Mar 30, 2011

Үзгэн багшаар англи хэл заалгах уу?

Өдрийн сониноос

Цуврал ном ахих тусмаа англи өгүүл­бэрийн үгийн тоо нэмэгдэх гэнэ. Энэ мэтээр үзгэн баг­шаар хичээл заалга­сан хү­мүүс анхан шатны англи хэлний мэдлэгтэй бо­лох юм байна.

Энэ үзгийг зохион бүтээг­чийг "Бяцхан тархи"-ийг сэ­дэж хийсэн гэдгээр нь мон­голчууд андахгүй болжээ. Гэвч өөрийн бүтээлүүдээ тэрээр Хонконгод үйлдвэр­лэдэг. Учир нь үзэгний санах ой бүхий нарийн микро схе­мийг манайд хийх боломж­гүйгээс тэндхийн нэгэн үйлд­­вэртэй хамтардаг юм байна. Үзэгний уншдаг сурах бичиг тусгай зориулалтын цаастай. Тэрхүү цаасан дээрх зүйлийг унших металл мэдрэмж үзгэн багшид бий аж. Энэ нь нэг гегагийн багтаамж­тай флаш­наас гадна МP3 болчихдог юм байна. Мөн монголоор ярих чадвартай. Тэгэхээр монгол хэл сура­хаар хичээж байгаа гадаад хүмүүст багшлах боломжтой гэсэн үг.

Монгол хэлний хи­чээ­лийг кинонд дуу оруулаг­чид унш­жээ. Харин англи хэлний хичээлийн текстийг Хонкон­гийн мэргэжлийн багш нар дуудсан байна. Ярьдаг үзгийг хоёр цаг цэнэглэдэг. Цэнэгээ найман цаг барих чадвартай. Үзгэн багшаар гэртээ хичээл заалгасан хоёр хөгшин өдгөө Америкт байдаг ач хүүтэйгээ англиар хуучил­даг болсон гэнэ лээ. Үзэгний үнэ сурах бичгийнхээ хамт 218 мянган төгрөг юм байна. Хэдийгээр электроникийн чиглэлээр мэргэжлийн сур­гууль төгсөө­гүй ч Л.Дуурсах энэ бүхнийг өөрийн сонирх­лоороо бүтээ­дэг нэгэн аж. Түүний зохио­сон бяцхан тар­хи өдгөө мон­голчуудын дунд өргөн дэлгэр­чээ. Бяцхан тар­хийг мэдэхгүй хүн ч ховор болсон байна. Монгол, англи, англи монгол хэлний энэхүү электрон толь бичиг нь 8000 үгийн сантай. Үүний дараа "Их тархи" хэмээх англи, монгол, хятад хэлний илүү боловс­ронгуй толь бич­гийг тэрээр зохиожээ. Энэ нь сая гаруй үгийн сан­тайгаас гадна MP3, флаштай болж хөгжсөн байна. Түүгээр ч зогсохгүй тухайн хэлээр нь ярьдаг болсон ажээ.

Мөн хятад хэлний ханзны зурлага, TOEFL-ийн шалгал­тын бүхий л тест, сорилтуу­дыг өөртөө багтааснаараа онцлог гэнэ. Зохиогч өөрөө энэхүү бүтээ­лийн­хээ дараагийн заг­вар болох "Супер тархи"-ийг үйлд­вэрлэхээр Хонконгийг зорьжээ. Супер тархи нь англи, монгол, хятад, япон, солонгос, герман, чех, унгар, бразил, араб зэрэг хэлний толь бичиг юм байна. Түүнч­лэн хүний хайсан үгийг дууд­лагаар нь хэлж өгч туслах зориулалттайгаар бүтээсэн тухай "Цахим их хаад" ком­панийн гүйцэтгэх захирал Л.Түвшинбаатар тайлбарлав. Эднийх "Алтай" төвийн хоёр­дугаар давхарт байрладаг аж. Их тархи 179 мянган төг­рөгийн үнэтэй. Гэхдээ "Супер тархи"-ны худалдаалах үнийг хараахан тогтоогоогүй байгаа гэсэн.

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...