Jun 21, 2011

Булчирхайн өчил

Би булчирхай.
Биенээсээ ичихгүй
Үгнээсээ буцахгүй.

Хэн ч биш гэж намайг
Хэнхэглэх хүн бий.
Илүүдлээ гэж надад
Ихэрхэх нэгэн ч бий.
Үнэхээр намайг
Хэнд ч хэрэггүй юү гэвэл
Үнэндээ бас тийм биш шүү.
Өвөг дээдсийн үгийг саная.
"Өөх ч биш, булчирхай ч биш."
Энэ үгийн наана цаана
Эрхбиш оршихуйг минь
Нотолж байна.
Энэ ч биш тэр ч биш гэсэн
Энэ зүйрлэлд хөөрхий минь
Эгээ л миний нэр явж байна.
Өөх ч биш булчирхай ч биш бол
Өөрөө харин тэр хүн хэн ч биш шүү.

Булчирхай хэрэггүй гэж
Буруу зөрүү боддог ярьдаг бол
Өвчин эмгэгийг тань анагаадаг
"Өнөөгийн шидтэн" эмчээс асуугаарай.
Шүлсний булчирхай, хөлсний булчирхай
Бамбай булчирхай, тунгалагийн булчирхай
Байхгүй бол та үхэхээ байг гэхэд
Байх эсэх тань эргэлзээтэй гэх вий.

Би оршиж байна.
Бие сэтгэлээрээ таны төлөө
Бас нуулгүй хэлэхэд өөрийнхөө төлөө.
"Ургахад" тань цуг үүссэн
"Унтрахад" тань цуг устана.
Ид шидгүй ч, эр бяргүй ч
Илүүдэхгүй дутдаг.
Эрхтэн биш ч
Эд эсийн тань нэг хэсэг.
Бодисын солилцоонд тань нэмэртэй
Болхи гэлтгүй амьдралд тустай.

Хэрэггүй гэвэл та намайг аваад хаячих
Хэн болохыг минь мэдэх болно.
Онгирч байгаа юм биш шүү.
Олны дунд би мөрөөрөө
Онцгойрох юмгүй явж л байя.

Агуу найрагчийн үгийг тунгаая.
"Амьддаа бие биенээ хайрла."
Алдар нэр би горьдоогүй ээ
Адлагдахыг мөн л хүсээгүй ээ.

Энэ шүлэг биш шүлэглэл.
Энэ бие шүлэгч биш,
Энгийн нэг булчирхай.

Jun 19, 2011

АРДЧИЛАЛД ХАЙР ХҮРЭВ

Эх сурвалж: http://batbayar.niitlelch.mn/content/3191.shtml

2011 оны 6 сарын 16 

  Хэдэн сул үг

  Хорвоо дээр хачин сонин газар орон олон бий. Хүсэл төрөөд мөнгө нь байвал яваад очих юухан байхав. Харин хүсэл, мөнгө хоёр нь хүзүүгээр татсан хүн ч хүрээд очих боломжгүй орон гэж байх. БНАСАУ бол санасан зоргоор үзэх боломжгүй улсын нэг. Дэлхийн хамгийн хаалттай энэ орон манайтай найрсаг харилцаатай гэх боловч бид тэдний тухай даанч сураг дуулдаггүй билээ. Сэтгэл булаам аугаа их санаа зорилгын төлөө нэгэн насныхаа амьдралыг хөл үймээнгүй буйдхан газар бясалган сууж өнгөрөөхөөр шулуудсан даяанч мэт санагддаг юм, энэ орон. Саяхан Г.Занданшатар сайдын хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж энэ орныг нүдээр үзэх аз тохиолоо.

  Бэлтгэл ажил

  БНАСАУ-ыг зорих улсыг явахаас нь хэд хоногийн өмнө Гадаад явдлын яаман дээр цуглуулж санамж, анхааруулга өгөв. Сонин юм эндээс л эхэллээ. Хойд Солонгост очоод биеэ хэрхэн авч явах тухай товч зааварчилга маягийн яриа болов. Бизнес групп гэгчид багтсан хүмүүс үнэндээ жуулчин маягаар явах аж. Хувийн өмч байтугай өөрийн бодолтой явах хүртэл хориотой тэр газар “бизнес” гэдэг үнэндээ үгүй юм гэнэ. Улсын хэдэн үйлдвэрийн газартай уулзаж болох ч бизнес болтлоо өргөжинө гэвэл нэг нас лав хүрэлцэхгүй сурагтай.

  Хатуу тогтоосон хөтөлбөрийн дагуу явагдах хоёр хоногийн аялал маань дэлгүүр хэсэх, зураг хөрөг авах, ууж идэх гээд наад захын жуулчлалын хэм хэмжээг ч хязгаарлах юм гэдгийг ойлгож авлаа. Ирж очих онгоцны зардал 750 ам.доллар болж байна. МИАТ-ын шууд нислэгээр явах сайдын айлчлалын замын зардлаас хагасыг нь ч болов бизнесийнхнээр даалгах гэсэн мэргэн арга. Зөв санагдсан. Татвар төлөгчдийн мөнгийг хямгадаж байвал болох нь тэр.

  Бидний аялал БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, Хойд Солонгосын ард түмний эцэг, Наран гэрэлт жолоодогч Ким Ир Сений бунханд зочлохоос эхлэх тул гонжоомтой явах учиртай болов. Таван одтой гэх “Корё” зочид буудлын хамгийн хямд өрөө 102 евро, нэг хоол дунджаар 10 евро, гадаадын жуулчинд зориулсан ганц дэлгүүртэй, тэнд нь евро, ам.доллар, юаниар ч наймаа хийнэ. Харин тэндхийн юмны үнэ овоо өндөр сурагтай. 

  Дашрамд сонирхуулахад Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байх Чэжү арал руу манай “Жуулчин” компани 3 өдөр, 4 шөнийн аялалыг ердөө 699 ам.доллароор санал болгож байлаа. Энэ мөнгөнд ирэх очих онгоцны зардал, таван одтой буудал, өдрийн гурван хоол, үзвэр үйлчилгээ бүгд багтжээ. Гэхдээ мөнгөтэйн зоргоор үзэх боломжгүй Хойд Солонгос нь илүү сонин биз ээ.

  Авшиг хүртэв


  Хоёр цаг гаран нисээд Пёнян (бид оросуудыг дуурайж Пхенянь гэдэг ч латин бичлэг нь ингэж уншигдсан) хотын нисэх буудалд газардлаа. Гурван давхар хэрийн авсаархан байшин дээрээс нүүр дүүрэн инээсэн Ким Ир Сэний хөрөг угтлаа. Бизнесийн төлөөлөгчдийн нэрсийг дуудан, найм есөөр нь бүлэг болгож Оросын сүүлийн үеийн “Газель” хэмээх микро автобус маягийн пургонд суулгаад хөдлөв. Эл хуль, ширхэг ч хоггүй цэмцгэр гудамжаар хурдалсаар хашааг нь хүртэл боржингоор урласан байгууламжид ирсэн нь Аугаа их удаирдагчийнх нь бунхан аж.

  Биднийг хил гаалиар огт оруулаагүй аваад ирсэн хэрнээ энд харин металл хайгч дундуур нэвтрүүлж, нэгжиж шалгав. Гар утсыг онгоцноос буунгуут хураагаад авчихсан. Зарим нь өгөөгүй аваад үлдсэн ч ашиглах боломж үнэндээ байхгүй. Сэрүү татсан боржин ордон хэд хэдэн хэсэгтэй юм. Тэдний нэг “Нулимсан танхим”-д тайлбарлагч бүсгүй енгэнүүлэн уянгалуулж хайрт эцгээ алдаж өнчирсөн уй гашуугаа бидэнд мэдрүүлэхийг ихэд хичээсэн ч орчуулагчаар дамжаад зорилго нь биелээгүй.

  Ариутгагчаар дамжин гашуудлын ая эгшиглэсэн, гэрэл муутай бүүдгэр танхимд ороход Ким Ир Сений занданшуулсан шарилыг шилэн хоргонд хийн голд нь байрлуулсан байлаа. Шарилд гурвантаа мөргөх учиртай. Өлмий болоод хөлийн баруун, зүүн тушаа нэг нэг бөхийх ба толгой дээр нь мөргөхгүй гэдгийг манай Гадаад явдлын яам зааж өгсөн билээ. Ёсоор үйлдэв. Нэг нөхөр маань бохь зажилж яваад хураалгасан, нөгөө нь нуруугаа үүрч алхаад гар руугаа цохиулаад авсан.

  Дараагийн танхимд Ким Ир Сений хөлөглөдөг байсан Бензийг байруулжээ. Ер нь энэ оронд хуучин, шинэ загварын Бенз тун олон. Бас нэг танхимд их удирдагчийн гадаад аялалдаа заларч асан вагон байна. Энэ хүн огт онгоцоор нисдэггүй байсан гэдэг. Танхимын нэг ханан дээр ард түмний эцэг нь тусгай галт тэргээрээ хаа хаагуур явсан маршрутыг дэлхийн газрын зураг дээр гэрэлт замаар үзүүлжээ. Улаанбаатар гэрэлтэж байна. Хожим, энэ орноос хамгийн олон газар очсон ганц хүн нь Ким Ир Сен байх гэж бодогдсон. Бахархах нь зөв байх.

  Бас нэг танхимд Ким Ир Сенд гадаад улс орнуудаас өгсөн элдэв зүйл одон медаль байлаа. И.Брежневийн одон энгэртээ багтахгүй цээжээ өргөсүүлэх хэрэг гарсан гэх онигоо байлаа. Харин энэ эрхмийн одон танхим дүүрчээ. Нүд эрээлжлүүлсэн олон медаль дундаас Сүхбаатарын хоёр одон нүдэнд шууд тусав. Манайхан ер нь жаал тоомжиргүй яваа харагдсан. Сургаар мэдэх хүнд мөргөөд ч яахав дээ. Харин биднийг дагуулж яваа хүмүүс гүн хүндэтгэлтэйгээр 45 градус мэхийнэ. Бурхандаа мөргөх учиртай. Манай багт багтсан Камертоны Эба гарч ирээд “Энэ эдний Гандан юм байна, тээ” гэсэн нь тун оновчтой зүйрлэл боллоо.
  
  Тархи амармаар хот

  Албаны улсыг тусгай харш руу авч яваад бид “Корё”-д буулаа. Манай машинд найман хүн хуваарилагджээ, мань мэтээс бусад нь олны танил эрхмүүд. Ер нь аялалын багт бүхэлдээ нэртэй төртэй улс явсан. Асашёорюү Д.Дагвадорж урд өдөр нь бүрэлдэхүүнд орж, албаны нэг төлөөлөгч маань харшид залрах эрхэм хувь заяагаа алдсан ч огт харамсаагүй юм. Тэнд нь үзэх харах юмгүй, ажин түжин газар гэнэ. Харш ч гэлтгүй ер нь энэ орон тэр аяараа нам гүм. Хаа нэг машин явна. Гурван сая хүнтэй гэхэд нийслэл хотынх нь гудамжаар хүн цөөн. Гурван сая гэдгийг манай багийг дааж авсан солонгос хэлсэн юм. Энэ тоо худал ч байж мэднэ. Энэ улсын албан ёсны мэдээлэл ч эргэлзээтэй гэж энэ орноор мэргэшсэн Оросын судлаач А.Ланьков Северная Корея: вчера и сегодня номдоо тэмдэглэжээ.

  Байдаг л нэг буудал. Дотроо хэд хэдэн ресторан, нэжгээд задгай пиавны газар, ногоон цайны мухлагтай. Дундуураа холбоотой гучин таван давхар хоёр байшин, дээрээ эргэдэг ресторонтай. Өрөөндөө орох, хоол идэх гэж бужигнасаар өдрийн хагасыг барлаа. Мөнөөх 10 еврогийн хоолыг хямдруулж 10 ам.доллар болгосон гэнэ. Маньд бол завшаантай хэрэг. Хоол нь давгүй ээ. Европ маягийн гэмээр хоолыг ар араас нь зөөнө. Хоол нь үнэтэй юм гэж санаад, бас өлсөж мэднэ гээд хоёрын зэрэг бэлэн хоол, хоёр годгор хиам, бяслаг, талх авч гарсандаа жаал ичив. Гэхдээ би гэлтгүй бусад нь ч шарсан мах, хуушуур хүртэл авч ирсэнийг сүүлд мэдсэн юм.

  Манайхан гар утас дуугарахгүй нэг бодлын амар, нөгөө бодлын сонин юм гэцгээнэ. Корё буудалтай ойр байх төмөр замын вокзалын цагнаас өглөөний 6, өдрийн 12, оройн 18 цагуудаас төрийн дуулал нь эгшиглэнэ. Сонсгол муутай надад бол нэг хэмийн уйтай ая шиг санагдсан. Пёнян хот цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Харин нэг хоносон хойноо энэ газар хог тарих юм байхгүй хоосон юм гэдгийг ойлгосон билээ. Хоосон газар юугаар хог тарих вэ дээ. Өндөр өндөр барилгуудтай, зам дагуу мод бут зөндөө. Байшин болгон дээр Ким Ир Сен, Ким Чен Ир хоёрын хийсэн бүтээснээрээ бахдсан эсвэл ард түмэндээ гэрэл гэгээ болохоор инээд алдсан хөрөг бий. Бидэнд зориулсан хөтөлбөрийн дагуу баахан хөшөө баримал үзэж явахдаа эцэг, хүү хоёрын сайхан инээмсэглэлийн учрыг тайлсан минь энэ.

  Цайллага болоод бусад

  Очсон орой маань Монголын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт хийв. БНАСАУ-ын төлөөлөгч бяцхан найрыг нээж үг хэлээд “Манай танай хоёр аугаа ерөнхийлөгч нарынхаа төлөө эхний хундгыг тогтооё” гэж байна. Монголчууд жогтой жуумалзаж Эбээгийн төлөө энд л хундага тулгах учиртай байж гэлцэнэ. Ширээ бүрт хэд хэдэн солонгос хүн суулгажээ. Бидэнтэй ярилцах басхүү шахах үүрэгтэй бололтой. Солонгосчууд бидэнтэй англи эсвэл оросоор хэл нэвтрэлцэнэ. Харин манай багийг хариуцаж авсан нөхдийн нэг нь 1996 онд МУИС төгсчээ. Монголоор ус цас. Өөртөө Цолмон гэдэг нэр хүртэл өгч.

  Пёнян хотын бэлгэ тэмдэг болохоор хөшөө дурсгал олон боловч гадны хүмүүст замын цагдаа охид л сонин. Замын уулзвар нь гэрэл дохиотой хэрнээ яг робот шиг хөдөлдөг охин уулзаварт татсан гортиг дотроос дохино. Ийм ажилтай болох гэж олон шалгуур давдаг, нэр хүндтэй алба гэнэлээ. Гэхдээ ийм охид тусгай маршрут дагуу л зогсдог байх. Ганган дэгжин охид бүсгүйчүүд нүдний гэм. Би хувьдаа ганцын зэргийг харсан. Зочид буудлын саунаас ээж, эмээтэй гарч явсан тэр охин япон цув, дэгжин туфль, гоё цүнхтэй харагдсан. Намын томоохон даргын охин байсан гэж мөрийцсөн ч болно.

  Охид энд 5-10 жил цэргийн алба хаадаг гэнэ. Загвар муутай ногоон хувцас, нимгэн ултай хөх кээт, нэг жигд үсний тайралтаар охид нь “гоёдог”. Ид л дурлуулж хайрлуулж явмаар насан дээрээ жагсаалд хөл тавьж, энгэртээ “эцгийнхээ” толгойтой тэмдэг хатгаж, Чүжхэ гэх Ким Ир Сений боловсруулсан хөгжлийн онолыг судалдаг аж. Охид ч гэлтгүй эндхийн хүн бүхэн цаанаа л нэг унжуу дорой. Нүдэндээ галгүй, нүүрэндээ цоггүй. Жингийн илүүдэлтэй нэг ч хүн хараагүй. Эрчүүд нь Сталины имийж болсон хагас цэргийн гонжоомоор ижилсэж энгэртээ Ким Ир Сений тэмдэг заавал зүүнэ. Биднийг авч явсан Гадаад яамных нь улс энгийн гонжоомтой тун төстэй харагдах, материал муутай хөх хувцастай. Тэд өөрсдийгөө биднээс дутахгүй гонжоомтой хүн гэж бодож байгаа нь илт ч үнэндээ гонжоом биш байсан билээ.

  Гадны хүнд мөнгө сольж өгөхгүй. Гэхдээ 100 вон нэг ам.доллар, 140 вон нэг евро, нэг юань 10 вонтой тэнцдэг. Энэ жишгээр зөвхөн буудал, гадныханд зориулсан хоёрын зэрэг газарт гүйлгэээ хийнэ. Ард түмнийх нь дэлгүүрт авах юм байхгүй. Нэг төрлийн хятад бараа жирийтэл өржээ. Дэлгүүрт нь зураг аваад золтой л цэрэг цагдаадаа тулалгүй салсан. Өөр дэлгүүрээс өөрсдийнх нь үйлдвэрлэсэн тоглоомон танк гэх зүйлийг авъя гэтэл даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй гээд байгаа бололтой юм яриад өгөөгүй. Манай хөтчийн хэлснээр энэ орон цагаан будааны хэрэгцээгээ чадан ядан хангадаг, гурилаа гандаас авдаг гэнэлээ. Харин тэрээр ингэж яриад араас нь “Бид бүх буу зэвсгээ өөрсдөө хийдэг. Атомын зэвсэгтэй болчихлоо, одоо айх юмгүй. Манай орон яг хөгжлийнхөө гараан дээр ирсэн” гэсэн юм.

  Эрх чөлөө минь сайн байна уу

  Бидний богинохон аялал өндөрлөж онгоцондоо сууцгаалаа. Үзсэн юм үнэндээ бага. Манайхан ваар, торгон хатгамал, хүн орхоодойтой архинаас гадна Кудамин гэх тариа баахныг авчээ. Хүмүүс дор бүрнээ “өнгөрсөн үедээ зочиллоо” гэж ярина. Онгоцонд өгсөн шинэ сонинг дэлгэхэд “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” гэсэн гарчиг дурайна. Өөр нэг сонин дээр хоёр хоногийн өмнө ерөөл тавин хундага тулгасан Ц.Элбэгдоржийг маань бут авчээ. Тэр нөхрийн төлөө уухаас гадна загнах эрх бидэнд бий.

  Хот минь хогтой, утаатай, улс маань ядуу, үнээн үнэн. Гэвчиг бид улс гүрэнд маань юу болж байгааг мэддэг. Ийм тийм эрхтэй гэдгээ хууль бариад заргалддаг. Хорьхон жилийн өмнө ямархуу явснаа ор тас мартаж ташуурсан, дэндүү омголон улс билээ, бид.   

  Холбогдох зургийг эндээс үзнэ үү.

  Нийтлэлч Батбаяр

Jun 18, 2011

Буян - Эргэлзээ (Олны хүртээл болгосон Хүрэлхүү)


http://xocoo.wordpress.com/2008/09/03/doubt-by-khurlee/

Би ер нь амьдралд
Их эргэлзээд байдаг болчихжээ.
Би өөрийгөө ингээд бодоход
Миний сэтгэл санаа
Өөдрөг ч юм шиг
Стресэнд орсон ч юм шиг.
Шөнө унтчихаад би өглөө нь босоход
Урьд шөнө нь унтсан ч юм шиг
Унтаагүй ч юм шиг.
Босож ирээд үсээ самнахад
Миний ус унаад ч байгаа юм шиг
Ургаад байгаа ч юм шиг.
Эхнэрээ харахаар
Миний эхнэр хөөрхөн ч юм шиг
Нүүрээ будаагуйг нь харахаар
Муухай ч юм шиг.
За тэгээд
Зурагтаа асаагаад ирэнгүүт
Нэг их том том өмд өмссөн
Хип хопууд гарж ирээд
Дуулаад ч байгаа юм шиг
Загнаад ч байгаа юм шиг.
Дахиад сувгаа солингуут
Парламентийн гишүүд гарж ирээд
Хууль зохиогоод ч байгаа юм шиг
Хуйвалдаан зохиогоод ч байгаа юм шиг.
Дахиад суваг солингуут
Хонгор сум гараад ирж байгаа юм.
Хонгор сумынхан хордсон ч юм шиг
Хордоогүй ч юм шиг.
Одоо ингээд бодоход
Миний жижиг Монголд
Ийм олон телевиз байх нь
Зөв ч юм шиг
Буруу ч юм шиг.
Сарын эцэст очоод цалингаа авахлаар
Ажил хийсэн ч юм шиг
Хийгээгүй ч юм шиг.
Өчүүхэн бага цалин авч байгаа байхгүй юу.
За тэгээд
Энэ бүхэнд бачуураад
Цонхоо онгойлгохоор цонхоор
Агаар ороод ч байгаа юм шиг
Угаар ороод ч байгаа юм шиг.
Гэртээ орж ирээд
Сонин гарчиглахаар
Үнэн ч юм шиг
Үлгэр ч юм шиг.
За тэгээд
Өөдөөс ирж байгаа залууг харахаар
Эрэгтэй ч юм шиг.
Цоолчихсон чихийг нь харахаар
Эмэгтэй ч юм шиг.
Гудамжны сандал дээр
Үнсэлцээд сууж байгаа хоёр хосыг харахад
Үнсэлцээд ч байгаа юм шиг
Үсдэлдээд ч байгаа юм шиг.
За тэгээд
Машинаа асаагаад
Гудамжны хөдөлгөөнд орно.
Миний машин яваад ч байгаа юм шиг
Зогсоод ч байгаа юм шиг. 
Битүү түгжээ.
Хааяа нэг найзуудтайгаа уулзаад
Ганц юм задлаад ууна.
Яг уунгуут
Ингээд дуваажинд очсон ч юм шиг.
Шартсаны маргааш
Тамд уначихсан ч юм шиг.
Гудамжаар гиюүрээд явж байгаа
Охидыг харахаар
Оюутан ч юм шиг
Ор хөнжлийн ажилтан ч юм шиг.
Энэ үнэтэй үнэтэй жийп унаад явж байгаа
Монголчуудийг харахаар
Монголчууд мандан бадраад ч байгаа юм шиг.
Траншейний хүүхдүүдийг харахаар
Балран доройтоод ч байгаа юм шиг.
Хааяа нэг бөх үзье гээд л
Бөхийн өргөөнд яваад очингуут
Ганц хайртай аварга минь
Зодгоо тайлчихсан ч юм шиг
Дахиж барилдах гээд ч байгаа ч юм шиг.
Энэ байгалийн баялгийг ашиглах нь
Зөв зөв л гээд байгаа
Зөв ч юм шиг
Буруу ч юм шиг.
Энэ сайд нар огцорлоо л гээд байх юм
Огцроод ч байгаа юм шиг
Дэвшээд ч байгаа юм шиг.
Энэ Монгол банкны мөнгө
Алга боллоо л гэх юм.
Алга болоод ч байгаа юм шиг
Арвижаад ч байгаа ч юм шиг.
Энэ тэнд нил байгаа
Энэ хятад ресторанд ороод
Хааяа хоол иднэ.
Хоол идсэний дараа
Цадсан ч юм шиг
Дахиж өлсөөд ч байгаа юм шиг.
За тэгээд
Энэ бүгдийг бодсоны эцэст
Миний тархи толгой
Өвдөөд ч байгаа юм шиг
Зүгээр ч юм шиг.
Ингэж бодохоор миний бие
Эрүүл ч юм шиг
Өвчтэй ч юм шиг.
Заримдаа би
Хүрлээ мөн ч юм шиг
Биш ч юм шиг.
Ингээд юм юмны тухай
Эргэцүүлж бодоод л байх юм.
Өдөр хоног өнгөрөөд л байна.
Өдөр хоног өнгөрөөд байхад
Би өөрөө өтлөөд ч байгаа юм шиг
Залуужаад ч байгаа юм шиг.
Амьдралд юу ч ойлгохгүй
Эргэлзээд л байна даа гэж.
Нээрээ нэг иймэрхүү зүйл
Болоод ч байгаа юм шиг
Үгүй ч юм шиг ээ гэж.

Jun 14, 2011

Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-5

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1169753

''Алтан загасны үлгэр''

Огноо: 2010-04-02 20:09:31

Хөрст алтан дэлхийн

Хөвөө хязгаар нутагт

Хєх толбот

Монголын

Цээж нь болсон газар

Хундан улаан далбаатай
ХУ Намын байшинд
Эрт урьдын цагт
Энэ улсын толгойд
Эцэг нь байсан ерөнхийлөгч
Энхбаяр гэгч амьдран суудаг байжээ.
Эдний гэрийн эзэгтэй
Энэ улсын эх нь болсон
Ерөнхий сайд Баяр
Эр нєхєртєйгєє нийлж
Ардчилалыг жийж
Ард иргэдийг бухимдуулж
АХ намаа захирч
Аж төрөн суудаг гэнээ.
Тэд далан жил ханилж
Хорин жил хор найруулсан
Хосгvй нэгэн хос юм гэнээ.

Өдгөө Энхбаяр нь Алтан загасны өвгөн шиг амьдарч
Өмнө нь Баяр нь Алтан загасны эмгэн шиг авирлаж суудаг юмдаг уу даа

Нэгэн өдөр ерєнхийлєгч стресээ тайлахаар далай дээр очиод
Тороо усанд тавихад
Эхний нэг шvvрдэлтэнд
Оросоос vлдсэн єрийн бичиг гарч гэнэ
Ахиад нэг шvvрдэхэд авлига авсан баримтууд гарч гэнэ
Гурав дахь удаа шvvрдэхэд нь...
Vнэн азтай наасан шууд л...

Алтан загас баригдаж
Хvний хэлээр ярихад
Єнєєх ерєнхийлєгч харин шууд шоконд наадгийн...
Єчнєєн л газраар урд нь томилолтоор уригдаж явахдаа
Єєрєє ярьдаг vзэсгэлэнтэй загасыг vзээгvй гэнээ
Єнєєх Алтан загас харин амь гуйж
Хvсэл бvхнийг нь биелvvлэхээ амлаж гэнэ...

Сэтгэл хоргодон хоргодон vзэсгэлэнт загасыг усанд нь тавиад
Салхи мэт намын байрлуугаа чавхдан очиод
Болсон явдлыг Баярт тоочиход
Ийм сайхан боломжийг алдлаа эргvv тэнэг амьтан гэж эмгэн зэмлэхийн дээдээр зэмлээд
Явж очиод гуй загасанд очиод хэл
Ерєнхий сайд болмоор байна.
Бушуухан тэр суудлыг шуудхан гуйгаад ир гэлээ.
Энхбаяр шар дээлээ ємсєж аваад замдаа
Гандангаар орж гайгvй сайн залбирчихаад
Алтан загасны амьдрах далайн эрэг тийш гараад шидлээ гэнээ.

Хүндэт Ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү та?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв? гэхэд
Энхбаяр эвхэрч мөргөөд гуйж гэнээ.

Ахиухан идэж уухад минь
Алдааг минь засаад явчих
Айхтар хүн хэрэгтэй байна
Эмгэн болох Баярыг минь Ерөнхий сайд болгож өгөөч
Энийг бvтээхгvй очивол эргэж очих нvvргvй гэхэд загас хариуд нь
Зорьж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ.
Эрхэт тэнгэрийн өршөөлөөр тэр хvн Ерөнхий сайд болноо гээд
Алтан загас усандаа алгуурхан орлоо гэнээ.
Хэргээ бvтээсэн ерєнхийлєгч эргэж алхаад ирэхэд
Ерөнхий сайдын суудал дээр эмгэн Баяр нь суучихсан
Эрvvл согтуу нь мэдэгдэхгvй ийш тийш хємхий зууж
Ард тvмнийхээ ємнє архи ууж бvлэмцэн
Ура Ура хашгиран єєрийгєє дєвийлгєн зогсоно гэнээ.
Баяр Ерєнхийлєгчийг хараад эрvv ам нь чичирч хємсєг дух нь зангирч
Ингэж хэлж гэнээ
Эргүү тэнэг амьтан чи иймхэн юм гуйгаа юу.
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир.
Удахгүй сонгууль болно
УИХ ын бvх суудлыг манай нам авах ёстой
Энхбаяр дахиад л єнєєх шар дээлээ ємсєєд далайруу пинзадлаа.

Хүндэт ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв? гэхэд
Манай Баяр уурлаж
Маш ихээр зэмлэж
Урд загинахаасаа илүү
Уугаад агсан тавьлаа. Гэвч тэрний зєвєє.

Энэ улсын эрх мэдлийг энэ Баяр бид хоёр
Баруун зvvн гартаа барьж байхгvй бол ямар ч жаргал алга.
Сонгуулиар 76 тойргийн ихэнх суудлыг манай намд өг гэж
Баяр намайг явууллаа гэжээ.
Энхбаярыг буцаад ирхэд нам нь үнэмлэхүй ялалтыг байгуулаад
Намын нөхөд нь Баярыг шүтэн урлаг соёл, спортын оддоор хүрээлүүлэн
Чанх дэргэд нь Ариунаа гавъяат эгээ л эхнэр нь мэт патиараан татуулаад
“Өглөө шиг эх орон” дуугаа єндєр vнээр захиалан хийлгээд
Сүхийн талбайд сүрийг бадруулан аялгуулан харагдлаа.

Нэр хvндийг олсон Баяр ерєнхийлєгч Энхбаярийг нэлээд няхуур харсанаа
Одоо энэ надад хэрэггүй ээ Ерөнхийлөгчийн суудлаас ховхолж
Агтны хашаа сахиулж адуу мануулахаар явуулъя гэж боджээ.
Урдынхаасаа илүү догширч єнєєх Энхбаярыг дуудаад
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир
Оюу толгой ,Таван толгой ,Ерөнхийлөгчийн толгой ер нь Монголын бvх толгойг
Захирч мэддэг хамгийн том Хаан болмоор байна.
Дээр нь монголд 10,000 хужааг оруулж ирээд
Єөрийн гарын дор алтан загасны хамтаар ажилуулмаар байна гэлээ.

Үүнийг сонсоод зарим хүмүүс
Ховдог санаа чинь хэтрээд МАХН-ын нарийн бичиг байснаа мартав уу?
Хоолонд их цадаж галзуу өвчин тусав уу? гэж халаглав.
Харин өнөөх үгийг сонсоод ерөнхийлөгч хариу хэлж ч чадсангүй
Санд мэнд давхиж шар дээлээ нємрєєд гvйлээ дээ.

Сүйлийн долгион цалиглаж сүйд болж байна гэнээ.
Хүндэт ерөнхийлөгч минь та хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв?
Ямар ядаргаатай юм бэ?гэхэд
Энхбаяр явдал учираа хэлж хvсэл зоригоо тайлбарлав
Алтан загас хариуд нь юу ч хэлсэнгvй гэнээ
Сүүлээ ганцхан шарваад далай руугаа оржээ.
Харин алтан загас өгөөмөр сайхан сэтгэлтэй байсан тулдаа єнєєх хоёрын
Эд хєрєнгийг нь vлдээж гэнэ.
Эрх мэдлийг нь булаан авч гэнэ.
Харин одоо:

Энхбаяр гомдол мэдүүлж
Гэрийн мухар сахина
Баяр өвчин ярьж
Эмнэлэгийн мухар сахина.
Тэдэнд Мєнгєнєєс vнэтэй эх орныг минь удирд гэж
Монгол тvмэн итгэл єгч сэтгэл дэвссэн
Хариуд нь эх орноо харийнханд худалдах гарцыг нээж
Хахууль авилгын vvдийг нээсэн тэр хоёрт
Ард тvмэн нь гомдон УЙЛДАГ юм гэнэ
Эх орон нь буглаж ГОМДДОГ юм гэнэ .
Ийнхvv vлгэр амар сайхандаа жаргадаг бол энэ vлгэр харин амар сайхандаа жаргаж чадаагvй юм гэнээ.

А. Мөнгөн-Зулаа
2010, он 03.23 нд 11.24 минут


DOZ entertainment Хуралдайн цаг булангаас

Энэ нийтлэлийн эх сурвалж Olloo.mn - Єдєр бvр дэлхий даяар



Мэдээний URL:
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1169753

Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-3

http://amarsaikhan.blogspot.com/2007/12/blog-post_14.html

Friday, December 14, 2007

“МОБИ”-ТОЙ ЗАГАСНЫ ҮЛГЭР

(наргиа)
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь “Мобиком”-ын утсаа чагнангаа тор дэгээгээ шидлэн далайн эргийг өдөржин сахина. Эмгэн харин түүний утас руу нь амсхийх чөлөөгүй залгаж, “Олиггүй муу өвгөн чамайг.., оройн хоолны загасгүй ирвэл үү...” хэмээн дарамтална.

Нэгэн сайхан цэлмэг өдөр өвгөн аанай л далайн эрэгтээ очив. Давалгаа тогтуухан намилзаад маш дөлгөөхөн байна гэнэ. Анхан удаа шүүрдтэл ашиглагдсан карт гарав. Ахин нэг шүүрдтэл, “Таны шидсэн тор холбогдох боломжгүй байна. Та түр хүлээгээд дахин шиднэ үү?” гэж ялдамхан дуутай бүсгүй шивнэх шиг болжээ. Өвгөний дотор барайж, уушиг зүрх нь сагсайв. Гурав дахь удаагаа шидээд гутарч уурласандаа гуд гуд угзчив. Тэгтэл харин яасан гээч! Алтан загас баригдах нь тэр! Алтан тэр загас нь аль ч загаснаас анги гэнэ. Хүний хэлээр ярьдгаар барахгүй “Рremium gold” барьдаг лутаас лут амьтан байваа чи минь.

-Азай буурал ах минь! Алтан амийг минь өршөө. Ач буяны тань хариуг өгье. Амандаа багтах тоогоо хэлнэ үү? гэжээ. Өвгөн жаахан нэрэлхээд, өөвгөр дагзаа маажиж байснаа,

-Торчгор өвгөн ахад нь тоолдог ч бай, тоолдоггүй ч бай, юу ч хэрэггүй ээ. Алтан хөөрхөн загасхан минь Атлантын их далайдаа аалиараараа арвалз даа гээд арван зүг хорин зовхист атийтал нь шидэж орхив гэнэ ээ.

-Миний дугаар 9911 тэг тэг тэд шүү! Мессеж ч бичилгүй шууд дохиорой, би залгая гээд алтан хөөрхөн загас нь арилаад өгчээ, цаашаа.

Өвгөн жаахан мунхаг юм болохоороо өнөөх алтан загасны тухай, ач буяны хариуд амандаа багтах мөнгөө хэл гэснийг ч хүртэл ам хуурайгүй ярьж орхив.

-Мунхаг муу өвгөн чи! Миний утас нэгжгүй болоод, мэлийсэн гурав хоног өнгөрснийг мэдсээр байж, ядахдаа арав таван нэгж гуйдаг байгаа даа хэмээлээ гэнэ шүү. Хөөрхий өвгөн уймарч “тэг тэг хэд гэлээ байз” хэмээн мунгинасаар, эмгэн улам адган “эргүү гацаа”-гаар нь дуудав. Өвгөн удаж удаж арайхийн дугаарыг санав. Учирлаж хэлэх үгээ увайгүй эмгэнд сонсголтой биш, ухасхийн гэрээс гарав.

-Хүндэт өвгөн ах минь, явдал учир юунд вэ, ямар хэргээр залгаав? гэж мань загас асуув гэнэ. Өвгөн мунгинасан хэвээр, өөвгөр дагзаа маажиж,

-Ухаант алтан загас минь өршөө! Угийн шуналт эмгэн уршиг удлаа. Арав таван нэгжийг амины тань төлөөсөнд нэхсэнгүй гэнэ ээ... хэмээн түгдэчжээ.

Удаж төдөлгүй эмгэний утсанд тав ерэн зургаагаас мессеж нэг ирэв. Насаараа яриад ч барахгүй, найман тэг араас нь эгнэсэн бузгай их нэгжийг нэгмөсөн илгээсэн байлаа.
-Эргүү балай өвгөн чи иймхэн юм гуйгаа юу? Авсан утасны минь загвар хуучраад алсаас дуудлага ирэх бүрт ариун цэврийн өрөө рүү алцаганаж байгааг харахгүй байна уу? Амтай хэлтэй загас руугаа алгуурлаж мунгиналгүй залга! гэв.

Манай өвгөн мангуурав. Майжиг хөлөө солбиулж, матигар хавиргаа түнхэлзүүлэн махийтал зүтгэсээр гарав.

-Өнөөх шуналт эмгэн чинь өвгөн намайг зовоов. Саятан тэрбумтнууд барьдаг, санах ой нь агуу, алтан гадартай алмаз шигтгээтэй, “О-2” утсыг онцгойлж барьдаг болох гэнэ. Лайтай шуналтай яатуу биш ээ, эмгэн юм аа хэмээн амьсгаадав.

Таван цагийн дараа танхай эмгэн уурлав. Тогжгор өвгөнтэй утсаар толхилцох тоймгүй уйтгартай байна гэлээ. Топ модель Наомитай, толгой сайтай Билл Гейтстэй, том хөхтэй Самантатай, тоост хорвоогийн цуутан бүхэнтэй толгой өндийхгүй ярина яадгийм! гэж торчийсон өвгөнөө зандрав. Тогжигнох бүү хэл мөлхөх тэнхэлгүй, хөөрхий өвгөн арайхийн гарлаа.

-Буурай өвгөн ах минь будилалгүй хэл дээ гуйлтаа гэхэд нь хөөрхий мунхаг өвгөн хөлсөө шудран түгдэрлээ...

-Топ модель байтугай толгой улстөрч нэг бүртэй тохь таарсан цагтаа бүтэн өдрөөр биш бүр сараар ч ярьсан болно оо. Дугаарын жагсаалтыг явуулна. Дураараа залгаад чалчаарай хэмээгээд загас утсаа тасаллаа.
Таван өдрийн дараа танхай эмгэн уурлав.

-Бен Ладен дээрэмчинтэй би залгаж ярих уу? Билл Клинтон, Жорж Буш, Путин, Зя Минь бүгдээрээ цаг тутам над руу залгаж, мэнд ус мэдэх ёстой! Ёрын муу өвгөн чи ёолж дуулаад байлгүй ёдрын тэр загас руугаа яг одоо залга! хэмээн таахалзав.

Увайгүй эмгэн бас л уйдав. Ургах нарнаар чарлан сэрээв. Улаан сэлүүр нь сэрийсэн урагшгүй загасаа дууд. Манай гэрт ирээд маргад шилэн хоргонд маний дэргэд амьдраг. Магад их уурыг хүргэвэл Мадер дарсаар амтлаад шарж иднэ түүнийг чинь гэжээ. Мунхаг өвгөн мэлрэв. Мунгинаж чичирсээр гараад, алтан загас руу залгав.

-Энэ талаар чинь харин эгц шулуун хариулт алга аа. Эндэлгүй хэдхэн хормын дараа эргэж залгая даа, ах минь гээд мобитой алтан загас утсаа таслав гэнэ. Хэдэн хором бус бүтэн цаг өнгөрөхөд алтан хөөрхөн загас нь таг чиг. Мань өвгөн манарав, мойног салга хуруугаараа алтан загасны дугаар луу арай ядан залгав.

-Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна. Та дугаараа шалгаад дахин залгана уу? гэх ялдам хонгор бүсгүйн яруу дуу сонстлоо. Эвий өвгөн эргүүтээд, элийрч балайран салгалаад, эргээд гэртээ ортол эмгэн нь урвайн угтлаа. “О-2” утасны нь оронд оронцог болсон хуучин утас нь онгож гандан хэвтэж харагдлаа. 
 

Шинэ цагийн "Алтан загасны үлгэр"-2

http://taikhar.blog.banjig.net/post.php?post_id=16975



Жаргалын Барамсайн энэ өгүүллэг ёстой гоё өгүүллэг бас юм бодууштай ... Анх бараг 10 жилийн өмнө уншчаад дахиад унших гэж хайгаад олохгүй байсын ...

Миний шавь Болдоо уран зохиолын хичээл дээр алдарт Пушкины “Алтан загасны үлгэр”-ийг ийнхүү ярьсныг уншигч танаа толилуулъя.
Дээр үед байсан байхгүй юү тээ?
Нэг эмгэн өвгөн хоёр аягүй ходий байдаг байсан байхгүй юү? Тэдний амьдрал асар гуниг юм чинь загасаар хооллодог ухаантай байхгүй юү. Нэг өдөр хашир анжгай өвгөн далайн эрэгт очоод дэгээгээ “крийн” гээд л шидээд хаясан чинь аягүй заваан юм гарч хөөдөх дөхөхгүй юү тээ? Манай хүн дахин нэг үзэж тарсан чинь шал балиар амьтан гарч шараад хаяхгүй юү. Хөгшин настрийнаар унаж хог болохгүй юү тээ. Тэгтэл хамгийн сүүлд ёстой догь (тагнайгаа ташиж, эрхийгээ гозойлгов). Бузар жааны загас баригдахгүй юү?! Хөгшин аягүй хөөрч энэ тэр… Тэгсэн чинь аягүй догь, ёстой элэг авмаар, нөгөө загас нь их балай, хүний хэлээр ярьдаг шал гажиг амьтан байсан байхгүй юү тээ. Мань өвгөн гөл харайж миарахгүй юү! Алтан загас ёстой лаг, өвгөнд юу хүссэнийг чинь өгнө гэж үсэртэл панаалдаад сүүлд нь намайг тавьчихаач дээ гэж луу унжсаар байгаад манай хүнийг аргалчихгүй юү. Өвгөн ирваа амьтан болохоороо дүнхүүтэж байгаад загасыг тавиад хаясан. Дараа нь гэртээ ирээд эмгэндээ ярьсан чинь эмгэн нь гэж хөгийн амьтан бузар өмхий шуналын микроб болохоороо аягүй яндаганаж, өвгөнөө будаа болгох шахахгүй юү. Архаг эмгэн нь өвгөндөө хуга данайж, “Шинэ тэвш олж ирэхгүй бол дэмий сайхан” гэх ухааны юм ярьж, хэмх амбаардаад гаргасан чинь өвгөн гуниг зарласаар далайдаа очжээ. Далай аягүй сүр байхгүй юү. Мань эр загаснаас шинэ тэвш шоотогдоод эргэж харихгүй юү. Тэгтэл эмгэн нь бүр хаамалдаж, байшин аваад ир гэж хаадайгаад нам авахгүй юү. Өвгөн гялс манс далай руу годойжээ. Эмгэн лаг гоё, ёстой хужир байшинтай болоод подхийсэн байхгүй юү. Үүнээс хойш эмгэн алтан загаснаас тайжийн зэрэг шомбодож, дараа нь ноёны тушаал монжиж энэ тэр. Мань эмгэн ганжир юмнуудыг ёстой гаатай тоншихгүй юү тээ? Эцэст нь эмгэн даварсаар чухаа чухаа юмнуудтай болж, тэднийгээ жоорлоод бүр хаан болж монцойхгүй юү. Муу өвгөн загастай зуз болсон ч гэлээ хохирохгүй юү тээ! Эмгэн ёстой солиотой юм чинь бүр гаарч алтан загасыг зэс хатгаж олзлох ухааны юм ярьж өвгөндөө хаадайгаад, “Муу гуриа минь тэр алтан загасыг надад авчирч хаяхгүй бол навс тавьж яйлаад өгнө шүү” гэж атомдаж томрохгүй юү. Өвгөн эмгэнийхээ хэлснийг эсэргүүцнээ гэсэн теором байхгүй хойно доль хамаад далай руу гялалзахгүй юу... Загасанд очоод учрыг хэлээд хаясан чинь загас ямар мээ амьтан биш дээ, гавал юм чинь гэнэт сэтгээд, “Яамайш дээ яамай” гээд ус руугаа пүлхийдэг байна ш дээ. Загас өвгөнийг гол гаргахгүй юү тээ! Өвгөн хэрэв загасыг аваачихгүй гүрийх юм бол эмгэн гэдэг зэвүүн гахай нь азгүй арзайж, мань хүнийг бут авах болохоор чичрэхгүй юү тээ! Өвгөн хоосон очвол пээдгэр эмгэн нь мань хүнийг хуниад, загасыг гониод сүүлдээ сожиж ч магад байхгүй юү. Өвгөн бултвал эмгэндээ алуулахгүй юү, ёстой няад болно биз дээ. Гэтэл гэртээ харихгүй гэх тооцоогүй юм чинь өвгөн гүрийсэн мөртөө бяцхан гөл наасаар эргэж иржээ. Тэгсэн чинь нөгөө атмаан эмгэн нь жинхэнэ миарчихсан урьдынхаа адил хуучин тэвштэйгээ хог дээр үсэрч, шараа болсон байсан байхгүй юү. Ойсон уу, багш аа?” гээд тэр над руу байн байн харан толгойгоо илэн зогсож байлаа.
Хүндэт эцэг эхчүүд, хайрт багш нар минь ээ! Та нар эндээс юу ойлгов оо? Би энэ шавьдаа ямар дүн тавих билээ? Надад туслаач! Бичээч, зөвлөөч! !!!!

Мань эр хичээлээ бол уншчихсан мэдээд байгаа байхгүй юу ...

Нийтэлсэн: Нисдэг Чэстмир,

Ц.Дамдинсүрэнгийн орчуулга: Алтан загасны үлгэр (О-М)

ашигласан сайт, блог: 1. Публичная электронная библиотека

Александр Сергеевич Пушкин
     Сказка о рыбаке и рыбке

Жил старик со своею старухой
У самого синего моря;
Они жили в ветхой землянке
Ровно тридцать лет и три года.
Старик ловил неводом рыбу,
Старуха пряла свою пряжу.
Раз он в море закинул невод, -
Пришёл невод с одною тиной.
Он в другой раз закинул невод, -
Пришёл невод с травой морскою.
В третий раз закинул он невод, -
Пришёл невод с одною рыбкой.
С непростою рыбкой, - золотою.
Как взмолится золотая рыбка!
Голосом молвит человечьим:

"Отпусти ты, старче, меня в море,
Дорогой за себя дам откуп:
Откуплюсь чем только пожелаешь".
Удивился старик, испугался:
Он рыбачил тридцать лет и три года
И не слыхивал, чтоб рыба говорила.
Отпустил он рыбку золотую
И сказал ей ласковое слово:
"Бог с тобою, золотая рыбка!
Твоего мне откупа не надо;
Ступай себе в синее море,
Гуляй там себе на просторе".

  Воротился старик ко старухе,
Рассказал ей великое чудо.
"Я сегодня поймал было рыбку,
Золотую рыбку, не простую;
По-нашему говорила рыбка
Домой в море синее просилась,
Дорогою ценою откупалась:
Откупалась чем только пожелаю.
Не посмел взять с нее выкуп;
Так пустил ее в синее море".
Старика старуха забранила:
"Дурачина ты, простофиля!
Не умел ты взять выкупа с рыбки!
Хоть бы взял ты с неё корыто,
Наше-то совсем раскололось".

Вот пошел он к синему морю;
Видит - море слегка разыгралось.
Стал он кликать золотую рыбку,
Приплыла к нему рыбка и спросила:
"Чего тебе надобно, старче?"
Ей с поклоном старик отвечает:
"Смилуйся, государыня рыбка,
Разбранила меня моя старуха.
Не даёт старику мне покою:
Надобно ей новое корыто;
Наше-то совсем раскололось".
Отвечает золотая рыбка:
"Не печалься, ступай себе с богом,
Будет вам новое корыто".
Воротился старик ко старухе,
У старухи новое корыто.
Еще пуще старуха бранится:
"Дурачина ты, простофиля!
Выпросил, дурачина, корыто!
В корыте много ли корысти?
Воротись, дурачина, ты к рыбке;
Поклонись ей, выпроси уж избу".

  Вот пошел он к синему морю,
(Помутилося синее море.)
Стал он кликать золотую рыбку,
Приплыла к нему рыбка, спросила:
"Чего тебе надобно, старче?"
Ей старик с поклоном отвечает:
"Смилуйся, государыня рыбка!
Еще пуще старуха бранится,
Не даёт старику мне покою:
Избу просит сварливая баба".
Отвечает золотая рыбка:
"Не печалься, ступай себе с богом,
Так и быть: изба вам уж будет".
Пошёл он ко своей землянке,
А землянки нет уж и следа;
Перед ним изба со светёлкой,
С кирпичною, белёною трубою,
С дубовыми, тесовыми вороты.
Старуха сидит под окошком,
На чём свет стоит мужа ругает:
"Дурачина ты, прямой простофиля!
Выпросил, простофиля, избу!
Воротись, поклонися рыбке:
Не хочу быть чёрной крестьянкой,
Хочу быть столбовою дворянкой".

  Пошёл старик к синему морю;
(Не спокойно синее море.)
Стал он кликать золотую рыбку.
Приплыла к нему рыбка, спросила:
"Чего тебе надобно, старче?"
Ей старик с поклоном отвечает:
"Смилуйся; государыня рыбка!
Пуще прежнего старуха вздурилась;
Не даёт старику мне покою:
Уж не хочет быть она крестьянкой,
Хочет быть столбовою дворянкой".
Отвечает золотая рыбка:
"Не печалься, ступай себе с богом".

  Воротился старик ко старухе.
Что ж он видит? Высокий терем.
На крыльце стоит его старуха
В дорогой собольей душегрейке,
Парчовая на маковке кичка,
Жемчуги огрузили шею,
На руках золотые перстни,
На ногах красные сапожки.
Перед нею усердные слуги;
Она бьёт их, за чупрун таскает.
Говорит старик свой старухе:
"Здравствуй, барыня-сударыня дворянка.
Чай; теперь твоя душенька довольна".
На него прикрикнула старуха,
На конюшне служить его послала.

  Вот неделя, другая проходит,
Ещё пуще старуха вздурилась:
Опять к рыбке старика посылает.
"Воротись, поклонися рыбке:
Не хочу быть столбовою дворянкой,
А хочу быть вольною царицей".
Испугался старик, взмолился:
"Что ты, баба, белены объелась?
Ни ступить, ни молвить не умеешь,
Насмешишь ты целое царство".
Осердилась пуще старуха,
По щеке ударила мужа.
"Как ты смеешь, мужик, спорить со мною,
Со мною, дворянкой столбовою? -
Ступай к морю, говорят тебе честью,
Не пойдёшь, поведут поневоле".

  Старичок отправился к морю,
(Почернело синее море.)
Стал он кликать золотую рыбку.
Приплыла к нему рыбка, спросила:
"Чего тебе надобно; старче?"
Ей с поклоном старик отвечает:
"Смилуйся, государыня рыбка!
Опять моя старуха бунтует:
Уж не хочет быть она дворянкой,
Хочет быть вольною царицей".
Отвечает золотая рыбка:
"Не печалься, ступай себе с богом!
Добро! будет старуха царицей!"

  Старичок к старухе воротился.
Что ж! пред ним царские палаты,
В палатах видит свою старуху,
За столом сидит она царицей,
Служат ей бояре да дворяне,
Наливают ей заморские вины;
Заедает она пряником печатным;
Вкруг ее стоит грозная стража,
На плечах топорики держат.
Как увидел старик, - испугался!
В ноги он старухе поклонился,
Молвил: "Здравствуй, грозная царица
Ну, теперь твоя душенька довольна".
На него старуха не взглянула,
Лишь с очей прогнать его велела.
Подбежали бояре и дворяне,
Старика взашеи затолкали.
А в дверях-то стража подбежала,
Топорами чуть не изрубила.
А народ-то над ним насмеялся:
"Поделом тебе, старый невежа!
Впредь тебе невежа, наука:
Не садись не в свои сани!"

  Вот неделя, другая проходит,
Ещё пуще старуха вздурилась:
Царедворцев за мужем посылает,
Отыскали старика, привели к ней.
Говорит старику старуха:
"Воротись, поклонися рыбке.
Не хочу быть вольною царицей,
Хочу быть владычицей морскою,
Чтобы жить мне в Окияне-море,
Чтов служила мне рыбка золотая
И была б у меня на посылках".

  Старик не осмелился перечить,
Не дерзнул поперёк слова молвить.
Вот идет он к синему морю,
Видит, на море чёрная буря:
Так и вздулись сердитые волны,
Так и ходят, так воем и воют.
Стал он кликать золотую рыбку.
Приплыла к нему рыбка, спросила:
"Чего тебе надобно, старче?"
Ей старик с поклоном отвечает:
"Смилуйся, государыня рыбка!
Что мне делать с проклятою бабой?
Уж не хочет быть она царицей,
Хочет быть владычицей морскою;
Чтобы жить ей в Окияне-море,
Чтобы ты сама ей служила
И была бы у ней на посылках".
Ничего не сказала рыбка,
Лишь хвостом по воде плеснула
И ушла в глубокое море.
Долго у моря ждал он ответа
Не дождался, к старухе воротился -
Глядь: опять перед ним землянка;
На пороге сидит его старуха;
А пред нею разбитое корыто.

1833

  Алтан загасны үлгэр

“Би энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж авахуйцаар орчуулахыг зорьсон... Хэдийгээр би Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж боддог. Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн монгол хөрвүүлэг нь яг үгчилсэн орчуулга биш, харин ямар нэг хэмжээгээр дууриалган зохиосон бүтээл болсон юм. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн муу аль аль нь буй байх.

Ц.Дамдинсүрэн



Хөрст алтан дэлхийн
Х
өвөө хязгаар нутаг
Х
өх цэнхэр далайн
Эрэг ирмэг газар
Эрт урьд цагт
Эмгэн
өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж т
өрөн суудаг байжээ.
Хар усан ундтай
Хад чулуун н
өмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд ш
үтэж
Гучин жил тэнэж
Д
өчин жил суув гэнэ.
Өвгөн загас барьж
Далайн х
өвөө сахина.
Эмгэн утас ээрч
Гэрийн мухар сахина.
Өвгөн нэг өдөр
Далайн хөвөөнд очоод
Тороо усанд тавьж
Загас ш
үүрдэж эхлэв.
Анхан нэг ш
үүсэнд
Ногоон замаг гарав.
Ахиад нэг ш
үүсэнд
Нойтон
өвс гарав.
Адаг с
үүлд нь шүүсэнд
Алтан загас баригдав гэнэ.



.....

1938

Орчуулгыг бүрэн эхээр нь Мэдээлэл комын 
http://www.medeelel.com/ хаягаар орж сонсоорой.
Орос хэл мэддэг хүмүүс орос эхтэй нь тулгаж 
эх хэл, орчуулгын талаар тунгааж бодоорой.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...