Уран бичээч, монгол бичиг судлаач Жалайр овогт Д.Батбаяртай ярилцлаа.
-Та монгол бичиг судалдаг хүн. Монгол хэл, бичгийн тухай яриагаа эхэлье?
-Монголчууд мянга гаруй жилийн түүхэнд олон бичиг үсэгтэй байж, хэл яриагаа тэмдэглэж ирсэн. Тэр дундаас бидэнд хамгийн ойрхон үсэг бол монгол бичиг. Монгол бичгээр монгол хэлээ тэмдэглэхэд хамгийн зохицсон. Зөвхөн халх гэлтгүй буриад, дөрвөд гээд монгол туургатан, олон ястан угсаатанг монгол бичиг нэгтгэж байсан хэрэг л дээ. Нэг үгийн хэллэг нь нутаг нутагт өөр ч монгол бичигт нэг л янзаар тэмдэглэдэг. Энэ нь монгол бичиг өөрөө тухайн цагтаа дэлхийн талыг эзэлж, нэгтгэж, дуу, шүлэг, үлгэр домог, туульс бүх юмаа тэмдэглэж байсан хэрэг л дээ.
-Монгол бичгийг 13-р зуунд Тата Тунга зохиосон гэж ихэнх эрдэмтэд үздэг. Гэтэл зарим судлаачид бол түүнээс ч өмнө үүссэн, 1000 жилийн түүхтэй гэдэг шүү дээ?
-Монгол бичиг хэзээ үүссэнийг яг таг тогтоосон юм байхгүй. Одоо ч гэсэн судалгааны төвшинд л байгаа. Яагаад гэхээр бид бараг 300 жил гаруй уламжлалаасаа хөндийрсөн. Дээр нь нүүдэлчдийн соёл гэдэг өөрөө их өвөрмөц. Нэг газраа удаан байдаггүй учраас бичгийн дурсгал ховор. Тата Тунга үндэслэсэн гэдэг бол зөвхөн нэг тамганаас л үүдсэн ойлголт шүү дээ. Тав, зургаа, долдугаар зууны үед бол монгол хэл байсан. Тэр үед нууцат бичиг буюу рүн бичгээр тэмдэглэдэг байсан. Түүний дурсгал хаа нэгтээ байж л байгаа. Дэлхий нийтэд олдсон дурсгалууд болохоор Чингис хааны үеийнх байдаг. Хүннүгийн үед бол монголчууд рүн бичигтэй байсан гэж үздэг. Тэгэхээр рүн бичиг нь монгол бичиг үсэгтэй уялдаатай байж болно гэсэн үндэслэлийг бид гаргаж тавиад байгаа. Бүр нарийн ярих юм бол эртний шаантаг бичгийг хүртэл монгол бичгийн ацаг шүд гэж үзэх эрдэмтэн ч бий. Тэгэхээр бидний хэл маш эртний уламжлалтай болж таарч байгаа биз дээ.
-Монгол бичгийг уйгаржин, худам монгол бичиг гэх зэргээр нэрлэдэг. Чухам аль нэршил нь зөв юм бэ?
-Тухайн үед хүчирхэг улс байсан Уйгарын үсэг бичгийг монголчууд авч хэрэглэсэн гэдэг ойлголт байдаг. Мөн Согдын босоо бичгээс авсан гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байдаг л даа. Тухайн тэр үед хоёулаа босоо бичигтэй байсан хэрэг. Түүн дотроос Согдын бичиг манайхтай арай ойр. Худам гэдэг нь бол баруун Монголын нутгийн аялгууны нэршил л дээ. Удмын монгол гэсэн утгатай. Уйгаржин гэдэг нь дөч тавиад оны үед уйгараас гаралтай гэдэг ойлголтоор өгсөн нэршил. Манайх уйгарын 14 үсгийг авч хэрэглсэн нь үнэн боловч түүнийг боловсронгуй болгож өнөөдөр ч хэрэглэгдэж байгаа байхгүй юу. Түүхийн шалгарлаар зарим нэг бичиг үсэг гээгдэж буй юм. Гэтэл манж манай бичгийг авсан мөртлөө манж үндэстэн байхгүй. Байгалийн шалгарал өөрөө авч үлдэх зүйлээ аваад л үлддэг. Монголчууд уйгаржин бичигтэй гэж ярьдаг нь түүхийн хувьд ялгаж салгаж ухамсарлаагүйтэй холбоотой. Ойлголт нь эмхэрч цэгцрэхгүй болохоор нэршил нь хүртэл буруу яваад байгаа юм.
-Монгол бичиг эртний гүн ухаан, дорнын соёл гээд олон зүйлтэй холбогддог гэдэг?
-Мянган жил гэдэг бол маш урт хугацаа шүү дээ. Энэ хугацаанд монголд хичнээн хаан байж, хэдэн ч төр эргэсэн билээ. Энэ цаг үед оюун сэтгэлгээгээ авч үлдсэн монголчуудын цөөхөн өвийн нэг нь монгол бичиг. Яагаад гэхээр энэ бичгийн түүхэнд хэвтүүлэх, дөрвөлжлөх гэж оролдсон. Соёмбо, тод гээд янз бүрийн үсэг гарч ирсэн ч монгол бичиг байгалийн шалгарлыг даваад, өнөөг хүрсэн байна шүү дээ. Одоо бид үүнийг каллиграфаар дамжуулан судалж байна. Дорно дахины гүн ухааныг шингээсэн, доороосоо дээшээ бичигддэг, залгамал бүтэцтэй нарийн нандин нууцаа өөртөө тээж ирсэн бичиг шүү дээ. Тэгэхээр үүнийг дугуй, дөрвөлжин, эвхмэл гээд хорь гучин төрлөөр нь задлаад бичвэл илүү цаашаа хөгжих боломжтой. Хувцас хунар, байшин барилга, оюун санаа гээд бүх зүйлээ уран бичлэгээр илэрхийлж чаддаг үндэстэн монголоос өөр хаана ч байхгүй.
-Япон, Хятад гээд олон улс уран бичлэгээр олон зүйлийг илэрхийлдэг шүү дээ?
-Эдгээр улсууд өөрсдийнхөө бичиг үсгийг хөгжүүлж байгаа нь гайхалтай. Гэхдээ монгол бичиг шиг төгс төгөлдөр биш. Гадаадынхан монгол бичгийг үнэхээр гайхдаг. Монгол бичиг бүх хүнийг дээш нь харуулдаг. Чингис хаан үүнийг зүгээр нэг хэрэглээгүй. Хүн төрөлхтөн биднийг яагаад ийм босоо бичигтэй байдаг юм гэж асуудаг шүү дээ. Монгол бичиг дорно дахины гүн ухааныг шингээсэн дизайн юм. Энэ дизайныг судлах тусам барагдахгүй. Каллиграф дотроо татлагын хэлбэр бол дэлхийн бүх бичиг үсгээс хамгийн хурдан бичигддэг. Яагаад гэхээр дөрөв таван үсгийг ганцхан зураасаар тэмдэглэчихэж байна шүү дээ. Тэмдэглэгээний энэ нарийн урлаг чинь бас нэг талаас нь харвал их ухаан. Харин бид тэр талаас нь харахгүй сурсан сураагүй гэдгээрээ хандаад байна. Түүнээс биш зүй тогтлыг нь мэдээд гайхамшигыг нь таньчихвал үнэхээр сайхан. Энэ бол дорно дахины орчин үеийн урлаг гэж би ярих дуртай. Бусад улсууд уран бичлэгийн аргыг нь дуурайж болно. Гэтэл дуурайж болохгүй юм гэж байна. Тэр нь манай монгол бичиг.
-Монгол бичиг яагаад урлаг болдог юм бэ. Монгол уран бичлэгийн тухай?
-Монгол бичиг өөрөө өвөрмөц хэлбэр дизайн гэж хэлсэн. Тэр дизайн нь урлаг байхгүй юу. Энэ урлагийг ямар зохиомж хэлбэр агуулгаар, ямар үсгийн тиг зурлагаар яаж бичих вэ гэдгээс л уран бичих урлаг бий болж байгаа юм. Яаж ч сэтгэж болно. Уран бичлэгийн бүтээлүүд өөрөө дотроо гүн ухаан, оршихуйн тухай, эсвэл ямар нэгэн зүйлийн тухай байхаараа бичиг биш урлаг болоод л явчихаж байгаа юм. Бид энэ монгол бичгээ авч үлдэхгүй юм бол бас нэгэн мөхөлд хүрч байгаа гэсэн үг. Үлдээхийн тулд сэтгэх бодох хэрэгтэй. Монголчууд бол дээр үеэс байшин барилга барьж байгаагүй. Тэгэхээр бүх өв соёл бол оюун сэтгэлийнх. Үлгэр домгоо цээжээр ярьж, сонссон нь цээжилдэг гээд л энэ бол тэр чигээрээ монголын соёл. Хэлээрээ л бүх зүйлээ бий болгож ирсэн. Энэ бүгд бол монголчууд эрүүл байгалтай эрүүл оюун тархитай гайхамшигтай бичиг үсэгтэй байсантай л холбоотой.
-Таны уг мэргэжил монгол бичиг биш уран зураг уу?
-Тийм. Би анх 1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн юм. Бичиг үсэг гэж гайхалтай зүйлийг мэдэлгүй удаан явсан. Хүн өөрийнхөө уугуул бичиг, үсгийг мэдэхгүй бол төөрөөд яваад байдаг юм байна. Калиграф гэдэг үг өөрөө гайхамшигтай. Оросуудын уран зургийг “живопись” гэдгийг л аваад үз. “Амьд бичлэг” гэсэн үг байгаа биз. Амьд бичлэг гэдэг бол ерөөсөө л калиграф. Тэгэхээр миний ойлголтоор бол уран зургийн зүрх нь калиграф юм. Бийрийн техник гэдэг талаасаа ч тэр.
-Калиграф бас гүн ухаантай нягт холбогдоно биз?
Тэгэлгүй яахав. Би яваандаа калиграфаар стресс тайлдаг хичээл явуулна гэж бодож байгаа. Тэр хичээлд явах хүн заавал зураач байх албагүй. Гол нь сайхан сэтгэлтэй л байх ёстой гэсэн шаардлага тавина. Бийрийн татлага, үсэг хоёроор хүний баяр баясал, цөхрөл гуниг, догшин уур бүгд илрэн гарч байдаг. Хүн калиграф хийнгээ ихийг бодож, нөгөө бичиг нь ч эргээд хүндээ нөлөөлж байдаг. Ер нь калиграфд таван чухал юм байдаг. Түүх, гүн ухаан, уран зураг, тамга тэмдэг, тэгээд орчин үеийн хийсвэр урлаг. Эд нар цогц байвал оюуны далай л гэсэн үг.
-Та калиграфын үзэсгэлэн гаргаж байсан санагдана?
Монгол бичиг гээч агуу зүйлтэй ардчиллын буянаар анх учирсан юм. Тийм учраас анхныхаа үзэсгэлэнг 1991 оны 8 сарын 16-нд гаргаж байлаа. Ардчилал гараад манайхан ч нэг хэсэг баахан жагслаа даа. Тэгэхэд би “За би ч туг бариад жагсаж чадахгүй хүн. Чадах юмаараа л тус болъё” гэж бодож байсан. 93 онд Чоймаа багш зурагтаар Монгол бичгийн хичээл заадаг байлаа. Тэгэхэд бийрийн бичлэгийг нь нэг гар гарч ирээд бичээд байдаг. Тэр чинь миний гар байхгүй юу. Өөрөө бол нэг ч үзэгдэхгүй. Монгол бичиг заагаад, бийрээр бичээд 120 төгрөг гардаг байсан юм. Тэрийг нь Чоймаа багш бид хоёр жар жараар нь хувааж авдаг байж билээ.
-Калиграф манай улсад хөгжиж байна уу?
-Угаасаа уламжлалт сайхан уран бичлэг байсныгаа мартаж байгаад 90 оноос л хойш сэргээн хөгжиж байна. Орос үсэг дээр Ө, Ү нэмээд л хэрэглээд байлаа шүү дээ. Манайхан нэг хэсэг зураачид Орост их төгсч байсан тул уран зураг гээчийг зөвхөн Европ сэтгэлгээгээр, тосон будаг нааж л уран зураг болно гэж үзэж ирсэн тал байгаа. Гэтэл дорнын уран зураг бол их өөр. Бийрийн техник, цаасны боловсруулалт бүгд нийлдэг. Бийрийн 32 өөр төрлийн зурлага байсан, одоо бараг нь мартагдаад хэрэглэгдэхгүй байна. Хувьсгалын дараа их гоё гоё калиграфууд уг нь гарч байсан байгаа юм. Ганц жишээ татахад Буяннэмэхийн “Шүлэг ба зураг” гэж их сайхан бичлэг “Уран үгсийн чуулган”-ы анхных дээр гарч байсан. Их сайхан мод, шувуу зураад түүн дээрээ дөрвөн өөр өнгөөр
“Модны дунд бодь мод бүжиглэн найган суухуй дор
Шувууны доторх тоть шувуу баясан дуулан ирээд
Таван өнгийн өд сөд нь навчин хавтаснаа намирч
Нэгэн зурвас яруу үг нь мянган лан дур таацмуй” гэж Монгол бичгээр уран бичсэн байдаг. Ганцхан үгийг мянган лантай таарна гэсэн нь их сайхан.
-Монгол бичгийн түүхэн дурсгалуудын талаар ярихгүй юу?
-Чингисийн чулууны бичиг бол гайхамшигтай дурсгал. Дээд талд нь тэнгэр доод талд нь газар, тэнгэр газрыг холбосон чингисийн чулууны бичгээс хойш гэх юм бол монголын ил хаадуудын захидлууд байна. Яг нүүдэлчдийн хувьд бол суурин соёл иргэншилгүй учраас авч үлдэх боломж багатай. Монгол соёлын дурсгалыг хайгаад явах юм бол Японд Хубилай хааны тамга, Ватиканы музейд Чингис хааны тамгатай захиа байж байх жишээний. Дэлхйн дөч тавиад оронд монголын бичиг соёлын дурсгал байдаг юм.
-Монгол бичиг нь дотроо бас олон төрөл байх шиг?
-Хичээнгүй, эвхмэл, таталган гээд дөрөв таван төрөл дотроо 20-30 хэсэг болж задардаг. Хээ мэт, угалз мэт, амьтан шиг гээд л байгаллаг дүрстэй. Монголчууд байгалиа шүтдэг ард түмэн. Уул усандаа нэр өгөхдөө хүртэл маш гоё нэрлэдэг. Оюутолгой гэхэд л үнэхээр дор нь оюу байгаа. Хан уул гэдэг бол үнэхээр шүтэх уулыг л нэрлэсэн хэрэг. Уулын нэр сүр гэдэг л бараг шүлэг яруу найраг. Энэ бүхэн бол ард түмний л өв соёл шүү дээ.

No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.