Jul 26, 2011
Телевизийн мэдээний орчуулгад юу анхаарах вэ?
Хадмал орчуулга, дуу оруулах орчуулга
Apr 25, 2011
Mar 10, 2011
Баримт бичиг орчуулахдаа...
- Компьютер эвдэрч болзошгүй учир файлаа үе үе хард дискнээс гадна зөөврийн хардад хуулах буюу мэйл хаяг руугаа илгээж давхар хадгалж дадаарай.
- Орчуулгад өөриймсөг хандаж, орчуулсан баримтыг өөрөө хэрэглэх юм шиг санаж орчуулах нь зүйтэй.
- Эх бичвэр 1 нүүр бол орчуулга бас 1 нүүр байвал зүгээр. Гэхдээ солонгосоос монголоор орчуулахад урт, монголоос солонгосоор орчуулахад богино болох гээд байдаг. Фонтын хэмжээг эхээс нь хэт жижиг юмуу том болгох ч зохисгүйг анхаарна уу.
- Эх нь Ворд программ дээр бол мөн адил Ворд дээр орчуулах нь зөв. Онцгой тохиолдолд хэлж мэдэгдээд өөр программ ашиглаж болно.
- Нэр томъёог нэгтгэх ёстой. Нэг нэр томъёог олон янзаар орчуулж болохгүй.
- Эх бичвэр алдаатай байвал үйлчлүүлэгчээс асууж лавлаж, яаж зассанаа мэдэгдээрэй.
- Эргэлзээтэй хэсэг таарвал уг хэсгээ улаанаар тэмдэглэж алдаа юу гэдгийг лавлаарай.
- Хүний нэр, газрын нэр зэрэг оноосон нэрийг галиглаж орчуулахдаа анхаарч, мэдэхгүй бол зохих эх сурвалжаас хайж олох буюу үйлчлүүлэгчээс асууна.
- Аль болох цаг хожиж, сайн орчуулахыг хичээнэ.
- Дур мэдэн шийдэж болохгүй асуудлыг хариуцсан хүнээс, үйлчлүүлэгчээс асууж лавлана.
- Товлосон хугацаанд орчуулж амжихааргүй бол үйлчлүүлэгчид даруй мэдэгдэх ёстой.
- Орчуулгаа илгээсэн хойно авсан эсэхийг нь заавал шалгаж нягтлаарай. Ялангуяа гадуур ажилтай болох юмуу дахин илгээх боломжгүй үед онцгой анхаарах хэрэгтэй.
ашигласан эх сурвалж: 한완현, 돈 되는 번역 돈 안 되는 번역 (열정이 있다면 도전하라), 와이엘북, 2009 (74)
Feb 1, 2011
Орчуулагчийн мэргэжлийн ёс зүй
Францын Орчуулагчдын холбооноос гаргасан Орчуулагчийн ёс зүйгээс.
1. Чанартай, зөв орчуулга
- Орчуулагч нь ямар ч нөхцөлд чанартай, зөв орчуулах ёстой.
2. Эрхэмлэх чанар
- Орчуулагч нь ямар ч үед ажил мэргэжлийнхээ нэр хүндийг унагах үйлдэл хийх ёсгүй.
3. Ажил мэргэжлийн нууц
- Орчуулагч нь ажил мэргэжлийн нууцыг чанд сахих ёстой. Олж авсан мэдээллээ шууд ба шууд бусаар задруулахыг хориглоно.
4. Төвийг сахьсан байдал, зөв орчуулга
- Орчуулагч нь үйлчлүүлэгчийн нийгмийн байр суурь, нэр алдар, харьяалал, гарал үүсэл, шашин шүтлэг болон улс төр, үзэл санаа, сэтгэл хөдлөлөөс үл хамааран эрх тэгш харьцах ёстой. Орчуулагч нь өөрийн бат итгэл, санаа бодол, дур сонирхлыг үл харгалзан орчуулах ёстой бичиг баримт, үг яриаг хамгийн үнэн зөв орчуулах үүрэгтэй.
5. Бие даасан байдал
- Орчуулагч нь аливаа дарамт шахалт, гадны нөлөөнд авталгүй бие даан ажиллах ёстой. Санаатайгаар алдах буюу хайнга хандах, буруу орчуулах нь ноцтой болгоомжгүй алдаа мөн.
6. Шударга байдал
- Орчуулагч нь ажил мэргэжлээ үл хүндэтгэсэн аливаа ёс бус үйлдэл хийх ёсгүй.
Солонгос эх сурвалж:
http://www.choijungwha.com/index_main.htm
Хэлмэрчийн ёс зүйн дүрэм
Хэлмэрчийн ёс зүйн дүрэм
Хэлмэрч нь ёс журмыг үргэлж сахих ёстой.
Хэлмэрч нь холбогдох хүнд үүргээ хэлж тайлбарлах ёстой.
Хэлмэрч нь бусдын ярианд хөндлөнгөөс оролцож болохгүй бөгөөд, биеэ ямагт зөв авч явах ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх орчныг зөв сайн хэлмэрчлэхэд тохиромжтой байдлаар бүрдүүлэх ёстой.
Хэлмэрч нь ярилцагч талуудыг шууд ярилцуулах ёстой. Хэлмэрч нь ярилцагч биш бөгөөд, хэлмэрчлэх үүрэгтэй.
Хэлмэрчийн эрхэмлэх чанар
Хэлмэрч нь хувийн үзэл бодлоороо хэлмэрчлэхэд нөлөөлөхгүй байх ёстой.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсээс авилга авах буюу бусад хөнгөлөлт, тусгай эрх эдлэх ёсгүй.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсийг эрх мэдлээр далайлгах буюу бодол санаанд нь нөлөөлөх ёсгүй.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсээс бие даасан байдал, эрхэм шинжээ үргэлж хадгалах ёстой.
Хэлмэрч нь эрх ашгийн зөрчлийнхөө талаар ний нуугүй илэрхийлэх ёстой.
Хэлмэрчийн итгэмжтэй байдал
Хэлмэрч нь хэлмэрчлэх цагийг чанд баримталж, гэнэтийн асуудал үүсвэл нэн даруй мэдэгдэх ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх салбар ба агуулгын талаар урьдчилан судалж бэлдсэн байх ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх даалгавраа бүрэн гүйцэтгэх ёстой.
Хэлмэрчийн цэвэр шударга байдал
Хэлмэрч нь мэргэжил нэгт нөхдийнхөө дүгнэлтээр шударга бус буюу зохисгүй үйлдэл хийх ёсгүй.
Хэлмэрчийн маргаантай асуудал
Хэлмэрч нь өөрийн болон мэргэжил нэгт нөхдийнхөө хэлмэрчлэхтэй холбогдсон аливаа маргааныг мэргэжлийн хүний үүднээс идэвхтэй шийдэхийг хичээх ёстой.
Хэлмэрчдийн итгэлцэл
Хэлмэрч нь мэргэжил нэгт нөхдийнхөө итгэлийг алдахгүй, хүндэтгэн харьцаж хэлмэрчлэх салбарыг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх ёстой.
Ажил үүргийн талаар санал зөрөлдвөл чин сэтгэлээс хэлэлцэж дэвшилттэй чиглэлийг баримтлах бөгөөд, нэг нэгнээ зориуд зэмлэх ёсгүй.
Солонгос эх сурвалж: http://cafe.daum.net/mglwa
주한몽골이주여성회 Солонгос дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо (СМЭХ)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Солонгосчууд өөрсдийн болон эх орныхоо ирээдүйг цогцлоох үр хүүхдийг эрхэмлэж тэдний боловсрол хүмүүжилд ихээхэн анхаардаг. Энэ удаа, хорвоо...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
-
Шар замын 12 одны орд. 황도 12 궁 · Constellation ㆍХумхын орд. Бумбын орд 물병자리 · Aquarius (1.21-2.18) ㆍЗагасны орд 물고기자리 · Pisces (2.19-3.20) ㆍ...