Aug 4, 2011
나비: Эрвээхэй юү, муужгай юу, эсвэл ... ?
Яагаад гэдгийг мэдмээр байна уу?
Хүүхдийн дуу 나비야
나비야 나비야
이리 날아 오너라
노랑 나비 흰 나비
춤을 추며 오너라
봄바람에 꽃잎도
방긋방긋 웃으며
참새도 짹짹짹
노래하며 춤춘다
Энд бидний сайн мэддэг эрвээхэй болох нь тодорхой байна.
Тэгвэл 나비가 생선을 물고 간다 гэдгийг эрвээхэй гэж ойлгохоор
нэг л биш ээ. Толь бичиг харъя.
고양이를 부르거나 이르는 말 гэсэн
тайлбар гарч ирлээ. "Муужгай" гэсэн үг байж таарлаа.
나비야, 이리 온! 옥단이가 대답을 하는데 나비야 부르면
고양이 대답하듯 가량스러운 목소리로 “네.” 하더니…
Энэ өгүүлбэрт бас муужгай гэсэн утгаар оржээ.
Гэтэл 나비야 гэсэн нэртэй өөр нэг дууны үгэнд
우리 헤어진 걸 알아
다신 만날 수가 없는 걸 알아
다만 한 번쯤 니가 보고 싶은데
어떻게 사는지 궁금해 지는데
나비야 나비야 너를 부르던 그 말
날 보며 웃어주던 행복했던 그 날
그리워 그리워 니 얼굴이 그리워
гэж гарч байгаа нь хүмүүс хайртай бүсгүйгээ
"шувуухай, янзагахан, муужгай" гэдгийн "Муужгай"-тай дүйж байна.
Үүнээс гадна 나비등을 켜다 гэж илэрхийлэл байх юм.
Эрвээйхэйгээр хийсэн дэн гэж сонссон уу? Тийм дэн
байхгүй л болов уу. Тэгэхээр юу байж таарах вэ?
Энэ нийлмэл нэр үгийн тайлбарыг харъя.
[북한어] <농업> ‘유아등(나방 따위의 해충의 피해를 막기 위하여
논밭에 켜는 등불)’의 북한어.
Умардынхан тариалангийн хортон шавьж үргээх гэж
асаадаг дэнг ингэж хэлдэг байх нь ээ. Умардын юм ямар хамаа
байх вэ гэж үү? Үгүй ээ. Уран зохиолд, мэдээ нийтлэлд
Умард Солонгосын тухай өгүүлэхэд энэ үг тааралдаж
мэднэ шүү.
За, одоо болсон уу гэвэл бас эрт байна.
그 종이는 길이가 아홉 자, 나비가 넉 자나 된다.
너비 буюу "өргөний хэмжээ, эн" гэдэг үгийг мэддэг бол
ойлгоход ойр дөхөм. Тайлбар нь [명사] 피륙, 종이 따위의 너비.
Түүнчлэн нутгийн аялгуунд
[명사] [방언] ‘누에(누에나방의 애벌레)’의 방언(경북).
Хүр хорхойн авгалдай болох нь байна.
Мөн 나비[원숭이의 충북 강원 방언] 고어 훈몽자외에 [납 원=猿]이라 표기
나비는 고어형태의 원숭이를 말하는 것으로
경남방언 [잘;猿+나비;猿]->[잘라비->잘래비]이음동의어합성 ...).
гэсэн тайлбараас "бич"-ийг нэрлэх эртний үг ажээ.
Элэрсэн баларсан үеийн үгээр яах юм гэвэл,
энэ бидний орчин үед
солонгос залуус өөр утгаар бас хэрэглэх нь мэр сэр
байдаг гэнэ. Тэр нь 나이 든 비호감의 준말이다.
Энд 비호감 нь 호감이 안간다, 즉 못생겼다는 의미로
사용되는 말이다.
Ийм нэг жишээ байна. 우리 선생님 별명은 나비야 *^^*
Дүрсгүй хүүхдүүд байгаа биз?
나비= 나이든 비호감 гэснээс улбаалаад
нэгийг сонирхуулахад 비호감 세트 гэж байна шүү, цаана чинь.
갈비= 갈수록 비호감
제비= 제대로 비호감
아이비= 아시아에서 이런 비호감은 처음
신비= 신이내린 비호감
단비= 단계적으로 비호감
나이비= 나이 들어갈 수록 비호감
이슬비= 이상하게 슬금슬금 비호감
너비아니= 너 비호감인 거 아니?
우비= 우스운 비호감
좀비= 좀처럼 보기 힘든 비호감
Мэдэж байхгүй бол мэлийгээд л суух болох нь дээ.
Өө тийм, Наби гэж залуу дуучин бас бий шүү.
Сураад л байж дээ.
Аяа, бүү санаа алд. Амьд хүн аргатай.
Feb 5, 2011
Жороо үг (Солонгос хэлний тэмдэг үйл үгээр)
Солонгос хэлний сайн орчуулга 좋은 한국어 번역 / 번역이 좋다
Орчуулгын муу дадлага 나쁜 번역실습 / 실습이 나쁘다
Дадлагын олон оюутан 많은 실습생 / 학생이 많다
Оюутны цөөн ном 학생의 적은 책 / 책이 적다
Номын гоё хавтас 책의 예쁜 표지 / 표지가 예쁘다
Хавтасны муухай зураг 표지의 미운 삽화 / 삽화가 밉다
Зургийн том аппарат 큰 사진기(카메라) / 카메라가 크다
Аппаратын жижиг сэлбэг 사진기의 작은 부품 / 부품이 작다
Сэлбэгийн хар хайрцаг 검은 부품상자 / 상자가 검다
Хайрцагийн цагаан бариул 상자(박스)의 하얀 손잡이 / 손잡이가 하얗다
Бариулын урт төмөр 손잡이의 긴 쇠 / 쇠가 길다
Төмрийн богино үзүүр 쇠의 짧은 끝 / 끝이 짧다
Үзүүрийн өргөн гудамж 끝의 넓은 거리(골목) / 거리가 넓다
Гудамжийн давчуу зам 골목의 좁은 길 / 길이 좁다
Замын өндөр гэрлэн дохио, өндөр цагдаа 길가의 높은 신호등과 키가 큰 교통경찰 / 신호등이 높다, 교통경찰이 키가 크다
Цагдаагийн нам ширээ, намхан дүү 경찰의 낮은 탁자(테이블)과 키가 작은 동생 / 탁자가 낮다, 동생이 키가 작다
Дүүгийн тарган найз 동생의 뚱뚱한 친구 / 친구가 뚱뚱하다
Найзын туранхай багш 친구의 날씬한 선생님 / 선생님의 날씬하다
Багшийн бүдүүн харандаа 선생님의 굵은 연필 / 연필이 굵다
Харандааны нарийн зураас 연필로 그은 가는 선(줄) / 줄이 가늘다
Зураасын тод мөр 선의 뚜렷한 자국 / 자국이 뚜렷하다
Мөрийн бүдэг хэсэг 줄의 희미한 부분 / 일부가 희미하다
Хэсгийн цэвэр газар 부분적 깨끗한 곳 / 장소가 깨끗하다
Газрын бохир хог 땅에 떨어진 더러운 쓰레기 / 쓰레기가 더럽다
Хогийн үнэтэй уут 비싼 쓰레기봉투 / 봉투가 비싸다
Уутын хямд цаас 봉투를 만든 싼 종이 / 종이가 싸다
Цаасны нимгэн хутга 얇은 종이칼 / 칼이 얇다
Хутганы зузаан гэр 두꺼운 칼집 / 칼집이 두껍다
Гэрийн өвчтэй хүн 아픈 식구 / 식구가 아프다
Хүний эрүүл бие, саруул ухаан. 사람의 건강한 몸, 건전한 정신 / 몸이 건강하다, 정신이 건전하다
Эрүүл мэнд юу юунаас эрхэм билээ. 뭐니뭐니 해도 건강이 제일이다.
Dec 6, 2010
Солонгосчууд зүйр үгээр
Өчигдөр багын найзтайгаа уулзаад бага ангид цуг сурч байсан нэг хүүхдийн тухай ярьж байтал “Бар хүртэл өөрийнх нь тухай ярихаар ирнэ” 호랑이도 제 말하면 온다 (Сайн хүн санаагаараа) гэгчээр ороод ирлээ.
Мань хүн хар багаасаа л бусдын дор орно гэж байгаагүй. “Жижиг чинжүү халуун амттай” 작은 고추가 맵다 (Бие бага ч бэлчээр том) гэж үнэн үг шүү.
За тэгээд “Тоос хуралдвал хайрхан уул” 티끌 모아 태산 (Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм) гэдэг болохоор бид ч гэсэн хичээвэл болохгүй юу байх вэ дээ.
Даанч “Дэнлүүний доорхи харанхуй” 등잔 밑이 어둡다 (Айлаас эрэхээр авдраа уудал) гэдгийг мэдэх хэрнээ хаа хол газраас л юм эрээд хүчээ тарамддаг хүмүүс гэлтэй.
Ер нь “Үхрээ алдчихаад саравчаа засна” 소 잃고 외양간 고친다 (Ниргэсэн хойно нь хашгирав) гэгчээр гай зовлон тохиолдохоор л толгойгоо шаах улс гэхэд болно.
“Очих өдөр зах гардаг өдөр таарч” 가는 날이 장날이다 (Гай газар доороос, гахай модон дотроос) хэзээ юу тохиолдохыг ёстой хэн мэдэх билээ.
“Хулгайч хүний хөл нь бадайрна” 도둑이 제 발 저리다 (Гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана) гэдэг шиг хаа ч очсон мэдлэг чадвар мөхөс доройгоо мэдэж толгой гудайж шал шагайж явна.
Тэгсэн хэрнээ хичээж чармайхгүй явсаар “Явах тусам өндөр уул” 갈수록 태산이다 (Давааны цаана даваа) гэгч нь болно.
Бас болоогүй ээ. Хэрээ мэдэхгүй “Хувцас бол далавч” 옷이 날개다 (Бие чөтгөр, хувцас бурхан) гэдэгт итгэж гоё хувцас өмсөнө.
Тэгээд “Гал гарсан гэрийг сэвэх” 불난 집에 부채질한다 (Гал дээр тос нэмэх) мэт гэнэтийн зардал их гарна. Энэ ч баяр, тэр ч гашуудал.
“Эхлэл тэн хагас нь” 시작이 반이다 (Гараа сайн бол бариа сайн). Гараагаа сайн хийчих санаа байдаг боловч нэг л болж өгөхгүй өдөр хоног өнгөрч, сар жил улирсаар байна.
“Цагаан цаасыг хүртэл хамжиж өргөх нь дээр” 백지장도 맞들면 낫다 (Дэм дэмэндээ, дээс эрчиндээ) гэгчээр хэдэн сайн найзынхаа хүчинд болж л байна.
Хүний зан гэж хачин юм шүү. Аль болох “Гургуул ч идэж, өндөгийг нь ч хүртэх” 꿩 먹고 알 먹기 (Нэг сумаар хоёр туулай буудах) санаа өвөрлөнө гээч.
Зовлоо ч гэсэн “Зовсоны эцэст жаргал ирдэг” 고생 끝에 낙이 온다 (Зовсоны эцэст жаргадаг) гэж өөрийгөө тайтгаруулна.
Хорвоо дэлхий нэг бодлын цөвүүн болжээ. “Чулуун гүүрээр ч тогшиж үзэж байж гар” 돌다리도 두드려 보고 건너라 (Долоо хэмжиж нэг огтол) гэдгийг санаж явахгүй бол хөнгөн хуумгай хөдөлж байж юу ч үгүй хоосон хосорч мэдэхээр болжээ.
“Гал түлээгүй байхад яндангаас утаа гарах уу?” 아니 땐 굴뚝에 연기 날까 (Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ) Бид нар л гэнэн цайлган юм болохоороо өөрсдөө очоод аманд нь орж залилуулж мэхлүүлдэг юм шиг байгаа юм.
“Тариан түрүү боловсрох тусмаа толгойгоо гудайлгадаг” 벼는 익을수록 고개를 숙인다 (Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн) гэж хэр баргийн юманд өртчихгүй, ухаалаг хүмүүс ч зөндөө байх юм даа. Тэднээс суралцахсан.
Тэгье гэхээр “Үхрийн чихэнд судар уншихтай адил” 쇠귀에 경 읽기 (Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ) би ч юу сурч шалив гэж дээ гээд өөрийгөө голохыг яана.
“Зөгийн бал идсэн хэлгүй хүн” 꿀 먹은 벙어리 (нүдэн балай, чихэн дүлий) яваад байхгүй юмсан.
“Номын өргөө сахьсан нохой гурван жил болохор уул усны тухай шүлэг уншина” 서당 개 삼 년이면 풍월을 읊는다 (Алтны дэргэд гууль шарлана) гэдэг болохоор сайн сайхан хүмүүстэй нөхөрлөж байхад бас ч гэж учиртай байх л гэж найдъя.
Зүйр үг их хэрэглэдэг солонгосчуудын яриаг сонсоход ийм л байх нь дээ.
Nov 28, 2010
Эрхэм баян үр хүүхэд
Солонгосчууд 용꿈 луу зүүдлэх, 돼지꿈 гахай зүүдлэхийг ихэд бэлгэшээдэг. Луу нь сайн сайхныг, гахай нь эд баялгийг бэлгэддэг. Энэ дашрамд 꿈보다 해몽이 좋다 “Зүүднээс тайлал нь өлзийтэй” гэсэн үг байдгийг тогтоогоод аваарай.
“Шинэ хүн”-ий “уйлж ирсэн” өдөр буюу төрсөн өдрийг 귀빠진 날 чих гарсан өдөр гэдэг. Бие хүнд эх амаржихад хүүхдийн толгой цухуйх үе хамгийн хэцүү байдаг агаад, чих гараад ирвэл харьцангуй хөнгөн төрдөг учир 가장 힘든 고비를 넘기고 아기를 낳게 됐다는 것을 의미하는 것입니다 хамгийн бэрх давааг давж амаржлаа гэхийг 귀빠졌다 чих гарч ирлээ гэдэг ажээ.

금줄
Уламжлал ёсоор амаржсан эхийн гэрийн гадна 삼칠일(21일)동안 гурван долоо хоногийн турш 금줄을 친다 олс татаж гадны хүний хөл хорьдог. Ингэхдээ нар буруу эргүүлж томсон олс хэрэглэдэг нь 악귀 ад чөтгөр шинэ төрсөн хүүхдийг хорлох гэж ирээд энгийн олсыг нар зөв эргүүлж томдог болохоор нар буруу эргүүлэн тайлах гэж хичээх боловч олс улам эрчлэгдэж тайлагдахгүй учир хүүхдэд халдаж чадахгүй гэдэг.
아들이 태어나면 새끼줄에 고추, 숯, 짚 등을 달고 хүү төрвөл чинжүү, модны нүүрс, сүрэл мэтийг олсонд уяж, 딸이 태어나면 숯, 미역, 솔잎, 종이 등을 달아두어 아기의 성별을 알렸다 охин төрвөл модны нүүрс, далайн байцаа, нарсны шилмүүс уяж хүүхдийн хүйсийг мэдэгддэг. Мөн улаан чинжүү уядаг нь чөтгөр улаан өнгөнөөс айдагтай, модны нүүрс нь муу муухайг шатаан цэвэршсэн буюу ариун цэврийг бэлгэддэгтэй, нарсны шилмүүс нь үүрд мөнх ба итгэл найдварыг бэлгэддэгтэй холбоотой.

황금 고추세트
Хүүхэд төрөөд зуун өдөр өнгөрөхөд 백일잔치 зуун өдрийн ой, жилийн дараа 돌잔치 хий насаар хоёр насны ойг тэмдэглэдэг. Орчин үед хүүхдийн зуун өдрийн ойгоор зургийн цомог хийлгэхээс гадна 아기손 아기발 고추 태줄 нялх хүүхдийн гар хөл боожгоо хүйн хэвийг авч 손도장 발도장 조형물 гар хөлийн дардас баримал хийлгэн жаазалж хадгалах болсон нь монгол хүний нүдэнд тун содон харагддаг.
Хий насыг 한국나이 солонгос нас гэх бөгөөд, 첫돌에 хий насаар хоёр насны ойгоор 실, 국수, 돈, 붓, 책 따위를 돌상을 차리고 утас, гоймон, мөнгө, бийр, ном зэргийг тавьсан ойн ширээ засаж, хүүхэд 어느 것을 고르는가로 그 아이의 장래 운명을 점친다 юу сонгосноор хүүхдийн ирээдүйн хувь заяаг мэргэлдэг. Үүнийг 돌잡이 ойн сонголт гэнэ. 실이나 국수를 집으면 장수 утас гоймон сонговол урт насалж, 돈을 집으면 재산 мөнгө сонговол эд хөрөнгөтэй, 붓이나 책을 집으면 학자 бийр ном сонговол эрдэмтэн, 대추를 집으면 자손번성을 의미한다 улаан чавга сонговол үрээр баян өнөр өтгөн болно гэж бэлгэддэг.
Nov 6, 2010
Бас ч гэж "шударга" хүмүүс
파파라치 Paparazzi Папараци гэдэг итали үг орчин үеийн монголчуудад нэгэнт танил болсон. Уг нь бол папараци хэмээх итали үг 파리처럼 웽웽거리며 달려드는 벌레를 의미한다 дүнгэнэн дайрах ялаа мэтийн хорхой шавжийг хэлдэг гэсэн. Гэхдээ монголчууд бидний ойлгодгоор олны танил “스타 одод”-ын зургийг нууцаар авч сонин сэтгүүлд зардаг хүн. Харин солонгост энэ үг арай өөр утгаар хэрэглэгддэг. 다른 사람의 불법 행위를 제보하여 포상금을 타내는 사람을 뜻한다 Бусдын хууль бус үйлдлийг мэдээлж шагналын мөнгө авдаг хүнийг хэлдэг. Эх сайхан солонгос хэлээр нь бол “몰래 제보꾼 нууцаар мэдээлэгч” гэнэ. Эд бол дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхдөө голдуу сэмээрхэн шиг гэрэл зураг авч баримтжуулаад хожим мэдээлж мөнгө олдог “овжин” хүмүүс. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг хүмүүсийг бодвол “шударга” хүмүүс гэдэг нь тодорхой. Нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх хүн алийг тэр гэх вэ.
Хууль бус үйлдэл өч төчнөөн юм болохоор төдий чинээ олон янзын папараци байдаг. Папараци гэдэг үг нь ч солонгост “параци” хэмээх дагавар үг болоод хэвшчихсэн. За нуршихаас зайлсхийж олон янзын папарацийг нэрлэх үгнээс “дээжлэе”. 교통법규위반을 포착한 사진을 찍는 Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зургийн хальсанд үлдээдэг 차파라치(카car파라치) “жолооны папараци”, 유통기한을 넘긴 음식물이나 질 나쁜 음식을 파는 음식점을 고발하는 Хадгалах хугацаа нь хэтэрсэн хоол хүнс юмуу чанар муутай хоол унд зарж байгаа хоолны газрыг мэдэгддэг 식파라치 “хоол хүнсний папараци”, 특허청에 위조상품 제조자를 신고하는 хуурамч бараа үйлдвэрлэгчийг патентийн албанд “уламжлан мэдээлдэг” 짝파라치 “хулхи барааны папараци”, 탈세 여부를 감시하는 албан татвараас зайлсхийсэн эсэхийг хянаж цагдагч 세파라치 “татварын папараци”. Нэг хэсэг Өмнөд Солонгост арай хялбар аргаар мөнгө олох гэсэн ийм “шударга” иргэн хэт олширсон тул нэг мэдээлэгчийн жилд мэдээлэх тоог арав болгож цөөлөн, шагналын мөнгөний дээд хэмжээг хязгаарлаж байсан гэнэ билээ.
mongolia
Oct 16, 2010
Хэрээс хэтэрсэн хэрэглээ, хэн хүний танил хаягдал
Энэ удаа алд биеэс минь ахадсан нэг сэдвээр үзэглэе гэж шийдлээ. Зөвхөн солонгос биш бөмбөрцгийн зон олны асуудал болсон 쓰레기 хог хаягдал, түүнийг 생산자 “үйлдвэрлэгч” хүмүүсийн 소비 хэрэглээ.
경제 Эдийн засгийг 무한한 수요 хязгааргүй эрэлт хэрэгцээг 유한한 자원 хязгаарлагдмал нөөц баялгаар хангах арга ухаан гэж тодорхойлдог санагдана. Бид хэр эдийн засагч байж чаддаг вэ? Товчхондоо 수요와 공급의 균등 эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах ёстой гэдэг ч бид хэзээ ч тэнцвэртэй байлгаж чаддаггүй.
Хүн хог хаяхгүй амьдарч чадахгүй. Яагаад вэ гэхээр хүн мөнхийн 소비자 хэрэглэгч. 욕구/니즈 Хүсэл хэрэгцээг барьж хязгаарлаж болдоггүй юм гэхэд хэрэглээг багасгаж цөөлж болмоор юм даа. 일회용품 Нэг удаа хэрэглэх бараа гэж нэг 사치소비/사치스런 소비 тансаг хэрэглээ байна. 위생 Эрүүл ахуйг бодож ийм бараа хэрэглэдэг боловч цаанаа байгаль орчныг “эвгүй” бохирдуулж, харин ч 비위생적 환경 эрүүл биш ахуй бүрдүүлж байгаа юм биш биз? Хог 쓰레기 분리수거 хаягдлыг ялгаж хаяж, 재활용 дахин ашиглаж байгаа боловч бахь байдгаараа хэрэглэж, заримдаа бүр замбараагүй хэрэглээд байхаар нэмэр байх уу?
의식 Ухамсар л чухал. Заавал тансаглах хэрэг байна уу? Хүн болгон тансаглах гэдэггүй л дээ. Аль болох сайныг хэрэглэх гэсэн хүсэл 명품/브랜드 брэнд барааг бий болгосон ч “Үнэтэй бол чанартай”, 싼 게 비지떡 “Хямд бол чанаргүй” гэсэн буруу ойлголтыг төрүүлж хүмүүсийн сэтгэлээр тоглох болжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр улайм цайм 짝퉁 хулхи бараа зарах хүн ч олширсон. 진품/정품 Ориг барааг нүдний гэм болгож харагдуулам 가짜 상품/위조 상품 хуурамч бараа, 모조품/모조 상품 дуураймал бараа энд тэндгүй заларч, гял цал өнгөөрөө хүмүүсийн сэтгэлийг гижигдэнэ. Мэдээж ийм байдлыг бий болгосон нь хэрэглэгч үйлдвэрлэгчийн хэн хэнийх нь буруу. Ёстой л гээндээ ч бий, гоондоо ч бий. Хэрэглэгч хүн сайныг хэрэглэе гэхээр үнийг нь дийлэхгүй юмуу, эсвэл хулхи бараа авч зовно. Хэрдээ тааруулж хямдыг авахаар дахиад л авах хэрэгтэй болдог. Хайран мөнгө, хайран цаг, хайран хүч хөдөлмөр.
За хадуурахаас сэргийлж гол сэдвээ бараадья. Хүн хэрэглэхгүй байж чадахгүй болохоор хаяхгүй байж чадахгүй. Хэрэглэхгүйгээ хаяна, хэрэглээд үлдсэнээ хаяна. Хэрэглэх байснаа хүртэл хааяа цамаан загнаж хаядаг.
Монголд нэг хэсэг яригдаж байсан даа. Байгаль орчныг “гайхалтай” бохирдуулж байгаа 비닐봉지 гялгар уутны оронд цаасан юмуу даавуун 봉지 уут 봉투/쇼핑백 тор хэрэглэнэ гэж. Солонгост ч гэсэн яригдаад л хэрэгжүүлэх гээд л үзээд байгаа. Даанч хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэцүү, үйлдвэрлэдэг үйлчилдэг байгууллагууд нь 소비자가 왕 “Хэрэглэгч бол Хаан” болохоор хэрэглэгчээ алдаж, “хаангүй” болчих вий гэж эмээгээд байгаа бололтой. За 종이봉지/종이봉투 цаасан уут тор хэрэглэе гэж бодъя. Хаяад сурчихсан хүн цаасан уутыг гамтай хэрэглэх үү? Цаасны 원재료 гол түүхий эд юу билээ? Мод гэдэг шүү дээ. Хэдэн модоо огтлоод дуусгах юм гэж үү? Мод огтлохоор байгальд ямар 악영향을 미친다 сөрөг нөлөөтэй гэдэг билээ дээ? Тэгвэл 천으로 만든 봉투 даавуун уут хэрэглэнэ гэж бодъё. Яг л адилхан. Бөмбөрцөг дэлхийгээр дүүрэн 면화 хөвөн цэцэг тарьдаггүй юм бол бүтэхгүй байх гэж бодож байна. Бас “ургамал, амьтны 권익 эрх ашиг” 침해된다 хөндөгдөнө. Даавуу тарих нэрээр тэднийг хөөж устгаж “тэнэгтэхгүй” байх гэж найдъя.
За тэгэхээр одоо 2 арга үлдлээ. Хэрэглээгээ багасгах, ариг гамтай хэрэглэж сурах. Үгүй гэвэл айлгаж байгаа юм биш шүү, бохирдлоос болж “үйлээ үзэх” цаг ирж ч мэдэх вий дээ.
과다소비 Хэт их хэрэглээг багасгая. 과다 서비스 Хэт сайн үйлчлэх гэдгээ ч больё. “Хэт сайн” ^^ үйлчлэхийн хэрээр хэт их хэрэглээг 부추긴다 өөгшүүлнэ. Ийм л ээдрээтэй орчлонд амьдарч байна даа, бид. Мэдээж энгийн, эгэл даруу амьдрах боломж чадвар хүн болгонд бий.
Хүсэл хэрэгцээгээ хянаж чаддаггүй, хэрэглээгээ зохицуулж чаддаггүй нь бидний гэм биш зан. Гэвч “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй”, бас “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй” гэдэг шүү дээ. Ялгаатай нь “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг үгний гол баатар “үг авдаггүй хүн” энэ цаг үед чихэнд нь алт хийвэл харин сэгсрэхгүй байх шүү.
Эх дэлхийн шаналах эсэх, эргээд хүмүүс өөрсдөө 오염 бохирдлоос болж зовох эсэх нь эрдэнэт хүн бидний ухамсартай холбоотой ажээ.
mongolia
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Солонгосчууд өөрсдийн болон эх орныхоо ирээдүйг цогцлоох үр хүүхдийг эрхэмлэж тэдний боловсрол хүмүүжилд ихээхэн анхаардаг. Энэ удаа, хорвоо...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
-
Шар замын 12 одны орд. 황도 12 궁 · Constellation ㆍХумхын орд. Бумбын орд 물병자리 · Aquarius (1.21-2.18) ㆍЗагасны орд 물고기자리 · Pisces (2.19-3.20) ㆍ...