Өвөө минь хэл уран зохиолын багш хүн байв. Харин би 7 нас хүртлээ Галдан гэх хөх царайтай, ямаан сахалтай өвгөнд шавьлан хөөрхөн бэрээдүүлдэг байлаа. Манай өвөөгөөс дээш 2 үеийнхэн харцуул нь бүгд лам байсан. Тийм болохоор л өвөө намайг лам болгох гэж хүссэн болов уу. Гэхдээ өвөө уйгар монгол бичиг, крилл үсгийг бүр хар бага байхаас надад зааж өгсөн юм. Өвөө бүхий л насаараа өвөөгийнхөө орчуулсан нэгэн номыг хайсан. "Хөх чулуун орон оршвой" хэмээх тэрхүү Түвд номыг хайсаар олон ч гутал элээж, олон ч айл, газрын хаалга татсан байх. Гагцхүү өвөг дээдсийнхээ бүтээж тууривсан бүтээлийг үр хойчдоо үлдээх гэж тэр биз. Гэхдээ өвөө олоогүй. Харин одоо тэр замыг нь би үргэлжлүүлсээр... 1840-өөд оны үед Монгол хэлнээ орчуулагдсан энэ номыг хаана байгааг хэн ч мэдэхгүй. Хуучин Засагт хан аймгийн Зүйлийн хүрээнд сууж нутаг усандаа "Номт цэлгэр" хэмээн цоллуулсаар ирсэн элэнц өвөөгөөс минь хойш манай нутаг хошууныхан "цэлгэрийнхэн" гэдэг нэрээр манайхныг дуудаж заншсан нь миний үе дээр л алга болж байх шиг байна даа.
Уг сурвалж, түүхээ ярих болсоны учир ийн болой. Түвд Монгол улс шашин төрийн нягт холбоо сүлбээтэй өнөөг хүрсэн. Түвд хэлнээс маш олон ном Монгол хэлнээ орчуулагдсан. Өөрөөр хэлбэл, Монгол улсын орчуулгын бүтээлийн түүхийг "алтан үе" нь шарын шашны ид үед байсан гэж би боддог. Англи хэл, Орос хэл гэх мэт өнөөгийн залуусын хувь "буурал хэл" гэж хэлж болох хэлээс ч өмнө Монголд Түвд хэлний орчуулга өргөн хүрээтэй явагдаж иржээ.
Буддизм Монголын газар нутагт анх МЭӨ 3-2-р зуунд орж ирсэн тухай баримт нотолгоо нь Модун шаньюйн үе буюу МЭӨ 209 - 174 оноор огноологдсон байдаг. Энэ үеэс эхлэн он цагийн турш цэцэглэн хөгжин гандан буурч ирсний эрхээр сэтгэгчид ном зохиолоо туурвин ирсэн байдаг.
Монголын нэгдсэн их гүрний үе буюу 1182-1270 онуудад анх буддын гүн ухааны зохиолуудыг эх хэлнээ орчуулах ажил эхэлсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Сантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам Бурханы түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурханы Арван Хоёр Мөр", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.
Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.
14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур", "Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.
Буддын гүн ухаан нь ийнхүү үе дамжин судлагдсаар 14-р зууны сүүл гэхэд гүн ухааны их хөлгөн судрууд бараг орчуулагдаж дууссан байна.
Буддизм бүр Хүннүгийн үе буюу манай эриний өмнөх Монголд дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддизм нь төрийн шашин байжээ.
Буддизмын Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний үед мөн төрийн шашны хэмжээнд хүрч тэр цагийн сор болсон Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байдаг.
Буддизмын хожуу дэлгэрэлтийн үе буюу манай эриний 16-р зуунаас хойш үед Төвд орноос Зонхавын буюу шарын шашны хэлбэрээр орж ирсэн байна. 1570-аад онд Түмэдийн Алтан хан "Далай Лам" хэмээх цол буй болгон шарын шашныг төрийн шашин болгосноос хойш эдүгээ хүртэл 200 гаруй монголын сэтгэгчид Буддын гүн ухааныг судлан хөгжүүлж олон зуун судар ном туурвин бүтээжээ.
1990 он гарснаар Монгол улсад Христийн шашин идэвхитэй дэлгэрч эхлэв. Мэдээж Монгол улсын Христийн шашны түүх тэртээ Уйгар, Хэрэйд, Наймантай нягт холбоотой. 12 зуун буюу Монголын Эзэнт Гүрэний үед ч олон шашин эв найртай зэрэгцэн оршин ирсэн боловч тэр үед Христийн шашны хөлгөн судах болох Библи номын орчуулга байсан эсэх талаар нарийн судалгаа байхгүй ч "Хуучин гэрээ"-ий Найман, Хэрэйд орчуулга байсан гэж үзэх хүмүүс бий. Харин орчин цагийн Монгол хэлэнд "Библи"-ийг орчуулсан нь хэл шинжлэлийн олон эрдэмтэн, сонирхогчдын зэвүүцэлийг төрүүлсэн байдаг. Үгийн сонголт, найруулга, илэрхийлэл зэргийг эх зохиолоо хэт барьсан гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Гэхдээ үүнтэй орчуулагчид болон теологийн эрдэмтэд төдий л санаа нийлдэггүй байх жишээтэй.
Үүнээс гадна Буддын шашны түүхэн хөгжилд орчуулгын бүтээлийн оруулсан хувь нэмэр их гэдгийг хүн бүр мэднэ. Харин Христийн шашны түүхэн хөгжилд орчуулгын зохиол хувь нэмэр оруулж байгаа ч Буддын шашны орчуулгын бүтээл шиг хэл шинжлэлийн тал дээр судлагдахуун болж чадах бүтээл тун ховор.
Ерөнхийдөө итгэгчид бидний уншиж байгаа ном болгон хэл шинжлэлийн хувьд маш их алдаатай гарч байна.
Үүнийг миний бие,
1-рт, Тухайн номыг орчуулахаар зориг шулуудсан пастор, миссионерүүдийн сайн орчуулагч гэж хайхаас илүү өөрийн дор байгаа хүмүүсийг дайчлан хямд төсөр орчуулуулсан "салан" байдалтай
2-рт, Тухайн номыг орчуулж буй хүмүүийн хэл зүйн мэдлэг, хэлний мэдлэгийг эвдрэл зэрэгтэй холбон үзэж байгаа юм.
Хэлний эвдрэл гэж хэлээд байгаа нь шинээр дэлгэрэн тархаж байгаа шашны үг хэллэг, монголжоогүй шинэ үгнүүд, тэдгээрийн илэрхийлэл, харилцаа холбоо зэргийн алдаа гэж хэлж болох болов уу.
Гарах арга зам. Орчуулгын бүтээлийн удаан хугацааны судалгааны үр дүнд бий болгодог. 2000 оноос өмнө итгэгч бидний хувьд уншиж судлах, сурах ном зохиолууд тэр бүр байсангүй. Тиймээс гарцаагүй тоонд анхаарахаас өөр аргагүй байсан биз. Харин миний мэдэхээс 2005 оноос хойш тоонд анхаарах цаг нь өнгөрсөн байв. Харин ч тоонд биш чанартай орчуулга хэрэгтэй байлаа. Гэтэл хэн ч үүнд анхаарсангүй. Манай Улаанбаатар дээд сургууль ч ялгаагүй. Нөгөө л урьдын адил сар хагасын дотор орчуулаад, хянаад, хэдэн зуугаар нь хэвлүүлж гаргасаар л... Эсвэл нөгөө орчуулагчид нь буцааж өгөөд орчууулгаа хяначихаад ир гээд л явуулна. Хянаад аваад ирэхээр нь шууд хэвлүүлчихнэ. Хамгийн эцэст нь хэвлэгдсэн номын ард,
Орчуулсан : боржигон
Хянасан : боржигон
Эхийг бэлтгэсэн : боржигон гэсэн мөртүүд л үлдэж байгаа юм даа... Дараагийн хэвлэлт нь ч мөн ялгаагүй. Нөгөө л хуучин орчуулгаараа л гарна. Ингэж л хэл эвдэгдэж байна.
Буддын шашин хэл эвдээгүй, Христийн шашин хэл эвдэж байна гэж хэлэх гэсэнгүй. Би хэдэн үеэрээ лам байсан айлын Христийн шашинтай Бурханд итгэдэг ууган ач. Гэхдээ шашин гэдэг зүйл дэлгэрэх тусам тухайн хэлний бүтэцэд нөлөөлж байдаг. Бодоод үз л дээ. Ричард Гирийг 10 настай байхад түүний үгсийн санд "Ум Ма Ни Бад Ми Хум" гэсэн үг байгүй л байх. Тэгэхээр шашин хөгжих тусам хэлийг, үгсийн санг хөгжүүлж байдаг. Харин хэрхэн хөгжүүлж, хэл шинжлэлд зөв нөлөөлөх нь тухайн шашны удирдагчдын оролцооноос шалтгаалсаар ирсэн гэж би боддог.
Над адил цуглааны, итгэлийн тухай, Бурханы тухай ном зохиол орчуулж ирсэн залуус гэхээсээ илүү удирдагчид, пастор, миссионерүүд үүнд анхаарч яваасай л гэж хүсэх юм даа.
zxz
ReplyDeletehttp://tuurgatnytuv.com/index.php?option=com_kunena&Itemid=1&func=view&catid=5&id=63
ReplyDeleteиЙМ ЮМ БАЙНА. үүнийг шүүн үз дээ
Ром номны шүлэглэсэн орчуулгын эхний ба эцсийн бүлэг. Интерномоос авч болно.
Ром 1
Мэндчилгээ
1 Есүсийн Христийн боол, боловч элч болохоор дуудагдсан,
Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагдсан Пуулиас.
2 Эш үзүүлэгчдээрээ Ариун Бичээсэнд урьдаас
Бурхан энэ сайн мэдээг амалсан байсан нь
3 Давидын удам болж, махан биеэр төрсөн, Хүүгийнх нь тухай юм.
4 Дахин амилуулж үхлээс босгосон Ариутгалын Сүнсээр
Бурхны Хүү болох нь хүч чадалтайгаар тунхаглагдсан
бидний Эзэн Есүс Христ бол Тэр юм.
5 Түүний нэрийн улмаас бүх харь үндэстнийг
Итгэлийн улмаас дуулгавартай байлгах
Ивээл ба элчийн ажлийг Түүнээс бид хүлээн авсан.
6 Та нар ч бас тэдний дундаас Есүс Христ рүү дуудагдсан.
Шүлгэлсэн хэлбэрийн үргэлжилсэн үгийн хэлбэрээр орчуулсан нь давгүй санаа гэж боддог. Гэхдээ гарцаагүй одоогийн библийн өгүүлбэрийн өнгө, хэмжээ зэргийг харахаар шүлгэлсэн хэлбэр нь зарим номонд тохирох юм шиг санагдаад байдаг юм.
ReplyDeleteТэртээ шинэ шашин шинэ үг дагуулж л орж ирнэ. Тийм болохоор л миний хэлээд байгаа зүйл тун товчхон. Монгол үгийг үгээр нь зөв хэрэглэхийг л хүсээд байгаа юм.