May 24, 2011

Монгол хүний нэр

А
Авар. с .- Аймшиггүй
Авирмэд. с.- Чанад хязгаарт хүршгүй
Ананд. с. -Хотол баясаглан
Ангараг. с. – Марс мод, Мягмар гариг
Арилдий. т.- Ирт илд
Аюуш. с. – Насан цаглашгүй
Аюур .с. – Анагаагч

Б
Бавуу . т. – Баатар
Багаа. с.- Аз жаргал, амар мэнд
Бадам. с . – Лянхуа цэцэг
Бадгар . с. – Цагаан лянхуа
Бадмаараг .с.- Бадмаараг цэцэг
Бадраа .с. – Сайн
Базар .с. – Очир алмаз
Бал . т. – Цог
Балбар .с.-Цогбадрах
Балган .т. – Цогт итгэл
Балгармаа .т. – Цогт цагаан эх
Балдан . т. -Төгс цогт
Балжин .т. – Цогийг өгөгч
Балжир .т. – Цог заль бүрдсэн
Балсан . т. -Сайн цогт
Балхаа .т. – Цогт тэнгэр
Бамуу .т. – Баатар эх
Бархас .с. – Цог жавхлан
Бизьяа .с. – Тэмцэл, ялалт
Биндэрьяа .с.- Биндэрьяа эрдэнэ
Буд .с. – Ухаантай, цэцэн
Бүжин .т.- Бага хүүхэд
Бүжинлхам .т. – хүү төрүүлэх охин тэнгэр
Бүжмаа .т.- хүү төрүүлэх эх
Бэгз .т. – Бэгтэр хуяг
Бямба .т. – асрагч, хагас сайн өдөр
Бяруузана .с. – Сайтар гэрэл гийгүүлэгч

В
Ванган .т. Эрхэм итгэл
Вандан .т. – Эрх төгөлдөр
Ванжид .т. – Эрхээр үйлдэгч

Г
Гаадамба .т. – Төгөс баясаглант
Гаадан .т.- Баясаглан төгөлдөр
Гаадмаа .т. – Баясаглан төгөлдөр эх
Гаваа .т. – Баясаглан
Гайтав .т.- Бэрхийг чадагч
Галдан .т. – хувь төгөлдөр
Галзагд .с. – Цагийн хүрд
Галиндэв .с. – Хар охин тэнгэр
Галсан .т. – Сайн хувьт
Гандан .т. – Төгс баясанлант
Ганжуур .т. – Зарлигийн орчуулага
Гарди.с. – Хаан шувуу
Гиваа .т. – Буян
Гиймаа .т. – Буянт эх
Гимпэл .т. – Буянт эх
Говийлха .т. – Заяагч эх
Гомбо .т. – Итгэл, шүтээн
Гомоо .т. – Дээд
Гомпэл .т. – Итгэл арвижих
Гонсон .т. – Сайн итгэлт
Гончиг .т. – Чухаг дээд
Готов .т. – Хуяг
Гочоо .т. – Хуяг
Гунгаа .т. – Хотлын баясаглан
Гүнд .т. – Хотол
Гүндэг .т. – Бүхнийг онох
Гүнжид .т.- Бүхнийг үүсгэгч
Гүнсмаа .т.- Хотол сайн эх
Гүнсэн .т. – Хотол сайн
Гүнтэв .т. – Бүхнийг чадагч
Гүнчин .т. – Хамгийг айлдагч
Гүр .с. – Лам, тойн
Гэлэг .т. – Сайн буян
Гэлэн .т. – Буяны садан
Гэмпэл т. – Буян арвижих
Гэндэн .т. – Хувраг
Гэнэн .т.- Буяны шадар
Гэсэр .т. – Цэцгийн тоорцог

Д
Даваа .т. – Сар саран
Дагва .т – Эзэн
Дагдан .т. – Алдар төгс
Дагзмаа .т. -Алдар баригч
Дагмид .т. – Би үгүй, Эзэн үгүй
Дагий .т. – Хатагтай
Далхаа .т. – Дайсан тэнгэр
Дамба .т. – Дээд
Дамдин .т. – Морин хоолойт
Дампил .т. – Сургаал арвижих
Дамчаа .т. – Дээд ном
Дангаа .т. – Төгөлдөр баясаглан
Данзан .т. – Сургаал баригч
Дансран .т. -Шулуун шудрага
Дансүрэн .т. – Шашны сахиус
Данший .т. -Шашны өлзий
Даржаа .т.- Өргөжин дэлгэрэх
Дарий .с.-Дарь эх
Дарь .с. -Гэтэлгэгч, дарь эх
Даш .т. – Өлзий
Диваа .с. – Эзэн тэнгэр
Довдон .т. – Хүч төгс
Довчин .т. – Их хүчит
Догмид .т. – Атаа үгүй
Догсом .т. – Гурван явдал
Долгор .т. – Цагаан дарь эхийн нэр
Должин .т. – Гэтэлгэгч ногоон\ Ногоон дарь эх\
Домий .т. – Зул
Дондов .т. – Үйл бүтээгч
Дондов .т. – Үйл бүтээгч
Донид .т. – Хоосон чанар
Дорж .т. – Чулууны ноён \ алмааз\
Дорлиг .т. – Сайн очир
Дугар .т. – Цагаан шүхэрт
Дулам .т.- Гэтэлгэгч эх
Дугар .т. – Цагаан дун
Дүвжир .т. – Бүтээл учруулах
Дүвчин .т. – Их бүтээлч
Дүйчир .т. – Хур бороо
Дүлзэн .т. -Номхон ёсыг баригч
Дэжид .т. – Амар жаргал
Дэлэг .т. – Сайн амаглан
Дэмбэрэл .т. – Шүтэн барилдах
Дэмид .т. – Хиргүй
Дэмчиг .т. – Дээд амаглан
Дэндэв .т. – Үнэн бүтэх
Дэнзмаа .т. – Үнэнийг баригч
Дэнсмаа .т. – Сайхан хоолойт эх
Дэчин .т.- Их амаглан
Дэчмаа .т. – Их амаглан эх

Ё
Ёндон .т. – Эрдэм
Ёнзон .т. – Нийтийг баригч мэргэн

Ж
Жав .т. – Аврал
Жавган .т. – Аврагч итгэл
Жавзан .т. Ариун богд
Жавзмаа .т.- Ариун богд эх
Жагар .т. – Энэтхэг орон
Жагварал .т.- Аймшгаас хагацсан
Жагдаг .т. – Төмөр чөдөр
Жадамба .т. – Найман мянгат
Жалмаа .т. – Ялгуулагч эх
Жалсрай .т. – Агь, хан хөвгүүн
Жалцав .т. – Ялгуусны орлогч
Жалцан .т. – Ялгуусны орлогч
Жамбаа .т. – Энэрэл, Асрал
Жамбал .т. -Зөөлөн цогт
Жамган .т. – Зөөлөн итгэл
Жамсран .т. – Эгч дүүс
Жамц .т. – Далай
Жамьян .т. – Зөөлөн эгшигт /Оюун билгийн бурхны нэр/
Жанлав .т. – Өгөлгийн давалгаа /өөрийн эрдмийг дамжуулна гэсэн санаа/
Жанрайсаг .т. – Нүдээр үзэгч
Жанчив .т. – Бодь
Жигдэн .т. – Ертөнц
Жигжид .т. – Айлган үйлдэгч
Жигжид .т.- Аюул үгүй
Жижлхам .т. – Хаврын охин тэнгэр
Жунай .т. – Гарах орон
Жүгдэр .т.- Үс нэр
Жүрмид .т. – Хувирашгүй

З
Загар. с .- Хүрд, Хорол
Загд .с. – Хүрд, Хорол
Зана .с. – Билэг, бэлэг
Зандраа . с.- Сар сарны бурханы нэр
Зундуй .с.- Хичээнгүй
Зүмбэрэл .т. -Рид хувилгаан
Зэгвэ .т. – Давхарласан, цогцолсон
Зэсэм .т. * Гурван үзүүр
Зээмаа .т.- Үзэсгэлэнт эх

И
Идшин .т. – Хүслийг хангагч
Индра .с. -хурмаст
Ичин .т. – Хүслийг хангагч

Л
Лайж .т.- Үйл, үйлийн
Лайшил .т. – Үйлс арвижах
Лайхан .т.-Үйлчин
Лайчин .т.- Их үйлс
Ламбаа .т. -Замч, аянчин
Ловон .т.- багш
Лодой .т. – оюун төгөлдөр
Ложоо .т.-уужим ухаан
Ломбо . т.-түшмэл
Лонжид .т.-Төгс жаргал
Лосол .т.- Гэгээн оюун сэргэлэн
Лочин .т. -Их хэлмэрч
Лувсан .т. – сайн оюут
Лудаа .т. – хийморь
Луузан .т.-оюун баригч
Лүдэв . с. -Лус бүтээгч
Лүмбэн .с. -Цэцглиг
Лүндэн .т.- Эш үзүүлэгч
Лха .т.- Тэнгэр
Лхагва .т.- Үлэмж илүү
Лхам .т. -Охин тэнгэр
Лхачин .т. -Их тэнгэр
Лхаашид .т.- Тэнгэрийн номлол
Лхүмбэ .т. – Сүндэрлэх
Лхүндэв. Т. -сүндэрлэн бүтэх
Лэгдэн .т .-Төгс сайн, төгөлдөр сайхан
Лэгжиймаа .т.-Сайтар төрсөн эх
Лэгцэг .т.- Сайн чуулган
Лэгшид .т.-Сайтар номлох

М
Маа .т. – эх
Маань .с. -эрдэнэ
Мааяа .с. -ид шид
Магван .т.- цэргийн ноён
Майдар .с.-Асрал, нигүүлсэнгүй
Мамба .с. -эмнэлэг, эмч
Манал .т.- Эмч лам
Мангаалам .с. -өлзий хутагт
Мангал .с. Өлзий
Мандаа .с. -Чимэг
Мандал .с. -Хүрээ мандал
Мандир .с. -Ордон өргөө, сүм
Манзшир .с. -Зөөлөн эгшигт
Мань .с. -Эрдэнэ
Махбал .с. -их хүчит
Махранз.с. -Их хаан
Миеэ .т. – Үл хөдлөх
Мижид .т. -Үл алзах
Минжүүр .т. – Урвахгүй өөрчлөгдөхгүй
Мишиг .т. -үл эвдрэх
Молом .т. Ерөөл
Мядаг .т. -Цэцэг
Мялхаа .т. -галын тэнгэр, галын бурхан
Мятав .т. -үл чадагдах

Н
Надмид .т. -Өвчин үгүй
Найдан .т. – Бат орших
Налжир .т. – Амарлингуй оршигч ба үлэмж үзэхүйг хосолсон даяан
Намбар .т. – Маш, үнэхээр сайтар, тийн арилсан
Намгүр .т. – Асар ариун
Насдаг .т.- Асар ариун
Намжиг .т. -Огторгуйн төмөр
Намжил .т. – Сайтар зохистой
Намнан .т. – гэгээн үзэгдэл
Намсан .т. – Маш сайн, үнэхээр
Намсрай .т. -Сайтар хөвгүүн
Намхай .т. – Огторгуй
Намчин .т. – асар их
Нандав .т. – гийгүүлэн бүтээгч
Нандий .с. -Баяр баясаглан
Нанжид .т. -Найиан гэгээн
Нанзад .т. – гийгүүлэн зохиогч
Нансал .т. – гэгээн гэрэлт
Нацаг .т. – Элдэв янз
Нинж т. – нийгүүлсэхүй
Нордов .т.- Эрдэнэ бүтээгч
Нордог .т.- Эдийн эзэн
Норжин .т. -Эд өгөгч
Норинпил .т. -Эрдэнэ арвижах
Норов .т. – эрдэнэ
Норолхаа .т. -Эдийн тэнгэр
Норсон .т. – Сайн эрдэнэ
Нүрзэд .т. – Түргэн зохиох
Ням .т. -Наран
Нямбуу .т. – Зүрх, зүрхэн
Нянгар .т. – Яруу алдар

О
Од .т. -Гэрэл
Одсэр .т. – Гэрэд
Одбаг .т. – Гэрэл арвижах
Одбагмид .т. -Гэрэл цаглашгүй
Ойдов .т. -Шил бүтэх
Ома .т. – Сүү

П
Пагва .т. -хутаг
Палам .т. – Алмаас
Паньд .т. -тус амаглан
Парчин .т. – бараамид, чанад хүрсэн
Пунсал .т.-Хоосролыг арилгагч
Пунцаг .т. – Хотол чуулган, хотол
Пүлжин .т. -дээж
Пүрэв .т. – Гадас
Пэл .т.-Арвижах
Пэлжид .т. – Арвин жаргал
Пэлжир .т. -Арвижах баялаг
Пэлжээ .т. – Үйлс
Пэрэнлэй .т. -үйлс

Р
Рааш .т.- Өлзий
Равдан .т. – Маш бат
Равгаа .т. – Маш баясах
Равжаа .т. Маш дэлгэрэх
Равжир .т. – Маш баялаг
Равсал .т. – машид гийгүүлэгч
Рагчаа .с. – Сахиус
Раднаа .с. – Эрдэнэ
Ранжин .т. – Өөрөө гарсан
Ринчин .т. – Их үнэт, эрдэнэ
Риймэд .т. – хир үгүй
Ролбий .т. -Цэнгэгч
Рэгдэн .т. – Язгуур төгөлдөр
Рэгжий .т. Язгуурын хөвгүүн
Рэгзэд .т. -Оюун ухаанаар үйлдэгч
Рэгзэн .т. – Арвис баригч, ухаан баригч
Рэнжин .т. -Эрдэнэ болсон

С
Салдан .т. – Төгс тодорхой
Саманд .с. – Бүрэн бүтэн
Самба .т.- санаа
Самбуу .т.- Сайн
Самдан .т.- Санал бат
Сампил .т. Сэтгэснийг арвитгагч
Самьяа .с. -Ёс журам
Сан .т.- сайн
Санвий .т. – нууцын
Сана .с. -Жувраг
Сандав .т.- Нууц бүтэх
Сандаг .т.- нууц эзэн
Сандуй .т.- Нууц хураангуй
Санж .т.- Бурхан
Санжаа .т. -бурхан
Санжид .т.- Сайн явдал
Санрав .т.- нууц бүтээх
Санчин .т.- Их сайн
Сарай .т.- агь хөвгүүн
Сахьяа .с.-найрамдал, нөхөрлөл
Совд .т.-хүлцэгүйт
Сорог .т.-Амь амьдрал
Сорогдог .т.-Амин эзэн
Соронзон .т.-Шудрага дөлгөөн
Сосор .т.- Тус тусдаа
Сундуй .т.-Шидэт үгийн хураангуй
Сунрав .т.- Сайн зарлиг, дээд
Сүглэгмаа .т.- Дүрс сайхан, царайлаг эх
Сүндэв .т.-Шид бүтэх
Сүнжид .т.- Тогтоон үүсгэх
Сүнрэв .т.- Шид бүтэх
Сүрмаа .т.-Сахиус
Сүрьеэ .т.-Нар гийгүүлэгч
Сүрэн .т.- Сахиус
Сэвжид .т -Сүр жавхлан
Сэлнэн .т- Сүрээр дарагч
Сэмбээ .т.- Баатар сэтгэлт
Сэнгээ .т.- Арслан
Сэр .т.- Алт, алтан
Сэрд .т.- Сансар
Сэрж .т.- Алтан
Сэр-Од .т. – Алтан гэрэл
Сэрсмаа .т.- Сайн алтан эх
Сэрсэн .т.- Сайн алтан
Сэртэв .т.- Алтан чадагч
Сэрчин .т.- Их алтан
Сэрчмаа .т.- Их алтан эх
Сэрээнэн .т.- Бугийг дарагч
Сэрээтэр .т.- Бугийг тонилгогч
Сэтэв .т. – Ширэн хуяг

Т
Тамжид .т. – Хамаг бүгд
Тарва .т.- Тонилгогч
Таяа .т.- Зах хязгаар
Товуу .т. -Догшин, хилэнтэн
Тогмид .т.- Торохгүй, тээгдэхгүй
Тойв .т.-сонсоглон
Тойвгоо .т.- Сонсоглон баяр
Тумбааш .т.- Зохилдсон
Түвдэн .т.-Бурханы шашин
Түдэв .т. -Хүчит чадалт

У
Увш .с.- Буяны шадар, буянд ойр
Удвал .с.-Удвал цэцэг

Х
Хажид .т.-Огторгуйд явагч
Хайдав .т.- Мэргэн шидэт
Хаймчиг .т.-Дээд мэргэн
Хайнзан .т.- Мэргэн шид баригч
Ханд .т.- Огторгуйгаар явагч
Хаян .т.- Амны хишиг
Хаянхярваа .с.-Морин хоолойт
Хорол .т.-Хүрд
Хуар .х.-Цэцэг

Ц
Цамба .т.-Эсруа тэнгэрийн нэр
Цогдог .т.-Чуулганы эзэн
Цогзол .т.- Дээд өршөөл
Цоо .т.- Нуур далай
Цоодол .т.- Далайг гэтлэх
Цүлтэм .т.-Ёс цааз
Цэвэг .т.- Насан хэмжих
Цэвэл .т.- Нас арвитгах
Цэвээн .т.- Насны эрхэт
Цэгмид .т.-Насан хязгаарлашгүй
Цэдэв .т.- Насны бүтээл
Цэдэн .т.- Насан төгөлдөр
Цэмпэл .т.-Насан арвижах
Цэнд .т. -Насны буян
Цэрмаа .т.-Урт наст эх
Цэрэв .т. -Төрөл тутам
Цэрэн .т.-Насан урт
Цээ .т.-Насан
Цээпил .т.-Нас арвижах

Ч
Чагдар .т.-Очир баригч
Чагнаа .т.- Мутартаа, гартаа
Чагцал .т.-Гар хавсрах, мөргөл
Чадраа .с.- Шавь, сурагч
Чалхаа .т.-Насны, сурагч
Чандмань-Хүссэн бүхнийг биелүүлэдэг домогт эрдэнийн чулуу
Чимид .т.-Үхэл үгүй
Чогдов .т.- Өв тэгш
Чогдог .т.-Эрхэм алдар
Чогсом .т.-Эрхэм дээд
Чодин .т.-Суврага
Чоён .т.-Номын агаар
Чойдог .т.- Номын алдар
Чоймбол .т.-Ном арвижах
Чоймчиг .т.- Дээд юм
Чойндон т. – Номт
Чойхор . т.-Номын хүрд

Ш
Шагдар .т.-Очир баригч
Шагж .с.-Бурхан багшийн төрсөн овгийн нэр
Шадав .т.-Ном бүтээл
Шарав .т.-Билиг сайтар
Шийлэг .т.-Сайн билиг
Шинэн .т.-Садан төрөл
Ширнэн .т.-Билгийн зүрхэн
Ширчин .т.- Бэлгэ тэмдэг
Ширчмаа .т.-Билгийн чанад хүрсэн эх

Ю
Юмчин .т.-Их эх
Юмчмаа .т.-Их эх
Юнгэр .т.-Цагаан гич
Юндэн .т.-Хас тамга

Я
Ядам .т.-Сэтгэл
Яндаг .т.-Үнэхээр ариун

Дуу, дурсамж (Ахмад үеийнхэндээ)


Дуртай дууныхаа нэрийг сонгож сонсоорой. 
Блог уруу эргэж орохдоо "буцах" сумаар шүү.








---------------------

May 23, 2011

Монгол бичиг сурахад дөхөм болжээ

http://sonin.mn/?p=115886

2011-02-14 өдөр 08:45

Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд цахим мэдээллийн UNICODE-д тулгуурласан монгол бичгийг сургалтад ашиглах иж бүрэн программ хангамжийг боловсруулах ажлыг БСШУЯ, ШУТИС-ийн хамтарсан гэрээний vндсэн дээр хийж дуусгасан байна. Энэхүү ажлын хүрээнд уг программыг cd-нд бичиж, 5000 хувь хэвлэн 21 аймаг болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд, төрийн байгууллагуудад тvгээх ажлыг эхлvvлжээ. Ингэснээр монгол бичгийг бүх нийтээр сурах ажилд нэгэн том алхам хийгдэж байна гэдгийг салбарын сайд онцоллоо. Уг программыг ашиглан монгол бичиг сурахаас гадна тод үсэг, дөрвөлжин бичгийг давхар суралцах боломжтой юм байна. Уг программыг монгол бичиг сурахыг хүссэн хvн бүхэн өөрийн компьютерт суулгаж ашиглах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, монгол бичиг мэдэхгүй ямар ч хүн компьютертоо суулгаад монгол бичгийн дүрмийг сурах, криллээс монгол бичигт, монгол бичгээс крилл рүү хөрвүүлэх боломжтой гэсэн vг юм.
Сэтгэгдэл ( Нийт 11 сэтгэгдэл )
  1. zuv saihan
  2. Баярлалаа сайхан мэдээ байна урмыг нь хуглалгүй хичээгээд сурчих юмсан
  3. MAXH-(IP:184.77.236.219)-iig demjij baina.
  4. Mongol bichgee udahgui irgen bur ni heregledeg, meddeg bolood gudamj talbain hayag shoshgo, nom setguul bugd bosoo bichgeeree yaralzah ter odor oirtoj baina uu daa! UUHAI UUHAI
  5. haanaas tatah be
  6. uuhai uuhai uuhai uuhai uuhai
  7. uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai uuhai
  8. Zasgiin gazar uneheer saihan bodit bogood tom ajil hiije, demjij baina.
  9. tegeed ter saihan yumaa link ene teriig n oruulj meddeggui yum uu? Haanaas teriig chini oloh ve?
  10. buyantai uil baina.demjie.
    end mongoloor bichj boldogsan bol bichmeer baina
  11. sain baina shdee tor zasag 1 ch udaa boltugai heregtei ashigtai tosol gargaj terniigee heregjuulvel minii setgel amrah baih aa

May 22, 2011

Блог үзэх шинэ хэлбэрүүд

Эрдэнэчимэг эгчийн “Миний эргэн тойронд блог”-ийн http://erdeelym.blogspot.com/ “Блогийн ирээдүй” бичлэгээс нэгэн шинэ мэдээ олж уншаад олзуурхаж, та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Та блоспот(www.blogspot.com) дээр блог хөтөлдөг бол өөрийнхөө блогийг, мөн зочид ч гэсэн бусдын блогийг таван шинэ хэлбэрээр харж болохоор болжээ. Тухайн блогийн онцлогоос хамаарч, аль тохиромжтой хэлбэрийг нь ашиглаж, бас сонирхсон бичлэгээ хайж үзэж болохоор болсон нь тун сайхан санагдлаа. Жишээ нь миний блогийг дараах хаягаар таван янзаар үзээрэй. Өөр блог үзэхээр бол блогийн хаягийг өөрчлөхөд л хангалттай.

http://orch.blogspot.com/view/flipcard товчлуур

http://orch.blogspot.com/view/mosaic зүймэл

http://orch.blogspot.com/view/sidebar зурвас гарчиг

http://orch.blogspot.com/view/snapshot зургийн цомог

http://orch.blogspot.com/view/timeslide цагийн эрэмбэ

May 20, 2011

Гүүгл орчуулагч

эх сурвалж: http://tustai.blogspot.com/2009/11/google.html

Гүүгл орчуулагч [Google translate] нь интернетийн хэрэглэгчдийн бараг 98% нь хэрэглэдэг 51 хэл хооронд орчуулах боломжтой болсон бөгөөд Роман биш үсэгтэй хэлний үгийг романчилдаг [romanization] болсноос гадна англи үг өгүүлбэрийг дуудаж өгдөг болчихсон байна шүү.

Өөрөөр хэлбэл та аль ч хамаагүй хэлээр бичиж бас уншиж болно гэсэн үг мэдээж та ханз мэддэггүй байсан ч гэсэн түүнийг романчлан уншиж болох болжээ [миний хувьд ханзны дуудлагыг мэдэж авах гэж асуудал болдог байж билээ]. Энэ нь бас бусад Роман биш үсэгтэй еврей, араб, перс, кириллд ч гэсэн хамаатай шүү /үнэндээ Кирилл нь бидэнд хэрэггүй :)/. Гэхдээ хятад текстийг тэдний гаргасан [Пин ин,Pinyin 拼音] гэдэг ханзыг романчилсан аргаар нь уншина энэ нь бидний мэдэх латин үсгийн дуудлагаар уншихаас арай өөр юм байна лээ.

Жишээ нь:
Today is a good day - гэдэг энгийн өгүүлбэр ийм болох нээ

Харин та англи хэлрүү орчуулсан үедээ та чанга яригчийн зураг дээр дараад л дуудуулж болно.

Дээр нь бас бичиж байх үед орчуулагддаг болчхож /урд нь бичиж дуусаад Орчуул гэсэн товчийг дардаг байсан/.
http://www.blogger.com/img/blank.gif
За ингээд энэ 51 хэлнээс нэгийг нь гадарладаг байхад л интернетэд байгаа мэдээллийг саадгүй хүлээн авч өөрийн болгох боломжтой болж дээ. Магадгүй хэл сурахад ч гэсэн хэрэгтэй сайхан зүйл биш гэж үү та минь ээ?

Гүүгл орчуулагч шинэчлэгдэн илүү сайхан болжээ. Гүүглийн өөр шинэ боломжийг эндээс үзээрэй
www.sanakae.com





Олхонууд Д.Лхагвасүрэн

Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө


"Ай, Нанаа" (Дуучин Л.Банзрагч)

эх сурвалж: "Сэгсгэр" блог

Wednesday, May 18, 2011

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ

/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/

Яргачингуудад өгөх хариу

эх сурвалж: Эвт шаазгай буга баринаLink

Friday, March 11, 2011


(Ш. Баатарын Хүн сударын шогла дэлгэмү блогоос хуулж тавилаа)
АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ,
ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ
САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ
ХАРИУ


Муусайн яргачин хийгээд алуурчид аа!
“Монголын мэдээ” хэмээх зуунаас урт ганцхан өдөр наслах шар сонины С.Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүн Г.Акимын аймшигтай гэмт хэргийг илрүүлэн нийтэлжээ. Тэр нь юу гэвэл Г.Аким гэгч зөнтөг луйварчин “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдан буй 108 боть Ганжуур, 226 боть Данжуурыг бүхлээр Орост гаргаад худалдчихсан” гэнэ. Тэгээд тэр “Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүр бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг нь алдагдуулж, соёлоо худалдаалсан хэрэг…” үйлдсэн учир дээлээ толгой дээгүүрээ нөмрөх нь холгүй байна” гэнэ. Ингээд үүнд нь эрүү үүсгээд “нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг гутамшигт зүйл хийснийг хууль хяналтынхан удахгүй тогтоох” гэнэ. Ингэж нисгэсэн “хуурамч нугас” хүний мууд дуртай шар сонин, шар сайтуудын хувьд уухайн тас шүүрэн авч, алга үрчин дэлгэх сенсаац гээч болов. Ай, хөөрхий ч юмнууд бол доо! Үнэхээр аюумшигт гэмтэнг олж, үнэхээр аюумшигт гэмт хэрэг илрүүлсэн бол таануус үнхэлцэг баатарууд болно л доо! Харамсалтай нь, даан ч тиймгүй юм. Тийм ээ, таануус үнхэлцэг баатар ч болж чадахгүй. Учир нь…


Таануусын харийнхны гарт буюу Орост худалдсан 334 боть ном чинь Үндэсний номын сангийн Монгол судлалын номын тусгай хөмрөгт хадгалагдаж байдаг юм аа. Мөн хэдэн боть нь тус номын сангийн Үнэт ховор номын музейд тавиастай байдаг бөгөөд тус бүрдээ эрхлэн хариуцаж байдаг хүнтэй, дас дуран тавиастай, түүнийг нь номын сангийн харуулууд цахим тооцоолуур дээр хянаж байдаг юм аа. Ботиуд нь 80 орчим см урт, 30 орчим см өргөн, 25-40 орчм см өндөр, 17-25 орчим кг хүнд юм. Ийм 334 ботийг тусгай фонднуудаас өвгөн би зөөж гараад, лав л машинд ачих хэрэг гарна. Гэтэл эдгээрийг микроавтобус бол лав даахгүй, фургонд лав багтахгүй. Тэгэхлээр зил 130 машиныг Тэхийн зогсоолоос хөлслөн авч түүнд ачиж таарах байх. Тэгэж хөл болж байхад номын сангийнхан, харуул хамгаалалтынхан юу хийж байх вэ, хаана байж байх вэ? За тэгээд тэр их ачааг вогооноор л авч явахаас мэхгүй. Вогооны гуравны нэгийг эзлэх тэр их бөгөөд нандин ачааг Монгол Улсын хил, Орос Улсын хилээр гаргах асуудал гарна аа даа. Тэрнийг би яах бол? Хилчид хийгээд гаалийнхныг худалдаж авах уу? Тэд худалдагдах болов уу? За тэгээд би их аргатай зальтай учир гаргачихлаа гэж бодъё. Ягмонголд спирт, мөнгөн ус оруулж байгаа шиг. Тэгтэл оросууд бол бас монголнууд биш.Чингэж хулгайгаар орж очсон юмыг лав л Оросын эрүүл байгууллагууд авахгүй. Ингэхлээр би оросын мафийнханд л өгч таарсан. Үнэнд нь тэд хэдэн тэрбум амлах нь мэдээж. Гэтэл тэд тэр хэдэн борыгоо өгөхгүй намайг буудчихсан л байх болов уу. Өгсөн бол би тэр их мөнгийг аваад зугтчихсан, намайг Интерполоо эрэн сурвалжилж байх учиртай. Гэтэл нөгөө муу “гэмт хэрэгтэн” нь Монголдоо мэнд мэлтийгээд амьд алцайгаад, амьтанд ад, адсаганд год болоод л сууж байна. Байдал ийм. Иймэрхүү юм эрүүл хүний толгойд бол яав ч багтахгүй. Морь унасан толгойгүй хүмүүст бол болох байх. Учир нь толгойгүй юм чинь юугаа бодох билээ дээ.

За тэгээд Генри шиг толгойгүй болчихсон улстай ч юугаа ярих вэ гэлтэй. Гэвч… Надад эрүү үүсгэсээн. Үүнийг би нуугаагүй. Түмэн олноосоо нуух юм над байдаггүй. Манай сэтгүүлчид юм уншдаг бол “Үндэсний шуудан” сонины 2011 оны 1-р сарын 8-ны 006 дугаарт “Чингисийн тэнгэрт хальсан нутгаар” замын тэмдэглэлийнхээ төгсгөлд би энэ талаар бичсээн. Хэдэн эрдэмтэд маань л уншаад юу болсныг асууж, зарим нь хүн хартай яръж өгъе” гэж хүртэл санал тавьж байсныг бодоход сайхан байна. Тэгэхэд нөхөр нь гэмт хэрэг үйлдээгүй учир та нар минь яриад яах вэ, үнэн юм үнэнээрээ гээд өнгөрсөн. Гэтэл надаас “эрүү үүсгэсэн” учрыг асуух болов уу гэж бодсон сэтгүүлч нараас маань ганц нь ганхийгээгүй. Еэ хөөрхий. Харин намайг гүтгээд, доромжлоод ирэхэд миний мууг үзэх гэж улай үзсэн хэрээ шиг шар сониныхон болон намайг үзэн ядагсад надруу өлбөлзөн сөлбөлзөн дайрч байна. 2001 онд Монголын засгийн газар, Энэтхэгийн засгийн газрын хооронд Монгол барламал, гар бичмэл номыг тоон(дижитал) хэлбэрт оруулах төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Энэ нь харин аз болоход миний үед хэрэгжсэн юм аа. Тэгэхдээ төслийг эхлүүлэх Засгийн газрын ажлын хэсэг(комисс) байгуулагдаж, тэр үеийн БСШУ-ны яамны Соёл урлагийн газрын даргаар ахлуулсан, академич Төмөртогоо, академич Цэрэнсодном, доктор Нэргүй, Соёл урлагийн газрын мэргэжилтэн Баяраа болон бусад хүмүүсийн бүрэлдхүүнтэй байсан юм. Энд ямар номыг эхлэн тоон хэлбэрт оруулах, дижитал хэлбэрт оруулсан нэг хувийг Энэтэхэгийн талд өгөх асуудал ажлын хэсэг дээр яригдаж, гар бичмэл Ганжуур, шунхан Данжуур хоёрыг эхлэж тоон хэлбэрт оруулах, Энэтхэгийн талын хүсэлтийг ёсоор болгох шийдвэр уг хурлаас гарсан билээ. Энэтхэгийн тал хэдий хэмжээний долларын тоног төхөөрөмж оруулснаа над хэлээгүй боловч миний цээжний бангаар тооцоолсноор 100 гаруй мянган долларын тоног төхөөрөмж оруулж ирсэн. Учир нь эртний ном судрыг скайнардах Book eye скайнер гэхэд 70-80 мянган долларын үнэтэй гэдгийг би мэдэх юм. Яагаад вэ гэвэл энэ нь үнэтэй нарийн техник учир бөөнөөр үйлдвэрлэдэггүй, зөвхөн захиалгаар ганц нэгийг үйлдвэрлэдэг юм. Мөн тэр үедээ хамгийн сүүлчийн үеийн 3 компьютор, холбох нарийн төхөөрөмж нь тийм ч хямд зүйл биш байх аа. Үүндээ би баярладаг. Яагаад гэвэл энэ төхөөрөмжөөр Монгол судлалын хөмрөгт байгаа гар бичмэл, барламал бүх номыг тоон хэлбэрт оруулах боломжтой болсон бөгөөд одоо ч оруулсаар байгаа юм. Үүнийг Монголынхоо соёлд миний оруулсан хувь нэмэр гэж хэлэхдээ ер би ичихгүй. Өдгөө шоронд суух болж байгаа “өвгөн зөнөг” миний бие төслийг хэрэгжүүлэгчийн хувиар DVD-гийн нэг хувийг Засгийн газрын ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд өгсөн нь үнээн. Гэтэл Прокурорын газраас намайг мөн албан тушаалаа ашиглан, DVD-ийг Энэтхэгийн талд үнэгүйгээр дур мэдэн өгч, улсад асар их хэмжээний хохирол учруулсан хэмээн эрүү үүсгэсэн байлаа. Үүнд нэг л юмыг ойлгохгүй байгаа юм. Шар сониныхон болохоор намайг ном гаргаад худалдчихлаа гэж хараагаад байдаг. Хуулийнхан болохоор DVD худалдсангүй гээд эрүү үүсгээд байдаг. Над удирдлагын тушаалгүйгээр тийм зүйлийг өгөх том толгой даан ч байхгүй. Үүнд Энэтхэгийн Элчин Сайдын Яам эрх биш хариу өгөх болов уу гэж найдаж байна. Ер нь бол Шунхан данжуурыг хэвлэх зөвшөөрлийг Юмжаагийн Цэдэнбал аль 60-аад онд Энэтхэгийн Рагу Вира гэдэг эрдэмтэнд өгч, Рагу Вира түүнийг нь гэрэл зургаар Америкад хэвлээд, дэлхийн номын сангуудад тараачихсан юм шүү. Худал гэвэл тэр хэвлэлийн нэг нь манай номын санд байж байгаа. Иймд над заавал эрүү үүсгэхийг шаардаад байгаа прокурор Ю.Цэдэнбалд эрүү үүсгэ л дээ. Харин “мөнгөний төлөө яахаас ч буцахгүй хүн” гэж намайг үзэн ядагчдын хэлж байгаа шиг би буяндаа бузар хийгээгүй, Монголын соёлын үнэт өврүү хүйтэн гар оруулаагүй гэдгээ омог бардам хэлнэ. Ер нь хүн өөрөөрөө өрөөлийг хэмждэг юм гэнэ билээ. Харин миний шуналтайг гайхаад байгаа этгээдүүд өөрснөө тийм юм биш биз? Тэгээд ч энэ орчлонд над шиг “бузар”, “шунахай”, “сэжиг хүрэм”, “зөнөг”, “хулгайч”, “тавьтаргүй” гээд есөн шид нь бүрдсэн амьтан үгүй бололтойдог оо. Хүнийг муу хэлэх ёстой бузар үгийг сонгохдоо та нар уургын морь юм аа. Гэтэл найруулсан өгүүлбэрт чинь ганц зөв найруулгатай өгүүлбэр алга. Монгол хэлний мэдлэгт чинь би бүгдэд чинь муу дүн тавьлаа. Тэр Энх заяа гэгч “Морь унасан толгойгүй хүн”-ийг намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. Д.Лодойдамба гэдэг нэртэй хүний зүстэй хүү орчуулсан юм. “Зуунаас ч урт өдөр”-ийг бас намайг орчуулсан гэжээ. Үгүй юм аа. С.Бадраа гэдэг гайхамшигтай дуун хөрвүүлэгч орчуулсан юм. Ийм л юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг амьтан миний гэмт хэргийг илрүүлж байгаа юм гэнэ. Ийм л юмнууд Монголын сэтгүүл зүйн ариун нэрийг буртаглаж байгаа юм. Харин намайг дайран давшилж байгаа, залуу хэмээн хаахалзагчдад хэлэхэд, та нар нэг л мэдэхэд зөнөнө шүү. Надаас ч дор, бүүр хүн алж байна хэмээн зүүдлэн зөнөж мэднэ. Харин шунахай бузар хийгээд тавьтаргүй хулгайчийн хувьд та нар минь өөрсдийгөө л хичээгээрэй. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвс харах гэдэг мэргэн үг бий. Мөн арөөлийг хэлэхдээ хүрэн эрээн бүргэд шиг, өөрийгөө өмөөрөхдөө өндгөө дарсан шувуу шиг гэсэн үг ч бий шүү. Өнгөрсөн үерүүгээ чи гар буугаар буудвал ирээдүй чинь чамайг их буугаар буудна гэсэн бас нэг үг буй. Таануус мөн чиг аюумшигтай харгис хэрцгий хүмүүс юм аа. Хүн алж талах нь та нарын хувьд хорхой няц гишгэхийн дайтай аж. Хэзээ монголчууд ийм болчихов оо гэж үнэндээ өвгөн би гутарч сууна. NEWS.mn-нд ёстой бохир сайтад нэгэн зочин “Сэжиг хүрэм бузар амьтан бэ.Цаазаар аваачвал таарна” гэжээ. Бас СAAK гэдэг ёстой бузар сайтад “Акимыг олны нүдэн дээр цаазлаад, гэр бүлээр нь хүйс тэмтрэх юмсан” гэжээ. Ийм эрээчээс олон байна. Монгол улс чинь ардчилагдлаа л гээд байсан чинь Сталин, Гитлер, Мао, Чойбалсан, Цэдэнбалын харгислалын бурангуй хар үерүү эргэн орж байгаа юм биш үү? Та минь ээ, монголын сэхтээтнүүдээ, сэрэмжлэгтүн. Өнөөдөр эд намайг алахыг санаархаж байна, маргааш та нарруу орох нь байна шүү. Эд сэхээтнүүд, ялангуяа бүтээлч сэхээтнүүдийг үзэн яддаг нь эрээчснээс нь харагдаж байна. Энэ нь бүтээлч сэхээтнүүдийг авлах зохион байгуулалттай компанит ажлын эхлэл байна. Тийм ээ, үүнийгээ хүн алахыг уриалдаг ийм сайтуудаар дамжуулан явуулж эхлэлээ. Ер нь бол намайг дарамтлаж, миний амыг таглах, улмаар амь насыг минь хөнөөх гэж санаархаж буй бүлэг этгээд байна. Дээр ч байна, доор ч байна. Тэр нь Энхзаяа хэмээх морь унасан толгойгүй хүний “албаны эх сурвалж мэдээлсэн, нийслэлийн прокурорын газар гомдол ирсэн” гэж бичснээс нь тодорхой. Бүтээлч сэхээтнүүдийг цааш харуулах аяны эхлэл гэж өөрийн хэлснээ батлахад Баабар, Саруулбуян зэрэг нийтлэлч, зохиолч эдний үсэргэсэн шүлсний бай болжээ. Маргааш хэнрүү нулимах, хэнрүү шээсээ цацах вэ, ер бүтээлч сэхээтнүүдийн хэнийг нь намнан цааш харуулах вэ гэдгээ эд одоо төлөвлөж байгаа. Гэвч эд бол үнэндээ компьютор дотор нуугдсан бөөснүүд юм. Эдний хэн нь ч өөрийн нэрийг тавьж чадахгүй, өөрийн хаягийг нээж чадахгүй. Өөрөөр хэлбэл, бөөс ч гэж дээ, аймхай бөөсний хуурснууд юм. Тийм ээ, эд намайг өнөөдөр алахаар сүрдүүлж, үр үндсийг маань таслахаар заналхийлж байна. Тийм ээ, энд намайг заналхийлж байгаа таануусын төлөөний этгээдүүд л нэг хүүгий маань хөнөөсөн. Одоо тэр нь та нарт багадаад, миний үр ач зээ бүгдийг нь та нар хядах нь л дээ. Таанууст тийм санаа байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Хүний гараар могой бариулах гэдэг нь та нарын гэм биш зан. Гэвч хуульчдын гараар намайг егүүтгэх таануусын сачий хүрэх болов уу?. Монголд чинь шударга хуульч түм бум бий шүү. Тиймээс та нар намайг өөрснөө хөнөөх гэж санаархах болно. Яг хүүг маань алсан шиг. Тэгвэл жинхэнэ хулчгар алуурчдынхаа зангаар таануус чанх өөдөөс ирж алж чадахгүй, харанхуй орц, буланд араас минь хутга шааж мэдэх юм. Үгүй бол хүний нүд хариулж байгаад аяганд сэм хор хийж ч болзошгүй. Гэвч юу л бол. Компъютор дотроос гарч ирж чадахгүй ийм нуугдмал бөөснүүдийн хоншоор нь дутна даа дутна. Харин таануус дутуу хоншоороо цавиндаа хийгээд цагиргалаад хэвтэж байвал зүгээрсэндээ. Уучлаарай, би та нарын хэлээр л бичиж байгаа юм шүү. Монголын сэхээтнүүдийн хийж бүтээж байгаад бүү атаархаж үхэх гээд бай. Таануус юм бүтээж, ард түмнээ соён гэгээрүүлж, мэдэхгүйг нь мэдүүлж өгч хэзээ ч чадахгүй. Бид бол чадна. Таануусыг юу ч гэж заналхийлсэн, зүхсэн би хийхээ л хийнэ, бичихээ л бичнэ, орчуулахаа л орчуулна, Монголын соёлын төлөө, шударга ёсны төлөө үзэхдээ л үзнэ. Энд та нарын сачий бас л хүрэхгүй, заа юу! Би бас үр үндсийнхээ төлөө үхтлээ тэмцэнэ. Амиа ч өгнө. Идүүлсэн бут ургадаг. Идсэн эрүү хувхайрдаг гэсэн айхтар үнэн үг бий. Би ургана аа. Бардам хэлъе. Харин бөөснүүдийн эрүү л хувхайраад, толгойноос салаад унчихвий дээ гэж “зөнөг” өвгөн санаа зовж сууна.Эцэст нь хэлэхэд, монголын нийгэм монголынхоо төлөө бор зүрхээрээ зүтгэдэг хүмүүсээ мөн ч их тарчилган зовоож, алж шулсандаа, одоо тэднийхээ зовлонд цадах болоогүй юм байх даа.

Үнэгүй үнэтэй зөвлөлгөө өгссөн Jerry MacDonald үнэн бичжээ. “Дээрх номнууд улсын төв номын санд байгаа бол гаргаагүй гэсэн үг. Харин байхгүй бол гаргасан гэсэн үг”/NEWS. mn/ гэжээ. Тэгвэл тэр номнууд Монгол Улсын Үндэсний Номын санд байгаа. Тоосонд дарагдсан даалимбан баринтагтай байсан тэр номнуудыг Монголын соёлд элэгтэй, номонд хайртай сайхан сэтгэлт хүмүүс, сүсэгтний хүчээр торгон баринтагтай болгон хөмрөгт нь залсан байгаа. Эдгээр ном номын санд хэдийд ирсэн бэ, тэр цагаас хойш тэндээс огт хөдлөөгүй байж байгаа. Харин миний шуналтайг гайхаад, Монголын соёлд хайртайгаа зарлаад байгаа эдгээр бөөснүүд ганц баринтаг номонд хийгээд өгсөн үү, өгсөн бол ёстой нохойн хошногноос цэцэг ургах байх аа. Таануус ёстой хоргосоо тоолоод тэгэж чадахгүй шүү дээ, алуурчин, яргачингууд аа.

Монголын нийгэмд ариун цагаан сэтгэлтэй хүмүүс, шударга явдалтай хуульч түм бум бий. Намайг шоронд хийж, алж, үр үндсийг минь таслана гэж заналхийлж байгаа алуурчингуудаас өвгөн намайг хамгаалсан, намайг Монголынхоо соёлын эсрэг нүгэл хэзээ ч хийгүй гэдэгт бат итгэж, сэтгэл санаагаар дэмжсэн уншигч түмэн, утсаар яригч, мессеж ирүүлэгч таних танихгүй нөхөд, дүү нартаа чин зүрхний угаас баярласнаа илэрхийлъе.

Монголд шударга ёс мандах болтугай!

Зүхэгдсэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн,
доктор, профессор Хатагин Го. АКИМ

May 19, 2011

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 ном

http://huhdevter.blogspot.com/

Wednesday, May 4, 2011

Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 ном

"ТАНЫ ХҮҮХДИЙГ ДЭЛХИЙН ТҮВШИНД УНШУУЛНА, ТАНЫ ХҮҮХЭД ДЭЛХИЙН ТҮВШИНД СЭТГЭНЭ"

Монгол хэлээр анх удаа дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын 108 цуврал хэвлэгдэж байна.
Улаанбаатарын номын бүх дэлгүүрээс авч болно. Хэрвээ та номын дэлгүүрийн үнээс 25 хувь хямд үнээр авахыг хүсвэл дараах утсанд хандана уу.

98989959, 98982240

Уншигчдын гар дээр очоод буй номууд

Хэвлэгдсэн номын жагсаалт

1. Жаалхан авхай нар Л.М.Алкотт . АНУ
2. Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн Ф.Бөрнэт /1849-1924/ Англи
3. Мянга нэгэн шөнийн үлгэр Араб дахины үлгэрийн цоморлиг
4. Цус сорогч Дракула Б.Стокер. /1847-1912/Ирланд
5. Артур вангийн домог. Англи
6. Робин хүүдийн домог Англи
7. Зүгээр л үлгэрүүд Ричард Киплинг /1865-1924/- Англи
8. Моби Дик Ж. Мелвилл /1819 1895/ АНУ
9. Бяцхан гүнж Ф.Бөрнэт /1849-1924/Англи
10. Бахархал ба бардамнал Ж. Аустин /1775-1818/ Англи
11. Шүрэн арал Р.М.Баллантайн /1825-1894/ Шотланд
12. Цаг хугацааны машин Х.Уэльс /1875-1936/ Англи
13. Женни муур П.Гэллико /1897- 1956/ АНУ
14. Питер туулай болон Ремус өвөөгийн үлгэрүүд Ж.Харрис – АНУ
15. Маргад хотын гайхамшигт шидтэн Оз Ф.Баум – АНУ
16. Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш А. Милн – Англи
17. Багачуудад зориулсан Ер бусын түүхүүд А.Дюма – Франц
18. Пиноккио модон хүүгийн үлгэр Карло Коллоди – /1826-1896/ Итали
19. Питер Пэн Венди хоёр Ж.Барри – Шотланд
20. Питер Пэн Кенсингтоны цэцэрлэгт Ж.Барри – Шотланд
21. Ноён Бэхэндусалын аялал Ян Бжехва – Польш
22. Шидэт толгодын Савдаг Р.Киплинг – Англи
23. Гүнж ба Гоблинууд Ж.Макдональдс – Англи
24. Нойтон шид Э.Несбит – Англи
25. Махабхарата Энэтхэг
26. Газар доорхи орны долоон ван А.Волков /1891-1955/ - Орос
27. Маррануудын галын бурхан А.Волков /1891-1955/ - Орос
28. Шар манан А.Волков /1891-1955/ - Орос
29. Мартагдсан цайзын нууц А.Волков /1891-1955/ - Орос
30. Бяцхан шулам О.Пройслер /1923-Герман
31. Шидэт хүүрийн үлгэр Монгол-Төвд
32. Нойрмог хөндийн домог Вашингтон Ирвинг /1783-1859/
33. Интоорт гудамжны Мэри Поппинс П.Треверс /1899-1996/ Австрали
34. Илбэчний малгай Т.Янсон – Финлянд
35. Шидэт лаа С.Легарлёф - /1858-1946/ Швед
36. Шулмын охин Н.Боуден – Англи
37. Бөгжний эзэн – I, II, III,
38. Нууц цэцэрлэг Ф.Бөрнэт / АНУ
39. Аугаа мөрдөгч Шерлок Холмс А. К. Дойл / Англи
40. Алтан голын хаан ба Хар тахиа Э.Погорелский
41. Цорын ганц Тутта Карлсон ба XIV Людвиг Ян Экхольм / Швед
42. Мянгуужингийн адал явдал Э.Распэ / Герман
43. Аз жаргалтай ханхүү О. Уайльд / Англи
44. Ногоон давхарцагийн Анна охин Л.Монтгомери
45. Жекил, Хайд нарын хачирхалтай явдал Р. Стивенсон / Англи
46. Рамаяана Энэтхэгийн эртний шаштир
47. Хаклберри Пиннийн адал явдал М. Твен / АНУ
48. Дэлхийг тойрсон 80 хоног Ж.Верн / Франц
49. Хамгийн сайхан морь Борис Алзамзов –ЗХУ
50. Гэсэр Монгол
51. Тал шаахай, Углавч, Хөвдөн сахалт гурав Эно Руд /
52. Нотредамийн бөгтөр В.Хюго / Франц
53. Эрдэнэ нуусан арал Р.Стивенсон / Англи
54. Цагаан соёот Ж.Лондон / АНУ
55. Бургаасан шугуйн салхи К.Грахам
56. Долиттл эмчийн аялал Х.Лофтин
57. Франкенштэйн А.Шелли / Англи
58. Хулгайлагдсан нь Р.Стивенсон / Англи
59. Панчатантра буюу таван сургамж Энэтхэг
60. Алис толин дотор Л. Кэррол / Англи
61. Дуурийн театрийн хий үзэгдэл Г.Лерүкс
62. Нарлаг горхи эдлэнгийн Ребекка охин К.Виггин / АНУ
63. Соломон хааны эрдэнэсийн сан Х.Хаггард / Англи
64. Эрэлхэг Робинзоныхон Д.Висс / Шотланд
65. Аянгат даваа Э.Бронте / Англи
66. Хөөрхөн хар А.Сэүэл / АНУ
67. Аугаа их итгэл найдвар – Ч.Диккенс
68. Хэйди охин Ж.Спайри
69. Шидтэний зээ дүү Нарни 1 К.Льюс / Англи
70. Морь хүү хоёр Нарни 3 К.Льюс / Англи
71. Ханхүү Каспиан Нарни 4 К.Льюс / Англи
72. Үүрээр аялагч хөлгөөр Нарни 5 К.Льюс / Англи
73. Мөнгөн сандал Нарни 6 К.Льюс / Англи
74. Сүүлчийн тулаан Нарни 7 К.Льюс / Англи
75. Поллианна Элинор Портер / АНУ
76. Анаконда Орасио Кираго / Урагвай
77. Аугаа их Гелли Хопкинс
78. Тилл Оленшпигелийн домог
79. Мөнгөн тэшүүр
80. Уулын Таро

Posted by Зүүдний тэмдэглэл

May 18, 2011

Солонгос ардын дуу "Ариран"


БНСУ-ын уран гулгагч Ким Ёна. "Ариран"

아리랑

아리랑 아리랑 아라리요
아리랑 고개로 넘어간다
나를 버리고 가시는 님은
십리도 못가서 발병난다

아리랑 아리랑 아라리요
아리랑 고개로 넘어간다
청천하늘엔 잔별도 많고
우리네 가슴에 수심도 많다

아리랑 아리랑 아라리요
아리랑 고개로 넘어간다
풍년이 왔다네 풍년이 와요
이 강산 삼천리 풍년이 와요


Ариран


Ариран, Ариран, Арариёо
Арлын ухааг тэр давж явна.
Хонгор намайгаа хаясан тэр хүн
Холдож чадахгүй хөл нь чилнэ.

Ариран, Ариран, Арариёо
Арлын ухааг тэр давж явна.
Цэлмэг тэнгэрт маань одод дүүрэн
Цээжин дотор минь гуниг дүүрэн.

Ариран, Ариран, Арариёо
Арлын ухааг тэр давж явна.
Уугуул нутгийг маань тариа бүрхээд
Ургац арвинтай жил ирнэ.

Орчуулагч: Д.Ёндон, Арион Кори(Жү Чэхёг)
고 데.욘돈 박사 (몽골국 시인이며 몽골과학 아카데미 어문학 연구소장)
공동 번역자 주채혁

출처: 한∙몽골교류협회, 한∙몽골 교류 천년(Солонгос, Монголын Мянган жилийн харилцаа), 1996.


Умард Солонгосын дуучин Ли Ёнсүг


Умард Солонгосын Ёнчон Ариран


Умард Солонгосын Милян Ариран


Поль Мориа-гийн оркестр


Жинду Ариран, Милян Ариран, Ганвонду Ариран

May 7, 2011

"Эх хэлээ эвдэхгүй юм сан" II

МУИС Монгол хэл соёлын сургууль

http://smlc.num.edu.mn/index.php?option=com_content&view=article&id=723


Проф. Ц. Шагдарсүрэнгийн "Эх хэлээ эвдэхгүй юм сан" номын хоёр дахь хэвлэл уншигчдын гар дээр хүрч эхэллээ. Тус номын эхний бөлөгт монгол хэлний дэлхийн бусад хэлнээс ялгарах онцлог, зүй тогтол, хэл, сэтгэхүйн холбоог олон нийтэд зориулан ойлгомжтой байдлаар тодорхой тайлбарлажээ. Хоёрдугаар бөлөгт орчин цагийн монгол хэлийг хэрхэн эвдэж буйг бодот амьдрал дээрх жишээ баримтаас эшлэн, алдаа мадгийг учир шалтгааны талаас тайлбарлаж, хэлний үүднээс засаж залруулах арга замыг таниулан бичсэн байна.

Агуулгын дэлгэрэнгүйг номын товъёгоос үзнэ үү.

Хэвлэлийн хуудас: 324 тал.

Хэвлэгдсэн он: 2010

Хэвлэгдсэн тоо: 300 ширхэг

Худалдах үнэ: 5000 төгрөг

Холбоо барих: МУИС, Хичээлийн II байр 367 тоот



ТОВЪЁГ

1. Монгол хэл, түүний мөн чанар, одоогийн байдал 007
1.1 Олон нийтийн эх хэлний мэдлэгт холбогдох шинэ шаардлага 011
1.2 Дэлхийн олон хэлэнд монгол хэлний эзлэх байр суурь 021
1.3 Монгол хэлний бусад хэлнээс ялгарах наад захын ялгаа 029
1.4 "Хэл бол тогтолцоо", түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэх нь 050
1.5 Хэл, сэтгэхүйн холбоо 062
1.6 Үсэг бичиг, зөв бичихзүйн ялгаа хийгээд холбоо 074
1.7 "Үсэгзүй"-н учир холбогдол болон зөв бичихзүй, зөв дуудахзүйтэй холбогдох нь 096
1.8 Үгийн утга санаа, түүний өөрчлөгдөх нь 107
1.9 Орчуулж болдоггүй үг гэж бий юу? 115
1.10 Нэр томьёо гэж юу вэ? 127
1.11 Бичгийн хэл болон утга зохиолын хэл гэгчийн тухай 139
1.12 Үг дагаврын мартагдсан утгыг тэнхрүүлэн сэргээх нь 157
1.13 Монгол үг, нэр томьёог латин үсгээр тэмдэглэх нь 166
1.14 Хэлийг зохих ёсоор нь хэн тээн уламжилж, хэн эвддэг вэ? 175
1.15 Монгол хэлний унаган мэдрэмжийг сэргээхэд монгол бичиг тусалдгийн учир холбогдол 183



2. Орчин цагийн монгол хэлэнд олонтоо гардаг сөрөг үзэгдлээс 193
2.1 Үг оноогүйн алдаа 194
2.2 Учир шалтгааны холбоогүй буюу утгагүй болгосон баримт 203
2.3 Илт дэндсэн "-лт" дагавар 210
2.4 Махчилсан орчуулга 214
2.5 Үг, дагаврын утга, ялгааг мэдэхгүйгээс үүдсэн алдаа 227
2.6 Тухайн юмаа мэдэхгүйгээс үүдсэн утга болоод үг оноогүйн алдаа 233
2.7 Үг зохих байраа алдсанаас үүдсэн алдаа 236
2.8 Хэлдгээрээ бичээд байж болохгүй 241
2.9 Буруу үүссэн үг, нэр томьёо болон "буруу үүссэн" гэх зарим үгийг эргэн нягтлах нь 243
2.10 Найруулгын алдаа 258
2.11 Үгийн хүнд хөнгөнийг олоогүй..., тухайн цаг үед нь нийцүүлээгүй алдаа 274
2.12 Үйлдэгдэх хэвийн дэндсэн хэрэглээ 281
2.13 Гадаад үгийг хэрэглэх тухайд 283
2.14 Дууриах сэтгэлгээ 287
2.15 Үндэстэн үндэстний сэтгэлгээр 290
2.16 Хэл, сэтгэхүйн ёсзүйг зар сурталчилгаанд анхаарах нь 295
2.17 Хоосон албархаж, сүр бадруулахуй 299
2.18 Сэтгүүлч хүн үүрэг ихтэй ч, бас ... байж болохгүй 302




Хавсралт

Б. Ринчен, Үг, найруулгын учир 307

"Газрын хэвэл" болон бусад зарим нэр томьёонд холбогдуулан хийсэн тайлбараас (албан баримт сэлт) 311

May 5, 2011

Зөв бичих дүрмийн толь

Бид санаатай санаандгүй бичгийн алдаа гаргадаг болохоор зөв бичгийн дүрмээ дахиж нэг харвал ямар вэ?

Дүрмээ http://www.opendrive.com/files/26229076_Jjz4e_a4e1/Mongol%20Usgiin%20Durmiin%20Toli.pdf хаягаас pdf файлаар татаж аваарай.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...