтай. Хамаг хувцас хунар, vс энэ тэрд vнэр нь шингээстэй. Уушигаа хордуулаастай.
5. Орчуулагч хvнийг бассан, доош нь хийж харьцсан зарим нэгэн хvнтэй таарна.
Орчуулга хийх гэж буй бол:
1. Монголоогийн хэлсэнчлэн vгийн баялаг ихтэй байх. Монгол хэлээрээ ч тэр, орчуулга хийх тухайн хэлээрээ ч тэр vгийн баялаг ихтэй байх хэрэгтэй. Би япон хэлээр нь хальт ойлгоод байгаа хэрнээ монгол хэлээрээй орчуулаад хэлэх гэхээр vг дутагдаад байх явдал их байдаг.
2.Бvхий л салбарыг аль аль хэлээр нь сонирхон уншдаг байх. Жишээ нь би улс тєр сонирхдоггvй. Тэгсэн давахгvй гэсэн даваагаа 3 давна гэгчээр заавал тэр тухай орчуулга орж ирнэ. Манайхан ч их улс тєр ярих юм.
3.Орчуулга хийж байх vедээ аль болох жижиг тэмдэглэлийн дэвтэрт ярьж буй хvнтэйгээ зэрэгцээд бичээд тэмдэглээд байх. Мэдээж А Б-гvй бичихгvй. Єєрт ойлгомжтой, зарим нэг байнга гардаг vг хэллэгээ товчилж бичих. Тэгбэл нэг дор дуржигануулчихдаг хvний яриаг марталгvй орчуулж дєнгєх байх.
4.Мэдэхгvй зvйл гарсан тохиолдолд дор бvр нь асууж байх. Хэдэн хvний хvрээнд орчуулга хийж буй тохиолдолд асууж байх нь зvйтэй болов уу. Албан ёсны томоохон орчуулганд мэдэхгvй vг хэллэг гарвал асуух бололцоогvй тул тухайн vеийн тэнгэрт л даатгадаг байх даа.
Орчуулга хийгээд явж байхад сайхан vе ч бий. Юу вэ гэвэл тэр болгон уулзаад учраад байдаггvй од энэ тэр хvмvvстэй уулзана. Тэднийг ойроос харна. Yг солино. Дурсгалт газруудаар аялна. Танил тал ихтэй болно. Гэх мэт их бий тул хэцvv гэж хэлсэн гээд орчуулгын ажлаас шантарч болохгvй шvv. Та нартаа болон єєртєє амжилт...
PS: Нэгэн мэргэжлийн орчуулагч хvний бичсэн орчуулагч хvний, орчуулгын ажлын тухай ном уншиж байгаа. Дуусахаараа улам дэлгэрэнгvй бичнээ. Энэ удаад єєрт бодогсоноо л бичлээ.
byambaa
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Onigoo yasan khugjiltei yum be elegee khushtul ineelee :)
ReplyDeleteboduushtai l yum bna
sergelen orcyylagch baigaa biz?
ReplyDeletegehde dandaa ingej argalaad baij bolohgui l dee ^^
Uu tegeed orchuulagch geheer l buh yumiig meddeg gej oilgodog yum shig ee. Zarim tohioldold medehgui yum garch irne sh dee. Ter ued ni oilgodog hun bii. Oilgodoggui hun bii. Solongosiin huvid mergejliin orchuulga hiilgeh gej bgaa bol uridaas heregtei material, medeelel zaaval ugdug. Nuguu solongos orchuulagch nar ch terniigee aimaar shaarddag. Mani met ni terniig ni yamar medeh bish, shuud l ter udruu orchuulah geed l... kkk.
ReplyDeleteyag unen. hun shuu dee. buhniig meddeg caddag bol byrhan baihgui yu ^^. orcyylgiin talaar sanal setgegdle hyvaaltssand ih bayarlalaa.
ReplyDeletetsaashid c bainga zocilj bgarai.
huurhun onigoo sbhde so funny
ReplyDeletehi.ene deerhi ch unen ug bna shu.minii huwid ch gesen orchuulga hiij bhd medku ug ih garna.deerees ni meddeg ugeeree orluulaad orchuulchih geheer neg l bolj ugdgguima.tegeheer orchuulagch hun gedeg bol ugiin baylag ihtei l bh ni chuhal yum bna daaa.zarimd ved orchuulga hiij bhd tolgoi sergeed ug ih orj irdeg zarimdaa buyu hed honog orchuulga hiigeegui bjiigd hiiheer neg l ewlwech ugdggui tohioldold ch bdg.tiimee bagshaa.ta nar ch gesen tegdeg uu kkk
ReplyDelete