Nov 6, 2010

Бас ч гэж "шударга" хүмүүс

파파라치 Paparazzi Папараци гэдэг итали үг орчин үеийн монголчуудад нэгэнт танил болсон. Уг нь бол папараци хэмээх итали үг 파리처럼 웽웽거리며 달려드는 벌레를 의미한다 дүнгэнэн дайрах ялаа мэтийн хорхой шавжийг хэлдэг гэсэн. Гэхдээ монголчууд бидний ойлгодгоор олны танил “스타 одод”-ын зургийг нууцаар авч сонин сэтгүүлд зардаг хүн. Харин солонгост энэ үг арай өөр утгаар хэрэглэгддэг. 다른 사람의 불법 행위를 제보하여 포상금을 타내는 사람을 뜻한다 Бусдын хууль бус үйлдлийг мэдээлж шагналын мөнгө авдаг хүнийг хэлдэг. Эх сайхан солонгос хэлээр нь бол “몰래 제보꾼 нууцаар мэдээлэгч” гэнэ. Эд бол дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхдөө голдуу сэмээрхэн шиг гэрэл зураг авч баримтжуулаад хожим мэдээлж мөнгө олдог “овжин” хүмүүс. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг хүмүүсийг бодвол “шударга” хүмүүс гэдэг нь тодорхой. Нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх хүн алийг тэр гэх вэ.

Хууль бус үйлдэл өч төчнөөн юм болохоор төдий чинээ олон янзын папараци байдаг. Папараци гэдэг үг нь ч солонгост “параци” хэмээх дагавар үг болоод хэвшчихсэн. За нуршихаас зайлсхийж олон янзын папарацийг нэрлэх үгнээс “дээжлэе”. 교통법규위반을 포착한 사진을 찍는 Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зургийн хальсанд үлдээдэг 차파라치(car파라치) “жолооны папараци”, 유통기한을 넘긴 음식물이나 나쁜 음식을 파는 음식점을 고발하는 Хадгалах хугацаа нь хэтэрсэн хоол хүнс юмуу чанар муутай хоол унд зарж байгаа хоолны газрыг мэдэгддэг 식파라치 “хоол хүнсний папараци”, 특허청에 위조상품 제조자를 신고하는 хуурамч бараа үйлдвэрлэгчийг патентийн албанд “уламжлан мэдээлдэг” 짝파라치 “хулхи барааны папараци”, 탈세 여부를 감시하는 албан татвараас зайлсхийсэн эсэхийг хянаж цагдагч 세파라치 “татварын папараци”. Нэг хэсэг Өмнөд Солонгост арай хялбар аргаар мөнгө олох гэсэн ийм “шударга” иргэн хэт олширсон тул нэг мэдээлэгчийн жилд мэдээлэх тоог арав болгож цөөлөн, шагналын мөнгөний дээд хэмжээг хязгаарлаж байсан гэнэ билээ.

mongolia

1 comment:

  1. Anonymous6/11/10 14:53

    Санаа авмаар юм байна, дотроо ангилалтай болтол хөгжчихсөн байшд тээ хэхэ

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...