Nov 26, 2010

ОРОС-МОНГОЛ, РУССКО-МОНГОЛЬСКИЙ

http://wegenerous.blogspot.com/2008/12/blog-post.html

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн
Ц. Дамдинсүрэн, А. Лувсандэндэв

ОРОС-МОНГОЛ ТОЛЬ

нэмж, зассан хоёрдугаар хэвлэл

редактор академич
Ш. Лувсанвандан

55 000 орчим үг

Улсын Хэвлэлийн Газар Улаанбаатар. 1982

Институт Языка И Литературы Академии Наук Монгольской Народной Республики
Ц. Дамдинсурэн, А. Лувсандэндэв

РУССКО-МОНГОЛЬСКИЙ СЛОВАРЬ

исправленное и дополненное второв издание

под редакцией академика
Ш. Лувсанвандана

около 55 000 слов

Госиздат Улан-Батор. 1982

НЭГДҮГЭЭР ХЭВЛЭЛИЙН ОРШИЛ
Монгол орны аж ахуй, соёл боловсрол хөгжиж, шинэ сэхээтэн төрж, гадаад харилцаа өргөжсөн учир гадаад хэлийг сурах судлах хүмүүс олшров. Ялангуяа социалист ёсыг анх байгуулсан манай найрамдалт Зөвлөлт их орны гол хэл болох орос хэлийг сурах хүмүүс нэн олширч, орос хэлнээс ном орчуулах явдал их өргөжиж байна. Энэ өргөжсөн шаардлагыг хангахад урьд гарсан хэдэн орос монгол толины хэмжээ бага, үг цөөн учир дутагдалтай байна. Иймд энэ шаардлагыг хангаж дутагдлыг нөхөх хэрэгт нэмэр болох зорилгоор тавин мянга орчим орос үгийг багтаасан орос монгол толийг хэвлэн гаргаж байна. Энэ толийг орос хэлийг сурах хүмүүс ба орос хэлнээс ном орчуулах хүмүүст зориулан зохиов. Орос үгийн ямар утгатай болохыг тайлбарлахыг гол болгосонгүй, монгол хэлэнд чухам яаж орчуулагдахыг анхаарч, зохих үгийг оноож бичихийг гол болгов.

Гэвч орос хэлнээс монгол хэлнээ орчуулсан олон зохиолыг уг орос эхтэй нь харшуулан үзэж хийсэн картын сан байгаагүйн улмаас манай энэ толинд орос монгол үгийг оноож бичих ажил гүйцэд сайн болж чадсангүй.

Монгол шинэ бичгийн хэлэнд нэгэн мөр болж чадаагүй олон янзаар бичих, дуудах үг нэлээд байдаг. Энэ явдал манай толь бичигт бас нөлөөллөө. Жишээлбэл: эгэм-ээм, чацуу-чуцуу-сацуу, гэнэт-гэнт, тормоз-тооромс-тооромсог, хошуу-хушуу, рашаан-аршаан, зожиг-жожиг, дуугүй-дугуй, шажин-шашин, сандил-сандал гэх зэрэг олон үгийг хэдэн янзаар бичсэн нь цөөнгүй тохиолдоно. Энэ мэтийн элдэв дуудлагатай угийг одоохон нэг мөр болгон тогтооход бэрхтэй байна. Цаашдаа эдгээр үгийн зарим нь нэгэн өөр бичлэгтэй болох ба зарим нь өөр
бичлэгтэй, өөр утгатай болж хөгжих бололтой.

Толийн орос үгийг сонгож авах ба угийн гол утгыг орчуулах тухайд Ц. Б. Цыдендамбаевын редакциар зохиогдсон орос буриад толь (Русско-бурят-монгольский словарь под редакцией Ц. Б. Цыдендамбаева, Москва, 1954), С. И. Ожеговын зохиосон орос хэлний толь (С. И Ожегов, Словарь русского языка, издание четвёртое, Москва, I960) хоёрыг гол болгон баримтлав. Энэ хоёр толийг гол болгон баримталсан боловч монгол орны ахуй байдалд холбогдсон зарим үгийг нэмж оруулсан болно. Монгол улсын нэр Томьёоны комиссоос боловсруулан тогтоосон олон мянган нэр томьёоны дотроос өргөн, хэрэгцээний үгийг тус тольд оруулсан, явцуу мэргэжлийн нэр томьёог оруулсангүй.

Орчин үеийн толь бичгүүдэд үгийн хүйсний заалт, ямар төрлийн нэр томьёо болохын заалт, тийм ийм үгийг үз гэж дамжуулан заах явдал ергөн дэлгэрчээ. Ийм олон заалт зэрэг товчилсон үг үсгийг хэрэглэхэд сайн боловч, энэ мэтийн элдэв нарийн тэмдгийг хэрэглэх туршлага Монголд энэ хир бага дэлгэрсэн ба ялангуяа хэвлэлийн дадлага чадвар дутагдалтай бай-гааг харгалзаж дээр дурдсан элдэв томьёоллын тэмдгийг хэрэглэсэнгүй.
Энэ орос монгол толийн А, Б, В, Г, Д, Е, 3 үсгийн эхний хагас (за-заочный), П, У, Ф, Ю, Я үсгүүдийг Ц. Дамдинсүрэн зохиов. 3 үсгийн сүүлийн хагас (запад-зять), Ж, И, Й, К, Л, М, Н, О, Р, С, Т, X, Ц, Ч, Ш, Щ, Э үсгүүдийг А. Лувсандэндэв зохиов. Уг толийг зохиох ерөнхий зарчмыг Ц. Дамдинсүрэн боловсруулав.

Тус толь бичгийг хянан үзэж санал зөвлөлгөөн өгсөн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн Б. Ринчен, Э. Вандуй, Б. Содном_ Ш. Лувсанвандан, Зөвлөлтийн гадаад дотоодын олон хэлний толь бичгийн хэвлэлийн редакторлах тасгийн ажилтан нар, мөн тэрчлэн Монгол улсын их сургуулийн орос хэлний тэнхимийн багш С. Галсан, Д. Шаравнямбуу, Т. Пэлжид ба техник хяналтыг хийсэн Б. Барс нарт талархлаа хүргэе.

Тус орос монгол толь бичгийг хэрэглэгчид анхаарсан дутагдлыг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд ирүүлж байхыг хүсье.

Зохиогчид.

ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙН ОРШИЛ
Уншигч авгай нарт толилуулан буй Орос монгол толийн. хоёрдугаар хэвлэлийг уншигчдын хүссэнээр хэвлэлд бэлтгэв.

Энэхүү хоёрдугаар хэвлэл нь 1967—69 онд нийтлэгдсэн анхдугаар хэвлэлээс толгой үгийн хэл зүйн тодорхойлолтыг хийж, зарим чухал үг, үгийн салбар утга нэмэн оруулснаар ялгагдана.

Хоёрдугаар хэвлэлийг бэлтгэхэд нэгдүгээр хэвлэлийн тухай шүүмж бичсэн хүмүүсийн саналыг харгалзсан болохыг тэмдэглэхийн хамт тэдгээр шүүмжлэгчдэд, мөн тэрчлэн үнэт санал зөвлөлгөөгөөрөө үлэмж
тус хүргэсэн зөвлөлтийн нэрт эрдэмтэн проф. Г. Д. Санжеев, Монгол улсын их сургуулийн багш, манай энэ хэвлэлийн редактор проф. Ш. Лувсанвандан, мөн сургуулийн багш д-р. С. Галсан нар ба техник ажлыг гүйцэтгэсэн Ч. Догсүрэн, А. Дампилов, Д. Сүрэнцэцэг, Ё. Баярсайхан нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье

Зохиогчид
Улаанбаатар 1980-6-23

Татах: 92.2МБ
mondic

1 comment:

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...