Showing posts with label орчуулгын тухай. Show all posts
Showing posts with label орчуулгын тухай. Show all posts

Dec 20, 2013

Аким гуайн ярилцлагаас

Хүмүүнлэгийнн Орчуулгын хөлөөвийнхөн сайхан ярилцлага авчээ.
http://translationclub.blogspot.com/2013/12/blog-post_18.html

АКИМ: Би лав Монголоос гадаад хэлрүү орчуулга хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл зүрхэндээ хөх толботой шүлгийг орчуулах хэцүү. Энэ бол тусдаа ойлголт. Яахав Орос руу жаахан халтарлах байх. Гэхдээ Орос хүн шиг найруулаад жигтэйхэн сайхан болгоно гэж би өөртөө итгэхгүй байна. Харин монгол хэлрүүгээ хөрвүүлээд, хүнд ойлгогдохоор юм хийнэ гэж бодно. Ер нь орчуулгын бүтээлийг нэг уншаад ойлгож байх ёстой. Хэрэв дөрөв, тав уншуулаад байвал үүнийг орчуулга хэмээн тооцохгүй. Тийм учраас эх хэлнээс гадаад руу орчуулна гэх ойлголт хэцүү. Таниулах зорилгоор хийж болохоос биш эх хэлийг нь мэддэг хүн шиг хэмжээнд хүргэхэд тухайн хүнээс их сайн мэдлэг, чадвар шаардана. Цаад ард түмний сэтгэлгээний онцлог, хэлний бүтэц зэргийн байг ононо гэдэг дээд хэмжээний хүмүүсийн хийх ажил. Ийм хүн төрөхийг би үгүйсгэхгүй. Та нөхдийг чадахгүй гэж байгаа юм биш. Оролдох хэрэгтэй. Оролдлого сайт оройд нь, уйгагүй хүн уул нүхэлнэ гэх үг бий.

Jul 26, 2013

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ

2013-01-05
 
Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шим тэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, ор чуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг ор чуулгадаа шингээдэг гэмээр са нагд даг. Цаанаа л нэг амьтай бич лэ гүүдийг нь унших тоолондоо түү нийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэг тэй гэж төсөөлдөг байлаа. Ха рин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үл дэх л гэж нийгмийн амьд ра лыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өнд гөн дөө өтөлс өн ангаахай гэж тодорхойл сон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямар тай ч би түүнийг уншиг чийн ху виар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж болом гүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.
-Таны орчуулгыг би шим тэн уншдаг. Бүр, С.Есениний нэгэн шүл гийг таны орчуулгаар цээжилсэн. “Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой Цэнхэр нь дэндүү түүний нүд Гуниг харамсал өгөөгүй гэж үү” гээд л... Та яагаад орчуулга руу ингэтлээ тэм үүлсэн юм бэ?
-Их сургуулиа төгсчихөөд Үндэсний радиод нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээс холдож байгаа мэт санагдсан. Ялангуяа утга зохиолоос хөндийрөх юм шиг байна лээ. Тэгээд л өөртөө утга зохиолын хөдөлмөрөөр амьдрах үүрэг өгсөн дөө.
-Хэдэн хэл мэдэх вэ?
-Би тийм хэлтэй гэж хэлэх хэцүү. Монгол хэлээ ч төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй болохоор тэр. Гэхдээ англи хэл мэднэ. Одоо герман хэл сурч байгаа. Төвд хэл үзсэн мөртлөө ярианд хэрэглэдэгг үй болохоор хэнтэй ярихаа мэддэггүй. -Орос хэлтэй? -Үгүй.
-Тэгээд С.Есенинийг хаанаас орчуулсан юм бэ?
-Орос, англи бичвэрийг нь тулгаж байгаад орчуулсан. Орос хэл дээрх кино үзээд 70 хувийг нь ойлгочихно. Бас франц, нидерланд хэлээр ойлгоно. Харин текст бариад суухаар түвэгтэй байдаг юм.
-Эхний ажил тань юу байв?
-Мэдээж залуу хүн бо лохоор шууд л роман нухаад сууна гэж юу байх вэ. Орчуулга гэдэг миний хувьд утга зохиолын салбарт хөлөө лавхан шиг зоох боломж байлаа. Бас энэ л талбараас хоолоо олж идэж, уран зохиолын хөдөлмөрөөр амьдрах, үргэлжид уран бүтээлч байх хүсэлд маань маш бат бөх, зөв үндэс суурь болж өгсөн шүү.
-Зарим хүмүүс бичлэгийн хэлбэрт орчуулгын хэлбэр нөлөөлдөг гэдэг юм билээ.
-Зөв эхлэл гэдгийг би уран бүтээлчийн замналд гэдэг утгаар хэлсэн юм аа. Түүнээс бичлэгийн хувьд зөв эхлэлийг орчуулгаас хайсан юм биш. Хүмүүс тэгж ярьдаг л юм. Миний хувьд нөлөөлж мэдэгдсэн юм одоогоор алга.
-Та ямар ажил хийдэг юм бэ. Дандаа л юм бичээд байдаг хэрэг үү?
-Би гэртээ суугаад, дан орчуулга хийдэг ш дээ. Хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг анхаараад л...
-Тэгээд зөвхөн орчуулгаараа мөнгө олж, амьдралаа залгуулдаг гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна.
-Амьдралд чинь хүрэлцэх үү. Жилдээ хэчнээн ном орчуулдаг вэ?
-Гурав, дөрвөн ном орчуулна. Гэхдээ яг тогтсон орлого, тогтсон ажлын төлөвл өгөө гэж хаанаас байх вэ дээ. Аав, ээжийнхээ элгэнд амьдарч байгаа залуу хүн тулдаа л болж байна. Байр, хоолны мөнгө гэж санаа зовох зүйлгүй тулдаа олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө бөөцийлөөд яваад байгаа юм. Тусдаа амьдрал зохиогоод эхэлбэл асуудал өөр болох байх. Ер нь өөрийнхөө хүсч дурласан зүйлсээ л орчуулах юмсан гэж боддог. Хажуугаар нь амьдрах хэрэгтэй, боло хоор ганц нэг компанитай гэрээ хийж ном орчуулах юм даа. Нэг номноос нөгөө номын хооронд өөрийнхөө “жинхэнэ” уран бүтээлийг хийнэ. Гэвч тэднийгээ хэвлүүлж байгаа юмгүй хураагаад дараад байна шүү.
-Үнэ хөлс нь хэр байх вэ?
-Бичлэгийн төрөл, текстийн хэмжээ, хүнд хөнгөн аль нь вэ гэдгээс хамаараад янз бүр. Нэг ном орчуулахад дунджаар нэг сая хоёр зуун мянган төгрөг юм уу даа.
-Бага байна шүү дээ. Орчуулгын номыг ахин дахин хэвлэдэг биз дээ?
-Орчуулагчид бид чинь ингэж л амьдардаг шүү дээ. Миний орчуулсан ном хэдэн хувь хэвлэгдэж, хэчнээн нь борлогдох нь хэвлэлийн газрын мэдлийнх. Угаасаа гаднын зохиолчид хувь хүнтэй хамтарч ажилдаггүй. Ялангуяа одоо амьд сэрүүн байгаа, бичгийн ажлаа идэвхтэй үргэлжл үүлж байгаа зохиолчийн номын эрхийг заавал хэвлэлийн газартай гэрээ байгуулж өгдөг юм. Манайд бол “Непко”, “Адмон” гэдэг хоёр хэвлэлийн газар л ном хэвлэх эрхтэй.
-Тэгэхээр та хувиараа ном орчуулбал зохиогчийн эрх олдохгүй нь ээ?
-Хамгийн сүүлд би Туркийн Орхан Памук гэдэг зохиолчийн “Цас” хэмээх анхны бөгөөд сүүлчийнх нь улс төрийн сэдэвт романыг орчуулсан. Энэ зохиолч 2006 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Хэвлэх эрх нь байхгүй болохоор хав дарчихаад л сууж байна. Мэдээж энэ номоо хэвлүүлэхийн тулд том хон хэвлэлийн компанийг түшиглэж байж, зохиогчийн эрх авна. Энэ жилдээ багтаан хэвлүүлэх санаатай.
-Яагаад энэ романыг сонгосон юм бэ?
-Туркийн нийгмийн байдал манайхтай төстэй. Шашин болон Европын соёлын нөлөөгөөр ард иргэдийн сэтгэл зүй нь хоёр хуваагдчихаад байгаа юм. Нэг хэсэг нь эх орондоо гаднын соёл нэвтрүүлэхийг хүсэж байхад өөр хэсэг нь түүх, соёлоо хамгаалан үлдэхийн тулд уламжлалаа хадгалах хүсэлтэй. Үүнийг зохиолч Орхан Памук тун гярхай харж, бичсэн байна лээ. Мэдээж Орхан Памукд өөрийн гэсэн үзэл баримтлал, хүсэл байгаа. Гэсэн ч улс орныхоо ирээдүйн төлөө энэ байдлыг өөр хүний нүдээр, эгц дээрээс нь харж байж гаргалгаа хийжээ. Тэгээд л би улс төрийн сэдэвтэй энэ романыг сонгож орчуулсан юм. Хэдийгээр Турк, Монгол хоёр өөр өөр нөхцөл байдалтай, биеэ даасан тусдаа үндэстэн хэдий ч тулгарч бай гаа асуудал нь ижилхэн. Манайхан үүнийг уншаасай гэж хүсье.
-Янз бүрийн цаг үед олон янзын хэлээр туурвисан зохиолуудыг барьж авахдаа үг сонголтуудыг зохиол бүр дээр өөрөөр хэрэглэх үү?
-Яг тэгнэ. Саяхан би Японы эртний харваачийн тухай ном орчуулсан. Энэ бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж суухдаа дорно дахины өнгө аяс оруулахын тулд эртний Хятадын зохио лоос эхлээд харваачдын ту хай судалж байгаа юм. Тэгж байж уугуул үг хэллэгийг сонгож, бичлэгийн хэвээ Дор нын өнгөтэй болгоно. Харин барууны орчин үеийн өгүүлэмжтэй зохиол орчуу лахдаа уур амьсгалыг орчин үеийн, хөнгөн болгоно.
-Толь хэрэглэдэг үү?
-Хэрэглэлгүй яах вэ. Толь барьж суудаггүй орчуулагч нэгийг л мэдэх юм байна. Испанийн нэг орчуулагч байдаг юм. Мэдэхгүй үг гарч ирвэл тэндээ гацчихдаг гэсэн. Олон хоног тэр үгээ бодож яваад, бүр эрж хайж олдог юм гэсэн. Харин миний хувьд толь харалгүйгээр орчуулга хийх хэцүү. Ялангуяа мэргэжлийн нэр томъёо.
-Хамгийн сүүлд ямар ном орчуулав?
-Өөрийн сонголтоор дэлхийн шилдэг зохиолчдын өгүүл лэгээс орчуулж, “Аз жаргалтай төгсгөл” түүвэр бэлтгэсэн. Нэрнээс нь харвал дандаа аз жаргалтай төгсдөг өгүүллэгүүд байна гэж бодох байх. Удахгүй хэвлэгднэ.
-Та шүлэг, өгүүллэг бичдэг. Яруу найргийн номоо гаргасан уу?
-Би яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмд харьяалагддаг. Манай бүлгэмийнхэн бүгд тус тусын номтой. Бас бүлгэмийн антологитой. Хамгийн сүүлд би “13 дугаар сарын бороо” номоо хэвлүүлсэн. Одоо ойрын хэдэн жилдээ ном бичихгүй гэж бодож байгаа.
-Яагаад?
-Хүн өөрчлөгдөж, өмнө- хөө сөө ялгарч байх хэрэгтэй. Одоо ном гаргана гэвэл өмнөх тэй гээ ижилхэн сэтгэл санаа гаар туурвисан бүтээл болчих гээд байна. Бид амьд байгаагийнх нэг цэгээс нөгөө цэгт шилжсэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Амьдралын нэг мөчлөгөөс нөгөө мөчлөгт шилжихгүй бол заавал ном гаргах хэрэггүй мэт санагддаг.
-Та тэгээд одоо амьд ралаа өөрчлөгдөхийг хүлээж байгаа юм уу?
-Тийм, тийм.
-Таны амьдрал өөрчлөгд өхөд хэчнээн хүчин зүйлс нөлөөлөх бол?
-Гадаад ертөнцөд өрнөж байгаа амьдрал нэгэн хэвийн санагддаг. Харин жинхэнэ өөрч лөлт дотроо л байдаг юм шиг ээ. Дотоод ертөнцийг хөдөлгөөнд оруулна гэвэл маш олон хүчин зүйлс багтах биз дээ.
-Дотоод ертөнц тань хэдэн удаа хөдөлгөөнд орж байсан юм бэ?
-Цөөхөн байх аа. Амьдралын хүчтэй донсолгоонууд л на майг их өөрчилдөг. Жишээ нь би гуравдугаар ангид байхдаа эмээгээ алдчихаад нэг их өөр болсон. Түүнээс хойш шүлэг бичиж эхэлсэн. Есдүгээр ангид байхдаа Б.Одгэрэл ахын номыг уншчихаад яруу найргийн талаарх бодол маань өөрчлөгдсөн. Яг л дотор минь огт өөр зүйл ороод ирчихсэн юм шиг болно. Эцэстээ хүмүүс бүхнийг мэдэж гүйцэхгүй боло хоор нэг сэдвийг барьж аваад, түүгээрээ гүнзгийрэхийг хүссэн дээ.Тэр нь утга зохиол байж таарсан.
-Гэхдээ эсрэгээрээ утга зохиолыг туурвихын тулд бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй биш үү?
-Утга зохиол хүний бүхий л амьдралыг хамардаг учраас өргөн мэдлэг шаардана л даа. Гэхдээ би уран зохиолд гүнзгийрэх гэж байна гээд мал аж ахуй судлаад байх шаардлагагүй шүү дээ. Л.Борхесийг орчуулах юмсан гэж олон жил бодлоо. Гэхдээ Л.Бор хесийг орчуулахын тулд эрт ний Грекийн уран зохиолыг нэвт шувт уншихаас өөр аргагүй болж байна. Барууны уран зохиолыг уншихын тулд Библийг судлах хэрэгтэй болсон. Ингээд зарим салбарт нэвтрэхээс аргагүй л болж байна. Ялангуяа байгалийн шинжлэх ухааныг мэддэг байвал уран зохиолын бус орчуулгад хэрэгтэй гээд л... Бас хошин шог орчуулах хэцүү. Үндэстэн бүрийн уур амьсгалаар хөгждөг болохоор тэр байх. Үг, хэлийг орчуулаад байж болохгүй.
-Тэгэхээр зохиолын амин сүнсийг нь барьж орчуулах хэрэгтэй болох нь ээ?
-Зохиолын уур амьсгал, сэтгэлийг буулгах хэрэгтэй. “Шинэ хэл сурч шинэ сүнстэй болохтун” гэж үг бий. Яг түүн шиг амин сүнсийг нь мэдрэх хэрэгтэй юм болов уу.
-Таны бичиж байгаа зүйлс сүнстэй юу?
-Сүнстэй л гэж боддог ш дээ. Бусдын бичсэнийг хөрвүүлж байгаа хүн заавал сүнстэй байдаг.
-Таны сүнс эрэгтэй, эмэгтэй зохиолчийн алийг нь гаргууд “таньдаг” бол?
-Эмэгтэй яруу найрагчдад дуртай. Бас эрэгтэйчүүдийн үр гэлжилсэн үгийг барьж авах гээд байдаг талтай. Гэхдээ миний шүлгийг эрэгтэйлэг гэдэг ш дээ. Эрэгтэй сүнсээр бичиж чадах байх аа.
-Таныг шинэ үеийн яруу найрагч гэдэг. Ер нь ингэж үе болгон хуваагаад байдгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Оросын утга зохиолынхныг алтан үе, мөнгөн үе гээд л 100, 100 жилийн зайтай хуваадаг. Харин бид 100 жилийн дотор гурав, дөрөв хуваачихаж байна. Бидний дараа үеийнхэн 100 жилд багтаагаад нэг үе болгочихож мэдэхээр юм. Тиймээс яруу найргийг үечлэх юм бол түвэгтэй болоод явчихдаг. Би өөрийгөө нэн шинэ үеийн яруу найрагч гэж хэлүүлэх дургүй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-50, 60 жилийн дараа ч гэсэн одоо байгаа амьдралынхаа хэв маягийг алдахгүй байх.
-Хүүхэдтэй болохоор амьд ралын хэмнэл чинь өөрч лөгдөнө дөө.
-Тэр л хамгийн том асуудал болчихоод байна. Гэхдээ эргээд энэ хэв маягтаа орж болох байх шүү.
-Тэгвэл ойрын төлөвлөгөө?
-Хүмүүс жил болгон сайн ном гаргаад байх нь бий. Харин би өөр хүн юм шиг байна лээ. Уран бүтээлч эрэл хайгуул хийдэг хүн биш. Хэзээ хаанаас ямар санаа орж ирэх юм бол гээд хүлээгээд байдаг. Тэр санаа нь орж ирэх нь ч ховор юм. Тэгэхээр ном гаргах зай маань таван жил л байх болов уу.
-Үнэхээр юу ч бичиж чадахгүй болдог үе байдаг шүү. Бүр хоосон цаас ширтээд л суугаад байдаг...
-Надад бас тийм үе зөндөө бий. Гэхдээ би үүнийгээ орчуул гаараа нөхдөг юм. Орчуулга их зүтгэл шаарддаг. Тухайлбал, Ми шимагийн зохиолыг ор чуул на гэвэл түүний туурвил зүйтэй бичлэгийн хэлбэрээрээ тэнцэж байж л орчуулна. Тийм болохоор орчуулга өнд өр стандартаар бичих дасгал болдог. Тэнгэрийн эрхшээлийг хүлээж суух зуураа орчуулга хийгээд байх нь чухал юм уу даа. Уншаад л, уншаад л, гайхан бишрээд суумаар зүйл сийг тэр үл таних уншигч нар тайгаа хуваалцдаг. Нэг танил маань түүнийг бичдэг шигээ намуухан ярьдаг болов уу, гэж асууж байсан юм. Миний анзаарснаар Б.Баясгалан шүлэг шигээ яруу, үргэлжилсэн үг шигээ тод ярьдаггүй юм билээ. Харин өөрийнхөө толгойд эргэлдэх үй түмэн хүсэл зорилго, бодол эргэцүүлэл шигээ эмх цэгцгүй ярьдаг юм шиг ээ. Бид ний уулзалтын дараа Хүүхдийн шилмэл 108 зохиолын Эрд нэ сийн сан цувралын “Махаб харата” номыг надад бэлэг лэсэн юм. Энэ цувралын най ман ботийг орчуулсан тэр бээр хэзээ ч орчуулгаараа он гирч байгаагүй. Хэчнэээн ша лаад ч орчуулсан номныхоо тоог хэлээгүй. Ямартай ч түүний орчуулсан “Яруу найрагч” хэмээх Солонгос киног үзэж суухдаа уншаад л, уншаад л баймаар хүсэл минь улам ундарсан юм шүү.

May 24, 2013

ОРЧУУЛГЫН ТУХАЙ БЛОГ САЙТУУД


Дайрийгийн хүсэлтээр цуглуулсан хэдээ орууллаа.
Та бүхэн хэл хэлний орчуулгын блог сайт мэддэг бол нэмээрэй.
Нэгтгээд хадгалчихвал хэрэгтэй үед их тус болох биз ээ.

------------------------------------------------------------------------

Орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын блог (ХИС-ийн Орчуулгын клуб)
http://translationclub.blogspot.com

Орчуулгын блог
http://mongoliantranslation.blogspot.com

Солонгос хэлний орчуулгын блог
http://orch.blogspot.com

Орчуулах оролдлого (Хятад хэлний орчуулга)
http://suyalas.blogspot.com/

Уянгын блог (“Орчуулгын нийтлэл”, “Орчуулгын өгүүллэг” булан)
http://uynaa.wordpress.com

Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо
http://mmoxx2010.blogspot.com/

Холширгон блог
http://ganzo-n.blogspot.com/

Кино орчуулгын баг (Хадмал орчуулга)
http://mongolsub.blogspot.com/

Хадмал орчуулгын блог
http://furisub.tk/

Манга орчуулгын баг
www.magicmanga.net

Сүрэнгийн блог (Япон хэлний орчуулга)
http://surensuren.blogspot.jp/

삶의 지혜 고전 (Солонгосын уран зохиолын орчуулга)
http://chinngu.blogspot.kr/

Үүрийн туяа (Японы уран зохиолын орчуулга)
http://uuriin-tuya.blogspot.com/

Дараа өдрийн тэмдэглэл (Уран зохиолын орчуулга)
http://bayasgalanb.blogspot.com/

Д.Дашмөнхийн хуудас  (Уран зохиолын орчуулга)
http://ubboys.blogspot.com/

Гадаад дууны орчуулга
http://tomongol.blogspot.com/

Б.Галаарид (“Орчуулгын тухай” булан)
http://galaarid.blogspot.com/

Какадугийн блог (“Орчуулгын талаар” булан)
http://kakadumn.blogspot.com/

Орчуулгын ном
http://kindlemn.blogspot.com/p/blog-page.html

Aug 7, 2012

“Урд гараараа цохих”

эх сурвалж: http://erdeelym.blogspot.com/2009/03/blog-post_23.html


Хэдэн жилийн өмнө хэсэг нөхдийн хамт орчуулгын төсөл хэрэгжүүлэхэд ажлын багт ажилласан нэг гишүүн маань хамтран ажилласан бусдадаа зориулж бичиж байсан санамжийг мэдээ солилцож бүлгийн нийтлэлээс авч тэмдэглэл дээрээ тавилаа. Мэдээллийн технологийн чиглэлээр сонирхон орчуулга хийж байгаа бусад залууст хэрэг болох бол вуу гэж бодоод нийтэллээ.

Монгол хэл нь гарал үүслээрээ Алтай овог хэлнээ багтах бөгөөд үүнд түрэг, манж хамниган (буюу түнгүүс), солонгос, япон хэлийг хамааруулдаг. Хэв шинжийн хувьд монгол хэл нь бусад Алтай хэлний нэгэн адил залгамал (агглютинативный, агглютинирующий/ agglutinative, agglutinating) хэлэнд хамаарна.

Монгол хэлний энэтхэг-европ хэлнээс ялгардаг нэг гол зүйл бол үйл үгийн үйлдэх хэв үйлдэгдэх хэвээсээ илүү идэвхтэй байдаг явдал. Энэ нь монгол хүний сэтгэлгээ, юманд хандах онцлогтой холбоотой, өөрөөр хэлбэл үйлд өртөгчийн талаас бус тухайн үйлийг үйлдэгчийн талаас илүү ханддагтай холбоотой гэсэн үг. Харин үйлд өртөгчийг илүүтэй анхаардаг нь европ зүгийн хэлний нэгэн гол онцлог. Монгол хүн “эвхдэг ор” гэж ор-ыг үйлд өртөгчийн талаас нь үздэг байхад оросоор “эвхэгддэг ор” гэх маягаар тухайн ор-ыг үйлийн эзэн болох талаас нь эхэлж бодох жишээтэй. Монголчууд Би 1970 онд төрсөн гэдэг бол энэтхэг европ хэлээр “Би 1970 онд төрөгдсөн” (I was born in 1970) гэж хэлдэг.

Монгол хэлний найруулгын нэг онцлог бол олон тохиолдолд “...жараад онд дуулж байсан дуу...” гэх зэрэгээр тухайн үйлийн эзэн нь монгол хүнд тодорхой учир далд байж болдог бол, европ зүгийн хэлэнд уг эзэн заавал байхыг шаардаж, тэрхүү эзэн нь тодорхой биш нөхцөлд үйлд өртөгчийг нь үйлдүүлэх хэвээр жишээ нь “...жараад онд дуулагдаж байсан дуу...” гэсэн байдлаар илэрхийлдэг ялгаатай ажээ.. Энэ ялгааг сайн мэдээгүйгээс орчуулгаар дамжиж үйлдэгдэх хэв үлэмжхэн орж ирсэн, тэр нь яваандаа монгол хэлний найруулгад санамсаргүй нэвтэрч орсон ажээ. Тэгээд ч манай дуучид “...жараад онд дуулагдаж байсан дуу миний тогтлолт дээр дуулагдана...” гэх зэргээр ярих болсон хэрэг. Уг нь “...жараад онд дуулж байсан олон дууг би дуулна...” гэхэд л монгол найруулгадаа ойртоод зогсохгүй улам ч товч тодорхой болоод явчих байсан билээ.

Орос хэлний эгэх төлөөний үг - себя гэдгээс гаралтай –ся –гаар төгссөн үйл үгс, түүний дотроос состояться гэдэг үгийг монгол хэлний мэдлэг дульхан хүмүүс явагда- гэдэг хэлбэрээр орчуулсан нь энэ мэтээр үйлдэгдэх хэв гаарах морий нь унуулсан бөгөөд одоо ч үргэлжлэн нөлөөлж, монгол хүн ерийн яриандаа даатгуулах, батлах ~ батлуулах, машинд дайруулах, шалгалт авч байна, үдэшлэг болно... гэдэг атлаа албаны зүйл дээр юм уу, зарлал бичихдээ даатгагдах, батлагдах, дайрагдах, улсын шалгалт явагдаж байна, үдэшлэг явагдана... гэх зэргээр бичиж ярьдаг болжээ.

Албаны хүмүүс албаны юм ярихдаа, наад зах нь цагдаа нар “машинд мөргөгдөх”, “машинд дайрагдах”, тэмцээн тайлбарлаж буй хүн “бөмбөг таслагдах”, “урд гараараа цохих”, “бут ниргэлээ”, “буулгаж авлаа” гэх зэргээр орчуулгын нөлөөгөөр монгол хэлний найруулах ёсыг хамгийн их гажуудуулах, сүр бадруулах болжээ.

Тус толь бичгийн дотор ч мөн үйлдэгдэх хэвийг ихээр хэрэглэсэн байдалтай байна. Жишээлбэл, 3- “ААА сервер – Энэхүү сервер нь Э-худалддаанд ашиглагдана” гэсэн байна. Монгол хэлний үүднээс, “Тус серверийг Э-худалдаанд ашиглана” гэх нь илүү оновчтой юм.

Та бүхэн цаашид орчуулахдаа анхаарах болов уу.
Posted by

Mar 30, 2012

Л.Хүрэлбаатар: Монгол орчуулгын товчоон (1995)




Номын агуулгаас:

Х.16
17-р зууны үеэс Данжурыг монгол хэлнээ орчуулахад зориулж гаргасан “Мэргэд гарахын орон” нэрт толь бичигт өгүүлсэн орчуулгын зарчмын практик туршлага бүр 13-14-р зууны үед нэгэнд боловсорсон ажээ. “Мэргэд гарахын оронд” энэ тухайд холбогдуулж тэмдэглэхдээ: Бас бандид шидтэн ба хаан түшмэл тэргүүтэн бодгалисын нэр хийгээд орон, цэцэг, жимс, мод тэргүүтний нэрийг орчуулбаас мэдэхүйеэ бэрх бөгөөд өгүүлэхүйеэ маргүй болох тул нэрийн эх, сүүл аль зохист дор бандид ба хаан хийгээд цэцэг хэмээх тэргүүтэн алинаа өгүүлэх нэгэн нэрийг нэмж, мөнхүү энэтхэг буюу төвд нэрээр тавьтугай (МГО, 1983, х.14) гэжээ.

Х.37
Монгол шүлгийн байгуулалт, тэр дундаа ардын уламжлалт аман яруу найргийн зүйлд ихэвчлэн гурав гурван үгтэй мөр бүхий бадаг шүлэг ихэд дэлгэрсэн байдаг. Энэ тухай Ц.Дамдинсүрэн “Монгол ардын аман зохиолын дууны шүлэг ихэнхдээ гурван үгт шүлэг байдгаас гадна одоогийн шүлэгч нар их төлөв гурван үг шүлгээр бичнэ. (Ц.Дамдинсүрэн, 1957, х.18) гэсэн.

Х.115
Төвд шүлэгт шадын дотор үеийн тоог тэгшлэх арга шүлэглэлийн үндсэн зарчим байх тул ийм шүлгийг үеийн шүлэг гэдэг. Тэгвэл монгол шүлэг нь төвд шүлгээс гурван үндсэн гол зүйлийн ялгаатай. Нэгд, шүлгийн толгой бую мөрийн эхийг холбох, хоёрт, өргөлтөт эгшиг буюу үгийн тоог тэнцүүлэх, гуравт, эн зэрэгцсэн мөрийг хэрэглэх эдгээр болно.

Х.116, 117
Цахар гэвшийн монгол “Субашидад” гол төлөв хошоодоор, дөрвөөр эн зэрэгцүүлсэн олон мөр бадаг байхын дээр хашиж, салаавчилж эн зэрэгцүүлсэн мөр бадгууд ч бйи. Үүнээс дөрвөн мөрд эн зэрэгцүүлсэн нь:
Ямар? Хэн?Юу? Хэзээ? Хэний?Юуны? Юу яах?
Сайн ухаант хүн ашид өөрийн гэмээн шинжлэх
Саваагүй муу хүн ямагт бусдын гэмийг хэлэх
Сайхан өнгөт тогос үргэлж өөрийн биеэ эргэцүүлэх
Сайхь ууль шувуу хэзээд бусдад ёр хийх

Х.120
Монголчууд түүхийн олон зуун жилийн урт хугацаанд төвд хэлнээс маш их номыг өөрийн хэлэнд орчуулсан юм. Үүний дотроос яруу найргийн зохиолыг орчуулах гурван өөр үндсэн арга боловсорч тогтсон байна. Энэ гурван аргын нэг нь үсэгчлэн орчуулах арг, нөгөө нь утгачлан орчуулах арга, гурав дахь нь дууриалган зохиох арга болно.

Mar 2, 2012

ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ОД ЭРХИСИЙН ОРЧИХУЙ

эх сурвалж: http://www.mendooyo.com/2008/11/blog-post_01.html

Saturday, November 1, 2008

Яруу найраг бол хүмүүний дотоод сансарын од эрхис юм.Түүнд орон зай орчил хөдөлгөөн, нууц дохиолол, үл тайлагдах олон чанар буй. Гэсэн хэдий боловч хүн төрөлхтөн бие биесийн оюун сэтгэлгээний тэрхүү гайхамшигт сансарт нэвтэрч үзэхийн хүсэл эрмэлзлэл нь яруу найргийн орчуулгын эрдмийг буй болгосон байна. Бичгийн мэргэд, тэрчлэн яруу найрагчид өөрсдөө ч яруу найргийн орчуулгыг бараг боломжгүй зүйл гэж үзэж бичиж ирсээр асан боловч, яруу сайхны цаглашгүй хэрэгцээ нь өөрөө тэр хана хэрэмийг гэтлэн давж яруу найргийн орчуулгын үнэт сан хөмрөгийг буй болгосоор авай. Яруу найргийн орчуулгын сан хөмрөг нэн баян. Бараг түүн шиг их очир эрдэнэсийг манай гарагийн хаанаас ч олдворлох аргагүй.
Монголчуудын орчуулгын уламжлалыг Хүннү, Хятан гүрний үеэс л авч ярина. За тэгээд Их монгол улс, Юань гүрний үед бол бүүр ч ярих юмтай. Энэтхэг, Төвд, Нанхиад, Дорно дахинаас орчуулсан дундад зууны ном эрдэнэсийн өв санг хэдэн зуун ботиор тоолдог билээ. Ялангуяа улс орнууд бие биеэс айж бэргэж, чулуун хэрэм, үзэл сурталын хүрээгээр тусгаарлагдсан төрх байдлаас интернэт мэдээллийн цаг үед нүүж ирсэн XXI зуунд яруу найргийн орчуулгын эрэлт бүүр ч чухал байна. Яагаад гэвэл, яруу найраг руу нь нэвтрэхгүйгээр хүн төрөлхтөн бие биесийн соёлын үнэт зүйлийг бүрэн танин мэдэх боломжгүй юм. Юнескогоос хоёр зууны зааг дээр хүн төрөлхтөнд хандаж яруу найргийг XXI зууны оюун соёлын хамгийн чухал хэрэглээ, үнэт зүйлс болгон зарлаж яруу найраггүйгээр ямар ч урлаг байхгүй хэмээх томъёоллыг эш үндэс болгохдоо улс үндэстнүүдийн хэлний үзэгдлүүдэд буй утга соёлын давтагдашгүй чанарыг хадгалж хамгаалалахын тухайтад онцлон анхаарсан байна. Өнөөдөр хятадын сонгодог яруу найргийг таван хэлнээ харьцуулан үзэх боломжийг соёлт уншигчдадаа олгож буй нь дээр өгүүлсэн хүн төрөлхтөний орчуулгын өв сан ялагдашгүй баян байгаагийн тод гэрч мөн буюу. Манай монголын авъяаслаг дуу хөрвүүлэгч, эрдэмтэн, хятадач Я.Ганбаатар яруу найраг хийгээд түүний орчуулгатай шадарласан олон жилийн сан хөмрөг дотроосоо хятадын 51 сонгодог яруу найргийг шилэн сонгож англи, герман ,орос орчуулгуудыг нь олж цуглуулахын хамт, хятадаас нь монгол руу яруу сайхан орчуулж таван хэлний яруу найргийн нэн сонин сайхан ном бүтээвэй. Чухамхүү яруу найргийг эрхэмлэн дээдэлж хайрлан биширч, ойлгож гэгээрдэг хүмүүн л ийм зовлонтой хийгээд жаргалтай үйлсийг сайн дураараа эрхлэж чадах буй заа. Эрхэм нөхөрт үнэн талархан мэхиймүү. Я.Ганбаатар Нанхиадын сонгодог яруу найргийн эдгээр бүтээлүүдийг монголчлохдоо хятад эхээс нь орчуулсан нь магад боловч, англи, герман, орос орчуулгуудыг харьцуулан тулгаж үзэх боломжийг олжээ. Соёлт мэргэн уншигч дээрх таван хэлний аль нэгээр нь уншихдаа, мөн бусад хэлний орчуулгуудыг харьцуулан харах аз завшааныг энэ номноос олмуй.

Я.Ганбаатар олон жилийнхээ орчуулгын сангаас дээжлэн “Нанхиадын сонгодог яруу найраг “ хэмээх таван хэлний яруу найргийн номоо энэ 2006 онд Монгол улсад болж буй Дэлхийн Яруу Найрагчдын XXYI их хуралд зориулсан байна. Үүнийг эрдэм соёлт эрхэм бичгийн хүмүүний, яруу найргийн их далай руу илгээж буй нэгэн тунгалаг ариухан булаг хэмээн зүйрлэлтэй. Монголын эрдэм билигт хөвгүүд охид дэвэн дэлхийн олон улс оронд сурч боловсорч, хэл соёлтой нь танилцахын хамт, ялангуяа уран зохиол, яруу найрагтай нь бүүр дотно найрсан холбогдож авъяас чадлаа хурцлан ард олныхоо оюун сэтгэлгээг ариусган гэгээрүүлэх энэ мэт буянт үйлсийг хийж болохын үлгэр нь энэ ном боллоо. Я.Ганбаатар орчуулгын энэ бүтээлтэйгээ зэрэгцүүлэн “Нанхиадын сонгодог утга соёл ” хэмээх томоохон бүтээлээ хэвлүүлж байгаагийн зэрэгцээ “Тэнгэрт бошгоор үүдсэн их хүн улсын түүх оршвой ” нэрт түүхийн судалгааны ном ,”Моодун Шаньюй” нэрт түүхэн роман бичиж дуусгаад байна.
Монголчууд нэг хэлний соёлын ертөнцийг өөр хэлний соёл руу нүүлгэхийг “дуун хөрвүүлэх” “орчуулах“ хэмээх үгээр илэрхийлдэг билээ. Дуун хөрвүүлэх гэдэг нь дуу аялгууны эгшиглэн хийгээд түүний сэтгэлийн дүрслэлийн айзам нугалааг яг эргүүлэн тавих лугаа дүйлгэн өөр хэл рүү буулгахын учрыг сэнхрүүлсэн мэт. Орчуулах гэдэг нь нэг хэлийг нөгөө хэл рүү зөөхдөө од эрхисийг огторгуйгаар оруулахын дайтай ажил эрхэлдэг хэмээн нэгэн орчуулагч зүйрлэсэн бий.
Чухам од гарагийн өөр өөр орд гэрийг бие биесд нь зорчуулах мэт нөр хичээнгүй үйл бүтээж, монголын утга соёлын эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсны цагаан буян өнө үүрд дэлгэрэх болтугай.

2006.06.30
Posted by G Mend-Ooyo at 3:12 AM

Feb 17, 2012

“Дуун хөрвүүлэгч” цол хүртэв

эх сурвалж: http://old.num.edu.mn/Default.aspx?tabid=58&ctl=Details&mid=899&ItemID=935



МУИС-ийн ГХСС-ийн багш, Күнзийн Институтын дэд захирал, хэлбичгийн ухааны доктор (Ph.D) М.Чимэдцэеэ Монголын орчуулагчдын эвлэлийн дээд шагнал “Дуун хөрвүүлэгч” цол, цалин мөнгөн тэмдэгээр шагнагдав.

“Дуун хөрвүүлэгч” цол тэмдэг нь анх 1994 онд анх үүсгэж, орчуулгын шилдэг бүтээл туурвисан хүмүүст олгож эхэлсэн нэр хүндтэй шагнал бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 25 хүн хүртсэн байна. М.Чимэдцэеэ нь “Хятадын сонгодог утга зохиолын дээж” цуврал эрхлэн гаргаж, Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл”, “Их суртахуй”, “Сүнзийн дайтахуйн ухаан” зэрэг сонгодог судар туурвилыг орчуулан хэвлүүлсний учир уг шагналыг хүртсэн ажээ.

Нийтэлсэн: Ariuntsetseg.
Огноо: 10.02.12
Уншсан: 1047

Jul 12, 2011

Ж.НЭРГҮЙ: “Хүн, араатан, бурхад”-аа хулгайлуулчихлаа ...

http://www.mongolnews.mn/w/13986

2010-12-14 11:38














Түүний  орчуулгын бүтээлийн сонголт тун өвөрмөц байдгаараа бусдаас давуу, сонирхолтой  байж чаддагийг уншигчид андахгүй. Нэг сонсоход Сергей Есениний “Сонгодог шүлгүүд”, нөгөө сонсоход Саддам Хусейны роман, эсвэл бүр доошлоод Тополийн “Ор хөнжлийн Орос орон”, эсвэл бүр дээшлээд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг гаргачихсан дуулддаг. Заримдаа түүнийг Бароны үнэнч анд хэмээн хошигнох нь бий.
Учир нь Барон Унгерн гэдэг хүний талаар манайхан дайсан гэдгээс өөр ойлголтгүй байхад тэрбээр өөр өнцгөөс нь харж, судалсан нэгэн юм. Бас нэг зүйл гэвэл, Ж.Нэргүйг Монголдоо бүхэл бүтэн Чойбалсан хотын ундны ус цэвэршүүлэх станцыг эхлээд аж ахуйн аргаар босгож, дараа нь социализмын үеийн Оросын нэгэн том Хүрээлэнгийн зураг төслөөр бүрэн телемеханик удирдлагатай  станц бариулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр нь өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе гэнэ. Одоо харин нийгмийн оюун санаа, сэтгэлгээг  цэнгэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй түүнтэй ярилцлаа.  

-Цэвэр, бохир усны мэргэжилтэй хүн яаж яваад бичгийн хүн болов? 
-Минскт тэр мэргэжлээрээ сурч, төгссөн юм. Тэр үеийн нийгмийн захиалга юм уу даа. 70-аад оноос их барилгажилт хүчээ авахад түүнд чинь суух хүмүүсийнхээ усыг нь бэлдэх, хаягдлыг нь зайлуулах хэрэгтэй болдог юм байгаа биз дээ. Шинжлэх ухааны талаас нь шүү дээ. Ингээд л анхны 10 гаруйхан мэргэжилтний нэг болох хувь хүртсэн. Харин хүн бүр дурласан, сонирхсон ажлаа өөрөө сонгож болох нийгмийг авчирсан 1990 оны  ачаар л хар багын мөрөөдлийнхөө зам руу орчихсон юм. 
 
-Инженер байсан үеэ дурсаач?
-Уг нь анхны мэргэжлээрээ 13 жил ажилласан л даа. 10 жилд нь Дорнодын Ус, сувгийн ерөнхий инженерийн алба хашиж. Шинэ жилийн шөнө хагарсан шугамаа гагнаж хот руу ус өгөх гээд нусаа хамартаа нааж л яваа, тэвэрт багтамгүй бүдүүн бохирын яндан дундуур ч мөлхөж л явлаа. Цэвэрлэх диск нь дотроо гацчихгүй юу. Тиймэрхүү л ерөнхий инженершүү юм байж. Шингэн хлорт ч цохиулж л явлаа. Ногоон утаа суунаглаад л явчихсан. Амьсгаа авч чадахгүй, нүд л бүлтэлзээд байгаа юм чинь. Өлзийсайхан гэж хлорчинтойгоо хоёулаа арайхийн гүйж гарсан.
Одоо ч хоёулаа амьд шүү. Энэ их амьсгаадаад байгаа маань нийслэлийн утааных гэж бодоод байсан чинь, тэр л хлорынх байж таарлаа гэж одоо бодоод байгаа юм. Хүмүүс тамхиных л гэдэг юм. Миний тамхи бол энэ хотын утаа, майны дэргэд экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ. Өдий зэргийн хорыг бол яахав, зөвшөөрөхөөс дөө гээд лабораториор эрхбиш оруулчихсон юм чинь. За тэр ч яахав.
Манай Дорнодын төвлөрсөн хангамжийн ундны ус зэв ихтэй, шингэхэн хар цай шиг л юм байдаг байлаа. Хүрэн нүүрсний ордтой газрын ундны усны эх булагт төмрийн дутуу исэл их байдаг юм. Түүнээс салах ганц арга бол Төмөргүйжүүлэх станц. Зэвнээс нь ангижруулна гэсэн үг. Шугам угаагаад ч, гүний худгаа тэсэлгээний аргаар лайдаад ч нэмэргүй. Тийм станцыг зөвлөлтийн мэргэжилтэнтэйгээ анх ашиглалтад оруулж байсан сайхан үе байлаа.
Монголд өөр хаана ч байхгүй. Багануурын оросууд ч босгож чадаагүй зүйл. Одоогийн энэ МонИнжБарынхан барьсан юм. Хмелевский гэдэг тэр орос инженерийн л ач даа. Хөөрхий минь одоо Эльбрусынхаа хормойд, тэр жилийн Гүржийн бөмбөгдөлтөнд байшингаа сүйрүүлчихээд сууж байдаг юм гэсэн. 
 
-Ер нь нэг хэсэг манайхан ажилдаа эзэн болж, хийсэн шиг хийдэг байсан шүү.  
-Тэгэлгүй яах юм бэ! 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэс л үндэсний мэргэжилтнүүд маань чадваржиж эхэлсэн шүү дээ. Одоо бол харин чадвартай, оюуны талх бэлтгэж чаддаг хүмүүс нь нийгмийн пирамидынхаа орой дээр сүндэрлэх биш, хормойд нь хэвтэж байдаг цаг ирж.

-Уг нь та түрүүн ардчиллын ачаар гэж ярьж байсан. Гэтэл одоо эсрэгээр нь сөрөг талаас нь яриад байх юм. 
-Тэр үеийн ардчилал одоо утгаа алдаад будаа байтугай “пида”/хүүхдүүд бүтэн хэлж чадахгүй ингэж хэлдэг биз дээ/ болчихоод байна. Өнөөдөр, тэртээ дээр байгаа хүмүүсийг сэтгэлгээнийх нь ёзоороор солихгүй бол нийгэм маань уулын уруу руу өнхрүүлсэн чулуу адил доошоо л жирийсээр байх болно.  Ийм байгаагийн гол шалтгаан нь сэтгэлгээний хоосрол, туслах шалтгаан нь олигтой сөрөг хүчин байхгүйд л байгаа юм. 

-Өнөөдөр Монголд сөрөг хүчин байгаа биз дээ? 
-Байхгүй ээ, байхгүй. Ардчиллын эхэн үед байсан, 2000-2004 онд байсан.  Түүнээс хойш манайд өөрсдийгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бодчихсон 77 хүн л байна. Нэг нь л хууль ёсных, бусад нь завшигчид. Бүгдээрээ ч биш л дээ. Хүчтэй сөрөг хүчингүй улс орон хэзээ ч хөгжихгүй. 77 толгойтой могой үхэр тэргэнд ч дайруулна. 

-Одоо тэгээд яахав?
-Хүчтэйхэн Ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан намынхан парламентад байгаа цагт Үндсэн хуулиндаа тийм өөрчлөлт хийхгүй. Тэд чинь ардчиллынхаа зарчмаар “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэдэг ардын мэргэн үгийг үхтлээ баримтална. Бүгдээрээ зөвлөөд буруу юм хийчихвэл хариуцлага хүлээхгүй, хэн рүүгээ ч чихэж чадахгүй, амар шүү дээ. 

-Хуучин МАХН ч гэсэн их л туйлширдаг шүү дээ. 
-Тэд бол түүвэрлэж авсан түүхийнхээ хуудаснууд дунд төөрчихөөд яадгаа алдчихсан улс. Барьсан ташуураа ч олж харахгүй байгаа. Тэгсэн мөртлөө ерөнхийлөгчөө үл тоомсорлоно. Ерөнхийлөгчид нь ч гэж эрх мэдэл хомс. 1990 оны Ардын их хурлын л гай. Эх орон маань эзэнгүй болсон. “Азаргаа алдсан адуу” гэдэг шиг. Олон эзэнтэй юм банзал хүүхэнтэй л адилхан.

-Таны яриаг сонсоод бас орчуулж байгаа бүтээлүүдийг тань харахад яагаад ч юм бэ тэрс үзэлтэн гэж төсөөлөгдөөд байх юм. 
-Монголд одоо жинхэнэ утгаараа улс төрийн тэрс үзэлтэн байхгүй. Өмнө нь Р.Чойном, О.Цэрэндорж, “Япон” ЦэндТөмөр-Очир гээд жинхэнэ тэрс үзэлтэй, сэтгэл, зүрхэндээ үнэнч хүмүүс байсан. Ер нь тэрс үзэлтэн гэдэг чинь олон янз. Сэтгэлгээний, сахилга батын, улс төрийн тэрс үзэлтэн гээд л. Эсэргүү сэтгэлгээтэй гэсэн үг. Хүмүүсийн хэлдгээр, ертөнц даяар “хараалгасан” Саддам Хуссейны номыг орчуулдаг “тэнэг” амьтан намайг өөр өнцгөөс нь харвал оюуны тэрс үзэлтэн байж болох л юм. 

-Тэгсэн мөртлөө өнөөх айхтар хурц нийтлэлүүдээ бичихээ больчихож.  
-Хүний амьд явах арга нь юу вэ гэхээр бодит хандлага, зөв сонголт. Харин амьд явах хэрэгсэл нь бол оюун ухаан. Яг өнөөдөр манайд сэтгэлгээний хоосрол, оюуны өлсгөлөн болчихоод байна. Толгойд нь юм хийхгүйгээр хэчнээн сайхан хувьсгал хийгээд нэмэргүй гэдэг нь манайд батлагдлаа шүү дээ. Илжигний чихэнд алт хийгээд хэрэггүй гэдэг биз дээ. Тэгэхээр би элдэв юм бичиж хүний хараал идээд яах юм? Номоо л мэрээд сууж байвал барав. Ер нь урам хугарна гэж байдаг. Манайхан одоо тийм дээрээ тулчихаж. Оюунлаг, шударга хүмүүс урамгүй болж, хурц, хурц нийтлэлүүд бичихээ больж. Бичдэг байсан хэд нь дээр үеийн номч лам нар шиг “даяан хийх” гээд алга болцгоочихож, сураг нь тасарчихаж. Аливаа үндэстэн этносын хувьд мөхөл рүүгээ ойртохоор ингэдэг юм. Нийгэмдээ урам хугарна гэдэг чинь шударга хүмүүсийн нулимсны суваг бөглөрчихөөд байна гэсэн үг. 

-Та ер нь хэзээнээс эхлэн юм бичиж, орчуулах болов? Өөрийн уран бүтээлээ яриач?
-Уг нь миний шүлгийг анх наймдугаар анги төгссөн бандирхуу юм байхад маань агуу их Гайтав гуай “Үнэн” сонинд тавьсан байдаг юм шүү. Төгсөж ирээд ус, сувгийн шугам хоолой, эхнэрийн пансан хормой, ээжийн ширүүн харц гурваас “эмээгээд” олигтой юм бичиж амжих ч үгүй, чадах ч үгүй байлаа. Ухаанаа олохгүй л байхгүй юу. Яахав, 1984 онд Дорнодод байхдаа анхны шүлгийн түүврээ гаргасан. Тэгээд жаахан шуурхайлж эхэлсэн. 2005 онд гаргасан “Сэтгэл хазгар биш бол…” түүврээ харин овоо болчихсон гэж сэтгэлээ зогоож явдаг шүү. Хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”-даа бол хамгийн их хайртай.   1990 оноос өмнө зөвлөлтийн мэргэжилтнүүдэд синхрон орчуулга хийж явснаас биш бичгийн орчуулга хийж явсангүй. 90-ээд оны сүүлээс л бичгийн орчуулгаа эхлэх шив дээ. Орчуулгын номуудыг маань мэдэх юм чинь тоочоод яахав. 

-Та яагаад заавал Есенин, Барон Унгерн, Высоцкий гээд зарим хүний хэлдгээр түвэгтэй зүйл сонгож орчуулдаг юм бол? 
-Миний хувьд гэвэл, амь зуух арга маань л энэ шүү дээ. Хэр сайн ном гаргана, төдийчинээ хэдэн төгрөг илүү орж ирнэ. Хэдэн ном маань л зарагдаж байвал болох нь тэр. Нэгдүгээр зарчим маань энэ. Хоёрт гэвэл нэгэнт л үгийн эрэлд хатаж үйлээ үзэж, үсээ үгтээх тавилантай юм бол хэн бүхний сонссоныг л дамжуулах гэж, хаана ч гэсэн байж л байдаг эрээн цаасыг л орчуулах гэж бөв бөөрөнхий толгойгоо цахим бичүүртэйгээ адилхан дөв дөрвөлжин болтол суугаад яах юм бэ! Орчуулга гэдэг бол миний хувьд “хообий” гээч нь байхаа болиод амь, насны маань салшгүй нэгэн хэсэг болчихлоо. Тийм болохоор сонин содонгоос нь түүж орчуулахыг л хичээдэг боллоо.
Сонин содон юм л ухаан тэлдэг. Тэрнийг нь харин монгол руугаа чинээнд нь тултал буулгах хэрэгтэй. “Алтан загасны үлгэр” шиг. Дэлхийд нэгэнт шалгарчихсан, соригдчихсон асар олон ном цаана чинь биднийг хүлээгээд хэвтэж байна. Нацагдоржийн “Хуучин хүү” шиг хөмөрсөн тогоон дотроо л суугаад байж болохгүй шүү дээ, энэ чинь.  Уран бүтээл гэдэг чинь олон янз, түүнийгээ дагаад амь зуух арга нь бас олон янз. 
Ухаандаа, би яруу шүлэг бичлээ гээд уншигчиддаа түр зуурхны сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс биш, ухааныг нь нэмэхгүй. Данзангийн Нямсүрэнгийнх шиг авъяас надад байхгүй. Сэтгэлийн цэнгэлээр хорвоогийн хатууг давахгүй, ухааны бяраар туулна. Ухаантай юм уншиж байж л ухааны хэлтэрхий олж авна. Өөрийн олж уншсан өчүүхэн ч болов зүйлийг бусдад хүргэхийг  л хүсдэг хүн. Өвгөчүүл үхэхээ дөхөхөөр ач нарынхаа толгойд юм хийхийг боддог биз дээ? Тэгэхээр ах чинь бол нэг сумаар хоёр туулай буудаж яваа хүн.  Яагаад заавал тиймэрхүү Высоцкий мэтийг шүүрч аваад байна вэ гэхээр тэднүүсийг чинь над шиг танхай, солиотой нь л барьж авна шүү дээ. Высоцкий чинь жинхэнэ оюун санааны тэрс үзэлтэн байсан хүн.
Тэсэхээ байгаад тэсэрчихсэн юм. Тиймэрхүү хүмүүсийг орчуулна гэдэг бол ойлгоно гэсэн үг. Гэдэс дотрыг нь ёнзог тамжидаар нь онгично гэсэн үг. Яруу найраг гэхэд л уянгыг нь олно гэсэн үг. Тэрнээс биш “подстрочный перевод” (Үгчилсэн орчуулга. Сур.) гаргачихвал өнөөх Есенинийг чинь “Өө үхсэн баас, Есенин, Есенин л гээд сүйдээд байсан, иймхэн амьтан байсан юм уу?” гээд цааш нь чулуудчихна.
Орчуулагчийн хариуцлага гэж энийг л хэлдэг юм. Хэрвээ би өөрөө шүлэг бичих болбол хамгийн түрүүнд толгой дотор маань онгодоороо давхиад ороод ирсэн үгийг л цаасан дээр буулгах эрхтэй байдаг. Есенинийхийг тэгэх эрх надад байхгүй. Одоо чинь агуучуул алхам тутамд тааралдах болсон шүү дээ. Онгодтой болгон нь өөрийгөө Лхагвасүрэн гээд, орчуулдаг болгон нь өөрийгөө Аким гээд, дуулдаг болгон нь өөрийгөө Чимидцэеэ гээд бодчихдог байх. Би ч мөн саяхныг хүртэл тэгж л бодож явсан. 
 
-Гэхдээ л таны орчуулгуудыг гайгүй сайн гэдэг шүү дээ. 
-Яахав дээ, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л тэр. Өгүүлэхүйн сайхан арслангууд нь тэнгэртээ морилчихсон болохоор жаахан гайгүй санагдаж байгаа хэрэг. Нэг л мэдэхэд Л.Хүрэлбаатар гуай шиг “Огторгуйн цагаан гардиуд” маань нисээд л явчихсан байх юм байна шүү дээ.  Би ч өөрөө их гайгүйхэн шиг монголчлохыг хичээдэг. Тухайлбал, чи тэр Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” дотроос нэг юмыг анзаарсан уу? 

-Юуг?
-Тэр 1000 гаруй хуудсан дотор чинь “ба” гэсэн үг ганц ч байхгүй. 
 
-“Ямар “ба”?
-Яахав дээ, холбоос “ба” л байхгүй юу? “Чоно ба долоон ишиг”, “Ленин ба Октябрь” гэдэг шиг. 

-Яагаад?
-Чадлаа үзүүлж байгаа юм. Даанч манайхан тэрнийг анзаарахгүй л дээ. “Ба” гэдэг чинь үг их муухай үг шүү дээ. Муухай сонсогдохгүй байна гэж үү?

-Гэхдээ л наадхи чинь жинхэнэ монгол үг шүү дээ? 
-Тэглээ ч гэсэн, муухай (Ярвайв) үг... Өөр чи бас нэг юм анзаарсан уу? Энэ “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”-ыг уншихдаа. Наад дотор чинь 86 үгтэй өгүүлбэр байгаа. 

-86 үгтэй? Алинд нь байгаа юм бэ? 
-“Ариун хайрын тухай шасдир” дотор нь байгаа. Бас л чадлаа үзүүлж байгаа юм. Гэхдээ Ринчин гуай, Навааннамжил гуай, А.Дашням гуай, Урианхай гуай энэ тэрийнхийг бодвол зүгээр л сорилт. Жинхэнэ монгол хэлнээсээ өдөр хоногоор холдож байгаа энэ үед залуучуудад хэрэгтэй шүү дээ. Наадхид чинь би хуучны сонгодог хэлний бичлэг оруулахыг хичээсэн юм. Эх зохиол нь ч тийм юм шүү дээ. Шекспирээс яг 75 жилийн өмнө бичигдсэн юм чинь. -

-Нээрээ тийм байна шүү дээ. Би зүгээр л уншаад өнгөрчихсөн байна. 
-Чамд анзаарагдалгүй өнгөрсөн л бол орчуулга нь болоод явчихсан хэрэг. Эмгэнэл болохоор их хүнд л дээ.

-С.Есенинийг ч гэсэн орчуулахад үг хэллэг нь хүнд, сэтгэлд буухад хэцүү гэх юм билээ. 
-Сергей Есенин хүнд биш ээ, зүгээр л асар баялаг, тансаг хэлтэй найрагч. Гоё ш дээ, орчуулахад урамтай. Тосон дээгүүр гулгаж яваа юм шиг аваад давхичихдаг юм. Дурласан сэтгэлд бол гайхалтай бууна. Шүлгүүд нь ямархан тансаг билээ? Өглөөний нар шиг ариун тунгалаг, эсвэл хайрын бачуурал шиг хав харанхуй. Бачуураад байгаа мөртлөө дуулаад байдаг юм.  Би саяхан Б.Лхагвасүрэн гуайн тулгаснаар оросын хараал, салхин сарны явдлын яруу найргийн нэг ном орчууллаа. “Ёстой элэг авнаа”. Сайн хараал, салхин сарны явдал хоёрыг бичээгүй зохиолчийг сайн зохиолч гэдэггүй юм. Тэрэн дотор гүн А.Толстой, тариачин Есенин хоёрын амаар тэмдэглэгдсэн, Петр хааны нэг амиар хэлдэг байсан 165 үгтэй хараал, “Запорожийн хасгуудаас Түрэгийн султаанд бичсэн захидал” ч байлаа. Тийм нэг уран зураг байдаг шүү дээ. Үнэн түүх байхгүй юу. Харин Петрийн хараалуудыг орхихоос аргагүйд хүрсэн. Уг нь би чинь усан цэрэг байсан орос, белорусь оюутнуудтай андалдаж л явсан хүн шүү дээ. Тэднүүс чинь нэг амиар 32 давхар хараалыг тоохгүй пулеметолчихдог улс. 

-Таны Есенинийг нутагшаад эхэллээ гэх юм билээ. 
-Уянгыг нь олсон юм байлгүй дээ. Ер нь Есениний уянга л хамгийн нууцлаг гэж оросууд ярьдаг. Түүнийг өөрийн болгохын тулд сонсголынх нь, хөгжмийнх нь мэдрэмжийг олсон байх ёстой юм гэсэн. Хэлнийхээ үзүүрт цөцгий шиг тамшаалах хэрэгтэй. Зөвхөн “Правда” сонины орос хэлтэй байх нь хангалтгүй. Яруу найрагчийн өчүүхэн ч болов авьяас хэрэгтэй, орос ахуйг нь мэддэг байх ёстой. Тэр ч бүү хэл, уран уншигч байх хэрэгтэй. Өмнө нь Есенинийг манай томчуул бөмбөчүүлж л байсан. Гэхдээ тэд уянгыг нь олох байтугай улиангарыг тоорой мод гээд буулгачихсан байдаг юм байна. Саяхнаас л олж үзлээ. Тэгэхээр чинь яаж нутагших юм бэ? Рязаньд юуных нь тоорой мод байхав гэдгийг логик талаас нь ч гэсэн эргэцүүлэх л ёстой байсан биш үү?
Тэр ч бүү хэл “Анна Снегина” найраглалд нь байдаг Слыхали дворцовые своды Солдатскую крепкую “мать” гэсэн хоёр мөрийн “свод, мать” гэдэг үгсийн салаа утгыг мэдэхгүй, “Ордны олон хуулиудыг мэдлээ. Орос цэргүүдийн хараалыг сонслоо” гээд туучихсан байгаа юм даа. “Свод” буюу “хүнхэр адар” гэдгийг “Свод законов” буюу “Хуулийн эмхэтгэл” гээд андуурчихаж. Энэ мөрөнд, бүр хашилтанд байгаа “мать” гэдэг чинь ээж гэсэн ч үг биш, хараалын ерөнхий нэр -“маты” ч биш шүү дээ. Уг нь бол  “Шилтгээн харшийн хүнхэр адрууд Шивэртэй цэргүүдийн “эхийгээ охмор”-ыг ч сонсжээ” гэсэн хоёр мөр босох байж.
1917 оны намар Өвлийн ордон руу дайран орсон зэрлэгүүдийн дүр зургийг Есенин тэгж л буулгасан байдаг. Миний нэмсэн “Шивэртэй” гэдэг нь бол яахав, толгой холбохын тулд л оруулсан тодотгол үг. Шивэртэй байх нь ойлгомжтой л юм чинь. Одоо бол Есенинээс нэмж орчуулах юм надад л лав байхгүй. Ноднингийнхийгоо өөрөө дахин редакторлоод, дээр нь баяжуулаад гаргачихлаа. Энийгээ би “Классический перевод” (Сонгодог орчуулга. Сур) боллоо гэж бодож байгаа шүү. Манайхан ийм үг сонсвол боогоод үхчихнэ биз. Үнэн л юм чинь. Даанч манайд орчуулгын байтугай уран зохиолын судлаач гэж ганц ширхэг ч олигтойхон амьтан байхгүй. 
 
-Даанч дээ?
-Үнэн, үнэн. Олигтойхон судлаачид байхгүй болохоор уран зохиол нь хөгждөггүй юм. Их, дээд сургуулиудынх нь гадаадын уран зохиолын программ ч гэсэн дээ, ядуухан шүү дээ. Судлал талдаа бол Билигсайхан гуай “Утга зохиол, урлаг” сонин дээр саяхан “Монголд ер нь олигтой роман байхгүй” гээд овоо юм дуугарчих шиг болсон. Дээхэн цагт гадаадын уран зохиолыг агуу мэддэг хүмүүс олон байсан юм аа. Талийгаач Готовын Нямаа гуай энэ тэр гээд л. Тэд бол Сонгодог орчуулга гэж юу байдгийг сайн мэддэг байлаа. Есенинээс хойш навс уначихаад, дайн тулаан, эх оронч үзэл, пролетарийн хувьсгалын тухай нийтлэлийн шүлгүүдээр онгодоо хазаарлуулчихаад байсан Оросын яруу найраг Пастернакийн Шекспирээр дахин өндийсөн байдаг юм. Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, хэд хэдэн сонетын Пастернакийн орчуулга л жинхэнэ Сонгодог орчуулга гэдгийг хавчиж хавчиж, дүрст лагшингаа номын агаарт хураасан хойно нь л, өөрсдөд нь гай болохоо болихоор нь л нэг юм хүлээн зөвшөөрсөн шүү дээ.  
 
-Одоо сэдвээ жаахан өөрчилье. Та Барон Унгерны тухай нэлээд эртнээс бичиж, ярьдаг байсан. Түүний тухай түүхэн жүжиг, кино хүртэл бичсэн гэл үү?   Энэ хүнийг яагаад  ингэж онцолдог юм бэ? 
-“1921 он” нэртэй жүжгийн зохиол бичээд драмын театраас зарласан уралдаанд өгөх нь өгсөн. Богд, Барон хоёрын эрхэмсэг харилцааны тухай, монголчуудын нүүсэн шатрын тухай өгүүлсэн юм. Бас өмнө нь нэг кино зохиол аятай юм бичээд ном болгоод хэвлүүлчихсэн. Одоо бол тэрнийгээ хаячихсан. Тусгаар тогтнолын үнэ цэнийн сурталчилгаанд зориулдаг мөнгө гэж Монголд байдаггүй юм байлгүй. Уг нь би энэ талаар Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн. Энэ муу ёрын “Улаан баатар” гэсэн нэрийг сольё гэж ч бичсэн, тоохгүй юм аа.
Эсвэл наадуул нь Ээбээ даргад дамжуулдаггүй юм уу, эсвэл солихынхоо оронд нүүлгэх нь зөв гэж үзээд байгаа юм уу, бүү мэд. Өргөө гэвэл хичнээн сайхан сонсогдохов. Жинхэнэ шүншигтэй нэр гэдэг чинь тэр.  Унгерны тухай киног уг нь Монгол Улс л түрүүлээд хийчих ёстой юм. Колчакийн тухай ямар сайхан эрхэмсэг кино байдгийг бид үзсэн. Колчакийн 5 метр өндөр хөшөөг Эрхүүд босгоод хэдэн жил болчихлоо шүү дээ. Хэн нь юунаас айгаад байгаа юм, мэдэхгүй. Сэтгэлгээний чин зориг л  дутаад байгаа нь энэ. 
Унгерн Монголд орж ирээгүй бол бид өнөөдөр Хятадын Өвөрмонголын л нэг провинци байх байсан.  Би саяхан маш чухал хоёр баримт үзлээ. Юу гээч? 1920 оны арван нэгдүгээр сарын 4-нд Ажилчин, тариачны улаан армийн ерөнхий командлагч Л.Б.Каменев Барон Унгерны эсрэг тэмцэхэд нь Хятадын бүгд найрамдах улсад туслах тухай  6528 тоот тушаал гаргасан байна. Тэр тушаалд “Гадаад явдлын яамтай зөвлөлдсөн тул Хятадын талын хүсэлтийг хүлээн авч, цагаантан Барон Унгерны цэргийг Монголын нутаг дээр  бүрмөсөн  бутцохих үйл ажиллагаа явуулахыг тушааж байна” гэсэн байна.
1920 оны намар шүү дээ. Тэгээд л Щетинкиний дээрэмчин партизанууд наашаа цуваад эхлэхгүй юу. Үүнээс гадна Сүхбаатарын партизанууд улаан цэргийн тусламжтайгаар  Хиагтыг чөлөөлсөн гэдэг. Тэр бол 1921 оны гуравдугаар сарын 18-нд болсон үйл явдал. Тэгвэл Монголын хувьсгалчдад туслах цэргийн ангиудыг оруулах албан ёсны шийдвэрээ 1921 оны зургадугаар сарын 23-нд л Бүх Оросын Төвийн гүйцэтгэх зөвлөл гаргаж, Ленин,  Свердлов  хоёр гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр зургадугаар сараас өмнө орж ирсэн цэргүүд бол…
 
-Ямар учиртай юм?
-Бароноор далимдуулж Монгол орныг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулсан. Хятадтай хийсэн хэлэлцээрийнхээ дагуу буюу ах, дүү гамингийнхаа дайсан Бароны цэргийг бут цохихоор ирсэн хэрэг шүү дээ. Нөгөө муу хэлээд байгаа Бароноосоо  ялгагдах юмгүй, хэн ч дуудаагүй байхад саахалтынхаа айлд дайраад орсон хэрэг. Гэхдээ энд нэг их ухаарал байх ёстой. Улаан нь ч бай, цагаан нь ч бай Оросын хүчээр л манайх чинь Европ руу ойртсон юм.  Муусайн гамингуудаас нь монголчуудыг салгаж өгсөн учраас Бароныг би хүндэлдэг. Ганц энүүгээр нь ч биш. Тэр хүн Богд гэгээнийг хаан ширээнд нь эгүүлэн залсан. Ирэх жилийн цагаан сарын шинийн 15-нд дахин заларсных нь 90 жилийн ой тохионо. Манайхан энэ тухай огт ярьдаггүй юм. Элэрч баларсан Хүннүгийн үеийг  л яриад байдаг. Тэгвэл 1691 онд Манжид эзлэгдээд, тэрнээс хойш 220 жилийн дараа Монгол нутаг дээр анх удаа тусгаар улс  байгуулсан хүн нь Богд хаан шүү дээ. Бароны цэргүүд ч гэсэн Монголд ялагдаагүй, зүгээр л байлдаж залхаад зугтаагаад явчихсан юм. 2500 хүн. Унгерны дараа Азийн морин дивизийг толгойлон үлдсэн тэр гурван хурандаад Монголоос дайны хөлийг зайлуулсных нь төлөө хөшөө босгох хэрэгтэй юм. Байлдвал байдсугай гэсэн бол ямар гээчийн цусан далайд Монгол орон маань живэх байсныг хэлж мэдэхгүй. 
 
-Хэн, хэн гэдэг хурандаанууд?
-Торновский, Хоботов, Парыгин гэдэг юм. “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн” гэдэг номон дээр тодорхой байгаа шүү дээ. Манайхан дуугүй л суугаад байх юм. 

-Түүхээ мэдэхгүй болоод ярихгүй байна уу, мэдсэн ч сөхөхийг хүсэхгүй байна уу?
-Одоо бол мэддэг болж эхэлж байгаа. Гэхдээ түүхээ заах, сургах номлол нь социализмынхаараа үлдчихсэн. Түүхчид маань л өөрийн гэсэн толгойгүй хэвээрээ байна. Толгойгүй хүн амгүй. Амгүй хүн дуугарахгүй. 

-Ирэх жил тусгаар тогтнолын 100 жилийн ой болно гээд л түүхийн хуурай хичээл заагаад байх юм. 
- Тэр ”XX зуун” нэвтрүүлгийг  нь хар даа. Дандаа л социализмын номлолоор яриад байгаа биз дээ? Социализмын үеийн л заах арга шүү дээ. Шинэ, сонирхолтой юм юу ч алга. Залуучууд тэрнийг нь хялайж ч харахгүй. Тэрнийхээ оронд хялбаршуулсан, театрчилсан тоглолт нь дээр. “Бага тайз” гэдэг шиг, богинохоон, богинохон юмнууд. “Монголын түүхийн сонирхолтой өгүүллүүд” ч гэдэг юм уу? “Онцгой үеүд” ч гэдэг юм уу? Гэхдээ сонголтоо сайн хийх хэрэгтэй. Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн хэсэг байсан нь хамаагүй дээр. Энийг чинь ганц би яриагүй, хүн бүхэн гадуур ярьж байна. Таксины жолооч нарын ярьдаг юм нь гэвэл Их хурлыг муулах, хотын утааг хараах, монгол телевизийг голох гурав л болсон шүү дээ. 
 
-Одоо л таны ам халаад ирлээ. 
-Ам халж байгаа юм биш ээ, бухимдсандаа ингэж байгаа юм. Бас нэг жинхэнэ эмгэнэл байна. Ноднинхон доо, нэг хувийн телевиз өглөөнийхөө нэвтрүүлгээр “Энэ өдөр тохиолдсон дэлхийн түүхэн үйл явдлуудыг танилцуулъя” гээд ярьж байна аа. Хөх инээд биш, бүр уур хүргэчихэж байгаа юм чинь.  Яаж байна гээч? “Владимир Ильич Ленин.. гээд бүр овог нэртэй нь тунхаглан зарлаж байгаа юм шүү, -Энэ өдөр албан өрөөндөө Правда сонин уншиж байгаагаар анх удаа зургаа авахуулжээ” гэж. Ёстой ичмээр! Тэр муу алуурчны хэзээ зургаа авахуулсан нь хэнд хэрэгтэй юмб? Өнөөх коммунизмын чинь үзэл суртал! Өнөөдрийн залуучууд тийм юм сонсох ч үгүй. Ялангуяа дунд ангийнханд үзүүлэх, уншуулах юм Монголд байхгүй болсон шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй насныхан бол тэднүүс. Тийм болохоор писи тоглохгүй яах юм?

-Нээрээ тийм шүү. Дунд ангийнханд уншуулах юм байхгүй. 
-Чи байз л даа. Сургуулийн өмнөх насныхныг бол саатуулах ном цаана чинь хахчихаад байна. Зурагтай зураггүй, ярьдаг хэлдэг, исгэрдэг шүгэлддэг номнуудаа лангуунууд нь дааж ядаж байна. Гэтэл өнөөх 10-15-тай охид, хөвгүүдэд чинь унших юм ч олдохгүй, бэлэглэх ном ч харагдахгүй. Анагаахын оюутан хүүд “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг бэлэглэчихэж болно, харин арван тавтай бандид хичнээн удаа Монголын нууц товчоог бэлэглэх юм бэ? Энийг чинь бидэн шиг өвөө нар л хамгийн түрүүнд олж хардаг юм байна. Өнөөдөр би Оюуны өмчийн газраар орлоо л доо. Чинбат дарга нь үсээ үгтээгээд сууж байх юм. 

-Яагаад? Тийм номнуудыг хулгайлаад байна гэж үү? 
-Үгүй дээ, харин тийм номнууд байдаггүй гэж зохиолч, орчуулагчдыг буруутгаад сууж байна. Бид чинь дэндүү томдсон ухаантай болчихсон юм байна шүү дээ. Өсвөр насныхнаасаа тасраад явчихаж. Гэгээн хайрын тухай ч юм уу, нинжин сэтгэл, эр зоригийн тухай сайхан хүүрнэлүүд, өнөөх Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”, Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд” шиг юм алга. Тэгэхээр тэр банди нар чинь яах юм бэ? Түлээ хөрөөдөж, нүүрсээ үүрсээр байгаад л 18 настайгаа золгох юм уу? Охид нь болохоор хумсаа будаж, эгчийнхээ даашинзыг тайрсаар цагийг элээх үү? 

-Уг нь ч зохиолч, орчуулагч та нарын л буруу байна шүү дээ. 
-Тэгээд харин яагаав дээ. 

-Одоо л та тийм юм руу орох болж дээ. Рерихийн “Азийн зүрх” ч гэх шиг энэ Шамбалын орны эрлийг чинь тэднүүс унших юм уу? Өсвөр насныхан л шүүрээд авдаг ном орчуулаач.
-За мэдэхгүй, мэдэхгүй, шүүрээд авдаг номыг нь хулгайлаад авчих юм байна шүү дээ. 

-Яасан? Бас л оюуны өмчийн хулгай юу?
-Тийм болохоор нь л би тэр Чинбатад нь бараалхаад явж байна. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг маань аль ноднингоос эхлээд энэ сайтууд чинь хулгайлаад тавьцгаачихсан юм байна шүү дээ. Даанч энэ зунаас эхлээд борлох нь багасчихсан юм аа. “Үнэгүй юманд нугасгүй” гэгчээр. Гэтэл би бас нэмээд хэвлүүлчихсэн байдаг. Их санасан газар есөн шөнө ч хоосон хонолоо л доо.  

-Харин тэгдэг гээд байгаа юм аа. 
-Тэгүүлэх ч үгүй дээ. Хэн нэгний хэд гурван шүлэг, ганц хоёр өгүүллэгийг хулгайлаад тавьчихсан байна гэж сонссоноос биш, ийм том номыг улаан цайм хулгайлчихаж гэж сонсоогүй юмсан гэж байна лээ. 

-Одоо юу хийж байна?
-Хашрахгүй л бас Оссендовскийн “Ленин” гэдэг нэг айхтар номны арьсыг хуулаад сууж байна.

-Та чинь дээр Ленинг алуурчин гээд хэлчихэв үү, эсвэл би буруу сонссон уу?
-Нарийн ширийнийг нь олоод уншчихсан болохоор тэгж хэлж байгаа юм аа. Хэд хоногоос харин хүүхдүүдэд зориулсан гайхалтай үлгэрийн ном маань гарна даа. Английн Редьяр Киплингийн үлгэрүүд гэж байгаа. Манайхан урьд нь Маугли, Мангуст хоёроор нь л мэддэг байсан юм. Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” гэдэг нь ч гарна. Бууж өгөхгүй шүү. 

-За баярлалаа.  

Ярилцсан Ж.Эрдэнэцэцэг

Jul 5, 2011

NTV телевиз : Кино орчуулах, орчуулгын кинонд дуу оруулах үнэ

эх сурвалж: NTV

6 Орчуулгын кинонд дуу оруулах 60 мин, 1 хоолой
8,000₮
7 Кино болон нэвтрүүлэг орчуулах 10 мин
8,000₮
Энэхүү үнийн санал нь 2010 оны 8 сарын 1 -нээс хойш мөрдөгдөж буй болно. 

Apr 22, 2011

Ц.Цэрэн-Очир: Тарнийг орчуулж болдоггүй

http://entertainment.life.mn/r/1234

2011-04-08 09:56:14

-Би таны тухай сонин хэвлэл, бүтээл туурвилаас тань мэдэх болсон юм. Тэр бүгдээс үзэхэд та юм юм үзсэн, санаж сэдэж явдаг хүний нэг бололтой. Тиймээс таны ажил төрөлд хамаатай “цоохор” юм асуумаар санагдлаа?

-Миний юм юм мэдэх гэж ч юу байх вэ дээ. Золоор 1980-ад оны үед төв телевизийн киноны албанд орчуулагч-редактор хийдэг байлаа. Нэг үгээр хэлбэл түүгээр ордог, гардаг бүх төрлийн кино миний бие, хэл, сэтгэлээр шүүгдэн, түмэн олны мэлмий, сонорт хүрдэг байжээ. Тэр үед нэг хүн олон ажлыг хийдэг байв. Би л гэхэд кино орчуулах, орчуулуулах, хянах, үзэх, зөөх, тайлбар бичих гэхчлэн хориод үүрэг хүлээдэг байсан. Уг ойр зурын ажлыг амжуулдаг, шинэ киноны тайлбар бичдэг. Нацагдорж гэдэг гайгүй ч ажиллаж байсныг дарга нар хасчихсан юм. Ингээд шаварт унасан бухын эзэн хүчтэй гэгч болов оо. Ер нь тэнд сайшаал, зэмлэл амсч, “Монгол телеиз” гэдэг их айлын тогоонд “чануулан” олны дунд ажиллаж байж л юмны захтай болох үүд онгойсон болов уу даа.

-Та мундаг зурхайч биз дээ?
-Биш ээ. Тэр агуу их эрдэм ухааны өргөөнд орох гээд үүдэнд нь халиран зогч байгаа нэгэн.

-Тэгвэл зурхайч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Сав,шимийн ертөнцийн барилдлагыг цаг, зүгт шүтүүлж, нийгмийн амьдралыг жинхэнэ зохицулдаг хүн юм уу даа.

-Зурхайч олширчээ дээ?
-Тийм бололтой. XX зууны эхээр энэ Гандантэгчэнлин хийдэд анги Шагдар гэгч гавж байжээ. Хөдөөнөөс садангийнх нь нэг хүн ирж “Ах аа, би ганц хүүгээ ямар хүн болгоё доо байз? гэсэнд “ Хүн болгоё гэвэл чойрт, хүн алуулъя гэвэл манбад, хүүр зөөлгөе гэвэл зурхайд хуруул. Хүн шиг хүн болгоё гэвэл хөдөө байлгаж, хүүхэн авч өгч, мал маллуул” гэсэн юм гэдэг.

-Хүүр зөөх гэдэг нь ямар учиртай юм бол оо?
-Тодруулж хэлбэл, зурхайч хүнийг нөгөө ертөнцөөс егүүтэн, төрөл арилж эхийн умайд орохоос авахуулаад, хожим нь төрөл арилжин буцах хүртэлх бүхий л явдал,мөрийг нь сав ертөнцийн хуулинд шүтэн барилдуулж байдаг мэргэжилтэн. Зурхайн ухаанд хамаагүй юм гэж байхгүй. Цаг хугацаа, зүг чиг, уул ус, гэр бүл, явдал суудал,эмнэлэг, газар тариалан, улс төр гээд юү эсийг тоочиж барах вэ.

-Уул ус гэснээс, саяхнаас нас нөгчигсдөө чандарладаг болсон. Зарим хүн, тухайлбал Г.Пүрэвбат лам таашаахгүй янзтай байсан?
-Ламын үг ортой байх шүү. Бидний монголчууд өөд бологсдоо нар эрт тусдаг, мөн орой жаргадагэнгэр газар, уул дэрлүүлж, уул өшиглүүлэн, Алтангадас, Долоон бурханаа чиглүүлэн нутаглуулдаг нэг үе байсан. Одоо ч мэр сэр тэгж л байгаа. Газрын шинжийн сударт хаан, хатан, эрдэмтэн, харц, зарц, хулгайч, худалч хүнийг тиймэрхүү дүрстэй, шинжтэй газар нутаглуул гэж номлосон байдаг. Гэтэл одоо бүгдийг нь бөөндчихөж байна. Тэр ч эс хэл монголчууд зүгийн муу зүүн-хойд гэдэг. Улаанбаатарын төвөөс бол Алтан- Өлгий гэдэг чинь тэр зүг шүү дээ. Дээр үед тийш нь орос, хятадыг л нутаглуулдаг байжээ. Гэтэл одоо хамгийн охь манлай бологсдоо...Түүнчлэн гал махбодтныг модонд, шороон махбодтныг галд, төмөр махбодтныг шороонд, усан махбодтныг төмөрт, модон махбодтныг усанд оршоодог ёс байсан нь хүүг эхэд нь буцааж өгч буй санаа юм аа даа. Энэ ч мөн зурхайчийн ажил.

-Цаглабар хийдэг хүн чинь зурхайч биш юм уу?
-Над мэтийн эндүү ташаа цаглабарлахуу юм хийдэг болгоныг яахан тэгж хэлж болох вэ. Уг нь цаглабар хийх ч хямдгүй ажил л даа. Ядахдаа таван махбодын чулуугаа зөв тавьчихдаг, 24 улирал, голлосон мэнгэ, шороон үхрийнхээ зурлагыг хүний гар харалгүй яг таг зурчихдаг байвал бусдад тустай юм л даа. Энэ бүхэн чинь дэлгэрэнгүй цаглабарт заавал орж байх ёстой юм гэдэг.

-Буян, нүгэл гэдгийг та юү гэж боддог вэ?
-Пүня гэдэг самгарди үг он цагийн эрхээр буян болчихсон юм билээ. Түүнийг төвдөөр соднам (хазгай дуудлагаар соном, содном) гэдэг. Хамаг амьтны бие, хэл, сэтгэлийг амаржуулах сайн үйл бүтээхийг буян гэдэг. Тэгэхээр үйлийн гурван энэ үүд нь амгалан явдаг хүнийг буянтан гэнэ ээ дээ. Бурхны сургаальд арван цагаан буян гэж буй. Биднийг багад бүтэхгүй юм хийж зүггүйтвэл “нүгэл!, амьдын хар нүгэл!” гэж хорьдог байсан. Эл гурван үүд нь ямагт зовлонтой явдаг хүнийг нүгэлтэн гэдэг..

-Бурхан, чөтгөр гэж байдаг болов уу?
-Байдаг гэж санадаг. Бурхан нь сайн санааны, чөтгөр нь муу санааны үр байх. Тиймээс бид сайн хүнийг бурхан шиг, мууг нь чөтгөр шиг гэдэг биз дээ. Буянтан бурхантай, нүгэлтэн чөтгөртэй аливаа нэгээрээ төстэй. Сэтгэлийн таван шулмас гэгч мунхаг, атаа, омог, уур тачаалаа дарж чадвал сая гэгээрч буй нь тэр гэдэг. Тиймээс бүдда л гэвэл манай үеийн Шагжамүнийг хэлдэг биш. Бурханлаг хүн болгон бүдда буюу гэгээрсэн хүн болж чадна. Хамгийн бурханлаг юм гэвэл эцэг эх.

-Шашин гэж ер нь юү юм бэ?
-Энэ бол “соёл” гэсэн утгатай “шасана” гэсэн самгарди үг. Нэг үгээр хэлбэл үзэл, сурталын түрүү үеийн хэлбэр. Зарим талаараа орчин үеийн намтай, ялангуая коммунист намын зохион байгуулалттай маш төстэй. Шашныг хар тамхитай зүйрлэн үгүй хийсэн мөртлөө түүнээсээ үлгэр авч загварчилсан нь сонин бөгөөд хачин. Бурхны шашны төлөөлөгчид үйлийн үр, хоосон чанар тэргүүтнийг номлодог бол МАХН-ынхан социализм, коммунизм байгуулахыг уриалж, ухуулдаг байсан нь тэдний гол суртал байсан. Сахил,гэнин, гэцүл, гэлон, хамба; сахилга бат, гэнин, гэцүл, гэлон, намын дарга гэдэг хүртэл мөн чанартаа ёстой л нэг наймааны бараа. Яваандаа олныгоо цөөнх нь хөлжих арга болсон нь тоогүй. Аль аль нь тухайн нийгмээ тогтоож байхын тулд үүсгэж боловсоруулсан үзэл сурталтай. Үеэ өнгөрөхөөр аяндаа үгүй болж, дараагийнхаа нийгэмд таарсан иш, онолтой шинэ хүмүүс гарч ирнэ. Ямар ч үзэл суртал цагийн аясаар бөмбөрч байдаг нь энэ. Харин хүн гэдэг амьтан нийгмээрээ зовлонгүй болбол шашин ч тэр, нам ч тэр үгүй болно.

-Бурхан багшийн сургааль-хутагтын дөрвөн үнэнд “Зовлонгийн шалтгаан нь хүсэл” гэсэн байдаг. Хүсэхгүй бол хэрхэн амьдарч, боловсрох билээ?
-Таны хэлдэг түмэн зөв. Гэхдээ хэмээс хэтэрсэн хүслийг хэлж байгаа юм. Энэ чинь шунал шүү дээ. “Шунал ихдвэл шулам болно” гэдэг дээ. Одоо ихэнх хүн оюуныхаа хэрэгцээг умартаад, эдийн шуналд ташууран, зовж байгааг хэлж байгаа юм.

-Шашин гэж соёлтой аж төрөхийг номлосон суртал гэж ойлголоо. Гэтэл энэ олон засал, гүрэм, дором эднийд угаасаа байсан хэрэг үү?
- Бурхан багш зөв аж төрөхийг, ядаж номыг нь сурахгүй бол номхоныг нь сурах, бүх юмаараа цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэж байснаас биш элдэв засал энэ тэрийг номлоогүй юм билээ. Хожим нь бурхны сургааль газар авч, дорно дахины олон оронд дэлгэрэх болоход төвдийн Бон, монголын бөө мөргөлтнүүдийн сэтгэлд нийцэхгүй юм их болсноос үүдэн, тэднийхний тэнгэр, газар, ус шүтэх ёс, сүнс сүлд тайх, тахил, сэржэм өргөх мэтийн олон зан үйлийг авсан нь энэ. Тэгээд сүм, хийд буй болоход тэдгээрийг дагуулан зурхай, эмнэлэг, тарний ухааны салбарыг гүн ухааныхаа номтой зэрэгцүүлэн, нэг ёсондоо оршин тогтнох гол хэрэгслээ болгож, хүний сэтгэлийн зүйг шүтэлцүүлэн буй болгосноор ийм юм болгожээ.

-Одооны хүмүүс муу энерги л гэх юм. Үүнийг юү гэж ухаарвал болмоор юм бэ дээ?
-Энергиийг “идэвхтэй, шийдэмгий, эрэмгий, эрч хүчтэй” гэсэн утгатай герег үг юм гэж “Словарь иностранных слов” -д тайлбарласан байдаг. Өмнөх үеийн монгол мэргэд эрчим хүч гэж оноон, бид ч түүгээр хэрэглэж байгаа. Энэ ертөнцийн хамаг юм эрчим хүчээс бүтдэг. Манай дорно дахины арга-билгийн ухаан бол энэ юм. Аргын чанар хэдийдвэл билиг чанар дутах. Билиг ихсвэл арга хомсдох. Үүний үрээр хувьсал гарах. Энэ хоёрын дунд хятадаар динь, монголоор гачил гэдэг үе буй. Түүнийг зөв гэтэлбэл хувьсал зөв, түргэн болно. Үүнийг шилжилтийн үе гэж болох мэт. Тийм болохоор муу эрчим хүч, сайн эрчим хүч гэж ялгах юм байхгүй. Нэг нь арвидахлаар нөгөөх нь хомсддог тул заавал хямрана.
Хүн хэт их баярлах, мөн их гомдох аль аль гэмтэй. Бухимддаг, уурлаж хорсдог, хэрүүл уруул хийж, атаа жөтөө болж явдаг хүмүүс эрчим хүч буюу сүлдээ ямагт доройтуулж байдаг учраас ерөөсөө өөдөлгүй.

-Та хэл, бичгийн мэргэжилтэн. Энэ тухайд та юү гэхсэн бол?
-Би энэ удаа гуравхан эндүүрлийг хэлье. Манай хэвлэл,мэдээллийн зарим ажилтан орос хэлний найруулгын нөлөөнд их автаж байгааг өөрсдийнх бичснээр жишээлье.

Хаашаа л олон хүн явж байна тийшээ л алхаад байлаа.
Хаана эдийн засаг нь сайн хөгжсөн байна тэнд мэдээж хэвлэл мэдээллийн салбар илүү сайхан орчин, сайн нөхцөл бүрдэх нь ойлгомжтой.
Ард түмэнд засгийн эрх ямар хэмжээгээр шаардагдаж байна, би тэр л хэмжээнд нь хуульчилж өгсөн.
Хэн сэтгэж байна, түүнд зориулав.

Эдгээрийг Олон хүн явж байгаа зүг уруу алхаад байлаа / Олон хүнийг дагаад л алхаад байлаа /.
Эдийн засаг сайтай улсад хэвлэл,мэдээллийн салбар хөгжих сайхан нөхцөл бүрдэх нь мэдээж / Сайн эдийн засагтай улсад хэвлэл, мэдээллийн таатай нөхцөл буй болдог нь дамжиггүй /.
Ард түмнийхээ шаардаж буй засгийн эрхийг хуульчилж өгсөн гэчихэж болмоор санагдах юм.
Сэтгэдэг хүмүүст зориулав.
Энэ хэдэн үгүүлбэр бол ...куда,.. туда... , ...где,.. там ... , …какой,.. такой…, тем,кто гэсэн орос хэлний хавсарсан нийлмэл үгүүлбэрийн зохиомжыг дуурайн, харь хэлний нөлөөнд дагаар орсны шинж.
Удаахи нь эх хэл, аж төрлөө мэдэхгүйгээс болж Усны булга Амзонкийн оршин суугч. Шинэхэн мэндлэсэн зулзагнууд... Жирэмсэн муур г.м.
Амазонк мөрөн булгатай / Амзонкт булга байдаг /. Саяхан гарсан зулзагууд... Хээлтэй муур гэвэл арай монголиж дуулдах буй заа. Гол, мөрөнд ер нь усны л амьтан байна биз дээ. Адгуус, араатан сэлтийг хээлтэй, хээл авсан гэх мэтээр л хэлдэг дээ, уг нь.

Бас нэг дуугүй өнгөрч болмооргүй юм бий. Сайн хүн байх хэцүү юу? Хамгаас сайн үйл юу вэ? ... гэж юу вэ? Гэх мэт асуух сул үг “юу” -тай үгүүлбэр ямар ч хэвлэл, зурагтын нэвтрүүлэгт элбэгшижээ. Хэлэхдээ “юү” гэж эшгийг нь зөв зохицуулж дуудчихаад, бичихлээрээ “юу” гэдэг нь ямар учиртай юм бол оо? Нэг бодлын бичиг үсэгт хагас хугас тайлагдсан ч улс шиг. Энэ бүгд бол буух эзэн, буцах мөртэйгээ бүртгэлд орсон үгүүлбэр шүү.

-Та энэ сэдвээр ном бичсэн байна билээ. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Хаяьянхярваа гуай хэдэн жилийн тэртээ зурагтаар “Үг эндүүрвэл хэл эвдэрнэ” гэдэг номыг тань харуулаад, нэрийг тань цохож байсан. Та дараагийнхаа номыг бичиж байгаа юу?
-Удахгүй хэвлүүлэх гэж байгаа.

-Ямар аястай ном болох вэ?
-Хэвлэл, мэдээллийнхэн болон зарим зохиолчийн үг,үгүүлбэрийн зүйн талаар эндүүрсэн зүйлийг түүвэрлээд, савын хэмжээгээр засах гэж оролдон, учрыг нь тайлбарлах гэж үзсэн аястай товхимол байгаа юм. Түүндээ тэгээд гудиг ч үгүй “Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэж мэргэн ардынхаа цэцэн үгээр нэр өгсөн гэж байгаа.

- Та энэ сэдвээр “Үг эндүүрвэл хэл эвдэрнэ” гэдэг ном бичсэн. Ондоо ном бичиж байна уу?
- Удахгүй хэвлүүлэх санаатай байна.

- Яг ямар аястай ном болох вэ?
-Хэвлэл, мэдээллийнхэн болон зарим зохиолчийн үг, үгүүлбэр, найруулгын мадагтай зүйлийг түүвэрлэн засах гэж үзээд учрыг нь тайлбарласан аястай товхимол байгаа юм. “ Олон үгэнд олзгүй, цөөн үгэнд гарзгүй” гэж нэртэй гарах байх.

-Ярианы хэл,бичгийн хэл хоёрт зөрөх юм элбэг байдаг. Тааруулж болдоггүй юм болов уу?
-Ямар ч үндэстэн, ястны ярианы хэл нь бичгийнхээ хэлтэй нэлээд зөрдөг. Бидний эх хэл ч зарим үндэстнийхийг бодоход арай гайгүй ч наад зах нь үүнийг, түүнийг гэхийг энийг тэрийг, шүү дээ гэхийг ш дээ, тийм ээ гэхийг тээ, билээ гэхийг лээ гэдэг биз дээ. Орос, англи хэл л гэхэд хэллэг, бичлэг нь тэнгэр газар шиг зөрөөтэй . Бичиг үсэгтэй болохдоо л тиймэрхүү хэлдэг байсан нь тэр болгонд залруулахгүй байсан нь улмаар уламжлал болчихсон нь энэ. Манай худам бичгийн зөв бичих дүрэм ч бас тэдний нэг. XIII зуунд ямааг имага, өглөөг өрлгэ, дээлийг дэвэл, баатрыг багатур, тэнгэрийг тэгри , мууг магу гэдэг байжээ. Одоо тэр чигээр нь бичихгүй бол монгол бичгээр алдаатай бичлээ, уламжлалаа дагаагүй гэнэ. Хэрэв байсхийгээд л ярианыхаа хэлэнд тааруулаад явсан бол хэлнийхээ хөгжлийг улируулан мэдэхэд хэцүү болно биз ээ.

-Олон утгатай нэг дуудлагатай үгийг утга утгаар нь ялгаж бичих авиан бичигт болохгүй юм байдаг. Үүнийгээ шийдсэн улс байдаг болов уу?
-Би олон хэл мэддэг хүн биш л дээ. Cаваагүйтэж төвд хэл жаахан сонирхож үзсэн юм. Төвдүүд бичиг үсэгтэй болоод 1400 гаруй жил болсон гэж Н.Рерих гуай бичсэн байдаг. Тэднийхэн, ямар ч байсан ижил дуудлагатай үгсээ өөр өөр бичдэг аргаа олсон юм билээ. Төвд хэлний цагаан толгой үндсэн 30 ганц үсэг, дөрвөн эгшигтэйн дээр үндсэн 86 давхар үсэгтэй. Угтвар тав, дагавар арав, давхар дагавар хоёртой. Энэ бүхэн тэр олон адил хэлдэг үгээ ялгаж бичихэд нь хэрэгтэй юм. Бид хамар гэж хэлбэл юуны хамар билээ? гэж бодно. Бичээд ч учрыг нь олохгүй. Тэгвэл бичгээ мэддэг төвд хүн ямар үг вэ гэдгийг хараад л мэднэ. Тэдний хэлнээ сан гэж дууддаг лав л долоон ондоо утгатай үг бий. Тэдгээрийгээ долоон янзаар бичдэг аргатай болсон байх жишээтэй.

- Тарни гэж байдаг. Хөгшүүл маань бувтнан,эрхиний бөөр имэрчихсэн л суудагсан. Тарни гэж тийм чухал юм уу?
-Би хэдийгээр тарнич биш ч энэ талаар жаахан хэлэх юм байна аа. Тарни гэдэг бол одооны ойлголтоор бол авиа буюу долгионы урт,богино үелзлийг ашиглаж эртний физикчдийн бүтээсэн аврах хийгээд алах ч хүчтэй “хэрэгсэл”. Нууц, тогтоол, язгуурын тарни гэж ангилдаг. Ум мани бад мэ хум ( тарни дуудах аргын сударт бол Оом мани бад мэ хүүн гэж талбисан байдаг ) бол язуурын гурван бурхны нэг Жанрайсигийн зүрхэн тарни. Хүний бие, хэл, сэтгэлийг тэгшилж байх учиртай авианы чуулган юм. Тиймээс монголчууд “мааниас илүү номгүй, махнаас илүү хоолгүй” гэжээ. Тарнийг орчуулж болдоггүй. Цэвэр тарниас гадна тарни-залбирал гэж байдаг. Ум аа хум, базра гүрү бадма сиди хум гэвэл улааны шашныг үүсгэсэн Ловон бадма жунайнгаас аврал эрсэн тарни-залбирал болно. Яагаад гэвэл базра гүрү бадма сиди гэдэг “цэцгээс мэндэлсэн очирт шидэт багш” гэсэн тодорхой утга бүхий үгс байх жишээтэй. Нууц буюу очир хөлөгний тарнийг заавал шид бүтээгч ядам бурхадын өмнөөс бясгалах ёстой гэдэг.

Б.Анхцэцэг

Apr 21, 2011

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

http://tsugluulagch.blogspot.com/2009/02/blog-post_6034.html

Ж.МӨНХЗУЛ (2008-09-18) "Өнөөдөр" сонин

Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа.

-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ.

Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг.

Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.

Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн. “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.

-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ?
-Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...