Хэлмэрчийн ёс зүйн дүрэм
Хэлмэрч нь ёс журмыг үргэлж сахих ёстой.
Хэлмэрч нь холбогдох хүнд үүргээ хэлж тайлбарлах ёстой.
Хэлмэрч нь бусдын ярианд хөндлөнгөөс оролцож болохгүй бөгөөд, биеэ ямагт зөв авч явах ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх орчныг зөв сайн хэлмэрчлэхэд тохиромжтой байдлаар бүрдүүлэх ёстой.
Хэлмэрч нь ярилцагч талуудыг шууд ярилцуулах ёстой. Хэлмэрч нь ярилцагч биш бөгөөд, хэлмэрчлэх үүрэгтэй.
Хэлмэрчийн эрхэмлэх чанар
Хэлмэрч нь хувийн үзэл бодлоороо хэлмэрчлэхэд нөлөөлөхгүй байх ёстой.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсээс авилга авах буюу бусад хөнгөлөлт, тусгай эрх эдлэх ёсгүй.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсийг эрх мэдлээр далайлгах буюу бодол санаанд нь нөлөөлөх ёсгүй.
Хэлмэрч нь холбогдох хүмүүсээс бие даасан байдал, эрхэм шинжээ үргэлж хадгалах ёстой.
Хэлмэрч нь эрх ашгийн зөрчлийнхөө талаар ний нуугүй илэрхийлэх ёстой.
Хэлмэрчийн итгэмжтэй байдал
Хэлмэрч нь хэлмэрчлэх цагийг чанд баримталж, гэнэтийн асуудал үүсвэл нэн даруй мэдэгдэх ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх салбар ба агуулгын талаар урьдчилан судалж бэлдсэн байх ёстой.
Хэлмэрч нь хэлмэрчлэх даалгавраа бүрэн гүйцэтгэх ёстой.
Хэлмэрчийн цэвэр шударга байдал
Хэлмэрч нь мэргэжил нэгт нөхдийнхөө дүгнэлтээр шударга бус буюу зохисгүй үйлдэл хийх ёсгүй.
Хэлмэрчийн маргаантай асуудал
Хэлмэрч нь өөрийн болон мэргэжил нэгт нөхдийнхөө хэлмэрчлэхтэй холбогдсон аливаа маргааныг мэргэжлийн хүний үүднээс идэвхтэй шийдэхийг хичээх ёстой.
Хэлмэрчдийн итгэлцэл
Хэлмэрч нь мэргэжил нэгт нөхдийнхөө итгэлийг алдахгүй, хүндэтгэн харьцаж хэлмэрчлэх салбарыг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх ёстой.
Ажил үүргийн талаар санал зөрөлдвөл чин сэтгэлээс хэлэлцэж дэвшилттэй чиглэлийг баримтлах бөгөөд, нэг нэгнээ зориуд зэмлэх ёсгүй.
Солонгос эх сурвалж: http://cafe.daum.net/mglwa
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.