Showing posts with label эрээвэр хураавар. Show all posts

Aug 7, 2012
Jul 30, 2012
Зохиогчийн тухай: Жалайр М. Баттөгс
эх сурвалж: http://inom.mn/author/17
Зохиогчийн тухай
Баттөгс Жалайр М.
Жалайр М. Баттөгс нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн.
1984 онд Нийслэлийн 2-р дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Политехникийн их сургуулийг төгссөн, инженер-эдийн засагч мэргэжилтэй. “Уран зөгнөл, адал явдал” сонины эрхлэгч, Эрэл компанид орчуулагч, “Бизнес зар” сонины эрхлэгч, “Бизнес Таймс” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Интерпресс” компанийн ерөнхий редактор, “Номос” хэвлэлийн газрын захирал зэрэг ажил хийж байсан. 1996-2009 онд сурах бичгийг шинэчлэх төслийн хүрээнд нийт 29 сурах бичгийг редакторлон гаргах, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг удирдан, редактороор ажилласан. “Тод толь” санг удирдан, цахим хэвлэн нийтлэлийг хөгжүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, уран бүтээл хийж байна. “Цагаан бамбарууш” хэвлэлийн газрын эрхлэгч. www.e-nom.mn Монгол зохиолчдын бүтээлийг цахим хэлбэрт оруулан хадгалах, түгээн сурталчлах ажлын эхлэл болох Ардын уран зохиолч Ц. Дамдинсүрэнгийн бүрэн түүврийг CD болгон гаргасан. Ш. Одонтөрийн хамт “Монгол хэлний тайлбар толь” зохиож 2006 онд анх удаа цахим хэлбэрээр “Тод толь” нэрээр гаргасан. bat_t2gs@yahoo.com |
Jul 28, 2011
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТҮҮХ
эх сурвалж: http://baatarhuyag.niitlelch.mn/content/3231.shtml
2011 оны 6 сарын 29 Ц.Навагчамба агсны дурсгалд
Манай төрийн дуулал их сонин түүхтэй юм. Магадгүй бусад улсынх ч ийм байдаг байх. Тиймээс уншигчиддаа зориулж төрийн дууллын түүхийг өөрийн цуглуулсан, сонссон мэдсэн хэмжээнд хүргэж байна. Улам илүү нягтлах нь түүхч, хөгжим судлаач, утга зохиол шүүмжлэгчдийн ажил болов уу. Би зөвхөн сэтгүүлчийн хувиар цуглуулсан материал аман яриануудыг эвлүүллээ. Урт болчихож, гэхдээ ном уншдаг хүнд уртдахгүй ээ. Тэгээд ч зарим сэхээтнүүд нэг нэлийсэн том юм уншихсан гэдэг учраас нэг их танасангүй ээ.
Нөгөөтэйгүүр энэ өгүүллээ коммунизмын жилүүдэд “Төрийн дуулал хассан, зассан” хэргээр 27 жил цөлөгдөх ял шийтгүүлсэн Ц.Навагчамба агсны дурсгалд зориулж байна. Тэрээр асар их цуглуулгатай хэлмэгдлийн талаар их олон ном, өгүүлэл бичсэн хүн агаад манай “Улстөрийн сонин”-д тоймчоор ажиллаж байгаад нас барсан юм. Бид хоёр хамтарч “Эдийн засгийн хэлмэгдүүлэлт” хэмээх нэг ном хэвлүүлсэн агаад намайг зохиогч бол гэсэн, гэвч нэг ч зохиомол юмгүй тул “эмхэтгэсэн” гэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Уг нь эмхэтгэгч нь Навгаа ах, редактор нь би юм. Гэвч олон өгүүллийг маань редакторлаж, их ч зүйл нэмсэн тул энэ удаад чи эмхэтгэгч бол гэж найр тавьж билээ. Өнөөдөр үйл явдлын амьд гэрч цөөрч байна. Коммунизмын жилүүдэд түүхийг их засварласан тул бичиг баримт ч үлдсэнгүй, гагцхүү амьд түүх үнэн болж байна. Энэ өгүүлэлд олон аман түүх бий, харин үүнийг нотлох нь миний ажил биш, судлаачдынх буй за.
Эртний дуулал
Орчин үеийн үндэсний төр улсын олонх Үндсэн хуульт засаглалтай. Үндсэн хуулиндаа зайлшгүй тусгадаг зүйлс нь төрийн сүлд, далбаа, төрийн дуулал юм. Төрийн далбааны өнгө тухайн үндэстний хамгийн сайн өнгө хэмээн бэлгэддэг өнгөнөөс бүрдсэн байх нь олонтаа. Коммунист улсууд улаан голдуу, исламын улсууд ногоон голдуу өнгөт далбаатайг бүгд л мэднэ. Мөн төрийн бэлгэдлийн утга учир нь зөвхөн өнөө цагийн сэтгэлгээг тусгаж, ирээдүйг бэлгэдээд зогсохгүй өнгөрсөн түүхийг агуулсан байдаг.
Монголын төрийн далбаа улаан хөх хоёр өнгөнөөс бүрддэг. Хөх өнгө бол тэнгэрийн өнгө бөгөөд эртнээс Монголчууд тэнгэрийг шүтэж ирсэн. Монголчуудын уламжлалт бөөгийн шашны хамгийн дээд шүтээн бол тэнгэр юм. Эртний түрэг, хазаар булгар хэлэнд тэнгэрийг “тангра” гэх ба хуучин уламжлалт бичигт “тэнгри” хэмээн бичдэг. Харин улаан өнгө нь нэг талаас коммунист засаглалд байсныг илтгэх авч зөвхөн энэ агуулгаар тайлбарлах нь учир дутагдалтай. Улаан өнгийг Монголчууд эртнээс галын өнгө хэмээн шүтэж ирсэн ба Богд хаант Монгол Улсын төрийн далбаа цулгуй улаан өнгөтэй байсан юм билээ.
Ер нь цулгуй үндсэн долоон өнгө аль ч үндэстэн, соёлд ямар нэг байдлаар сайны бэлгэдэл болсон байх нь олонтаа. Монгол Улсын төрийн далбааг бусад үндэстэн улсын төрийн далбаанаас ихээхэн онцгой содон харагдуулдаг зүйл бол “Алтан соёмбо” юм. Соёмбо үсэг бол Чингис хааны шууд угсаа Халхын анхдугаар богд Занабазар гэгээний зохиосон “өөрөө бүтсэн үсэг” хэмээх шашны судар бичих үсэг агаад эртний самгарьд, түвдийн номын бичигт үндэслэсэн гэдэг. Юань гүрний үед их гүрэн даяар хэрэглэж байсан дөрвөлжин үсэгтэй төстэй. Харин “Соёмбо” үсэг нь тусгаар тогтнол мандал бадралын бэлгэ тэмдэг болсоор иржээ.
Анх соёмбо үсгийг Богд хаант Монгол Улсын төрийн сүлд болгон, төрийн далбаанд дүрсэлдэг болсон ба коммунист засаглалын жилүүдэд соёмбо үсгийг халаагүй юм. Соёибо үсгийн дээр залсан гал, нар, сар бол олон мянган жил нүүдэлчин гүрнүүдийн шүтэж ирсэн үл мөхөх, мандан бадрахын бэлгэдэл юм. Манайхан галын дөлийн голынхныг өндөр дүрслэх дуртай, гэвч Ринчин гуайн тайлснаар галын гурван дөлийг тэгш дүрслэх учиртай агаад энэ нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагт тэгш мандан бадрахыг бэлгэддэг ажээ. Гэтэл энэ өгүүллийг бичихээр судлах явцад Өндөр гэгээний судруудад нар, сарын дээр гал бус “од” дүрсэлсэн байдаг тухай түүхч Лонжид гуай ярьсан нь бас сонирхол татна. Үндсэндээ төрийн бэлгэдэл нь Монгол үндэстэн төр улсын олон мянган жилийн түүхийг хураангуйлан өгүүлж байдаг.
Энэ удаад төрийн бэлгэдлээс төрийн дууллын түүхийг сурвалжилснаа өгүүлье. Дашрамд энэ өгүүллийг баримтат кино болгохоор “25 дугаар суваг” телевизийн уран бүтээлчид ажиллаж байгаа болно. Бэлгэдэлийг дорно дахинд түгээмэл хэрэглэдэг гэж олон хүн боддог авч өрнө дахинд ч түгээмэл хэрэглэдэг. Төрийн далбаа, сүлд, дуулал нь өрнийн соёлын тусгал болж дэлхий дахинд түгсэн юм. Гэвч энэ бол дан өрнийн уламжлал бус ажээ.
Эзэн Чингисийн Их Монгол гүрний төрийн дуулал байж болох хэд хэдэн дууллын үгийг судлаачид олж тогтоосон байна. XIX-XX зууныг дамжин амьдарч байсан эрдэмт хүн Лувсанчойдон "Монголын зан үйлийн ойлбор" хэмээх судалгааны зохиолдоо "Чингис хааны үеийн төрийн дуулал болбаас цэргийн сүр хүч, эзний буяныг магтаж дуулсан байдаг" гэжээ. Судлаачийн нотолж буйгаар тэдгээр дуулалд:
"Эзэн төрийн эрхээр
Эелэж хамт жаргая
Хааны их буянаар
Хамаг улсаа хамтатгая
Эрхэм шашны гэгээнд
Эебээр хамт жаргая
Хаан эцгийн буянаар
Харгис мууг арилгая" гэсэн дууны үгийг тэмдэглэжээ.
Гэвч энэ үгэнд шашны талаар онцлон дурдсан нь Их Монгол гүрний дуулал гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Тухайн үед Монголын эзэнт гүрний олон овог аймаг, улс тус бүрдээ загалмайтны несторын урсгал, бурхны шашин, лалын урсгалыг шүтэж байсан ба Монголчууд бөөгийн шашныг шүтдэг байв. Мөнх хаан Рубруктай уулзахдаа “Хүн бүр таван хуруутай, таван хуруу урт богино байдгийн адил улс үндэстэн бүрт өөр өөр шашин бий, та нарт ном судар, лам байдгийн адил бидэнд бөө зайран бий. Та нар шашин номоо дагаагүйн тулд доройтон буурсан байна, харин бид бөө зайрангаар дамжуулан тэнгэрийн зарлигдсаныг дагадаг тул ийм хүчирхэг байгаа юм” гэж хэлж байжээ. Их гүрэнд тухайн үеийн дэлхийн бараг бүхий л шашны урсгалыг шүтэгсэд байсан ба аль нэг шашныг онцгойлон тэтгэж байгаагүй юм.
Өөр нэгэн дуулалд:
"Сансар хүрд эргэх ёсон
Салхин мэт түргэн
Сайн муу заяаных
Сааташгүй жаргая бид
Огторгуйн салхин тэгшгүй
Орчлонгийн хүмүүн мөнхгүй
Олдох алдах тогтсон хэмжээ
Учирсан цагт жаргая бид" хэмээн дуулдаг байжээ.
Энэ дууны үг ч мөн бурхны шашны нөлөөн дор бичигдсэн шинжтэй, Монгол хэлэнд хожуу нэвтэрсэн самгарьд үг олонтаа орсон тул их гүрний төрийн дуулал байх баталгаа муутай юм. Гэвч эдгээр дууллыг Их Монгол гүрнээс хойш үе, шарын шашны дахин дэлгэрлийн үед Монголын овог аймаг, ханлигуудад дууллын хэмжээнд дуулдаг байсныг үгүйсгэх аргагүй юм.
Харин "Эртний сайхан" дуу нь хамгийн эртний гаралтай гэгдэх бөгөөд "Чингисийн төрийн дуулал" буюу "Сүлд дуу" хэмээн монголчууд зон ихэд хүндэтгэлтэй ханддаг байжээ. Олон судлаачид энэ дууг Их гүрний үеийн төрийн дуулал мөн гэж үздэг. Гэхдээ энэ дуу анх гарахдаа "Эртний сайхан" нэртэй байсан эсэх нь бас тодорхойгүй. 1930-аад оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан агаад тэр жагсаалтад энэ дууны нэр орсон эсэхийг тодорхойглж чадсангүй, аман сурвалжаар хориотой дууны тоонд гарцаагүй орсон гэх авч Ц.Навагчамба агсны цуглуулгад байдаг миний үзсэн жагсаалтад алга байна. Энэ дуу Магсархурцын Дугаржавын тэмдэглэн үлдээсэн монгол дууны түүвэрт үлдсэнээр өнөө үед хүрч ирсэн байна. "Эртний сайхан" дууны зарим мөр бадаг он цагийн уртад хувирч өөрчлөгдөн ялангуяа бурхны шашны нөлөөлөл нэлээдгүй орсон нь ажиглагдаж байна. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд дуулдаг байжээ.
Эртний сайхан дуунд:
Эртний сайхан ерөөлөөр
ЭнэМонгол оронд нь
Эзэн Чингис хааны минь
Язгуур угсаа дэлгэртүгэй
Тэнгэр мэт заяатай
Тэгш таван оюунтай
Тэнүүн уужим зарлигтай
Тэнгэрийн үр сад билээ
Олон одны дундаас
Сарны гэрэл тодорхой
Олон хүмүүний дундаас
Яндар мэт чимэгтэй
Сүмбэр уулын оройгоос
Сүндэрлэж цацраад
Сүр жавхлан дэлгэрээд
Сүлд нь бат болтугай
Хамаг номын рашааныг
Ханахын чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамт бүгдээрээ жаргая гэж дуулдаг байна.
Ардын уламжлалд дууны эхний утга төгс үгийг дууны нэр болгон хэрэглэдэг уламжлал бий. XIX-ХХ зуунд төрийн найрын магнайд дуулдаг айзам урт дуунууд байсан ба “Эрхэм төр”, “Уяхан замбативийн нар”, “Түмэн эх” зэрэг дууг энгийн үед дуулахгүй төрийн найр, наадамд л дуулдаг уламжлал байжээ. Айзам уртын дуу бол аялгууны хувьд хоолойн цараа шалгасан тэр бүр хүн дуулаад байдаггүй маш том дуу агаад үг нь гүн ухааны болон шашин төрийн сэдэвтэй, дуулах нарийн ёс жаяг хүртэл тогтон уламжлагдсан байжээ. Мөн “Дуртмал сайхан”, “Уяхан замбутивийн наран” зэрэг алдартай сонгодог айзам уртын дуу манай үед уламжлагдан иржээ. Богд хаант Монгол Улсын үед лам, шашин, бурхан, хааныг магтсан "Авралын дээд Богд лам", "Эрдэнэ мэт шашин" зэрэг уртын дууг төрийн ёслол, дээд хүндлэлийн найранд дуулдаг байжээ.
Төстэй нь Европ дахинд төрийн дууллын аялгууг бичих арга барил ч их ондоо байдаг ажээ. Сонсвол хөгжим судлаачдын ярих нь манай төрийн дууллын ая дэлхийн олон орны төрийн дуулал дотор их өндөр төвшинд бичигдсэн сайн аялгуутай гэж үнэлэгддэг ажээ.
Анхны төрийн дууллын аялгууг Орос хүн бичжээ
1911 онд Чин гүрэн мөхөж, Монгол Улс тусгаарлав. Төрийн сүлдээр “Соёмбо” үсгийг авч, төрийн далбааг улаан өнгөтэй байхаар тогтжээ. Харин төрийн дууллын хувьд ардчилсан хувьсгалаас хойш судлаачдын анхаарлыг татаж эхэлжээ. 1914 оны 11 дүгээр сард Богд Хааны шадар цэргийн бүрэлдэхүүнд 9 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн үлээвэр хөгжмийн салаа байгуулжээ. Шадар цэргийн дундаас онцгой авъяастайг нь сонгон авч орос хөгжимчин А.Кольцовоор багшлуулан үлээвэр хөгжимд сургажээ.
1910 оны эцсээр Богд хаанд бараалхсан Оросын худалдаачидын дунд байсан нэгэн хөгжимчин Хаант Оросын төрийн дуулал “Бурхан, эзэн хааныг минь ивээг” дууллыг тоглоход Оросууд бүгд босч, малгай аван хүндэтгэж, дууллын эцэст хурайлж байсныг хутагт ихэд сонирхон тогтоож авчээ.
Штраусын аялгууг нэг сонсоод л тогтоодог хөгжмийн онцгой сонсголтой Жавзандамба хутагт хаан болмогцоо төрийн дууллын ая захиалсны дагуу Санкт-Питербургийн Маринийн \Маринский\ театрын хөгжимчин А.Кадлец "Зуун лангийн жороо луус” дууллын аяыг зохиожээ. Аяыг анх сонсгохдоо Маринийн театрын хөгжимчид ирж хөгжимдсөн байна. Тиймээс “Зуун лангийн жороо луус” бол Богд хаант Монгол Улсын албан ёсны төрийн дуулал гэж үзэж болохоор байна. Нөгөө талаар Монгол төрийн түүхэн дэхь анхны албан ёсны төрийн дуулал болох юм байна. Луус гэх мэт үг орсноос олон хүн цэрвэдэг, олон хүн ардын дууны аялгууг өөрчилж дуулсан гэж үздэг нь анзаарагдаж байна. Гэтэл шашны номоор луус бол бурхны хамгийн сайн унаа гэгддэг талаар түүхч доктор О.Батсайхан ярилаа.
Гуйвсан дуунууд
1921 оны хувьсгал, Хиагтын ялалтын дараа цэргийн хийморийг сэргээн, цог жавхланг нь бадраасан, хувьсгалын анхны дуунууд гарчээ. Цэргийн маршийг орлох “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг” зэрэг дууг ардын дууны аянд үгийг өөрчлөн дуулж байжээ. Хуурч Гавар, Ганганы Гомбожав, Лувсанцэрэн, Чимэддорж, Бямба, Наваанжав нарын зэрэг партизанууд найман бадаг бүхий “Шивээ Хиагт” дууг зохиожээ. "Хүрэл сум" хэмээх ардын богино дууны аяар дуулж гаргасан хувьсгалчдын анхны дуулал нь бидний мэдэх "Шивээ хиагт" дуу билээ. “Магнаг үсэгтэй туг” дууг Хүрээг чөлөөлөхөөр давших замд зохиожээ. Эдгээр дуунд журамт цэргийн анхны ялалт, жанжин Д.Сүхбаатар, ардын журамт цэрэг, түүний зэр зэвсэгийг магтан дуулаад зогсохгүй “Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулемёт зоогоод” гэх буюу “Тоолж баршгүй гамин чандрууг Тойрч бүслээд дарсан юм аа хө” гэх зэргээр Хиагтын тулалдааны явц, тактикийг ч дүрсэлсэн байдаг.
Харин тухайн үест ихэд алдаршсан, хожим засварлаж “Улаан туг” нэртэй болсон дууны үгийг ч ихэд өөрчилсөн байна. 1924 оны үест Хүрээнд явж байсан Оросын домогт судлаач Николай Рерих цэргийн жагсаалтай таарчээ. Цэргүүд нэгэн дууг дуулж явсан агаад учрыг лавлахад жанжин Д.Сүхбаатарын зохиосон дуу гэж хэлжээ. Уг дуу нь хожим “Улаан туг” гэгдэх болсон “Жан Шамбалын орон” хэмээх дуу байжээ.
“Улаан туг” дуу нь Ардын хувьсгалын дараахь зүүн замын байлдааны ялалтын тухай дуу гэж ойлгогдом үгтэй болсноор нь:
Улаан тугийг мандуулаад
Улсын сүрийг бадруулаад
Урвасан хулгай дайснуудыг \Найдан ванг\
Уухай хийгээд дарав аа хө гэж бид дуулдаг байсан.
Харин анхны хувилбараар:
Жанжин тугийг мандуулаад
Зэвхий гаминг дарцгаая
Жан Шамбалын оронд
Заавал ч үгүй төрцгөөе
Шар тугийг мандуулаад
Шажны сүрийг бадруулаад
Шавь нар болсон бид нар
Шамбалын дайнд мордоцгооё
Ногоон тугийг мандуулаад
Ноёдын сүрийг бадруулаад
Ножид болсон гаминг
Номхон бороор даруулъя гэж дуулдаг байжээ.
Харин Николай Рерихийн “Азийн зүрх” номд утгачлан тэмдэглэсэн хувилбарыг орчуулагч Ж.Нэргүй Оросоос орчуулахад, үг нь: “Жан Шамбалын дайн, Умард Шамбалын дайн, Шамбалын эзний баатрууд болж дахин төрөхийн тулд Энэ дайнд үрэгдэнэ ээ” гэсэн агуулгатай байжээ. Ардын журамт цэргийн дөрвөн хороо жанжин туг, шар, улаан, ногоон өнгийн дөрвөн тугтай байсан уу? Лам Хасбаатар нэг хороог удирдаж байсан, энэ нь шар тугийн буюу шашны хороо байх магадлалтай ба ноёдын намын ногоон тугт хороо ч байсан бололтой. “Улаан туг” дууны үгийн анхны хувилбарыг үзвэл хувьсгалд Монголын бүх анги давхарга оролцсоныг гэрчилж байна. Бүр нарийвчилбал “Жан Шамбалын орон” дуу нь цэргийн суртал нэвтрүүлгийн зориулалттай агаад цэрэг дайнд үрэгдвэл Шамбалын оронд төрөх тул үхэхээс айхгүй байхыг ухуулсан шинжтэйг Н.Рерих ажиглан тэмдэглэжээ. Энэ мэтээр хувьсгалын анхны дуунууд бол судлууштай сэдэв юм. Хожим коммунист үзэл суртлын нөлөөгөөр дууны үгийг танихгүй болтол өөрчилжээ.
Албан бус төрийн дуулал
1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг батлав. Энэ үеэс 1923 онд С.Буяннэмэх, Насанбат нарын зохиосон "Монгол Интернационал" хэмээх дуу ихэд дэлгэрч 1940-өөд оныг дуустал албан бусаар төрийн дуулалд тооцогдож байжээ. 1924 оны Үндсэн хуулийн сүүлийн зургадугаар бүлэг “Улсын тамга ба сүлд тэмдэг, туг далбаа гурвын тухай” нэртэй агаад төрийн дууллын талаар заагаагүй юм. Улсын туг далбаа улаан өнгөтэй, сүлд нь бадамлянхуа суурин дээр “Соёмбо” үсэг байхаар туссан ба далбааны голд сүлдийг дүрсэлнэ хэмээн хуульчилжээ. Монгол Улсын төрийн дууллын тухай 1992 оны дөрөвдүгээр Үндсэн хуулийг баталтал Үндсэн хуулинд тусгаж баталдаггүй байсан ажээ.
“Монгол интернационал” хэмээн нэрлэсний учир нь дэлхийн коммунист хувьсгалын сүлд дуулал болсон “Интернационал”-ийг дуурайсан хэрэг агаад нэг үед Зөвлөлт Орос “Интернационал”-ийг төрийн дуулалд тооцож байсан юм. Монгол интернационалийн аяыг зохиосон Н.Насанбат бол Монгол Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нарын нэг, ДХГ-ыг Зөвлөлтийн нөлөөнөөс гаргах ажлыг хийсний төлөө албанаас зайлуулагдсан, ардын хувьсгалын партизан, хувьсгалын дараа өмнөд хязгаарыг хамгаалах Дугар зайсаны цэрэгт зөвлөхөөр ажиллаж байсан хүн юм. Жүжиг бичиж, тоглодог Хүрээний боловсролтой, баруунтан гэгдсэн Н.Жадамбын ах юм. Харин үгийг бичсэн орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Тогтох тайжийн өргөмөл хүү С.Буяннэмэх нар хожим хэлмэгдэн цаазлуулсан юм.
Уг дууны бүтэн нэр “БҮХ ДЭЛХИЙН ЭВ ХАМТЫН III ДУГААР ИНТЕРНАЦИОНАЛИЙН МАГТУУ ДУУ” агаад
Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернациональ
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернациональ
Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернациональ
Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернациональ
Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернациональ
Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун
Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье
Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернациональ
Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай
Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай гэсэн үгтэй байжээ.
Халх Монголын асуудал
1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ой тохиожээ. Түүхэн ойг сүр жавхлантай тэмдэглэхээр Намын төв хороо бэлтгэжээ. Тухайн үед Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дөнгөж байгуулагдаж байв. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын үеэр социалист орнуудын төрийн дууллыг эгшиглүүлэхээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид төрийн шагналт Г.Бирваагийн хамт бэлтгэж байжээ.
Гэтэл БНМАУ-ын албан ёсны төрийн дуулал байсангүй. Хэлмэгдэгчдийн “бүтээл” “Монгол интернационал” дууг төр, улсын томоохон үйл ажиллагааны үеэр тоглуулдаг байсан аж. Угаас энэ дууг төрийн дуулал болгохоор зохиогоогүй юм. Ийнхүү төрийн дуулалтай болох шаардлага тулгарсан учраас Улс төрийн товчоо 1950 онд товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ.
Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийг симфони найрал хөгжим болон үлээвэр хөгжим гэсэн хоёр хувилбараар сонсдог байв. Тухайн үед хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлэхээр тогтсон ба төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай “Боршувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэдэг нэр авчээ. Төрийн дуулал сонгох шүүгч нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын төр, засгийн удирдагчид байжээ.
Нэлээд олон бүтээл сонссоны эцэст маршал: “Тэр боршувуу, хэрээ хоёрынх зүгээр юм” гэж хэлсэн тухай аман яриа байдаг. Ингээд Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм гэсэн санаа гарчээ. Үүний дараа Б.Дамдинсүрэн Л.Мөрдорж нар уулзан, тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд шалгуулсан тухай Л.Мөрдорж гуай дурсан ярьсан байдаг. Тэдний хамтын бүтээлийг симфони найрал хөгжимтэй тоглоход Б.Дамдинсүрэн удирдаж, үлээвэр найрал хөгжмийг Г.Бирваа дохисон түүхтэй. Ийнхүү Улс төрийн товчооныхон Төрийн дууллын аяыг сонгосноор тэр үед ЗХУ-д сурч байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд үгийг бичих үүрэг өгчээ.
Цэндийн Дамдинсүрэн гуай сүлд дууллыг бичих болсон дурсамжаа ийнхүү өгүүлсэн байдаг. "...Улаанбаатарт байхдаа нэг шүлэг бичсэн. Тэгэхэд Ленинградад диссертаци бичих гээд "Гэсэр"-ийг судалж байлаа. Гэтэл Москвагаас дуудлаа. Очтол "Сүлд дууны үг бич" гэв. В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг заавал оруул гэдэг юм байна. Энэ нэрнүүд нь шүлгэнд орж өгдөггүй. Тэр үед Цэгмид Москвад сурч байсан, надад бас тусалсан. Москвад би нэг байранд нэг сарын хугацаатай сууваа... Портвейн, ценандал архи, ногоон вандуй хоёр лаазыг авчихлаа. Улаанбаатараас Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар надтай утсаар ярина. Би бичсэнээ уншина. Тэр үг нь болно, тэр нь болохгүй гэнэ. Яриад л байна. Утсаар ярьсан зардлыг Зөвлөлтөд суугаа элчин хариуцна. Тэгэхэд Маршал их болгоомжилдог байлаа. "Сергей Михалков, Исаковский хоёртой уулзаж зөвлөлгөө ав" гэлээ. Тэд уншаад их сайн шүлэг болжээ гэлээ. Энэ тухайгаа маршалд дуулгалаа. Гэтэл тэр хоёрынхоо “болжээ” гэсэн гарын үсэгтэй хариуг бичгээр ирүүл гэв ээ. Нөгөө хоёр дээрээ очсон чинь “Бид хоёроор яах гээд байгаа юм” гэлээ. Учрыг нь хэллээ. Тэд ч дор нь зөвшөөрч, хариу өгдөг юм байна. Улс төр, уран сайхныхаа талаас сайн боллоо гэлцэж байсан. Тэгээд "Төрийн сүлд дуулал" гээд гурван жил дууллаа. Гэтэл нөгөө "Халх монгол"-ын асуудал дахин гарч ирэв ээ. Одоогийн энэ шинэ сүлд дууны үг уламжлалт зарчмаа орхиод, шинэ маягаар бичигдсэн юм шүү дээ" гэж дурсчээ. Сүлд дууллыг үгийг “1950 оны 3 дугаар сарын 27-ны өдөр. Москва хотод бичсэн” гэж тэмдэглэжээ. Анхны үг нь:
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө.
Дахилт:
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаар
Хайрт Монгол орноо мандуулна
Ачит Ленин, Сталины заасан
Ардын төлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан
Дахилт:
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
Ц.Дамдинсүрэн гуайн дурссан Халх Монголын “асуудал” гэдэг нь хожим улстөрийн хошин яриа болон түгжээ. Сүлд дууллын “Халх Монголын ариун голомт” гэсэн бадгийг Бямбын Ринчин гуай сонсоод, “Энэ дуулалд Цэдэнбал, бид хоёрыг оруулаагүй юм байна” гэж ёжилсон гэдэг. Ринчин гуай буриад, Цэдэнбал дөрвөд хүн юм. Тэгээд “Даяар Монголын ариун голомт” гэж өөрчилсөн гэнэ. Бас нэг хувилбараар бол хоёрдугаар мөрөнд “Халх Монголын ариун голомт” гэж биш, нэгдүгээр мөрөнд “Дархан манай Халх Монгол” гэж байжээ. Чухам аль нь үнэн болохыг радиогийн бичлэг фондоос олж тодруулах нь зүйтэй байх, Ц.Дамдинсүрэн гуайн өөрийн хэлснээр бол төрийн дуулалд “Халх монгол”-ын асуудал байх нь байж, энэ “асуудалтай” хэвээр нь гурван жил дуулсан ба анхны хувилбараас гурван жилийн дараа төрийн дууллын үгэнд “гар” хүрчээ.
Ийнхүү 1950 оны эхээр зохиолч Ц.Дамдинсүрэн үгийг нь, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар аяыг нь зохиосон "БНМАУ-ын сүлд дуулал" бүтээгджээ. Энэ дуу нь Монголын төрөөс албан ёсоор батлагдсан хоёр дахь сүлд дуулал байсан юм. “Зуун лангийн жороо луус” хааны таалал байсан бол энэ удаад БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган батлаж, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн орон даяар дуулуулж заншжээ.
Зарлигт: “Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гарсан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ.
Нэг. Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан БНМАУ-ын шинэ сүлд дууллыг баталсугай.
Хоёр: БНМАУ-ын шинэ сүлд дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн улс орон даяар дуулж хэрэглэсүгэй.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД гэжээ.
Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн нь төрийн бэлгэ тэмдгийг бүтээгчийг хүндээр шагнадаг уламжлалаа төрийн эрх баригчид дагасных ажээ.
Үндсэн хууль өөрчлөгдөхөд төрийн дуулал өөрчлөгддөг
1960 оны Үндсэн хуулийг баталсны дараа 1961 оноос сүлд дууллыг дээд газрын шийдвэрээр, зохиолч Ц.Гайтав, Ч.Чимэд нарын үгээр дуулах болжээ.
Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үрийн үрд батжин мандтугай
Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон
Дахилт
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон
хэмээн тэр үеийн радио өргөн нэвтрүүлгийн эхлэл болон төгсгөлд дуулагдсаар ирсэн юм.
1950 оны төрийн дууллыг гарснаас хойш “Тусгаар улсын төрийн дуулалд гадаад улс орон, хүний нэр орсонд” дэвшилт сэхээтнүүд таагүй хандаж байв. Ц.Дамдинсүрэн гуай Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн шугамаар орон нутагт лекц уншиж явахдаа “Төрийн дуулалдаа гадаад хүний нэр оруулсан нь буруу болсон” гэж ярьснаас санаа авч сэтгүүлч Ц.Навагчамба агсан малчдын календарь зохиохдоо шинэ төрийн дууллын сүүлийн бадгийг санаатайгаар хасч хэвлүүлсний улмаас Дундговь аймагт 27 жил бригадын тоо бүртгэгчээр цөлөгдөж, 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа л нийслэлд амьдрах эрхтэй болж байсан гашуун түүх бий. Ардчилсан хувьсгал ялсны дараа 1991 оноос 1950 оны төрийн дууллын үгийн ихэнх хэсгийг ашиглаж байсан боловч Ц.Навагчамба агсны хассан жишгээр В.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарыг дурдсан хоёрдугаар бадгийг хууль ёсоор хассан байна.
1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдахад анх удаа төрийн дууллын талаар Үндсэн хуульд оруулан баталсан байна. Арван хоёрдугаар зүйлд: "Нэг. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билэг \хуулинд бичсэнээр авав\ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, дуулал мөн. Хоёр. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 7. Төрийн билэг тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана" хэмээн заажээ.
Үндсэн хуульд заасны дагуу "Төрийн билэг тэмдгийн тухай хууль"-ийг 1994 онд УИХ-аас баталсан юм. Уг хуулинд төрийн дууллыг хаана, ямар үед эгшиглүүлэх болон хэрхэн хүндэтгэх талаар тодорхой зааж өгсөн байдаг. Уг хуулийн “Төрийн дууллыг хүндэтгэх” хэмээх 22 дугаар зүйлд: “Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх хүн босож хүндэтгэнэ” гэж заажээ.
Монгол Улсын Төрийн билэг тэмдгийн тухай хуулийн хавсралтад төрийн дууллын үгийг бүрэн эхээр нь тусгасан байна. Ингэхдээ үгийг Ц.Дамдинсүрэн, аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж гэж заажээ.
Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнxжинө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай гэсэн үгтэй баталсан байна.
Хамгийн сүүлчийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч Энхбаяр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан “Төрийн сүлд дууллыг шинэчлэх” зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулснаар 2006 оны 7 дугаар сарын 11-нээс эхлэн шинэчилсэн хувилбараар дуулж эхэлсэн гэж тэмдэглэжээ. Радиогийн найруулагч С.Буянхишигийн ярьснаар бол шинэчилсэн хувилбарыг 2006 оны 7 дугаарын 7-ны шөнө Монголын радиод бичиж 7 дугаар сарын 8-ны өглөө анхлан нэвтрүүлсэн байна. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэгэн бадаг нэмсэн ажлын хэсэгт манай нэр бүхий зургаан Ардын уран зохиолч оролцжээ.
Ажлын хэсэг сүлд дууллыг өөрчлөхөөр ажиллахдаа Цэндийн Дамдинсүрэнгийн зохиосон ихэнх үгийг хэвээр үлдээж дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм. 1950 оноос хойш төрийн дууллын үг дөрвөн удаа өөрчлөгдсөн ч ая нь хадгалагдсаар өнөөг хүрсэн байна.
Үг. Ц.Дамдинсүрэн, ая. Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ (Сүүлчийн хувилбар)
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв

Jul 16, 2011
Өвөр Монголын тухай Германы баримтат кино
- YouTube - inner mongolia: In the search of history Part1
- YouTube - inner mongolia: In the search of history Part2
- YouTube - inner mongolia: In the search of history Part3
- YouTube - inner mongolia: In the search of history Part5
- YouTube - inner mongolia: In the search of history Part4
- YouTube - inner mongolia: In the search of history Part6
Jul 12, 2011
Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо
эх сурвалж: http://news.gogo.mn/r/8938

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.
Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.
Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.

Г.Ирмүүн
2011 оны 6 сарын 16

Jun 19, 2011
АРДЧИЛАЛД ХАЙР ХҮРЭВ
Эх сурвалж: http://batbayar.niitlelch.mn/content/3191.shtml
2011 оны 6 сарын 16
Хэдэн сул үг
Хорвоо дээр хачин сонин газар орон олон бий. Хүсэл төрөөд мөнгө нь байвал яваад очих юухан байхав. Харин хүсэл, мөнгө хоёр нь хүзүүгээр татсан хүн ч хүрээд очих боломжгүй орон гэж байх. БНАСАУ бол санасан зоргоор үзэх боломжгүй улсын нэг. Дэлхийн хамгийн хаалттай энэ орон манайтай найрсаг харилцаатай гэх боловч бид тэдний тухай даанч сураг дуулдаггүй билээ. Сэтгэл булаам аугаа их санаа зорилгын төлөө нэгэн насныхаа амьдралыг хөл үймээнгүй буйдхан газар бясалган сууж өнгөрөөхөөр шулуудсан даяанч мэт санагддаг юм, энэ орон. Саяхан Г.Занданшатар сайдын хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж энэ орныг нүдээр үзэх аз тохиолоо.
Бэлтгэл ажил
БНАСАУ-ыг зорих улсыг явахаас нь хэд хоногийн өмнө Гадаад явдлын яаман дээр цуглуулж санамж, анхааруулга өгөв. Сонин юм эндээс л эхэллээ. Хойд Солонгост очоод биеэ хэрхэн авч явах тухай товч зааварчилга маягийн яриа болов. Бизнес групп гэгчид багтсан хүмүүс үнэндээ жуулчин маягаар явах аж. Хувийн өмч байтугай өөрийн бодолтой явах хүртэл хориотой тэр газар “бизнес” гэдэг үнэндээ үгүй юм гэнэ. Улсын хэдэн үйлдвэрийн газартай уулзаж болох ч бизнес болтлоо өргөжинө гэвэл нэг нас лав хүрэлцэхгүй сурагтай.
Хатуу тогтоосон хөтөлбөрийн дагуу явагдах хоёр хоногийн аялал маань дэлгүүр хэсэх, зураг хөрөг авах, ууж идэх гээд наад захын жуулчлалын хэм хэмжээг ч хязгаарлах юм гэдгийг ойлгож авлаа. Ирж очих онгоцны зардал 750 ам.доллар болж байна. МИАТ-ын шууд нислэгээр явах сайдын айлчлалын замын зардлаас хагасыг нь ч болов бизнесийнхнээр даалгах гэсэн мэргэн арга. Зөв санагдсан. Татвар төлөгчдийн мөнгийг хямгадаж байвал болох нь тэр.
Бидний аялал БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, Хойд Солонгосын ард түмний эцэг, Наран гэрэлт жолоодогч Ким Ир Сений бунханд зочлохоос эхлэх тул гонжоомтой явах учиртай болов. Таван одтой гэх “Корё” зочид буудлын хамгийн хямд өрөө 102 евро, нэг хоол дунджаар 10 евро, гадаадын жуулчинд зориулсан ганц дэлгүүртэй, тэнд нь евро, ам.доллар, юаниар ч наймаа хийнэ. Харин тэндхийн юмны үнэ овоо өндөр сурагтай.
Дашрамд сонирхуулахад Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байх Чэжү арал руу манай “Жуулчин” компани 3 өдөр, 4 шөнийн аялалыг ердөө 699 ам.доллароор санал болгож байлаа. Энэ мөнгөнд ирэх очих онгоцны зардал, таван одтой буудал, өдрийн гурван хоол, үзвэр үйлчилгээ бүгд багтжээ. Гэхдээ мөнгөтэйн зоргоор үзэх боломжгүй Хойд Солонгос нь илүү сонин биз ээ.
Авшиг хүртэв
Хоёр цаг гаран нисээд Пёнян (бид оросуудыг дуурайж Пхенянь гэдэг ч латин бичлэг нь ингэж уншигдсан) хотын нисэх буудалд газардлаа. Гурван давхар хэрийн авсаархан байшин дээрээс нүүр дүүрэн инээсэн Ким Ир Сэний хөрөг угтлаа. Бизнесийн төлөөлөгчдийн нэрсийг дуудан, найм есөөр нь бүлэг болгож Оросын сүүлийн үеийн “Газель” хэмээх микро автобус маягийн пургонд суулгаад хөдлөв. Эл хуль, ширхэг ч хоггүй цэмцгэр гудамжаар хурдалсаар хашааг нь хүртэл боржингоор урласан байгууламжид ирсэн нь Аугаа их удаирдагчийнх нь бунхан аж.
Биднийг хил гаалиар огт оруулаагүй аваад ирсэн хэрнээ энд харин металл хайгч дундуур нэвтрүүлж, нэгжиж шалгав. Гар утсыг онгоцноос буунгуут хураагаад авчихсан. Зарим нь өгөөгүй аваад үлдсэн ч ашиглах боломж үнэндээ байхгүй. Сэрүү татсан боржин ордон хэд хэдэн хэсэгтэй юм. Тэдний нэг “Нулимсан танхим”-д тайлбарлагч бүсгүй енгэнүүлэн уянгалуулж хайрт эцгээ алдаж өнчирсөн уй гашуугаа бидэнд мэдрүүлэхийг ихэд хичээсэн ч орчуулагчаар дамжаад зорилго нь биелээгүй.
Ариутгагчаар дамжин гашуудлын ая эгшиглэсэн, гэрэл муутай бүүдгэр танхимд ороход Ким Ир Сений занданшуулсан шарилыг шилэн хоргонд хийн голд нь байрлуулсан байлаа. Шарилд гурвантаа мөргөх учиртай. Өлмий болоод хөлийн баруун, зүүн тушаа нэг нэг бөхийх ба толгой дээр нь мөргөхгүй гэдгийг манай Гадаад явдлын яам зааж өгсөн билээ. Ёсоор үйлдэв. Нэг нөхөр маань бохь зажилж яваад хураалгасан, нөгөө нь нуруугаа үүрч алхаад гар руугаа цохиулаад авсан.
Дараагийн танхимд Ким Ир Сений хөлөглөдөг байсан Бензийг байруулжээ. Ер нь энэ оронд хуучин, шинэ загварын Бенз тун олон. Бас нэг танхимд их удирдагчийн гадаад аялалдаа заларч асан вагон байна. Энэ хүн огт онгоцоор нисдэггүй байсан гэдэг. Танхимын нэг ханан дээр ард түмний эцэг нь тусгай галт тэргээрээ хаа хаагуур явсан маршрутыг дэлхийн газрын зураг дээр гэрэлт замаар үзүүлжээ. Улаанбаатар гэрэлтэж байна. Хожим, энэ орноос хамгийн олон газар очсон ганц хүн нь Ким Ир Сен байх гэж бодогдсон. Бахархах нь зөв байх.
Бас нэг танхимд Ким Ир Сенд гадаад улс орнуудаас өгсөн элдэв зүйл одон медаль байлаа. И.Брежневийн одон энгэртээ багтахгүй цээжээ өргөсүүлэх хэрэг гарсан гэх онигоо байлаа. Харин энэ эрхмийн одон танхим дүүрчээ. Нүд эрээлжлүүлсэн олон медаль дундаас Сүхбаатарын хоёр одон нүдэнд шууд тусав. Манайхан ер нь жаал тоомжиргүй яваа харагдсан. Сургаар мэдэх хүнд мөргөөд ч яахав дээ. Харин биднийг дагуулж яваа хүмүүс гүн хүндэтгэлтэйгээр 45 градус мэхийнэ. Бурхандаа мөргөх учиртай. Манай багт багтсан Камертоны Эба гарч ирээд “Энэ эдний Гандан юм байна, тээ” гэсэн нь тун оновчтой зүйрлэл боллоо.
Тархи амармаар хот
Албаны улсыг тусгай харш руу авч яваад бид “Корё”-д буулаа. Манай машинд найман хүн хуваарилагджээ, мань мэтээс бусад нь олны танил эрхмүүд. Ер нь аялалын багт бүхэлдээ нэртэй төртэй улс явсан. Асашёорюү Д.Дагвадорж урд өдөр нь бүрэлдэхүүнд орж, албаны нэг төлөөлөгч маань харшид залрах эрхэм хувь заяагаа алдсан ч огт харамсаагүй юм. Тэнд нь үзэх харах юмгүй, ажин түжин газар гэнэ. Харш ч гэлтгүй ер нь энэ орон тэр аяараа нам гүм. Хаа нэг машин явна. Гурван сая хүнтэй гэхэд нийслэл хотынх нь гудамжаар хүн цөөн. Гурван сая гэдгийг манай багийг дааж авсан солонгос хэлсэн юм. Энэ тоо худал ч байж мэднэ. Энэ улсын албан ёсны мэдээлэл ч эргэлзээтэй гэж энэ орноор мэргэшсэн Оросын судлаач А.Ланьков Северная Корея: вчера и сегодня номдоо тэмдэглэжээ.
Байдаг л нэг буудал. Дотроо хэд хэдэн ресторан, нэжгээд задгай пиавны газар, ногоон цайны мухлагтай. Дундуураа холбоотой гучин таван давхар хоёр байшин, дээрээ эргэдэг ресторонтай. Өрөөндөө орох, хоол идэх гэж бужигнасаар өдрийн хагасыг барлаа. Мөнөөх 10 еврогийн хоолыг хямдруулж 10 ам.доллар болгосон гэнэ. Маньд бол завшаантай хэрэг. Хоол нь давгүй ээ. Европ маягийн гэмээр хоолыг ар араас нь зөөнө. Хоол нь үнэтэй юм гэж санаад, бас өлсөж мэднэ гээд хоёрын зэрэг бэлэн хоол, хоёр годгор хиам, бяслаг, талх авч гарсандаа жаал ичив. Гэхдээ би гэлтгүй бусад нь ч шарсан мах, хуушуур хүртэл авч ирсэнийг сүүлд мэдсэн юм.
Манайхан гар утас дуугарахгүй нэг бодлын амар, нөгөө бодлын сонин юм гэцгээнэ. Корё буудалтай ойр байх төмөр замын вокзалын цагнаас өглөөний 6, өдрийн 12, оройн 18 цагуудаас төрийн дуулал нь эгшиглэнэ. Сонсгол муутай надад бол нэг хэмийн уйтай ая шиг санагдсан. Пёнян хот цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Харин нэг хоносон хойноо энэ газар хог тарих юм байхгүй хоосон юм гэдгийг ойлгосон билээ. Хоосон газар юугаар хог тарих вэ дээ. Өндөр өндөр барилгуудтай, зам дагуу мод бут зөндөө. Байшин болгон дээр Ким Ир Сен, Ким Чен Ир хоёрын хийсэн бүтээснээрээ бахдсан эсвэл ард түмэндээ гэрэл гэгээ болохоор инээд алдсан хөрөг бий. Бидэнд зориулсан хөтөлбөрийн дагуу баахан хөшөө баримал үзэж явахдаа эцэг, хүү хоёрын сайхан инээмсэглэлийн учрыг тайлсан минь энэ.
Цайллага болоод бусад
Очсон орой маань Монголын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт хийв. БНАСАУ-ын төлөөлөгч бяцхан найрыг нээж үг хэлээд “Манай танай хоёр аугаа ерөнхийлөгч нарынхаа төлөө эхний хундгыг тогтооё” гэж байна. Монголчууд жогтой жуумалзаж Эбээгийн төлөө энд л хундага тулгах учиртай байж гэлцэнэ. Ширээ бүрт хэд хэдэн солонгос хүн суулгажээ. Бидэнтэй ярилцах басхүү шахах үүрэгтэй бололтой. Солонгосчууд бидэнтэй англи эсвэл оросоор хэл нэвтрэлцэнэ. Харин манай багийг хариуцаж авсан нөхдийн нэг нь 1996 онд МУИС төгсчээ. Монголоор ус цас. Өөртөө Цолмон гэдэг нэр хүртэл өгч.
Пёнян хотын бэлгэ тэмдэг болохоор хөшөө дурсгал олон боловч гадны хүмүүст замын цагдаа охид л сонин. Замын уулзвар нь гэрэл дохиотой хэрнээ яг робот шиг хөдөлдөг охин уулзаварт татсан гортиг дотроос дохино. Ийм ажилтай болох гэж олон шалгуур давдаг, нэр хүндтэй алба гэнэлээ. Гэхдээ ийм охид тусгай маршрут дагуу л зогсдог байх. Ганган дэгжин охид бүсгүйчүүд нүдний гэм. Би хувьдаа ганцын зэргийг харсан. Зочид буудлын саунаас ээж, эмээтэй гарч явсан тэр охин япон цув, дэгжин туфль, гоё цүнхтэй харагдсан. Намын томоохон даргын охин байсан гэж мөрийцсөн ч болно.
Охид энд 5-10 жил цэргийн алба хаадаг гэнэ. Загвар муутай ногоон хувцас, нимгэн ултай хөх кээт, нэг жигд үсний тайралтаар охид нь “гоёдог”. Ид л дурлуулж хайрлуулж явмаар насан дээрээ жагсаалд хөл тавьж, энгэртээ “эцгийнхээ” толгойтой тэмдэг хатгаж, Чүжхэ гэх Ким Ир Сений боловсруулсан хөгжлийн онолыг судалдаг аж. Охид ч гэлтгүй эндхийн хүн бүхэн цаанаа л нэг унжуу дорой. Нүдэндээ галгүй, нүүрэндээ цоггүй. Жингийн илүүдэлтэй нэг ч хүн хараагүй. Эрчүүд нь Сталины имийж болсон хагас цэргийн гонжоомоор ижилсэж энгэртээ Ким Ир Сений тэмдэг заавал зүүнэ. Биднийг авч явсан Гадаад яамных нь улс энгийн гонжоомтой тун төстэй харагдах, материал муутай хөх хувцастай. Тэд өөрсдийгөө биднээс дутахгүй гонжоомтой хүн гэж бодож байгаа нь илт ч үнэндээ гонжоом биш байсан билээ.
Гадны хүнд мөнгө сольж өгөхгүй. Гэхдээ 100 вон нэг ам.доллар, 140 вон нэг евро, нэг юань 10 вонтой тэнцдэг. Энэ жишгээр зөвхөн буудал, гадныханд зориулсан хоёрын зэрэг газарт гүйлгэээ хийнэ. Ард түмнийх нь дэлгүүрт авах юм байхгүй. Нэг төрлийн хятад бараа жирийтэл өржээ. Дэлгүүрт нь зураг аваад золтой л цэрэг цагдаадаа тулалгүй салсан. Өөр дэлгүүрээс өөрсдийнх нь үйлдвэрлэсэн тоглоомон танк гэх зүйлийг авъя гэтэл даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй гээд байгаа бололтой юм яриад өгөөгүй. Манай хөтчийн хэлснээр энэ орон цагаан будааны хэрэгцээгээ чадан ядан хангадаг, гурилаа гандаас авдаг гэнэлээ. Харин тэрээр ингэж яриад араас нь “Бид бүх буу зэвсгээ өөрсдөө хийдэг. Атомын зэвсэгтэй болчихлоо, одоо айх юмгүй. Манай орон яг хөгжлийнхөө гараан дээр ирсэн” гэсэн юм.
Эрх чөлөө минь сайн байна уу
Бидний богинохон аялал өндөрлөж онгоцондоо сууцгаалаа. Үзсэн юм үнэндээ бага. Манайхан ваар, торгон хатгамал, хүн орхоодойтой архинаас гадна Кудамин гэх тариа баахныг авчээ. Хүмүүс дор бүрнээ “өнгөрсөн үедээ зочиллоо” гэж ярина. Онгоцонд өгсөн шинэ сонинг дэлгэхэд “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” гэсэн гарчиг дурайна. Өөр нэг сонин дээр хоёр хоногийн өмнө ерөөл тавин хундага тулгасан Ц.Элбэгдоржийг маань бут авчээ. Тэр нөхрийн төлөө уухаас гадна загнах эрх бидэнд бий.
Хот минь хогтой, утаатай, улс маань ядуу, үнээн үнэн. Гэвчиг бид улс гүрэнд маань юу болж байгааг мэддэг. Ийм тийм эрхтэй гэдгээ хууль бариад заргалддаг. Хорьхон жилийн өмнө ямархуу явснаа ор тас мартаж ташуурсан, дэндүү омголон улс билээ, бид.
Холбогдох зургийг эндээс үзнэ үү.
Нийтлэлч Батбаяр

Jun 18, 2011
Буян - Эргэлзээ (Олны хүртээл болгосон Хүрэлхүү)
http://xocoo.wordpress.com/2008/09/03/doubt-by-khurlee/
Би ер нь амьдралд
Их эргэлзээд байдаг болчихжээ.
Би өөрийгөө ингээд бодоход
Миний сэтгэл санаа
Өөдрөг ч юм шиг
Стресэнд орсон ч юм шиг.
Шөнө унтчихаад би өглөө нь босоход
Урьд шөнө нь унтсан ч юм шиг
Унтаагүй ч юм шиг.
Босож ирээд үсээ самнахад
Миний ус унаад ч байгаа юм шиг
Ургаад байгаа ч юм шиг.
Эхнэрээ харахаар
Миний эхнэр хөөрхөн ч юм шиг
Нүүрээ будаагуйг нь харахаар
Муухай ч юм шиг.
За тэгээд
Зурагтаа асаагаад ирэнгүүт
Нэг их том том өмд өмссөн
Хип хопууд гарж ирээд
Дуулаад ч байгаа юм шиг
Загнаад ч байгаа юм шиг.
Дахиад сувгаа солингуут
Парламентийн гишүүд гарж ирээд
Хууль зохиогоод ч байгаа юм шиг
Хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг.
Дахиад суваг солингуут
Хонгор сум гараад ирж байгаа юм.
Хонгор сумынхан хордсон ч юм шиг
Хордоогүй ч юм шиг.
Одоо ингээд бодоход
Миний жижиг Монголд
Ийм олон телевиз байх нь
Зөв ч юм шиг
Буруу ч юм шиг.
Сарын эцэст очоод цалингаа авахлаар
Ажил хийсэн ч юм шиг
Хийгээгүй ч юм шиг.
Өчүүхэн бага цалин авч байгаа байхгүй юу.
За тэгээд
Энэ бүхэнд бачуураад
Цонхоо онгойлгохоор цонхоор
Агаар ороод ч байгаа юм шиг
Угаар ороод ч байгаа юм шиг.
Гэртээ орж ирээд
Сонин гарчиглахаар
Үнэн ч юм шиг
Үлгэр ч юм шиг.
За тэгээд
Өөдөөс ирж байгаа залууг харахаар
Эрэгтэй ч юм шиг.
Цоолчихсон чихийг нь харахаар
Эмэгтэй ч юм шиг.
Гудамжны сандал дээр
Үнсэлцээд сууж байгаа хоёр хосыг харахад
Үнсэлцээд ч байгаа юм шиг
Үсдэлдээд ч байгаа юм шиг.
За тэгээд
Машинаа асаагаад
Гудамжны хөдөлгөөнд орно.
Миний машин яваад ч байгаа юм шиг
Зогсоод ч байгаа юм шиг.
Битүү түгжээ.
Хааяа нэг найзуудтайгаа уулзаад
Ганц юм задлаад ууна.
Яг уунгуут
Ингээд дуваажинд очсон ч юм шиг.
Шартсаны маргааш
Тамд уначихсан ч юм шиг.
Гудамжаар гиюүрээд явж байгаа
Охидыг харахаар
Оюутан ч юм шиг
Ор хөнжлийн ажилтан ч юм шиг.
Энэ үнэтэй үнэтэй жийп унаад явж байгаа
Монголчуудийг харахаар
Монголчууд мандан бадраад ч байгаа юм шиг.
Траншейний хүүхдүүдийг харахаар
Балран доройтоод ч байгаа юм шиг.
Хааяа нэг бөх үзье гээд л
Бөхийн өргөөнд яваад очингуут
Ганц хайртай аварга минь
Зодгоо тайлчихсан ч юм шиг
Дахиж барилдах гээд ч байгаа ч юм шиг.
Энэ байгалийн баялгийг ашиглах нь
Зөв зөв л гээд байгаа
Зөв ч юм шиг
Буруу ч юм шиг.
Энэ сайд нар огцорлоо л гээд байх юм
Огцроод ч байгаа юм шиг
Дэвшээд ч байгаа юм шиг.
Энэ Монгол банкны мөнгө
Алга боллоо л гэх юм.
Алга болоод ч байгаа юм шиг
Арвижаад ч байгаа ч юм шиг.
Энэ тэнд нил байгаа
Энэ хятад ресторанд ороод
Хааяа хоол иднэ.
Хоол идсэний дараа
Цадсан ч юм шиг
Дахиж өлсөөд ч байгаа юм шиг.
За тэгээд
Энэ бүгдийг бодсоны эцэст
Миний тархи толгой
Өвдөөд ч байгаа юм шиг
Зүгээр ч юм шиг.
Ингэж бодохоор миний бие
Эрүүл ч юм шиг
Өвчтэй ч юм шиг.
Заримдаа би
Хүрлээ мөн ч юм шиг
Биш ч юм шиг.
Ингээд юм юмны тухай
Эргэцүүлж бодоод л байх юм.
Өдөр хоног өнгөрөөд л байна.
Өдөр хоног өнгөрөөд байхад
Би өөрөө өтлөөд ч байгаа юм шиг
Залуужаад ч байгаа юм шиг.
Амьдралд юу ч ойлгохгүй
Эргэлзээд л байна даа гэж.
Нээрээ нэг иймэрхүү зүйл
Болоод ч байгаа юм шиг
Үгүй ч юм шиг ээ гэж.
Jun 14, 2011
Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-5
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1169753
''Алтан загасны үлгэр''
Огноо: 2010-04-02 20:09:31
Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хєх толбот
Монголын
Цээж нь болсон газар
Хундан улаан далбаатай
ХУ Намын байшинд
Эрт урьдын цагт
Энэ улсын толгойд
Эцэг нь байсан ерөнхийлөгч
Энхбаяр гэгч амьдран суудаг байжээ.
Эдний гэрийн эзэгтэй
Энэ улсын эх нь болсон
Ерөнхий сайд Баяр
Эр нєхєртєйгєє нийлж
Ардчилалыг жийж
Ард иргэдийг бухимдуулж
АХ намаа захирч
Аж төрөн суудаг гэнээ.
Тэд далан жил ханилж
Хорин жил хор найруулсан
Хосгvй нэгэн хос юм гэнээ.
Өдгөө Энхбаяр нь Алтан загасны өвгөн шиг амьдарч
Өмнө нь Баяр нь Алтан загасны эмгэн шиг авирлаж суудаг юмдаг уу даа
Нэгэн өдөр ерєнхийлєгч стресээ тайлахаар далай дээр очиод
Тороо усанд тавихад
Эхний нэг шvvрдэлтэнд
Оросоос vлдсэн єрийн бичиг гарч гэнэ
Ахиад нэг шvvрдэхэд авлига авсан баримтууд гарч гэнэ
Гурав дахь удаа шvvрдэхэд нь...
Vнэн азтай наасан шууд л...
Алтан загас баригдаж
Хvний хэлээр ярихад
Єнєєх ерєнхийлєгч харин шууд шоконд наадгийн...
Єчнєєн л газраар урд нь томилолтоор уригдаж явахдаа
Єєрєє ярьдаг vзэсгэлэнтэй загасыг vзээгvй гэнээ
Єнєєх Алтан загас харин амь гуйж
Хvсэл бvхнийг нь биелvvлэхээ амлаж гэнэ...
Сэтгэл хоргодон хоргодон vзэсгэлэнт загасыг усанд нь тавиад
Салхи мэт намын байрлуугаа чавхдан очиод
Болсон явдлыг Баярт тоочиход
Ийм сайхан боломжийг алдлаа эргvv тэнэг амьтан гэж эмгэн зэмлэхийн дээдээр зэмлээд
Явж очиод гуй загасанд очиод хэл
Ерєнхий сайд болмоор байна.
Бушуухан тэр суудлыг шуудхан гуйгаад ир гэлээ.
Энхбаяр шар дээлээ ємсєж аваад замдаа
Гандангаар орж гайгvй сайн залбирчихаад
Алтан загасны амьдрах далайн эрэг тийш гараад шидлээ гэнээ.
Хүндэт Ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү та?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв? гэхэд
Энхбаяр эвхэрч мөргөөд гуйж гэнээ.
Ахиухан идэж уухад минь
Алдааг минь засаад явчих
Айхтар хүн хэрэгтэй байна
Эмгэн болох Баярыг минь Ерөнхий сайд болгож өгөөч
Энийг бvтээхгvй очивол эргэж очих нvvргvй гэхэд загас хариуд нь
Зорьж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ.
Эрхэт тэнгэрийн өршөөлөөр тэр хvн Ерөнхий сайд болноо гээд
Алтан загас усандаа алгуурхан орлоо гэнээ.
Хэргээ бvтээсэн ерєнхийлєгч эргэж алхаад ирэхэд
Ерөнхий сайдын суудал дээр эмгэн Баяр нь суучихсан
Эрvvл согтуу нь мэдэгдэхгvй ийш тийш хємхий зууж
Ард тvмнийхээ ємнє архи ууж бvлэмцэн
Ура Ура хашгиран єєрийгєє дєвийлгєн зогсоно гэнээ.
Баяр Ерєнхийлєгчийг хараад эрvv ам нь чичирч хємсєг дух нь зангирч
Ингэж хэлж гэнээ
Эргүү тэнэг амьтан чи иймхэн юм гуйгаа юу.
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир.
Удахгүй сонгууль болно
УИХ ын бvх суудлыг манай нам авах ёстой
Энхбаяр дахиад л єнєєх шар дээлээ ємсєєд далайруу пинзадлаа.
Хүндэт ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв? гэхэд
Манай Баяр уурлаж
Маш ихээр зэмлэж
Урд загинахаасаа илүү
Уугаад агсан тавьлаа. Гэвч тэрний зєвєє.
Энэ улсын эрх мэдлийг энэ Баяр бид хоёр
Баруун зvvн гартаа барьж байхгvй бол ямар ч жаргал алга.
Сонгуулиар 76 тойргийн ихэнх суудлыг манай намд өг гэж
Баяр намайг явууллаа гэжээ.
Энхбаярыг буцаад ирхэд нам нь үнэмлэхүй ялалтыг байгуулаад
Намын нөхөд нь Баярыг шүтэн урлаг соёл, спортын оддоор хүрээлүүлэн
Чанх дэргэд нь Ариунаа гавъяат эгээ л эхнэр нь мэт патиараан татуулаад
“Өглөө шиг эх орон” дуугаа єндєр vнээр захиалан хийлгээд
Сүхийн талбайд сүрийг бадруулан аялгуулан харагдлаа.
Нэр хvндийг олсон Баяр ерєнхийлєгч Энхбаярийг нэлээд няхуур харсанаа
Одоо энэ надад хэрэггүй ээ Ерөнхийлөгчийн суудлаас ховхолж
Агтны хашаа сахиулж адуу мануулахаар явуулъя гэж боджээ.
Урдынхаасаа илүү догширч єнєєх Энхбаярыг дуудаад
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир
Оюу толгой ,Таван толгой ,Ерөнхийлөгчийн толгой ер нь Монголын бvх толгойг
Захирч мэддэг хамгийн том Хаан болмоор байна.
Дээр нь монголд 10,000 хужааг оруулж ирээд
Єөрийн гарын дор алтан загасны хамтаар ажилуулмаар байна гэлээ.
Үүнийг сонсоод зарим хүмүүс
Ховдог санаа чинь хэтрээд МАХН-ын нарийн бичиг байснаа мартав уу?
Хоолонд их цадаж галзуу өвчин тусав уу? гэж халаглав.
Харин өнөөх үгийг сонсоод ерөнхийлөгч хариу хэлж ч чадсангүй
Санд мэнд давхиж шар дээлээ нємрєєд гvйлээ дээ.
Сүйлийн долгион цалиглаж сүйд болж байна гэнээ.
Хүндэт ерөнхийлөгч минь та хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв?
Ямар ядаргаатай юм бэ?гэхэд
Энхбаяр явдал учираа хэлж хvсэл зоригоо тайлбарлав
Алтан загас хариуд нь юу ч хэлсэнгvй гэнээ
Сүүлээ ганцхан шарваад далай руугаа оржээ.
Харин алтан загас өгөөмөр сайхан сэтгэлтэй байсан тулдаа єнєєх хоёрын
Эд хєрєнгийг нь vлдээж гэнэ.
Эрх мэдлийг нь булаан авч гэнэ.
Харин одоо:
Энхбаяр гомдол мэдүүлж
Гэрийн мухар сахина
Баяр өвчин ярьж
Эмнэлэгийн мухар сахина.
Тэдэнд Мєнгєнєєс vнэтэй эх орныг минь удирд гэж
Монгол тvмэн итгэл єгч сэтгэл дэвссэн
Хариуд нь эх орноо харийнханд худалдах гарцыг нээж
Хахууль авилгын vvдийг нээсэн тэр хоёрт
Ард тvмэн нь гомдон УЙЛДАГ юм гэнэ
Эх орон нь буглаж ГОМДДОГ юм гэнэ .
Ийнхvv vлгэр амар сайхандаа жаргадаг бол энэ vлгэр харин амар сайхандаа жаргаж чадаагvй юм гэнээ.
А. Мөнгөн-Зулаа
2010, он 03.23 нд 11.24 минут
DOZ entertainment Хуралдайн цаг булангаас
Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар

Мэдээний URL:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1169753

Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-3
http://amarsaikhan.blogspot.com/2007/12/blog-post_14.html
Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.
-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,
-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.
-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.
Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.
-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.
-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,
-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.
Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.
Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.
-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.
Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.
-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...
-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.
-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.
Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.
-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.
-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа.
Friday, December 14, 2007
“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР
(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.

Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-2
http://taikhar.blog.banjig.net/post.php?post_id=16975
Ж.Барамсай ... Орчин үеийн Алтан загасны үлгэр
2008-05-02 11:28:30
Жаргалын Барамсайн энэ өгүүллэг ёстой гоё өгүүллэг бас юм бодууштай ... Анх бараг 10 жилийн өмнө уншчаад дахиад унших гэж хайгаад олохгүй байсын ...
Миний шавь Болдоо уран зохиолын хичээл дээр алдарт Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг ийнхүү ярьсныг уншигч танаа толилуулъя.
Дээр үед байсан байхгүй юү тээ? Нэг эмгэн өвгөн хоёр аягүй ходий байдаг байсан байхгүй юү? Тэдний амьдрал асар гуниг юм чинь загасаар хооллодог ухаантай байхгүй юү. Нэг өдөр хашир анжгай өвгөн далайн эрэгт очоод дэгээгээ “крийн” гээд л шидээд хаясан чинь аягүй заваан юм гарч хөөдөх дөхөхгүй юү тээ? Манай хүн дахин нэг үзэж тарсан чинь шал балиар амьтан гарч шараад хаяхгүй юү. Хөгшин настрийнаар унаж хог болохгүй юү тээ. Тэгтэл хамгийн сүүлд ёстой догь (тагнайгаа ташиж, эрхийгээ гозойлгов). Бузар жааны загас баригдахгүй юү?! Хөгшин аягүй хөөрч энэ тэр… Тэгсэн чинь аягүй догь, ёстой элэг авмаар, нөгөө загас нь их балай, хүний хэлээр ярьдаг шал гажиг амьтан байсан байхгүй юү тээ. Мань өвгөн гөл харайж миарахгүй юү! Алтан загас ёстой лаг, өвгөнд юу хүссэнийг чинь өгнө гэж үсэртэл панаалдаад сүүлд нь намайг тавьчихаач дээ гэж луу унжсаар байгаад манай хүнийг аргалчихгүй юү. Өвгөн ирваа амьтан болохоороо дүнхүүтэж байгаад загасыг тавиад хаясан. Дараа нь гэртээ ирээд эмгэндээ ярьсан чинь эмгэн нь гэж хөгийн амьтан бузар өмхий шуналын микроб болохоороо аягүй яндаганаж, өвгөнөө будаа болгох шахахгүй юү. Архаг эмгэн нь өвгөндөө хуга данайж, “Шинэ тэвш олж ирэхгүй бол дэмий сайхан” гэх ухааны юм ярьж, хэмх амбаардаад гаргасан чинь өвгөн гуниг зарласаар далайдаа очжээ. Далай аягүй сүр байхгүй юү. Мань эр загаснаас шинэ тэвш шоотогдоод эргэж харихгүй юү. Тэгтэл эмгэн нь бүр хаамалдаж, байшин аваад ир гэж хаадайгаад нам авахгүй юү. Өвгөн гялс манс далай руу годойжээ. Эмгэн лаг гоё, ёстой хужир байшинтай болоод подхийсэн байхгүй юү. Үүнээс хойш эмгэн алтан загаснаас тайжийн зэрэг шомбодож, дараа нь ноёны тушаал монжиж энэ тэр. Мань эмгэн ганжир юмнуудыг ёстой гаатай тоншихгүй юү тээ? Эцэст нь эмгэн даварсаар чухаа чухаа юмнуудтай болж, тэднийгээ жоорлоод бүр хаан болж монцойхгүй юү. Муу өвгөн загастай зуз болсон ч гэлээ хохирохгүй юү тээ! Эмгэн ёстой солиотой юм чинь бүр гаарч алтан загасыг зэс хатгаж олзлох ухааны юм ярьж өвгөндөө хаадайгаад, “Муу гуриа минь тэр алтан загасыг надад авчирч хаяхгүй бол навс тавьж яйлаад өгнө шүү” гэж атомдаж томрохгүй юү. Өвгөн эмгэнийхээ хэлснийг эсэргүүцнээ гэсэн теором байхгүй хойно доль хамаад далай руу гялалзахгүй юу... Загасанд очоод учрыг хэлээд хаясан чинь загас ямар мээ амьтан биш дээ, гавал юм чинь гэнэт сэтгээд, “Яамайш дээ яамай” гээд ус руугаа пүлхийдэг байна ш дээ. Загас өвгөнийг гол гаргахгүй юү тээ! Өвгөн хэрэв загасыг аваачихгүй гүрийх юм бол эмгэн гэдэг зэвүүн гахай нь азгүй арзайж, мань хүнийг бут авах болохоор чичрэхгүй юү тээ! Өвгөн хоосон очвол пээдгэр эмгэн нь мань хүнийг хуниад, загасыг гониод сүүлдээ сожиж ч магад байхгүй юү. Өвгөн бултвал эмгэндээ алуулахгүй юү, ёстой няад болно биз дээ. Гэтэл гэртээ харихгүй гэх тооцоогүй юм чинь өвгөн гүрийсэн мөртөө бяцхан гөл наасаар эргэж иржээ. Тэгсэн чинь нөгөө атмаан эмгэн нь жинхэнэ миарчихсан урьдынхаа адил хуучин тэвштэйгээ хог дээр үсэрч, шараа болсон байсан байхгүй юү. Ойсон уу, багш аа?” гээд тэр над руу байн байн харан толгойгоо илэн зогсож байлаа.
Хүндэт эцэг эхчүүд, хайрт багш нар минь ээ! Та нар эндээс юу ойлгов оо? Би энэ шавьдаа ямар дүн тавих билээ? Надад туслаач! Бичээч, зөвлөөч! !!!!
Мань эр хичээлээ бол уншчихсан мэдээд байгаа байхгүй юу ...
Нийтэлсэн: Нисдэг Чэстмир,

Зүүг нь хүртэл модоор урласан оёдлын машин, эгшигт хайрцаг Монголын брэнд
ӨНӨӨДӨР http://www.mongolnews.mn/mobile.php/i/17890
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй нэн ховор, хосгүй үнэт үзмэрүүд болон тус аймгийн зураач, барималчдын бүтээлээс дэлгэсэн “Жаахан шаргын нутгаас” үзэсгэлэн өчигдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 50 гаруй уран бүтээлчийн 150 гаруй уран зураг, баримал, уран бичлэг, дархан, эсгий урлалын бүтээл, 200-гаад эд өлгийн зүйлийг дэлгэн тавьжээ.
2011-04-05 13:00

Тус аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй нэн ховор, хосгүй үнэт ангилалд багтдаг эд зүйлсийг энд авчирсан нь олны сонирхлыг эрхгүй татаж байна. Монгол хүний гараар бүтээсэн анхны эгшигт хайрцаг, дан модоор урласан оёдлын машин, дарьганга эмэгтэйн зүүсгэл гоёл, 120 гаруй жилийн түүхтэй монгол гутал, язгууртнуудын эдлэл хэрэгслийг энд дэлгэжээ.
Монгол хүн 60 гаруй жилийн өмнө анх эгшигт хайрцаг бүтээснийг өнөөгийн залуус тэр бүр мэдэхгүй. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат уран Яринпил 1949 онд эгшигт хайрцаг урлаж, охиныхоо 18 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн аж. Мөн сумын уран Монхоорой дархны 1961 онд дан модоор урласан оёдлын машины зүүг нь хүртэл модоор хийсэн нь гайхалтай. Энэхүү төхөөрөмж оёж шидэх үүргээ өдгөө ч биелүүлдэг гэсэн. Мөнгийг пааландсан хүн Монголд бүү хэл дэлхийд ховор.
Алдарт дархан М.Балдан-Осор өөрийн урласан хосгүй хийцтэй, литрийн багтаамжтай их гарын мөнгөн аяганы ёроол дахь хангарьдыг улам уран тансаг харагдуулахын тулд өнгө ялгаж пааланджээ. “Металлыг пааландсан уран дархан манай М.Балдан-Осор гуайгаас өмнө төрөөгүй, өнөө ч гараагүй” гэж тус музейн захирал Ж.Жаргалсайхан бахархав.
Хэзээнээс нааш суу, цуу нь цуурайтаж ирсэн дарьганга дархчуудын удам тасраагүй, залуу дархчууд төрөн гарч байгаа нь тэнд тавьсан бүтээлүүдээс харагдана билээ. Дорнод Монголын мянга мянган жилийн түүх соёл, нүүдэлчдийн өв уламжлал, онгон байгалийг харуулсан үзэсгэлэн энэ сарын есөн хүртэл үргэлжилнэ.
May 24, 2011
Дуу, дурсамж (Ахмад үеийнхэндээ)
Дуртай дууныхаа нэрийг сонгож сонсоорой.
Блог уруу эргэж орохдоо "буцах" сумаар шүү.

---------------------
May 20, 2011
Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө
"Ай, Нанаа" (Дуучин Л.Банзрагч)
эх сурвалж: "Сэгсгэр" блог
Wednesday, May 18, 2011
Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ
Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ
Угтаад очсон чинь үгүй л байна аа хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ
/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/
Subscribe to:
Posts (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Солонгосчууд өөрсдийн болон эх орныхоо ирээдүйг цогцлоох үр хүүхдийг эрхэмлэж тэдний боловсрол хүмүүжилд ихээхэн анхаардаг. Энэ удаа, хорвоо...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
-
Шар замын 12 одны орд. 황도 12 궁 · Constellation ㆍХумхын орд. Бумбын орд 물병자리 · Aquarius (1.21-2.18) ㆍЗагасны орд 물고기자리 · Pisces (2.19-3.20) ㆍ...