| ХОЁР НАСТАЙ ХVVХЭД, ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ
Манай олонхи хvмvvс “Хvvхэд бага байхдаа хэл сурах авъяастай байдаг. Харин том болох тусмаа тэр авъяас нь алга болдог” гэсэн иш vндэсгvй явган яриагаар бие биеийнхээ сурах идэвхийг бууруулдаг. Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа тєвлєрvvлж чаддаггvй. “Гэдэс єлсєж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л єгвєл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.. “ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чєлєєлж билэг оюунаа гадаад хэл сурахад тєвлєрvvлж чадвал ХОРИН НАСТАЙ ЗАЛУУ ТА хоёр гурван настай хvvхдээс илт давуу сурах чадвартай байдаг. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос салж ангижрахын тулд сэтгэлээ тогтоох хэрэгтэй. Элдэв хов жив дvvрэн шар сонин унших, аллага хvчирхийлэл дvvрэн кино vзэх, эсвэл орцонд найз нєхєдтэйгєє дэмий чалчиж цагийг барж байдаг нь чамд ямар ч ашиг єгєхгvй, харин ч есєн шидийн бодолд автуулахын vндэс болно. Тvvний оронд гэр орондоо, єєртєє хэрэгтэй зvйлийг хийж илvv гарсан чєлєєт цагаа гадаад хэл, бусад хичээл номоо vзэхэд зориулах юм бол амжилттай суралцаад зогсохгvй хэдэн жилийн дараа хvмvvжилтэй, vзэл бодол зєв тєлєвшсєн иргэн болох тул цаашдын амьдралд тань маш ашиг тустай. Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггvй яг єнєєдрєєс эхлэн чєлєєт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй.
НЭГ VVДИЙГ НЭЭВЭЛ VVД VVД НЭЭГДЭНЭ.
Англи, орос, хятад, япон солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чєлєєтэй ярьж бичиж ном сонин сэтгvvл уншиж, кино телевиз болон радиогийн нэвтрvvлэг vзээд чєлєєтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцvv эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх чадвар бол хамгийн тєгс сайн сурсаны илрэл болдог. Бурхан багшийн сургаалд “Нэг vvдийг нээвэл vvд vvд нээгдэнэ” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас тєгс амжилтанд хvрнэ гэсэн утгатай юм. Vvнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илvv дєхєм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрvvлэг vзээд ойлгодог, монголоос тухайн хэл рvv, тухайн хэлнээс монгол хэл рvv ямар ч сэдвээр чєлєєтэй орчуулж, чєлєєтэй сэтгэж ярьж чаддаг хvнийг л сая тэр хэлэнд тєгс боловсорсон хvн гэж хэлнэ. Эдгээр олон чадваруудыг тэнцvvхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рvv зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хvрэхэд бэрхтэй. Чанга унших vед харааныт тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь тєрєлх хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нєлєєтэй. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр тєвєггvй уншиж ойлгон бичих чадвартай болсон байх бєгєєд сонсгол, яриа, нааш цааш хєрвvvлэх зэрэг чадвар ч дагалдан тєгс боловсрох нь мэдээж хэрэг юм.
Манай хvмvvс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хvсэмжлэн мєрєєддєг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зєв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бvрэлдэх чадвар юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн бичвэрийг тvгдрэхгvй сайхан уншчихаж чадахгvй байгаа хvн юу ч харалгvй толгойгоороо сэтгээд гадаадын хvнтэй хурдан тvргэн ярина гэж байхгvй шvv дээ. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хvсэлтэй залуустаа хандаж хэлэхэд эхлээд тухайн гадаад хэлний зєв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хєнгєн хялбар бичвэрийг хурдан тvгдрэлгvй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшсэн хvн яриа сурахад санаад зовоод байхын хэрэггvй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих, зєв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд єдєр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ vгийнхээ орчуулгыг байн байн эргэн харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгvй хийгээд байвал таны урьд ємнє эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болноо. Амжилттай сурахын тулд єєртєє найдах нь хамгийн зєв юм. Хvн єєртєє байгаа асар их боломжийг олж харалгvй аливаа асуудлыг шийдэх арга замыг vргэлж гаднаас эрж хайдаг. Та “Дотоод би” –гээ олж харах хэрэгтэй. Та яг єнєєдрєєс эхлээд гадаад хэлний хичээлдээ 2-3 цаг л гаргачих. Би хоцорсон байлгvй дээ гэсэн єєдгvй бодлоор битгий єєрийгєє чєдєрлєєрэй. Хvний толгойд эргэлдэж байгаа тvмэн бодол билиг оюуны хvчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хvнийг агдлан хvлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяж ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л vз. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан зvйр vгийг хичнээн vнэн болохыг та мэдрэх болно.
ЯМАР ХVН ГАДААД ХЭЛИЙГ ТЄГС СУРАХ БОЛОМЖТОЙ ВЭ.
Анхан шатны хичээлийг бага гэж басах, дунд шатны хvнд сэдэв рvv санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн vзэгчдийн амжилтанд хvрдэггvйн нийтлэг шалтгаан мєн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин, зєв сайхан уншиж сурахад тэвчээртэйгээр хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бvхний “гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгvй” гэж мєрєєдєєд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бvрэлддэг юм шvv дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага, амархан гэж басалгvй дахин дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Анхан шатны хичээлvvдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рvv зугуухан орж болно. Шинэ vгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд vзэж байсан аргаараа олон дахин хуулж уншаад бай. Энэ vед хуулалт уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Аливаа гадаад хэлийг vзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зєрєє ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”, “Бєгтєр хvн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “эмнэлэгт амьдрах” “тэмээн нуруутай хvн”, япон хэлээр “эмнэлэгт амьдрах”, “мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бvхнийг тєвєгшєєн бодолгvйгээр олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгвэл тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зєрєєг гэтлэн давж нэг л мэдэхэд эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр тvвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно.
Та єдєрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал баримтлах хэрэгтэй. Зарим сэтгэл хєєрсєн vедээ 4-5 цаг толгой єєд татахгvй хичээллээд дургvйгээ хvрэхээр хоёр гурван єдєр ор тас хаяж давхиад байвал хvссэн vр дvнгээ єгєхгvй сэтгэл гонсгор хоцрох болно шvv. ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЭШЛЭХ VЕ ШАТУУД “Их ёсны тухай дуулсан дээд тєрєлтєн дуугаа хураадаг. Дунд тєрєлтєнд тийм ч юм шиг, vгvй ч юм шиг санагддаг. Харин доод тєрєлтєн шоолж инээдэг” хэмээх мэргэн сургаал бий. Энэ сургаалд vл итгэж биеийн амрыг харах дуртай нэг нь хуучин байрандаа л хэвээрээ vлдэнэ. Амьдралд єргєн хэрэглэгдэж мэдэх сэдвvvдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга уншаад байхаа мартавзай. Нvдээрээ хараад ойлгохгvй байгаа зvйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгvй шvv дээ. Харин ямар ч сэдвийн зvйлийг уншаад чєлєєтэй ойлгодог болсон цагт радио телевиз vзээд ойлгодог болно гэдэг ердєє л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман уншдаг болсон хойноо тухайн хэл дээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгvvлийг дагнан унших нь єгєєжтэй. Сэтгvvлийг єдєр болгон тогтмол уншаад байвал 14 хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь нэр нєлєє бvхий сонинг барьж авч унш. Мєн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн ойлгодог болно. Ном, сонин, сэтгvvл чєлєєтэй ойлгодог болсны дараа олон ангит кино vзэж эхэл. Доогуураа vсгэн тайлбартай кино байвал бvр ч сайн. Эхлээд vзэхдээ зєвхєн vсгийг харж ойлгохыг хичээ. Энэ маягаар тогтмол vзээд байвал зугуухандаа vсэггvй олон ангит киног ч тєвєггvй ойлгодог болно. Киног чєлєєтэй ойлгодог болсон цагт телевизийн янз бvрийн сэдэвт нэвтрvvлгvvдийг vзэж эхэл. Ийм тvвшинд хvрсэн хvн монгол хэлнээс тухайн гадаад хэл рvv орчуулан бичих чадвартаа тvлхvv анхаарах хэрэгтэй. Хэрвээ vнэхээр уйгагvй хичээнгvй хvн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хvссэн vр дvндээ хvрч чадна. Хvмvvс сурч судалж эхлээгvй мєртлєє англи хэлний vйл vг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж тvvнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн vсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байнаа гэж ганц єдєр ч сурч эхлээгvй байж бас л бие биеийнхээ зvрхийг vхvvлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган vзээгvй байж ийнхvv єєртєє хий хоосон бэрхшээл vvсгэх нь дэмий хэрэг л дээ. Хvний санаанаасаа зохион бий болгосон энэ мэт саад тотгор л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хvнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Энэхvv наян хувьтай тэнцэхvйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал vлдэх бодит бэрхшээл дєнгєж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэглзлэлийг єєрєєсєє зайлуулж яг єнєєдрєєс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав. Ямар ч сэдвээр чєлєєтэй уншдаг болохын тулд єдєр болгон уйгагvй хичээн оролдоод бай. Тухайн єдрийн бичвэр дээр гарсан дvрмvvдийн утга, хэрэглээний онцлогуудыг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дvрэм шигээ чєлєєтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт яар.
ГАДААД ХЭЛИЙГ СУРЧ БАЙГАА ХVН ЦАЙЗЫГ ЭЗЭЛЖ БАЙГАА ЦЭРГИЙН ЖАНЖИНТАЙ АДИЛ
Аливаа гадаад хэлийг сурахад тєрєлх хэлний сэтгэлгээний нєлєєлєл гол саад болж байдаг. Тийм болохоор гадаад хэлний vгсийг цэргvvд гэж vзэх юм бол дvрмийг стратеги тактикаа болгон тєрєлх хэлний сэтгэлгээний хана хэрмийг эвдэж цайзыг бvхэлд нь эзлэх хэрэгтэй. Ингэж уураг тархиндаа тєрєлх хэлнээс гадна харь хэлний сэтгэлгээний тогтолцоог бvрэлдvvлж чадвал тэр хvнийг сая тухайн гадаад хэлэнд нэвтэрхий сайн боллоо. Цайзыг бvрэн эзэлж чадлаа гэж хэлж болох юм.
Тvvнээс гадна хэл сурч байгаа хvнийг ачаа хvргэхээр явж байгаа жолооч, уулын оройд мацаж байгаа хvнтэй зvйрлэдэг. Ачааг єєр газар хvргэхээр яваа жолоочийн тухайд зам сайн байх нь хамгаас чухал шvv дээ. Тvvнтэй адилхан хэл сурч байгаа хvний зєв цэвэр сайхан дуудлагыг жолоочийн замтай зvйрлэж болно. Зам буюу дуудлага нь маш сайн байвал гадаадын хvнтэй тєвєггvй нэвтрэлцэж чадна гэсэн vг. Тухайн єдєр vзсэн дvрэм бvхий бичвэрvvдийг олон дахин хуулж бичиж унших явдал чухал. Гэтэл зарим хvмvvс таны хэлснээр олон дахин хуулж бичээд ямар ч vр дvн алга хэмээн яарч адган зэмлэх нь ч бий. Тийм хvмvvст “єнєєдєр тарьсан байцааны vрээс маргааш нь ургац авдаг билvv” гэж асуудаг. Vрээ суулгаад тогтмол усалж арчилсны vр дvнд байцаа авдаг шvv дээ. Тэрэнтэй адил гадаад хэлийг сурч тvvний vр шимийг амсана гэдэг бол яг л мод, зvлэг тарьж ургуулахтай адил зvйл юм. Гадаад хэлийг тєгс сайн сурсны vр дvнд хvртэх vр жимс нь тухайн галаад хэлээр маш єргєн мэдээлэл олж авдаг болох, єндєр цалин хєлстэй нэр хvндтэй ажилд орох, хувийн зохион байгуулалт сахилга бат сайтай болон хvмvvжих, тархи оюун задарч ухаалаг болох гээд ашиг тус нь маш их байх болно. Багшийг хvндлэн дээдэлж байж эрдмийн шимийг хvртэх учиртай. Ингэхийн тулд аливаа хvн хичээл зааж байгаа ямар ч багшийг сайн муу гэж ялгахгvй адилхан хvндэлвэл зохино. Хvн л юм болсон хойно зарим нэгэнд нь алдаа дутагдал байж болно. Гэхдээ “багшийн гэмийг бvv ойшоо” гэсэн ардын мэргэн vг бий. Тvvнээс гадна эргэн тойронд чинь сайн багш нар олон байгаа. Єєрєєр хэлбэл хэл сурч байгаа хvний хувьд орчин тойрны олон юмс vзэгдэл багш болж байдаг. “Хоёр хvн хамт явахад нэг нь миний багш”, “Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” хэмээн Кvнз айлджээ. Энэ бол хамт олон найз нєхдийн чинь дунд сайн муу олон хvн байгаа. Чи тэр болгоныг зєв зvйтэй тусгаж авч чадвал сайн хvн болж єсєж дэвжихэд тустай шvv гэдгийг хэлсэн санаа юм. Мєн нэгэн домогт єгvvлснээр, Нэг залуу єєрт тохиолдсон чухал хэргээ Хомьсим Бодисатвад даатгаж мєргєхєєр сvмд очжээ. Гэтэл ємнє талд нь нэг хvн бурхны хєрєгт мєргєж байхыг сайтар лавлан харвал Хомьсом Бодисатва єєрийнхєє хєрєгт мєргєєд байж байна гэнэ. Нєгєє залуу арай ч vгvй байлгvй дээ гэж санаад “Та хэн бэ” гэж асуувал “Би Хомьсом Бодисатва байнаа “ гэжээ. “Та яагаад єєрєє єєрийнхєє хєрєгт мєргєєд байгаа юм бэ” гэж асуусанд “Надад чухал хэрэг гарсан тул тvvнийг бvтээхийн тулд єєртєє мєргєж байгаа юмаа” гэж хариулжээ. Хомьсом Бодисатва ийнхvv єєрєє vлгэрлэн vзvvлсэн нь мєнєєх залууд аливаа асуудлыг шийдэх арга замыг хайхдаа гаднаас эрэх биш єєрийн хvч боломжиндоо тулгуурлаж байхын чухлыг ойлгуулсан ажээ. Дээр дурдсан зvйлvvд тойруулан нуршаад байгаагийн цаад санаа нь Хvн аливаа эрдэм, тэр дундаа гадаад хэлийг сурахад єєрийгєє дайчилж чадвал хvссэн амжилтандаа хvрэхэд тєдийлєн бэрх биш гэдгийг хэлэх гэсэн билээ. | |
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.