Showing posts with label хэл суръя. Show all posts
Showing posts with label хэл суръя. Show all posts

Apr 8, 2012

О.Бүүвэй: Олон хэл үзсэн Като Ломбын зөвлөгөө

Эх сурвалж: http://injanna.blogspot.com/

Mastering your native language is the shortest way to master another language – Эх хэлэндээ эзэн байх гэдэг нь өөр хэл эзэмших хамгийн дөт зам ажээ.

Маджар улсын Като Ломб гэдэг олон хэл төсөөлдөг эмэгтэй “How I learn languages” гэдэг ном бичиж, тэр нь дэлхийд олон хэлнээ орчуулагдан нилээд түгсэн ажээ. Монгол хэлнээ одоохондоо гараагүй байх. Тийм юм манайд гарахгүй л дээ. Баяжих хөлжих ном л их гарч байх шив дээ. Ном уншаад баяждаг бол ч мөн ч сайхан байна аа... Баяжаад ч хаачих юм билээ. Хаяад л үхнэ шүү дээ. Тэр хүний хэл сурах сургаал зарлиг заавар байдаг юм байна. Хэрэг болох болов уу. Англи хэл үзсээр байтал амьдрал чинь дуусна биз дээ. Та нар англиар ярилаа ч яалаа, байлаа ч яалаа. Энэ ер нь та нарын юу юм бэ. Энэ эмэгтэйн үлдээсэн 10 сургаал бошог, зарлиг заавар байдаг:

1. Spend time tinkering with the language every day – if there is no more time available, then at least to the extent of a 10-minute monologue. Morning hours are especially valuable in this respect: the early bird catches the word (worm)! Хэлийг өдөр бүр үзэх цаг зав гаргаж бай – хэрвээ цаг зав гарч өгөхгүй бол ядахдаа нэг 10 минүт хүртэл өөртэйгээ хүүрнэлдэх. Үүний тухайтад ялангуяа өглөөгүүр тун зүгээр: “Эрт босвол нэгийг үздэг!” гэдэг дээ.

2. If your enthusiasm for studing flags too quickly, don`t force the issue but don`t stop altogether either. Move to some other form of studing, e.g., instead of reading, listen to radio; instead of assignment writing, poke about in the dictionary, etc. Хэрвээ таны юм сурах оргилсон зориг хэтэрхий хурдан мохоод ирвэл түүнийг битгий хүчилж албадаарай, гэхдээ хичээлээ бүр хаяж болохгүй. Хэлээ үзэх өөр хэлбэрт шилж, жишээ нь ном дэвтрээ хойш нь тавиад оронд нь радио сонсох ч юм уу, дасгал даалгавар хийхийн оронд толибичиг эргүүлэх гэх мэтчилэн.

Уул шугамандаа эхлээд эх хэлэндээ сайжраад нэг хоёр өгүүлбэр бичдэг болбол, харь хэл сураад бичиж болох байлгүй. Усны урсгал шиг тасралтгүй, өдөр алгасалгүй үзэж бай, шантарч мохож болохгүй шүү гэсэн аястай юм шиг ээ. Нас хэд билээ, хэл хэд билээ, жаахан хамжааргатай баймаар аа. Англи хэлнээс өөр амьдрал гэж нэг юм бий. Энэ нэг харь гүрний том бодлого хэрэгжиж байгаа хэрэг. Удахгүй биз ээ.

3. Never learn isolated units of speech, but rather learn words and grammatical elements in context. Хэзээ ч битгий хар муйхраар саалангид ангид үгсийг чээжил, харин хэлнийзүйн зүйлс болон үгсийг цугъүгэстэй (контекст) нь сурах нь илүү сайн.

4. Write phrases in the margins of your text and use them as prefabricated elements in your conversations. Уншиж буй үгъүсэг (текст) –ийнхээ хөвөө захаар нь үг өгүүлбэрийг бичиж тэдгээрийг хожмоо “бэлэн үлгэр загвар” болгож яриа хөөрөндөө ашиглаарай.

5. Even a tired brain finds rest and relaxation in quick, impromptu translations of billboard advertisements flashing by, of numbers over doorways, of snippets of overheard conversations, etc., just for its own amusement. Сурталчилгааны гүйдэг гэрэлтэй самбар, зар наалтуурын бичээс, хальт сонсоод өнгөрсөн ярианы хэлтэрхэй хэсэг болон аль л тааралдсан харагдсан үзсэн сонссон боломжийн бүхнийг санаандаа орчуулах гэж хичээ, энэ нь амралт бөгөөд тэр ч бүү хэл ядарсан тархинд ч амсхийлт болдог.

Лувсанжав багш гудамжаар явж байхдаа харагдсан бүгдээ чээжиндээ орчуулж явдаг байсан гэдэг. “Би гудамжаар явж байна. Хавар болжээ. Мод ногоо дэлгэрч байна. Тэнгэр цэлмэг, бөртийх ч үүлгүй байна.” гэх мэтчилэнгээр төрөх монгол санааг Инг хэлээр яаж илэрхийлдэг вэ гэдгийг хөрвүүлж явдаг байсан ажээ.

6. Memorize only that which has been corrected by a teacher. Do not keep reading texts you have written that have not been proofread and corrected so as to keep mistakes from taking root in your mind. If you study on your own, each segment to be memorized should be kept to a size that precludes the possibility of errors. Зөвхөн багшийн зөвтгөж зассан тийм юмыг л тогтоон чээжилэгтүн. Өөрийнхөө бичсэн алдаа мадагтай дасгалыг олонтаа битгий уншиж байгаарай, олонтаа уншаад ирэхээр алдаа зөрүүтэйгээ өөрийн эрхгүй ой тойнд чинь хэвшин тогтдог юм. Хэрэв зээ ганцараараа үзэж байгаа бол зөвхөн зөв гэснийгээ л чээжлүүштэй...

7. Always memorize idiomatic expressions in the first person singular. For example, I am only pulling your leg. Or else Il m`a pose` un lapin – He stood me up. Өвөрмөц хэллэг, бэлэн зэлэн үг хэллэгийг нэгдүгээр биеийн ганцаажтоонд байнга тогтоон авч бай. Жишээлбэл: “Би чамайг нэг болгож тавин аа.” Тэр болзоондоо ирсэнгүй.

8. A foreign language is a castle. It is advisable to besiege it from all directions: newspapers, radio, movies that are not dubbed, technical or scientific papers, textbooks, and the vizitor at your neighbor`s. Харь хэл гэдэг нь тал талаас нь нэгэн зэрэг дайрах ёстой цайз хэрэм л гэсэн үг: сонин энэ тэр унших, радио энэ тэрийг сонсох, орчуулгагүй кино зэргийг үзэх, техникийн болон эрдэм ухааны бүтээл үзэх, сурах бичиг энэ тэрийг судлах, унаган хэлтэй хөрш айлынхантайгаа хөөрөлдөх.

9. Do not let the fear of making mistakes keep you from speaking, but do ask your converstion partner to correct you. Most importantly, don`t get peeved if he or she actually obliges you – a remote possibility, anyway. Ярьж хөөрөхдөө алдаа мадаг гаргачих вий гэж бүү эмээ, харин засч залруулж өгөөрэй хэмээн гуйгаарай. Хамгийн чухал нь хэрвээ чамайг үнэхээр засч залруулж хэлж өгөх аваас битгий сэтгэл санаагаар унаж, гомдож тунирхаж болохгүй шүү.

10. Be firmly convinced that you are a linguistic genius. If the facts demonstrate otherwise, heap blame on the pesky language you aim to master, on the dictionaries, or on this book, not on yourself. Хэл сурах эрдэмтэй хэмээн өөртөө бат итгэлтэй байгтун. Хэрэв зээ, байдал урвуугаараа эргэх аваас өөрийгөө биш, сурах бичиг, толибичиг, эзэмших гэж буй тэр уйтгарт хэл рүү хамаг нүгэл бурууг нь чихтүгэй.

Яагаад хэл, толь, сурах бичиг энэ тэрд бурууг тохох болов оо гэхлээр, хүн болгонд таарах төгс төгөлдөр сурах бичиг байдаггүй, бүрэн төгс хамаг юм тов тодорхой харагддаг толибичиг гэж байдаггүй, хэл болгон хүнд, тэр дотроо хамгийн хүнд хэл нь эх хэл байдаг гэнэ ээ. Иймд эх хэлээ гадарладаг хүн харь хэлийг сайн доторлодогийн нууц тэнд байдаг байна. Эх хэлэндээ таг бол харь хэлэнд паг байдгийг та бүгд өөрсдөө амсаж үзэж байгаа гэдэгт бүрэн итгэнэм.



Oct 15, 2011

Д.Болдбаатар "Гадаад хэл төгс сурахуйн нууц”-аас

эх сурвалж: http://niitiin.com/news/2011-09-16-4627

Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн үед манай улсад харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэл - ний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалт - ын арга зүй, орчин нөхцөл хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.


Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Түүнчлэн олонхи сургуулиуд хэлний доод курсуудэд шинэ залуу багш нараараа заалгаж эхлэдэг тул тэд хичээлийг эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан зааж суралцагсдыг хөлдөө чирэх явдал түгээмэл байна. Ингэснээр гадаад хэлийг эхлэн суралцагч цөөнгүй хүмүүс гадаад хэлийг сурна гэдэг авьяастай цөөхөн хүмүүсийн санаархдаг хэрэг юм байна, миний хувьд ёстой бүтэшгүй нь гэсэн гутранги бодолтой хоцордог.


Манай гадаад хэлний сургалт - ыг хөндлөнгөөс ажиглаж байхад багш гаднаас орж ирээд хичээлийн эхний хэсэгт даалгавар шалгаж эхлэнэ. Гучин сурагчтай анги байна гэж бодоход улирлын дүн дөхсөн байвал асуугдаж гайгүй дүн авах гэсэн гурав дөрвөн сурагч бичвэрээ хальт мөлтхөн цээжилж асуугдаж байх зуур бусад нь өөр хичээл хийх, хоорондоо дэл сул юм ярих, онгоц буудах, хөзөрдөх зэргээр цагийг үр ашиггүй өнгөрөөж байдаг нь нууц биш. Хөөрхий ганц багш энэ бүхнийг хянах, чиглүүлэх боломж нөхцөл маруухан. Ингээд даалгавар шалгахад 10-15 минутыг зараад залгуулан шинэ хичээл зааж эхлэнэ. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой. Тэгэхээр даалгавар шалгаж байх үед эхлэсэн нөгөө назгай байдал хичээлийн турш сэмээрхэн үргэлжилнэ. Багш ч гэсэн ийм байдалтай зугуухан эвлэрдэг бөгөөд өөрчлөе ч гэсэн аргаа мэдэхгүй, өөрчлөлөө ч гэсэн цалин хөлс амьдрал ахуйд нь нэмэр болохгүй тул тэгсхийгээд биед амар шиг байж байгаад хонх дуугарахыг хүлээнэ. Намайг бага дунд болон их сургуульд сурч байхад гадаад хэлний сургалт иймэрхүү байдалтай байсан бөгөөд одоо ч байдал нэг их дээрдээгүй харин ч улам дордсон байх магадлалтай юм.
Дээрх байдал хаа сайгүй ноёлж байгаа болохоор цөөн тооны биеэ дайчилж, чөлөөт цагаа гадаад хэл сурахад зөв ашиглаж чаддаг суралцагсдыг эс тооцох юм бол олонх нь гадаад хэлний хичээлд дур сонирхол буурч түүний хэрээр сурсан мэдсэн зүйлсээр хомс хоцордог. Хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл тэмүүлэл ихсэж байгаагийн эсрэг манай гадаад хэлний сургалтанд оршиж байгаа дээрх мэт назгай байдлыг зарим зальжин улс овжин ашиглаж гадаад хэлийг "Амар хялбар сурах аргуудын” талаар лекц уншин, ном хэвлүүлж өвөр түрийгээ түнтийлгэхийг санаархах боллоо. Ер нь гадаад хэлийг сурах дөт арга замын талаарх дээрх мэт хөнгөн хийсвэр "Арга зам” гэгч нь таны гадаад хэлийг сурах холын аянд төдийлөн тустай нөхөр байж чадахгүй, иймэрхүү үг яриа хэлний өндөр боловсролтой хүний амнаас гарах учиргүй гэдгийг онцлохын ялдамд манай өвөг дээдсийн буй болгож бидэнд өвлүүлсэн гадаад хэлийг сурах "Эртний монголын гэрийн сургалтын аргын” талаар цэгцтэй ойлголт өгөхийг би хичээж байна.
Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд "Эртний монголын гэрийн сургалтын аргаар” монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан нь хол ойр алдар суугаа дуурсгах бүтээл туурвиж байсан байна. Энэхүү арга ухааныг орчин үеийн гадаад хэлний сургалтанд бүтээлчээр хэрэглэж чадваас сурагч, оюутанд хоёр гурван гадаад хэлийг төвөггүй сургаж болох бөгөөд түүний хэрээр хувь хүний хүмүүжил боловсролын чанар дээшлэх нь ойлгомжтой. Ингээд гэрийн сургалтын аргын зарим онцлогоос та бүхэнд тайлбарлан өгүүлье. Та бүхэн мэргэн оюундаа дүгнэж цэгнээд өөрт тохирсон ашигтай аргыг боловсруулан гадаад хэлийг амжилттай сурахдаа хэрэглэнэ гэж найдаж байна.


Хоёр настай хүүхэд хорин настай залуу


Хүүхэд хоёроос гурван нас хүрэх зуур гэр бүлийн хүрээний ойр зуурын ярианы хэлийг бүрэн ойлгож өөртөө тохирсон хэмжээнд ярих чадварыг эзэмшсэн байдаг. Харин хорин настай залуусын тухайд хэл сурах гэдэг тун амаргүй хэрэг болон хувирдагийн нууц юу? Энэ асуултанд гадаад хэлийг сурахтай холбоотой хувь хүний зүгээс хамаарах бэрхшээл нуугдаж байгаа юм. Манай олонхи хүмүүс энэ асуултанд "Хүүхэд бага байхдаа хэл сурах авьяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авьяас нь алга болдог” гэсэн иш үндэсгүй явган яриагаар хариулж бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг шүү дээ. Бурхны сургаал энэ асуултанд хамгийн үнэн зөв төгс төгөлдөр хариултыг өгч чаддаг байна. Энэ сургаалын дагуу бол хүний билиг оюун нь төрөлхөөсөө ямар ч хэцүү мэдлэг ухааныг ойлгон сурах чадвартай байдаг ажээ. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж байгаа биш харин хүн "Билгийн чанадад” хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж, зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд билиг оюуны энэхүү чанар нь онцгой хурц хэвээрээ хувиралгүй хадгалагдаж байдаг тул хэл хэмээх нарийн системийн учрыг төвөггүй ойлгож сурч чаддаг ажээ. Харин хүүхдийн нас нь нэмэгдэх тусам гэр бүлийн болоод байгаль нийгмийн янз бүрийн нөлөөлөлд билиг оюун автан түүний мөн чанар тоосонд дарагдаж байгаа мэт бүдгэрч ирдэг байна. Өөрөөр хэлбэл өсч томрохын хэрээр элдэв бодлын тоос билиг оюуныг улам бүр дарж байдаг тул хоёр настай хүүхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн хувьд гадаад хэлийг сурах явдал амаргүй хэрэг болон хувирсан байх болно. Нас ахих тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн бодлыг Бурхны сургаалд "Нисваанис”, "Түмэн бодол” гэхчлэн нэрлэдэг.
Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин хорин настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн хичээлд анхаарлаа хандуулахын оронд "Гэдэс өлсөж байх чинь.”, "Энэ хичээл хурдан дуусаасай.”, "Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.”, "Хурдан харьж FM-ээ сонсох юмсан.”, "Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ.” ..гэх мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг "Түмэн бодлоос” чөлөөлөгдөж зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол хорин настай залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой болдог байна. Манай өвөг дээдэс Бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул "Гэрийн сургалт” хэмээх аргыг боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ.

Д.Болдбаатар "Гадаад хэл төгс сурахуйн нууц”


ЯМАР ХYН ГАДААД ХЭЛИЙГ ТӨГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?


Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Yзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү.
Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм.
Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд "Эмнэлэгт хэвтэх”,”Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр "Эмнэлэгт амьдрах”, "Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр "Эмнэлэгт амьдрах”, "Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөөн яршиг шаалгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал.
Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм. Ингээд дээр бичсэн зүйлсээ базан өөрийн боловсруулсан гадаад хэлийг сурах аргын гол санааг танилцуулъя. "Гадаад хэл сурахын тулд өдрийн зөв дэгийг баримталж, амжилттай сурахын төлөө сэтгэл санаагаа төвлөрүүлэн тогтоо. Битгий элдэв дэмий зүйл бодож толгойгоо гашилга. Тухайн өдөр үзсэн сэдвийг олон дахин унш. Олон дахин хуулан бич. Илүү гарсан чөлөөт цагаа гэрийн ажил хийх зэрэг ашигтай үйлд зориулан муу зуршил, муу нөхдөд бүү уруу татагд”
Эртний монголын гэрийн сургалтын цөм болсон энэхүү аргыг манай "Гэгээ” гадаад хэлний дээд сургууль өнгөрсөн зургаан жилийн хугацаанд туршин хэрэгжүүлж ирсэн бөгөөд төгсөгчид маань амжилттай сайн суралцан эртний хятад хэлний мэдлэгийг хүртэл гүнзгий сайн суралцсан хүн хэд хэд бий. Сүүлийн гурван жил дараалан хятад хэлний улсын олимпиадад манай сургуулийн оюутнууд л энэ чиглэлийн хувийн их дээд сургуулиудаас ганцаараа шахуу МУИС, ХИС зэрэг олон жилийн сургалтын аргын баялаг уламжлалтай томоохон сургуулийн оюутнуудтай ана мана өрсөлдөж байгаагийн нууц нь гэвэл чухам "Эртний монголын гэрийн сургалтын аргыг” амжилттай туршин хэрэгжүүлж буйд байгаа билээ.


Гадаад хэлний мэдлэг дээшлэх үе шатууд


Би өөрийн чинь хэлсэн аргаар гурван сар уншиж бичээд овоо дөртэй болчихлоо. Одоо цаашаа яаж хичээллэх вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Гэхдээ үнэхээр гурван сар энэ аргаар уйгагүй хичээллэсэн хүн байх аваас иймэрхүү зүйл асуухгүй дуугүй л цаашаа үргэлжлүүлэн сурах болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл олонх хүмүүс хэлний авьяасгүйдээ биш хичээл номоо давтахгүй, оролдохгүй байгаагаас гадаад хэлний хичээлдээ хоцроод байгааг та бүхэн миний дээр өгүүлсэн хэсгийг уншиж байхдаа ойлгосон байх аа. Харин хийгээд, оролдоод байгаа хүнд бол олон олон асуултын учиг аяндаа аяндаа ойлгогдож тайлагдах болно. Эртний хятадын их сэтгэгч Лаоз "Их ёсны тухай сонссон дээд төрөлтөн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг.” хэмээх мэргэн сургаалаа айлдсан байдаг нь чухам үүнийг хэлж байгаа юм. Дээр өгүүлсэн "Гэрийн сургалтын аргыг” сонирхон хичээллээд үзсэн чин зоригтой хүн чамгүй ихийг ухаарч чигээ олсон байх нь эргэлзээгүй. Харин энэ сургаалд үл итгэж, биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ хоцорсон байх нь дамжиггүй.

Д.Болдбаатар "Гадаад хэл төгс сурахуйн нууц”

Mar 27, 2011

ГАДААД ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Эх сурвалж: Жуулчны мэдээллийн төв
http://www.touristinfocenter.mn/knowledge_more.aspx?ItemID=70

Guide боловсролын төвийн захирал Ч.Буянбадрах: Миний багш бол Хятад хэлний нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар. Тэр хүн л надад гадаад хэл сурах арга барилыг ойлгуулсан юм. Багшийнхаа зааж сургасныг амьдралдаа хэрэгжүүлэн маш богино хугацаанд япон хэлнийхээ мэдлэг чадварыг олж авсан билээ. Одоо ч гэсэн өөрийнхөө сурагчдад энэ л арга барилаар хичээлээ зааж сургадаг. Ингээд эрхэм уншигч залуус та бүхэнд гадаад хэлийг хэрхэн сурвал амжилтанд хүрэх вэ гэдэг зөвлөлгөөг хүргэж байна.

Гадаад хэлийг манай оюутан залуучууд маш олон жил үзэж байна, гэвч ярьж сурахгүй юм, ерөөсөө толгойд тогтохгүй юм гэх мэтчилэнгээр ярьдаг. Яагаад амжилт олдоггүй юм болоо? Үүнд ганцхан л учир шалтгаан байдаг. Энэ бол өдөр тутмын зорилгоо болгож чадахгүй, байнга өөрийгөө дайчлахгүйд байгаа билээ. Амжилттай сурч чадахгүй олон шалтгаан байгаа боловч хамгийн гол нь буруугаа бусдад тохож өнгөрсөн цаг үеэрээ амьдарч харуусдаг, эсвэл одоо л хийгээд авъя гэдэг хий бодлоор өөрийгөө тэжээн ирээдүйд хөвж явдагт байдаг.

Гадаад хэлний гүнзгий бат суурийг олж авахад хамгийн том алхам, шат, суурь болж өгөх зүйл нь “анхан шатны хичээл” юм. Тухайн хэлнийхээ анхан шат нь хаа хүртэл, хэдэн цагийн хичээлийн хөтөлбөр байдгийг, ямар сурах бичиг хамгийн сайн бэ гэдгийг судлахгүйгээр хичээл эхэлж болохгүй. Ганцхан сар анхан шатны хичээл үзэж ирчихээд одоо дунд шатанд суралцах гэсэн юм гэж ирэгсэд бий. Анхан шатыг хэзээ ч ганцхан сард сурчихна гэж байхгүй. Тухайн сурах гэж байгаа хэлнийхээ талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулж байгаа хэрэг юм.

Амжилттай сурч чадахгүй байгаа учир шалтгаан:

Анхан шатны суурь мэдлэгийг туршлага багатай, бага залуу, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, дуу хоолой нь тод биш амандаа бувтнасан багш нараар заалгадаг. Ойлгож байгаатай нь харьцаад ойлгохгүй байгааг нь хаяад явчихдаг. Хичээл дээр гэрийн даалгавар шалгаж хамаг цагийг бардаг.

Зарим сургалтын байгууллага эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан заадаг. Эсвэл “амар хялбар сурах арга” гэх мэт ухуулга сурталчилгаа хийж толгойг нь эргүүлдэг. Ам дамжсан айдас бий болгож, англи хэл 26-хан үсэгтэй байтал, япон хэлний хирагана катакана нийлсэн 208 үсэгтэй гэнэ үү, “пээ ямар олон юм бэ” гээд бараг ухаан алдчих шахна. Оролдож үзээгүй мөртлөө шантарч эхэлнэ.

Англи хэл мэдэхгүй л бол амьдрах арга байхгүй, төгсөөд ажил олдохгүй, бараг цэвэрлэгч манаач хүртэл англи хэлтэй байхгүй бол ажилд орж чадахгүй хэмээн хариугүй үхэх гэж байгаа хүн шиг шахаанд орж “дургүйд хүчгүй” гэгчээр хичээл хийсэн болдог.

Аливаа хэлний ярианы, бичгийн үг хэллэг харилцан адилгүй өөр өөр байдаг. Дүрмийн талаар ялгаж салгаж заадаггүйгээс яг таг ийм гээд ямар ч хөдөлгөөнгүйгээр толгойдоо автоматаар цээжлээд тухайн үгний хөрвөх чадваруудыг ашиглаж мэддэггүй. Орчуулга хийхэд хамгийн чухал зүйл бол толь бичиг байтал толь бичгээ таньж олж чаддаггүй суралцагч олон байдаг.

Ямар байдлаар хичээллэвэл гадаад хэлийг маш сайн сурах вэ?

Өдөр бүр давтах хэрэгтэй. Тэр давтлага 2 цаг байхад л хангалттай. Нэг л өдөр давтахгүй алгасвал хэрэггүй болно. Алгассан өдрөө нөхөж байна гэж дараа өдөр нь 4 цаг сууж болохгүй.

Давтлагынхаа 2 цаг дээр олигтой юм хийж амжаагүй байсан ч санаагаар унаж болохгүй. Гагцхүү хийх нь л чухал байдаг. Өдөр болгон 2 цаг давтсаар байгаад 1, 2 сарын дараа өөрийнхөө яаж ахисныг бахархалтайгаар мэдрэх болно.

Анхан шатны хичээлийг “бага” гэж басаж болохгүй. Энэ сэдвийг “би мэднэ” гэж сагсуурч онгирч болохгүй. Харин тэр сэдвээ ямар ч түгжрэл гацаагүйгээр, яг л хурдны зам дээр давхих машин шиг донслохгүйгээр уншиж чадаж байна уу үгүй юу гэж шалгаад үз. Уншихдаа байнга чанга дуугаар уншиж, юу уншиж байгаагаа ойлгож уншиж сурах хэрэгтэй.

Өдөр бүр гэр орны ажлаа хийж байхдаа нүдэндээ харагдсан, гартаа баригдсан бүхнийг тухайн гадаад хэл рүүгээ хөрвүүлж бод. Гурил зуурч байхдаа гурилын мод, элдүүр гэх мэтийн үгсийг, төмс арилгаж байхдаа хальслагч, төмсний булцуу гэх мэт үгс, утас цэнэглэж байхдаа залгуур, нарийн бүдүүн оролт, гурван сэрээтэй залгуур, уртасгагч гэх мэт үгсийг, шал угааж байхдаа шалны алчуур, шалны мод гэдгийг яаж хэлвэл болох вэ гэдгийг бодож бай.

Гэрээсээ өөр газар явж байхдаа гудамжны самбар, байгууллагын хаяг дээр байгаа үгс, сурталчилгааны хуудсан дээрхи үгсийг тухайн хэл рүүгээ хөрвүүлэн бодож сур. Ирмүүн, Гялбаа, Алтан гадас, Сэрсэн говь гэх мэт ном сэтгүүлийн гарчигийг шууд орчуулан бодож үзэх хэрэгтэй.

Энд тэнд байхад чинь ямар нэгэн чимээ шуугиан гарсан ч, хэн нэгэн хүн хаалга шагайхад хүртэл толгой руугаа орж ирсэн бодлыг шууд орчуул. Мөн хажуу дэргэдэх хүмүүсийн яриа, хэрүүл уруулд ч гарч байгаа үгийг хүртэл хөрвүүлэн бодоод үз. Тухайлбал, яадаг муу хар шаар вэ, муу бууны нохой чинь, бурхан өршөөг, чөтгөр ав, ээ халцгай халцгай гэх мэт уулга алдсан үг байсан ч утга дүйцүүлэн хөрвүүлэх гэж оролдох хэрэгтэй. Ингэж чадвал та тухайн суралцаж буй гадаад хэлээрээ маш амархан чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярьж чаддаг болно.

Телевизийн сувгийг сайн ашиглаж сур. Үсэг цээжилж хэдхэн үг тогтоож эхэлсэн тэр л мөчөөсөө тухайн хэлний гадаад сувгийг үзэж дуудлага ярианд дасаж, өөрийн хэлийг сонсож байгаа мэт хүлээн авах сэтгэл зүйг бий болгох хэрэгтэй. BBC, Bloomberg, NHK, KBS зэргийг байнга сонсож хэвших хэрэгтэй. Сонсох явцдаа ойлгохгүй байгаадаа гутрах хэрэггүй, гагцхүү миний сурсан шинэ үг гарч байна уу гэж сонсох хэрэгтэй. Тэгээд тэр урсаад өнгөрч байгаа яриан дотроос сурсан үгээ шүүрдэн олж авч чадаж байвал том амжилт юм шүү. Уйгагүй ингэж сонсоод байвал 1-2 жилийн дараа миний мэдэхгүй үг яригдаж байна уу хэмээн сонсох хэмжээнд хүрэх болно оо.

Нэг том роман барьж авч унших хэрэгтэй. Тэр романыг уншиж дуусгахад хичнээн цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй. Уншихдаа хажуу дэргэдээ цаас, үзэг харандаа барих хэрэггүй, өөрөөр хэлбэл цаасан дээр ч, номон дээрээ ч тэмдэглэгээ хийж болохгүй. Гагцхүү толь бичиг байхад л болно. Эхлээд уншихад эхний нүүрэн дээр таны мэдэхгүй 80 аас илүү үг, 2 дахь нүүрэн дээр тэрнээс ч илүү үг, 3 дахь хуудсан дээр арай арав хориор бага үг, романы голын хуудсанд ирэхэд мэдэхгүй дөрөв тавхан үг, хамгийн арын нүүрэнд хүрэхэд мэдэхгүй нэг ч үг байхгүй болно. Саяхан хоёр гурав тольдсон үг нь гурав дөрөвхөн мөрний дараа дахиад гарч ирэхэд санахгүй бол хичнээн их уур хүрдгийг мэдэх үү, тэгэж уурласан үг хэзээ ч мартагддаггүй билээ.

Дүрэм тогтоохыг хүсвэл хуулан бичлэг хий. Бичиж байх явцдаа юу бичиж байгаагаа байнга анзаарч байх хэрэгтэй. Өгүүлбэрт үйл үг хамгийн чухал амин сүнс нь байдаг. Тухайн үйл үг хэрхэн яаж хувирч байгааг анхаарах хэрэгтэй. Манай монгол хэлэнд нэг үйл үг 56 хүртэл хувирдаг. Жишээ нь, явна, явдаг, явлаа, явангуут, явангаа, явмагц, явахаар, явтал гэх мэт.. Тэгвэл гадаад хэлний үйл үг хамгийн ихдээ 15-16 хувирна. Ийм цөөхөн хувирлыг толгойдоо маш сайн цээжлээд авах хэрэгтэй.

Цаасан дээр бодол санаагаа бичиж чадахгүй хүн хий бодоод ярьж сурна гэж байхгүй. Уран цэцэн, хурдан түргэн ярьж сурахыг хүсвэл янз бүрийн өгүүлбэр орчуулах, бодол санаагаа хөрвүүлэн бичих, тухайн гадаад хүнд хэрхэн хэлвэл ойлгох вэ гэдэг өнцгөөс харж орчуулах давтлага хийх хэрэгтэй. Жишээ нь, “Урьхан хонгор салхи нь уулын моддыг ганхуулна, уяхан гол шиг хүүдээ удам тусмаа л дасна” хэмээх уртын сайхан дууны үг байлаа гэхэд яаж хөрвүүлбэл тухайн гадаад хүн ойлгох вэ гэдгийг тунгааж орчуулах хэрэгтэй. Манай Монгол үгэнд тухайн гадаад хэл рүү шууд орчуулагдахгүй, тайлбар орчуулгаар гарах үг маш их байдаг.

Эцэст нь хэлэхэд гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй. Тухайн 2 цагийн давтлагадаа анхаарлаа төвлөрүүлэн өөр юманд сатааралгүйгээр хичээх хэрэгтэй. Маш сайн толь бичигтэй найзлах хэрэгтэй.

Mar 5, 2011

Гадаад хэл сурах 52 зөвлөгөө

http://www.medeelel.mn/

# Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
# Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар гэж том зүйл бий.
# Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
# Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.

# Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцаж, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
# Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
# Англи хэл сурахын тулд англи, америкийн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
# Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ ярианы дуудлага, аялагад анхаарал хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.

# Сонсголын дасгалыг ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх нь зүйтэй.
# Дараагийн сэдэвт орохын тулд өмнөх сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
# Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
# Үгийг дангаар цээжилдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь хам сэдэвтэй нь буюу холбогдсон үгтэй нь цуг цээжлэх хэрэгтэй.

# Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгож өөрийн болгодог аргаараа тогтоох хэрэгтэй.
# Хэлний төрлийн олон сурах бичиг ашиглаж сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
# Шалгалтанд зориулж бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
# Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцвол хаана нь хэл нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.

# Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.
# Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлдэж сурах хэрэгтэй.
# Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.
# Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг сонсох чухал байдаг.

# Гадаад хүнтэй харилцах нь дадлагажихад нөлөөтэй. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.
# Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдүүлээрэй. Энэ бол амжилтын үндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад нь хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
# Үеэ өнгөрөөсөн үг хэллэг, өгүүлбэрээс салж орчин үеийн үг хэллэг сонгох хэрэгтэй .
# Нэг амьсгалаар хэлэх дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар үг хэллэг өгүүлбэрийг олон дахин уншиж байгаарай.

# Хамгийн сайн гурван арга бол цэвэр, тод, сонсголонтой ярихад чиглэгдэнэ. Эдгээр арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдааг ялган таниж мэдэхэд тустай. Дараа нь үг хэллэг, өгүүлбэрийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засаж дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нь нэг амьсгалын аргатай адил үүрэгтэй. Товчхондоо чанга, тод, хурднаар уншина.
# Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг, ер нь бүх зүйлийг чухалчлан авч үзэж уйгагүй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.
# Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.
# Тодорхой хэмжээний үгийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай. Дүрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.

# Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
# Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.
# Ямар нэг үг хэллэгийг тогтоож дахин давтаж хэлэх нь илүү үр дүнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илүү үр дүнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгүй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжүүлнэ.
# Аливаа зүйлийг дотроо төсөөлөөд түүндээ зохицуулан давтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ямар үг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.

# Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа зүйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
# Хэлц үгийг эзэмшсэн хүн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоо товч илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.
# Цэвэр дуудлага бүхий ганц хуурцганд бүхий л авиа багтсан байдаг.
# Англи хэлний өндөр чадварт хүрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгүүллэгийг унших үедээ монголоор яриад үзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгүй. Ярихад хичнээн хүндрэлтэй байсан ч зогсож болохгүй.

# Ямар ч аргаар хамаагүй санаа бодлоо илэрхийлж сурах хэрэгтэй.
# Яагаад гэсэн асуулт тавилгүйгээр бүгдийг байгаагаар нь хүлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
# Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггүй.
# Хичнээн зав чөлөөгүй байлаа ч хааяа нэг дүрмийн ном сөхөж хар.

# Яриандаа сул үг хэрэглэх нь таныг яг л унаган англиар ярьж байгаа мэт сэтгэгдэл бусдад төрүүлэх болно.
# Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарал хандуулах хэрэгтэй.
# Англи хэл дээр хошин шог өгүүллэг, хэллэг эзэмших нь англиар сэтгэхэд тань тус болно.
# Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.

# Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөж, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амаа чилтэл дахин давтаарай.
# Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
# Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англиар хөрвүүл.
# Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно.

# Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
# Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоож хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.
# Шинэ үгийг зөв дуудаж дуудлага бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь үг тогтооход тустай.
# Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжлэхийг зорих нь зүйтэй. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглаж тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг.
# Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла.

Jan 23, 2011

Ой ухаанаа ашиглаж сурагтун

Уншсан үзсэнээ удахгүй мартаж, би ер нь толгой муутай, нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг юм гэх буюу ухаан сохор бол нүд сохор гэх мэт ярьдаг хүн олон. Ойлгож мэдсэн, үзэж сонссон, уншиж бясалгаснаа ой ухаандаа бат тогтоох үндсэн арга зүйн тухай товч өгүүлье. Баттай сайн тогтоох найман төрлийн арга бий.

1. Сэтгэн бодох арга. Хамгийн энгийн, гэхдээ хамгийн чухал нь. Хүмүүс уншсан зүйлээ амархан мартдаг нь уншсанаа сэтгэн бодоогүйгээс болдог. Уншсан зүйлээ хэдий чинээ эргэцүүлэн бодож, сэтгэж чадна учир утгыг нь төдий чинээ амар хялбар ойлгож, ой ухаандаа удаан, бат хадгална.

2. Сонирхлын арга. Мэдлэгийг өөрийн болгож шингээхийн тулд үлэмж дур хүсэлтэй байх хэрэгтэй. Хүсэл сонирхолтой уншсан зүйл ой ухаанд тун амархан шингэх агаад илүү хүч гаргах хэрэггүй, аяндаа сайтар ухагддаг.

3. Өмнөх мэдлэгийн арга. Хэрэв та аль нэг сэдвээр урьд нь ямар нэг мэдлэгтэй байсан бол уг сэдвээр шинээр унших зүйлээ маш амархан, баттайяа тогтооно. Урьд нь уншиж байсан номоо дахиад уншихад яг л шинээр уншиж байгаа юм шиг санагддагийг эрхбиш та ажигласан байх. Энэ нь анх уншиж байх үед олсон мэдлэг, мэдээлэл чинь дутуу дулимаг байгаад дахин уншихад улам бүр батжин баяжсантай холбоотой.

4. Ухааран санахад бэлэн байх арга. Ямар төрлийн мэдээлэл авахаар ухаан бодлоо төвлөрүүлнэ, уг сэдвээс түүнээ буюу түүнд хэрэгтэй бүхнийг шүүн ухаж чадна. Мөн уг мэдээллийг ой тойндоо баттай удаан хадгалж, хэрэгцээт цагтаа хэзээ л бол хэзээ сэргээн санаж чадна.

5. Холбон харьцуулах арга. Нэг зэрэг үүсч бий болсон төсөөллүүд нэг нэгэнтэйгээ холбогдон харилцан уялдаатай ургаж гардаг. Тухайлбал аливаа нэг газар орон тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг ой ухаанд дахин ургуулан бодогдуулдаг.

6. Дэс дарааллын арга. Цагаан толгойн үсгийг дэс дарааллаар нь тогтооход хялбар атлаа эсрэгээр нь цээжлэх гэвэл нэлээн төвөгтэй. Үүний адилаар ямар нэг мэдээлэл, мэдлэгийг ухаж ойлгохдоо дэс дараалал, хэлхээ холбоонд нь авч үзвэл хялбар тогтооно.

7. Хүчтэй сэтгэгдэл төрүүлэх арга. Уншсан зүйл эхлээд ямар сэтгэгдэл төрүүлнэ, тэр чигээрээ ой санамжид үлддэг. Иймд эхний сэтгэгдлийг аль болох хүчтэй, гүнзгий төрүүлэхийг хичээх чухал.

8. Зогсоцын арга. Өмнө нь санаанд үлдсэн зүйлээ сэргээн бататгахын тулд зогсоц хийдэг. Аливаа шинэ мэдээлэл авахын өмнө урьдынхыгаа болж өгвөл сайтар санаж бэхжүүлж байгаарай.

Хориод жилийн тэртээ “Супер” сэтгүүлд нийтлэгдсэн
“Өөрийнхөө ой ухааныг ашиглаж сурагтун”-аас.

Dec 9, 2010

Гадаад хэл хэрхэн хурдан сурсан туршлагаасаа

http://www.lamongols.com/content/view/4199/91/

Бичсэн: Administrator
2008-12-14, Ням

Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.


Хүсэл, мөрөөдөл
Миний амьралдаа үргэлж баримталдаг нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг л гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж явдаг. Тийм ч учраас орос, англи хэлийг өдий хэмжээнд сурсан маань дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгохыг хүсдэгтэй холбоотой. Цаашид ч би дахиад өөр гадаад хэл судлах сонирхолтой байгаа.

Намайг англи хэл сурах гээд тамаа цайгаад явж байхад нэгэн найз минь ингэж хэлж билээ:”Мандахаа, чи төсөөл дөө. Таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц л англи хэлээр чөлөөтэй ярьж, сэтгэж, уншиж, бодож чадна ш дээ. Чи тэгэхэд…..”. Миний хувьд англи хэл сурахад өгсөн нэг том хүч бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон.

Өрсөлдөгчтэй байх нь зөв, харин дайсантай л байж болохгүй. Олон хүмүүс хөршийнхөө баяжиж буйд атаархаж, хамтран ажиллагч нь албан тушаал ахихад барьцаж, дарга нь загнахаар гомдож, замын цагдаа торгохоор уурладаг. Ийнхүү бид хажуу дахь хүнээ дайсан мэтээр харж, түүнийг доош хийх гэж байхаар өөрөөсөө алдааг эрж, өөрөө тэр хүнээс илүү даван гарч, дэлхий дээрхи зургаан тэр бум өрсөлдөгчийн тухай бодож амьдрах ёстой юм шиг байгаа юм. Ингэж гэмээн том хүсэж том мөрөөдөж том амьдрах болно.

Хэл сурах шалтгаан ба зорилго
Ямар ч гадаад хэлийг хамгийн багадаа “нэг жил” нэлээд цаг гаргаж шимтэн үзэж байж захаас нь мэдэж авдаг. Тийм учраас гадаад хэлийг сурах гэж буй зорилгоо сайн мэдэж, цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Анх би 17 настай Москвад оччихоод гое сэтгүүл унших гэж үзээд юу ч ойлгохгүй, хажууд байсан Буриад залууг чи энэ сэтгүүлийг уншиад бүгдийг нь ойлгож байгаа болохоор Орос хэл мэдэж байгаадаа өөрөөрөө бахархах ёстой гэж хэлж билээ. Тэр үнэхээр их гайхаж байсан.

Миний хувьд хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог байх.

Амьдралд хэрэглэж сурах

Англи, орос хэлийг би “сайн” мэдэхгүй. Орос хэлийг арван жилд зургаан жил дараалан, их сургуульд таван жил үзсэн юм. Гэхдээ Москвад очсон анхны хоёр сардаа л би гол юмаа сурсан байх. Энэ нь өмнө нь үзэж байсан бүх зүйлээ амьдралд хэрэглэж сурах хэрэгтэй байсныг харуулсан. Үнэндээ Дундговьт Оросууд байхгүй болохоор харьцах боломж байгаагүй л дээ. Ямар ах нартайгаа оросоор ярилтай биш.

Хуулан бичих

Арван жилд манай Орос хэлний багш маань чи юугаа ч мэдэхгүй байж нэг хуудас юмыг дахиад орос хэлээр хуулаад биччихэд илүүдэхгүй гэж загнаж байсан юм. Англи хэлийг сурахдаа би бас заримдаа зохион бичлэгийг багш зассаны дараа дахиад хуулан бичдэг байсан. Шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч л байдаг байлгүй дээ.

Унших нь бичихийн үндэс

Орос хэл сурахад дэлхийн сонгодог уран зохиолыг уншсан маань маш хэрэг болсон байх гэж боддог. Англи хэлийг сурахад ч гэсэн олон хувь хүний намтар, мөн шүүхийн шийдвэрүүдийг уншсан нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусалсан болов уу гэж боддог.

Сонсох нь ярихын үндэс

Англи хэлийг сурахад радио сонссон, зурагт үзсэн минь “чихний бөглөө” гаргасан гэж боддог. Харин орос хэлний хувьд Москва дахь “анхны нэг сар” л бөглөө гаргахад хангалттай байсан. Англи хэл дээр зурагт анх үзэж байсан эхний долоо хоногт надад мэддэг үг нэг ч байгаагүй. Хоёр дахь долоо хоногт би хэдэн мэддэг үгээ барьж сонсдог болсон. Гурав дахь долоо хоногт заримдаа сонссон мэдэхгүй үгээ сонсох шиг болсон. Дөрөв дэх долоо хоногт ерөнхийдөө юун тухай ярьж байгааг нь барьцаалдаг болсон. Энэ нь өдөр болгон үзсэний үр дүн шүү дээ. Зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурнаБи санал нийлэхгүй. Гэхдээ би тун болохгүй үедээ ямар ч зардал гарсан гэсэн бүх юмаа шавхаад, зээлээд ч болсон Сингапур луу л гурван сар явьяа гэж боддог байсан. Тэгээд бараг л гудамжинд хэнтэй ч хамаагүй өдөр шөнөгүй яриад хэл сурна гэж боддог байж билээ. Гэтэл америк, англи, австрали улс руу гарсан хүмүүс өөрсдөө тухайн улсдаа амьдрах, чадвал хэдэн төгрөг хураахыг хүсдэг. Хэлийг нь сайн мэдэхгүй болохоор хар ажил л хийнэ, тэгээд ийм ажил хийж байгаа хүн хэлээ сайжруулах боломж бараг л гарахгүй. Тийм болохоор энэ хүчин зүйлийг бас тооцоолох хэрэгтэй.

Интернэт

Интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж зарим хүмүүс ярих дуртай болжээ. Энэ бол буруу, энэ тухай надаас өөр олон хүн нэгэнтээ хэлсэн, хэлж байгаа. Гэхдээ үүнийг хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа. Би өөрөө англи хэлийг сурч байхдаа англиар чалчдаг янз бүрийн сайт руу орж, англи хэл сурахад тусалдаг нэлээд хэдэн сайтны гишүүн болсон байсан.

Төсөөлөл ба мэдээллийн хязгаар

Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон гээд хүмүүс амьдрах юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор Та зөвхөн Монгол хэл, эсхүл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж болох байхаа. Хэдийгээр Интернэт зэргээр дамжуулаад Монголчууд нэг хэсэг үеэ бодвол асар их мэдээлэл хүлээж авч байгаа ч тэрнийг англи, хятад хэл дээрхи ч юмуу мэдээллийн орон зайтай харьцуулшгүй байлгүй дээ.

Дундговь аймгийн арван жилийн сургуулиудад, мөн Монгол Улсын Их Сургуульд Орос хэл заасан Монгол багш нартаа, Орос хэлийг Улс Түмний Найрамдлын Их Сургуульд заасан Орос багшдаа, Англи хэлийг заасан янз бүрийн дамжааны багш нарт, Crazy English, ESPF-ийн англи болон Монгол багш нартаа би асар их талрхаж, тэднийг хүндэлж явдаг. Англи, Орос хэлээр мэддэг бүхэн маань Та бүхний ач тус, харин алдаа бүхэн минь зөвхөн минийх.

“Нэг хэл – нэг л амьдрал, хоёр хэл – хоёр амьдрал, гурван хэл - гурван амьдрал, …”

Өндөр Овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали Улс

tanhil.mn

Dec 7, 2010

Хятад хэл сурах 36 алтан зөвлөмж

http://www.mychina.biz/pages/education06.html

1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх Монгол хэлээ сайн сурсан байх явдал юм. Учир нь тухайн хэлний хэл зүйн дүрмийг Монгол хэлтэйгээ харьцуулан ойлгоход их хэрэг болдог.

2. Ханз үсгийг дуудах латин галиг буюу Pin Yin дуудлагыг юуны өмнө сурсан байх хэрэгтэй. Энэ нь Тухайн ханзны дуудлагыг тэмдэглэж авах боломж өгөхөөс гадна компьютер дээр Хятадаар шивж сурахад тань илүү х хэрэг болно.

3. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ? гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Үүний тулд танд Хятад хэлний ваакуум орчин хамгийн чухал.

4. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.

5. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болдог.

6. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.

7. Хятад хэл сурахын тулд бид заавал Хятадаар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Хятадаар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.

8. Хятад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Хятадаар ярих үедээ авиа зүйн 4 өргөлтийн дуудлага, аялагад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж чадвал таны яриаг Хятад хүн амархан ойлгоно.

9. Сонсголын дасгалын зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд хийнэ.

10. Хичээлийн нэг сэдвийг бүрэн ойлгосоны дараа шинэ сэдэв рүү орох хэрэгтэй. Дутуу ойлгосон сэдэв таны амьдралд хэрэг болохгүй.

11. Хятад хэл сурахын нэг чухал үндэс бол байнга Хятад хүнтэй ярианы дадлага хийх явдал юм.

12. Өдөрт тутмын ярианд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийг цээжлэхээс эхлэж Хятад хэлийг сурах хэрэгтэй. Жишээ нь. Би, Чи, Та, Тэр, Идэх, уух, сонсох, ярих, сайн, муу гэх мэт

13. Хатад хэлний өгүүлбэр зүйн бүтцийг сайн мэдсэн хүн Хятадаар хэлэх гэсэн санаагаа амархан ойлгуулж чадна.

4. Хятад хэл нь Англи Орос хэлийг бодвол хэл зүйн дүрэм багатай байдаг тул ярьж сурахад илүү амархан байдаг.

15. Аливаа хэлийг орчинд нь ирж сурвал илүү үр дүнтэй байдаг. Учир нь амьдралын орчин таныг хүссэн ч хүсээгүй ч тухайн хэлээр зөв сайн ярьж сургадаг.

16. Ханз үсэг сурахаас хүмүүс их айдаг. Айх хэрэггүй. Хятад ханзыг амжилттай сурахын тулд хэдхэн тооны түлхүүр ханз мэддэг байхад л болно. Тэдгээр түлхүүр ханзнууд өмнө хойноо, дээр доороо ороод л цээжлэхийн аргагүй олон зурлагтай ханзыг бүтээдэг.

17. Ханз үсэг гэдэг бол уран зураг мэт өөрийн утгаа дүрсээр илэрхийлсэн байх явдал их байдаг. Жишээ нь:

  • Тариан талбай - Тариан талбайг дээрээс нь харахад ийм л дөрвөлжин нүднүүд байдаг.

  • Бараа - Хураагаад тавьсан бараа мэт харагддаг.

  • Хүн - явж байгаа хүн мэт

  • Том - Хүн том зүйлийг хэлэхдээ гараа алдалж илэрхийлдэг шүү дээ

  • Бага - Гараа алдлахгүй бол жижигхэн мэт сэтгэгдэл төрүүлнө.

  • Сайн - Эмэгтэй хүн + хүүхэд гэсэн хоёр ханз нийлсэн байна. Эх үрс гэсэн энэ ханз сайн гэсэн утга илэрхийлдэг

  • Уул - Уулыг урьд нь гурван шовгор дүрсээр илэрхийлдэг байжээ. Одоо болохоор доороо холбоотой гурван босоо шугамаар илэрхийлдэг болсон байна.

  • Дундад Улс - 中国 Дөрвөлжин дүрсний дундуур нэг босоо шугам татсан нь дундад гэсэн утга илэрхийлдэг байна. Харин улс гэдэг ханз нь Ван ноён гэсэн ханзыг дөрвөлжин хүрээнд хийсэн нь өөрийн гэсэн хил хязгаартай ноён гэсэн утгаыг өгүүлж байгаа юм. Ноён гэсэн ханзныхаа хажууд нэг бяцхан цэг хатгасан нь тамгатай ноён гэсэн утгыг үзүүлнэ. Тэгэхээр тамгатай ноён өөрийн гэсэн хил хязгаар бүхий нутагтай болчихвол Улс болдог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

18. Хятад хэл дээрхи караоке, кино үзэх нь ханз үсгийг дуудах, нүдлэх хамгийн зугаатай арга болно. Мөн аудио хичээлүүд нэн чухал.

19. Хятад хүнтэй ярих нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Аливаа хэлээр эмэгтэй хүн илүү цэвэрхэн ярьдгийг анхаар.

20. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеийн хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй.

21. Хятад хэлээр дуу сурах нь Хятадаар олон үг цээжлэх, цэвэр дуудлагатай болох шалгарсан арга юм.

22. Хамгийн чангаар, тод, хурдан унших зарчмыг мартаж болохгүй.

23. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай.

24. Хэл сурч байгаа хүн өдөрт заавал 4-8 цагийг өөртөө зориулах хэрэгтэй. Ингэж зориулж чадсан хүн 1-3 сарын дотор маш их мэдлэг олж авдаг. Харин ажлын хажуугаар сурна гэдэг бол хэл сурах зоригийг тань мохоох болно.

25. Аливаа зүйлийг асууж лавладаг сурагч бол багшийн болон тухайн хэлээр ярьдаг хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Дуугүй байна гэдэг бол таны муу чанар.

26. Ямар нэг үг хэллэгийг чанга дуугаар унших нь таны хэллэг зүгшрэх чадварыг хөгжүүлнэ. Цээжин дотроо бүү унш. Энэ бол цаш алдах нэг хэлбэр.

27. Орчуулга хийх гэдэг хамгийн шинжлэх ухаанч сургалтын арга юм. Энэ нь таны бичгийн чадварыг хөгжүүлэхээс гадна, аливаа үгийг нүдлэх, хэрэглэж сурах боломжыг бүрдүүлдэг.

28. Хэлц үгийг эзэмшсэн хүн Хятад хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй. Хятадууд маш их хэлц үг хэрэглэдэг. Энэ нь их том санааг товчхон цөөхөн үгээр илэрхийлэх чухал арга юм.

29. Хятад хүн товчхон ярихыг их эрхэмлэдэг. Жишээ нь: “Баруун Сөнөд хошуу” гэдгийг “Ши сү ни дэ чи” гэхийн оронд “Ши сү чи” гээд л товчлоод хэлчихдэг.

30. Ямар ч аргаар хамаагүй хэлэх гэсэн санаагаа илэрхийлж сурах хэрэгтэй. Аливаа санаагаа өөрийн мэдэх үгээр тайлбарлаж чаддаг хүн амжилтанд хүрнэ. Жишээ нь: “Харанхуй” гэдэг үгийг мэдэхгүй байж болно. Тэгвэл “гэрэлгүй”, “шөнө шиг” гэх маягаар хэлэхэд цаад хүн чинь ойлгочихно.

31. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж ичих хэрэггүй. Ичнэ гэдэг хэл сурч байгаа хүний хамгийн хөнөөлтэй дайсан.

32. Яриандаа сул үг хэрэглэх нь таныг Хятадаар чөлөөтэй ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд төрүүлэх болно.

33. Хятад хэл дээр хошин шог үг хэллэг эзэмшсэнээр Хятадаар сэтгэхэд тань тус болно.

34. Тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг, үсэг, ханз танд танил болж ирнэ.

35. Хятад хэлний 4 оронт тооллын системийг маш сайн ойлгож, европын 3 оронд тооллын систем рүү хөрвүүлж сурах хэрэгтэй.

36. Аливаа өгүүлбэрийн үгсийг нь өөрчлөж өөр утга санаа бүхий өгүүлбэр бүтээж чаддаг хүн ярьж, бичиж сурахад амархан байдаг.

Nov 8, 2010

Хэл сурах арга барил

Огноо: 2006-08-15 13:31:17
Сэдэв: Сургамж


Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.


Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ.

Та нэг сонингийн зараас хүний нөөцийн талаарх зарыг хараарай. Таван зарын дөрөвт нь гадаад хэлтэй байх шаардлага тавьсан байдаг.

Компани болгон өдрөөс өдөрт өсөж дэвжиж, улам өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг хадгалан, олон шинэ байгууллагатай харилцаа холбоотой байх зорилготой байдаг гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Энэ байдалд хүрэхийн тулд зөвхөн сайн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь хүний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч ойлгосон хүмүүс л шуурхайлан идэвх зүтгэлтэйгээр сурч байна. Гадаад хэлний хэрэгцээг сайтар ухаарсан хүмүүст зориулж сургалт, дамжаа ч нээгдэж эхэлжээ.

Та үүнийг анхаараарай

  1. Хэл сурч, сайн ярьж чаддаг болох нь тийм ч амар зүйл бас биш л дээ. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Хэл сурах эхний үе шатууд ихэнхдээ хөгжилтэй сайхан амархан өнгөрдөг. Харин хугацаа уртсах тусам улам хэцүү болж сүрдэж эхэлнэ. Учир нь хэл болгонд өөр өөрийн хэцүү талууд байдаг. Дээрээс нь мянга мянган үг цээжлэх хэрэгтэй болно. Дээрээс нь хийх дадлага нь хэдэн жилийг тань авах болно. Тиймээс хэл сурахад тэвчээр хамгийн чухал.
  2. Хэрэв та нэг улсад тэр улсын хэлийг сурах гэж очиж байгаа бол их хичээл авч, богино хугацаатай байхын оронд бага хичээл авч урт хугацаатай байх хэрэгтэй. Эдинбургийн Гүнгийн хэл сургах системийг хэрэглэдэг Английн хэлний сургуулиуд болон энэ системийг дэмждэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 цагийн хэлний хичээлийг хангалттай гэж үздэг.
  3. Гадаадын хэлний сургалт нь таны үзэж дадал болсон хэлний сургалттай огт адилгүй байдгаас гадаадад хэл үзэх гэж очсон зарим сурагчдад сэтгэлээр унах, эсвэл дэмий мөнгө үрж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр буцах тохиолдол гардаг. Тиймээс та гадаадад хэлний сургалтанд явахынхаа өмнө сайн бэлтгэлтэй байгаарай. Яаж гэвэл: Таны урд өмнө нь сурч байсан хэлний сургалтаас тэс өөр байна, таны сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн сэтгэлээр унасны хэрэггүй. Тэдний системийг өөрийн улсын системтэй харьцуулсны хэрэггүй. Хэрэв таны дасаж заншсан сургалтын систем сайн байсан бол та гадаадад хэлний сургуульд явахгүй байсан гэдгийг мөн мартаж болохгүй.
  4. Монгол хэл болон Монголчуудаасаа түр зууртаа салж, өдрийн турш сурч буй хэлээрээ ярьж мөн бодож байгаарай. Тиймээс гадаадад хэл сурах гэж явсан хугацаагаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл эх хэлтэн болон нутаг нэгтнүүдээсээ хэсэг хугацаа хол байж цэвэр гадаадын орчинд байх хэрэгтэй.
  5. Байрлах байрны хувьд гэвэл таны сурах гэж буй хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнтэй нэг гэрт байж болно. Ингэснээр та 24 цагийн турш дадлага хийж болно. Өөр нэг сонголт гэх юм бол та айлд байж болно. Учир нь та айлд байснаар тэр улсын ёс заншилтай холбоотой олон олон үг мэдэж авна гэсэн үг. Тиймээс та дотуур байранд байрлахаасаа өмнө сайн бодож тооцоолоорой. Учир нь дотуур байранд яг л өөр шиг чинь шинэхэн сурагчид байдаг.
  6. Аль болох олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болж байнга ярианы дадлага хийх хэрэгтэй.
  7. Гэрийн даалгавараа сайн хийж, өнөөдрийн ажлаа маргааш хийхийн оронд маргаашийн ажлаа өнөөдөр нь хийж дадаж занших хэрэгтэй.
  8. Хүүхэлдэйн кино сайн үзэх хэрэгтэй. Хүүхэлдэйн кинонд дараа нь санаж болохоор хялбар үг хэллэгийг дахин дахин давтаж үйл хөдлөлийг нь ч үзүүлдэг учир тогтооход хялбар байдаг.
  9. Зарим хүмүүс алдаатай ярихаас ичиж зовдгоос нэг их ярьдаггүй. Гэвч хэн ч таныг алдаатай ярилаа гэж загнахгүй шүү дээ. Алдаатай байсан ч хамаагүй эвгүй байдалд орохоос эмээлгүй байнга ярих хэрэгтэй. Тэр бүү хэл сайн ярьдаг хүнтэй ярихдаа зарим өгүүлбэрийг албаар алдаатай ярих хэрэгтэй. Учир нь таны мэддэг өгүүлбэрийг хэрхэн өөр хувилбараар засахыг нь сурах хэрэгтэй.
  10. Удаан бодолгүйгээр шууд ярих хэрэгтэй. Сонсож байгаа зүйлээ Монгол хэл рүүгээ оруулж ойлгох гэж хичээсний хэрэггүй. Шууд тэр хэлээрээ ойлгохыг оролд. Буруу байсан ч хамаагүй шууд тэр хэлээр хариулт өгөөрэй. Энэ нь таныг хурдан боддог болгоно.
  11. Ном сонин болон унших материал их унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог сэдвийн дагуу веб сайтуудад ороорой. Мөн түүнтэй холбогдолтой ном сэтгүүл авч уншаарай. Ингэснээр тэр хэлийг улам дурлаж сурах болно.
  12. Толь бичиг их ашиглахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өөрийн хэлтэй харьцуулж бодолгүйгээр, өгүүлбэртэй нь хамт ойлгох хэрэгтэй. Толь бичиг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурч буй хэлнийхээ тайлбар толийг ашиглахыг хичээгээрэй.
  13. Сургууль болон багшаас ихийг хүлээсний хэрэггүй. Амжилтын ихэнх нь таны идэвх зүтгэлд байдаг юм шүү. Хэрэв та нэг улсад очоод байх хугацаандаа амжилттай сайн хэл сурч чадаагүй бол үүний бурууг бусдад тохолгүйгээр зөвхөн өөрөөсөө асуугаарай.
  14. Сониуч байгаарай. Хүнээс санаа зоволгүйгээр асуух хэрэгтэй. Бүр хүүхэд шиг сониуч байвал илүү сайн шүү.
  15. Таны хамгийн сайн туслагч, багш тань настай хүмүүс байдаг юм шүү. Хөгжилтэй орнуудад настай хүмүүс ихэнхдээ ганцаар амьдардгаас ярих сонирхол ихтэй байдаг .Амьдралын туршлага ихтэй энэ хүмүүсээс сурах юм их байдгийг санаж явахад илүүдэхгүй.

Бяцхан жаалуудын гадаад хэл

Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд орохыг нь хүлээдэг. Гэтэл хүүхэд цэцэрлэгийн бага ангийн насандаа гадаад хэл сурах бүрэн чадвартай байдаг. Хүүхэд тань эхэлж өөрийнхөө эх хэлийг хэрхэн сурсан, яг л түүний адилаар хоёрдогч хэлээ сурч эхэлдэг. Эхлээд ойлгохгүй ч гэсэн сонсдог. Дараа нь эцэг эхийнхээ өөрийг нь эрхлүүлж байгаа хөдөлгөөнийг давтагдан хэлж байгаа үгнүүдтэй холбож ойлгосноор ойлгож эхэлдэг. Гадаад хэлийг ч гэсэн ийм маягаар сурдаг. Хүүхдэд ийм системээр, хичээл зааж ядраалгүйгээр хэл зааж болно. Жишээ нь хүүхэд тань англи хэл сурч байна гэж бодъё. Түүнд үргэлж англи хэл дээр гардаг хүүхэлдэйн кино болон кассет сонсговол хэсэг хугацааны дараа бяцхан үр чинь ойлгодог болж эхэлнэ.
Тархины хамгийн чухал хэсгүүд нь хүүхэд 6 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцдэг гэж судлаачид тогтоожээ. Тиймээс хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө хоёрдогч хэлийг зааж эхлэхийг зөвлөж байна. Энэ туршлагыг 8 хүүхэд дээр туршиж үзсэн судлаач ярихдаа, хүүхэд бүрт тус тусад нь Англи хэлний кассет болон видео бичлэг өгөөд түүнийг гэрт нь байнга нээлттэй байлгаад (хоол идэж байхад нь, тоглож байхад нь г.м) дараа нь хичээл дээр тэр сэдвийг нь зааж үзүүлэхэд хялбар сурч байлаа. Тэд 6 настайдаа Англи хэлийг сайн сурсан юм.

Сургуульд Англи хэл сурах ба уншлага

Гадаад хэл сурах явцад чадах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн уншиж чаддаг байх юм. Гадаад хэлийг сайн ярьж чадахгүй ч гэсэн сайн уншиж чадах нь чухал юм. Уншиж чаддаг байх нь хэлийг эзэмшихэд нэн их нөлөөлдөг. Тиймээс өөрийн хэмжээндээ тохирсон ном унших хэрэгтэй. Гадуур явж байхдаа ч, хичээл дээр ч, машин дотор ч тухайн хэлний касетийг сонсож явбал сайн. Мөн түүнийг байнгын дадал болгох хэрэгтэй. Хэлийг сурахдаа ихэнхдээ сонсох уу, аль эсвэл унших уу гэдэг нь сурагчийн сурах чиглэлээс хамаарна. Хэрэв их дээд сургууль, академийн боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй их унших хэрэгтэй. Сурагч ном унших дадалгүй бол, эхлээд өөрийн эх хэл дээр ном уншиж сурах хэрэгтэй.

Гадаад хэлийг эзэмших (acquiring), сурах (learning) хоёр ялгаатай. Уншиж, сонсож, сурахын хамгийн сайн тал гэвэл хэлийг эзэмшүүлдэг. Эзэмших гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэж чаддаг болох үйл гэж тайлбарлаж болно. Ингээд бодохоор сурах нь нэг зүйлийг сайн эзэмших гэсэн үг биш юм. Англи хэлийг нэг цаг давтах нь тэр цагийг бүрэн ашиглаж чадна гэсэн үг биш. Сурахыг тоймчилж болох ч, эзэмшихийг тоймчилж болохгүй. Эзэмших нь хүн хүнээс шалтгаалан өөр хэлбэртэй байна. Үүнээс үүдэн нэг үгтэй олон дахин дайралдах нь түүнийг эзэмших гол түлхүүр байдаг. Ингэхийн тулд “extensive reading” – ийг чухалчлах хэрэгтэй. Унших үйлийг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Гэсэн ч дээр дурдсан уншлагатай холбогдолтой Ерөнхийлөн унших (Extensive reading), Нарийвчлан гүнзгий унших (Intensive reading) гэсэн хоёр чухал техник байдаг.

Extensive reading: Хичээлийн номноос гадуур унших номыг энэ техникээр унших хэрэгтэй. Хурдан, чөлөөтэй унших. Энэ нь гадаад хэлийг сайн уншиж ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэлийг анх сурч байгаа хүмүүст зориулсан бяцхан номноос эхлэх хэрэгтэй. Энэ уншилтанд толь бичгийг аль болохоор бага ашиглахыг хичээгээрэй. Гэхдээ сэдвийг ойлгохын тулд гол үгсийг харж ойлгох хэрэгтэй. Ерөнхийд нь унших гэж ойлгож болно.

Intensive reading: Маш сайн нарийвчлан уншина. Номон доторх сэдэв бүрийг нарийвчлан уншина гэсэн үг. Жишээ нь бид хичээлийн номыг ийм маягаар уншдаг.
Энэ хоёр унших аргаар сайн унших хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн өөрийн хэлний түвшиндээ тохирсон номыг сонгож байнга унших хэрэгтэй. Гадаад хэл сурагчдын нэг алдаа нь өөрт тааралдсан болон байгаа бүхий л материалийг нэг бүрчлэн цээжлэхийг хичээдэг. Хоосон цээжлэх биш хэрэглээ болгон ихээр ашиглах хэрэгтэй. Танд хүссэн хэлээ сайн эзэмшихийг хүсье.


Энэ нийтлэлийг илгээсэн: BIIRBEH.MN by Bataka
http://www.biirbeh.mn

Энэ мэдээний URL:
http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=1089

Nov 1, 2010

ГАДААД ХЭЛИЙГ ТЄГС СУРАХУЙН НУУЦ номноос

http://www.mglpass.com/board_view.do?bgrp=korean&id=qna&bid=215

Огноо




2009-01-14










ХОЁР НАСТАЙ ХVVХЭД, ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ

Манай олонхи хvмvvс “Хvvхэд бага байхдаа хэл сурах авъяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авъяас нь алга болдог” гэсэн иш vндэсгvй явган яриагаар бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг.

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа тєвлєрvvлж чаддаггvй. “Гэдэс єлсєж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л єгвєл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.. “ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чєлєєлж билэг оюунаа гадаад хэл сурахад тєвлєрvvлж чадвал ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ ТА хоёр гурван настай хvvхдээс илт давуу сурах чадвартай байдаг.

Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун.

Тvмэн бодлоос салж ангижрахын тулд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Элдэв хов жив дvvрэн шар сонин унших, аллага хvчирхийлэл дvvрэн кино vзэх, эсвэл орцонд найз нєхєдтэйгєє дэмий чалчиж цагийг барж байдаг нь чамд ямар ч ашиг єгєхгvй, харин ч есєн шидийн бодолд автуулахын vндэс болно. Тvvний оронд гэр орондоо, єєртєє хэрэгтэй зvйлийг хийж илvv гарсан чєлєєт цагаа гадаад хэл, бусад хичээл номоо vзэхэд зориулах юм бол амжилттай суралцаад зогсохгvй хэдэн жилийн дараа хvмvvжилтэй, vзэл бодол зєв тєлєвшсєн иргэн болох тул цаашдын амьдралд тань маш ашиг тустай.

Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггvй яг єнєєдрєєс эхлэн чєлєєт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй.


НЭГ VVДИЙГ НЭЭВЭЛ VVД VVД НЭЭГДЭНЭ.

Англи, орос, хятад, япон солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чєлєєтэй ярьж бичиж ном сонин сэтгvvл уншиж, кино телевиз болон радиогийн нэвтрvvлэг vзээд чєлєєтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцvv эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх чадвар бол хамгийн тєгс сайн сурсаны илрэл болдог.

Бурхан багшийн сургаалд “Нэг vvдийг нээвэл vvд vvд нээгдэнэ” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас тєгс амжилтанд хvрнэ гэсэн утгатай юм. Vvнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илvv дєхєм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрvvлэг vзээд ойлгодог, монголоос тухайн хэл рvv, тухайн хэлнээс монгол хэл рvv ямар ч сэдвээр чєлєєтэй орчуулж, чєлєєтэй сэтгэж ярьж чаддаг хvнийг л сая тэр хэлэнд тєгс боловсорсон хvн гэж хэлнэ. Эдгээр олон чадваруудыг тэнцvvхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рvv зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хvрэхэд бэрхтэй.

Чанга унших vед харааныт тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь тєрєлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нєлєєтэй.

Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр тєвєггvй уншиж ойлгон бичих чадвартай болсон байх бєгєєд сонсгол, яриа, нааш цааш хєрвvvлэх зэрэг чадвар ч дагалдан тєгс боловсрох нь мэдээж хэрэг юм.

Манай хvмvvс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хvсэмжлэн мєрєєддєг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зєв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бvрэлдэх чадвар юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг тvгдрэхгvй сайхан уншчихаж чадахгvй байгаа хvн юу ч харалгvй толгойгоороо сэтгээд гадаадын хvнтэй хурдан тvргэн ярина гэж байхгvй шvv дээ. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хvсэлтэй залуустаа хандаж хэлэхэд эхлээд тухайн гадаад хэлний зєв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хєнгєн хялбар бичвэрийг хурдан тvгдрэлгvй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшсэн хvн яриа сурахад санаад зовоод байхын хэрэггvй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно.

Цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих, зєв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд єдєр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ vгийнхээ орчуулгыг байн байн эргэн харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгvй хийгээд байвал таны урьд ємнє эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болноо.

Амжилттай сурахын тулд єєртєє найдах нь хамгийн зєв юм. Хvн єєртєє байгаа асар их боломжийг олж харалгvй аливаа асуудлыг шийдэх арга замыг vргэлж гаднаас эрж хайдаг. Та “Дотоод би” –гээ олж харах хэрэгтэй. Та яг єнєєдрєєс эхлээд гадаад хэлний хичээлдээ 2-3 цаг л гаргачих. Би хоцорсон байлгvй дээ гэсэн єєдгvй бодлоор битгий єєрийгєє чєдєрлєєрэй. Хvний толгойд эргэлдэж байгаа тvмэн бодол билиг оюуны хvчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хvнийг агдлан хvлж байдаг гэдгийг санагтун.

Та элдэв дэмий бодлоо таягдан хаяж ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л vз. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан зvйр vгийг хичнээн vнэн болохыг та мэдрэх болно.


ЯМАР ХVН ГАДААД ХЭЛИЙГ ТЄГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ.

Анхан шатны хичээлийг бага гэж басах, дунд шатны хvнд сэдэв рvv санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн vзэгчдийн амжилтанд хvрдэггvйн нийтлэг шалтгаан мєн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин, зєв сайхан уншиж сурахад тэвчээртэйгээр хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бvхний “гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгvй” гэж мєрєєдєєд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бvрэлддэг юм шvv дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага, амархан гэж басалгvй дахин дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Анхан шатны хичээлvvдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рvv зугуухан орж болно. Шинэ vгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд vзэж байсан аргаараа олон дахин хуулж уншаад бай. Энэ vед хуулалт уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно.

Аливаа гадаад хэлийг vзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зєрєє ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”, “Бєгтєр хvн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “эмнэлэгт амьдрах” “тэмээн нуруутай хvн”, япон хэлээр “эмнэлэгт амьдрах”, “мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бvхнийг тєвєгшєєн бодолгvйгээр олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгвэл тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зєрєєг гэтлэн давж нэг л мэдэхэд эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр тvвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно.

Та єдєрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал баримтлах хэрэгтэй. Зарим сэтгэл хєєрсєн vедээ 4-5 цаг толгой єєд татахгvй хичээллээд дургvйгээ хvрэхээр хоёр гурван єдєр ор тас хаяж давхиад байвал хvссэн vр дvнгээ єгєхгvй сэтгэл гонсгор хоцрох болно шvv.

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШЛЭХ VЕ ШАТУУД
“Их ёсны тухай дуулсан дээд тєрєлтєн дуугаа хураадаг. Дунд тєрєлтєнд тийм ч юм шиг, vгvй ч юм шиг санагддаг. Харин доод тєрєлтєн шоолж инээдэг” хэмээх мэргэн сургаал бий. Энэ сургаалд vл итгэж биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ vлдэнэ.

Амьдралд єргєн хэрэглэгдэж мэдэх сэдвvvдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга уншаад байхаа мартавзай. Нvдээрээ хараад ойлгохгvй байгаа зvйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгvй шvv дээ. Харин ямар ч сэдвийн зvйлийг уншаад чєлєєтэй ойлгодог болсон цагт радио телевиз vзээд ойлгодог болно гэдэг ердєє л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм.

Томоохон роман уншдаг болсон хойноо тухайн хэл дээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгvvлийг дагнан унших нь єгєєжтэй. Сэтгvvлийг єдєр болгон тогтмол уншаад байвал 14 хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь нэр нєлєє бvхий сонинг барьж авч унш. Мєн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн ойлгодог болно. Ном, сонин, сэтгvvл чєлєєтэй ойлгодог болсны дараа олон ангит кино vзэж эхэл. Доогуураа vсгэн тайлбартай кино байвал бvр ч сайн. Эхлээд vзэхдээ зєвхєн vсгийг харж ойлгохыг хичээ. Энэ маягаар тогтмол vзээд байвал зугуухандаа vсэггvй олон ангит киног ч тєвєггvй ойлгодог болно.

Киног чєлєєтэй ойлгодог болсон цагт телевизийн янз бvрийн сэдэвт нэвтрvvлгvvдийг vзэж эхэл. Ийм тvвшинд хvрсэн хvн монгол хэлнээс тухайн гадаад хэл рvv орчуулан бичих чадвартаа тvлхvv анхаарах хэрэгтэй. Хэрвээ vнэхээр уйгагvй хичээнгvй хvн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хvссэн vр дvндээ хvрч чадна.

Хvмvvс сурч судалж эхлээгvй мєртлєє англи хэлний vйл vг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж тvvнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн vсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байнаа гэж ганц єдєр ч сурч эхлээгvй байж бас л бие биеийнхээ зvрхийг vхvvлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган vзээгvй байж ийнхvv єєртєє хий хоосон бэрхшээл vvсгэх нь дэмий хэрэг л дээ. Хvний санаанаасаа зохион бий болгосон энэ мэт саад тотгор л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хvнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм.
Энэхvv наян хувьтай тэнцэхvйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал vлдэх бодит бэрхшээл дєнгєж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэглзлэлийг єєрєєсєє зайлуулж яг єнєєдрєєс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав.

Ямар ч сэдвээр чєлєєтэй уншдаг болохын тулд єдєр болгон уйгагvй хичээн оролдоод бай. Тухайн єдрийн бичвэр дээр гарсан дvрмvvдийн утга, хэрэглээний онцлогуудыг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дvрэм шигээ чєлєєтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт яар.


ГАДААД ХЭЛИЙГ СУРЧ БАЙГАА ХVН ЦАЙЗЫГ ЭЗЭЛЖ БАЙГАА ЦЭРГИЙН ЖАНЖИНТАЙ АДИЛ

Аливаа гадаад хэлийг сурахад тєрєлх хэлний сэтгэлгээний нєлєєлєл гол саад болж байдаг. Тийм болохоор гадаад хэлний vгсийг цэргvvд гэж vзэх юм бол дvрмийг стратеги тактикаа болгон тєрєлх хэлний сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бvхэлд нь эзлэх хэрэгтэй. Ингэж уураг тархиндаа тєрєлх хэлнээс гадна харь хэлний сэтгэлгээний тогтолцоог бvрэлдvvлж чадвал тэр хvнийг сая тухайн гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бvрэн эзэлж чадлаа гэж хэлж болох юм.

Тvvнээс гадна хэл сурч байгаа хvнийг ачаа хvргэхээр явж байгаа жолооч, уулын оройд мацаж байгаа хvнтэй зvйрлэдэг. Ачааг єєр газар хvргэхээр яваа жолоочийн тухайд зам сайн байх нь хамгаас чухал шvv дээ. Тvvнтэй адилхан хэл сурч байгаа хvний зєв цэвэр сайхан дуудлагыг жолоочийн замтай зvйрлэж болно. Зам буюу дуудлага нь маш сайн байвал гадаадын хvнтэй тєвєггvй нэвтрэлцэж чадна гэсэн vг.

Тухайн єдєр vзсэн дvрэм бvхий бичвэрvvдийг олон дахин хуулж бичиж унших явдал чухал. Гэтэл зарим хvмvvс таны хэлснээр олон дахин хуулж бичээд ямар ч vр дvн алга хэмээн яарч адган зэмлэх нь ч бий. Тийм хvмvvст “єнєєдєр тарьсан байцааны vрээс маргааш нь ургац авдаг билvv” гэж асуудаг. Vрээ суулгаад тогтмол усалж арчилсны vр дvнд байцаа авдаг шvv дээ. Тэрэнтэй адил гадаад хэлийг сурч тvvний vр шимийг амсана гэдэг бол яг л мод, зvлэг тарьж ургуулахтай адил зvйл юм. Гадаад хэлийг тєгс сайн сурсны vр дvнд хvртэх vр жимс нь тухайн галаад хэлээр маш єргєн мэдээлэл олж авдаг болох, єндєр цалин хєлстэй нэр хvндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт сахилга бат сайтай болон хvмvvжих, тархи оюун задарч ухаалаг болох гээд ашиг тус нь маш их байх болно.

Багшийг хvндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хvртэх учиртай. Ингэхийн тулд аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Єєрєєр хэлбэл хэл сурч байгаа хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг.
“Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз нєхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зєв зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж єсєж дэвжихэд тустай шvv гэдгийг хэлсэн санаа юм.

Мєн нэгэн домогт єгvvлснээр, Нэг залуу єєрт тохиолдсон чухал хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мєргєхєєр сvмд очжээ. Гэтэл ємнє талд нь нэг хvн бурхны хєрєгт мєргєж байхыг сайтар лавлан харвал Хомьсом Бодисатва єєрийнхєє хєрєгт мєргєєд байж байна гэнэ. Нєгєє залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад єєрєє єєрийнхєє хєрєгт мєргєєд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд єєртєє мєргєж байгаа юмаа” гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv єєрєє vлгэрлэн vзvvлсэн нь мєнєєх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш єєрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ.

Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад єєрийгєє дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд тєдийлєн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн билээ.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...