Jan 31, 2011

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй

Өвөө минь хэл уран зохиолын багш хүн байв. Харин би 7 нас хүртлээ Галдан гэх хөх царайтай, ямаан сахалтай өвгөнд шавьлан хөөрхөн бэрээдүүлдэг байлаа. Манай өвөөгөөс дээш 2 үеийнхэн харцуул нь бүгд лам байсан. Тийм болохоор л өвөө намайг лам болгох гэж хүссэн болов уу. Гэхдээ өвөө уйгар монгол бичиг, крилл үсгийг бүр хар бага байхаас надад зааж өгсөн юм. Өвөө бүхий л насаараа өвөөгийнхөө орчуулсан нэгэн номыг хайсан. "Хөх чулуун орон оршвой" хэмээх тэрхүү Түвд номыг хайсаар олон ч гутал элээж, олон ч айл, газрын хаалга татсан байх. Гагцхүү өвөг дээдсийнхээ бүтээж тууривсан бүтээлийг үр хойчдоо үлдээх гэж тэр биз. Гэхдээ өвөө олоогүй. Харин одоо тэр замыг нь би үргэлжлүүлсээр... 1840-өөд оны үед Монгол хэлнээ орчуулагдсан энэ номыг хаана байгааг хэн ч мэдэхгүй. Хуучин Засагт хан аймгийн Зүйлийн хүрээнд сууж нутаг усандаа "Номт цэлгэр" хэмээн цоллуулсаар ирсэн элэнц өвөөгөөс минь хойш манай нутаг хошууныхан "цэлгэрийнхэн" гэдэг нэрээр манайхныг дуудаж заншсан нь миний үе дээр л алга болж байх шиг байна даа.

Уг сурвалж, түүхээ ярих болсоны учир ийн болой. Түвд Монгол улс шашин төрийн нягт холбоо сүлбээтэй өнөөг хүрсэн. Түвд хэлнээс маш олон ном Монгол хэлнээ орчуулагдсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын орчуулгын бүтээлийн түүхийг "алтан үе" нь шарын шашны ид үед байсан гэж би боддог. Англи хэл, Орос хэл гэх мэт өнөөгийн залуусын хувь "буурал хэл" гэж хэлж болох хэлээс ч өмнө Монголд Түвд хэлний орчуулга өргөн хүрээтэй явагдаж иржээ.

Буддизм Монголын газар нутагт анх МЭӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу МЭӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.

Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурханы Арван Хоёр Мөр", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.

14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.

Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.

Буддизм бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.

Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.

Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.

1990 он гарснаар Монгол улсад Христийн шашин идэвхитэй дэлгэрч эхлэв. Мэдээж Монгол улсын Христийн шашны түүх тэртээ Уйгар, Хэрэйд, Наймантай нягт холбоотой. 12 зуун буюу Монголын Эзэнт Гүрэний үед ч олон шашин эв найртай зэрэгцэн оршин ирсэн боловч тэр үед Христийн шашны хөлгөн судах болох Библи номын орчуулга байсан эсэх талаар нарийн судалгаа байхгүй ч "Хуучин гэрээ"-ий Найман, Хэрэйд орчуулга байсан гэж үзэх хүмүүс бий. Харин орчин цагийн Монгол хэлэнд "Библи"-ийг орчуулсан нь хэл шинжлэлийн олон эрдэмтэн, сонирхогчдын зэвүүцэлийг төрүүлсэн байдаг. Үгийн сонголт, найруулга, илэрхийлэл зэргийг эх зохиолоо хэт барьсан гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Гэхдээ үүнтэй орчуулагчид болон теологийн эрдэмтэд төдий л санаа нийлдэггүй байх жишээтэй.

Үүнээс гадна Буддын шашны түүхэн хөгжилд орчуулгын бүтээлийн оруулсан хувь нэмэр их гэдгийг хүн бүр мэднэ. Харин Христийн шашны түүхэн хөгжилд орчуулгын зохиол хувь нэмэр оруулж байгаа ч Буддын шашны орчуулгын бүтээл шиг хэл шинжлэлийн тал дээр судлагдахуун болж чадах бүтээл тун ховор.

Ерөнхийдөө итгэгчид бидний уншиж байгаа ном болгон хэл шинжлэлийн хувьд маш их алдаатай гарч байна.

Үүнийг миний бие,

1-рт, Тухайн номыг орчуулахаар зориг шулуудсан пастор, миссионерүүдийн сайн орчуулагч гэж хайхаас илүү өөрийн дор байгаа хүмүүсийг дайчлан хямд төсөр орчуулуулсан "салан" байдалтай

2-рт, Тухайн номыг орчуулж буй хүмүүийн хэл зүйн мэдлэг, хэлний мэдлэгийг эвдрэл зэрэгтэй холбон үзэж байгаа юм.

Хэлний эвдрэл гэж хэлээд байгаа нь шинээр дэлгэрэн тархаж байгаа шашны үг хэллэг, монголжоогүй шинэ үгнүүд, тэдгээрийн илэрхийлэл, харилцаа холбоо зэргийн алдаа гэж хэлж болох болов уу.

Гарах арга зам. Орчуулгын бүтээлийн удаан хугацааны судалгааны үр дүнд бий болгодог. 2000 оноос өмнө итгэгч бидний хувьд уншиж судлах, сурах ном зохиолууд тэр бүр байсангүй. Тиймээс гарцаагүй тоонд анхаарахаас өөр аргагүй байсан биз. Харин миний мэдэхээс 2005 оноос хойш тоонд анхаарах цаг нь өнгөрсөн байв. Харин ч тоонд биш чанартай орчуулга хэрэгтэй байлаа. Гэтэл хэн ч үүнд анхаарсангүй. Манай Улаанбаатар дээд сургууль ч ялгаагүй. Нөгөө л урьдын адил сар хагасын дотор орчуулаад, хянаад, хэдэн зуугаар нь хэвлүүлж гаргасаар л... Эсвэл нөгөө орчуулагчид нь буцааж өгөөд орчууулгаа хяначихаад ир гээд л явуулна. Хянаад аваад ирэхээр нь шууд хэвлүүлчихнэ. Хамгийн эцэст нь хэвлэгдсэн номын ард,

Орчуулсан : боржигон

Хянасан : боржигон

Эхийг бэлтгэсэн : боржигон гэсэн мөртүүд л үлдэж байгаа юм даа... Дараагийн хэвлэлт нь ч мөн ялгаагүй. Нөгөө л хуучин орчуулгаараа л гарна. Ингэж л хэл эвдэгдэж байна.

Буддын шашин хэл эвдээгүй, Христийн шашин хэл эвдэж байна гэж хэлэх гэсэнгүй. Би хэдэн үеэрээ лам байсан айлын Христийн шашинтай Бурханд итгэдэг ууган ач. Гэхдээ шашин гэдэг зүйл дэлгэрэх тусам тухайн хэлний бүтэцэд нөлөөлж байдаг. Бодоод үз л дээ. Ричард Гирийг 10 настай байхад түүний үгсийн санд "Ум Ма Ни Бад Ми Хум" гэсэн үг байгүй л байх. Тэгэхээр шашин хөгжих тусам хэлийг, үгсийн санг хөгжүүлж байдаг. Харин хэрхэн хөгжүүлж, хэл шинжлэлд зөв нөлөөлөх нь тухайн шашны удирдагчдын оролцооноос шалтгаалсаар ирсэн гэж би боддог.

Над адил цуглааны, итгэлийн тухай, Бурханы тухай ном зохиол орчуулж ирсэн залуус гэхээсээ илүү удирдагчид, пастор, миссионерүүд үүнд анхаарч яваасай л гэж хүсэх юм даа.


Фэйсбүүк дэх "Орчуулгын тухай олны санаа" бүлгээс.

Jan 30, 2011

“Мөрөөдлийн баг” киноны дуу - СМ



Butterfly - 러브홀릭스

국가대표 O.S.T

어리석은 세상은 너를 몰라
누에 속에 감춰진 너를 못봐
나는 알아 내겐 보여
그토록 찬란한 너의 날개

겁내지마 할 수 있어
뜨겁게 꿈틀거리는
날개를 펴 날아올라 세상 위로

태양처럼 빛을 내는 그대여
이 세상이 거칠게 막아서도
빛나는 사람아 난 너를 사랑해
널 세상이 볼 수 있게 날아 저 멀리

꺽여버린 꽃처럼 아플때도
쓰러진 나무처럼 초라해도
너를 믿어 나를 믿어
우리는 서로를 믿고 있어

심장에 손을 느껴봐
힘겹게 접어 놓았던
날개를 펴 날아올라 세상 위로

벅차도록 아름다운 그대여
이 세상이 차갑게 등을 보여도
눈부신 사람아 난 너를 사랑해
널 세상이 볼 수 있게 날아 저 멀리

태양처럼 빛을 내는 그대여
이 세상이 거칠게 막아서도
빛나는 사람아 난 너를 사랑해
널 세상이 볼 수 있게 날아 저 멀리

“Мөрөөдлийн баг” киноны дуу

국가대표 O.S.T

Хүниймсэг хорвоо танихгүй байг гэхэд
Хүр хорхойнд нуугдсан өөрийгөө олж хар.
Харж байна би, таньж байна чамайг
Хамгаас гэрэлт даль жигүүр чамд бий.

Айх хэрэггүй ээ, чи чадна
Алсад тэмүүлэх хүсэлдээ шатаж буй
Алд далавчаа дэлгэж тэнгэрт дүүл.

Алтан нар шиг гэрлээ цацруул.
Алаг хорвоо хичнээн хорьж саатуулавч
Гэрэлт од шиг чамд би хайртай
Гэгээн ертөнцөд өөрийгөө таниулж алсад нис.

Тасдуулсан цэцэг шиг өвдөж шаналахдаа ч
Тахимдуулж унасан мод шиг өрөвдөлтэй ч
Өөртөө итгэ, надад итгэ
Өөрсөддөө бид итгэж байна

Зүрхэн тушаа гараа тавиад мэдэр.
Зүдэрч хураасан даль жигүүрээ дэлгээд
Зүйдэлгүй тэнгэрт дүүлж нис.

Үлэмж сайхан чи минь
Үйлтэй мэт, амьдрал чамаас нүүр буруулсан ч
Нүд гялбуулсан хүн чамд би хайртай
Нүүдлийн шувуудаас ч өндөрт дүүлж нис.

Алтан нар шиг гэрлээ цацруул.
Алаг хорвоо хичнээн хорьж саатуулавч
Гэрэлт од шиг чамд би хайртай
Гэгээн ертөнцөд өөрийгөө таниулж алсад нис

Jan 27, 2011

Чихний чимэг vv, чихний чийр vv?

http://erintulgatmn.blogspot.com/2006/10/vv-vv.html
Эрин М.Тулгатын "Саваагүй нохой саранд" блогоос
-----------------------

2006/10/29

Маралгоогийн блог дээрээс Монгол хэлний эрдэмтэд хаана явна?-ыг уншлаа. Тун юм бодууштай сайн нийтлэл болсон байна лээ. Ойролцоо сэдэвтэй юм гээд өөрийнхөө "Бусгаар тогтносон Монгол" номонд орсон нэг нийтлэлийг тавихаар шийдэв.
---------------------------
Чихний чимэг vv, чихний чийр vv?
(“Өдрийн сонин”-д нийтлэгдсэн) 2004.10.22

“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлэнд” маань чирэгдэл учруулмаар нэг сонин онцлог байх юм. Монгол хэлний уртсаж, сунжирдаг зүй тогтол. Англи үг "economу" монгол хэлнээ "эдийн засаг" гэж, "freedom" бидний ярианд "эрх чөлөө" гэж хоёр үгээр үржиж илэрхийлэгддэг билээ. Цаашилбал "lifestyle" гэдэг нь "амьдралын хэв маяг" гэж бүр гурван үгийн жагсаал болдог бөгөөд, "environment"-ийг нүүдэлчид "хүрээлэн буй орчин" гэж нэг амьсгаагаар дуржигнуулах ёстой болдог (Дашрамд, “environment”-ийг "байгаль орчин" гэж орчуулдаг нь буруу бөгөөд энэ тохиолдолд natural environment-ийг илэрхийлнэ). Тэр ч бүү хэл ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд бид бүтэн өгүүлбэр зохиож байна. Миний мэргэжлийг японоор "канкёокэйзайгакү", англиар "environmental economics" гэнэ. Үүнийг би нутаг нэгтэндээ "хүрээлэн буй орчны эдийн засгийн ухаан" гэж бараг өгүүлбэр хэлэх шахуу танилцуулдаг. Хэрэв энэ чиглэлийн сүүлийн үеийн номноос орчуулж монгол түмэндээ хүргэнэ гэвэл гарчган дээрээ ингэж байгаа юм, цаашаа яаж томорч зузаарах нь ойлгомжтой. Орчуулгын ном ойлгоход хэцүү байдаг нь үүнтэй холбоотой байж болох.
Ийнхүү бид англи юмуу, япон хүний арван үгэнд багтааж ярих асуудлыг хорь, гучин үгээр арай чүү ойлголцож байна. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдаг учир ойлголцож чадвал бараг их юм. Англи хэл дээрх 100 хуудастай ном Монголд 200 хуудас болдоггүй юмаа гэхэд өлхөн 20, 30 хуудсаар зузаан болно. Америкийн Ерөнхийлөгч Бушийн 30 минутанд багтаах илтгэлийг Монголын Ерөнхийлөгч Багабанди хичээгээд ч 40 минутанд багтааж үл чадна. Ийнхүү Ерөнхийлөгчийнхөө яриаг монголын насанд хүрсэн сая иргэн бүгдээрээ нэг удаа сонсдог юмаа гэхэд, хэлний энэ онцлогоос болж улсын хэмжээгээр нийт 167 000 цагийг алдах болж байгаа юм. Энэ илүү арван минутанд.
Зөвхөн хоёр гурван үгээр сунжраад асуудал дуусдаггүй. “Өсөхөөс сурсан үндэсний хэлэн” дэх үгнүүд маань “ийн”, “ын” гэж харъяалахын тийн ялгалаар өөр хоорондоо хэлхэлдэх дуртай. Дээр дурдсан “эдИЙН засаг” ч нэг төлөөлөгч нь. Япон хэлэн дээрх Word программ нэг өгүүлбэрт гурваас дээш “ийн” орвол алдаатай гэж заадаг. Тэгвэл монгол хүн зөвхөн эрхэлдэг ажлаа танилцуулахдаа л "НийгмИЙН хамгаалал, хөдөлмөрИЙН яамНЫ төрИЙН нарИЙН бичгИЙН даргЫН туслах" гэж уг тийн ялгалыг долоо угсруулан хэрэглэж байна. Япон хэлтэй харьцуулах нь утгагүй л дээ. Хоёр өөр дүрэмтэй, хоёр өөр хэлнүүд. Гэхдээ ийм олон “ИЙН” сонсох нь чихэнд чимэгтэй байх уу, үгүй юу гэдгийг бас бодож үзмээр байгаа юм. Түүгээр барахгүй, хэрэггүй газар хүртэл харъяалахын тийн ялгалыг хэрэглэж бид заншжээ. Гадаадын их, дээд сургуулиудын нэрэн дээр Harvard University буюу Харвард их сургуулийг "ХарвардЫН их сургууль", Кёото их сургуулийг "КёотоГИЙН их сургууль" гээд л ярьдаг. Монголд "Отгонтэнгэрийн их сургууль", "Ирээдүйгийн дээд сургууль" гэж хэлдэг билүү? University of Chicago бол болж байна, “Чикагогийн их сургууль” гэх нь зүйн хэрэг.
Энэ яриа бол зүгээр нэг хэл шинжлэлтэй холбоотой яриа биш юм аа. Үгийн цаана хүний сэтгэлгээ явж байдаг. Үг нь байхгүй бол тухайн ухагдахууныг хүн сэтгэж чадахгүй. Үг будилаантай бол сэтгэлгээ будилаантай. Монгол хэлэнд салаа утгатай үг олон байдгаас та бид санаагаа зөв дамжуулахын тулд аргаа барж, ажил дээр буруу ойлголцсоноос болж хариуцлага алдаж байна. Ярианы хэлэн дээр бол дүүрч, дохиж зангаад ч болов ойлголцоно. “Нөгөө юугаа яачих” гэж байгаад нэвтрэлцэнэ. Бичгийн хэлэн дээр очоод яаж ч болохгүй гацдаг. Үгийн асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн биш, гүн ухааны ярвигтай асуудал байдаг билээ.
Монгол хэлэнд нэр томъёоны үндсэн утгыг буруу дамжуулдаг илэрхийлэл цөөнгүй. Жишээ нь “нэмүү өртөг”. Монгол оронд амьдарч байгаа хүн алхам тутамдаа "нэмүү өртгийн татвар" төлж явдаг билээ. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бүтээгдэхүүн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. Тэгвэл бид тэрхүү нэмэгдэл баялаг, бүтээлийг ажиг ч үгүй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлээд явж байна. Энэ нь цагааныг хар гэсэнтэй адил юм. Ардчилал, зах зээлийн харилцаа руу шилжсэн гэх боловч орчин үеийн улс төр, эдийн засаг, гүн ухаан, нийгмийн маш олон үг хэллэг өнөөдөр монголд буруу хэлэгдэж, будилаантай хэрэглэгдэж байна. Тэр дунд жаахан ч гэсэн шинэ оролдлогууд гарч байгаа нь сайшаалтай. Жишээ нь sustainable development-ийг “тогтвортой хөгжил” гэж орчуулдаг ч, сүүлийн үед “тулхтай хөгжил” гэж нэрлэх санал гарчээ (Д.Дагвадорж, Тулхтай хөгжил – Монголын ирээдүй, 2002). “Тогтвортой” хэмээх орчуулга дэлхий нийтийн энэхүү шинэ үзэл санааг зөв илэрхийлж чаддаггүй бөгөөд stable гэдгийн орчуулгатай давхцдаг. Түүнээс болж “stable and sustainable development” гэсэн мөр таарах үед “тогтвортой бөгөөд тогтвортой хөгжил” гэж орчуулахаас аргагүй болдог. Харин “тулхтай” гэх нь утгын хувьд ч, бусад үгтэй давхцахгүй байх чанараараа ч, тун тохиромжтой хувилбар юм. Мөн адил дээр дурьдсан "нэмүү өртөг"-ийг Баабар гуай "нэмүү үнэлэмж" гэж нэрлэх санал гаргасан юм билээ.
[1] Иймэрхүү байдлаар энд тэндээс янз бүрийн санал гарах нь эрүүл, сайшаалтай үзэгдэл юм. Японд бол шинэ ухагдахуун гарч ирэхэд эрдэмтэн бүр өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дундаас хамгийн тохиромжтой нь шигшигдэж үлддэг. Хэдий эрдэмтэн нь биш ч, би бас “нэмүү өртөг” дээр саналаа нэмэрлэе. Миний бодлоор "үнэлэмж" гэдэг нь ертөнцийг үзэх үзэл, юмыг үнэлэх үнэлэмж буюу "sense of value" маягийн утгыг заадаг учир “value”–г орчуулахдаа "үнэ цэнэ" гэвэл илүү оновчтой мэт. Гэвч “нэмүү үнэ цэнийн татвар” гэхээр бас л сунжруу талдаа болох учир "үнэ цэнэ" гэдгийг нийлүүлээд "үнэц" гэж шинээр нэрлэх санал гаргамаар байна. Нэмүү үнэцийн татвар.
Үгэнд шинэ оноолт хайдаггүй, хэдэн хуучин үгээ унааны ганц морь мэт баруун солгойгүй хэрэглэдэг муу зуршил маань бидэнд багагүй түвэг учруулж байдгийг олон жишээн дээрээс харж болно.
Capital: хөрөнгө
Investment: хөрөнгө оруулалт
Asset: эд хөрөнгө
[2]
Эдгээр нь эдүгээ Монголд түгээмлээр тогтоод байгаа орчуулга юм. Харамсалтай нь энд “хөрөнгө” гэдгийг бүгдэд нь хэрэглэснээс болж жишээ нь “investment on capital asset” мөрийг орчуулах үед "хөрөнгөн эд хөрөнгө дэх хөрөнгө оруулалт" гэж буулгах болж таардаг. Сонссон хүний чих өвдөж, уншсан хүний нүд эрээлжилмээр ийм юм гэж байх уу даа. Ийм үед манай хэд тухай бүрт нь зохицуулаад тохирох үгээр “халтуурдаж” аргалдаг. Ингэж системтэй орчуулга, буулгалтыг алдагдуулах нь ялангуяа мэргэжлийн нэр томъёон дээр маш бүдүүлэг хэрэг болно.
Бүдүүлэг гэснээс монголчууд бид үгийн утгыг тунгааж, зөв хэрэглэхэд хир анхаардаг билээ дээ? Үгийг яаж хэрэглэж байгаагаас тухайн хүний соёл харагддаг билээ. Ихэнх япон айлд Коожиэн хэмээх япон хэлний тайлбар толь байх бөгөөд, аливаа маргаан, хэлэлцүүлэг гарах үед “бид энэ ухагдахууныг зөв хэрэглэж, ойлголцож байна уу?” гээд түүнийгээ үзэж шалгадаг. Энэ орны соён гэгээрүүлэгч Нитобэ Иназо Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл
[3] номондоо “үгэн дотор зүрх бий” гэж үгийн соёлыг чухалчилжээ. Тэгвэл эх хэлнийхээ тайлбар толийг тавиуртаа залсан монгол айл хэд байдаг бол оо? Угаасаа тавих толь нь ч байхгүй байх. Хамгийн сүүлд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) хэвлэгдсэнээс хойш хагас зуун жил өнгөрөх гэж байна.
Хэл хэрэглэхэд тохиромжгүй бол хүмүүс улам бүр гадаад хэл хэрэглэх болно. Дэлхий дээрх 6800 хэлнээс ирэх зуун гэхэд тал нь устана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Энэ жагсаалтанд монгол хэл маань орчих юм биш биз? Ганц хэл биш, цаана нь монгол хэмээх өвөрмөц соёл тэрчигээрээ асуултын тэмдэгтэй яригдах болоод байна. Эх хэл дээрээ явагдаж байгаа Монголын оюуны амьдрал, оюуны гал голомт бөхвөл Монгол орон сэтгэгчдийг биш, гадаадад гардаг хар ажилчид, дэнхийсэн хэдэн бөхчүүдийг л төрүүлдэг орон болно. Хэл гэдэг үнэхээр чухал. Үгийг бурхан зохиодоггүй хүн зохиодогоос хойш шинэ ухагдахуун, ойлголт дээр тал бүрийн санал гаргацгааж байя. Бүтээлч хүн гэж заавал мод, чулуу, цаасаар биетэй юм хийдэг хүнийг хэлэхгүй, үгэн дээр ч хүн бүтээлч байж болно. Тохиромжгүй орчуулга, илэрхийллүүдийг зоригтой халж, шинэ үг олж санал болговол тэр бүтээлч үйл мөн. Мэдээж ихэнх хүн хүлээж авахгүй л дээ. "Хэзээ ингэж хэлж байсийм", “наадах чинь сүүлийн үед ингэж хэлдэг болж байгаа” гэх мэт. Хамаагүй, хэрэглээд байх хэрэгтэй. Хэрэглэх явцад дасцгаана. “Дуурь” гэдэг харьцангуй сүүлд зохиогдсон үг юм билээ. Энэ нь “дуут жүжиг” гэдгийг богиносгосон оролдлого юм байна. Анх ийн нэрлэж байх үед нь хэн нэгэн “Дуурь гэж ийм балай монгол үг гэж юу байсан юм, дуут жүжиг л гэдэг шүү дээ” гэж хэлж байсан байж болох. Одоо бол эсрэгээр “дуут жүжиг” гэж байгаа хүнийг гайхан харах биз ээ. Заавал цоо шинэ үг зохиох шаардлага байхгүй, мартагдсан үгээ сэргээх боломж бас байна. Эртний монгол хэлний элэгдэж хуучирч буй үгнүүдээс түүж, шинэ утгаар сэргээн хэрэглэж болно. Японд суралцагч оюутнууд Өөрийгөө хөгжүүлье! (2004) номондоо “liberal arts”-ыг “арвис” хэмээх хуучин монгол үгээр оноож нэрлэсэн билээ.
Эх хэлний хувь заяаг зөвхөн хэл шинжээчид, хэдэн эрдэмтэд шийддэг юм бишээ. Хэрэглэж буй хүн ард нь шийддэг. Хэл бол амьд организм. Хэрэглэх явцад өөрчлөгдөж байдаг зүйл. Аялгуу сайхан монгол хэл гээд л ярьдаг. Монгол хэл яагаад бидэнд уянгалаг сонсогддог юм бэ? Дассан болохоор л тэр. Түүнээс биш "а" үсгийн дараа "у" үсэг орвол чихний чимэг болно гэдэг дүрэм дэлхийд байхгүй. Хятад хэл хятад хүндээ, англи хэл англи хүндээ сайхан. Францчууд франц хэлээ дэлхийн хамгийн гоё хэл гээд итгэчихсэн байгаа. Үгийн утгыг бүтээлчээр тунгааж, хэрэглэх явцад амьд организм өөрөө өөрийгөө хөгжүүлээд явна. Нэг үг ойролцоо утгатай олон үгэнд хэрэглэгддэггүй, богино бөгөөд хэрэглэхэд тохиромжтой, үгийн арвин сантай монгол хэл бидэнд хэрэгтэй байна.
Ингээд эцэст нь тийм чухал биш байж магадгүй ч сонирхлын үүднээс нэг шинэ үг зохиох санал гаргая. Үгийн эхний үсэг буюу англиар “initial” гэдгийг монголоор “титмэг” гэж нэрлэвэл ямар вэ? Монгол бичгэнд ихэнх үсэг “титэм”-ээр эхэлж бичигддэг гэдгээс ургуулсан юм. “Тулхтай хөгжил гэдгийг титмэгээр товчилж илэрхийлбэл ТХ болно” гэж ярих жишээтэй. Тэгвэл миний овог нэрийн титмэг доорх маягийн товчлолыг үүсгэнэ:

Э.М.Т

2004 он 10 сар

[1] Марк Скаузэн, Эдийн засгийн ухаан, эдүгээчлэгдсэн замнал номын орчуулга.
[2]Энэхүү asset-ийг “агуурс” гэж орчуулах боломжийг санал болгож дэвшүүлмээр байна.
[3] Номын нэр эх хэл дээрээ: 新渡戸稲造『自警録』、講談社学術文庫

Jan 24, 2011

Монгол гэрээний загварууд

Үнэхээр их тус болохоор юм байна шүү.
helpme.mn сайтын эзэнд баярлалаа.

Дараах гэрээнүүд байна.

Сайтаас нь татаж аваарай.

http://www.helpme.mn/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=23&Itemid=38

  • АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ --> Татах
  • АВТОМАШИН ТҮРЭЭСЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИУЛАЛТААР ӨРӨӨ /ТАСАЛГАА / ТҮРЭЭСЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • АВТОМАШИНЫ БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ --> Татах
  • АГУУЛАХАД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ --> Татах
  • БАРИЛГАД ЗАСВАР ХИЙХ ГЭРЭЭ --> Татах
  • БАРАА БӨӨНӨӨР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • БАРААГ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАН БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ --> Татах
  • БАРЬЦААНЫ ГЭРЭЭ --> Татах
  • БАТАЛГААНЫ ГЭРЭЭ --> Татах
  • БҮТЭЭЛ / НОМ, ТОВХИМОЛ / ХЭВЛЭХ, ХЭВЛҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ --> Татах
  • БҮТЭЭГДЭХҮҮН ДАМЖУУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ --> Татах
  • ГЭРЛЭГЧДИЙН ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН ГЭРЭЭ --> Татах
  • ГЭРЭЭСЛЭЛ --> Татах
  • ДААЛГАВРЫН ГЭРЭЭ /Хууль зүйн туслалцаа үзүүлэх/ --> Татах
  • ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ--> Татах
  • ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ--> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ --> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ --> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ /Хадгаламж захиран зарцуулах/ --> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ /Тэтгэвэр авах/ --> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ /Орон сууц захиран зарцуулах/ --> Татах
  • ИТГЭМЖЛЭЛ /шүүхэд төлөөлөх/ --> Татах
  • КОМИССИЙН ГЭРЭЭ --> Татах
  • МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • НОУ – ХАУ /НУУЦ/ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ОНОЛЫН СУУРЬ СУДАЛГААНЫ СЭДЭВТ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ОРОН СУУЦНЫ БАРИЛГА БАРИХ, БАРИУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨЛД ХАМТРАН ӨМЧЛӨГЧ НЭМЖ ОРУУЛАХ ХЭЛЦЭЛ --> Татах
  • ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨЛД ХАМТРАН ӨМЧЛӨГЧ ХАСУУЛАХ ХЭЛЦЭЛ --> Татах
  • ОРОН СУУЦ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭ --> Татах
  • САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ --> Татах
  • СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ --> Татах
  • СУРГАЛТЫН ГЭРЭЭ --> Татах
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ТЭЭВЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ --> Татах
  • ТҮҮХИЙ ЭД ДАХИН БОЛОВСРУУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТЫГ НОТАРИАТЧ ГЭРЧИЛСЭН ТЭМДЭГЛЭЛ --> Татах
  • ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛСОН ТУХАЙ --> Татах
  • ФРАНЧАЙЗИНГИЙН / БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ /ГЭРЭЭ--> Татах
  • ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ--> Татах
  • ХАМТРАН ӨМЧЛӨГЧДИЙН ЗӨВШӨӨРӨЛ --> Татах
  • ХАМТРАН ӨМЧЛӨГЧДИЙН ЗӨВШӨӨРӨЛ --> Татах
  • ХАДГАЛАЛТЫН ГЭРЭЭ --> Татах
  • ХАШАА, БАЙШИН ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ХУДАЛДААНЫ БАЙРАНД ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ --> Татах
  • ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ /Ашитт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл/ --> Татах
  • ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ /хуулийн этгээд хоорондох гэрээ/ --> Татах
  • ХУУЛЬЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ /хувь хүмүүсийн хоорондох гэрээ/ --> Татах
  • ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ҮҮРЭГ ДУУСГАВАР БОЛСОН ТУХАЙ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ХУДАЛДААНЫ БАЙРАНД ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • ИРГЭНИЙ ГОЦ БУЮУ ХОВОР АВЪЯАС ӨНДӨР УР ЧАДВАРЫГ ХӨЛСЛӨН АШИГЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • ТЕХНИКИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ГЭРЭЭ --> Татах
  • ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ --> Татах
  • ХӨЛСӨӨР АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗОХИОН БҮТЭЭХ, ДАМЖУУЛАН ӨГӨХ ТУХАЙ ГЭРЭЭ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗЭХЭЦ АЖЛЫГ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ --> Татах
  • ЭД ХӨРӨНГИЙН БҮРЭН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ --> Татах

Jan 23, 2011

ЧКА орчуулахыг хүсвэл...

ЧКА орчуулахыг хүсвэл эхлээд Чадах уу, дараа нь Күсэж(хүсэж) байна уу, эцэст нь Амжих уу гэдгээ сайн бодоорой. Чадахгүй бол орчуулаад хэрэггүй. Чадах байвч хүсэхгүй бол бас л сайнгүй. Чадах байгаад хүсэвч амжихгүй бол хугацааг ярьж тохирон сунгах, эсвэл өөр орчуулагчид өгөх нь зүйтэй.

Ч адах уу?
К үсэж байна уу?
А мжих уу?

Чадаж, хүсэж, амжиж байвал таны орчуулга ЧКА болно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч гэсэн таны хувьд шүү. ^^

Ой ухаанаа ашиглаж сурагтун

Уншсан үзсэнээ удахгүй мартаж, би ер нь толгой муутай, нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг юм гэх буюу ухаан сохор бол нүд сохор гэх мэт ярьдаг хүн олон. Ойлгож мэдсэн, үзэж сонссон, уншиж бясалгаснаа ой ухаандаа бат тогтоох үндсэн арга зүйн тухай товч өгүүлье. Баттай сайн тогтоох найман төрлийн арга бий.

1. Сэтгэн бодох арга. Хамгийн энгийн, гэхдээ хамгийн чухал нь. Хүмүүс уншсан зүйлээ амархан мартдаг нь уншсанаа сэтгэн бодоогүйгээс болдог. Уншсан зүйлээ хэдий чинээ эргэцүүлэн бодож, сэтгэж чадна учир утгыг нь төдий чинээ амар хялбар ойлгож, ой ухаандаа удаан, бат хадгална.

2. Сонирхлын арга. Мэдлэгийг өөрийн болгож шингээхийн тулд үлэмж дур хүсэлтэй байх хэрэгтэй. Хүсэл сонирхолтой уншсан зүйл ой ухаанд тун амархан шингэх агаад илүү хүч гаргах хэрэггүй, аяндаа сайтар ухагддаг.

3. Өмнөх мэдлэгийн арга. Хэрэв та аль нэг сэдвээр урьд нь ямар нэг мэдлэгтэй байсан бол уг сэдвээр шинээр унших зүйлээ маш амархан, баттайяа тогтооно. Урьд нь уншиж байсан номоо дахиад уншихад яг л шинээр уншиж байгаа юм шиг санагддагийг эрхбиш та ажигласан байх. Энэ нь анх уншиж байх үед олсон мэдлэг, мэдээлэл чинь дутуу дулимаг байгаад дахин уншихад улам бүр батжин баяжсантай холбоотой.

4. Ухааран санахад бэлэн байх арга. Ямар төрлийн мэдээлэл авахаар ухаан бодлоо төвлөрүүлнэ, уг сэдвээс түүнээ буюу түүнд хэрэгтэй бүхнийг шүүн ухаж чадна. Мөн уг мэдээллийг ой тойндоо баттай удаан хадгалж, хэрэгцээт цагтаа хэзээ л бол хэзээ сэргээн санаж чадна.

5. Холбон харьцуулах арга. Нэг зэрэг үүсч бий болсон төсөөллүүд нэг нэгэнтэйгээ холбогдон харилцан уялдаатай ургаж гардаг. Тухайлбал аливаа нэг газар орон тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг ой ухаанд дахин ургуулан бодогдуулдаг.

6. Дэс дарааллын арга. Цагаан толгойн үсгийг дэс дарааллаар нь тогтооход хялбар атлаа эсрэгээр нь цээжлэх гэвэл нэлээн төвөгтэй. Үүний адилаар ямар нэг мэдээлэл, мэдлэгийг ухаж ойлгохдоо дэс дараалал, хэлхээ холбоонд нь авч үзвэл хялбар тогтооно.

7. Хүчтэй сэтгэгдэл төрүүлэх арга. Уншсан зүйл эхлээд ямар сэтгэгдэл төрүүлнэ, тэр чигээрээ ой санамжид үлддэг. Иймд эхний сэтгэгдлийг аль болох хүчтэй, гүнзгий төрүүлэхийг хичээх чухал.

8. Зогсоцын арга. Өмнө нь санаанд үлдсэн зүйлээ сэргээн бататгахын тулд зогсоц хийдэг. Аливаа шинэ мэдээлэл авахын өмнө урьдынхыгаа болж өгвөл сайтар санаж бэхжүүлж байгаарай.

Хориод жилийн тэртээ “Супер” сэтгүүлд нийтлэгдсэн
“Өөрийнхөө ой ухааныг ашиглаж сурагтун”-аас.

Сайн тогтооё гэвэл


Эргэцүүлэн бодож чадах тул

Эрхбиш сэтгэн бодож хэвш.

Үнэхээр сурч мэдье гэвэл

Үлэмж дур хүсэлтэй бай.

Өнгөрсөн үед нэгийг ойлгосон бол

Өмнөх мэдлэгээ ашиглаж дад.

Ухаан бодлоо төвлөрүүлж

Ухааран санахад бэлэн бай.

Одоо үүсэх төсөөллүүд уялдана

Орчин нөхцөлтэй холбон харьцуул.

Өнгөрсөн одоо ирээдүйн хэлхээ

Өчнөөн олон бол үг тоог эрэмбэл.

Алсдаа санахад амрыг бодож

Анхны сэтгэгдлийг хүчтэй төрүүл.

Аливааг ойлгож мэдсэн бол

Амралт зогсоцыг бүү март.

Хориод жилийн тэртээ “Супер” сэтгүүлд нийтлэгдсэн

“Өөрийнхөө ой ухааныг ашиглаж сурагтун”-аас сэдэвлэв. 2010.1.23

Jan 20, 2011

Сүүлийн үеийн кинонуудын орчуулгын тухай

http://kakadumn.blogspot.com/2009/06/blog-post_20.html

Орчуулагч Х.Мэргэн

Одоо юм их
өөр бопжээ. Жараад оны сүүлчээр “Элдэв-Очирын нэрэмжит" кино театрт америкийн "Спартак" гэдэг кино гарч, тэрнийг үзэх гэсэн хүмүүс тэр кинонд гардгаас дутахааргүй "алалдаж" байж билээ. Гурван төгрөгний билет нь хорин таван төгрөг хүрч, тэр нь ч олдохгүй байв.

Харин
өнөөдөр бол Улаанбаатарын хотын хэмжээнд зөвхөн манай өөрийн Монголын Үндэсний телевиз, Улаанбаатар телевиз, ТВ-9 телевиз, 25 дугаар суваг, Сансар кабелийн телевиз, ТМ гээд өчнөөн олон телевизээр өдөр бүр доор хаяад арваас арван таван кино монгол орчуулгатай гарч байна.

Энэний цаана орчуулагч, орчуулгын редактор, дууны найруулагч, дуу оруулдаг ж
үжигчид, дууны инженерүүдийн яавч бага гэхээргүй ажил өрнөж байгаа.

Угтаа киноны орчуулга гэж тусгайлсан з
үйл орчуулгын онолд байхгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ манайд сүүлийн үед киноны орчуулга гэж их ярих болжээ. Энэ нь манайхан ном зохиол унших нь багасаад кино үзэх нь түлхүү болсонтой холбоотой бололтой. Бодоход, жишээ нь, уран сайхны киноны орчуулга нь уран зохиолын орчуулгаас юугаараа ч ялгарах ёсгүй юм. Энд ч гэсэн эх зохиолын гэсэн шаардлага тавигдаж байгаа. Гэхдээ кино нь дотроо олон янз, баримтат кино гэж бий, хүүхэлдэйн кино гэж бий, хүүхдийн кино гэж бий, уран сайхны кино гэж бий, уран сайхны кино нь дотроо эмгэнэлт, инээдмийн, аймшгийн гэх зэргээр бас өчнөөн төрөл болгон ангилагдаж болно. Тйим болохоор баримтат киноны үг нь заримдаа түүхийн, шинжлэх ухааны, байгаль судлалын ч юм уу дорвитой өгүүллийн дайтай байдгийг бүгд мэдэж байгаа. Хүүхдийн, хүүхэлдэйн киноны орчуулга нь хүүхдэд зориулсан үлгэр, шүлэг зохиолын л орчуулга гэсэн үг.

Муха, мука-цокотуха,
Позолоченное брюхо,
Муха по полю пошла,
Муха денежку нашла гэсэн
үгтэй хүүхэлдэйн киног шууд барьж аваад "шударчих" орчуулагч тэр болгон олдохгүй биз ээ. Эсвэл сонгодог зохиолоор хийсэн уран сайхны кино байна. Тэнд, нөгөө үгээр туурвисан хосгүй бүтээл нь тэр чигээрээ байж байгаа шүү дэ-э.

Би яагаад ийм маргасан аястай
үг цухалзуулах гээд байна вэ гэвэл, нийтийн дунд киноны орчуулгыг амар хялбар гарын үзүүрээр хийдэг зүйл гэж үзэн "Сайн байна уу, баяртай, би чамд хайртай, зогс, буудлаа шүү" гэсэн хэдэн үг биччихээд л болдог гэсэн ойлголт байдаг бололтой. Гэхдээ орчуулга хийдэг зарим нэг хүн ажилдаа хөнгөн хуумгай ханддагаас ч үзэгчид ингэж боддог болсон байж болно.

Ингэхэд манайд хэ
дийнээс кино орчуулж эхэлсэн юм бэ? Аавынхаа яриа, бусад ахмад орчуулагчдын цухас цухас дурсч байсныг эргээд санахад, манайд 1940-өөд оноос, дайны үеэс киног орчуулж, дуу оруулж эхэлжээ.

Анх орчуулж дуу оруулсан киноны нэг бол Ванда Васильевскаягийн зохио
лоор бүтээсэн "Солонго" гэдэг кино байжээ. Тэр бол германы фашистуудын ззлэгдсэн нутаг дэвсгэр дээр булаан эзлэгчдийн эсрэг эрэлхгээр тзмцэж байгаад амь эрсдэж байгаа зөвлөлтийн нэгэн эмэгтэйн тухай кино юм. Энэ киног Б.Ринчен гуай орчуулсан. Тэр тухай нь миний аав ингэж ярьж байсан юм. "Киконд нэг герман цэрэг орос айлд орж ирээд сүү нэхэж, бээлийнхээ эрхий хурууг шувтарч үзүүлээд "Млеко, млеко" гэж байгаа хэсэг бий. Тухайн цэрэг Польшийн нутагт дээрэм тонуул хийж явсан бололтой. Тиймээс "млеко" гэдэг үг мэддэг болжээ. Түүнийг нь Ринчен гуай "Үсүү, үсүү" гэж баруун монгол аялгаар орчуулсан байдаг. Энэ бол дүйцүүлэх аргыг чадамгай хэрэглэсний нэг жишээ юм" гэж надад хэлж байсан нь санаанд тод байна.

Ингээд жар, далаад оны
үед манайд зөвлөлтийн урлаг соёл маш хүчтэй нэвтрэн орж ирж, түүний тэргүүн эгнээнд кино урлаг явсныг бид бүгд мэднэ. Тэр үеэс Монголкино үйлдвэрт киног орчуулан дуу оруулах тусгай хэсэг Герман Гомбо гуайн идэвх зүтгэлээр байгуулагдаж тэнд нь орчуулгын ажилд нь монголын урдаа барьдаг уран бүтээлчид оролцож байжээ. Энд манай нэрт уран бутээлч Б.Ринчен, Ч.Чимид, Б.Явуухулан, Э.Оюун, Ж.Бадраа, Ц.Шүгэр, Б.Дашцэрэн, Г.Аким гээд маш олон хүнийг нэрлэж болно. Тэд "Киевийн охин", "Хүний хувь заяа", "Үхэгсэд ба үрэгдэгсэд", "Цэргийн эцэг", "Сережа хүү", "Хөх цэцгийн арми", "Торгон цэргийн дууль" гээд тоочоод барахгүй олон хуучны кино орчуулсан байдаг билээ.

Энд уран б
үтээлийн тус хэсэгт редактораар ажиллаж байсан, монгол хэлнийхээ цэвэр ариун байдлыг ихэд эрхэмлэдэг байсан Ж.Бадраа гуайн сэтгэл зүтгэлийг талархан дурсалгүй өнгөрвөл алдас болно оо. Түүний хянан найруулсан "Чапаев", "Торгуулийк цохилт" зэрэг олон киноны орчуулгын хэл найруулгыг нарийвчлан үзвэл сургамжтай зүйл их олдоно гэж бодогддог.

Тухайн
үедээ орчуулгын үнэлгээ харьцангуй сайн байсан учраас орчуулга хийх сонирхол ч их, тэгээд ч үнэхээр орчуулгыг хийсэн шиг хийдэг байжээ. Жишээ нь, С.Оюун гуайн "Ийм нэгэн явдал" гэдэг киноны орчуулгыг одоо хэр нь үзэгчид ч, дуу оруулсан жүжигчид нь ч шагшин ярьдаг билээ.

Энэ ажилд киноны орчуулгын н
эгэн гол онцлог шинжийг тодорхойпох орчуулгын рөдактор маш их үүрэгтэй байв. Учир нь орчуулгын үг киноны баатрын амны хайрцагт яв цав таарч байх ёстой. Тэгээд орос хэлнээс монгол руу орчуулахад орчуулга бага зэрэг сунах хандлагатай байдгийг бодох юм бол редакторын ажил амар байгаагүй нь ойлгомжтой. Энэ ажилд гаршсан хүн бол Өсөхбаяр байлаа. Өсөхбаяр гуайн халааг орчуулагч Б.Нарантуяа авсан. Тэд угаас орос хэлийг сайн мэддэгийн дээр монгол хэл найруулга сайтай тул ажлаа нэр төртэй хийж байлаа. Түүнээс гадна орчуулгын кинонд дуу оруулах жүжигчдийн бүхэл бүтэн бүрэлдэхүүн, мэргэжлийн найруулагч ажиллаж, жинхэнэ "ам барьсан" гэдэг тэр орчуулгыг ёсоор нь, одоогийн бидний нүдээр харвал - яаралгүй сайхан хийж байжээ. Харамсалтай нь "зах зээлийн шуурганаар" кино үйлдвэр, түүний дотор киноны орчуулгын тасгийн ажил унтарсан билээ.

Үүний зэрэгцээ 1970-аад оны эхнээс Монгол телевизийн кино орчуулгатай явж эхэлсэн. Бүр анх кино орчуулгагүй, урд нь нзвтрүулэгч гаргах гэж байгаа киноныхоо тухай ямар учиртай болох тухай товчхон хэлээд, кинонд нь дурлалт хос үнсэлцсэн хэсэг гардаг байсан бол "бага насны хүүхдэд үзүүлэхгүй байхыг зөвлөж байна" гэж хэлээд гаргадаг байсан. Улмаар орчуулдаг болсон. Киноны монтажны хуудсыг орчуулах ажилд мөн л манай урдаа барьдаг орчуулагчид оролцсон. Энд зөвлөлт, польш, герман, болгар, чехословак, унгар, солонгосын уран сайхны, баримтат, хүүхэлдэйн олон зуун кино орчуулагдаж үзэгчдийн хүртээл болсон билээ. Монгол телевизийн кино программын редакцийн орчуулгын бичвэрийн санд П.Чойжил, Г.Аким, Б.Дашцэрэн гээд манай бараг л бүх нэртэй орчуулагчдын бүтээл хадгалагдаж байдаг юм.

Гэхдээ телевизид киноны орчуулгыг эхтэй нь яв цав нийц
үүлэн үзэгчдэд хүргэхэд саад болсон хэд хэдэн хүчин зүйл байлаа. Нэгд, орчуулгатай ажиллах хүн хүчний хүрэлцээ муу. Заримдаа кино редакц ганц хунтэй байсан үө бий. Хоёрт, орчуулгын үнэлгээ муу учир тэр болгон сайн орчуулагчид ажилд нь оролцдоггүй, үүнээс болоод орчуулгаа чадах чадахгүй хүнээр хийлгэдэг болсон. Гуравт, киноны орчуулгыг бэлдэх цаг давчуу. Дөрөвт, киногоо эфирт явуулаад нэг юм уу хоёр нэвтрүүлэгч орчуулгыг нь дагаад шууд уншдаг байсан явдал.

Гэхдээ ажлын н
өхцөл тийм хэцүү байсан ч чадамгай сайн орчуулга хийж байсан жишээ зөндөө. "Нохойтой дөрвөн танкчин", "Аминаас чухал уйлс" зэрэг Польшийн олон ангит уран сайхны киног манай киноны нэрт орчуулагч Д.Ким өөрөө орчуулж, өөрөө уншаад үзэгчдэд хүргэж олны талархал хүлээж байсныг олон хүн мэднэ.

Телевизийн шахуу хуваарьт хавчигдан, киноны бодлогыг барьж, тэр олон киног орчуулагч нарт хуваарилж, орчуулгыг нь засч янзал
ж, цохиулж нийлээд, тэр яаруу ажлынхаа дундуур орчуулгынхаа бичвэрийг утга зохиол хянах газарт аваачиж хуудас болгон дээр нь тамга даруулаад, дараа нь нэвтрүүлэгчидтэйгээ хамт орчуулгаа дүрстэй нь тулгаж учир зүйг нь хэлж өгөн, ааг амьсгаагүй явсан кино редакцийн редактор Дожоодорж, Ш.Алтансүх, Г.Золжаргал, В.Гэрэлчимэг, Б.Оюунсүрэн нарын хичээл зүтгэлийг тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй юм.

Улмаар аливаа юм ахидаг х
өгждөг жамаар киноны орчуулгыг бичдэг болсон. Анх америкийн "Бүжигчин залуус", "Хөх ган" зэрэг киноны орчуулгыг ВМЗ гэдэг нүсэр аппаратан дээр бичсэн. Тэр нь ямар онцлогтой вэ гэхээр дундаа зогсч болдоггүй, зогсох юм бол бичлэгээ дахиад эхнээс нь эхэлдэг байлаа. Тэр киног нэвтрүүлэгч Цоодол, Гантигмаа нар нэг амьсгаагаар уншин бичүүлж байсныг тухайн киноны орчуулгын редактораар ажиллаж байсан миний бие сайн санаж байна.

Тэгээд нэг их удалг
үй японы ЮМАТИК аппаратууд орж ирж киноны орчуулгыг зогсож, эргэж засч бичих боломжтой болсон юм.

Энэ ажпыг анх эхлу
үлэхэд телевизийн дууны найруулагч Ц.Гүндэгмээ, кино үйлдвэрт ажиллаж байгаад шилжиж ирсэн редактор Б.Нарантуяа, жүжигчин Равдан, дууны инженер Эрдэнэчимэг, Сүрэнхорлоо, Цогзолмаа нар ихээхэн үүрэг гүйцэтгэснийг энд заавал хэлэлгүй болохгүй.

Чухамдаа тэр цагаас хойш домогт "Халтар царайт", "Ошин"
зэрэг олон ангит кино, америкийн, орос, франц, итали, германы нэртэй нэртэй кинонуудад дуу оруулан үзэгч түмэндээ толилуулж байгаа билээ. Телевизээр долоо хоногт олон кино гардаг учраас бид "амь барьсан" орчуулга хийх боломжгуй байна. Гэхдээ "амь барьж" чадахгүй биш чадна, Тухайлбал, бид "Салхины амт" гэдэг Л.Ванган гуайн зохиолоор хийсэн монгол киноны хувь Улсын кино гэрэл зураг дуу бичлэгийн архивт зөвхөн орос хэлээр байсныг нь эргүүлж монгол болгосон. Тэгээд шинээр дуу оруулж гэж огт анзаарагдаагүй.

Ман
ай кино орчуулгын арга барилыг бусад телевизүүд авсан. Тэндэхийн олон "боловсон хүчин" манайхаар дамжсан юм.

Гэхдээ
өнөөдрийн киноны баатруудын амны хайрцагт дөхүүлсхийгээд, сэтгэлийн хөдлөл зэргийг нь ойртуулсхийгээд хаядаг энэ дуу оруулалт бол тухайн цаг үеийн завсрын үзэгдэл биз ээ. Угтаа бол бүрэн жүжиглэлтэй, уруул амны хөдөлгөөнд орчуулга нь яв цав таарсан тийм л дуу оруулалт байх ёстой юм.

Харин орчуулгын чанарын хувьд телезизээр гардаг киноны орчуулга ямагт ш
үүмжлэгдсээр ирснийг хэн хүнгүй мэднэ. Алдаануудыг нь бараг анекдотны оронд ярьдаг байлаа. Байлаа ч гэж дээ ярьж байна.

Энд, юуны т
үрүүнд махчлан орчуулдаг явдал ихээхэн газар авсан харагддаг. Жишээ нь, "хладнокровный убийца" /чулуун зүрхт алуурчин/ гэснийг "хүйтэн цустай алуурчин" гэсэн ч байх шиг, "Под высокой дланью" - "Хүчит гарын доор захирагдан явъя" гэсэн утгатай үгийг "Өндөр мутрын доор" гээд "шударчихсан" ч байх шиг. Дашрамд хэлэхэд мутар гэдэг үгийг зөвхөн Бурхадын тухайд хэлдэг ажээ.

Орос хэлэнд тухайн нэг албан газрынхныг з
үгээр тэр газраар нь хэлдэг ёс бий. Түүнийг махчлан орчуулахад утга ташаарах ажээ. Жишээ нь: "В милиции дали адрөс" гэснийг "Сэргийлэхэд хаягийг нь өгсөн юм" гэж орчуулжээ. Ингээд "монголчилчхоор" утга нь алд дэлэм зөрж хэн нэгэн хүний хаягийг сзргийлэхэд өгсөн мэтээр ойлгогдож байна.
Угтаа "Сэргийлэхийнхэн хаягийг нь
өгсөн юм" гэсэн үг шүү дээ.

Махчлахын н
өгөө туйл нь ерөөсөө нэмж чимж орчуулах явдал юм. Харин энэ тухайд нэг их хэлээд байх зүйл алга.

Хэл гэдэг нарийн з
үйл учраас тэр болгон тухайн хэлний онцлогийг мэдэхгүй дутуу ойлгон орчуулснаас утгыг нь бүр эсрэг болгосон жишээ ч бишгүй байна. Тухайлбал: "Это надо же так пить" /Даан ч дээ, ингэтлээ уух гэж/ гэснийг "Архи уувал ингэж л уух хэрэгтэй юм" гэж дуу алдмаар байгаа биз дээ.

Т
үүнээс гадна монгол хэлний энхрийлсэн зөөлөн аяз оруулдаг "хэн", "хан", "хон" дагаврыг зөвхөн тэмдэг нэрэнд залгадаг гэдгийг /жишээ нь, хонгорхон, улаахан, цагаахан/ мэдэхгүй ч юм уу эсвэл бас л гаднын үгийг хар муйхраар махчлан буулгаснаас болоод нэр үгэнд залгаж "хотхон", "гацуурхан" гэсэн "чихинү чимэг" болохооргүй уг цөөнгүй бий болгожээ. Тэгээд ер нь буруу юм явуургүй л байдаг юм байна. Жишээ нь, "Дюймовочка" гэдэг үгийг "Ямххан охин" гэж "оршуулсан" байна. Тэр үгийг нь та түргэхэн хэлээд үз л дээ. Гэтэл тэр чинь хүүхдийн үлгэрийн баатар шүү дээ.

Дашрамд хэлэхэд манай ахмад
үеийн орчуулагчид Мюнхаузен гэдэг нэрийг Мянгуужин, Золушка гэдэг нэрийг Үнсгэлжин гэж маш сайхнаар монголчилж тэр нь аяндаа монгол хэлэнд хэвшсэн жишээ бий.

За, энэ бол миний
өөрийн гаргаж байсан, зарим нэг хүн "Үгүй, ингээд хэлчихсэн байна шүү дээ. Даан ч дээ. Чи цааш нь хэлээч" гэсэн алдаа мадаг юм аа. Харин үүнээс хамаагүй нарийн ширийн зүйлийн тухайд гэвэл би манай алдартэй орчуупагч, Монгоп Улсын Соёпын Гавъяат зуггэлтэн П.Чойжил гуайн киноны орчуулгын талаар ярьсан зүйлээс ишлэмээр санагдаж байна. Чойжил гуай манай редакцид ирээд бидэнд ингэж ярьсан юм.

"
Би "Ийгл" телевизэд таван жил хэртзй ажилласан юм. Залуучуудын англи хэлнээс орчуупсан юмыг редакторлаад сууж байсан. Тэдэнтэй хэдэн жил ажиллахад хэ
д хэдэн юм анхаармаар санагдаж байсан. Хамгийн т
үрүүнд "Орос, англи мэт өрнөдийн хэлэнд нэрших хандпага их байдаг, тэгвэл монгол хэлэнд үйлших их байдаг" гэж Г.Аким бичсэн байдаг юм. Энэ бол ер нь маш их анхаарвал зохих юм байдаг юм. Жишээ хэлье: "Би од харвалтаар төрсөн болохоор од харвалтаар буцна" гэж байна. Англи эхдээ "харвалтаар" л гэж байна л даа. Үүнийг "би од харвахад төрсөн болохоор од харвахад явна" гэж үйлших хэлбэрт оруулвал монголоор эвтэй болно. Энэнүүнийг тун их анхаарч боломжтой газар нь нэр үгийг үйл үг болгож орчуулж байвал их сайн.

Бас нэг жишээ: "Бекки Кохены тусламжтайгаар амжилтанд х
үрнэ шүү" гэсэн байна. "Тусламжтайгаар" гэдэг үгийг үйлшүүлээд "Бекки Кохейнаар туслуулж байж амжилтанд хүрнэ шүү" гэвэл дээр.

Бас нэг кинонд "
Өшиглөлт зэрэг аргыг би Кармад зааж өгсөн" гэж, "Өшиглөлт ... арга" гэхлээр их эвгүй. "Өшиглөх арга" гэвэл арай дээр юм. Иймэрхүү жишээ дурсаад байвал өчнөөн төчнөөн бий л дээ. Тун их анхаарч байгаарай энэ их чухал зүйл шүү - үйлших хандлага гэдэг.

Чой.Лувсанжав гу
ай хоёр-гурван з
үйл анхааруулж хэлсэн байдаг.

Нэгд. Европ з
үгийн ихэнх хэлэнд "Усанд мод хөвөгдэж явна", "Талх надад идэгдэв" гэхчилэн хэлдэг. Энэ нь тэр хэлний ёс юм. Монголоор бол "Усанд мод хөвж байна", "Би талх идэв" гэж л хэлнэ. Уг нь энүүнийг хүн бүхэн мэдмээр юм шиг санагддаг, гэтэл жинхэнэ хэрэг дээрээ, орчуулгаа хийгээд ирэх дээрээ зэрэг "Талх надад идээгдээд" болж өгдөггүй. Энэ их олон дайралддаг юм.

Миний
үзэж байсан киноны орчуулганд "Ийсус үхлээс дахин амилагдсаныхаа дараа" гэж. Нөгөө "талх идэгдээд" ийм болж байна. Уг нь энэ нь "Ийсус үхлээс дахин амилсныхаа дараа" гэсэн утгатай байгаа юм.

Ер нь иймэрх
үү юмыг хэвлэл мэдээллийн газар ажиллаж байгаа улс их бодож байх хэрэгтэй. Орчуулга хийж байхдаа орчуулга маань хүний чихэнд ямаршуу сонсогдохов гэж бодож байвал зохиио.

Миний
үзэж байсан нэг кинонд "Хуладагда-даг-гүй эмэгтэй хүн байдаг юм шүү" гзж. Нэд шиг хзл муутай хүи байтугай нилээн сайн хурц хэлтэй нэвтрүүлэгч ч хэлж чадахгүй дээ, энэнийг - "Худал-даг-даг-гүй эмэгтэй хүн байдаг" ... Энэ чинь үнэндээ хэлэх аргагүй юм ...

Чой.Лувсанжав гуай хоёрдугаарт: "Олон тоо олширвол олиг муутай орчуулга" гэж хэлсэн юм. Тэгээд их гоё жишээ иш татсан байдаг юм. Монголоор "Н
үдний нулимс. хацраа дагаад урсав" гэдэг үгийг орос юм уу энэтхэг-европын хэлэнд үднүүдийн нулимснууд хацруудаа дагаад урсав" гэж хэлдэг. Энэ нь угаасаа тэр хэлний зүй тогтол юм. Гэтэл бид монголоор орчуулахдаа гадаад хэлэнд олон тоонд байгаа үгийг яг тэр хэвээр нь орчуулаад, яг үүн шиг аятай "нулимснуудыг хацруудыг дагаад" урсаад байна. Энэ яах аргагүй, ер нь энэ олон тоо илүү хэлдэг бүр давагдахаа байгаад байна. Миний үзэж байсан кинонд, жишээ нь, "бүгдээрээ олон машинууд" гэсэн байсан. "Бүгдээрээ" гэчихээд, "олон" гэчихээд дараа нь "машинууд" гэх хэрэг байхгүй л дээ. Тоо заасан үг байвал олны нөхцөл хэрэглэх шаардлагагүй. "Олон машин" гээд л болно. "Бүлэг танхай этгээдүүд" гэж байна. Нэгэнт "бүлэг" гэсэн болохоор "этгээдүүд" гэх хэрэггүй. "Бүлэг танхай этгээд" гээд л болно. Бас нэг газар "Ихэнх цэцэгнүүдийг зөнд нь хаячихсан, аяндаа л ургадаг юм. Харин сарнайнуудыг арчлахгүй бол тун болохгүй". Энд "Ихэнх цэцэгнүүдийг" гэх хэрэг байхгүй, - "Ихэнх цэцэг" п гэхэд болно, "сарнайнууд" гэх хэрэг байхгүй - "сарнай" гээд л болно.

"
Охин" - "охид" гэхэд олон тоо, "т
үшмэл" - "түшмэд" гэхэд олон тоо, "ноён" - "ноёд" гэхэд олон тоо. Гэтэл "охидууд", "түшмэдүүд", "ноёдууд" гэж давхар хэрэглээд болохгүй юм. Ялангуяа "охидууд" гэж их дайралдаж байна. Миний ажигласнаар орос, англи хэлэнд үгүйсгэх хэлбэр их юм. Монгол хэлэнд бол батлах хэлбэр нь арай түлхүү байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор, баталснаар орчуулж байвал зүгээр юм. "Тэр номнууд миний ой ухаанаас гардаггүй юм" гэж. Энд гардаггүй гэж үгүйсгэл хэрэглэсэн байна. Үүнийг "Тэр номууд миний ой ухаанд хадагдаж үлдсэн юм" гэж баталснаар бичвэл арай дээр шиг санагдаад байна.

"Би хадгаламжиндаа м
өнгө хийлгүй өнгөрсөн долоо хоног байгаагүй" гэсэн байна. Энд хоёр давхар угүйсгэсэн байна. "Би долоо хоног болгон хадгаламжиндаа мөнгө хийдэг байсан" гээд баталснаар орчуулвал арай ойлгомжтой болох юм уу.

Нэг орчуулганд: "Би охид авахдаа ярилцлага хийлг
үйгээр ямар ч өөгүй тодорхойлолтгүйгээр авахгүй гэж танд бичсэн" гэсэн байна. "Хийхгүйгээр", "өөгүй", "тодорхойлолтгүйгээр", "авахгүй" гээд ийм дөрвөн үгүйсгэсэн үг байж байна. Англи эх нь ийм байна л даа. Тэрнийг нь яг тэр чигээр нь буулгачихаар эвгүй болоод байна. Үүнийг жишээ нь, үг үсгийн найрлагыг нь засахын тулд: "Бид охид авахдаа заавал ярилцлага хийж, ямар ч өө сэвгүй тодорхойлолт авч шийддэг гэж танд бичсэн" гэвэл дээр юм.

За бас орчуулахдаа англи
үг өгүүлбэрийн дэс дарааг яг буулгачихлаар эвгүй болох юм. "Фрэд, өрөө байхгүй гэнээ" гэж. Үүнийг "Өрөө байхгүй гэнээ, Фрэд ээ" гэж "Фрэд"-ийг сүүлд нь оруулөал эвтэйхэн болох юм шиг санагдаж байсан.

Т
үүнээс гадна миний ажигласнаар бие биенийхээ нэрийг нь их дууддаг бололтой юм. Ам ангайх болгондоо "Фрэд ээ, тэр ээ, энэ ээ" гээд. Түүнийг нь заавал бүгдээрэнг нь оруулах хэрэггүй л дээ. Монгол хүн бие биеэ нэрээр нь дуудаад байх нь нилээн цөөхөн байдаг. Тэгэхдээ заримдаа бас учир бий. "Мисс", "миссис" гэдэг хүндэтгэх аястай үгийг бол бараг хэвээр нь хэрэглэсэн нь дээр. Монгол хэлэнд англи оросыг бодвол биеийн төлөөний нэр хэрэглэх нь харьцангуй цөөн байдаг. Нэг орчуулганд: "Тэднийг хурдан хооллохгүй бол болохгүй. Тэд өлсөөд юу ярьж байгаагаа ч мэдэхээ больсон байна" гэжээ. Энд "тэд" гэдэг их эвгүй болж. Яагаад гэвэл хоёр эмэгтэй дэргэдээ байгаа улсыг "тэд" гэж яриад байгаа юм л даа. Ядахдаа "эд" гэж хэлбэл зүгээр юм уу.

Би тэнд дан уран сайхны кино
үзэж байсан. Ажиглаад байхад англи хэлэнд өвөрмөц хэлц их элбэг юм шиг байдаг. Ер нь монгол, орос хэлнээс ч илүү байх. /Г.Акимын тэр нэг "Англи өвөрмөц хэлцийн толь" гэж зузаан ном бий шүү дээ/. Гэтэл орчуулганд нь өвөрмөц хэлц цөөхөн дайралддаг. Өвөрмөц хэлцийг нь зүгээр энгийн хэллэг болгоод мөлийлгөөд хаячих явдал их байна. Уг нь ввөрмөц хэлц олон байвал уран сайхан болно. Өвөрмөц хэлцийг өвөрмөц хэлцээр нь орчуулж чаддаггүй юм аа гэхэд өөр боломжтой газар аль болохоор монгол өвөрмөц хэлцээ хэрэглэж байхыг хичээх хэрэгтэй. Энд жишзэ нь: "Тэр жинхэнэ зангаа харуулсан" гэсэн уг байх юм. Уг нь утгаар нь: "Ёстой зэс нь цухуйж байх шиг" гзж орчуулмаар юм байна лээ. Бас нэг газар: "Би хөлөө жаахан тэнийлгэмээр байна" гэж. Монголоор "Хөлийнхөө чилээг гаргамаар байна" гэж хэлдэг. "Ёстой доо, хоосон юм хөөлгөөд .." гэснийг монголоор "чулуу хөөлгөөд..." гэвэл зүгээр. Иймэрхүү маягаар өвөрмөц хэлцийг аль болох олон хэрэглэж, ер нь урлахыг хичээх хэрэгтэй.

Орчуулгад
үгийн оноолт маш чухал. "Археологчид ухалт хийсэн" гэсэн байв. Гэтэл археологчид ухалт хийнэ гэж хэлэхгүй л дээ. “Малталт" л хийнэ гэж хэлнэ. Уг нь "малтаж шинжлэх" гэвэл илүү онох юм байгаа юм. "Аавд худлаа хэлж зүрхийг нь эмтэлсэн шүү дээ" гэсэн орчуулга байх жишээтэй. Англиараа үнэхээр л "зүрх" гэж байна л даа. Гэтэл монгол хүн "зүрх эмтэлнэ" гэж хэлэхгүй "элэг эмтэлнэ" гэж хэлнэ. "Мото спорт бол шийдэмгий байдал шаарддаг спорт" гэж бас л үгчилсэн байна. Энд буруу юм байхгүй. Гэхдзэ "Мотоспорт бол эрэмгий зориг шаарддаг спорт", эсвэл "эрэмгий зоригтны спорт" гэвэл илүү зохимжтой байж.

Бас
үгийг хэн хэлж байгааг нь бодолцож өнгө аясыг нь тааруулах хэрэгтэй юм. Нэг орчуулганд: "Хуримын өмнөх үймээн самуунаас" гэсэн байна. Энд хуримын өмнөх "үймээн" ч яахав "үймээн" биз, харин "самуун" гэдэг нь тун эвгүй болгосон байна. Хуримын самуун гэж юу байхав дээ. Үгийн өнгө аяс нь таарсангүй. "Хуримын хөл үймээн" гэвэл дээр юмсанж. Нэг кинонд нэг жаахан бүдүүлэг, тэнэмэл, цыган маягтай эр хэлж байгаа юм: "Эмэгтэйчүүдээ хамгаалах шаардлагатай болсон" гэж байгаа юм. Тэр хэлж байгаа хүн нь яавч “шаардлагатай болсон” гэж хэлэхээргүй хүн л дээ. Ийм үг тэр хүний аманд эвгүй. Энэнийг "эмэгтэйчүүдээ хамгаалах хэрэгтэй болсон" гэсэн бол арай дээр. Үүнд яг уггыг нь дагуулаад "эмэгтэйчүүд" гэхийн оронд "ээж эхнэр хоёроо" гэсэн бол бас болох байж. Бас нэг эмгэн - уг нь хэрэндээ боловсролтой хүн юм - нэг өвчтэй хүүхдийн тухай: "Наад хүүхдийн чинь ханиад бүр үгдэрчихжээ. Одоохон арга хэмжээ авахгүй бол юу болохыг хэн ч мэдэхгүй" гэж байна. Энэ "арга хэмжээ" гэдэг бас л таарсангүй. "Одоохон аргалахгүй бол..." гэсэн бол дээр байж. Нэг хүн хадам ээждээ хэлж байгаа юм: "Найзууд байя л даа, ээж ээ" гэж. Ээждээ хандаад "найзууд байя л даа" гэсэн үг их эвгүй болсон байгаа биз дээ, тийм үү? Уг нь "эвтэй бая л даа, ээж ээ" гэсэн бол болох байж.

"
Өчигдөр толгой минь маш их хүчтэй өвдсөн" гэж. Монгол хүн "толгой хүчтэй өвдлөө" гэж хэлэхгүй. "Толгой их өвдсөн гээд" л болоо ... "Өөдөөс чинь буудаж эхлэвэл автоматаар зугатна биз дээ" гэсэн орчуулга тааралдаж байсан. "Өөрийн эрхгуй зугатна биз дээ" гэсэн уг байх л даа.

Ер нь залуучууд монгол хэлээ муу мэддэ
г байдал ажиглагдаж байна. Утгын алдаа гаргахг
үй байхыг хичээх хэрэгтэй. "Хэлний мэдлэгээс гадна ерөнхий мэдлэг хэрэгтэй" гэж үглэдэг байсан.

Би нэг кино редакторлаж байсан чинь: "Аврам Линкольн боолчуудыг устгасан" гэсэн
үг дайралдсан. Энэ чинь юу гэсэн үг вэ? гээд би жаахан гайхлаа. Уг нь Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгасан байх учиртай л даа ... Орчуулсан хүн нь ийм наад захын юм мэдэхгүй байна шүү дээ. Гадаад хэлийг мэднэ гэж бардаж болохгүй.

Орчуулгын онолын талаар жаахан мэдлэгтэй бай
вал з
үгээр юм. Г.Акимын "Орчуулгын санг уудлахад" гэж ном байдаг. Бас орчуулга зүйн мэдлэгтэй болохыг хичээх хэрэгтэй. Ц.Сүхбаатарын бичсэн "Найруулга зүй" гэж жижигхэн ном бий. Их хөөрхөн жишээтэй, ойлгомжтой сайхан ном бий. П.Чойжил гуай ингэж хэлээд: "За юу гэдэгсэн билээ дээ, анхааран сонссонд баярлалаа. Би та нарын цагийг баахан дэмий ярьж үймүүллээ дээ" гэж хэлээд үгээ төгсгөсөн юм аа. Үүний дараа бид мэдэхгүй юмаа асууж П.Чойжил гуай хариулсан юм.

Ерөнхийд нь аваад үзэх юм бол зөвхөн киноны орчуулганд гарч байгаа алдаа биш манай нийт орчуулгын л алдаанууд юм гэдэг нь бэлхнээ ойлгогдоно. Гагцхүү олны нүдэнд илүү өртөж байгаа учраас л илүү содон харагдаж байгаа хэрэг биз ээ.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд орчуулагчдын үе үеийн хоорондох багш шавийн барилдлагаа гэх юм уу залгамж чанар зарим нэг талаар алдагджээ. Энэнээс болоод залуу орчуулагчид өмнөх үеийнхээ алдааг ахин дахин давтах явдал гарч байна.

Т
үүнээс гадна хэлж шүүмжлэх хүн алга. Тийм болохоор орчуулга хийж байгаа зарим хүн шал буруу орчуулж байгаагаа мэдэхгүй "цохиж" явна шүү дээ.

Энэ тухай бодож байтал м
өрөөдөхөд мөнгө хэрэггүй гэдэг шиг надад нэг мйм санаа төрлөө. Урьд орчуулагчид Б.Ринчен гуай гэсэн нэг сайхан лавлахтай байсан гэдэг. Ярвигтайхан үг тааралдахад шууд Ринчен гуай руу утасдаад л асуухад дор нь хэлээд өгдөг байжээ. Тэгвэл одоо орчуулагчийн лавлах гэсэн дугаар нээж болох юм шүү дээ. Тийм лавлах бий болгосон хүн бол ёстой ямар ч кино орчуулснаас хавьгүй их мөнгө олох боломж байна гэж санагдах юм аа.

Одоо киноны сайн муу маш олон орч
уулга гарч байна. "Тоо чанарт шилждэг” диалектикийн хууль бий. Энэ хууль орчуулгын тухайд ч батлагдах нь дамжигтүй.

Ер нь замбарааг
үй хавтгайрч ирсэн юм эргээд хумигдаж цэгцтэй болдог жамтай болохоор монгол хэлнийхээ зүй тогтлыг эвдэн хамаа намаагүй ярьж бичдэг энэ явдал яваандаа хумигдаж юм юм эвэндээ орох нь гарцаагүй юм аа. Ажиглаад байхад тийм ч чиг хандлагатай болж байна.

Эх үүсвэр: http://www.khelzasag.mn/

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...