Jan 11, 2011

Үйлчлүүлэгчийн дуртай, бас дургүй орчуулагч

Үйлчлүүлэгчийн хамгийн дуртай орчуулагч

- Амласан хугацаанаасаа эрт сайн орчуулж өгдөг орчуулагч

- Он жил улиран одовч үргэлж чанартай орчуулдаг орчуулагч

- Орчуулгын чанарт нөлөөлөх асуулт асуухаа мэддэг орчуулагч

- Заавар даалгаврыг ямар ч нөхцөлд дагаж баримталдаг орчуулагч

- Орчуулгыг бүхнээс тэргүүнд тавьдаг орчуулагч

Үйлчлүүлэгчийн хамгийн дургүй орчуулагч

- Үйлчлүүлэх компаний том жижиг, орчуулуулах материалын их багаас шалтгаалан ялгавартай ханддаг орчуулагч

- Орчуулах хангалттай хугацаа өгвөл өөр орчуулгын захиалга авч завсраар нь амжуулдаг орчуулагч

- Зөв шүүмжлэлийн хариуд уучлал хүсэх биш, шалтаг тоочдог орчуулагч

- Орчуулгын чанар “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэдэг шиг үргэлж өөрчлөгддөг орчуулагч

- Орчуулах хугацааг заавал тулгах юмуу хэтрүүлдэг орчуулагч



уг орчуулгын эх сурвалж: http://blog.naver.com/SARE24

3 comments:

  1. Anonymous12/1/11 15:52

    Хэхэ би ч тэгүл дургүй орчуулагчид орох юм байна даа. Би бол үйлчлүүлэгчийн том жижиг, их багаас шалтгаалан ялгавартай ханддаг. Том компаниас их мөнгө шаарддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол 50 хувийн хямдралтай хийдэг, жоохон юм байвал бүр үнэгүй ч хийж өгдөг. Бас завсраар нь өөр орчуулгын захиалга авч амжуулдаг тийм л хүн дээ, би. Тэглээ гээд хүмүүс дургүйлхэхгүй юмаа хийлгээд л байдаг ш дээ. Сонин юм.

    ReplyDelete
  2. Anonymous12/1/11 17:01

    Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.

    Ялгаатай гээгүй, ялгавартай гэсэн. Ялгаа байх нь зайлшгүй. Гэхдээ үндсэн жишгээ ялгаваргүй баримтлах ёстой.

    Энэ бол орчуулгын товчоо ажиллуулдаг хүний бичсэн зүйл. Тэгэхээр бас наанатай цаанатай бодох хэрэгтэй болно.

    Завсраар нь өөр орчуулга авдаг гэдэг нь тэгж өөр орчуулга авснаас болж эхний орчуулгыг муу хийдэг гэсэн утгаар бичсэн болов уу гэж бодож байна.

    Ер нь харьцангуй ойлголт л доо. Яг ийм байна гэсэн хатуу дүрэм биш шүү.

    mongolia

    ReplyDelete
  3. Anonymous12/1/11 23:35

    Өөр орчуулга авснаас болж эхний орчуулгыг муу хийдэг байж болох л доо. Гэхдээ миний хувьд гашилсан толгойг гацаанаас гаргаж бүр сэргээгээд сүүлд авсныг дуусгаад эхний орчуулгадаа ороход оюун ухаан хамаагүй сэргэг саруул болсон санагдаад улам эрчтэй хийгээд л дуусгадаг. Гэхдээ би энд өөрийгөө мундаг сайн орчуулга хийдэг гэсэн утгаар хэлээгүй шүү.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...