Jan 9, 2011

Энэ тохиолдолд та яах вэ?

Та одоо нэг орчуулга хийж байгаа. Гэтэл танд тэрнээс чинь хэд дахин илүү хөлс өгье, яаралтай орчуулж өгөөч гээд өөр орчуулга авахыг санал болголоо. Энэ тохиолдолд та яах вэ? Мэдээж олон янзаар хариулах байх. Зүгээр л ийм тохиолдолд ямар сонголтууд байж болохыг ярилцъя гэж бодлоо.

Завгүй хүмүүст зориулаад хэдэн сонголт үлдээе. Гэхдээ санаа бодлоо энэ хариултуудаар хязгаарлалгүй чөлөөтэй илэрхийлээрэй.Яагаад гэдгийг нь товчхон ч болов тайлбарлахаа мартав аа. ^^

1. Гайгүй үнэтэйг нь хийгээд хуучнаа буцааж өгнө. Үнэ хөлс чухал шүү дээ.

2. Түрүүлж авснаа дуусгана. Нэгэнт авчихсан болохоор дуусгах ёстой.

3. Түрүүлж авснаа аль болох хурдан дуусгаад үнэтэй орчуулгыг бас амжуулахыг бодно.

4. Үнэтэйг нь юу ч болсон чадах эсэхээ мэдэж байж аль нэгээр нь шийднэ.

5. Хамгийн гол нь амжих уу гэдэг чухал. Хийхээ хүрвэл дөхүүлээд ч болсон хийнэ.

6 comments:

  1. Anonymous10/1/11 23:47

    Хэй сайн уу, Амараа? Шинэ оны мэнд хүргэе. Хичээл сургууль, орчуулгын ажил сайн биз дээ? Миний хувьд 4-ийг л сонгох юм байна. Ийм тохиолдол миний хувьд маш их гардаг. Ер нь бол ихэнх тохиолдолд 4-р хувилбар буюу чадах эсэхээ шийдчихээд чадахаар бол 3-р хувилбараар шийднэ. Энд бас нэг хувилбар дутаж байна. Одоо хийж байгаа орчуулганы хугацаа нь гайгүй бол үнэтэйг нь гялс хийчихээд дараа нь одоо хийж байгаагаа үргэлжлүүлж хийдэг. Ингэснээр аль алиныг нь амжуулаад л байдаг юм. Хоёуланг нь цагт нь хийгээд өгчихөөр хүмүүс гомдоллодоггүй юм оо. Жавхаа

    ReplyDelete
  2. Anonymous11/1/11 00:08

    Шинэ оны мэнд. Нээрээ тийм хувилбар байж болох юм байна. Санасангүй. Хэ хэ. Амжуулахын тулд их зүтгэх хэрэгтэй дээ. Уйгагүй байна шүү. Хугацаа нь эхний авсан ажил түрүүлж дуусахаар байвал бас л өөрийнхөөрөө шийдэх үү? Эсвэл арай өөр арга олох уу?

    mongolia

    ReplyDelete
  3. Anonymous11/1/11 01:49

    Хэхэ. Энэ тохиолдолд бүр л амаршдээ. Одоо хийж байгаагаа дуусгачихаад л тэгээд үнэтэйгээ хийгээд дуусгачихна шүү дээ. Жавхаа

    ReplyDelete
  4. Anonymous11/1/11 01:51

    Ер нь орчуулга хийж байхад удаад назгайраад байвал улам л муу хийгээд байгаа юм шиг санагддаг. Эрчтэй хурдан хийгээд байвал онгод ороод улам л сайхан болоод байх шиг санагддаг. Жавхаа

    ReplyDelete
  5. Anonymous11/1/11 12:09

    Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа. Ер нь бол зэрэг хийхгүй гэдэгтэй санал нэг байгаа юм байна. Нэгийг нь дуусгаад, амжвал нөгөөг нь хийнэ гэж ойлголоо.

    mongolia

    ReplyDelete
  6. Anonymous11/1/11 14:51

    Яг тийм. Зэрэг хийнэ гэдэг ч утгагүй л дээ. Гоц авьяастай нөхдүүд л тэгж хийх байх.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...