1. Арга барил
Бүрэн, эсвэл ойролцоо ойлгогдохоор байвал шууд орчуулж болох боловч тиймгүй бол ялимгүй нэмж тайлбарлах зэргээр тодруулж орчуулж болно.
2. Телевизийн мэдээ хэмээх хэвлэл мэдээллийн онцлог
- Давтах боломжгүй, урсаад л өнгөрнө.
- Тодорхойгүй олон үзэгчид хүрнэ.
- Дүрстэй нэвтэрнэ.
- Сонсогчид дүрстэй зэрэг хүлээн авах боломж олгож, хэт ачаалал өгөхгүй байх ёстой.
- Хөндлөнгийн чимээ шуугиан давхар сонсогдох нь бий.
- Орчуулгын хязгаарлалттай. Хадмал орчуулга бол үсэг үеийн хязгаарлалт, дуу оруулах орчуулга бол үг ярианы урт, амны хэлбэр таарч байхаар зохицуулна.
Дүгнэж хэлэхэд,
- Нэвтрүүлгийн онцлогийг юуны өмнө харгалзах хэрэгтэй.
- Орчуулгын хязгаарлалтыг анхаарч зохистой илэрхийлж ойлгуулах ёстой.
- Зөвхөн орчуулгаар биш, бусад дүрс авиатай нийлж нэгдмэл цогц утга илэрхийлэх учиртай. Иймд утгачилж, сорчилж, хураангуйлж, гол утгыг базаж илэрхийлэх аргуудыг сайн ашиглах хэрэгтэй байдаг.
- Тухайн хоёр улс орны соёлын талаар арвин баялаг мэдлэгтэй байх нь зүйтэй. Олон улсын мэдээ нэвтрүүлэг бол олон улс орны соёлыг мэдэх шаардлагатай.
- Эх хэлээ чадварлаг эзэмшсэн байх ёстой. Ялангуяа шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэж ойлгуулж чадах боловсрол мэдлэг шаардагдана. Гадаад хэлний нөлөөнд автсан этгээд эх хэлээр илэрхийлдэг завсрын(хатуухан хэлэхэд “эрлийз”) хэлтэй хүмүүсийн хувьд энэ талаар онцгойлон анхаарах ёстой. Мэдээ нэвтрүүлэг янз бүрийн мэргэжил давхаргын олон хүнд зэрэг хүрдэг учир иргэдийн хэл соёлын хэрэглээнд асар их нөлөөтэй. Үнэхээр сайн орчуулга бол “ээрч гацахгүй” чөлөөтэй, орчуулга гэж анзаарагдахааргүй байдаг.
Ашигласан: 곽중철, 해외 TV 보도 통역 번역 방법론
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.