Mar 30, 2011

Л.Дуурсах: Оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ

Оллоогоос


"Бяцхан тархи". Алганд багтах єчvvхэн эд. Гэвч "бие нь бага ч бэлчээр нь багадахгvй" гэж байгаа. Нэг vгээр англи, монгол хэлний цахим толь. "Бяцхан тархи"-ийн автор, "Цахим их хаад" ХХК-ийн захирал Л.Дуурсахтай уулзлаа.

-Цахим сурах бичиг бvтээнэ гэдэг амаргvй биз?

- Би 1992 онд Хонконгоос компьютерийн эд анги, сэлбэг хэрэгсэл оруулж ирдэг байлаа. "Явсан нохой яс зууна" гэгчээр яах вэ. Их юм ажиглаж, тэр хэрээрээ санаа олж авсан. Чухам тэр цагаас л цахим технологийг судалж эхэлсэн. "Єндєр хєгжилтэй орнууд аль хэдийнэ энэ технологийг нэвтрvvлчихээд байхад бид яагаад чадахгvй гэж" хэмээн бодсон. Бодоод л байлаа. Бараг 10 жил болсон байх шvv. Тэгж тэгж л энэ "Бяцхан тархи" маань 2003 онд бий болсон юм.

-"Бяцхан тархи" овоо гайгvй vнэлэгдэж байсан санагдана?
-Тэгэлгvй яахав. Энэ бvтээл маань Монгол Улсын "Шилдэг бvтээл"-ээр шалгарсан. Ер нь дэлхийн хєгжилтэй хєл нийлvvлж, цаг vеэсээ хоцрохгvй явъя гэвэл бид гадаад хэл сурах хэрэгтэй. Наад зах нь интернэтээс хvссэн мэдээллээ олоод авчихдаг, цахим ном, сурах бичиг байвал ашиглачихдаг болох ёстой. Соёлт хvн тєрєлхтний зайлшгvй чанар энэ юм.

-Ингэхэд Таны цахим сурах бичиг хэр олон хэл "мэддэг" билээ?
-Анх зєвхєн англи-монголоор ашиглах хэмжээнд vйлдвэрлэсэн л дээ. Харин одоо єєр шvv. Бид "Бяцхантархи"-ийг 2004 онд улам баяжуулсан. Англи, япон, хятад, герман гээд 11 хэл "мэддэг" "Супер тархи" бий болгосон. Зєвхєн англи гэж явцууралгvй, тухайн хvн хvсвэл хэдэн ч орны хэл сурч болно биз дээ. Тэр боломжийг л бий болгосон хэрэг. Гадаад ертєнцтэй танилцана гэдэг тэр хvн "дахин тєрнє" л гэсэн vг. Єргєн сэтгэж, ихийг мэдэж, тэр хэрээр ажил амьдралаа єєдрєгєєр тєсєєлдєг болно гэсэн vг. Миний хувьд бvхэл бvтэн 10 жил санаж бодож, зорьж тєлєвлєж явснаа ажил хэрэг болгосондоо сэтгэл єєдрєг байна шvv. Хэн ч байсан зvгээр нэг єдєр хоног єнгєрєєх биш юм. Хийж бvтээе гэж зорилго тавиад, тvvнийхээ тєлєє тэмцдэг бол юуг ч чадна гэж хэлмээр байна даа.

-Єнгєрсєн онд таны "Их тархи" цахим толь бичиг нийтийн хvртээл болсон. Энэ толь ємнєх хоёр толиосоо юугаараа онцлог вэ?
-Англи-хятад, хятад-англиар ярьдаг цахим багш уу. Нэг сая vгийн сантай шvv. Англи, хятад хэлний анхан шатны хичээлтэй. Flash, МР-3, USB оролттой. Энэ толь бvхий л шинжлэх ухааны нэр томъёо, vг хэллэгийг багтаасан.

-Тухайлбал, юу гэж?
-Анагаах ухаан, техникийн шинжлэх ухаан, салбаршинжлэх ухааны талаар мэдье, судалъя гэвэл "Их тархи" байхад л хангалттай.

-Цахим хэлбэрээр олон ч толь, сурах бичиг хийчихэж. Бусдын дэмжлэг туслалцаа байна л биз дээ?
-Тэгэлгvй яахав. Эдгээр толийг хийж бvтээхэд олон эрдэмтэн, орчуулагч хэрэгтэй. Мэргэжлийн єндєр чадвартай шvv. Тэдний хvчийг нэгтгэн зангидаж, эндээ эхээ бэлтгэдэг. Тэгээд интернэтээс тvншээ хайж олно.

-Уучлаарай, хэр их ашиг олдог бол?
-Бид эрдэмтэд, орчуулагчдынхаа оюуны хєдєлмєрийг тодорхой хэмжээнд vнэлдэг. Зохих хєлс тєлнє.
Мєн vйлдвэрлэлийн зардал байна. Голдуу зээлээр явна. Шинэ бvтээл гаргалаа, тодорхой эргэлтэд орууллаа, зээлээ эргэж тєллєє. Нэг иймэрхvv. Гэхдээ юм хийж байгаа хойно ашиг гаралгvй яахав. Тvvгээрээ бид дараагийн бvтээлээ гаргана. Ер нь оюуны бvтээлээс ашиг олно гэж байдаггvй шvv дээ.

-Та залуу хvн. Их ч хєдєлмєрлєж байна. Vеийнхэндээ хандаад юу хэлэх бол?
-Сэтгэлийн тэнхээ, дайчин чанар хэрэгтэй шvv гэж хэлье. Бас єєртэйгєє тэмцэж ялах ёстой, єєртєє болон бусдад итгэж байгаарай гэж хэлмээр байна. Яахав,vзээд л алд. Алдаж болно. Гэвч хvн алдаанаасаа суралцдаг байхгvй юу. Ямар ч хvнд оюун сэтгэлийн их хvч, нєєц бий. Єєртєє итгэлгvй хvн хvчгvй. Жишээлбэл, би хэл судлаач биш, би программ хангамжийн мэргэжилтэй биш гээд л тvмэн бэрхшээл тоочоод єєрийгєє дорд vзээд байвал юу хийж бvтээх билээ дээ. Сайны vрээс сайн, муугийн vрээс муу зvйл л гардаг. Хvний тархины багтаамж агуу. Тэр хэрээрээ сэтгэн бодох чадвараа байнга хєгжvvлж чадвал хvний ухаан vлэмж. Єнєєдєр дэлхийг сvлжсэн интернэтийг хvний оюун ухаан л бvтээсэн. Дэлхийн их бvтээгчдийг ажиглахад алдаа эрсэдлээсээ суралцаж уйгагvй тэмцсээр хvн тєрєлхтєнд хэрэгтэй зvйлийг нь бий болгосон байдаг. Гагцхvv хvн єєрєє л єєрийгєє єєрчилж, шинэчилж чадна.

-Манайхан хэл сурахаас залхуурдаг. Хичээдэггvй шиг байгаа юм. Ер нь яах ёстой вэ?
-Миний бодлоор эхлээд хvн єєрєєсєє асуух хэрэгтэй. Надад ямар мэдлэг чадвар байна, би vvнийг хийхийн тулд яах ёстой вэ гээд л асуу. Тэгж байж єєрийн бvх боломжийг нээ. Юм болгоныг нийгмийн буруу, бусдын буруу мэтээр vзэх vзлээсээ ангижир. Санаж сэдэж, сэтгэж бодож оюуны цараагаа нэмэгдvvл. Ингэхийн тулд гадаад хэлийг сурч бvх дэлхийн мэдээллийн сvлжээнээс єргєн мэдлэг, мэдээллийг ав. Тvvнийгээ хэрэглэ, ашиглаж сур. Одоо манайд сайхан сайхан залуус байна. Тухайлбал,"Глобал удирдагч" сангийн залуус эх орондоо хайртай, улсаа хєгжvvлэхийн тулд бусдыг vлгэрлэн дагуулж дэлхийн хєгжил рvv ойртохыг хичээж байгаа. Англи хэлээр дамжуулан гадны соёл, хєгжлийн тvлхvvрийг судалж мэдсэний vрээ тvгээж яваа гэж боддог. Тvvнээс гадна улстєрчид, эрдэмтэн мэргэд, урлаг, соёлынхон хvмvvсийн сэтгэл зvйд сайн нєлєє vзvvлэх, хvнд хэцvv бэрхийг яаж хамтаар туулах вэ, хvн єєрєє амьдралын сайн сайхныг бvтээдэг гэдэг сэтгэл зvйг бий болгомоор. Сvvлийн жилvvдэд баярлаж цэнгэлдэх, баясч хєєрєлдєх, єєрєєр хэлбэл, баясгах ажил нь єргєжиж, бvтээлч сэтгэлгээний ажил vйл багахан хvрээг хамарч байна. Энэ бол сэтгэлгээний доройтолд хvргэх том алдаа.

-Залуус маань эх орноо "голж" харийн гvрэн рvv татагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
- Энэ бол зєв алхам. Зєвхєн Монголоо л гээд суугаад байвал яаж хєгжих юм бэ. Гадны соёлоос сурах юм их бий. Хэл, соёл, хєгжлийн нууцаас нь суралцаж ирээд эх орноо хєгжvvлэхгvй юу. Авсан бол єгдєг, єгсєн бол авдаг гэдэг амьдралын гvн ухаан байна шvv дээ. Бvгдээрээ интернэттэй харилцаж єргєн мэдээлэл авч сурвал хэрэгтэй. Интернэт бол ертєнцийг харах цонх мєн. Бидний цєєхєн монгол дэлхийн хєгжлєєс суралцаж, тархиа цэнэглэх нь улс хєгжихийн эх vндэс.

-Таны бага насны амьдралыг сонирхож болох уу?
-Би долдугаар ангид байхдаа эцгээсээ єнчирч олон дvv, ээжтэйгээ vлдсэн. Гэрээ авч явах vvрэг надад оногдсон. Тэгээд л хvvхэд байхаасаа хар бор ажилд их ч нухлагдсан даа. Тэр vед аавын минь хэлж сургаж байсан vгс одоо ч цээжинд минь бий. Аав маань Л.Лувсандорж гэдэг яруу найрагч хvн байв. Тvvний бичсэн "Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно" гэдэг мундаг логиктай vг намайг ирлэж єгдєг. Аав минь, "Уулын чинээ алтыг ургашгvй хvvхдэд vлдээвэл нэг л єдєр vгvй хийнэ. Хоосон ч гэсэн ухаантай бол юуг ч бvтээж чадна" гэж хэлдэг байсан. Энэ уг намайг хvмvvжvvлж, зовлон бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээг єгсєн. Надад алдаанаасаа суралцаж, єєрийгєє ялах тэнхээ бий. Эцсийн эцэст би єєрийнхєє тєлєє л амьдарч байгаа шvv дээ.

-Удахгvй таны бvтээсэн "Анхан шатны англи хэлний ярьдаг сурах бичиг" -ийн зургаан дэвтэр гарна гэсэн. Энэ талаараа тодруулахгvй юу?
-Энэ ном маань гурван сарын сvvлчээр ирнэ. Анхан шатны англи хэлний мэдлэгтэй болъё гэвэл ямар ч багшаас илvv сургаж чадах ном доо. Тэр зургаан дэвтрийн хичээлийг vзэж судалсан байхад дараа дараагийн шатанд амжилттай сурч чадах бvрэн боломжтой. Ярьдаг сурах бичигт vзэг буюу заагч дагалдаж ирнэ. Тvvгээрээ зааж хэлvvлнэ, сонсоно, зєв дуудаж сурна. Гэхдээ би энэ хvртэл санхvvгийн бэрхшээл хангалттай амслаа. Би хэрэв архи, тамхи, шатахууны наймаа хийдэг байсан бол надад санхvvгийн бэрхшээл гарахгvй л байсан байх. Яахав дээ, оюуны бvтээлийг vнэлэх, дэмжих сайхан цаг ойрхон байгаа гэдэгт найддаг. Оюун ухааны хvчээр бvхнийг ялж болно гэдгийг хvн бvр мэддэг хэрнээ тєдий л ач холбогдол єгєхгvй байх шиг санагддаг. Одоо манайхны сэтгэл зvй, сэтгэлгээ нэг vеэ бодвол єєрчлєгдєн шинэчлэгдэж байна шvv.

С.Цэцэгмаа
Дугаар 21/2308/

Үзгэн багшаар англи хэл заалгах уу?

Өдрийн сониноос

Цуврал ном ахих тусмаа англи өгүүл­бэрийн үгийн тоо нэмэгдэх гэнэ. Энэ мэтээр үзгэн баг­шаар хичээл заалга­сан хү­мүүс анхан шатны англи хэлний мэдлэгтэй бо­лох юм байна.

Энэ үзгийг зохион бүтээг­чийг "Бяцхан тархи"-ийг сэ­дэж хийсэн гэдгээр нь мон­голчууд андахгүй болжээ. Гэвч өөрийн бүтээлүүдээ тэрээр Хонконгод үйлдвэр­лэдэг. Учир нь үзэгний санах ой бүхий нарийн микро схе­мийг манайд хийх боломж­гүйгээс тэндхийн нэгэн үйлд­­вэртэй хамтардаг юм байна. Үзэгний уншдаг сурах бичиг тусгай зориулалтын цаастай. Тэрхүү цаасан дээрх зүйлийг унших металл мэдрэмж үзгэн багшид бий аж. Энэ нь нэг гегагийн багтаамж­тай флаш­наас гадна МP3 болчихдог юм байна. Мөн монголоор ярих чадвартай. Тэгэхээр монгол хэл сура­хаар хичээж байгаа гадаад хүмүүст багшлах боломжтой гэсэн үг.

Монгол хэлний хи­чээ­лийг кинонд дуу оруулаг­чид унш­жээ. Харин англи хэлний хичээлийн текстийг Хонкон­гийн мэргэжлийн багш нар дуудсан байна. Ярьдаг үзгийг хоёр цаг цэнэглэдэг. Цэнэгээ найман цаг барих чадвартай. Үзгэн багшаар гэртээ хичээл заалгасан хоёр хөгшин өдгөө Америкт байдаг ач хүүтэйгээ англиар хуучил­даг болсон гэнэ лээ. Үзэгний үнэ сурах бичгийнхээ хамт 218 мянган төгрөг юм байна. Хэдийгээр электроникийн чиглэлээр мэргэжлийн сур­гууль төгсөө­гүй ч Л.Дуурсах энэ бүхнийг өөрийн сонирх­лоороо бүтээ­дэг нэгэн аж. Түүний зохио­сон бяцхан тар­хи өдгөө мон­голчуудын дунд өргөн дэлгэр­чээ. Бяцхан тар­хийг мэдэхгүй хүн ч ховор болсон байна. Монгол, англи, англи монгол хэлний энэхүү электрон толь бичиг нь 8000 үгийн сантай. Үүний дараа "Их тархи" хэмээх англи, монгол, хятад хэлний илүү боловс­ронгуй толь бич­гийг тэрээр зохиожээ. Энэ нь сая гаруй үгийн сан­тайгаас гадна MP3, флаштай болж хөгжсөн байна. Түүгээр ч зогсохгүй тухайн хэлээр нь ярьдаг болсон ажээ.

Мөн хятад хэлний ханзны зурлага, TOEFL-ийн шалгал­тын бүхий л тест, сорилтуу­дыг өөртөө багтааснаараа онцлог гэнэ. Зохиогч өөрөө энэхүү бүтээ­лийн­хээ дараагийн заг­вар болох "Супер тархи"-ийг үйлд­вэрлэхээр Хонконгийг зорьжээ. Супер тархи нь англи, монгол, хятад, япон, солонгос, герман, чех, унгар, бразил, араб зэрэг хэлний толь бичиг юм байна. Түүнч­лэн хүний хайсан үгийг дууд­лагаар нь хэлж өгч туслах зориулалттайгаар бүтээсэн тухай "Цахим их хаад" ком­панийн гүйцэтгэх захирал Л.Түвшинбаатар тайлбарлав. Эднийх "Алтай" төвийн хоёр­дугаар давхарт байрладаг аж. Их тархи 179 мянган төг­рөгийн үнэтэй. Гэхдээ "Супер тархи"-ны худалдаалах үнийг хараахан тогтоогоогүй байгаа гэсэн.

Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь



Цагийн хүрд 2008.05.06

Монгол хэлний тайлбар толь хэвлэгдэн гарлаа

http://mongolhorde.blogspot.com/2008/06/blog-post_15.html

Sunday, June 15, 2008

Mar 27, 2011

ГАДААД ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛ

Эх сурвалж: Жуулчны мэдээллийн төв
http://www.touristinfocenter.mn/knowledge_more.aspx?ItemID=70

Guide боловсролын төвийн захирал Ч.Буянбадрах: Миний багш бол Хятад хэлний нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар. Тэр хүн л надад гадаад хэл сурах арга барилыг ойлгуулсан юм. Багшийнхаа зааж сургасныг амьдралдаа хэрэгжүүлэн маш богино хугацаанд япон хэлнийхээ мэдлэг чадварыг олж авсан билээ. Одоо ч гэсэн өөрийнхөө сурагчдад энэ л арга барилаар хичээлээ зааж сургадаг. Ингээд эрхэм уншигч залуус та бүхэнд гадаад хэлийг хэрхэн сурвал амжилтанд хүрэх вэ гэдэг зөвлөлгөөг хүргэж байна.

Гадаад хэлийг манай оюутан залуучууд маш олон жил үзэж байна, гэвч ярьж сурахгүй юм, ерөөсөө толгойд тогтохгүй юм гэх мэтчилэнгээр ярьдаг. Яагаад амжилт олдоггүй юм болоо? Үүнд ганцхан л учир шалтгаан байдаг. Энэ бол өдөр тутмын зорилгоо болгож чадахгүй, байнга өөрийгөө дайчлахгүйд байгаа билээ. Амжилттай сурч чадахгүй олон шалтгаан байгаа боловч хамгийн гол нь буруугаа бусдад тохож өнгөрсөн цаг үеэрээ амьдарч харуусдаг, эсвэл одоо л хийгээд авъя гэдэг хий бодлоор өөрийгөө тэжээн ирээдүйд хөвж явдагт байдаг.

Гадаад хэлний гүнзгий бат суурийг олж авахад хамгийн том алхам, шат, суурь болж өгөх зүйл нь “анхан шатны хичээл” юм. Тухайн хэлнийхээ анхан шат нь хаа хүртэл, хэдэн цагийн хичээлийн хөтөлбөр байдгийг, ямар сурах бичиг хамгийн сайн бэ гэдгийг судлахгүйгээр хичээл эхэлж болохгүй. Ганцхан сар анхан шатны хичээл үзэж ирчихээд одоо дунд шатанд суралцах гэсэн юм гэж ирэгсэд бий. Анхан шатыг хэзээ ч ганцхан сард сурчихна гэж байхгүй. Тухайн сурах гэж байгаа хэлнийхээ талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулж байгаа хэрэг юм.

Амжилттай сурч чадахгүй байгаа учир шалтгаан:

Анхан шатны суурь мэдлэгийг туршлага багатай, бага залуу, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, дуу хоолой нь тод биш амандаа бувтнасан багш нараар заалгадаг. Ойлгож байгаатай нь харьцаад ойлгохгүй байгааг нь хаяад явчихдаг. Хичээл дээр гэрийн даалгавар шалгаж хамаг цагийг бардаг.

Зарим сургалтын байгууллага эрчимжүүлэх нэрийдлээр хэт хурдан заадаг. Эсвэл “амар хялбар сурах арга” гэх мэт ухуулга сурталчилгаа хийж толгойг нь эргүүлдэг. Ам дамжсан айдас бий болгож, англи хэл 26-хан үсэгтэй байтал, япон хэлний хирагана катакана нийлсэн 208 үсэгтэй гэнэ үү, “пээ ямар олон юм бэ” гээд бараг ухаан алдчих шахна. Оролдож үзээгүй мөртлөө шантарч эхэлнэ.

Англи хэл мэдэхгүй л бол амьдрах арга байхгүй, төгсөөд ажил олдохгүй, бараг цэвэрлэгч манаач хүртэл англи хэлтэй байхгүй бол ажилд орж чадахгүй хэмээн хариугүй үхэх гэж байгаа хүн шиг шахаанд орж “дургүйд хүчгүй” гэгчээр хичээл хийсэн болдог.

Аливаа хэлний ярианы, бичгийн үг хэллэг харилцан адилгүй өөр өөр байдаг. Дүрмийн талаар ялгаж салгаж заадаггүйгээс яг таг ийм гээд ямар ч хөдөлгөөнгүйгээр толгойдоо автоматаар цээжлээд тухайн үгний хөрвөх чадваруудыг ашиглаж мэддэггүй. Орчуулга хийхэд хамгийн чухал зүйл бол толь бичиг байтал толь бичгээ таньж олж чаддаггүй суралцагч олон байдаг.

Ямар байдлаар хичээллэвэл гадаад хэлийг маш сайн сурах вэ?

Өдөр бүр давтах хэрэгтэй. Тэр давтлага 2 цаг байхад л хангалттай. Нэг л өдөр давтахгүй алгасвал хэрэггүй болно. Алгассан өдрөө нөхөж байна гэж дараа өдөр нь 4 цаг сууж болохгүй.

Давтлагынхаа 2 цаг дээр олигтой юм хийж амжаагүй байсан ч санаагаар унаж болохгүй. Гагцхүү хийх нь л чухал байдаг. Өдөр болгон 2 цаг давтсаар байгаад 1, 2 сарын дараа өөрийнхөө яаж ахисныг бахархалтайгаар мэдрэх болно.

Анхан шатны хичээлийг “бага” гэж басаж болохгүй. Энэ сэдвийг “би мэднэ” гэж сагсуурч онгирч болохгүй. Харин тэр сэдвээ ямар ч түгжрэл гацаагүйгээр, яг л хурдны зам дээр давхих машин шиг донслохгүйгээр уншиж чадаж байна уу үгүй юу гэж шалгаад үз. Уншихдаа байнга чанга дуугаар уншиж, юу уншиж байгаагаа ойлгож уншиж сурах хэрэгтэй.

Өдөр бүр гэр орны ажлаа хийж байхдаа нүдэндээ харагдсан, гартаа баригдсан бүхнийг тухайн гадаад хэл рүүгээ хөрвүүлж бод. Гурил зуурч байхдаа гурилын мод, элдүүр гэх мэтийн үгсийг, төмс арилгаж байхдаа хальслагч, төмсний булцуу гэх мэт үгс, утас цэнэглэж байхдаа залгуур, нарийн бүдүүн оролт, гурван сэрээтэй залгуур, уртасгагч гэх мэт үгсийг, шал угааж байхдаа шалны алчуур, шалны мод гэдгийг яаж хэлвэл болох вэ гэдгийг бодож бай.

Гэрээсээ өөр газар явж байхдаа гудамжны самбар, байгууллагын хаяг дээр байгаа үгс, сурталчилгааны хуудсан дээрхи үгсийг тухайн хэл рүүгээ хөрвүүлэн бодож сур. Ирмүүн, Гялбаа, Алтан гадас, Сэрсэн говь гэх мэт ном сэтгүүлийн гарчигийг шууд орчуулан бодож үзэх хэрэгтэй.

Энд тэнд байхад чинь ямар нэгэн чимээ шуугиан гарсан ч, хэн нэгэн хүн хаалга шагайхад хүртэл толгой руугаа орж ирсэн бодлыг шууд орчуул. Мөн хажуу дэргэдэх хүмүүсийн яриа, хэрүүл уруулд ч гарч байгаа үгийг хүртэл хөрвүүлэн бодоод үз. Тухайлбал, яадаг муу хар шаар вэ, муу бууны нохой чинь, бурхан өршөөг, чөтгөр ав, ээ халцгай халцгай гэх мэт уулга алдсан үг байсан ч утга дүйцүүлэн хөрвүүлэх гэж оролдох хэрэгтэй. Ингэж чадвал та тухайн суралцаж буй гадаад хэлээрээ маш амархан чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярьж чаддаг болно.

Телевизийн сувгийг сайн ашиглаж сур. Үсэг цээжилж хэдхэн үг тогтоож эхэлсэн тэр л мөчөөсөө тухайн хэлний гадаад сувгийг үзэж дуудлага ярианд дасаж, өөрийн хэлийг сонсож байгаа мэт хүлээн авах сэтгэл зүйг бий болгох хэрэгтэй. BBC, Bloomberg, NHK, KBS зэргийг байнга сонсож хэвших хэрэгтэй. Сонсох явцдаа ойлгохгүй байгаадаа гутрах хэрэггүй, гагцхүү миний сурсан шинэ үг гарч байна уу гэж сонсох хэрэгтэй. Тэгээд тэр урсаад өнгөрч байгаа яриан дотроос сурсан үгээ шүүрдэн олж авч чадаж байвал том амжилт юм шүү. Уйгагүй ингэж сонсоод байвал 1-2 жилийн дараа миний мэдэхгүй үг яригдаж байна уу хэмээн сонсох хэмжээнд хүрэх болно оо.

Нэг том роман барьж авч унших хэрэгтэй. Тэр романыг уншиж дуусгахад хичнээн цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй. Уншихдаа хажуу дэргэдээ цаас, үзэг харандаа барих хэрэггүй, өөрөөр хэлбэл цаасан дээр ч, номон дээрээ ч тэмдэглэгээ хийж болохгүй. Гагцхүү толь бичиг байхад л болно. Эхлээд уншихад эхний нүүрэн дээр таны мэдэхгүй 80 аас илүү үг, 2 дахь нүүрэн дээр тэрнээс ч илүү үг, 3 дахь хуудсан дээр арай арав хориор бага үг, романы голын хуудсанд ирэхэд мэдэхгүй дөрөв тавхан үг, хамгийн арын нүүрэнд хүрэхэд мэдэхгүй нэг ч үг байхгүй болно. Саяхан хоёр гурав тольдсон үг нь гурав дөрөвхөн мөрний дараа дахиад гарч ирэхэд санахгүй бол хичнээн их уур хүрдгийг мэдэх үү, тэгэж уурласан үг хэзээ ч мартагддаггүй билээ.

Дүрэм тогтоохыг хүсвэл хуулан бичлэг хий. Бичиж байх явцдаа юу бичиж байгаагаа байнга анзаарч байх хэрэгтэй. Өгүүлбэрт үйл үг хамгийн чухал амин сүнс нь байдаг. Тухайн үйл үг хэрхэн яаж хувирч байгааг анхаарах хэрэгтэй. Манай монгол хэлэнд нэг үйл үг 56 хүртэл хувирдаг. Жишээ нь, явна, явдаг, явлаа, явангуут, явангаа, явмагц, явахаар, явтал гэх мэт.. Тэгвэл гадаад хэлний үйл үг хамгийн ихдээ 15-16 хувирна. Ийм цөөхөн хувирлыг толгойдоо маш сайн цээжлээд авах хэрэгтэй.

Цаасан дээр бодол санаагаа бичиж чадахгүй хүн хий бодоод ярьж сурна гэж байхгүй. Уран цэцэн, хурдан түргэн ярьж сурахыг хүсвэл янз бүрийн өгүүлбэр орчуулах, бодол санаагаа хөрвүүлэн бичих, тухайн гадаад хүнд хэрхэн хэлвэл ойлгох вэ гэдэг өнцгөөс харж орчуулах давтлага хийх хэрэгтэй. Жишээ нь, “Урьхан хонгор салхи нь уулын моддыг ганхуулна, уяхан гол шиг хүүдээ удам тусмаа л дасна” хэмээх уртын сайхан дууны үг байлаа гэхэд яаж хөрвүүлбэл тухайн гадаад хүн ойлгох вэ гэдгийг тунгааж орчуулах хэрэгтэй. Манай Монгол үгэнд тухайн гадаад хэл рүү шууд орчуулагдахгүй, тайлбар орчуулгаар гарах үг маш их байдаг.

Эцэст нь хэлэхэд гадаад хэлний мэдлэг эзэмшинэ гэдэг нь цэцэг тарьж ургуулахтай адил байнгын арчилгаа хэрэгтэй. Тухайн 2 цагийн давтлагадаа анхаарлаа төвлөрүүлэн өөр юманд сатааралгүйгээр хичээх хэрэгтэй. Маш сайн толь бичигтэй найзлах хэрэгтэй.

이력서 양식




http://lovelyminimin.tistory.com/322

Элдэв хогон дундаас боссон этгээд сонин бүтээлүүд

http://waw.gogo.mn/content.htm?id=391











Mar 26, 2011

Г.Аким гуай орчуулагч нарт зөвлөжээ

Орчуулгын блогоос

2011-03-18

Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Эх сурвалж: ganzo-n.blogspot.com

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивээд байсныгаа өнөөдөр оруулж байна. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

Гоодаль: Орчуулга сайн боллоо гэж үзэхэд ямар ямар зүйлс чухал вэ?

Нэгд, орчуулж буй зүйлээ хэр зэрэг ойлгож байна вэ, хоёрт, хэр зэрэг сайхан монгол хэлээр орчуулж чадав аа гэдэг хоёр зүйлийг хэлнэ. Найруулга зүй нь их сайн, утга алдаагүй байх ёстой. Манайхны зарим орчуулгыг хэд хэд уншаад ойлгогдохгүй юм. Гэтэл жинхэнэ орчуулга гэдэг бол нэг уншаад л ойлгогдохоор байдаг.

“Монгол хэл их хатуу хэл юм. Та нарын ярьж байгаа, хэрэлдээд байгаа хоёр нь ялгагдахгүй юм” гэж гадаадынхан хэлэх нь бий. Гэтэл манайхан өөрсдөө монгол хэл бол их уянгын хэл гэж ойлгодог.

Бид чинь өөрсдөө л монгол хэлээ магтана шүү дээ. Б. Ренчин гуай “Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ. Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.

Ном орчуулах сонирхолтой хүмүүс орчуулах номоо хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

Хүн өөрөө л сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.

ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР

А.Амарсайханы блогоос

Monday, March 7, 2011

ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР


/mix роман хэмээгч хошигнол/

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын
“Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв

Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ.
Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв.
-Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд,
-Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ. Бичиг үсэгтэй “Бичээс Эрдэнэ” алдар нэртэйн хэрэг юу билээ, ТҮЦ биш ТУЗ бодно шүү хэдүүлээ гэж хар хүн хэллээ. Тэр Таван толгойн ТУЗ-д гишүүн болно гэдэгтээ бат итгэж нутгаасаа гарсан хүн.
-Ээж ээ, Тайхар чулуунаас надад утасгүй интернэт гуйгаад өгөөч гэж Батыг хэлэхэд эцэг нь цочлоо.
-Хүүхэд ээ гэж! Шинэ сэргэг юмыг дор нь мэдэх юм аа. Утасгүй интернэт гэнэ үү? Гэхдээ үнэ гэж тамтаггүй юм байгаа вий гэж шүдний завсраар сийгүүлэв.
-Хэдэн он бэ? Та, одоо..! Таны найдвартай гээд байдаг утастай суурин интернэттэй чинь адилхан үнэтэй гэж Бат хэлэх нь нэлээд уцаарласан шинжтэй.
“Тэгвэл авдаг хэрэг ээ. Муу дүүтэйгээ газрын хаанаас ч мессенжердэх нь байна шүү дээ. Төмөрт захивал модемийг нь хусаад л ирнэ дээ” гэж Эрдэнэ дотроо бодлоо.

Хөдөөгийн байдал шалдар булдар, нэтийн хурд ороо босоо, дэрстэй шанд, гацаатай сүлжээг дагаж, хааяа нэг хар РС-ний ард хараал урсана. Дөрвөн зүгт утас сунайн уйтгартай, ээдрээ зангилаа чивчирнэ. Зуны лүгхийм халуун хуванцар бүрээсийг хайлтал шарж, чаатчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар сүлжээний утас тасарчээ. Yүгээр түүгээр хэдэн засварчин оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг шугамыг өгсөн уруудан нүүж, дахин холболт, шинэ монтажны зардалд шатсаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Жамбал хоймор сууж, блог гэдэг чинь бор шаргал үстэй бүсгүй гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж нэт заавал утастай байх хуультай гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ уулыг өнгөрвөл сүлжээгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш кабель утас хүрэхгүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө төмөр тасдаж, үдэш цонх цоолсоор нэг нас барна.

Хүний нутаг гүний газар чөдрийн ганц морио алдсан эр “Явгарсан болохоос үхсэн биш” гэж дотроо хэлээд тэртээд харагдах зуслангийн хаус руу очив. Итгэлт баян унаа гуйн, уруу царайлах Эрдэнэ лүү ёозгүй харц шидээд,
-Тайшир, Тарлан бух, Таваг хар, Ноцдог дэгээ гээд Засагт ханы хөх эрчүүдийг хэцүү гэдэг дээ. Эр улс бие биедээ хал балгүй салвал дээр байхаа гэж хамраараа дуугарлаа. Энэ үеэр гаднаас Галсан сүр сархийн орж ирээд,
-Ээ ах минь, өртөөний зангиас и-мэйл иржээ гэж чарлав.
-Тэр золигийг чинь хэнээрээ дуудуулдаг билээ хэмээн Луу гүний цуутай баян халаглалаа. Өнөөх унааны гуйлгачин, явуулын эр би дуудаад өгөх үү гэж хэлэхийг сонсоод, Итгэлтийн нүд оройдоо гарч,
-Үгүй, та юу даа? гэж өөрийн мэдэлгүй дуу алдлаа.
Цагийн дараа баяны хаяанд бор гэрээ барьсан Эрдэнэ нэт холбуулах гэж уураа барж, уушгаа уран зогслоо. Орон сууцны контоороос ирсэн монтажчингууд ган хоолойгоор утас сүвлэхэд алд тутамд арван мянга, хананд шураг тогтооход ширхэг бүрт таван мянга гэх зэргээр капиталист овсгоо гаргах нь адтай. Балиус хутгаараа бор гэрийнх нь эсгий бүрээсийг нэвт сүлбээд утас сүвлэх нь сүвээ цоо хатгаад ган татлага шургуулаад байх шиг өвтгөнө.
-Яасан том нүхэлдэг туучий вэ? Дусаал гоожиж, хавсрага сийгэх юм биш үү? гэж Долгор шөвөлзвөл тоож харах шинжгүй. Зартай шилийн сайн эр дүү нь Арабын шэйхийн ордноос шууж ирсэн тансаг хивсэн дээгүүр нь гуталтайгаа туучихад сая Эрдэнийн тэвчээрийн хязгаар зад татагдаж хоёр залууг цочтол нь орилж гутлыг нь тайлуулав. Гэтэл гай болж гэрээр дүүрэн шивэр шингээд, түмэн хүж асааж, мянган сан тавивч арилахгүй зовоож, сар жилээр гай удлаа. Уур нь хүрсэн Эрдэнэ хүүгийнхээ үгэнд орж, суурин интернэтийн шугамын утсыг салгаж, хол гэгч шидээд, вайрлестэй болж санаа амрав.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу алчууртаа нэтийн утас залгадаг бахь шургуулжээ. Ширэлдсэн хар кабель утасны сэрвийсэн хэдэн үзүүр араас чирэгдэж, тэртээх уулын цаагуур далд оржээ. Олонд зарагдаж бор ходоодоо бошийлгож явдаг түүнд байнга оршин суух хаяг гэж байх биш, хоног төөрүүлсэн айл бүхэндээ шинээр сүлжээ тавиулж нэтэд холбогдох гэж зардал чирэгдэл болдог учраас амьдрал тэгшрэх заяагүй, элдэв ороолдсон утас чирч явдаг нь энэ. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, утсанд холгогдож улаан нялга болсон бугуйгаа гаргажээ.
Тав хийтэл мориноосоо буун, тас хийтэл нөөтбүүкээ нээгээд, тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров. “Eror 596. Танай байрны дээвэр дээрх холбох төхөөрөмж цахилгааны саатлаас ажиллахгүй байна. Уучлаарай” гэх амны уншлага хэдэн үгийг үзээд уушиг зүрх нь амаараа гартлаа уурлаж бухимдлаа. Гэрт ороод, “Өнөөдөр бас л сүлжээ тасалджээ. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байгаа. Дамба пиав сорохоор явсан” гэх хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай гэж доогуур харан, зайсан гуай гэж дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирын хүүгийн десктопт NBA 2010 суулгаж өгч айраг олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ. Дэндэв тайжийнд РС форматалж, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.

Эрдэнэ удалгүй тушаал суга дэвшиж, Итгэлт баяны “Хоовон хөх Майнинг” корпорацийн ерөнхий захирлын албанд томилогдлоо. Эзэн захирал хоёр тэр үдшээ хутга тавилгүй мах гүзээлж, хундага тавилгүй виски цөлж, үүр хаяартал шоудав. Хэдэн давхар хаусныхаа улаан модон вакум цонхийг хайр найргүй цоолж, суурин интернэтийн түг түмэн утас оруулсныг хараад шинэ захирал жуумайх нь цаанаа л нэг ёжтой.
Толгой эргүүлэм орооцолдож, нүд эрээлжлэм мушгирсан олон кабель руу Итгэлт төө цагаан хаш соруултай гаансаараа заагаад,
-Дундаа нүхтэй улаанаар нь Павловтой чааталдаг юм. Хажуудаа одтой бөөрөнхий кабелиар нь засгийн газар луу тайлангаа шиддэг ухаантай. Чам шиг бичиг үсэгтэй хүнд бол ч ичмээр дамшиг даа гэснээ бяцхан ичингүйрч, үл ялиг улайлттай сууж харагдав.
-Бэлтэй, буянтай хүн байна даа, утасгүй интернэттэй болооч гэж Эрдэнэ халаглалаа.
Хэдэн сарын дараа “Хүрээ” Дугарынд найрлаж суухдаа Итгэлт “Улснэтийн вайрлэстэй болсон чинь сайхан юм аа. Тамирын бургасанд Норжмаатай юу яахын зуурт Билл Гейтстэй саадгүй чааталдаг боллоо” гэж бардаж суусан ажгуу.

Хуучин хүү хул морио давиран шогшуулсаар Хустайн хөтлөөр давж явлаа. Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн google-ийн захад хүрсэнгүй, баруун yahoo-гийн тэртээ гарсангүй, зөвхөн кабель сунгаж хүрсэн ганц өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ сүлжээнд хамтдаа холбогдох замыг нээв.
Кабельтай монгол wireless монгол болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр!

Mar 22, 2011

Халуун элгэн нутаг М-С

Халуун элгэн нутгийг ингэж орчуулжээ.

Нэтэд байсныг нь манай нэг найз олж өгсөн юм.

Эх сурвалжийг нь мартчихсан гэсэн. Би бас хайгаад олсонгүй.


Халуун элгэн нутаг

(가슴에 새겨있는 따뜻한 고향)


Элэг зүрхнээс уяатай 가슴에 새겨있는

Энхрий Монгол нутаг минь 아름다운 나의 몽골이여


Эцэг эхээс заяатай
조상들부터 이어


Эрдэнийн алтан өлгий минь
보석 같은 나의 모국이여



Цэцгийн шимийг тэтгэсэн
꽃에게 생명을 공급하여


Цэнгэлийн хавар айлчилхад
기쁨의 봄이 오면


Мөрөн гол нь дуугаа дуулж
강과 호수들은 노래를 부르며


Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
나의 고향은 미소를 지으며 나를 기다린다



Сэрүүн салхи сэвсүүлсэн
서늘한 바람이 불어서


Хацар нүүрийг илбэн байж
나의 얼굴을 다듬어 주고


Сэтгэл дотрыг ариулсан
마음까지 시원하게 해주는


Халуун элгэн нутаг минь
가슴에 새겨있는 따뜻한 나의 고향이여

Монголын кино өдрүүд Солонгост

3 сарын 23-26нд Монголын кино өдрүүд Солонгост болно.

Таньдаг мэддэг хүмүүстээ дуулгаарай. Үнэгүй шүү.

http://www.koreafilm.or.kr/cinema/program/category_view.asp?g_seq=85&p_seq=492

Энэ хаягаар ороод киноныхоо хуваарьтай танилцаарай.

2 өдрийн өмнөөс очиж суудлаа захиалах ёстой гэсэн. Мэдээж тухайн өдөртөө

очиж болох ч суудалгүй болчихож магадгүй шүү. Нэг хүн хоёр хүний суудал

захиалах боломжтой.

Гарьд магнай

Говийн зэрэглээ

Болсон явдал

Үл таних эмэгтэй

Хүсэл шунал баримтат кино

Дээрх кинонууд солонгос хадмал орчуулгатай гарна.

Кинотеатрт хэрхэн очихыг http://www.koreafilm.or.kr/main/introduce/contactus.asp

хаягаас үзээрэй.

Mar 11, 2011

Монгол орчуулгатай дуунуудаас

Доорх дуунуудыг голдуу англи хэлнээс
монголоор орчуулж www.youtube.com-д оруулжээ.
Орчуулгыг нь та бүхэн дүгнээрэй.
Солонгос үгийг нь www.naver.com сайтаас хайна уу.



2ne1 - I don't care (Надад хамаагүй) [mongolian sub]



2PM - Again & Again [mongolian sub]



Big Bang - Haru Haru MV (Mongolian Sub)"Acoustic Version" PART 3/4



F4 kinonii duu- Oddiin gegee (mongolian sub, orchuulgatai)



FT island - Bad woman (mongolian sub, orchuulgatai)



SNSD - Tell Me Your Wish (Genie) [mongolian sub]



snsd OH mongolian sub




T-ara - Hudal (mongolian sub, orchuulgatai)



U-Kiss - Man Man Ha Ni монгол орчуулгатай



WG - Nobody [mongolian sub] (rainstone rmx) HQ

Фонт эвдэрч гараад байна уу?

Зарим фонт юникодынх биш болохоор

эвдэрч гараад байдаг.

http://badaa.mngl.net/convert/con2uni.htm

Энэ хаягаар орж юникод болгож

хөрвүүлж ашиглаарай.

Mar 10, 2011

Ийм нэгэн явдал

Зайсан дээрх паян

Хэлтэй бол хөлтэй гэгчээр солонгос хэл сурсны ачаар хөтчөөр явах завшаан үе үе тохиолддог билээ. Хөтчөөр явбал ганцаараа бол санахаас биш зорьж явдаггүй байсан газраа очоод үзчихнэ, үнэгүй хоол идчихнэ, хүн хартай танилцана, за тэгээд ажлаа дуусахаар хөлс мөнгөө авна. Сайхан ажил шүү. Хөгтэй хөгжилтэй юм ч зөндөө болдог. Ердөө ч санаанаас гардаггүй нэг явдлыг та бүхэнтэй хуваалцъя.

Анх Зайсан толгойн талаар жаахан мэдлэгтэй болж аваад хүмүүсээ дагуулаад л тайлбарлаад явж байв. Тэгээд Зайсангийн цогцолбор хөшөөний дугуй ханын дотор талын зургийг тайлбарлах болов. Дуунд гардагаар “Эрдмээрээ гайхуулъя, эргэлдэн наадъя” гэдэг шиг л хорин нэгэн он мон гээд л айхтар тайлбарлаж гарлаа. Яг дуусдагийн даваан дээр энх тайвныг бэлгэдсэн тагтааг дүрсэлсэн хэсэгт ирэв шүү. Тэгсэн чинь “тагтаа” гэдэг үгээ санадаггүй ээ. Эрчээ алдаж болохгүй байдаг. Шувуу гээд бодонгуут санагдсан уу яасан нэг мэдсэн чинь гээд туучихсан. Ингэж нэг удаа хөөрхий муу 비둘기 тагтааг тахиа болгож хэлмэгдүүлсэн юм даа.

Өнөө хэдэн солонгос мэдээж намайг улайм цайм буудсаныг мэдчихэлгүй яах вэ. Хэд хоног яваад овоо нүүр хагарсан байсан болохоор тэр үедээ инээлдээд л өнгөрсөн дөө. Муухан бэлдвэл ингээд өөрийгөө “гардуулчих” үе ч гардаг юм байна билээ шүү.

Бичсэн ubm

Их дэлгүүрт

Оюутан ахуй цагт хөгжилтэй юм алийг тэр гэх вэ. Нэг удаа их дэлгүүрт ороод картаар ярьдаг утаснаас солонгос найзтайгаа ярив аа хө. Яг сайхан ярьж байтал Чи хаанаас ярьж байгаа юм бэ? гэж асуухаар нь Их дэлгүүрт гээд хэлэх гэсэн чинь “их дэлгүүр” гэдэг үг солонгосоор санаанд ордоггүй ээ. Бодоод бодоод хэлж чадалгүй булзааруулж бушуухан таслахын түүс болж билээ. Гэтэл сонирхолтой нь утсаа тавингуут 백화점 гэсэн үг санаанд орсон шүү.

Бяцхан туршлага

Орчуулга хийдэг бол танд ч гэсэн ийм юм тохиолдсон байж магадгүй. Ер нь өдөр юмуу эсвэл оройн хоолны үеэр хүмүүст орчуулга хийх бол орчуулагч хоолоо амжиж идэхэд их хэцүү байдаг. Нэг удаа хоолны үеэр орчуулга хийж байсан чинь монгол талын хүн “Миний дүү, хоолоо идэнгээ яаралгүй орчуул” гэж надад амьхандаа санаа тавьж байсан боловч солонгос хүн нь яриа өдөөд байсан болохоор арга буюу гомдоолгүй хариулж байсан юм. Би орчуулах ёстой хүн болохоор орчуулалгүй яах вэ. Харин үгэнд нь орж завсар зайгаар нь хам хум идэж байж хахаж цацаад хачин эвгүй байдалд орсон. Дараа бол яасан ч тэгэхгүй гэж бодож байна. Аль болох урьдчилаад хоол идчихэж байхыг хичээх нь дээр юм байна билээ. Өдөржин дагаж явж орчуулах бол их хэцүү л дээ. Гэхдээ цүнхэндээ ундаа жигнэмэг мэтхэнийг ч болов авч яваад бие засах өрөөнд ч хамаагүй “голоо зогоож ходоодоо аргадах” нь хавьгүй дээр гэж бодогддог шүү. Тэгэхгүй бол гэдэс хонхолзож ходоод хоржигноод эхэлвэл бүр ичмээр биз дээ?

Албаны хүмүүс ингэж хоол ундны цагаар хүртэл ярилцах нь их байдаг. Анхаарлаа сайн төвлөрүүлж байхгүй бол, ярианы өнгө аясыг нь алдагдуулж, хошигнол зэргийг нь буруу орчуулчих гээд байдаг. Нэг алдчихаар сандраад бүр их алдаад байх шиг санагддаг. Сандрахгүй биеэ барихгүйн тулд зарим нэг дасгал хийж хэвшвэл зүгээр гэж би боддог. Жишээ нь гэртээ зурагт радиогоор хүмүүсийн ярьж хэлэлцэж байгааг сонсонгоо орчуулах дасгал ганцаараа хийх нь их үр дүнтэй. Хүн сандраад эхлэхээрээ мэддэг үгээ мартах, хольж солих тохиолдол гардаг болохоор аль болох өөртөө итгэлтэй байж, анхаарлаа сайн төвлөрүүлж сурах нь чанартай орчуулахад сайнаар нөлөөлнө. Улс төрчид, төр засгийнхны яриа, үг хэллэг ихэнхдээ төстэй агуулгатай байдаг юм байна гэдгийг би туршлагаасаа анзаарсан. Тэгэхээр давтагдаж гараад байгаа хэдэн үгийг сайтар хэрэглээд, зөв орчуулаад сурчихвал сандрах зүйлгүй гэдэгт таныг ч санал нэгдэнэ гэж найдаж байна.

Бичсэн ubjb

Урилгагүй зочин

Манай найз нэг гоо сайхны газар зохион байгуулагчаар ажилладаг юм л даа. Би түүнтэй уулзах санаатай ажил дээр нь очоод байж байтал нэг солонгос эмэгтэй орж ирээд манай найз охинтой ойлголцдоггүй. Найз маань гэнэт намайг санав бололтой дуудахаар нь би туслачих санаатай очиж мэнд усаа мэдээд Танд юугаар туслах вэ? гэж асуулаа.

Тэгсэн чинь нөгөө эмэгтэй үсээ заагаад л байх юм. Би хими хийлгэх үү, үсээ будуулах юм уу, тайруулах уу гээд л асуугаад байлаа. Үгүй л гэх юм. Харин үсээ заагаад Хөдөө аяллаар олон хоног явсан гэхчлэн яриад байхаар нь би бүр гайхаж орхив. Гэнэт “Аа, бөөстчихсөн юм болов уу? гэж бодоод лавлаж асуух гэтэл гайтай нь “бөөс”-ийг солонгосоор юу гэдгийг мэддэггүй. Бүр ядахдаа 동물 Амьтан” байгаа юм уу? гэж асуусан чинь “Ойлгочихжээ” гэсэн аятай баярлаж байна гэж жигтэйхэн. Тийм тийм гээд л, бөөсөө арилгуулах гэсэн юм, болох уу гэнэ. Даанч манай найзын ажил дээр тийм үйлчилгээ байхгүй болохоор туслаж чадаагүй. Эмэгтэй арга ядсан бололтой Эмийн санд түрхдэг тос юмуу уух эм байдаг болов уу гэж асуулаа. Найз бид хоёр тийм эм тос бараг байдаггүй юм гэж хэлсэн.

Би хөөрхий эмэгтэйг “урилгагүй зочноосоо” яаж салсан бол доо гэж хааяа бодддог юм. Гэртээ хариад толь бичгээсээ бөөсийг гэдгийг мэдэж авсан даа.

Бичсэн ubds

Хөдөө орчуулгаар явж байхад тохиолдсон хөгтэй явдлууд

Би хэдэн найзын хамт дээд сургуулийн 3-р курст байхаасаа орчуулгаар явж эхэлсэн. Бараг 10-аад жил болж байна. Ихэвчлэн Солонгосоос ирсэн сайн дурын багийн үзлэг эмчилгээний орчуулга хийдэг. Мөн хөтөч хийж хөдөө нутгаар цөөнгүй явсан. Орчуулагч бидэнд, бас Монгол нутагт ирсэн Солонгосуудад хөгтэй инээдтэй юм зөндөө тохиолдоно. Заримаас нь хуваалцъя.

Нэг оюутан шүд ломбодох 이를 때우다 гэдэг үгийг мэдэхгүй, өвчтэй 아파요, авах 뽑다 гэж л мэддэгээсээ болж нэг хүний эрүүл шүдийг авхуулж байсан. Нөгөө ангийнх байсан болохоор зааж хэлвэл онгирсон болж, муудалдах байх гэж бодоод дуугүй л өнгөрсөн. Бас мөөгөнцөр 곰팡이 гэдгийг мэдэхгүй мөөг 버섯 гэх тохиолдол ч гарч байсан.

Нэг солонгос охин жорлонд бие засахдаа гишгэдэг банзан дээр нь суучихсан. Хэл соёл мэдэхгүйгээс хэн хүнгүй л хөглөчих гээд байдаг. Солонгосчууд голын усанд “морь хараад” 소변보고 Монголчуудад загнуулна. Нэг солонгос миний өмсөж байсан монгол хантаазыг гуйсаар байгаад авсан. Тэгэхэд 9 сар гарчихсан, сэрүүн байсан болохоор өөрөө гадуур өмсөх юмгүй болчихсон.

Хөдөө онгоцны буудал дээр тоссон машинд сууж гэж байгаад андуураад өөр машинд сууж тэс ондоо сум руу явах шахаад замын дундаас буцаж бидэнтэй нийлсэн солонгос эгч, Инчоны онгоцны буудал дээр ачаа нь үлдчихээд өмссөн футболк, шорттойгоо “Чингис хаан” буудалд буусан солонгос банди нар яаж хөглөж явснаа хааяа санаж хөгжилддөг л байх даа.

Нэг удаа говиос хот буцах замд автобусны агааржуулагч хэт халж буудаад (Саяхан Солонгост хийн түлштэй автобус дэлбэрсэн гэсэн. Тиймэрхүү л юм болсон.) нэг солонгос бандийн хөлийг аймаар түлж билээ. Солонгосчууд морины буруу талаас мордох гэж байгаад тийрүүлнэ, ам нь цангаад сүүтэй цай гэж андууран шар сүү уугаад баларна. Нэг солонгос банди гаран дээрээ бүргэд суулгах гээд даалгүй ухрахдаа үхрийн баасан дээр гишгэчихээд бөөн юм болсон. Хорхогны халуун чулуу бариад сандарсандаа шидээд нэгнийхээ толгойг оносон явдал ч тохиолдож байсан. Энэ мэтээр бичээд байвал дуусахгүй. Ихэвчлэн санамсаргүй тохиолдол. Зарим нэгийг нь урьдчилж сануулж хээлхгүй яав даа гэж харамсана. Зарим нь бол хэн тэгнэ гэж санах вэ дээ.

Монголыг хэт дорой улсад бодож, бүдүүлэг дээрэнгүй хандах солонгос хүн ч байдаг. Шампунь үзүүлснээ - Үүгээр толгой угаадаг юм ч гэх шиг. Морь яаж унахыг зааж өгье гээд байхад чадна гэж мэдэмхийрч зөрсөөр байгаад нөгөөх нь булгиад савж унаад үхэнгээ алдсан нэг солонгос эмэгтэй бий. Азаар хүнд бэртээгүй. Та бүхнийг бас хөгжилтэй сургамжтай түүхээсээ хуваалцана гэж найдаж байна. Амьдрал үнэхээр сайхан шүү.

Бичсэн ubanu

Газрын баримжаа

Дөч шүргэж яваа нэг хөдөөний эр Солонгос явж ажиллах завшаан тохиож хойгийн улсыг зорьсон боловч хоёр гуравхан сар болоод буцсан дуулдсан. Яг юунаас болсныг нь мэдэхгүй ч түүний нэг онигоог ярьж өгье.

Мань хүн хот суурин газар үзээгүй байж байгаад Солонгост ирсэн болохоор идээшээгүй ч байж магадгүй. Ямар сайндаа метронд цуг явж байсан Монгол найзаасаа Улаанбаатарт метро байдаг уу? гэж асууж байх вэ дээ. Нөгөө найз нь түүнийг цаашлуулж Байлгүй яах юм бэ гэчихжээ. Тэгсэн чинь мань хүн ээж рүүгээ утасдаад Ээж ээ, Улаанбаатарт метро байдаг гэнэ, очиж сууж үзээрэй гэсэн гэнэ билээ. Найз нь тоглоом гэдгээ хэлээгүй бол ээж нь метро үзэхээр нийслэл хотоо зорьж ч мэдэх байсан гэдэг.

Харин Солонгост ирээд ажлын газраасаа Дундэмүнь ч бил үү нэг газар очихоор болоод найзаараа зам заалгасан чинь, найз нь Энэ автобусаар яваад энэ автобусаараа буцаж ирэхэд болно гээд сайн зааж хэлж өгчээ. Гэтэл нөгөө эр гэнэтхэн За, юу ч болсон би уулан дээр гарч газрын баримжаа аваадахъя гэж хөглөсөн гэдэг юм.

Бичсэн ubet

Аргалсан нь

Би нэг танилынхаа ярьж өгсөн хөгтэй ядлыг бичихээр шийдлээ. 4-р курсд сурч байхад нь Солонгосоос үсчингүүд ирээд орчуулга хийх болжээ. Нэг эгч - Үсэндээ нарийн буржгар хими хийлгэе гэхээр нь яг тохирох үгийг нь мань хүн мэддэггүй. Тэгээд сандарч зогсож зогсож байгаад,

라면처럼 주세요 “Бэлэн гоймон шиг болгож өгөөч” гэж хэлсэн чинь үсчин нь инээснээ сүрхий ойлгосон гэдэг. Айхтар аргалсан байгаа биз?

Бичсэн ubza

Найзын бухимдал

Их сургууль төгсөөд зун нь ангийнхаа гурван хүүхэдтэй эмчилгээний орчуулга хийх болов. Миний найз Аагий бүртгэл дээр, би дотрын эмчид орчуулга хийхээр хуваарилагдлаа. Бүртгэл, дотрын хэсэг хоёр ойрхон байрлаж байсан болохоор бид нэг нэгнийхээ орчуулгыг сул чөлөөтэй үедээ сонсож болохоор байсан юм.

Бүртгүүлэхээр ирсэн нэг хүн – Сүүлийн үед унтаж чаддаггүй гэхэд, Аагий – Нойр булчирхай нь өвдөж байна гэнэ ээ гэж орчуулахыг сонсоод би гайхаж, үзэж байсан эмчид нь үнэн зөвөөр орчуулж өгсөн.

Харин дараа нь Аагий надад ямар их уурласан гээч. – Адилхан нэг ангид сурдаг байж, хүнийг эвгүй байдалд оруулаад гэхээр нь – Буруу орчуулвал тэр хүнд өөр эм өгч, тэр нь сөрөг нөлөө үзүүлвэл яах юм бэ гэж учирлалаа. Гэвч Аагий бухимдсан хэвээрээ л үлдсэн.

Ер нь орчуулга хэцүү ажил. Ялангуяа хууль, уул уурхай, эмнэлэг эмчилгээ, бизнесийн гэх мэт нарийн мэргэжлийн салбарынх маш хэцүү байдаг. Байнга л буруу орчуулчих вий гэж биеэ цэнэнэ. Тухайн салбарын холбогдох үг хэллэгийг сайн сурж мэдсэн байхгүй бол буруу орчуулж хэрэгт орж ч мэдэхээр юм билээ. Гэхдээ сайн орчуулвал үнэхээр сайхан. Хүмүүст тус болж байна гэж бодохоор л сэтгэл хөнгөрөөд явчихна шүү дээ.

Бичсэн ubsv

Хямд ус авъя

Сүүлийн үед солонгост хятад хэл сурах хүсэлтэй хүмүүс олон болсон. Харин хятад хэлний дуудлага, чухамдаа үгийн өргөлт хэцүү болохоор буруу хазгай дуудах нь элбэг байдаг гэдэг. Манай нэг найзад цуг сурдаг хятад бүсгүй нь ийм хоёр түүхийг ярьж өгчээ.

“Солонгосчууд хятад хэл сурахдаа sh ба x авиаг тод ялгаж дуудаж чадахгүй байх нь цөөнгүй. Жишээ нь үдээс өмнө гэдэг үгийг хятадаар shangwu, үдээс хойш гэдгийг xiawu гэж дууддаг. Нэг солонгос залуу надтай цаг болзохдоо xiawu гэж хэлэх гээд shiawu гээд хэлж орхисноос болж би shangwu гэж ойлгоод үдээс өмнө очиж хүлээгээд л байдаг, хүлээгээд л байдаг, ирдэггүй. Тэгээд би утсаар ярьж буруу хэлсэн учрыг нь олоод сэтгэл гаргаж арга буюу үдээс хойш болтол өдрийн хагасыг хүлээж өнгөрүүлсэн юм даа.”

“Бас нэг ийм тохиолдол бий. 2-р өргөлтийн liang 4-р өргөлтийн kuai нийлээд сэрүүн гэсэн утгатай үг. Харин 3-р өргөлтийн liang 4-р өргөлтийн kuai нийлээд 2 юань гэсэн үг.

Манай сургуульд сурч байсан солонгос залуу зун хөлөртлөө дасгал хийгээд ус уух санаатай дэлгүүр орж л дээ. Тэгээд “Сэрүүн ус авъя” гэж хэлтэл, худалдагч “2 юаний ус авъя” гэж сонсоод – Манайд хамгийн хямд нь 3 юаний үнэтэй гэж тайлбарлажээ. Хоёул нэг нэгнээ харж баахан гайхаж зогсож байгаад солонгос залуу зүгээр гараад явсан гэнэ билээ.”

Бичсэн wdljun

Зам заасан нь

Монголчууд азийнхан дундаа зүс царайгаар тун төстэй гэгддэг. Тэгээд ч тэр үү солонгост ажиллаж сурч байгаа монголчуудаас солонгос хүмүүс зам асуух тохиолдол нилээн байдаг. Батаа гэж нэг залуу хөгжилтэй түүхээ ярьсан нь,

“Би нэг удаа солонгос хүнд зам зааж өгч байгаа нь гээд хөгийн юм болсон. Ирээд нилээн удчихсан болохоор ажлынхаа ойр хавийн газрыг гайгүй мэднэ л дээ. Бас солонгос хэл ч ойр зуур гадарладаг, түг таг гэж байгаад ч хамаагүй ойлголцчихдог хүн. Солонгос уулархаг улс шүү дээ. Жижигхэн дов толгод дээр барьсан сууц зөндөө. Тэр өдөр нэг солонгос надаас зам асуугаад би хариуд нь их л сүрхий – Тэр “толгодыг даваад” 언덕을 넘어 байгаа гэж хэлж байгаа нь гээд “бөгс даваад” 엉덩이를 넘어 гэчихсэн. Уг нь бөгс хас бодож яваагүй л юмсан. Дуудлага төстэй болоод л хазгай хэлчих шиг болсон. Ичсэн гэж яана. Нүүр хийх газаргүй болоод – Уучлаарай гэж хэлчихээд л эргэсэн. Тэгээд жаахан явж байгаад эргээд харсан чинь надаас зам асуусан нөгөө хүн толгод даваад явж харагдсан. Барагцаагаар ойлгосон юм уу, өөр хүнээс асуусан уу бүү мэд.”

Бичсэн ubbt

Бийрэн бичлэгийн агуулга

Өөрийнхөө онигоог ярих бол сэтгэлд дарамттай. Хүнийхийг яръя. ^^ Мундаг болохоор нь ярьж байгаа юм шүү. Муу байсан бол гомдчихно. Үнэндээ нэг хайртай дүү маань, хэ хэ. Ярих гэсэн чинь өөрийн эрхгүй инээд хүрээд байх юм.

Манай нэг дүүргийн засаг дарга энд Солонгост айлчлаад, эндхийн бас нэг засаг даргатай бэлэг солилцов. Солонгос тал бийрэн бичлэгийн бүтээл гаргаж ирээд 부처님의 말씀이 새겨져 있습니다(Бурхан багшийн үг бичээтэй байгаа юм) гэж тайлбарлахад нь манай тэр дүү “Засаг дарга таны айлдсан үгийг бийрээр бичээд бэлэг барьж байна. гэв. Дараа нь мэдээж залруулсан л даа. Тэр засаг дарга хожим “Ёо, би ямар үг “айлдчихсан ^^ юм бол доо гэж гайхлаа” гэж байсан. Хүмүүс ч тоохгүй байсан л даа. Би харин тэр тухай бодохоор инээд хүрээд байдаг юм.

Бичсэн Э.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...