Хэл болгон єєрийн онцлогтой ч гэсэн бичиг баримт боловсруулахдаа анхаарвал зохих тvгээмэл зарчмыг танд толилуулж байна.
• Боломжтой бол урт vг, єгvvлбэрээс зайлсхий.
• Єгvvлбэрт нэмэлт, байц, адилтгал зэргийг аль болох цєєхєн хэрэглэ. Энэ нь таны санааг
хоёрдуулна.
• Нуршихаас зайлсхий.
• Yйл vгийн цагаа зєв сонго.
• Yгээ зєв сонго. Ижил утгатай гэгддэг vгнvvд ч тухайн єгvvлбэрт єєр єєр санаа оруулдаг.
• Боломжтой бол vйл vгийн єєрєє vйлдэх хэвийг сонгож бай. Ямар нэг зvйл хийгдээд гэхийн оронд ямар нэг зvйл хийгээд гэх нь дээр.
• Єгvvлбэрийн бvтэц, тєгсгєлєє давтахгvй байх нь сонсголонтой байдаг.
• Бичиж байгаа зvйлээ холбогдох тоо баримт, мэдээллээр баяжуул.
• Єгvvлбэр дэхь vгийн дарааллыг зєв байрлуул.
• Yгээ зєв бич.
• Бичсэн зvйлээ дахин дахин уншиж нягтал.
• Тоо баримтаа шалга.
• Мэдээллийн эх vvсвэр, шаардлагатай хавсралт оруулж бай.
Та орчуулгын vйлчилгээг сонгож авахдаа анхаарвал зохих зvйл:
• Хоёр буюу тvvнээс олон хэлээр ярьдаг байх нь сайн орчуулагч гэсэн vг биш. Тухайн хэлээр ус цас шиг ярьдаг байх нь ч бичиг баримт сайн орчуулна гэсэн vг биш юм. Учир нь аман болон бичгийн орчуулга хийх нь ‘ Єєр єєр орчин, дадлага шаарддаг тєдийгvй хvйсээс хамаардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Ер нь орчуулга сайн хийхэд сурсан сургуулиас гадна авъяас чадвар, олон жилийн туршлага их нєлєєлдєг ажээ.
• Yйлчлvvлэгчид нэр хvндтэй орчуулгын компаниар vйлчлvvлэхдээ илvv vнэ тєлдєг ч гэсэн энэ хэмжээгээр чанарын баталгаа авч чаддаг. Орчуулгын компанид хийгддэг хєндлєнгийн хяналтыг хувь орчуулагч хийдэггvй. Харин таны баримт бичиг ач холбогдол багатай, мэдээллийн чанартай зvйл байвал хувь орчуулагчдад хандах нь хямд байх болно.
• Орчуулгын компани нь олон ажилтантай байддаггvй євєрмєц бизнес юм. Дэлхийд дундажаар15 орчуулагчтай компанийг томд тооцдог ба бvх мэргэжлээр орчуулга хийдэг хэн нэг ч байдаггvй ажээ. Орчуулга бол орчуулагч, тухайн мэргэжлийн эксперт хоёрын хамтын хєдєлмєр байх ёстой. Компани томрох дутам л орчуулгын эцсийн чанарт ямар ч сайн нєлєє vзvvлдэггvй захиргааны илvv зардлыг vйлчлvvлэгч тєлєх болдог. Та хямд vнэнд хууртагдаж болохгvй ч гэсэн єндєр vнэ болгон чанарын баталгаа єгнє гэж vзэж болохгvй.
• Эзэн ба менежер нь єєрєє орчуулагч, дунд зэргийн хvчин чадалтай компани л vнэ чанар хоёрыг хамгийн сайн хослуулдаг болохыг туршлага нотолж байна.
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.