Jul 30, 2011

Компьютерийн тэмдгүүд юу өгүүлнэ вэ?

1.Тэжээлийн товчлуур (Power button)


Дэлхийн хоёрдугаар дайны үед инженерүүд тусгай тэжээлийн товчлуурын дарагдсан эсэхийг тэмдэглэхдээ хоёртын тооллын системийн 1, 0-ийг ашигладаг байжээ. Унтраалга дарагдсан бол 1 буюу ассан, дарагдаагүй бол 0 буюу унтарсан гэж тэмдэглэдэг байсан байна. Харин 1973 онд Олон улсын Цахилгаан техникийн хороо (International Electrotechnical Commission) зурган дээр үзүүлсэнчлэн задгай тойргийн дотор зураас оруулан тэмдэглэдэг болсноор цахилгаан хэрэгслүүдэд ашиглагдаж эхэлжээ.

2. @ тэмдэг


Энэ тэмдгийг олон оронд янз бүрээр нэрлэдэг. Франц, италичууд “сүүл”, хятадууд “жижиг хулгана”, харин германд “Сармагчингийн сүүл” гэж нэрлэдэг. Компьютрийн хэрэглээнд и-мэйл хаягт ашиглагддагийг нь мэдэхгүй хүн байхгүй биз. 1971 онд програмист Raymond Tomlinson ARPANET буюу анхны интернэтийн сүлжээнд мэйл системийг нэвтрүүлэхдээ мэйл хаягаа машины хаягнаас тусгаарлах зорилгоор @ тэмдгийг анх хэрэглэж эхэлсэн байна. Гэхдээ 1885 онд Underwood Typewriter Company хэмээх бичгийн машины компани анх гаран дээрээ @ тэмдгийг оруулжээ. Энэ нь “at the rate of” гэсэн утгыг илэрхийлдэг байж. Зарим эх сурвалжийн дурдсанаар 6-р зууны үед лам нар энэ тэмдгийг ашиглаж байсан гэдэг.

3.USB


USB лого нь олимпийн бурхан Neptune-ий сэрээтэй адил төстэй байдлаар зурагджээ. Гэхдээ сэрээний үзүүрүүд дэх хурц үзүүр нь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүдээр солигджээ. Энэ нь бүх төрлийн төхөөрөмж USB стандартаар холбогдоно гэдгийг илэрхийлсэн юм байна.

4. Apple команд товчлуур дээрх тэмдэг


Apple-ийн комманд тэмдэг Аpple-ийн гаран дээрх энэ тэмдэгтэй хослуулан бусад товчлууруудыг дарснаар тодорхой командуудыг үүсгэж болдог. Windows-д ч мөн адил ийм товчлуур бий. Гэхдээ Apple-ийн хувьд үйлдлийн системийнх нь лого биш, тэс ондоо лого байдаг. Үүнийг тухайн үеийн багийн гишүүн Andy Hertzfeld санаачилжээ. Харин Steve Jobs энэ саналыг нь эсэргүүцэж үндсэн логогоо тавих гэхэд Hertzfeld Apple-ийн лого хэтэрхий олон байна, ингэснээрээ үнэ цэнийг нь унагаана хэмээн өөр лого тавихыг зөвлөсөн аж. Ингээд уран бүтээлч Susan Kare олон улсын тэмдэг дүрсний толь бичгээс энэхүү тэмдгийг олжээ. Энэ нь Шведээс гаралтай “Gorgon loop” гэж нэрлэгддэг тэмдэг бөгөөд өдийг хүртэл ашигласаар байгаа билээ.

5. Bluetooth


Bluetooth буюу монголчилбол “Цэнхэр шүд” гэж нэрлэгдэх энэ төхөөрөмж нь анх шүд шиг хэлбэртэй байжээ. Мөн цэнхэр өнгөтэй байсныг та бараг таасан биз. Гэхдээ тэмдэгний хувьд өөр учир агуулгатай юм байна. 10-р зууны үед Harald Bluetooth хэмээх Данийн нэгэн хаан байжээ. Жинхэнэ нэр нь Harald Gormmson бөгөөд нэрс жимсэнд учиргүй дуртай байсан учир шүднүүд нь байнга цэнхэр өнгөтэй байсан гэнэ. Иймээс Bluetooth-ийн логонд энэ хааны нэрний эхний үсгүүд болох “H”, “B”-г эртний скандинов, германы үсгээр оруулж өгчээ.  Нөгөөтэйгүүр Harald хаан нь тухайн үед зөрчилтэй байсан Норвеги, Швед, Данийн олон овог аймгуудыг нэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн нь Bluetooth технологи компьютер, гар утас, принтер зэрэг олон төхөөрөмжүүдийг нэгдэж ажиллахад тус болдогтой төстэй гэнэ.

Эх сурвалж: www.ktla.com

2 comments:

  1. goy saihan medeelel bna^^

    ReplyDelete
  2. Anonymous3/12/11 23:39

    Meduushtei medeelel bn :)

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...