September 9th, 2010 by ganbayar Leave a reply »
(Үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээ)
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл.
Өв соёлоо үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов.
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх.
Харийн үгээр далайлгагсдыг
Хамгийн боловсорсон гэхэд үнэхэээр бэрх.
Гадаадын үгээр гайхуулагсдыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бас бэрх.
Хэвлэл сонин уншсан үдэшдээн
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт.
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.
Б.Ринчен “Этгээд хэл” шүлгээс
Монгол бичгийн хэлэнд үг хураах (товчлох) нарийн дүрэм журам, тогтсон уламжлалт дэг жаяг байдаг. Тиймээс үг хураах, товчлох ёсны тухай асуудал бол нэг талаас, монгол ярианы хэл ба бичгийн хэлний хэм хэмжээ, зөв дуудах ёстой холбоотой, нөгөө талаас, зөв бичихзүй, үг бүтэх ёс, хураасан үгийн толь бичгийн тухайд холбогдох зүйл юм. Академич Цэндийн Дамдинсүрэнгийн зохиож хэвлүүлсэн “Шинэ үсгийн дүрэм” (1942), Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь” (1983), эрдэмтэн С.Шагж, Т.Пагва, Л.Мишиг, Я.Цэвэл, Б.Ринчен, А.Лувсандэндэв, Ш.Барайшир, Х.Далхажав, Ц.Цэрэнчимэд, Э.Пүрэвжав, Ж.Бат-Ирээ дүй, Ш.Баттөгс, Л.Түдэв, Ц.Даш дондов, гадаад, дотоодын бусад судлаачид, аргазүйчдийн ном зохиолыг магадлан үзвэл, уг ойлголт, ухагдахуун нь “үг хураах ёс”, “үг товчлох ёс”, “товчилсон үг”, “үг товчилж шинэ үг бүтэх ёс”, “мэдээллийн хүртээмж” г.м. нэр томьёо, агуулгатай холбоотой байна.
Монгол хэл бичгийн нэрт эр дэмтэн, профессор Ц.Дамдин сүрэн “Шинэ үсгийн дүрмийн тухай ерөнхий зүйл” гэдэг өгүүллийн хээ “Үг товчлох тухай” хэсэгт: “Үгийг үсгээр товчлохгүй, үеэр товчилбол монгол хэлэнд зохимжтой гэж 1942 онд хэвлэгдсэн шинэ үсгийн дүрэмд бичсэн билээ. Гэтэл одоо үгийг үеэр товчлохгүй, орос хэлний заншлыг механикаар хуулж, зөвхөн үсгээр товчлох явдал сонин хэвлэлд ихээр дэлгэрч байна. Ингээд учир нь ч мэдэгдэхгүй, уншиж ч болохгүй товчилсон үг олон болжээ. Жишээ нь Улаанбаатарт ХХДХГЗ харьяа ойн анги гэсэн гарчигтай нэг албан газар байна. Үүнийг Хотын Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны харьяа ойн анги гэж тааж мэдэхэд хэцүү байна… Энэ мэт үгийг ерийн монголчууд огт мэдэхгүй, уншиж ч чаддаггүй байна. Ард түмэнд зориулсан ном хэвлэл, сонин сэтгүүлд ингэж бичихийг зогсоох саналыг оруулж байна. Үүний оронд монгол хэлэнд зохимжтой бөгөөд нилээд дэлгэрсэн үгээр товчлох, үеэр товчлох хоёр аргыг хэрэглэвэл зүйтэй байна… (“Монгол хэл бичгийн зарим асуудал”, Уб., 1959. 14-р тал) гэж бичсэн байдаг.
Тэгвэл Монголын эрдэмтэн Л.Мишиг, “Том үсэг хэрэглэж байгаа асуудалд” гэдэг өгүүллийнхээ “Үг товчлох тухай” хэмээх хэсэгт: “Үгээ товчилж бичдэг, хэлдэг улс олон бий. Орос, Англи мэтийн европ зүгийн олон хэлтэн үг товчлохдоо зөвхөн эхний үсгээр товчлох юм уу, эсвэл эхний үеэр нь товчлохоос гадна заримдаа үгийг дундаас нь орхиж, сүүл толгойгий нь нийлүүлэн товчилдгийн дээр, хоёр тус үгийн эхний үеүдийг товчлон авч, хамт бичих зэргээр янз янз товчилдог ажээ. Үг товчилж бичих явдал цаг хэмнэх, цаас арвилах, ажил хөнгөвчлөх ашигтай тал бий. Гэвч товчилсон үг бүрийг өргөн олон нийт төдий л хялбархан онож уншихад бэрхтэй байдаг. Энэ учраас үг болгоныг товчилдог биш ээ. Олноороо мэддэг болсон цөөхөн юмны нэр усыг товчилж бичдэг. Харин зарим толь, ном сударт өдий төдий олон дахин бичих үг, хэллэгийг товчилж бичээд, түүндээ олны зөв ухаарч уншихад зориулсан тайлбар зүүлт хийдэг. (Үүнийг эх бичвэрийн товчилсон үг гэдэг, жишээ нь: Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв буюу (ҮЦТТТХТ) гэж хийнэ. Б.П.)…
n Сүүлийн үед үг товчлох явдал хэн хүний дурын хэрэг мэт болж, олон албан газрын хаяг төдийхнөөр зогсохгүй, сонин сэтгүүл хүртэл товчилсон үгээр харлаг цоохор татаж, үг хэл, утга санаа нь өргөн олон нийтэд үл ойлгогдох болж, үг товчлох явдал хэвийн хэмжээнээс хэтрэхэд хүрчээ…гээд,
1. Манай ард түмний хэл, би чигт үг товчлохдоо Лха. Бээс, Го. захирагч, Лу. багш гэх мэтээр зөвхөн эхний үеий нь авч товчлон хэлдэг нэг гол ёс бий. Эхний ганц гийгүүлэгчээр нь товчилдог ёс байхгүй. Учир нь монгол хэлэнд орос хэлнийх шиг трактор, кросс гэх мэтчилэн огт эгшиггүй гийгүүлэгчээр төгссөн нэг ч үг байдаггүй юм. Энэ учраас үгийг эхний ганц гийгүүлэгчээр товчилдог явдлыг зогсоож, зөвхөн эхний нь эгшиг буюу гийгүүлэгч, эгшиг хоёроор бүтсэн үеэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэхийг Бү.На.Мо.А.У. гэх мэтээр товчилж байх нь зүйтэй байна.
2. Товчилсон үгийн тэмдэг бол гож, үе болгоны эхний үсгийг томоор бичиж, эцэст нь цэг тавьдаг байгууштай… (51-52-р тал) гэж бичиж байлаа.
Ц.Дамдинсүрэнгийн гэж ярьдаг, Кирилжин монгол үсгийн дүрэм гараад, хэрэглэгдсээр бараг 70 жил болжээ. Үг товчлох, хураах ёс, түүний дүрмийн тухай Ц.Дамдинсүрэн, Т.Пагва, Л.Мишиг зэрэг манай нэрт эрдэмтний судалгаа, сурталчилгааны өгүүллүүд “Монгол хэл бичгийн зарим асуудалд (1959) номд болон сонинд хэвлэгдсэнээс хойш 50 жил хойно хоцорч, бидний дурдаж байгаа ном зохиол ч ховор живэр юмын тоонд орж, олдохоо ч байж… Гэвч монголчууд бичгийн хэлнийхээ олон салаа салбарт, мэргэжлийн олон бүлэг хэсгийн хүрээнд үг товчилсоор, хураасаар бүр өнөөдөр 2010 он болоход үг хурааж хэлэх, товчлох, алаг цоохор үг үүсгэх талаараа гаарч, дэлхийд тэргүүлэх зэргийн орон болж, өөрийн хэлний үгсийг битгий хэл, харь хэлний үг хэллэгийг ямар ч хэм хэмжээ, дүрэм журамгүй болгон хурааж бичиж товчилсоор байна. Бас үг товчлох, хураах ёсны алтан дүрэм болсон идэвхтэй хэрэглээний, олон нийтэд, хэлийг хэрэглэгч нарт танигдах, ойлгогдох болсон үгийг товчлох талаар хэн хүнд ямар нэгэн ойлголт бараг байхгүй байгаа нь ажиглагдаж буй. Монгол хүн, хэл яриагаа зажлаад, эх хэл нь харь хэлний дарангуйлалд автаад, эцэг эхээс заяасан нэрээ ч Аагий, Оогий, Баагий, Туугий, Шаагий, Мягий, Цээгий, Ээгий г.м.-ээр хурааж, хээгүйтэх, хэнэггүйтэх, хээнцэрлэх, нялуурч нялхамсах болж, олхиогүйтэж явааг даяаршиж буй өнөөгийн ертөнц гайхан харж байх шиг санагдана.
Одоогоос бараг 20-иод жилийн өмнө юм даа, эрдэмтэн Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ” гэдэг ном бичиж, эл номынхоо “Монгол товчилсон үг” гэдэг хэсэгт: “…Монгол бичгийн хэлэнд үгийг үсгээр товчлон хураах ёс бараг байсангүй. Харин хүндэтгэл үзүүлэх, монгол нэр цээрлэн нэрлэх ёсны үүднээс “То ван”, “түшмэл На”, “Сү жанжин”, “Лу багш” гэх мэтээр нэрийг үеэр хураан, хүндэтгэн авгайлж хэлдэг байжээ.
…Сүүлийн үед монгол хэлэнд “товчилсон үг” бий болох үзэгдэл нэлээд эрчимжих төлөвтэй байна. Эдүгээ энэ нь шинэ үг үүсгэх бүтээлч хандлагын нэг болж, монгол хэлэнд үг товчлох нь эрс нэмэгдлээ… Монгол хэлний үг товчлох ёсыг хэтрүүлж, журам дүрэмгүй, хамаагүй товчилбол уншигч олонд ойлгогдохгүй, оньсого таавар шиг юм болоод, ард түмэнд ном, хэвлэлээр үйлчлэхэд саад учруулж болно. Иймийн тул үг товчлох дүрэм журмыг сайжруулан боловсруулах нь чухал байна… Үг товчлон хураангуйлах нь үг бүтэх ёсны хамгийн шинэ аргын нэг болж байна… Монгол хэлний харьцангуй идэвхтэй хэрэглэгддэг 1000 гаруй товчилсон үгийг түүвэрлэн, карт хийж, бүтэцзүйн аргаар задлал хийсний үр дүнд монгол хэлний товчилсон үгийг бүтэц бүрэлдэхүүний хувьд нь:
1. Үсгээр товчилсон үг
2. Үеэр товчилсон үг
3. Холимгоор товчилсон үг гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болмоор байна. (56-57-р тал) гэжээ. Монголын эрдэмтэн Ж.Бат-Ирээдүй, монголч эрдэмтэн Алан Сандэрс нар “Монгол-Англи, Англи-Монгол товчилсон үгийн толь бичиг” (Уб., 2006)-ийнхээ “Товчилсон үгийн тухай” товч оршилд: Монгол хэлний хувьд зөвхөн товчилсон үгийн тухай их бичиж, ярьж, толилж байсан байна. Уг нь хэлшинжлэлийн үүднээсээ үсгээр хураах, үеэр хураах хоёр бол өөр зүйл бөгөөд англи хэлээр үсгээр хураахыг abbreviation, үеэр хураахыг acronуm гэдэг… Тухайлбал, АН буюу Ардчилсан нам, ГЕГ буюу Гаалийн Ерөнхий газар, ДНБ буюу Дотоодын Нийт Бүтээгдэхүүн, ОХУ буюу Оросын Холбооны Улс гэвэл үсгийн товчлол буюу abbreviation, проф буюу профессор, га буюу гектар, төг буюу төгрөг, тех буюу техник гэх мэтээр товчилбол үеийн товчлол буюу acronуm болж байгаа юм. (3-р тал) гэж онол-аргазүйн талаас чухаг тайлбарыг хийж, зөв замд орохыг зөвлөсөн байна. Бас эрдэмтэн Ш.Баттөгс “Үг товчлох тухай товчхон…” гэсэн судалгааны өгүүлэлдээ: “АПУ”. Энэ товчилсон нэр нь “Архи, пиво, ундаа” гэсэн аж ахуйн нэгжийн оноосон нэрийн утгаас гадна үйлдвэрийн аргаар нэрсэн, баталгаат гэсэн утганцар (сема)-ууд нийлж, сая сайн чанарын цагаан архи гэсэн утгалбар (семема) бий болж байгаа нь товчилсон үгийн хэлбэрт төдийгүй утгад бас өөрчлөлт гарч байгааг харуулж байна… гэж чухал санааг хэлсэн нь бий.
Бид 90-ээд оны орчмоос эхлээд сүүлийн 20-иод жилд монгол бич гийн хэлэнд ялангуяа хаяг адрес, сонин хэвлэлд үг хурааж, товчилж байгаа байдал, монгол хэлний товчилсон үгийн амьдрал араншин, үг товчилж шинэ үг бүтээж байгаа янз маяг, зарим нэг товчилсон үгийн хэрэглээ, соёл, эерэг ба сөрөг зүйлийн талаар хоёр нэг зүйлийн ажиглалт хийж үзсэн бөгөөд “Монгол хэлний товчилсон үгийн эргэн тойронд…” гэсэн санааны дор зарим зүйлийг эргэцүүлэн харахад, ер, нөгөө Ц.Дамдинсүрэн, Л.Мишиг, Б.Ринчен, А.Лувсандэндэв нараас өгсүүлээд, өдгөө цагийн эрдэм тэн Алан Сандерс, Ж.Бат-Ирээ дүй, Ш.Баттөгс, Э.Пүрэвжавыг хүртэлх гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачдын тайлбарлаад, сэнхрүүлээд байсан зөвлөмж, үг товчлох хураах ёсыг үл анзаарч, дээрээсээ дороо хүртэл хэн ч анхаарахгүй болж, стандарт бус, засууштай олон гажуудал гарсаар байгаа нь хэвлэл мэдээллийн захын баримт, бидний эргэн тойрны мэдээллийн орчноос тодорхой байна. Үүнийг наанадаж, Улаанбаатар хотын реклам, сонин, зар, байшин барилга, самбарын товчилсон үгс баталж байна.
Нарийсгаж хэлбэл “АНОД”-оос АХМБХЯБХК (буюу Албан хэр гийг Монгол бичгээр Хөтлөн явуу лах Бэлтгэлийг Хангах Комисс)-г хүртэлх, “ШАГ”-аас, “ШАА” (Шувуу ны аж ахуй)-г хүртэлх, “ББСБ”-аас “ХААН” (банк)-ийг хүртэлх “ХОТШ” (банк)-оос “ХШУҮЗБ” (Хөдөлмөрийг Шинжлэх Ухаа ны үн дэстэй зохион байгуулах)-г хүртэлх, “ТҮЦ”-ээс ТЭХҮЭШЗТИ (Төвийн эрчим хүчний үйлд вэрийн эрдэм шинжилгээ, зураг төс лийн институт)-г хүртэлх, “Мон-Макао”-гоос “Мон-Лаа”-г хүртэлх, МАКС (МАХ)-аас “МТББУАЭУК”- (Малын тэжээл бэлтгэх, бэлчээр усжуулах ажил эрхэлсэн улсын комисс)-г хүртэлх, за тэгээд цаашлаад, англи хэлний журам дүрмээр товчилдог АТМ (Аutomated teller mashine)-аас JETRO (Japan External Trade Organization)-г хүртэлх, Q&A (Question and Answers)-aac MODEM (Modulator and Demodulator)-ийг хүртэлх, BBC (British Broadcasting Corporation)-ээс OPEC (Organization of the Petroleum Exporting Countryes)-ийг хүртэлх, LCD (Liquid crystal display)-гээс LDC (Less-developed country)-г хүртэлх монголоор ба англиар, үсгээр ба үеэр, урт ба богино, хэвшсэн ба хэвшээгүй, ойлгогдох ба үл ойлгогдох, шинэ ба хуучин, тайлбартай ба тайлбаргүй, хэрэглэдэг ба хэрэглэдэггүй, толинд орсон ба ороогүй, нууцлаг ба нууцлаг бус, стандарт ба стандарт бус тийм олон янз, мэдээллийн салбар салбарын, олон улсын ба хувь хүний “хураасан”, “товчилсон” үгсийг өдий төдийгөөр дурдаж болохоор байгаа юм.
Монгол хэлний товчилсон үг сийг хаанаас, юунаас, яаж цуг луулж ажиглаж болох вэ? гэвэл нэг их ажил орохгүй. Судалгааны бай хүрээ нь ерөөсөө бидний эргэн тойрон. Өөрөөр хэлбэл, “хураасан үгс” хамар дор байна, “зээлбэр үгс” зулай дээр байна л гэсэн үг юм. Тэгэхлээр харь үг авах, үг хураах, товчлох ёсонд гарч буй эерэг, сөрөг зүйл, ялангуяа соёлгүйн доройтол, учир замбараагүйн гэм зэм нь бидэнд өөрт нь байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна л даа. “Улаанбаатарынхан”-д бүр ч их хамаатай. Учир нь бид Монгол улсын нийслэл хотыг “Самбарын хот”, “Эрээн мяраан товчилсон нэрийн хот”, “Өнгөт хогийн хот”, “Хашааны хот”, “Баар, сауны хот”, “Шар сонингуудын хот” болгож л дээ. Тэгэхлээр монголчууд бидний нүдний өмнө эрээлжлээд байгаа, тархийг угааж, ухааныг самууруулаад байгаа, хөдөөгийнхөнд бол бүр хачин юмны нэг болсон тэр жигтэй олон, ойлгогдох ба эс ойлгогдох, ухагдах ба эс ухагдах хаяг адрес, зар, “хураасан үг”, “товчилсон үг”, холимог цоохор нэрийг (Олон улсын шинжтэй, нэгэнт тогтсон товчлол ба дуудлагатай, улс орнууд нийтээр дагаж хэрэглэдэг NATO, CNN, NBA, ISSN, FIFA, JAL, NHK, CD-R, CV, DHL, BBC, ATM, prof… г.м. товчилсон үгс бас хэрэглээнд орж нийтэд ойлгомжтой болох гээд байгаа ЖЕНКО, ЭЛБА, ЭХО, IQ, EQ, Skytel, Mobicom, Unitel, Mongolcom, G-Mobil, оllоо GPS, MNB, FM E-mail г.м. үгсийг энд хамааруулж хэлээгүй болно.) заавал ийм тийм сонин, сэтгүүл, ном зохиол, радио, телевиз, реклам зарын хэлээс түүж цуглуулах, эсвэл сонин сэтгүүлийн холбоод, Хуульзүйн Яам, Төрийн хэлний зөвлөл, Хотын дарга нар, Их дээд сургуулийн профессорууд зэргээс асуун лавлах албагүй бөгөөд хайх түүх, олох цуглуулах ажлыг ер наагуур хэлэхэд, энэ тэр бараа бүтээгдэхүүний шошго мошгоос, цаагуур харахад албан байгууллага, компаниуд, хотын барилга байшингуудын орой, гэрлэн чимэглэл, хаяг адрес дээрх G&D, Tse pub, MCS, АПУ, САПУ, АНОД, ФИНПАК, СИНЧИ ойл, ZIC, ДӨДЭЦЭ, PUMP karaoke, ББСБ, Mongol Shabu Hotpot Rest. and pub, Монголын бурхны шашны ном, айлтгалын ИХМУХТ төв, ЦЭ-ПҮ эмнэлэг, Боса төв… г.м. товчлол, дэлгүүр хоршоо, ууш зуушийн газрын нэр хаяг, олон янз нэртэй төв, саун, караоке, массаж, баар, банк, хоршоодын нэр ба хаяг, товчлол мэрхнээс өдий төдийгөөр түүгээд харчхаж болно, ажиглалт гаргалгаа хийчхэж болмоор байна.
n Өдгөө цагийн “Товчилсон үгсийн эргэн тойрон”-оос бидний сонирхоод байгаа нэгэн сэжим сэжүүр бол “хураасан үг”, “товчилсон үг”-ээс шинэ үг, нэрлэлт үүсдэг зүй тогтол юм. Энд хэл талаас нь нэг анхаармаар зүйл бол “товчилсон үг” болгон шинэ үг бүтээж, хэвшиж дуудагдаж болдоггүй онцлогтой байдаг. Тухайлбал,
•ЦАУЗБУК (Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс),
•ОУӨХДНХ (Олон Улсын Өв лийн Хотуудын Дарга Нарын Хол боо),
•ХБИЭАХТХ (Хөгжлийн Бэрх шээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Түр Хороо)
•КСШДМН (Казак Соёл Шашны Дин Мусульманы Нийгэмлэг)
•АААТЭСНМХ (Ази-Африкийн Ард Түмний Эв Санааны Нэгдлийн Монголын Холбоо)
•БГХӨСҮТ (Байгалийн Гоц Халдварт Өвчин Судлалын Үндэс ний Төв) г.м. үсгээр товчилсон хэт урт хураасан үгс нь яав ч шинэ үг болж, зөв дуудагдах, сонстох, тэгээд хэвших, хэрэглээнд хялбар орох, хүн бүрт ойлгомжтой бо лох боломжгүй байдаг. Тэгвэл МОНЦАМЭ, ТӨХ, СӨХ, МИАТ, НЭТ, НӨТ, ГОК, ДОХ, АПУ, САПУ, ШАГ, ТҮЦ, “ХАС” (банк), “ХОТШ” (банк), “АНОД” г.м. товчилсон, хураасан үгсээр хуурмагдуухан үг бүтэж, үгсийн сан “баяжсан” мэт байдаг. Ийм мэт үгс нь язгууртаа богино эгшигтэй учир дуудахад тохиромжтой, нэрийн агуулгатай, хуурамч маягийн язгууртай ч юм шиг болдог. Иймээс “ШАГ”-аас “шагчин”, “шаглаа”, “шаглаачин”, “шаглах” г.м.-ээр төрөл үг ч үүсэж, “ШАГ” гэдэг товчилсон үгийн утга өргөссөн байхад, “ТҮЦ”-ээс “түцний худалдагч”, “түцлэг хот”, “түцтэй хашаа” г.м.-ээр үг хувилж, өвөрмөц нийлэмжүүд үүссэн нь бий.
Товчилж хураасан үгийн эргэн тойрноос харвал, “ХОТШ” (банк) гэдэг үгийг их л сонин үүсгэсэн байдаг. Энд “Хөрөнгө Оруулалт, Технологи Шинэчлэл” гэдэг 4 үгийг товчилсон гэнэ. Тэгээд олигтой ч хөрөнгө оруулсангүй, технологийн гавьтай ч шинэчлэл хийсэнгүй дампуурч, (бас дампууруулсан ч гэж бичиж ярьдаг…) “ХОТШ” гэдэг хоосон үг л шар хэвлэлийн хуудсанд үлдэж, толь бичигт ч сууж чадаагүй түүхтэй аж.
Бас “АНОД” гэдэг товчилсон үгийн үлгэр-өгүүллэгийг ч манай монголчууд андахгүй болж. Энэ 4 үсгэн товчлол нь Аранз…Даранз ч бил үү 4 хүний нэрээр хийгдсэн гэх бөгөөд цахилгааны “анод”, “катод”-ыг санагалзан, хийсвэрлэн чамирхаж, ард олныг татан мөнгө босгох, бас түлхэх саармагжуулах утга санаатай байжээ гэж хэвлэлүүд дээр бичсэн байдаг. Тэгээд одоо энэ хураасан, хуурмаг үг нэгэн байшингийн орой дээр, хэдэн баганын завсраар үзэгдэх төдийхөн л сүүмэлзэн үлдэж. Мөн тэрчлэн манай монгол улсад “Зогсолтгүй эргэх зоос банк” гэж байлаа. Гэтэл бас л “зоосгүй болж”, “эргэхээ больж” дампуурч гэнэ. Энэ мэтсээс эргэцүүлэн бодвоос, манай Монгол улсын банкууд, хадгаламж зээлийн хоршоод нь ямар сонин нэртэй, яасан сонин уриатай, ямар хачин чамин чимэг тодотголтой, ямар “утга төгөлдөр” товчлолтой юм бэ? гээд л бодогдмоор, бас нийгмийн ба танихуйн хэлшинжлэл талаас сонирхон судалмаар санагдаад үүнийг цухас хэлж байна.
“Хаан банк”-ны нэр, товчлол ч бас л сонин. “ХАА-н” банк уу?, аль эсвэл “Хаан” банк уу гээд л бодолцмоор. Энэ банк эхлээд Хөдөө Аж Ахуй-н банкны суурин дээр байгуулагдсан учир “ХАА-н” банк гэсэн агуулгатай, товчлолтой байж. Энд үг товчлох дүрмийн талаасаа нэг зүй бус зүйл бол “ахуй” гэдэгт залгасан харьяалах тийн ялгалын -н нөхцөлийг товчилсон байдаг. Тэр үеийн сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгэж товчилдог байж. Олон улсын хэлээр “AGRICULTURAL BANK” гэсэн нэртомьёотой байж. Тэгээд хөгжлийн явцдаа эрхэм зорилгоо дагаад, “Хаан” банк гэсэн нэртэй болсон юм шиг байна. Энэ “Хаан” гэдэг үг бол товчилсон, хураасан үг биш юм. Монгол хэлний нөгөө “хаан” ба “хатан”-гийн “хаан”, Чингис “хаан” гэдгийн, Халхын дөрвөн “хан” гэдгийн “хаан”, “хан” гэдэг хүч, сүрийг илэрхийлдэг үгээр бэлгэдэл хийж тодотгон нэрлэгджээ. Ингээд бодохлоор хөдөлмөрчид, үйлчлүүлэгчид нь одоо “ХАА-н банк” уу, аль эсвэл “Хаан банк” уу? гэж эргэлзэх явдалгүй болсон бөгөөд гол сонин зүйл нь нөгөө товчилсон үг байсан “ХАА-н банк”-ийг буюу түрүүнд ургасан чихийг “Хаан банк” буюу сүүлд ургасан эвэр гүйцэн түрүүлсэн явдал ажээ. Тиймээс ч одоогийн “Хаан банк” нь Гадаад гуйвуулгын үйлчилгээ, цахим банкны үйлчилгээ, хаан ВИЗА карт, Алтан карт, FLY CARD, Гадаад төлбөр, тооцоо зэрэг баримт дээрээ “Khaan Bank”, “Khan Bank” гэх зэргээр бичсэн байдгийг анзаарч болно. Энд жич тэмдэглэхэд, бид банк, санхүүгийн байгууллагын нэр хаяг, товчлол, нэрийн агуулга энэ тэрийг нь шүүмжлэх гэсэндээ гол нь биш, харин өнөөдөр монголчууд бид дээр дооргүй элдэв гадаад үг, нэртомьёо, эрээн мяраан хаяг адрес, журам дүрэмгүй хураасан үг, товчилсон үг, буруу зөрүү бичлэгтэй үг хэллэг, харь үгийн эргэн тойронд толгой эргэж, ухаан самуурч, уламжлалаа умартаж гадаад хэл ба бичгийн дарангуйлалд орж, тархиа угаалгаж, өөрсдийгөө хууран, өдөр хоногийг элээж яваагаа засах залруулах цаг нэгэнт болсныг хэлэх гэсэндээ хэлний хэрэглээний баримт жишээг татаж байгаа билээ.
Өдгөө цагийн товчилсон ба хураа сан үгсийн эргэн тойронг ажиглаад дүгнэж үзвэл, үсгээр товчилдог, хэвшээгүй, дасаагүй үгсийг эх бичвэрээс нь салгаж хэт олон гийгүүлэгчээр хэн ч ойлгож, хэрэглэж боломгүй болтол нь товчилдог, үгэнд залгасан дагавар, нөхцөлийг нь ялган салгаж мэддэггүй хуу товчилдог, шинэ үсгийн дүрмийн доторх “Үг хураах, товчлох тухай” зүйлийг огт мэддэггүйгээс дүрэм журмыг зөрчиж, хэн хүний дураар товчилдог, хувь хүмүүс, салбар шинжлэх ухааныхан, нийгмийн бүлэглэлүүд, сонин хэвлэлийнхэн өөр өөрөөр товчилдог, харь хэлний дүрэм журмыг шүтэж, чамирхаж, латин үсэг ба кирил үсгийг хольж моодорхож товчилдог, Ром-европын уламжлал, зарчмаар товчилдог, өр гөн, идэвхтэй хэрэглээний үг мөн эсэхийг нягталдаггүй товчил дог тийм олон гажуудал гарсаар байна.
Эрдэмтэн-зохиолч Л.Түдэв “Хэл ний дарангуйлал” хэмээх өгүү лэлдээ: “Хэл найруулгаа цэгцэлж бардаггүй юм аа гэхэд, залхуурлаа захирч чаддаггүй сонингууд нэр товчлох журам дүрмийг хайхрахаа больсноос “ХХААХҮЯ”, “МУХАУТ”, ММНБИ”, “ЗТБХБЯ”, “ШШГЕГ” гэхчилэн хэн ч тайлж унших аргагүй оньсогоор хуудсаа “мялаадаг” болсон” гэж их л эвгүйцэн бичсэн билээ. (Л.Түдэв: “Хэлний дарангуйлал”, МУБИС-ийн ЭШБ, “Монгол судлалын чуулган” № 7 (42) Уб., 2009, 19-р тал.)
Эргэн тойрноо ажиглан су дал бар хийгээд эцэст нь юу бодогдов гэвэл, Төрийн хэлний бодлого, төрийн албан ёсны хэлний хууль, төрийн хэлний зөвлөл, ажлын алба г.м. том том үг өгүүлбэр ярьж, хий дэмий цаг хугацааг өнгөрөөж байхын оронд АН-ын Генсек, миний хуучин экс нөхөр, О.К’ төв, Чингис pub, СНААУГ-ийн “Хаусинг сервис” ХХК г.м.-ээр чамирхаж, учир утгагүй хольж хурааж, бусдыг даган дуур иаж байгаа шалдар булдар зүйлээс эхлэн засаж залруулахыг чармай хын зэрэгцээ эх хэл, үндэсний соёл, бичиг үсгийн дархлааг сайжруу лах, түүх, соёл, эх хэлний үнэт зүйлс, уламжлалаа дээдлэх, хамгаалах, танин мэдүүлэх, сурталчлах, өвлүү лэх, хэл, бичгийн дүрэм журмыг мөр дөж сургах, судлах олон аж лыг барж биш, мэрж хийх тийм цаг үе нэгэнт иржээ. Үг товчлох, хураах нь цаг, цаас хэмнэдэг, хэл бич гийн арвилах хэмнэх зарчим тай холбоотой, тогтсон дүрэм журам тай бичгийн хэлний уламжлалтай зүйл гэдгийг бүх нийтээр ойлгож, МОНЦАМЭ, MONEL, МУБИС, ЭХО, ня-бо, Дээшилж яваа Мон голын, Дэвжиж яваа У-гийн, Дэл гэрч яваа Сү-гийн, Өсөж яваа Ро-гийн… (Ц.Дамдинсүрэн) гэхчилэн бичиг зохиол, хэвлэн нийтлэл, найруулгын бүх төрөлд үе бүтээж, үеэр товчлох, хураангуйлах аргыг голлон, үсгээр товчлох явдлыг аль болохоор зохистой, зөв хэрэглүүштэй, хэвшүүлүүштэй байна. Ер, хураасан, товчилсон богино үгсийн эргэн тойронд энэ мэт өдий төдий явдал байдаг бол хуудуутай муухан найруулгатай хэт урт, сунжирсан өгүүлбэрүүдийн эргэн той ронд бас их олон юм бий.
Үүнийг дараагийн…
Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
МОНЦАМЭ 2010.09.09
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.