Oct 12, 2009
зуйрган зангаас гарсан алдаа байна.”
Назым Хикмет
“Хикмет сказал, что переход на русскую азбуку было ошибкой, рожденной подхалимством монгольских руководителей.”
Хятад Япон хоёр тэр хэцүү бичиг үсгээ яагаад бидэн шиг салбаганаад солиод байдаггүй юм бол оо? Тэд манай “эрхимүүдийг” бодоход ухаантай л даа. Солих аваас бидний өрөөсөн дугуй болохоо мэднээ мэднэ тэд. Бид чинь одоо 60 хүрэхгүй жилийн “ухаан”-тай юмнууд байгаа юм шүү дээ. Бичгийн эртний соёлтой их улсуудын дэргэд “нохойн баас” л байна даа. Саяхан зурагтаар хэлнийшинжлэлийн нэг том амьтан, дооктор мооктор ч бил үү дээ, монголдоо л хэл судлалаар урдаа барьдаг лонцгоруудын нэг хоцрогдол. Вьетнам, Түрк кирил бичигт ороод их хөгжиж байна гэж авч байсан. Тийм амьтадаар заалгаж бэлтгэгдсэн багш нар ийм ч байхаас өөр яах вэ дээ? Харамсмаар юм. Их эзнийхээ нэрийг ч зөв бичиж чадахгүй, хөрөг дүрий нь ч олж үзээгүй, ялагдсан улсын цэргийн үхсэн даргын нэг хятад зураг ханандаа өлгөчихсөн, нэг шавар босгочихсон, түүнийхээ хажууд сууцгаан залбирч байх юм даа. Хэдэн зууны тэртээхи их эзнийгээ болиё гэхэд саяхан л байсан их эрдэмтнийхээ нэрийг ч хөшөөн дээр нь худлаа биччихээд, латинд орно, инернетэд сууна, аааангли хэл үзнэ, сурна гэж хээв нэг авч байх нь их сонин сэвүүн байна. Одоо ингээд латин үсэгт орохоор чинь “ухаан нялхраад” “ноль” болдог “байгаа байхгүй юу”? Тэгээд шувтарсан цагаан бумбандаа орж сөнөх тийшээ ойртсон хэрэг болно. Энэ нэг хэдэн халтар царайт шиг зурагтын байж байгаа царайг ээ!!! Одоо аягүйтвэл, 200-аад зурагттай болж мэдэх улс шүү. Хуруун чинээ улсад арав хорин телевиз, 200 гаруй их дээд сургууль, 300-аад архи найркааны үйлдвэр, 2000-аад шар хар сонин, УИХ-ын 100-гаад гишүүн, хорь гучин яам, 100-гаад агентлаг, энэ цөм хирээс хэтэрчээ. Идэхдээ гааруу Эвлэхдээ тааруу, УИХ гэдэг нь ч юу гэж байгаа юм бүү мэд. Улсын Их Хурал ч юм уу, Улсын Их Хэрүүлчид ч юм уу, Улсын Их Хуйвалдагчид ч юм уу, Улсын Их Хулгайчид ч юм уу, Улсын Их Хуурамбаанууд ч юм уу бүү мэддээ, хөөрхийс гэж. Яая даа байз. Монгол төр ч ийм байж болохгүй!!!
Бичиг солихоор ухаан яаж нялхарч “НОЛЬ НУЛЬ” болдгийг зургаар үзүүлбэл:
Ингээд ухаан нялхараад ноолийн ногоон тэг болчихсон “харанхуй” улс чинь нөгөө “нялх тугал бараас айдаггүй” гэдэг шиг айх юм байхгүй, зах зээл рүү ч орно, замын хажуу руу ч онх шаана. Хувьсгалаас өмнө л манай орон одооных шиг нэг иймэрхүү юм л байсан шүү дээ. Ри багшийн нэг айлдал байдаг. “Хувьсгалаас өмнө тэргэнд ордог үхэр яасан их олон байгаа вэ, одоо тэрэг унасан үхэр яасан их болоо вэ?” Нээрээ л үнэндээ. Одоо дахиад ухаанаа нооооль болгох гээд байгаа юм уу? Хэний даалгавар биелүүлж, хэдэн ногоон юм авч байгаа харламарууд вэ?
Ямар сайн даа л, “Чтобы обезглавить ЗНАНИЯ – надо уничтожить ПИСЬМЕННОСТЬ!!! = ЭРДЭМ УХААН-ыг нь мухарлая хэмээвээс БИЧИГ ҮСГИЙ нь үгүй хийж устгах ёстой.” гэсэн байх вэ дээ. Мөн ч нохой хэрэг шүү. Нэг ёсны дайн юм. Ухаан нь балартсан харанхуй юмнуудыг цааш нь харуулахад юухан байх билээ дээ. Хааш нь ч хөтөлж болно шүү дээ. Бичиг сачиг солихоос чинь өмнө хийх юм их байна. Нээрээ та нарт хийж чадах юм алга. “За, зүгээр суухаар лаа идэх үү?”, “Идэх юм ч алга даа. Зул идэх үү?” гэдэг шиг юм болж байна. Бичиг үсгий нь сольж балайруулдаг юм бил үү гэж бодож суугаа бол эндүүрэл.
Нөгөө шилжих гээд санхалзаад байгаа латин үсгээр, тэр сурах гээд сугсалзаад байгаа англи хэлээр нь захын толь бичиг, анагаахын сурах, лавлахад “Mongol – a person suffering from DOWN’s SYNDROME = ДАҮНий ХАМ ШИНЖээр шаналан зүдэгч этгээдийг монгол хэмээмүй” гэжээ. Гадны хүний нүдээр харахад бид нэг ийм л худлаа инээж, нэрэлхсэн, ангайж эргүүтсэн юм л байдаг байна. Ичмээр юм. Энэ бүгд юунаас болов? Ухаан нооооль болсоноос үүдэлтэй. Бүш абугай хошгоруулахдаа: “Бүс нутагтаа болон дэлхий дахинд танай орон амжилтын үлгэр дууриал болж байна.” “... 15-хан жилийн дотор эрчимтэй АРДчилагдаж, эдийн засгаа нээлттэй болголоо.” гэжээ. Энд нэг сонин юм байгаа. Анзаарсан уу, үгүй юу? Монгол АРД улс гэж байсныг, энэ муусайн АРДууд хүн алахаас өөр юм мэддэггүй учраас, тэр алуурчин гэсэн АРД гэдгийг хас гэсээр байгаад хасаад амар сайхандаа жаргаж, Монгол улс болгож билээ. Гэтэл өөрсдөө чээжээ шааж, чулуу модоор зэвсэглэж хүн зодохдоо АРДчилалын хар “хэрээнүүд” болчихдог бас их сонин байна. “АРД” гэдэг үгээс тэгэж их айдаг юм бол яахаараа нөгөө алуурчнаараа өөрсдийгөө АРДчилагчид хэмээдэг байна. Энэ үнэхээр цөм замарсан хэрэг, Үүнээс үүдвэл, АРДчилал биш ...чилал буюу …ЧИ-Л-АЛ гэсэн далд утгатай юм болж байна. АРД гэдгээс айхдаа урагшаа шаагаад ИРГЭН гэдэг үгийг авсан чинь нөгөө дундад ИРГЭН улс маань харин дундад АРД улс болчихсон байгаа. Энэ хоёрын хооронд нэг холбоо сүлбээ байна. Зурагт нээхээс дургүй хүрэх юм. Нөгөө л Их Хурал гэгчийн хэрүүлээ л нэвтрүүлж байдаг. Нэг бол цөмөөрөө СУМО дамжуулж байдаг. Эдгээр зурагтад өөр хийх юм алга. Зурагт бол соён гэгээрүүлэх зорилттой болохоос биш, хэрүүл ховоор ард түмнийг залхааж толгойг нь угаах зэвсэг биш. Хэл яриа нь бүүр ч авах юм байхгүй. ӨШӨӨ (хонзон) байна уу, аймаар сайхан ч гэнэ үү? Оросоор ярьж байгаа бол ЕЩЁ байж дуудлага нь [и`щоо] баймаар юм. Гадаадаар ярьж байгаа ухаантай юм байх даа. Өшөөгөө авалцах цаг хаяанд ирсэн. Мөн соён гэгээрүүл вэ? “Бурхангүй газар Бумба галзуурав” гээч болж байх шиг байна. Дээр үед шонгүй гэсээр байгаад хэдэн сүмээсээ шон үлдээлгээгүй юм гэсэн. Зах зээлд орж байна гэж “шатлаа” гэсээр байгаад завхралд ороод баахан шатав. Хүн малгүй, нутаг оронгүй цөм л шатаа биз дээ. Үг хүчтэй байдаг. Тийм ч учраас хараал ерөөл гэж байдаг. Энэ онуудад хэлмэгдэж хөлдөж, өлсөн үхсэн өвгөд хөгшид, траншея гэдэгт орсон хүүхэд үүхдүүдийг сайн дураараа ингэцгээж байна гэж бодож байна уу? Энэ хэлмэгдүүлэлтийг хэн хариуцах вэ? Достоевскийн хэлснээр бол “Нэг хүүхдийн нулимсан дээр тогтсон төрийг ямар төр гэдэг юм бэ?” гээд нэг …чи-л-алсан нам гэдгийн нэг борхи цэцэрхэж байсан. Тэр хүн одоо юун дээр төр тогтож байна гэдгээ айлдах цаг болжээ. Энэ хэдэн телевиз шиг юмыг яая даа байз. Бас болоогүй англиар хэдэн муруй сарий үг биччихсэн байна. Мундаг улс болж байгаа юм байхдаа. Гадныхан бол монголчууд гэж “ёстой нэг дураакууд” гэж байгаа шүү дээ. Ингэж амьтаны доог болох гэж дээ. Үнэхээр шувтарчээ. Эзэн Богдын “Монголчууд хүүхэд нохойн доог болох нэг цаг ирнэ. Тэхэд намайг сэрээгээрэй!” гэсэн захиас байдаг юм гэнэ лээ. Одоо л тэр цаг нь болж байх шиг байна. Бидэнд тусгаар тогтнол хэрэгтэй болохоос биш, хөлсөөр сууж, хөшөө рүү шээсэн хэдэн “мал” хэрэггүй. Зарим телевиз нь бол бүр төрийн хутгуур, иргэний дайнд турхирах маягийн хутгаа илэт хийж байгаа. Жагсаал болохоор л түүнийгээ хориндөрвөн цагаар үзүүлж харуулж, хэд ч хамаагүй давтана. Тэд нэг хэдэн ногоон юм аваад л даалгавараа хэрэгжүүлэх гэж үзэж даран, амь нь тэмцэж байгаа хэрэг. “Монголыг монголоор нь дуусгуулна” гэж зорьсон хэрэг. Тэдгээрээс мөнгө хахууль цутгуулаагүй л юм бол, улсын эрх ашгийн үүднээс хаах хэрэгтэй. Ерөнхийлөгч нь хүртэл ард түмэн гэхийн оронд ард иргэд ээ гэж байгаа юм даа. Ард нь ч яахав нөгөө муу нэртэй, луу данстанууд байдаг байж гэхэд иргэд нь хэн болж байна аа? Урдаас оруулж ирсэн нөгөө хэдэн найзаа арай хэлмээргүй юм. Ерөнхийлөгч нь ч, ерөнхий сайд нь ч, их хэрүүлийн дарга нь ч, боловсролын сайд нь ч нэрээ кириллээр зөв бичиж чадахгүй хэвтэж байж, том том юм ярьж хэрэггүй шүү дээ. Цөмөөрөө таарсан юмнууд. Нөгөө “Ар монголын сахалтай хүүхдүүд улс гэр болж тоглож байна.” гэдэг л болж байх шиг. Бас сүүдрийн засгийн газар ч гэнэ үү, тэгээд сайд гэж өөрийгөө доромжилсон эр ичихгүй зурагтаар нээрээ л сайд болчихсон юм шиг яриад байгаа юм даа. Ёстой хүүхдээс ч долоон доор байна. Ичээч, ичээч! Ее ее бөөвөө, ее ее бөөвөө!
Өчнөөн жил л орос хэл эрдмийн түлхүүр гээд л дургүй ламд дарж байгаад л сахил хүртээгээд байсан чинь одоо яасан бэ? Одоо англи хэл эрдмийн түлхүүр болсон уу? Одоо жилийн дараа хятад хэл эрдмийн түлхүүр болох уу? Больж дампуурцгаа!!! Бүш гуайн даалгавраар латин үсэгт орох гэж байгаа бол кирил бичгээс салахад Путин гуай дуртай бус байх биз ээ. Путин гуайг ч уурлуулаад яахав. Бүш гуайд долигонон зулгуйдаад ч яахав, эхий нь эцээж тугалы нь тураахгүйгээр “… мянган жилийн уламжлалтай, мянган жил үйлчилсэн хэлэндээ сайтар зохицон таарсан монгол бичгийг …” буцаан авч, гээж орхисон хөөрхий хэлмэгдсэн муу бичигтээ буцаж орох нь зүйтэй болов уу. Муусайн юмнуудаас болж хүн байтугай бичиг үсэг, эх нутаг хүртэл хэлмэгдэж сүйрдэг байна. Та нар үүнийг нүдээрээ үзэж, биеэрээ амсаж байгаа. Орос хэл үзэхээрээ тэр кирилээ сурдаг юм байгаа биз, франц, герман, англи хэл үзэх, хэл мэдээ (мессидж) явуулах энэ тэрдээ хэрэг болдог юм бол тэр латин үсгээ сурцгаана биз. Цөмий нь хавтгайруулж дахин бичиг үсэгт тайлах хэрэг байхгүй. Өөр хийх сурах юм их байна. Ямар латин үсэг, англи хэл үзэх гэж хүн болсон биш. Эх хэл буюу ээжийнхээ хэвлийд байхаасаа сурч эхэлсэн эхийнхээ муу хэлээр ганц сайхан өгүүлбэр бичиж чадахгүй амьтан чинь англи хэлээр юу бичдэг байна аа. Энэ их инээдтэй хэрэг. Уйлмаар ч юм уу. Сармагчин гэдэг амьтан дулаан орны ширэнгэнд байдаг гэж дуулснаас биш, эрс тэс уур амьсгалтай хээр тал нутагт байдаг гэж дуулаагүй юм байна. Англи хэл хэлнийзүйн аравхан “дүрэмтэй” байдаг юм гэсэн. Тэгвэл худам монгол бичиг зөв бичих ганцхан “дүрэмтэй” байдаг. Ганцхан “дүрэмтэй” бичиг сурч чадахгүй амьтан чинь яаж ч арван дүрэмтэй хэл сурах билээ. Буян амлаад ч, бурханд мөргөөд ч нэмэргүй юм байхаа даа. Англи хэл төсөөлдөг хүн Монголд уртаашаа тавхан байснаас одоо хоёрхон үлдээ шив дээ. Хэл төсөөлөх, пал палхийх хоёр шал ондоо юм шүү дээ. Инг хэл юм шүү дээ. [`инглиш] гэдгээс биш, [`англиш] гэдэггүй биз дээ. Нөгөө “сартваахи Ленинээс хувьсгал нэгийг шаалаа” гэдэг шиг IQ Дэмбэрэл оросоос “умсвенные развития” гэдгийг “оюуны хөгжил” гэж шаасантай адил юм болж, орос хэлнээс английский язык гэдгийн английн гэдгийг шаасан байна. IQ бол бас Арго багшийнх шиг “бизнес” буюу луйвар юм. Сэтгэх хэлгүй улсад чинь “сэтхихүйн боловсрол” буюу IQ ярьж болохгүй байх л даа. (Сэтхихүй) буюу СЭД+ХИ гэдгээс гаралтай юм гэсэн. Түүнээс биш СЭТ татахын Сэт биш юм гэнэ лээ. Сэдхих хэлтэй байж хэмээнэ СЭДХИХҮЙН БОЛОВСРОЛын тухай ярих байх л даа. Түүнээс биш хэдэн дүрс ийш тийш нь харуулж тавьчихаад цэцэрхээд байж болохгүй биз дээ. “Англи” хэлтэй л хүн ухаантай байдаг юм бол, тэр манай хэлийг устгаж өөрийхөө сайхан “англи” хэлийг зааж өгөө ч гэж гуйгаад байгаа “АНГЛИ” улсаасаа хэдэн тэтгэвэрийн чавганц авчраад сайд болгоцгоохгүй юу.
Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нар заримдаа орондоо оржээ нэг хэвтэж байхдаа нэг бодмоор юм. “Би чинь юу зааж байна аа. Энэ муусайн хүүхдүүдийг мөн ч залхааж тамы нь цайлгаж байна даа, хөөрхий. Би чинь хэл заадаггүй, үсгийн дүрэм л заадаг юм байна шүү дээ. Тийм ийм үсгийн дараа тийм ийм үсэг орно гээд л …. Би өөрөө ч учры нь олдоггүй шүү дээ. Заримдаа яахаараа эгшиг авдаг, заримдаа яахаараа эгшиг авдаггүй заримдаг есөн гийгүүлэгч байдаг юм бол доо хөөрхий? Хэзээ эгшиг авахы нь яаж мэдэх юм бэ? Зөөлний тэмдэг чинь яахаараа тийн ялгалын дагавар залгахаар и болоод л хувирдаг хувилгаан үсэг болдог юм бол оо? Бас гээгддэг сугардаг үсэг гээд л зөндөө хачин юм байна аа. Илбэ шид шиг юм. Гоё ч юм уу? Бас болоогүй нуугдаж байгаад айлгах гэж байгаа юм шиг гараад ирдэг нууцгай и ч гэнэ үү? Би арай солиороогүй байгаа. Нөгөө заах монгол хэл минь хаа байна аа. Хов хоосон юм зааж нүгэл хурааж байгаа юм байна шүү дээ. Энэ ч дэндэж байна аа” гэх мэтчилэнгээр бодоод үз дээ. Эрдэм сурдаг хайран залуу насы нь ингээд дуусгах гэж. Бас болоогүй 10 жил тамы нь цайлгадаг бол одоо гадаадыг дууриагаад олонъулсын стандааартанд орж байгаа нь энэ тэр гээд нэг бол дээш нь үсэргээд, нөгөө бол доош нь харвуулаад, 12 жил болгоод дахиад махы нь хоёр жил зовоох нь ээ. Нэмэх нь байтугай энэ зовлонг багасгах үүднээс 4 жил хасахад ч багадахаар байгаа шүү. Тэнэг юмнууд 12 байтугай 20 жил сурч байсан ч бидэнд ямар падлий байна аа. Тэднийг үхээд өгвөл бид бас үхээд өгөх үү.
Тооны багш нар ч гэсэн дээ, бас бодох юм бий. За байз би юу заагаад, юун хүрд мүрд чээжлүүлээд байна аа? Яахаараа нэгэн нэг нэг байдаг юм бол оо. Энэ муусайн тооны хүрд ч над шигээ хув худлаа хог шив дээ. Автобусны үнэ нэг төгрөг байж байгаад нэг дахин нэмэгдэх буюу нэг нугарахад яагаад нэг төгрөг авахгүй хоёр төгрөг аваад байна аа. Нэгэн нэгийн нэг шүү дээ. Ерөөсөө тооны хүрдээр бол нэмэгдээгүй л байх ёстой. Нэг бол нэг л шүү дээ, өөрөөр хэлбэл, 1=1. Тэгэхээр 1x1=1 байдаг л нэг жоготой золиг байна. Автобусны үйлчлэгчийн авах мөнгөөр бол хөө 1x1=2 байхна байна шүү дээ. Би чинь тооны магистр багш хүн яагаад тэр кондуктор авгайгаас доор байдаг билээ. Сургуулийн номын сангийн нэг төгрөгний үнэтэй номыг алдаж үрэгдүүлбэл, надаас гурав нугалж төлүүлнэ. Би бол 1x3=3 гээд л гурван төгрөг өгдөг. Автобусны үнэ нэг төгрөг байж байгаад гурав дахин нэмэгдвэл нөгөө айхтар кондуктор чинь гурав биш дөрвөн цаас авах нь ээ дээ, золиг гэж. Би юу заагаад хүүхдийн мах “идээд” байна аа. Боловсролын тогоо хага хөлдсөн байна. Бодох цаг ирлээ. Сэрцгээ, унтуулууд минь. Би ч гэсэн энэ л замыг туулж махаа идсэн өрөөсөн дугуй билээ. Жинхэнэ багшид бол баяр хүргэнэ ээ хүргэнэ. Шүтэнэ чиг. Хууранбаанууд их байна аа. Мал мэнд үү гэснээс тоо гэснээс алдарт 76-г хэрэлдэж байх хооронд урд хөрш хамаг нүүрс, цайр, газрын тос, төмөр, цагаан зээрий нь зөөгөөд, хэдэн муу ядуу хүүхний хүйсэнд үрээ цацацгаагаад, хэдэн зуун хөгшин солонгос байдаг сайхан хүүхнүүдий нь хулгайлаад, хамаг алт шороо, төмрийн хүдрий нь хөрөнгө оруулагчид биш, хөрөнгө гаргагчид зөөгөөд сар шиг хэдэн шороон тогоотой, сахаарын цөл шиг хатмал орон болгоод эцэстээ алдарт 76 хэрүүлч, нэг хэдэн траншея-ны хүүхэд, хэдэн гудамжны согтуу үлдэх бий дээ. “Зуун ямаанд жаран ухна” гэж, хоёр сая хүрэхгүй юманд юун ч олон төлөөлөгч байх юм билээ. Хөгжөөгүй хэвтэж бас хөгжилтэй орон дууриана. Тэр хөгжилтэй орон гээд байгаагаа дууриавал манайд их хурлын гишүүн 5 байх ёстой. Хуучны улс төрийн товчооны 9 гишүүн ч бас л их байсан хэрэг. Өмнөт хөрш нэг тэрбум гурван зуун сая гаруй хүнтэй мөртлөө ардын төлөөлөгч 3000 байдаг шүү дээ. Энэ 3000 манайхан шиг хэрэлдвэл хэдэн сая жил хэрэлдэх байх. “Ичиг, ичиг, ичиг!” Ардчилалын тухай саяхан Оросын бичгийн их хүн “Ардчилал дороосоо эхэлдэг, барууны ардчилал Орос гүрэнд таарахгүй, намууд бол ардчилалд саад тотгор болдог.” гэжээ. Энэ ёстой үнэн. Нэгийг нэгээр үржиж чадахгүй, ганц өгүүлбэр зөв бичиж чадахгүй байж, боловсрол энэ тэр гэж юм яриад бол хэрэггүй л дээ. Эх хэлний сургалтыг энг тэргүүнд тавих хэрэгтэй. Эх хэлээ, ээжийнхээ хэлийг сураагүй хүн харь ээжийн хэлийг мөн ч сурна даа.
Лам нар нь түвэдээр пажигануулаад л, намууд нь англиар тачиганалдаад л мөн ч янзтай. Ядарч байхад яр гэдэг шиг энэ Христос мристос нь ч бас юу билээ. Чинггис хааныг дууриаж ардчилсан сүрхий хүн болж байж сүйрэх бий дээ!!! “Бяруу болоогүй байж бухын баадлаар баав” гэдэг шиг сонин юм болж байна. Бас болоогүй “улстөрийн” жагсаалын компаниуд бий болж гаднаас дотроос ногоон олдог моод дэлгэрсэн Сүхбаатарын талбай маань баас шээсний талбай болсон. Юм хум хагалж шатаавал их мөнгө өгдөг бололтой юм. Эдийн засгийн онолын номд бас ийм бизнес монголоос гаралтай гэдгийг оруулж, тэр дэлхийн ямар ч ном билээ түүнд бичүүлэх хэрэгтэй. Урдаа барьдаг бамбай нь нөгөө байхгүй болоод хориод жил болж байгаа, монгол хэлний сангаас хасаад хаячихсан “АРД” байгаа. Тэд л “АРД”-ын төлөө санаа тавиад нойр нь хүрэхгүй байгаа гэнэ дээ. Энэ “АРД” гэдгийг мөнгө суудал олох болохоороо л урдаа дарвайтал нь бариад, суудал олж, мөнгө цохисон хойноо нөгөө “АРД”-аа чимээгүйхэн авсанд нь хийгээд булчихна даа.
За тэр монгол бичиг заана гэж ёстой нэг нус нулимстай нь хутгаж өгнө дөө. Зарим цэцэн нь уйгаржин монгол бичиг гээд л авна даа. Уйгараас л бичиг авсан ухааны юм ярина даа. УйгарЖИН гэснийг нь харвал харин ч уйгарууд маниасаа авсан юм биш үү, монголЖИН уйгар гэвэл өөр хэрэг. Монголжсон уйгар юм аа гэж болох юм. МонголЖИН кирил бичиг гэж байж болох юм. Зарим том толгойтой нь (тархи нь устсан учир том байгаа юм) хуучин монгол бичиг гээд л бурна. Шинэ монгол бичиг одоохондоо хараахан гараагүй байгаа. Өөрсдөө гадаадын, бусдын юм хуулдаг хулгайлдаг шигээ сэтгэхүйтэй болчихсон юмнууд. Монгол гэрийг хаанаас авсан байх вэ? Монгол бөхийг сумогоос авсан уу? Зодог шуудгийг франц эхнэрийн хөхөвч, атавч хоёроос дууриаж авсан гэх үү? Уртын дууг Японоос авсан байх уу? Морин хуурыг хаанаас авсан байх вэ? Их хурлынхан гэхэд л гадаадын нэг хуулийг ядрууханхан модон орчуулгаар хам хум бэлдээд л монгол дээл нэвсийтэл нь өмсгөөд нөгөө иргэн олон руу тавьчихна. Тэр нь “Ну, погоди …”-ийн цөөвөр шиг аашилж гарна даа. Хүний мах хүнд наалдахгүй гэдэг тэр. Биелж байгаа хууль байхгүй. Хэдэн зуун хуулиар монгол үхэр шиг чацга алдаж байна. Хоёр гурав хоноод л нөгөө хуулиа өөрсөндөө тааруулж өөрчилнө. Сүүлдээ түүний нь хүн уншихаа байсан. Хууль мэддэг хүн л хууль гаргана шүү дээ. Гудамжны луйварчид хууль гаргахгүй. “Зуун жолооч цуглуулаад үз, машин хийх инженер тэр дотроос гарахгүй” гэж нэг хүн хэлсэн байна. Хууль мэдэхгүй байж хууль батлана гэж юу байдаг байна аа? “Пуужин мэдэхгүй хүмүүс пуужин яаж хийдэг байна аа?” Тэр пуужин хөөрөхгүй дэлбэрнэ шүү дээ. Инээх нь байтугай уйлмаар юм. “Улсын Их Хэрүүлчид” өдөр шөнөгүй хэрэлдэнэ. Бид хэрүүл үзэх гэж тэднийг сонгосон юм болж байна уу? Хэрүүлийн бузар болсон байна. Бас болоогүй “Эрхзүйт төр” мөр гээд нэг буруу орчуулгатай юм яриад байгаа юм. Тэр “эрх дураараа төр” гэдэг нь ч бараг зөв юм болов уу? Ри багштан энэ талаар юу айлдсаныг уншуулбал: “«Уголовное право» гэдэг орос үг ухагдахууныг орчуулагч маань буруу ухаарчээ гэж бодох учиртай. Оросоор «право» гэдэг нь латины «юс» гэдгийг орчуулсан үг. «Эрх» гэсэнд огтын хамаагүй. Манай «эрх» гэдэг үг бол, юу л хийе гэвэл миний дур гэсэн нэгэн утга буй. Түүнээс үндэслэж, монгол хэлнээ «эрх хүүхэд» гэдэг маань, болохгүй юм байхгүй, юу л дуртайгаа хийнэ, авна, иднэ, тоглоно гэж дур мэдэх муу зан сурсан хүүхдийг «эрх хүүхэд» гэдэг байна. Нөгөө нэг утга нь «мэдэл» гэсэн утгатай. «Мэдэлдээ» бас хэмжээ хязгааргүй гэсэн утгатай. Тэр учраас «эрх мэдэл» гэсэн хоршоо үгэнд мэдэл нь хүнээр «байг болохгүй» гэж хязгаарлуулахгүй мэдэл гэсэн утгыг «мэдэл» гэсэн үгэнд нэмэрлэж «эрх мэдэл» гэсэн хоршоо үг болж байгаа хэрэг. Тийм утга бүхийн учир эрх ашиг гэдэгт хоршин орж «яая л» гэвэл хориг хязгааргүйн дээр “аминдаа завшаантай” гэсэн санаа агуулж «эрх ашиг» гэсэн хоршоо үгэнд орж байгаа хэрэг. «Засгийн эрх» гэвэл, засгийн дээд мэдэл гэсэн утгатай болж, хуулийн эрх гэвэл хуулийн талаар дээд мэдэл гэсэн утгатай ухагдахуун болж байгаа хэллэг. Чингэтэл, латины «юс» гэдгийг оросоор «право» гэж орчуулсан нь Европын бүх улсын хэлнээ тэрхүү утгаар орчуулж, санаа нь «зөвтэй юм» гэсэн утга бүхийн тул «право» гэдгээс оросоор «правый» гэж үнэн зөвтэй, «неправый» гэж буруу ташаа, хилс гэсэн утгатай үг ухагдахуун болдог байна. Тэр учраас «правосудие» гэж латины «юстициа» гэдгийг орчуулдаг нь ямарваа нэгэн хэргийн зөвийг олж таслан шийтгэх гэсэн санаа болохоос биш «эрх дур» гэсэн санаа огтхон ч байхгүй. Германаар «Рехт» гэж латинаас орчуулсан нь яг л оросоор «право» гэж «зөв шудрага» гэсэн утгатай нэр бөгөөд, орос хэлнээ «право» гэдэг нэр бол «права» гэдгээс бас ялгаатай «Водителькие права» гэж оросоор «жолооны эрх» гэдэг утгатай зүйл. Жолооч хүнд тэрэг жолоодох эрхийг зохих шалгалтаар үнэмлэх олгодгийг ийнхүү нэрлэхээс «право» гэдэг «зөв бурууг ялгах» хэмээсэн хуульзүй гэсэн «юс» - «право» биш ажээ. «Уголовное право» гэдгийг «эрүүгийн хуульзүй» гэсэн утгатай атал, латин уг нэрийн утга түүнийг орос зэргийн улсын үгээр орчуулсан утгы нь нарийн ухаараагүйгээр «эрүүгийн эрх» гэж орчуулсан нь жишээлбэл «водительские права» гэснийг «жолоочийн хуульзүй» гэж орчуулсантай адил болж байна. Энэ мэт ташааран ухаарч буруу орчуулсан буюу буруу нэр томъёо хэрэглэсэн зүйлд хянан тохиолдуулагч буюу найруулан эрхлэгч хүн, зохиогчийн үг найруулгыг засах ёстой «эрх» бий.” хэмээжээ. Эндээс харахад, өнөөдөр манай төр, эрхзүйт дураараа дургисан төр байна уу, хуульзүйт ардчилсан төр байна уу гэдэг нь харагдана. Энд миний үг илүүц биз ээ. “Худам монгол бичгийн багш сурагчдад монгол бичиг зааж байна. Абу адугу манаба гэж багш заана. Хүүхэд орой гэртээ ирээд хичээлээ давтахад аав нь “Миний хүү юу хийгээд байна аа” гэхэд нь “Би монгол бичгийн хичээлээ давтаж байна аа” гэнэ. “Юу гэж байгаа юм бэ?” гэхээр нь хүү “Мэдэхгүй. Багш л ингэж зааж өгсөн” гэнэ.” Ийм заалт сургалт бол хүүхдийг жигшээнэ. Ингэж зааснаас зүгээр байсан нь дээр. Зурагтаар нэг том эр монгол бичгийн хичээл заахдаа “үгийн эхэнд орсон РА, үгийн дунд орсон РА, үгийн адагт орсон хоёр РА байдаг” гээд л авна даа. Үүнийг сонссон хүн юу гэж бодхов гэхлээр, ямар ядаргаатай юм бэ, үгийн эхэнд орохдоо нэг хэлбэртэй байдаг юм байна, үгийн дунд орохдоо бас нэг өөр хэлбэртэй байдаг юм байна, үгийн адагт болохоор болоогүй бүр хоёр өөр хэлбэртэй байдаг байна гээд харин ч бүр ойгий нь гутаагаад сурах хүслий нь унтраах нь тэр. Ийм л багш нар багш нарыг бэлдэж байгаад их харамсана даа. Англи улсад англи хэлний багш хүүхдэд англи хэл заахдаа one гэж бичээд дуудлагы нь [үан] гэж зааж өгнө. Хүүхэд орой гэртээ ирээд л нүднээ үзэгдэх нь one, дуугарах нь [үан] болж, аав ч ойлгоно. Woman гэж бичиж өгөөд багш нь [вүман] гэж дууддагийг нь хэлж өгнө. Хэрэв One woman гэж байвал хүүхэд гэртээ ирээд [үан вүман] хэмээн нэг эмэгтэй гэж уншиж ойлгодог ажээ. Манайх шиг Абу адугу манаба гэхгүй. Тэгвэл юу болохов гэхлээ [онэ воман] болчихно шүү дээ. Англи хүүхэд орой гэртээ ирчихээд онэ воман гээд байвал юу болох билээ? Абу [ава] адугу [аду’у] манаба [манава] болоод л хүүхэд гэртээ ирээд уншихдаа аав адуу манав гээд уншихаар аавд ч ойлгомжтой шүү дээ. Мөн ч шүүрхий түүхий байна даа.
Хятад Япон хоёр тийм хэцүү бичигтэй мөртлөө янзтайхан хөгжөөд байдаг. Манайх хэд хэдэн бичиг солиод бахь байдгаараа. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл, бичигтээ биш, тэр бичгээр байгаа тухайн улсын ухаанд л байна. Яриа бичиг хоёр нь хуга зөрдөг англи америк хоцрогдох нь яасан юм бэ? Яриа бичиг хоёр нь бичиг галиг хоёр нь ялгагдахгүй яг тохирдог бид яагаад орчлонгийн хог дээр хаягдав гэдэгт хариу байх хэрэгтэй. “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг латин үсэгт ороод яг хөгжиж харагдана даа. Бичиг солих тухай Ри багш “Энэ нь улс төрийн нэр төр хөөцөлдөгчидийн зусардан билбүүрддэг зан, соёл дутмаг байдлын харгай гэж би ч бас үзмү.” хэмээн айлджээ. Улс төрөө ч хатдаа, улс түйвээх гэвэл таарна. Оросын сэтгэгч П.С.Таранов гэдэг хүн “Я не боюсь министра образования. Я боюсь образования министра. = Би боловсролын яамны сайдаас эмээж болгоомжлоод байх юм огт алга байна. Сайдын боловсролоос л айж эмээж байна даа.” гэжээ. Боловсролын сайд нь ядахдаа монгол хэлээ мэддэггүй юм аа гэхэд монголдоо сэтгэлтэй хүн байх хэрэгтэй шүү дээ. Төсвийн хэдэн төгрөгий нь цохих гэж ээлжлэн суудаг. Хийсэн юм алга байна шүү дээ. Хомхой шаварчин хүн тэнд очоод хэрэг алга.
То ванг гуайн: “Хоосрохуйд урьдаар ухаан барагдана. Ухаантай хүн хоосрох бэрх. Одоо ухаан барагдсан хүнд ухаан зааж тэнхрүүлэх хэрэгтэй” ийм сургаал байна. Бидний өнөөдөр шиг болохыг их холоос харжээ. Ухаан заахын оронд харин нөгөө 60 жилийн кирил ухааны нь умаахан болгож ноолийн ногоон тэг болгох гээд байдаг нь юу билээ. “Бичиг бол эрдмийн нүд” гэдэг. Бичиггүй болгоно гэдэг бол эрдмийн нүдий нь сохолж байгаа гэмт ялт хэрэг гэдгийг цөм сэрж санагтун!!! Бичгийн ач холбогдол бол үүнд л байдаг. Бид цөм ухаанаа гээжээ. Тэгээд цөм хоосорчээ. Ард олныг ухаангүй болгох нь луйварчдад тонуулчдад хэрэгтэй болохоос биш ард түмэнд хэрэггүй.
…ЧИЛАЛТАЙ тусгаар тогтносон орон гээд л чээжээ шаагаад байдаг. Үнэн хэрэгтээ хараат орон болсон байгаа. Ли Якокка-гийн номоос иш татвал:
Question: What do you call a country that exports raw materials and imports finished goods?
Асуулт: Түүхий эдээ гаргаж оронд нь бэлэн бараа оруулдаг улс орныг юу гэж та нар нэрлэх вэ?
Answer: A colony.
Хариулт: Хараат орон гэнэ.
Өөрөөр хэлбэл, хамаг сайхан алт шиг түүхий эдээ урагш өөрснөө зөөж аваачиж өгөөд оронд нь Эрээнээс хог оруулж ирдэг улсыг “ХАРААТ ОРОН” гэдэг гэжээ. Лунжгар …ЧИЛАЛД орох гэсэн чинь луугийн аманд ороод дашийшоооог болов оо хөөрхий.
Маш чангаар алга ташив.
ReplyDelete