"Бяцхан тархи". Алганд багтах єчvvхэн эд. Гэвч "бие нь бага ч бэлчээр нь багадахгvй" гэж байгаа. Нэг vгээр англи, монгол хэлний цахим толь. "Бяцхан тархи"-ийн автор, "Цахим их хаад" ХХК-ийн захирал Л.Дуурсахтай уулзлаа.
-Цахим сурах бичиг бvтээнэ гэдэг амаргvй биз?
-"Бяцхан тархи" овоо гайгvй vнэлэгдэж байсан санагдана?
-Тэгэлгvй яахав. Энэ бvтээл маань Монгол Улсын "Шилдэг бvтээл"-ээр шалгарсан. Ер нь дэлхийн хєгжилтэй хєл нийлvvлж, цаг vеэсээ хоцрохгvй явъя гэвэл бид гадаад хэл сурах хэрэгтэй. Наад зах нь интернэтээс хvссэн мэдээллээ олоод авчихдаг, цахим ном, сурах бичиг байвал ашиглачихдаг болох ёстой. Соёлт хvн тєрєлхтний зайлшгvй чанар энэ юм.
-Ингэхэд Таны цахим сурах бичиг хэр олон хэл "мэддэг" билээ?
-Анх зєвхєн англи-монголоор ашиглах хэмжээнд vйлдвэрлэсэн л дээ. Харин одоо єєр шvv. Бид "Бяцхантархи"-ийг 2004 онд улам баяжуулсан. Англи, япон, хятад, герман гээд 11 хэл "мэддэг" "Супер тархи" бий болгосон. Зєвхєн англи гэж явцууралгvй, тухайн хvн хvсвэл хэдэн ч орны хэл сурч болно биз дээ. Тэр боломжийг л бий болгосон хэрэг. Гадаад ертєнцтэй танилцана гэдэг тэр хvн "дахин тєрнє" л гэсэн vг. Єргєн сэтгэж, ихийг мэдэж, тэр хэрээр ажил амьдралаа єєдрєгєєр тєсєєлдєг болно гэсэн vг. Миний хувьд бvхэл бvтэн 10 жил санаж бодож, зорьж тєлєвлєж явснаа ажил хэрэг болгосондоо сэтгэл єєдрєг байна шvv. Хэн ч байсан зvгээр нэг єдєр хоног єнгєрєєх биш юм. Хийж бvтээе гэж зорилго тавиад, тvvнийхээ тєлєє тэмцдэг бол юуг ч чадна гэж хэлмээр байна даа.
-Єнгєрсєн онд таны "Их тархи" цахим толь бичиг нийтийн хvртээл болсон. Энэ толь ємнєх хоёр толиосоо юугаараа онцлог вэ?
-Англи-хятад, хятад-англиар ярьдаг цахим багш уу. Нэг сая vгийн сантай шvv. Англи, хятад хэлний анхан шатны хичээлтэй. Flash, МР-3, USB оролттой. Энэ толь бvхий л шинжлэх ухааны нэр томъёо, vг хэллэгийг багтаасан.
-Тухайлбал, юу гэж?
-Анагаах ухаан, техникийн шинжлэх ухаан, салбаршинжлэх ухааны талаар мэдье, судалъя гэвэл "Их тархи" байхад л хангалттай.
-Цахим хэлбэрээр олон ч толь, сурах бичиг хийчихэж. Бусдын дэмжлэг туслалцаа байна л биз дээ?
-Тэгэлгvй яахав. Эдгээр толийг хийж бvтээхэд олон эрдэмтэн, орчуулагч хэрэгтэй. Мэргэжлийн єндєр чадвартай шvv. Тэдний хvчийг нэгтгэн зангидаж, эндээ эхээ бэлтгэдэг. Тэгээд интернэтээс тvншээ хайж олно.
-Уучлаарай, хэр их ашиг олдог бол?
-Бид эрдэмтэд, орчуулагчдынхаа оюуны хєдєлмєрийг тодорхой хэмжээнд vнэлдэг. Зохих хєлс тєлнє.
Мєн vйлдвэрлэлийн зардал байна. Голдуу зээлээр явна. Шинэ бvтээл гаргалаа, тодорхой эргэлтэд орууллаа, зээлээ эргэж тєллєє. Нэг иймэрхvv. Гэхдээ юм хийж байгаа хойно ашиг гаралгvй яахав. Тvvгээрээ бид дараагийн бvтээлээ гаргана. Ер нь оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ.
-Та залуу хvн. Их ч хєдєлмєрлєж байна. Vеийнхэндээ хандаад юу хэлэх бол?
-Сэтгэлийн тэнхээ, дайчин чанар хэрэгтэй шvv гэж хэлье. Бас єєртэйгєє тэмцэж ялах ёстой, єєртєє болон бусдад итгэж байгаарай гэж хэлмээр байна. Яахав,vзээд л алд. Алдаж болно. Гэвч хvн алдаанаасаа суралцдаг байхгvй юу. Ямар ч хvнд оюун сэтгэлийн их хvч, нєєц бий. Єєртєє итгэлгvй хvн хvчгvй. Жишээлбэл, би хэл судлаач биш, би программ хангамжийн мэргэжилтэй биш гээд л тvмэн бэрхшээл тоочоод єєрийгєє дорд vзээд байвал юу хийж бvтээх билээ дээ. Сайны vрээс сайн, муугийн vрээс муу зvйл л гардаг. Хvний тархины багтаамж агуу. Тэр хэрээрээ сэтгэн бодох чадвараа байнга хєгжvvлж чадвал хvний ухаан vлэмж. Єнєєдєр дэлхийг сvлжсэн интернэтийг хvний оюун ухаан л бvтээсэн. Дэлхийн их бvтээгчдийг ажиглахад алдаа эрсэдлээсээ суралцаж уйгагvй тэмцсээр хvн тєрєлхтєнд хэрэгтэй зvйлийг нь бий болгосон байдаг. Гагцхvv хvн єєрєє л єєрийгєє єєрчилж, шинэчилж чадна.
-Манайхан хэл сурахаас залхуурдаг. Хичээдэггvй шиг байгаа юм. Ер нь яах ёстой вэ?
-Миний бодлоор эхлээд хvн єєрєєсєє асуух хэрэгтэй. Надад ямар мэдлэг чадвар байна, би vvнийг хийхийн тулд яах ёстой вэ гээд л асуу. Тэгж байж єєрийн бvх боломжийг нээ. Юм болгоныг нийгмийн буруу, бусдын буруу мэтээр vзэх vзлээсээ ангижир. Санаж сэдэж, сэтгэж бодож оюуны цараагаа нэмэгдvvл. Ингэхийн тулд гадаад хэлийг сурч бvх дэлхийн мэдээллийн сvлжээнээс єргєн мэдлэг, мэдээллийг ав. Тvvнийгээ хэрэглэ, ашиглаж сур. Одоо манайд сайхан сайхан залуус байна. Тухайлбал,"Глобал удирдагч" сангийн залуус эх орондоо хайртай, улсаа хєгжvvлэхийн тулд бусдыг vлгэрлэн дагуулж дэлхийн хєгжил рvv ойртохыг хичээж байгаа. Англи хэлээр дамжуулан гадны соёл, хєгжлийн тvлхvvрийг судалж мэдсэний vрээ тvгээж яваа гэж боддог. Тvvнээс гадна улстєрчид, эрдэмтэн мэргэд, урлаг, соёлынхон хvмvvсийн сэтгэл зvйд сайн нєлєє vзvvлэх, хvнд хэцvv бэрхийг яаж хамтаар туулах вэ, хvн єєрєє амьдралын сайн сайхныг бvтээдэг гэдэг сэтгэл зvйг бий болгомоор. Сvvлийн жилvvдэд баярлаж цэнгэлдэх, баясч хєєрєлдєх, єєрєєр хэлбэл, баясгах ажил нь єргєжиж, бvтээлч сэтгэлгээний ажил vйл багахан хvрээг хамарч байна. Энэ бол сэтгэлгээний доройтолд хvргэх том алдаа.
-Залуус маань эх орноо "голж" харийн гvрэн рvv татагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Энэ бол зєв алхам. Зєвхєн Монголоо л гээд суугаад байвал яаж хєгжих юм бэ. Гадны соёлоос сурах юм их бий. Хэл, соёл, хєгжлийн нууцаас нь суралцаж ирээд эх орноо хєгжvvлэхгvй юу. Авсан бол єгдєг, єгсєн бол авдаг гэдэг амьдралын гvн ухаан байна шvv дээ. Бvгдээрээ интернэттэй харилцаж єргєн мэдээлэл авч сурвал хэрэгтэй. Интернэт бол ертєнцийг харах цонх мєн. Бидний цєєхєн монгол дэлхийн хєгжлєєс суралцаж, тархиа цэнэглэх нь улс хєгжихийн эх vндэс.
-Таны бага насны амьдралыг сонирхож болох уу?
-Би долдугаар ангид байхдаа эцгээсээ єнчирч олон дvv, ээжтэйгээ vлдсэн. Гэрээ авч явах vvрэг надад оногдсон. Тэгээд л хvvхэд байхаасаа хар бор ажилд их ч нухлагдсан даа. Тэр vед аавын минь хэлж сургаж байсан vгс одоо ч цээжинд минь бий. Аав маань Л.Лувсандорж гэдэг яруу найрагч хvн байв. Тvvний бичсэн "Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно" гэдэг мундаг логиктай vг намайг ирлэж єгдєг. Аав минь, "Уулын чинээ алтыг ургашгvй хvvхдэд vлдээвэл нэг л єдєр vгvй хийнэ. Хоосон ч гэсэн ухаантай бол юуг ч бvтээж чадна" гэж хэлдэг байсан. Энэ уг намайг хvмvvжvvлж, зовлон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээг єгсєн. Надад алдаанаасаа суралцаж, єєрийгєє ялах тэнхээ бий. Эцсийн эцэст би єєрийнхєє тєлєє л амьдарч байгаа шvv дээ.
-Удахгvй таны бvтээсэн "Анхан шатны англи хэлний ярьдаг сурах бичиг" -ийн зургаан дэвтэр гарна гэсэн. Энэ талаараа тодруулахгvй юу?
-Энэ ном маань гурван сарын сvvлчээр ирнэ. Анхан шатны англи хэлний мэдлэгтэй болъё гэвэл ямар ч багшаас илvv сургаж чадах ном доо. Тэр зургаан дэвтрийн хичээлийг vзэж судалсан байхад дараа дараагийн шатанд амжилттай сурч чадах бvрэн боломжтой. Ярьдаг сурах бичигт vзэг буюу заагч дагалдаж ирнэ. Тvvгээрээ зааж хэлvvлнэ, сонсоно, зєв дуудаж сурна. Гэхдээ би энэ хvртэл санхvvгийн бэрхшээл хангалттай амслаа. Би хэрэв архи, тамхи, шатахууны наймаа хийдэг байсан бол надад санхvvгийн бэрхшээл гарахгvй л байсан байх. Яахав дээ, оюуны бvтээлийг vнэлэх, дэмжих сайхан цаг ойрхон байгаа гэдэгт найддаг. Оюун ухааны хvчээр бvхнийг ялж болно гэдгийг хvн бvр мэддэг хэрнээ тєдий л ач холбогдол єгєхгvй байх шиг санагддаг. Одоо манайхны сэтгэл зvй, сэтгэлгээ нэг vеэ бодвол єєрчлєгдєн шинэчлэгдэж байна шvv.
С.Цэцэгмаа
Дугаар 21/2308/
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.