Jan 3, 2011

Ийм үед "бушуу туулай" ашигтай

Бушуу туулай борвиндоо баастай гэдгийг мэдэхгүй хүнгүй. Гэхдээ аливааг түргэн шуурхай чанартай хийж амжуулж чадаж байгаа тохиолдолд хэн ч муу хэлэхгүй, харин ч баярлаж таашаадаг. Сайн орчуулагч яаж "бушуу туулай" болж бусдаас ялгардаг вэ?

1. Үнэ, хугацаа ижил бол аль өрссөн нь ашигтай
Чөлөөт өрсөлдөөний цаг үе шүү дээ. Аль нэг байгууллага хэд хэдэн орчуулгын товчоогоор орчуулуулах материалынхаа үнийг тооцож явуулна уу гээд хоёр өдрийн хугацаа өгчээ. Тэгвэл танай товчоо бусад товчоотой адил агуулгатай материал байлаа ч шуурхай байж нэг өдрийн дотор амжуулж өгөөрэй.

2. Өгөх ёстой хугацаанаасаа өмнө амжуулж дуусга
Орчуулгын товчоо нь чанараас гадна орчуулгаа дуусгаж өгөх хугацаанд их эмзэг байх ёстой. Хоног цаг хожих нь танд ч үйлчлүүлэгчид ч ашигтай. Мэдээж хэрэг чанар өөрчлөгдөх ёсгүй. Та цаг хожвол мөнгө хожно.

3. Цаг алдалгүй холбоо барьж сураарай
Орчуулах эхийн алдаа болон орчуулгад хэрэгтэй бусад мэдээллийг аль болох эрт асууж дадаарай. Цагийг нь тулгаж асуувал хугацаа сунгуулах гэж байна гэсэн буруу ойлголт төрүүлж магадгүй. Үнэхээр орчуулж амжихааргүй болсон үед ч гэсэн учир шалтгаанаа цаг алдалгүй мэдэгдэж, сайн тайлбарлах нь зүйтэй. Үйлчлүүлэгчийн итгэлийг алдалгүй хамтарч ажиллах чухал шүү.

ашигласан: 한완현, 돈 되는 번역 돈 안 되는 번역, 와이엘북, 2009

2 comments:

  1. 1, Ер нь бол ямар хугацааны орчуулга хийж байсан өөртөө "dead line" тогтоогоод хийх хэрэгтэй. Ингэснээр өөрөө өөртөө байнга сануулга өгч чадна.
    2, Цаг хангалттай байна гэж бодох хэрэггүй. Маргааш үүрээр өгөх юм шиг орчуулах хэрэгтэй.
    3, Өөрийн гэсэн мэдээ, мэдээллийн агуулгатай бай. Өөрөөр хэлбэл, та аль нэг чиглэлээр дагнаж орчуулдаг бол тухайн чиглэлийнхээ мэдээллүүдийг цуглуулж хадагдах хэрэгтэй. Орчин цагт сонины хайчилбар хий гэсэнгүй. Ком байхад чинь...
    4, Цаг алдалгүй цоо шинэ илэрхийлэл хайж байгаарай.Технологи, үг хоёр байнга шинэчлэгдэж байна.
    5, Эцэст нь, бэлтгэлгүй бол мэдлэгтэй байгаад ч хогийн цааснаас ялгаагүй. Орчуулга хичнээн яаралтай байсан ч өөртөө заавал бэлдэх цаг гаргаарай.
    Мөн үү багшаа....

    ReplyDelete
  2. Хариу
    1. Үйлчүүлэгчтэй тохирсон хугацаанаас өмнө чанартай хийж өгөхийг хичээх чухал. Муу юм хийгээгүй бол сануулга хэрэггүй. Хийчих гээд байгаа бол сэрэмж хэрэгтэй байх.
    2. Алгуурлаж, хойш тавьж болохгүй шүү. Хэт яарах бас буруу.
    3. Дунд сургуульд мэдлэг чадвар дадал гэж их ярьдаг даа. Гурвууланг нь хослуул. Хаанаас юуг хэзээ яаж олж авахаа мэддэг байвал болоод явчихна. Компьютер нэтийн дутагдалтай талыг мартаж болохгүй. Тог тасарсан ч таг суучихааргүй болох нь зүйтэй. Сонины хайчилбар ч хэрэг болж болно.
    4. Шинэ үг хэллэг, шинэ мэдээллээр хоцрохгүй байх их чухал. Гэхдээ бүхнийг шингээх боломж хүч бидэнд байхгүй. Бусадтай хамтраарай.
    5. Бэлтгэлтэй байгаад тэрийгээ ашиглаж чадах, бэлтгэлгүй байсан ч амжуулж чадах аль аль нь ч хэрэг болох байх даа. Бэлтгэлийн ач тусыг мартаж болохгүй ээ.

    Мөн бишийг нь биш зөв бурууг нь асуусан юм шиг байна. Зөв бурууг нь би дүгнэж хэлж чадахгүй нь ээ. Харин санал сэтгэгдлээ бичсэнд их баярлалаа.

    Аа тийм. Тоогоор дугаарлаж бичихдээ ард нь таслал биш цэг тавьж байгаарай.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...