Showing posts with label тустай ном сайт. Show all posts
Showing posts with label тустай ном сайт. Show all posts

Dec 9, 2013

Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийн хоёрдугаар хэвлэл






Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”
(Улаанбаатар, 1966 он, 911 тал)-ийн нэмж дэлгэрүүлсэн
хоёрдугаар хэвлэлийг танилцуулах үйл ажиллагаа

Энэхүү хоёрдугаар хэвлэлийг Улаанбаатар Их сургуулийн Монгол судлалын Төвд гүйцэтгэв
Үг, утга, жишээ, тайлбар, хавсралт тэргүүтнийг нэмж хянасан
Ц. Шагдарсүрэн

ISBN Cери: 978-99973-2-165-7
(Хэмжээ: А 4: 1311 тал)

1966 онд анх нийтийн хүртээл болсон Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” нь одоо нэн ховордсон ч эрэлт хэрэгцээ нь буураагүй тул нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг нь 47 жилийн дараа толилуулж байна. Үүнд: уг толийн толгой үгийн салаа утга, жишээ зэргийг дэлгэрүүлж монгол хэлний сүүлийн үеийн судалгааны үр дүнг зохих хэмжээгээр тусгаснаас гадна монгол хэлний уугуул үг, хэллэгийг монгол түүхэн сурвалж бичиг, аман зохиол, зохиолчдын бүтээл тэргүүтнээс сорлон авч товч толийн хэмжээнд нэмсэн болно.

Бас орчин цагийн тользүйн шаардлагаар олон нийтийн монгол хэлний боловсролд хэрэг болно гэж үзсэн зарим үгийн бүтэц, гарал, уугуул болон шинэ утга зэргийг “хэл- тогтолцоо” гэдэг зарчимыг баримтлан нэмж тайлбарлахыг чармайж, монгол хэлний зүй хийгээд монголчуудын түүх, соёлд шууд болон дам холбогдох он тооллын хэрэглэгдэхүүн зэргийг хавсралтаар толилуулав. Мөн олон нийтийн боловсрол, мэдлэгт хэрэг болно хэмээж “Монгол толь зүйн уламжлалын товч” хэмээх түүхэн тойм өгүүлэлийг хавсаргасан болно.

Цагийн эрхээр анхны хэвлэлд толгой үгийн адагт орж байсан монгол бичгийн хэлбэрийг тухайн үгийн ар ард нь оруулж олон улсад нийтлэг хэрэглэгддэг, эрдэм шинжилгээ болон практик ач холбогдолтой монгол бичгийн хэлний латин галигийг үг тус бүрт нэмэн дагалдуулжээ.

Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийн
нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг танилцуулах
үйл ажиллагаа 2013 оны 12-р сарын 17-нд
Улаанбаатар Их сургуулийн шинэ II байрын
Олон Улсын хуралын (203-р ) танхимд 15:00 цагаас болно.
Энэ үеэр уг толийн тодорхой хувь ширхэгийг худалдааны нэмэгдэлгүй үнээр борлуулж олны хүртээл болгоно.

Зохион байгуулагч
Улаанбаатар Их сургууль
Хэвлэлийн хэлтэс
Монгол судлалын Төв
УБИС-ийн номын сан

Aug 26, 2013

Ulaanbaatar University Dictionary

Сургуулийнхаа сайт руу орох гээд андуураад эду-г нь орхиод биччихсэн чинь Солонгос-Монгол, Монгол-Солонгос толь руу орчихлоо. Сургуулийнхаа толийг онлайн болгож байгаа юм байна. Олон хүнд тус болог. Сонирхоорой.

http://www.ubu.mn/

May 24, 2013

ОРЧУУЛГЫН ТУХАЙ БЛОГ САЙТУУД


Дайрийгийн хүсэлтээр цуглуулсан хэдээ орууллаа.
Та бүхэн хэл хэлний орчуулгын блог сайт мэддэг бол нэмээрэй.
Нэгтгээд хадгалчихвал хэрэгтэй үед их тус болох биз ээ.

------------------------------------------------------------------------

Орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын блог (ХИС-ийн Орчуулгын клуб)
http://translationclub.blogspot.com

Орчуулгын блог
http://mongoliantranslation.blogspot.com

Солонгос хэлний орчуулгын блог
http://orch.blogspot.com

Орчуулах оролдлого (Хятад хэлний орчуулга)
http://suyalas.blogspot.com/

Уянгын блог (“Орчуулгын нийтлэл”, “Орчуулгын өгүүллэг” булан)
http://uynaa.wordpress.com

Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо
http://mmoxx2010.blogspot.com/

Холширгон блог
http://ganzo-n.blogspot.com/

Кино орчуулгын баг (Хадмал орчуулга)
http://mongolsub.blogspot.com/

Хадмал орчуулгын блог
http://furisub.tk/

Манга орчуулгын баг
www.magicmanga.net

Сүрэнгийн блог (Япон хэлний орчуулга)
http://surensuren.blogspot.jp/

삶의 지혜 고전 (Солонгосын уран зохиолын орчуулга)
http://chinngu.blogspot.kr/

Үүрийн туяа (Японы уран зохиолын орчуулга)
http://uuriin-tuya.blogspot.com/

Дараа өдрийн тэмдэглэл (Уран зохиолын орчуулга)
http://bayasgalanb.blogspot.com/

Д.Дашмөнхийн хуудас  (Уран зохиолын орчуулга)
http://ubboys.blogspot.com/

Гадаад дууны орчуулга
http://tomongol.blogspot.com/

Б.Галаарид (“Орчуулгын тухай” булан)
http://galaarid.blogspot.com/

Какадугийн блог (“Орчуулгын талаар” булан)
http://kakadumn.blogspot.com/

Орчуулгын ном
http://kindlemn.blogspot.com/p/blog-page.html

Jun 8, 2012

Ирйөнъ. Гурван улсын нөхсөн судар. /Орч.Ц.Цэрэндорж, Ж.Гантулга, -УБ.,2011

эх сурвалж: ШУА-ийн эрдэм шинжилгээний төв номын сан
http://www.library.mas.ac.mn/index.php?more=67


 Ирйөнъ. Гурван улсын нөхсөн судар. /Орч.Ц.Цэрэндорж, Ж.Гантулга, -УБ.,2011.-428х. ISBN 978-99929-1-908-6
Ирйөнъ хуврагийн бичиглэсэн “Гурван улсын нөхсөн судар”хэмээх энэхүү сурвалж нь Солонгосын эрт үеийн тулгуур сурвалжуудын нэг бөгөөд түүх, археологи, хэл шинжлэл, угсаатны зүй, шашин, философи, газарзүйн судалгааны үнэт хэрэглэгдэхүүн юм. Хувраг хүн бичсэн болохоор агуулга хийгээд түүх бичлэгийн хувьд шашны өнгө аяс илэрхий давамгайлсан байдаг нь тус сурвалжийн онцлог юм. Хэдий тийм боловч өөр түүхийн зохиолуудад байхгүй мэдээ баримтыг тэмдэглэж үлдээснээс гадна эдүгээ бидэнд уламжлагдаж ирээгүй олон сурвалжуудаас ишлэл авсан байдаг нь энэхүү түүхийн зохиолын сурвалжийн үнэ цэнийг харуулж байна.
Монголын эзэнт гүрний үед Чингис хаан болон түүний залгамжлагчдын байлдан дагууллын үр дүнд хоёр улсын харилцаа ихээхэн ойртож идэвхжсэн юм. Хоёр улсын хаан, вангууд ураг барилдаж, хадам хүргэн болж байв. Ирйөнъ хувраг энэ цаг үед амьдарч байсан бөгөөд түүний номонд хоёр улсын харилцаанд холбоотой зүйл ч нэлээд байгаа юм байна. Уг бүтээлийг Монгол Солонгосын угсаа гарал, харилцааны түүхийг судалж буй залуу эрдэмтэн Д.Цэрэндорж, Ж.Гантулга нар орчуулан уншигч олонд хүргэж байна.

Mar 30, 2012

Л.Хүрэлбаатар: Монгол орчуулгын товчоон (1995)




Номын агуулгаас:

Х.16
17-р зууны үеэс Данжурыг монгол хэлнээ орчуулахад зориулж гаргасан “Мэргэд гарахын орон” нэрт толь бичигт өгүүлсэн орчуулгын зарчмын практик туршлага бүр 13-14-р зууны үед нэгэнд боловсорсон ажээ. “Мэргэд гарахын оронд” энэ тухайд холбогдуулж тэмдэглэхдээ: Бас бандид шидтэн ба хаан түшмэл тэргүүтэн бодгалисын нэр хийгээд орон, цэцэг, жимс, мод тэргүүтний нэрийг орчуулбаас мэдэхүйеэ бэрх бөгөөд өгүүлэхүйеэ маргүй болох тул нэрийн эх, сүүл аль зохист дор бандид ба хаан хийгээд цэцэг хэмээх тэргүүтэн алинаа өгүүлэх нэгэн нэрийг нэмж, мөнхүү энэтхэг буюу төвд нэрээр тавьтугай (МГО, 1983, х.14) гэжээ.

Х.37
Монгол шүлгийн байгуулалт, тэр дундаа ардын уламжлалт аман яруу найргийн зүйлд ихэвчлэн гурав гурван үгтэй мөр бүхий бадаг шүлэг ихэд дэлгэрсэн байдаг. Энэ тухай Ц.Дамдинсүрэн “Монгол ардын аман зохиолын дууны шүлэг ихэнхдээ гурван үгт шүлэг байдгаас гадна одоогийн шүлэгч нар их төлөв гурван үг шүлгээр бичнэ. (Ц.Дамдинсүрэн, 1957, х.18) гэсэн.

Х.115
Төвд шүлэгт шадын дотор үеийн тоог тэгшлэх арга шүлэглэлийн үндсэн зарчим байх тул ийм шүлгийг үеийн шүлэг гэдэг. Тэгвэл монгол шүлэг нь төвд шүлгээс гурван үндсэн гол зүйлийн ялгаатай. Нэгд, шүлгийн толгой бую мөрийн эхийг холбох, хоёрт, өргөлтөт эгшиг буюу үгийн тоог тэнцүүлэх, гуравт, эн зэрэгцсэн мөрийг хэрэглэх эдгээр болно.

Х.116, 117
Цахар гэвшийн монгол “Субашидад” гол төлөв хошоодоор, дөрвөөр эн зэрэгцүүлсэн олон мөр бадаг байхын дээр хашиж, салаавчилж эн зэрэгцүүлсэн мөр бадгууд ч бйи. Үүнээс дөрвөн мөрд эн зэрэгцүүлсэн нь:
Ямар? Хэн?Юу? Хэзээ? Хэний?Юуны? Юу яах?
Сайн ухаант хүн ашид өөрийн гэмээн шинжлэх
Саваагүй муу хүн ямагт бусдын гэмийг хэлэх
Сайхан өнгөт тогос үргэлж өөрийн биеэ эргэцүүлэх
Сайхь ууль шувуу хэзээд бусдад ёр хийх

Х.120
Монголчууд түүхийн олон зуун жилийн урт хугацаанд төвд хэлнээс маш их номыг өөрийн хэлэнд орчуулсан юм. Үүний дотроос яруу найргийн зохиолыг орчуулах гурван өөр үндсэн арга боловсорч тогтсон байна. Энэ гурван аргын нэг нь үсэгчлэн орчуулах арг, нөгөө нь утгачлан орчуулах арга, гурав дахь нь дууриалган зохиох арга болно.

Mar 14, 2012

“Монгол хэлний хадмал толь” (кирил-монгол-тайлбар) хэвлэгдэн гарлаа

  

МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимээс эрхлэн Соёмбо принтинг хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн “Монгол хэлний хадмал толь” (кирил-монгол-тайлбар) номын нээх ёслол өнөөдөр “Интер ном” дэлгүүрт боллоо.

Таван түм орчим толгой үгийг кирил-монгол бичгээр хадаж, товч тайлбарлан монгол хүний нэр, овгийн нэр, монгол газар усны нэр, засаг захиргааны нэр, дэлхийн улсууд, тэдгээрийн нийслэлийн нэрсийг хавсралтаар оруулсан эл толь бичгийг МУ-ын гавьяат багш, доктор профессор Ш.Чоймаа, багш М.Баярсайхан, С.Батхишиг, Э.Мөнх-Учрал нар хамтран зохиожээ.

Номын нээлтэд оролцсон эрдэмтэн, зохиолч, монгол хэл бичгийн мэргэжилтэн, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар уг толь бичгийг Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II, “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төдийгүй, бүх нийтийн эх хэлний боловсролд байнгын  лавлагаа болохуйц өргөн хэрэглээг хангасан бүтээл боллоо хэмээн онцлон тэмдэглэжээ.

Jun 5, 2011

Солонгос программ дээр боловсруулсан бичиг баримтыг нээж уншъя


Монголд солонгос программ 한글2005/한글2007/한글2010
суулгасан компьютер ховор байдаг.
Суулгая гэхээр бараг олдохгүй.

Солонгосчуудтай мэйлээр харилцаж бичиг баримт солилцох,
орчуулга хийх, солонгос сургуулиудын элсэлтийн шалгалтын
материалтай танилцах гэх зэргээр
солонгос программ дээр боловсруулсан
бичиг баримтыг унших хэрэг цөөнгүй гарч болно.

Энэ үед танд хэрэг болох нэг программ бий.

한글과컴퓨터 오피스 통합 뷰어 2010

Дээрх хаягаар ороод, Download now гэсэн
цэнхэр товчийг дарж бэлэн болохыг хүлээгээд
татаж аваарай.

Амжилт хүсье.

ЭСЯ, виз, ...


May 20, 2011

Гүүгл орчуулагч

эх сурвалж: http://tustai.blogspot.com/2009/11/google.html

Гүүгл орчуулагч [Google translate] нь интернетийн хэрэглэгчдийн бараг 98% нь хэрэглэдэг 51 хэл хооронд орчуулах боломжтой болсон бөгөөд Роман биш үсэгтэй хэлний үгийг романчилдаг [romanization] болсноос гадна англи үг өгүүлбэрийг дуудаж өгдөг болчихсон байна шүү.

Өөрөөр хэлбэл та аль ч хамаагүй хэлээр бичиж бас уншиж болно гэсэн үг мэдээж та ханз мэддэггүй байсан ч гэсэн түүнийг романчлан уншиж болох болжээ [миний хувьд ханзны дуудлагыг мэдэж авах гэж асуудал болдог байж билээ]. Энэ нь бас бусад Роман биш үсэгтэй еврей, араб, перс, кириллд ч гэсэн хамаатай шүү /үнэндээ Кирилл нь бидэнд хэрэггүй :)/. Гэхдээ хятад текстийг тэдний гаргасан [Пин ин,Pinyin 拼音] гэдэг ханзыг романчилсан аргаар нь уншина энэ нь бидний мэдэх латин үсгийн дуудлагаар уншихаас арай өөр юм байна лээ.

Жишээ нь:
Today is a good day - гэдэг энгийн өгүүлбэр ийм болох нээ

Харин та англи хэлрүү орчуулсан үедээ та чанга яригчийн зураг дээр дараад л дуудуулж болно.

Дээр нь бас бичиж байх үед орчуулагддаг болчхож /урд нь бичиж дуусаад Орчуул гэсэн товчийг дардаг байсан/.
http://www.blogger.com/img/blank.gif
За ингээд энэ 51 хэлнээс нэгийг нь гадарладаг байхад л интернетэд байгаа мэдээллийг саадгүй хүлээн авч өөрийн болгох боломжтой болж дээ. Магадгүй хэл сурахад ч гэсэн хэрэгтэй сайхан зүйл биш гэж үү та минь ээ?

Гүүгл орчуулагч шинэчлэгдэн илүү сайхан болжээ. Гүүглийн өөр шинэ боломжийг эндээс үзээрэй
www.sanakae.com





Олхонууд Д.Лхагвасүрэн

May 19, 2011

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 ном

http://huhdevter.blogspot.com/

Wednesday, May 4, 2011

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 ном

"ТАНЫ ХҮҮХДИЙГ ДЭЛХИЙН ТҮВШИНД УНШУУЛНА, ТАНЫ ХҮҮХЭД ДЭЛХИЙН ТҮВШИНД СЭТГЭНЭ"

Монгол хэлээр анх удаа дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цуврал хэвлэгдэж байна.
Улаанбаатарын номын бүх дэлгүүрээс авч болно. Хэрвээ та номын дэлгүүрийн үнээс 25 хувь хямд үнээр авахыг хүсвэл дараах утсанд хандана уу.

98989959, 98982240

Уншигчдын гар дээр очоод буй номууд

Хэвлэгдсэн номын жагсаалт

1. Жаалхан авхай нар Л.М.Алкотт . АНУ
2. Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн Ф.Бөрнэт /1849-1924/ Англи
3. Мянга нэгэн шөнийн үлгэр Араб дахины үлгэрийн цоморлиг
4. Цус сорогч Дракула Б.Стокер. /1847-1912/Ирланд
5. Артур вангийн домог. Англи
6. Робин хүүдийн домог Англи
7. Зүгээр л үлгэрүүд Ричард Киплинг /1865-1924/- Англи
8. Моби Дик Ж. Мелвилл /1819 1895/ АНУ
9. Бяцхан гүнж Ф.Бөрнэт /1849-1924/Англи
10. Бахархал ба бардамнал Ж. Аустин /1775-1818/ Англи
11. Шүрэн арал Р.М.Баллантайн /1825-1894/ Шотланд
12. Цаг хугацааны машин Х.Уэльс /1875-1936/ Англи
13. Женни муур П.Гэллико /1897- 1956/ АНУ
14. Питер туулай болон Ремус өвөөгийн үлгэрүүд Ж.Харрис – АНУ
15. Маргад хотын гайхамшигт шидтэн Оз Ф.Баум – АНУ
16. Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш А. Милн – Англи
17. Багачуудад зориулсан Ер бусын түүхүүд А.Дюма – Франц
18. Пиноккио модон хүүгийн үлгэр Карло Коллоди – /1826-1896/ Итали
19. Питер Пэн Венди хоёр Ж.Барри – Шотланд
20. Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт Ж.Барри – Шотланд
21. Ноён Бэхэндусалын аялал Ян Бжехва – Польш
22. Шидэт толгодын Савдаг Р.Киплинг – Англи
23. Гүнж ба Гоблинууд Ж.Макдональдс – Англи
24. Нойтон шид Э.Несбит – Англи
25. Махабхарата Энэтхэг
26. Газар доорхи орны долоон ван А.Волков /1891-1955/ - Орос
27. Маррануудын галын бурхан А.Волков /1891-1955/ - Орос
28. Шар манан А.Волков /1891-1955/ - Орос
29. Мартагдсан цайзын нууц А.Волков /1891-1955/ - Орос
30. Бяцхан шулам О.Пройслер /1923-Герман
31. Шидэт хүүрийн үлгэр Монгол-Төвд
32. Нойрмог хөндийн домог Вашингтон Ирвинг /1783-1859/
33. Интоорт гудамжны Мэри Поппинс П.Треверс /1899-1996/ Австрали
34. Илбэчний малгай Т.Янсон – Финлянд
35. Шидэт лаа С.Легарлёф - /1858-1946/ Швед
36. Шулмын охин Н.Боуден – Англи
37. Бөгжний эзэн – I, II, III,
38. Нууц цэцэрлэг Ф.Бөрнэт / АНУ
39. Аугаа мөрдөгч Шерлок Холмс А. К. Дойл / Англи
40. Алтан голын хаан ба Хар тахиа Э.Погорелский
41. Цорын ганц Тутта Карлсон ба XIV Людвиг Ян Экхольм / Швед
42. Мянгуужингийн адал явдал Э.Распэ / Герман
43. Аз жаргалтай ханхүү О. Уайльд / Англи
44. Ногоон давхарцагийн Анна охин Л.Монтгомери
45. Жекил, Хайд нарын хачирхалтай явдал Р. Стивенсон / Англи
46. Рамаяана Энэтхэгийн эртний шаштир
47. Хаклберри Пиннийн адал явдал М. Твен / АНУ
48. Дэлхийг тойрсон 80 хоног Ж.Верн / Франц
49. Хамгийн сайхан морь Борис Алзамзов –ЗХУ
50. Гэсэр Монгол
51. Тал шаахай, Углавч, Хөвдөн сахалт гурав Эно Руд /
52. Нотредамийн бөгтөр В.Хюго / Франц
53. Эрдэнэ нуусан арал Р.Стивенсон / Англи
54. Цагаан соёот Ж.Лондон / АНУ
55. Бургаасан шугуйн салхи К.Грахам
56. Долиттл эмчийн аялал Х.Лофтин
57. Франкенштэйн А.Шелли / Англи
58. Хулгайлагдсан нь Р.Стивенсон / Англи
59. Панчатантра буюу таван сургамж Энэтхэг
60. Алис толин дотор Л. Кэррол / Англи
61. Дуурийн театрийн хий үзэгдэл Г.Лерүкс
62. Нарлаг горхи эдлэнгийн Ребекка охин К.Виггин / АНУ
63. Соломон хааны эрдэнэсийн сан Х.Хаггард / Англи
64. Эрэлхэг Робинзоныхон Д.Висс / Шотланд
65. Аянгат даваа Э.Бронте / Англи
66. Хөөрхөн хар А.Сэүэл / АНУ
67. Аугаа их итгэл найдвар – Ч.Диккенс
68. Хэйди охин Ж.Спайри
69. Шидтэний зээ дүү Нарни 1 К.Льюс / Англи
70. Морь хүү хоёр Нарни 3 К.Льюс / Англи
71. Ханхүү Каспиан Нарни 4 К.Льюс / Англи
72. Үүрээр аялагч хөлгөөр Нарни 5 К.Льюс / Англи
73. Мөнгөн сандал Нарни 6 К.Льюс / Англи
74. Сүүлчийн тулаан Нарни 7 К.Льюс / Англи
75. Поллианна Элинор Портер / АНУ
76. Анаконда Орасио Кираго / Урагвай
77. Аугаа их Гелли Хопкинс
78. Тилл Оленшпигелийн домог
79. Мөнгөн тэшүүр
80. Уулын Таро

Posted by Зүүдний тэмдэглэл

May 7, 2011

"Эх хэлээ эвдэхгүй юм сан" II

МУИС Монгол хэл соёлын сургууль

http://smlc.num.edu.mn/index.php?option=com_content&view=article&id=723


Проф. Ц. Шагдарсүрэнгийн "Эх хэлээ эвдэхгүй юм сан" номын хоёр дахь хэвлэл уншигчдын гар дээр хүрч эхэллээ. Тус номын эхний бөлөгт монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах онцлог, зүй тогтол, хэл, сэтгэхүйн холбоог олон нийтэд зориулан ойлгомжтой байдлаар тодорхой тайлбарлажээ. Хоёрдугаар бөлөгт орчин цагийн монгол хэлийг хэрхэн эвдэж буйг бодот амьдрал дээрх жишээ баримтаас эшлэн, алдаа мадгийг учир шалтгааны талаас тайлбарлаж, хэлний үүднээс засаж залруулах арга замыг таниулан бичсэн байна.

Агуулгын дэлгэрэнгүйг номын товъёгоос үзнэ үү.

Хэвлэлийн хуудас: 324 тал.

Хэвлэгдсэн он: 2010

Хэвлэгдсэн тоо: 300 ширхэг

Худалдах үнэ: 5000 төгрөг

Холбоо барих: МУИС, Хичээлийн II байр 367 тоот



ТОВЪЁГ

1. Монгол хэл, түүний мөн чанар, одоогийн байдал 007
1.1 Олон нийтийн эх хэлний мэдлэгт холбогдох шинэ шаардлага 011
1.2 Дэлхийн олон хэлэнд монгол хэлний эзлэх байр суурь 021
1.3 Монгол хэлний бусад хэлнээс ялгарах наад захын ялгаа 029
1.4 "Хэл бол тогтолцоо", түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэх нь 050
1.5 Хэл, сэтгэхүйн холбоо 062
1.6 Үсэг бичиг, зөв бичихзүйн ялгаа хийгээд холбоо 074
1.7 "Үсэгзүй"-н учир холбогдол болон зөв бичихзүй, зөв дуудахзүйтэй холбогдох нь 096
1.8 Үгийн утга санаа, түүний өөрчлөгдөх нь 107
1.9 Орчуулж болдоггүй үг гэж бий юу? 115
1.10 Нэр томьёо гэж юу вэ? 127
1.11 Бичгийн хэл болон утга зохиолын хэл гэгчийн тухай 139
1.12 Үг дагаврын мартагдсан утгыг тэнхрүүлэн сэргээх нь 157
1.13 Монгол үг, нэр томьёог латин үсгээр тэмдэглэх нь 166
1.14 Хэлийг зохих ёсоор нь хэн тээн уламжилж, хэн эвддэг вэ? 175
1.15 Монгол хэлний унаган мэдрэмжийг сэргээхэд монгол бичиг тусалдгийн учир холбогдол 183



2. Орчин цагийн монгол хэлэнд олонтоо гардаг сөрөг үзэгдлээс 193
2.1 Үг оноогүйн алдаа 194
2.2 Учир шалтгааны холбоогүй буюу утгагүй болгосон баримт 203
2.3 Илт дэндсэн "-лт" дагавар 210
2.4 Махчилсан орчуулга 214
2.5 Үг, дагаврын утга, ялгааг мэдэхгүйгээс үүдсэн алдаа 227
2.6 Тухайн юмаа мэдэхгүйгээс үүдсэн утга болоод үг оноогүйн алдаа 233
2.7 Үг зохих байраа алдсанаас үүдсэн алдаа 236
2.8 Хэлдгээрээ бичээд байж болохгүй 241
2.9 Буруу үүссэн үг, нэр томьёо болон "буруу үүссэн" гэх зарим үгийг эргэн нягтлах нь 243
2.10 Найруулгын алдаа 258
2.11 Үгийн хүнд хөнгөнийг олоогүй..., тухайн цаг үед нь нийцүүлээгүй алдаа 274
2.12 Үйлдэгдэх хэвийн дэндсэн хэрэглээ 281
2.13 Гадаад үгийг хэрэглэх тухайд 283
2.14 Дууриах сэтгэлгээ 287
2.15 Үндэстэн үндэстний сэтгэлгээр 290
2.16 Хэл, сэтгэхүйн ёсзүйг зар сурталчилгаанд анхаарах нь 295
2.17 Хоосон албархаж, сүр бадруулахуй 299
2.18 Сэтгүүлч хүн үүрэг ихтэй ч, бас ... байж болохгүй 302




Хавсралт

Б. Ринчен, Үг, найруулгын учир 307

"Газрын хэвэл" болон бусад зарим нэр томьёонд холбогдуулан хийсэн тайлбараас (албан баримт сэлт) 311

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...