Showing posts with label мэдүүштэй. Show all posts
Showing posts with label мэдүүштэй. Show all posts

May 24, 2013

ОРЧУУЛГЫН ТУХАЙ БЛОГ САЙТУУД


Дайрийгийн хүсэлтээр цуглуулсан хэдээ орууллаа.
Та бүхэн хэл хэлний орчуулгын блог сайт мэддэг бол нэмээрэй.
Нэгтгээд хадгалчихвал хэрэгтэй үед их тус болох биз ээ.

------------------------------------------------------------------------

Орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын блог (ХИС-ийн Орчуулгын клуб)
http://translationclub.blogspot.com

Орчуулгын блог
http://mongoliantranslation.blogspot.com

Солонгос хэлний орчуулгын блог
http://orch.blogspot.com

Орчуулах оролдлого (Хятад хэлний орчуулга)
http://suyalas.blogspot.com/

Уянгын блог (“Орчуулгын нийтлэл”, “Орчуулгын өгүүллэг” булан)
http://uynaa.wordpress.com

Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоо
http://mmoxx2010.blogspot.com/

Холширгон блог
http://ganzo-n.blogspot.com/

Кино орчуулгын баг (Хадмал орчуулга)
http://mongolsub.blogspot.com/

Хадмал орчуулгын блог
http://furisub.tk/

Манга орчуулгын баг
www.magicmanga.net

Сүрэнгийн блог (Япон хэлний орчуулга)
http://surensuren.blogspot.jp/

삶의 지혜 고전 (Солонгосын уран зохиолын орчуулга)
http://chinngu.blogspot.kr/

Үүрийн туяа (Японы уран зохиолын орчуулга)
http://uuriin-tuya.blogspot.com/

Дараа өдрийн тэмдэглэл (Уран зохиолын орчуулга)
http://bayasgalanb.blogspot.com/

Д.Дашмөнхийн хуудас  (Уран зохиолын орчуулга)
http://ubboys.blogspot.com/

Гадаад дууны орчуулга
http://tomongol.blogspot.com/

Б.Галаарид (“Орчуулгын тухай” булан)
http://galaarid.blogspot.com/

Какадугийн блог (“Орчуулгын талаар” булан)
http://kakadumn.blogspot.com/

Орчуулгын ном
http://kindlemn.blogspot.com/p/blog-page.html

May 2, 2013

몽골의 국기



 몽골의 국기를 소욤보(СОЁМБО)기(旗)라고 부른다. 직사각형이 3등분되어 있는데 중앙은 청색, 양측은 적색이다. 그리고 좌측 적색 부분에 국가 상징인 황색의 소욤보 문양이 있다. 중앙의 푸른색은 국가에 대한 영원한 충성, 좌우 붉은색은 부단한 전진과 번영을 상징한다. 소욤보는 표의문자로 몽골의 자유와 독립을 상징하는 전통문장으로, 1924년 제1회 대인민회에서 결정되었다. 소욤보 윗부분에 상징적으로 묘사된 불꽃은 가정과 국가의 번영을 의미한다. 불꽃 아래 부분은 태양과 달로서 몽골 민족의 발전을 상징한다. 달 아래에 위치한, 끝부분이 아래로 향한 것은 화살을 나타내는데 예리함과 대담함을 의미한다. 중간에 있는 가로로 그려진 두 개의 직사각형은 평등과 성실한 봉사를 의미한다. 직사각형 사이에 있는 두 마리의 물고기는 눈을 감지 않고 자는 물고기와 같은 경계심을 의미한다. 그리고 양쪽에 수직으로 그려진 직사각형은 성벽처럼 국가를 굳건하게 수호한다는 의미를 담고 있다. 몽골 국기는 1921년 처음 제정되었으며, 1924년과 1940년 변천 과정을 거쳐 1992년부터 현 국기가 사용되기 시작하였다. 출처: 몽골 개황, 2011.8, 외교통상부

Aug 9, 2012

Монсис системийн статистик мэдээллийн шинэ сайттай боллоо

эх сурвалж: http://www.orloo.info/

Snapshot 2012-08-07 174723Монгол улсын үндэсний статистмкийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран энэ оны 4 сараас эхлэн 3 сарын хугацаанд “Статистикийн мэдээллийн сангийн менежмент, үйлчилгээний систем-Монсис” төслийг амжиллтай хэрэгжүүлж өнөөдөр онлайн мэдээллийн санг нээж байна.

Солонгос улс нь статистик бүртгэлийн сангийн чадавхи болон үйлчилгээгээр дэлхийд дээгүүр ордог бөгөөд Корсис гэх өөрсдийн системтэй аж. Төслийн хүрээнд БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр онлайн мэдээллийн сангийн удирдлага, тархаалтын системийг боовсруулж, статистик мэдээлэл хэрэглэгчдэд мэдлэг болгон хүргэх зорилготой ажиллажээ. Монголын үндэсний статистикийн хорооны онлайн мэдээллийн сан байдаг ч  монсис системийн www.1212.mn нь 25 гаруй салбарын 400 гаруй статистик үзүүлэлтээс сонголтоо хийн хүснэгтэн болон график хэлбэрээр харахаас гадна өөрийн хүссэн форматаар татаж авах боломжтойгоор давуу талтай юм. МҮСХ-ны дарга С.Мэндсайхан “цаашлаад 21 аймаг 9 дүүргийн төв мэдээллийн баазтай холбогдон, түргэн шуурхай мэдээлэл хүргэх зорилготой байна” гэдгийг нэмж хэллээ. Мөн 1212 дугаарт утасны лавлах тун удахгүй ажиллах байна. 

Jun 10, 2012

Мон-Оффсет ХХК: Орчуулгын тариф

 эх сурвалж: http://www.monoffset.com/p/blog-page_9749.html

 

Орчуулгын тариф

АНГЛИ ХЭЛНИЙ ОРЧУУЛГА

Үргэлжилсэн үгтэй орчуулга: /1 мөр = 60 тэмдэгт/



Монгол хэлнээс Англи хэл рүү 1 мөр = 300 төг
Англи хэлнээс Монгол хэл рүү 1 мөр = 300 төг


Үндсэн бичиг баримт
Иргэний үнэмлэх
3000
Цагдаагийн газрын тодорхойлолт
3000
Хорооны тодорхойлолт
3000
Гэр бүлийн бичиг баримт
Гэрлэлтийн гэрчилгээ
3500
Төрсний гэрчилгээ
Гэр бүл цуцлуулсан гэрчилгээ
Овог сольсон, үрчилсэн гэрчилгээ
Нас барсны гэрчилгээ
Гэр бүлийн лавлагаа
3500
Боловсролын гэрчилгээ
Суурь боловсролын гэрчилгээ
5000
Их дээд сургуулийн диплом, хавсралттайгаа
12000
Дан диплом, хавсралтгүй
4000
Дан хавсралт
8000
Коллеж, ТМС, техникумын диплом
9000
Дан хавсралт
4000
Диплом, баярын бичиг, өргөмжлөл
3500
Мэргэжлийн үнэмлэх
2500
Албан газрын гэрчилгээ
ААНэгжийн гэрчилгээ
4500-6000
Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Гадаадын хөрөнгө оруулалттай ААНэгжийн гэрчилгээ
Ажлын газрын тодорхойлолт
Мөрөөр
Цалингийн тодорхойлолт
2500
Ажлын газрын үнэмлэх
2500
Үл хөдлөх хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
5000
Газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ
Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ
Санхүү, татвар
Татварын тодорхойлолт
4500
Санхүүгийн тайлан
40 000
ААНОАТатварын тайлан
15 000
Даатгалын дэвтэр
Нийгмийн даатгалын дэвтэр
3500
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
3500


Хэрэв та орчуулгын материалаа онлайнаар/интернэтээр буюу email, messenger зэргээр явуулж манай онлайн орчуулгын үйлчилгээг авч байгаа бол үргэлжилсэн үгийн орчуулгын тариф нэг мөр нь 250 төгрөг болно.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛГА

Үргэлжилсэн үгтэй орчуулга: /1 мөр = 30 ханз/
Монгол хэлнээс Солонгос хэл рүү 1 мөр = 400 төг
Солонгос хэлнээс Монгол хэлр рүү 1 мөр=400 төг
Үндсэн бичиг баримт
Иргэний үнэмлэх
3000
Цагдаагийн газрын тодорхойлолт
3000
Хорооны тодорхойлолт
3000
Гэр бүлийн бичиг баримт
Гэрлэлтийн гэрчилгээ
3500
Төрсний гэрчилгээ
Гэр бүл цуцлуулсан гэрчилгээ
Овог сольсон, үрчилсэн гэрчилгээ
Нас барсны гэрчилгээ
Гэр бүлийн лавлагаа
3500
Боловсролын гэрчилгээ
Суурь боловсролын гэрчилгээ
5000
Их дээд сургуулийн диплом, хавсралттайгаа
15 000
Дан диплом, хавсралтгүй
5000
Дан хавсралт
10 000
Коллеж, ТМС, техникумын диплом
13 000
Дан хавсралт
10 000
Диплом, баярын бичиг, өргөмжлөл
4500
Мэргэжлийн үнэмлэх
3500
Албан газрын гэрчилгээ
ААНэгжийн гэрчилгээ
6000-6500
Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
Гадаадын хөрөнгө оруулалттай ААНэгжийн гэрчилгээ
Ажлын газрын тодорхойлолт
4500
Цалингийн тодорхойлолт
4500
Ажлын газрын үнэмлэх
3500
Үл хөдлөх хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
6000
Газар эзэмших зөвшөөрлийн гэрчилгээ
Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ
Санхүү, татвар
Татварын тодорхойлолт
6000
Санхүүгийн тайлан
50 000
ААНОАТатварын тайлан
25 000
Даатгалын дэвтэр
Нийгмийн даатгалын дэвтэр
4500
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
4500

Хэрэв та орчуулгын материалаа онлайнаар/интернэтээр буюу email, messenger зэргээр явуулж манай онлайн орчуулгын үйлчилгээг авч байгаа бол үргэлжилсэн үгийн орчуулгаас бусад орчуулга -5% хямдралтай болно.
Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Mar 19, 2012

Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай

Jul 30, 2011

ЗУРААС (-)

эх сурвалж: ИРЭЭДҮЙ блог

10/17/2010


Намтар түүх нь он цагаар хэмжигддэг. Хүмүн нэгэн цагт эхлэж нэгэн цагт бээр дуусна. Эхлэсэн цаг нь тодорхой ч дуусах цаг тодорхой биш юм шиг хэрнээ тодорхой. Хүмүүс он цагийг бүгдээрээ дамжлан авч авч явах бөгөөд зарим нэг нь замын дундаас нэгэндээ ачааны хүндийг үүрүүлээд буцаад явчих. Бэлгэдэл гэгч их том зузаан зүйлээс бус өчүүхэн зурааснаас эхлэмүй. Нэг жижигхээн зураас л нэг юм хэлээд байх. Европын жаяг ёсоор хүний төрсөн оныг бичээд ард нь зураас тавидаг бол (1934- иймэрхүү маягаар) монгол хүнд ингээд тавихаар дуусах өдөр тосоод, дуудаад, хүлээгээд байгаа юм шиг сэтгэл сэрхийж, ёр татах шиг санагддаг аж. Монгол хүн эхлэл нь тодорхой ч төгсөхгүй юм шиг бодож сэтгэдэг аж. Манай нэртэй нэгэн уран зохиолчийн намтар бичихдээ төрсөн оных нь ард зураас тавичихсан чинь түүнийг үзээд аймаар муухай сэжиглэж байгааг бас харлаа. Ажиглахнээ төрсөн оныхоо хойно зураас тависан монгол хүн нэгийг ч харсангүй. Ёрлож биш бэлгэдэж бэлгэшээж амьдардаг монгол зангийн өчүүхэн жишээ энэ буй за.

Компьютерийн тэмдгүүд юу өгүүлнэ вэ?

1.Тэжээлийн товчлуур (Power button)


Дэлхийн хоёрдугаар дайны үед инженерүүд тусгай тэжээлийн товчлуурын дарагдсан эсэхийг тэмдэглэхдээ хоёртын тооллын системийн 1, 0-ийг ашигладаг байжээ. Унтраалга дарагдсан бол 1 буюу ассан, дарагдаагүй бол 0 буюу унтарсан гэж тэмдэглэдэг байсан байна. Харин 1973 онд Олон улсын Цахилгаан техникийн хороо (International Electrotechnical Commission) зурган дээр үзүүлсэнчлэн задгай тойргийн дотор зураас оруулан тэмдэглэдэг болсноор цахилгаан хэрэгслүүдэд ашиглагдаж эхэлжээ.

2. @ тэмдэг


Энэ тэмдгийг олон оронд янз бүрээр нэрлэдэг. Франц, италичууд “сүүл”, хятадууд “жижиг хулгана”, харин германд “Сармагчингийн сүүл” гэж нэрлэдэг. Компьютрийн хэрэглээнд и-мэйл хаягт ашиглагддагийг нь мэдэхгүй хүн байхгүй биз. 1971 онд програмист Raymond Tomlinson ARPANET буюу анхны интернэтийн сүлжээнд мэйл системийг нэвтрүүлэхдээ мэйл хаягаа машины хаягнаас тусгаарлах зорилгоор @ тэмдгийг анх хэрэглэж эхэлсэн байна. Гэхдээ 1885 онд Underwood Typewriter Company хэмээх бичгийн машины компани анх гаран дээрээ @ тэмдгийг оруулжээ. Энэ нь “at the rate of” гэсэн утгыг илэрхийлдэг байж. Зарим эх сурвалжийн дурдсанаар 6-р зууны үед лам нар энэ тэмдгийг ашиглаж байсан гэдэг.

3.USB


USB лого нь олимпийн бурхан Neptune-ий сэрээтэй адил төстэй байдлаар зурагджээ. Гэхдээ сэрээний үзүүрүүд дэх хурц үзүүр нь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүдээр солигджээ. Энэ нь бүх төрлийн төхөөрөмж USB стандартаар холбогдоно гэдгийг илэрхийлсэн юм байна.

4. Apple команд товчлуур дээрх тэмдэг


Apple-ийн комманд тэмдэг Аpple-ийн гаран дээрх энэ тэмдэгтэй хослуулан бусад товчлууруудыг дарснаар тодорхой командуудыг үүсгэж болдог. Windows-д ч мөн адил ийм товчлуур бий. Гэхдээ Apple-ийн хувьд үйлдлийн системийнх нь лого биш, тэс ондоо лого байдаг. Үүнийг тухайн үеийн багийн гишүүн Andy Hertzfeld санаачилжээ. Харин Steve Jobs энэ саналыг нь эсэргүүцэж үндсэн логогоо тавих гэхэд Hertzfeld Apple-ийн лого хэтэрхий олон байна, ингэснээрээ үнэ цэнийг нь унагаана хэмээн өөр лого тавихыг зөвлөсөн аж. Ингээд уран бүтээлч Susan Kare олон улсын тэмдэг дүрсний толь бичгээс энэхүү тэмдгийг олжээ. Энэ нь Шведээс гаралтай “Gorgon loop” гэж нэрлэгддэг тэмдэг бөгөөд өдийг хүртэл ашигласаар байгаа билээ.

5. Bluetooth


Bluetooth буюу монголчилбол “Цэнхэр шүд” гэж нэрлэгдэх энэ төхөөрөмж нь анх шүд шиг хэлбэртэй байжээ. Мөн цэнхэр өнгөтэй байсныг та бараг таасан биз. Гэхдээ тэмдэгний хувьд өөр учир агуулгатай юм байна. 10-р зууны үед Harald Bluetooth хэмээх Данийн нэгэн хаан байжээ. Жинхэнэ нэр нь Harald Gormmson бөгөөд нэрс жимсэнд учиргүй дуртай байсан учир шүднүүд нь байнга цэнхэр өнгөтэй байсан гэнэ. Иймээс Bluetooth-ийн логонд энэ хааны нэрний эхний үсгүүд болох “H”, “B”-г эртний скандинов, германы үсгээр оруулж өгчээ.  Нөгөөтэйгүүр Harald хаан нь тухайн үед зөрчилтэй байсан Норвеги, Швед, Данийн олон овог аймгуудыг нэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн нь Bluetooth технологи компьютер, гар утас, принтер зэрэг олон төхөөрөмжүүдийг нэгдэж ажиллахад тус болдогтой төстэй гэнэ.

Эх сурвалж: www.ktla.com

Jul 12, 2011

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

эх сурвалж: http://news.gogo.mn/r/8938

2011 оны 6 сарын 16
   
Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг нэг мөр болголоо

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд саяхан зохион байгуулсан билээ.

Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.

Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгэн дээр санал солилцож эцсийн шийдвэрт өчигдөр хүрсэн байна.
Эдгээр үгс нь Төрийн хэлний зөвлөлөөр хэлэлцэгдэх бөгөөд энэ мэт нийтийн хэрэглээнд ашиглагдах эсэх нь удахгүй тодорхой болох аж.












Г.Ирмүүн

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...