Огийноогийн блогоос
-----------------------------
결혼후 이런 남편 있을까?? (몽그리 세번째 이야기 그림자사랑)
/Үүний хадмал орчуулгыг доороос уншина уу/
Олон жилийг хамтдаа угтаж үдсэн нэгэн аз жаргалтай хос амьдран суудаг байжээ. Үүлгүй тэнгэрт аадар бороо цутгах шиг эмч нарын хариуцлагагүй хагалгааны улмаас эхнэр нь орчлонг харах нүднээсээ хагацаж гэнэ.
Хөөрхий бүсгүйд харанхуй ертөнцийг гийгүүлэх цорын ганц нар үлдсэн нь нөхөр нь байлаа. Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.
Эхнэрээ хараагүй болсоны дараа ч нөхрийн хайр урьдын адил халуун дулаан байсаар. Эхнэр нь ч нэгэнт ирсэн амьдралдаа аажим аажмаар дасан бие дааж байлаа. Цаг хугацааны аядуу цохилт өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг зөөлрүүлж тэрбээр шинэ амьдралдаа нэгэнт дасаж гэнэ.
Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ.
Ингээд эхнэр нь хуучин ажлаа хийхээр болж өдөр бүр нөхөр нь автобусаар хамтдаа яван ажилд нь хүргэж өгөөд орой бүр эхнэрээ тосон авдаг болжээ.
Нэг өдөр нөхөр нь
“Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй” гэжээ.
Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бодлоо сэтгэлийн гүндээ нуун хадгалжээ.
Нөхрийнхөө хэлсэн үгийн хариуд сулхан дуугаар “За” гэж хариулсан ч “намайг тэр минь орхих вий” гэсэн нууцхан бодолтойгоо тэмцэн зүрхэндээ сэмээрхэн уйлжээ.
Ингээд маргааш өдрөөс эхлэн цагаан таягаараа хань хийн автобусаар ажилдаа явах болов. Бүсгүй ганцаараа ажилдаа явах болсоор 2 сарыг үджээ.
Гэтэл нэгэн өдөр автобусны жолооч
“Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ” гэж гэнэ.
Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ. Тэрбээр энэ хугацаанд ганцаараа явж байна гэж төсөөлөн бүхнийг өөрөө хийх гэж мэрийн байжээ. Цагаан таягаараа замаа тэмтчин явахдаа ялингүй зүйлд тээглэн бүдэрч унаад эргэн босож алхах бүрт нөхөр нь гүйж очиод түшин босгохыг хүсэвч эхнэрээ өөрийгөө ялан хэн нэгнээс хараат биш өөртөө итгэлтэйгээр бүхнийг хийж чадах шинэ амьдралд сургахын тулд түүний үйлдэл бүрийг алсаас хараад хамтдаа бүдэрч, хамтдаа уйлж байсныг эхнэр нь мэджээ.
Нарт хорвоогийн тоос хөдөлгөх хүмүүний амьдралын зурвасхан хугацаанд дуусашгүй үнэнч хайр халамжаар биенээ дулаацуулан түшиж тулах ханьсахын жаргал гэж энэ буй.
Солонгос хэлнээс орчуулав.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
hi, dajgui orchuulgatai yum bna. Hen orchuulsan yum bol? Amaraa chi yu? kkk
ReplyDeletegoy oorchuulga boljee....
ReplyDeletebi bishee. oogiinoo blogiin ezen.
ReplyDeletebiclegiin deer baigaa oogiinoogiin blogoos
gesen ugiig songoj orooroi. blogiinh n
hayag ryy shyyd nevtreheer oryylsan.
Wow ymar goe yum be..
ReplyDeleteSetgel hudulchihluu~
goe boljee.
Орчуулга нь биш утга нь их таалагдлаа.
ReplyDeleteСэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
ReplyDeleteМиний орчуулга биш ч гэсэн
яг аль хэсгийн орчуулга тааруу
болсоныг жишээтэй хэлвэл зүгээр байна.
Бас өөрийнхөө хувилбараар орчуулаад
өгвөл бүр сайн. Хариу хүлээе.
Орчуулга нь биш утга нь их таалагдлаа гэж бичсэн хүн байна. Би солонгос хэлний орчуулагч биш л дээ. Гэхдээ дараах зүйлсийг хэлмээр санагдлаа.
ReplyDelete1. Солонгос эх дээрээ юу гэж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ жоохон логикийн алдаа байх шиг. Олон жилийг хамтдаа угтаж үдсэн гэсэн мөртлөө идэр залуу насандаа хараагүй болсон гээд байх юм.
2. Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.
Энд нөхөр нь мэлмийгээсээ хагацсан юм шиг болчихож. Мөн бие даасан эмэгтэй, гэнэтийн өөрчлөлт, хөл алдуулахгүй гэдэг нь нэг л наалдацгүй сонсогдож байна.
3. Цаг хугацааны аядуу цохилт
Өгүүллийг уншихаар аядуу биш хүчтэй л цохилт шиг байх юм.
4. Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ.
Нарны цацраг гийгүүлсэн юм уу? Өглөө бүрийн шинэ нарны цацраг гэхийн оронд "Өглөө бүр нарны цацраг" гэвэл? урд өмнөхөөсөө илүүтэйгээр гэхийн оронд "хоёр биеэ улам бүр чин үнэнчээр" гэвэл?
5. Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй.
Эхнээр. Одоо чи бүгдийг өөрөө хийдэг болсон болохоор маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй.
6. Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа.
Энд эхнэр нь шийдвэр гаргасан юм шиг ойлгогдоо байх юм. Ингээд үзвэл "Өөрийнх нь хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа."
7.намайг тэр минь орхих вий
"намайг чи минь орхих вий" Хам сэдэвтэй нь харьцуулж үзээрэй. Нөхөр нь өөрт нь хэлж байхад хаа хамаагүй "тэр минь" гэсэн үг орж ирсэн байх юм.
8. Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ
"Та их азтай бүсгүй юм. Таны нөхөр өдөр болгон чамайг дагаж ирээд алсаас ажиглаж ажилдаа ороход чинь алсаас үнсчихээд явдаг шүү дээ" гэвэл? Солонгос хэлэнд ямар байдгийг мэдэхгүй юм. Англи хэлэнд төлөөний үгийг маш их хэрэглэдэг. Мундаг орчуулагчдын ажлыг харж байхад тэр төлөөний үгнүүдийг ихэнх тохиолдолд хасчихдаг юм билээ. Тэгсэн ч илүү монголжуу сонстоод байдаг юм.
9. Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ
Бас л гадаад сонстоод. Энэ үгийг сонсоод бүсгүй мэлмэртэл уйлжээ гэвэл?
Эцэст нь хэлэхэд зөв бичгийн алдаа маш их байна даа.
Мэргэжлийн орчуулагч биш ч гэлээ бодсон санаснаа л бичлээ.
Энэ өгүүллийн орчуулгын талаар цаг заваа гаргаж санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
ReplyDelete"Орчуулгын тухай" гэсэн гарчигт энэ талаар тодорхой саналаа би тусгайлан орууллаа. Үзээд хариу бичээрэй.