Одоо би шалгалтын хуудас засаж сууна
Онцгой оюутан дэндүү олон байна.
Олныг нуршилгүй тэднийг танилцуулъя
Олон юм ярилаа гэж бүү уурлаарай.
Хоосон хуудас өгсөн оюутан
"Шалгаад байх юм байхгүй ээ,
Шалгалтаас чухал юм надад бий.
Энэ хичээл чинь надад хэрэггүй
Энэнтэй энэгүй би амьдарчихна."
Хоосон толгойтой та
Хорвоод хэрэгтэй юмаар тархиа дүүргээрэй
Дураараа хурааж товчилж бичсэн оюутан.
"Энэ зэргийн хурааж бичсэнийг
Эрхбиш та ойлгочихно биз дээ?
Энийг бүрэн бичиж байхын оронд би
Эрдэм мэдлэгээ гайхуулж их бичмээр байна."
Хураахын гайхамшигийг харлаа
Худлаа ч үгүй дүнг чинь хураадаг юм билүү?
Хуулж байгаад баригдсан оюутан.
"Хаа ч явсан би дарга
Хамаг юмыг минь хийх нарийн бичигтэй.
Харин хүч хөдөлмөрөө гаргаж хуулсныг
Хамаагүй битгий бага үнэлээрэй."
Нарийн бичигтэй сайхан л юм
Надад зөв шударга хүнийг
хохироох эрх даанч байхгүй.
Эх захгүй баахан юм бичигч оюутан.
"Хариу нь хаа нэг хэсэгт байгаа.
Хайгаад олоорой, та
Зөв буруу хариуг ямар
Ялгаж чадахгүй гэж биш дээ."
Тийм ээ, тийм.
Тэгэхдээ хадуурсны чинь төлөө
магтмааргүй байна.
Хэт товчхон бичигч оюутан.
"Товч тодорхой бичих хэцүү юм байна
Тодорхой бичих гэж хадуурч байснаас
Товч бичиж хэдэн оноо авъя аа
Тоомжиргүй хандлаа гэж бүү бодоорой."
Тоотой хэдэн үгээр онож хэлсэнд баярлалаа
Тодорхой бичээгүй болохоор чинь
Баттай мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй нь.
Бичгийн, дүрмийн, найруулгын алдаачин оюутан.
"Монголчууд буруу бичиж зөв ойлгодог шүү дээ
Монгол хүн юм чинь та зөв ойлгоно оо.
Алддаггүй хүн гэж хаа байсан юм бэ
Алдаагаа засуулах гэж л бид сурдаг шүү дээ."
Монголчууд бид айхтар л даа
Бурууг зөв ойлгоод байвал зөвийг яаж ойлгох бол?
Алдааг чинь засаж байгаадаа бухимдаагүй ээ
Ахин дахин алдаад, засрах шинжгүй
Бахь байдгаараад чинь дургүйлхэж байна.
Улаан балаар ярайлгаж жирийлгэгч оюутан.
"Улаан өнгө мандал бадралын өнгө
Улаан өнгө сэтгэлийг цочроож урмыг сэргээнэ.
Ухаант багш минь, та
Улам ихээр өөдлөн дэвжээрэй."
Улаан бичигтэй хуудсыг чинь харахаар надад чи
Хөлбөмбөгийнх шиг улаан хуудас өгөх гээд байх шиг
Улаан өнгө удаан хараад үзээрэй
Удахгүй галзуурах гээд ч байх шиг санагдана.
Улаан галзуу хүн урд чинь зогсоод байвал
Ухаан мэдрэлд чинь сайхан байх уу?
Олон сайн оюутан байдаг ч
Онцгой оюутнууд цөөнгүй юм даа.
Т.М.А
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
kkkk ymar ineedtei bas boditoi yum be...
ReplyDeleteBagsh nar uzeerei, oyutnuud bitgii uzeerei geheer ni oyutan yum bolohooroo ontslood neg uzchihlee~
shalgalt uguhduu harandaagaar bichdeg oyutan bas baidag. balluurdaad zuviig n bichchiheerei gej baigaa yum shig ^^
ReplyDeleteхаха шалгалтын хуудас ч гэж нээрээ хэцүү юм байдаг шүү... Багшаа, би алинд нь байсан юм болоо? Онцгой оюутан байсан болов уу? Надад лав хэд хэдэн хүнд гарын онцгой оюутан байсан даа хэхэ
ReplyDeleteХүн бүхэн юм болгонд сайн байна гэж юу байх вэ дээ. Нэг юманд тааруу байлаа гэхэд өөр юманд сайн л байж таарна. Тийм болохоор би нэг их санаа зовдоггүй шүү дээ. ^^
ReplyDeleteБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
ReplyDeleteБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)