2013-01-05
Бямбын
ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг
энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад,
утга зохиолд шим тэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан
орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг
хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, ор чуулга хийдэг бүрэг нэгэн,
өөрийнхөө бүхий л хашгирааныг ор чуулгадаа шингээдэг гэмээр са нагд даг.
Цаанаа л нэг амьтай бич лэ гүүдийг нь унших тоолондоо түү нийг нэг ч
сул үг унагадагүй чанга эмэг тэй гэж төсөөлдөг байлаа. Ха рин уулзмагцаа
түүнийг өөрийгөө авч үл дэх л гэж нийгмийн амьд ра лыг сөрж зогсоо
энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өнд гөн дөө өтөлс өн
ангаахай гэж тодорхойл сон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж
байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямар тай ч би
түүнийг уншиг чийн ху виар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын
өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж болом гүй тийм л гүн өнгөтэй
орчуулга нь намайг хөглөдөг.
-Таны орчуулгыг би шим тэн
уншдаг. Бүр, С.Есениний нэгэн шүл гийг таны орчуулгаар цээжилсэн. “Цасан
шуурга яг л цыган хийл шиг уйлна Царайлаг тэр охин инээж байхдаа ч
хорсолтой Цэнхэр нь дэндүү түүний нүд Гуниг харамсал өгөөгүй гэж үү”
гээд л... Та яагаад орчуулга руу ингэтлээ тэм үүлсэн юм бэ?
-Их сургуулиа төгсчихөөд Үндэсний радиод
нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа өөрийнхөө дуртай зүйлээс холдож
байгаа мэт санагдсан. Ялангуяа утга зохиолоос хөндийрөх юм шиг байна
лээ. Тэгээд л өөртөө утга зохиолын хөдөлмөрөөр амьдрах үүрэг өгсөн дөө.
-Хэдэн хэл мэдэх вэ?
-Би тийм хэлтэй гэж хэлэх хэцүү. Монгол
хэлээ ч төгс эзэмшсэн гэж хэлж чадахгүй болохоор тэр. Гэхдээ англи хэл
мэднэ. Одоо герман хэл сурч байгаа. Төвд хэл үзсэн мөртлөө ярианд
хэрэглэдэгг үй болохоор хэнтэй ярихаа мэддэггүй. -Орос хэлтэй? -Үгүй.
-Тэгээд С.Есенинийг хаанаас орчуулсан юм бэ?
-Орос, англи бичвэрийг нь тулгаж байгаад
орчуулсан. Орос хэл дээрх кино үзээд 70 хувийг нь ойлгочихно. Бас
франц, нидерланд хэлээр ойлгоно. Харин текст бариад суухаар түвэгтэй
байдаг юм.
-Эхний ажил тань юу байв?
-Мэдээж залуу хүн бо лохоор шууд л роман
нухаад сууна гэж юу байх вэ. Орчуулга гэдэг миний хувьд утга зохиолын
салбарт хөлөө лавхан шиг зоох боломж байлаа. Бас энэ л талбараас хоолоо
олж идэж, уран зохиолын хөдөлмөрөөр амьдрах, үргэлжид уран бүтээлч байх
хүсэлд маань маш бат бөх, зөв үндэс суурь болж өгсөн шүү.
-Зарим хүмүүс бичлэгийн хэлбэрт орчуулгын хэлбэр нөлөөлдөг гэдэг юм билээ.
-Зөв эхлэл гэдгийг би уран бүтээлчийн
замналд гэдэг утгаар хэлсэн юм аа. Түүнээс бичлэгийн хувьд зөв эхлэлийг
орчуулгаас хайсан юм биш. Хүмүүс тэгж ярьдаг л юм. Миний хувьд нөлөөлж
мэдэгдсэн юм одоогоор алга.
-Та ямар ажил хийдэг юм бэ. Дандаа л юм бичээд байдаг хэрэг үү?
-Би гэртээ суугаад, дан орчуулга хийдэг ш дээ. Хажуугаар нь өөрийнхөө уран бүтээлийг анхаараад л...
-Тэгээд зөвхөн орчуулгаараа мөнгө олж, амьдралаа залгуулдаг гэсэн үг үү?
-Тийм л болж таарч байна.
-Амьдралд чинь хүрэлцэх үү. Жилдээ хэчнээн ном орчуулдаг вэ?
-Гурав, дөрвөн ном орчуулна. Гэхдээ яг
тогтсон орлого, тогтсон ажлын төлөвл өгөө гэж хаанаас байх вэ дээ. Аав,
ээжийнхээ элгэнд амьдарч байгаа залуу хүн тулдаа л болж байна. Байр,
хоолны мөнгө гэж санаа зовох зүйлгүй тулдаа олсон хэдэн төгрөгөөрөө
өөрийгөө бөөцийлөөд яваад байгаа юм. Тусдаа амьдрал зохиогоод эхэлбэл
асуудал өөр болох байх. Ер нь өөрийнхөө хүсч дурласан зүйлсээ л орчуулах
юмсан гэж боддог. Хажуугаар нь амьдрах хэрэгтэй, боло хоор ганц нэг
компанитай гэрээ хийж ном орчуулах юм даа. Нэг номноос нөгөө номын
хооронд өөрийнхөө “жинхэнэ” уран бүтээлийг хийнэ. Гэвч тэднийгээ
хэвлүүлж байгаа юмгүй хураагаад дараад байна шүү.
-Үнэ хөлс нь хэр байх вэ?
-Бичлэгийн төрөл, текстийн хэмжээ, хүнд
хөнгөн аль нь вэ гэдгээс хамаараад янз бүр. Нэг ном орчуулахад дунджаар
нэг сая хоёр зуун мянган төгрөг юм уу даа.
-Бага байна шүү дээ. Орчуулгын номыг ахин дахин хэвлэдэг биз дээ?
-Орчуулагчид бид чинь ингэж л амьдардаг
шүү дээ. Миний орчуулсан ном хэдэн хувь хэвлэгдэж, хэчнээн нь борлогдох
нь хэвлэлийн газрын мэдлийнх. Угаасаа гаднын зохиолчид хувь хүнтэй
хамтарч ажилдаггүй. Ялангуяа одоо амьд сэрүүн байгаа, бичгийн ажлаа
идэвхтэй үргэлжл үүлж байгаа зохиолчийн номын эрхийг заавал хэвлэлийн
газартай гэрээ байгуулж өгдөг юм. Манайд бол “Непко”, “Адмон” гэдэг хоёр
хэвлэлийн газар л ном хэвлэх эрхтэй.
-Тэгэхээр та хувиараа ном орчуулбал зохиогчийн эрх олдохгүй нь ээ?
-Хамгийн сүүлд би Туркийн Орхан Памук
гэдэг зохиолчийн “Цас” хэмээх анхны бөгөөд сүүлчийнх нь улс төрийн
сэдэвт романыг орчуулсан. Энэ зохиолч 2006 онд Нобелийн шагнал хүртсэн
юм. Хэвлэх эрх нь байхгүй болохоор хав дарчихаад л сууж байна. Мэдээж
энэ номоо хэвлүүлэхийн тулд том хон хэвлэлийн компанийг түшиглэж байж,
зохиогчийн эрх авна. Энэ жилдээ багтаан хэвлүүлэх санаатай.
-Яагаад энэ романыг сонгосон юм бэ?
-Туркийн нийгмийн байдал манайхтай
төстэй. Шашин болон Европын соёлын нөлөөгөөр ард иргэдийн сэтгэл зүй нь
хоёр хуваагдчихаад байгаа юм. Нэг хэсэг нь эх орондоо гаднын соёл
нэвтрүүлэхийг хүсэж байхад өөр хэсэг нь түүх, соёлоо хамгаалан үлдэхийн
тулд уламжлалаа хадгалах хүсэлтэй. Үүнийг зохиолч Орхан Памук тун гярхай
харж, бичсэн байна лээ. Мэдээж Орхан Памукд өөрийн гэсэн үзэл
баримтлал, хүсэл байгаа. Гэсэн ч улс орныхоо ирээдүйн төлөө энэ байдлыг
өөр хүний нүдээр, эгц дээрээс нь харж байж гаргалгаа хийжээ. Тэгээд л би
улс төрийн сэдэвтэй энэ романыг сонгож орчуулсан юм. Хэдийгээр Турк,
Монгол хоёр өөр өөр нөхцөл байдалтай, биеэ даасан тусдаа үндэстэн хэдий ч
тулгарч бай гаа асуудал нь ижилхэн. Манайхан үүнийг уншаасай гэж хүсье.
-Янз бүрийн цаг үед олон янзын хэлээр туурвисан зохиолуудыг барьж авахдаа үг сонголтуудыг зохиол бүр дээр өөрөөр хэрэглэх үү?
-Яг тэгнэ. Саяхан би Японы эртний
харваачийн тухай ном орчуулсан. Энэ бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж
суухдаа дорно дахины өнгө аяс оруулахын тулд эртний Хятадын зохио лоос
эхлээд харваачдын ту хай судалж байгаа юм. Тэгж байж уугуул үг хэллэгийг
сонгож, бичлэгийн хэвээ Дор нын өнгөтэй болгоно. Харин барууны орчин
үеийн өгүүлэмжтэй зохиол орчуу лахдаа уур амьсгалыг орчин үеийн, хөнгөн
болгоно.
-Толь хэрэглэдэг үү?
-Хэрэглэлгүй яах вэ. Толь барьж
суудаггүй орчуулагч нэгийг л мэдэх юм байна. Испанийн нэг орчуулагч
байдаг юм. Мэдэхгүй үг гарч ирвэл тэндээ гацчихдаг гэсэн. Олон хоног тэр
үгээ бодож яваад, бүр эрж хайж олдог юм гэсэн. Харин миний хувьд толь
харалгүйгээр орчуулга хийх хэцүү. Ялангуяа мэргэжлийн нэр томъёо.
-Хамгийн сүүлд ямар ном орчуулав?
-Өөрийн сонголтоор дэлхийн шилдэг
зохиолчдын өгүүл лэгээс орчуулж, “Аз жаргалтай төгсгөл” түүвэр
бэлтгэсэн. Нэрнээс нь харвал дандаа аз жаргалтай төгсдөг өгүүллэгүүд
байна гэж бодох байх. Удахгүй хэвлэгднэ.
-Та шүлэг, өгүүллэг бичдэг. Яруу найргийн номоо гаргасан уу?
-Би яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмд
харьяалагддаг. Манай бүлгэмийнхэн бүгд тус тусын номтой. Бас бүлгэмийн
антологитой. Хамгийн сүүлд би “13 дугаар сарын бороо” номоо хэвлүүлсэн.
Одоо ойрын хэдэн жилдээ ном бичихгүй гэж бодож байгаа.
-Яагаад?
-Хүн өөрчлөгдөж, өмнө- хөө сөө ялгарч
байх хэрэгтэй. Одоо ном гаргана гэвэл өмнөх тэй гээ ижилхэн сэтгэл санаа
гаар туурвисан бүтээл болчих гээд байна. Бид амьд байгаагийнх нэг
цэгээс нөгөө цэгт шилжсэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй шүү дээ. Амьдралын
нэг мөчлөгөөс нөгөө мөчлөгт шилжихгүй бол заавал ном гаргах хэрэггүй мэт
санагддаг.
-Та тэгээд одоо амьд ралаа өөрчлөгдөхийг хүлээж байгаа юм уу?
-Тийм, тийм.
-Таны амьдрал өөрчлөгд өхөд хэчнээн хүчин зүйлс нөлөөлөх бол?
-Гадаад ертөнцөд өрнөж байгаа амьдрал
нэгэн хэвийн санагддаг. Харин жинхэнэ өөрч лөлт дотроо л байдаг юм шиг
ээ. Дотоод ертөнцийг хөдөлгөөнд оруулна гэвэл маш олон хүчин зүйлс
багтах биз дээ.
-Дотоод ертөнц тань хэдэн удаа хөдөлгөөнд орж байсан юм бэ?
-Цөөхөн байх аа. Амьдралын хүчтэй
донсолгоонууд л на майг их өөрчилдөг. Жишээ нь би гуравдугаар ангид
байхдаа эмээгээ алдчихаад нэг их өөр болсон. Түүнээс хойш шүлэг бичиж
эхэлсэн. Есдүгээр ангид байхдаа Б.Одгэрэл ахын номыг уншчихаад яруу
найргийн талаарх бодол маань өөрчлөгдсөн. Яг л дотор минь огт өөр зүйл
ороод ирчихсэн юм шиг болно. Эцэстээ хүмүүс бүхнийг мэдэж гүйцэхгүй боло
хоор нэг сэдвийг барьж аваад, түүгээрээ гүнзгийрэхийг хүссэн дээ.Тэр нь
утга зохиол байж таарсан.
-Гэхдээ эсрэгээрээ утга зохиолыг туурвихын тулд бүх талын мэдлэгтэй байх хэрэгтэй биш үү?
-Утга зохиол хүний бүхий л амьдралыг
хамардаг учраас өргөн мэдлэг шаардана л даа. Гэхдээ би уран зохиолд
гүнзгийрэх гэж байна гээд мал аж ахуй судлаад байх шаардлагагүй шүү дээ.
Л.Борхесийг орчуулах юмсан гэж олон жил бодлоо. Гэхдээ Л.Бор хесийг
орчуулахын тулд эрт ний Грекийн уран зохиолыг нэвт шувт уншихаас өөр
аргагүй болж байна. Барууны уран зохиолыг уншихын тулд Библийг судлах
хэрэгтэй болсон. Ингээд зарим салбарт нэвтрэхээс аргагүй л болж байна.
Ялангуяа байгалийн шинжлэх ухааныг мэддэг байвал уран зохиолын бус
орчуулгад хэрэгтэй гээд л... Бас хошин шог орчуулах хэцүү. Үндэстэн
бүрийн уур амьсгалаар хөгждөг болохоор тэр байх. Үг, хэлийг орчуулаад
байж болохгүй.
-Тэгэхээр зохиолын амин сүнсийг нь барьж орчуулах хэрэгтэй болох нь ээ?
-Зохиолын уур амьсгал, сэтгэлийг буулгах
хэрэгтэй. “Шинэ хэл сурч шинэ сүнстэй болохтун” гэж үг бий. Яг түүн шиг
амин сүнсийг нь мэдрэх хэрэгтэй юм болов уу.
-Таны бичиж байгаа зүйлс сүнстэй юу?
-Сүнстэй л гэж боддог ш дээ. Бусдын бичсэнийг хөрвүүлж байгаа хүн заавал сүнстэй байдаг.
-Таны сүнс эрэгтэй, эмэгтэй зохиолчийн алийг нь гаргууд “таньдаг” бол?
-Эмэгтэй яруу найрагчдад дуртай. Бас
эрэгтэйчүүдийн үр гэлжилсэн үгийг барьж авах гээд байдаг талтай. Гэхдээ
миний шүлгийг эрэгтэйлэг гэдэг ш дээ. Эрэгтэй сүнсээр бичиж чадах байх
аа.
-Таныг шинэ үеийн яруу найрагч гэдэг. Ер нь ингэж үе болгон хуваагаад байдгийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Оросын утга зохиолынхныг алтан үе,
мөнгөн үе гээд л 100, 100 жилийн зайтай хуваадаг. Харин бид 100 жилийн
дотор гурав, дөрөв хуваачихаж байна. Бидний дараа үеийнхэн 100 жилд
багтаагаад нэг үе болгочихож мэдэхээр юм. Тиймээс яруу найргийг үечлэх
юм бол түвэгтэй болоод явчихдаг. Би өөрийгөө нэн шинэ үеийн яруу найрагч
гэж хэлүүлэх дургүй.
-Таны хэтийн зорилго юу вэ?
-50, 60 жилийн дараа ч гэсэн одоо байгаа амьдралынхаа хэв маягийг алдахгүй байх.
-Хүүхэдтэй болохоор амьд ралын хэмнэл чинь өөрч лөгдөнө дөө.
-Тэр л хамгийн том асуудал болчихоод байна. Гэхдээ эргээд энэ хэв маягтаа орж болох байх шүү.
-Тэгвэл ойрын төлөвлөгөө?
-Хүмүүс жил болгон сайн ном гаргаад байх
нь бий. Харин би өөр хүн юм шиг байна лээ. Уран бүтээлч эрэл хайгуул
хийдэг хүн биш. Хэзээ хаанаас ямар санаа орж ирэх юм бол гээд хүлээгээд
байдаг. Тэр санаа нь орж ирэх нь ч ховор юм. Тэгэхээр ном гаргах зай
маань таван жил л байх болов уу.
-Үнэхээр юу ч бичиж чадахгүй болдог үе байдаг шүү. Бүр хоосон цаас ширтээд л суугаад байдаг...
-Надад бас тийм үе зөндөө бий. Гэхдээ би
үүнийгээ орчуул гаараа нөхдөг юм. Орчуулга их зүтгэл шаарддаг.
Тухайлбал, Ми шимагийн зохиолыг ор чуул на гэвэл түүний туурвил зүйтэй
бичлэгийн хэлбэрээрээ тэнцэж байж л орчуулна. Тийм болохоор орчуулга өнд
өр стандартаар бичих дасгал болдог. Тэнгэрийн эрхшээлийг хүлээж суух
зуураа орчуулга хийгээд байх нь чухал юм уу даа. Уншаад л, уншаад л,
гайхан бишрээд суумаар зүйл сийг тэр үл таних уншигч нар тайгаа
хуваалцдаг. Нэг танил маань түүнийг бичдэг шигээ намуухан ярьдаг болов
уу, гэж асууж байсан юм. Миний анзаарснаар Б.Баясгалан шүлэг шигээ яруу,
үргэлжилсэн үг шигээ тод ярьдаггүй юм билээ. Харин өөрийнхөө толгойд
эргэлдэх үй түмэн хүсэл зорилго, бодол эргэцүүлэл шигээ эмх цэгцгүй
ярьдаг юм шиг ээ. Бид ний уулзалтын дараа Хүүхдийн шилмэл 108 зохиолын
Эрд нэ сийн сан цувралын “Махаб харата” номыг надад бэлэг лэсэн юм. Энэ
цувралын най ман ботийг орчуулсан тэр бээр хэзээ ч орчуулгаараа он гирч
байгаагүй. Хэчнэээн ша лаад ч орчуулсан номныхоо тоог хэлээгүй. Ямартай ч
түүний орчуулсан “Яруу найрагч” хэмээх Солонгос киног үзэж суухдаа
уншаад л, уншаад л баймаар хүсэл минь улам ундарсан юм шүү.