эх сурвалж: http://www.orloo.info/
- Нийтлэгдсэн огноо 2012-8-7, Мягмар гариг, 9:11
- Бичсэн М.Бүжил
Солонгос улс нь статистик бүртгэлийн сангийн чадавхи болон үйлчилгээгээр дэлхийд дээгүүр ордог бөгөөд Корсис гэх өөрсдийн системтэй аж. Төслийн хүрээнд БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр онлайн мэдээллийн сангийн удирдлага, тархаалтын системийг боовсруулж, статистик мэдээлэл хэрэглэгчдэд мэдлэг болгон хүргэх зорилготой ажиллажээ. Монголын үндэсний статистикийн хорооны онлайн мэдээллийн сан байдаг ч монсис системийн www.1212.mn нь 25 гаруй салбарын 400 гаруй статистик үзүүлэлтээс сонголтоо хийн хүснэгтэн болон график хэлбэрээр харахаас гадна өөрийн хүссэн форматаар татаж авах боломжтойгоор давуу талтай юм. МҮСХ-ны дарга С.Мэндсайхан “цаашлаад 21 аймаг 9 дүүргийн төв мэдээллийн баазтай холбогдон, түргэн шуурхай мэдээлэл хүргэх зорилготой байна” гэдгийг нэмж хэллээ. Мөн 1212 дугаарт утасны лавлах тун удахгүй ажиллах байна.
Sn bnu? tanai blog mash goy blog shu
ReplyDeletetsaashdaa medee nemne bizde sololongos helnii huleej bdag shuu