Jul 5, 2010

Төрийнхөө далбааг дээдэлье гэвэл

Эх орноо хайрлаж харамладаг нь үнэн бол
төрийнхөө далбааг хүндэлж зөв харьцаатай
далбааг хэрэглэх нь зүйтэй болов уу.
Энд тэнд буруу зөв янз бүрийн харьцаатай,
таван хошуутай таван хошуугүй, бүдүүн нарийн,
хааяа бүр дэндүү гэмээр харьцаа нь алдагдсан
далбаа ч харж явсан тул эмзэглэж
өөрт олдсон гайгүй сайн хэмжээ харьцаатай
далбааг танд хүргэж байна.

Нэтэд тавигдсан буруу далбааны жишээ












Төрийн ордоны оройд намирах төрийн далбаа ба
ерөнхий хэмжээ харьцаа зөв далбаа



2 comments:

  1. Anonymous6/7/10 13:02

    Монгол Улсын төрийн далбаанд орсон хууль бус өөрчлөлтүүд нь Монголчуудыг гутаахад хүргэж байна. Төрийн далбааныхаа бэлгэ тэмдэг, утга учрыг их багагүй мэддэггүй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нарын хамт авахуулсан нэгэн зураг ч өгүүлдэг.
    Өмнөд хөрш болон бусад улсад үйлдвэрлэсэн төрийн далбаа нь Монгол Улсын хуульд зааснаас өөр жишээлбэл, дөлийн оронд хонхон цэцэг, хос загасны эргэлтийг нар буруу, бас дөлийн дээр таван хошуу зэргийг байрлуулсан байдаг.

    Мөн далбааны хэмжээ, улаан, хөх өнгийн харьцаа ч алдагдсан байна. Бид өөрсдөө төрийн далбааныхаа утга учрыг төдийлөн мэдэхгүй, хүндлэхгүй байгаа нь бусад улс орныхныг ч тийм байдлаар хандахад хүргэдэг аж. Жишээлбэл, хоёр улсын төлөөлөл хөрөнгө оруулалтын ч юмуу ямар нэгэн гэрээ хэлцэл хийхэд төрийн далбааг байрлуулсан байдаг. Гэхэд гадны улсын далбааг зөв талд байрлуулсан байх нь монголчууд гадаадад байгаа , харин нөгөө улс нь эзэн мэт гэсэн өнгө аясыг илэрхийлдэг байна. Монгол Улсын төрийн далбааны тухай хамгийн сүүлд буюу 1992 оны үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.
    *Төрийн сулд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
    *Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна.
    Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заасан байдаг. Бидний төрийн далбаагаа эрхэмлэхгүй байгаа нь бусдад доромжлогдоход хүрдэг гэхэд нэг их ташаарч хадуурсан болохгүй биз. Учир нь Монгол Улсын олон улс, тив дэлхийд танигддаг нэр нь MGL Дэлхийд данстай тамирчид маань MGL нэр шошго бүхий өмсгөл өмсдөг. Гэтэл эх орны минь өргөн уудам нутгаар МNG гэсэн үсэг давхилдах болсоор бараг 10 жилийг үджээ. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд ч үүнд нэг их цочирдоогүй.
    Цочирдоогүй гэсний учир нь MNG гэдэг нь хятадаар “монгу” гэсэн үг аж. Харин тэр үг нь “Балар эртний” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Ингээд бодохор бид, бидний унасан машин ч балар эртнийх болж таарах нь ээ дээ. Их Монгол Улсын минь төрийн далбаа эхлээд цэнхэр дэвсгэртэй, гал, нар, сарыг бэлгэдэж байсан ч он цагийн уртад хувирч, хувьсч өөрчлөгдсөн шиг бид ч балар эртний гэсэн нэр хаягаа гээх цаг нь болсон бус уу .

    ReplyDelete
  2. tun saihan delgerengui tailbar bichsend ih bayarlalaa. yun turuund mongolchuud bid uursduu medej zasaj zalruuldag baih n chuhal bolov uu

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...