Эрдэм шинжилгээний найруулгад мэргэжлийн үг хэллэг, нэр томъёо их ордог.
Мэргэжлийн үг хэллэг гэдэг нь: Нэг мэргэжлийн буюу нэг төрлийн ажил эрхэлдэг хэсэг бүлэг хүмүүсийн ажил төрөлтэй холбоотой, зөвхөн тэдэнд л нэр томъёоны чанартай хэрэглэгдэх үгийг хэлнэ. Хэлэхүйн урсгалд хүмүүсийн хэл яриа төлөвшиж тухай иухайн мэргэжлээр хэвшиж тогтсон утга зохиолын хэл бүрэлдэж тухайн салбарын үг хэллэг мэргэжлийн үг хэллэг болж хэрэглээнд хэвшиж заншсан байдаг. Үүнд:
Барилгын мэргэжлийн үг хэллэг
Хэл шинжлэлийн үг хэллэг
Худалдаа наймааны үг хэллэг гэх мэт шинжлэх ухааны салбар бүхэн хүмүүсийн ажил мэргэжлийн хүмүүс ойлголцдог мэргэжлийн хэл гэж тусдаа байдаг.
Мэргэжлийн үг хэллэгийн онцлог нь тухайн хэлний хэвшиж тогтсон нэр томъёотой байдаг. Тухайн нэр томъёо нь мэргэжлийн хүмүүстээ тодорхой ойлгогддог тогтсон үг байдаг. Жишээ нь:
Хэл /1/
Хэл нь булчинлаг эрхтэн, хөндлөн судалт булчингаас тогтоно. Хэлний гадна талаас салст бүрхэвч хучдаг. Хэлний гадаргууд дөрвөн төрлийн хөхлөг байна. Үүнд:
- Утсан хөхлөг – нарийхан шовх хэлбэртэй, 0,33 мм орчим өндөр, бусад хөхлөгөөс тооны хувьд хамгийн олон
- Мөөгөн хөхлөг – нарийхан хөлтэй, дээр нь мөөгөн толгойг санагдуулам бүрхүүлтэй. 0,7-1,8 мм урт, 0,5-1 мм хүртэл голчтой. Мөөгөн хөхлөг тус бүр 3-4 амтлах булцуутай. Амтлах булцуу нь мэдрэхүйн эрхтэн.
- Шигтгээ хөхлөг – Хэлний урт 6-12 ш байдаг.
- Навчин хөхлөг – зөвхөн бага насны хүүхдийн хэлний хоёр захаар байна.
Эдгээр хөхлөгийн бүтцийн ерөнхий зарчим нь ижил байна.
(Хүний биеийн бүтэц, зүйл номоос)
Найруулгын хувьд шинжлэх ухааны дундын үгс, өөрөөр хэлбэл, аль нэг шинжлэх ухаанд бус янз бүрийн шинжлэх ухааны хэлэнд тохиолддог үгс байдаг.
Жишээ нь: төв, хүч, хэм, хурд, энерги, аналоги гэх мэт. Үүнийг холбоо үгийн жишээгээр баталж болно.
Үүнд: Захиргааны төв, Хүндийн төв, Хотын төв, Судалгааны төв, Хөдөлгөөний төв, Төв мэдрэл гэх мэт.
Хэл/2/
Эртний Грекийн нэрт ёгт үлгэр Эзоп гүн ухаантан Ксанфын зарц нь байжээ. Нэг удаа Ксанф гэртээ зочин урьж авчраад, Эзопыг дуудан, хамгийн сайхан хоол хий гэжээ.
Эзоп хэл худалдан авч, түүгээр гурван төрлийн хоол хийж өгсөнд Ксанф:
-Чи юунд дан ганц хэл өгөөд байгаа юм бэ гэж гайхан асууж гэнэ.
-Та хамгийн сайханыг ав гэсэн шүү дээ. Энэ хорвоо дээр хлнээс эрхэм юу байх билээ . Хэлний ачаар мэндээ мэдэлцэх эв зүйгээ ололцох, аливаа асуудлыг шийдэхээс эхлээд шинжлэх ухааны шимийг хүртэж, эрдэм мэдлэгийг олж авдаг. Тэгэхлээр хэлнээс эрхэм юм үгүй билээ гэжээ. Энэ үг Ксанф болон зочид гийчдийн санаанд үлэмж нийцжээ.
Долоо хоногийн дараа Ксанф Эзопыг дуудан хамгийн муу хоол хийхийг тушаасанд тэрээр дахин хэлээр хоол хийж өгсөнд бүгд гайхан асуухад
-та хамгийн муу хоол хий гэсэн биз дээ. Энэ хорвоод хэлнээс муу юм хаа байна. Хэлний гайгаар бид бие биенээ гомдоож, хууран мэхлэж, өстөн болдог биш билүү гэсэнд энэ үг мөн л тэдний санаанд нийцжээ.
(Эзопын үлгэрээс)
Дээрх хоёр жишээнээс харахад мөн нэг үг олон шинжлэх ухааны дунд хэрэглэгддэг болох нь харагдаж байна.
Үг нь мэргэжлийн бие даасан ойлголттой байна. Мэргэжлийн үгээр хоорондоо ярилцахад өөр мэргэжлийн хүн тэр болгон ойлгодоггүй. Тийм учраас бусад хүмүүст энгийн үгээр тусгайд нь тйалбарлаж өгдөг.
Нэр томъёо гэдэг нь: Нийгэм-улс төр, соёл урлаг, үйлдвэр, техник, харилцаа холбоо зэрэг тодорхой шинлэх ухааны шинэ ойлголт, ухагдахууныг нэрлэсэн үг ба холбоо үг юм.
Нэр томъёо нь олон салаа утга байдаггүй. Хэрвээ олон салаа утгатай бол нэр томъёо болж чадахгүй. Жишээ нь: Бөөм энэ нь ганц л утга агуулдаг байгалийн ухааны нэр томъёо юм.