Dec 2, 2010

Орчуулах, хэлмэрчлэх гэж юу вэ?

Эдүгээ хил хязгаар нэвтрэхээс илүү хэл яриа ойлголцохгүйгээс болж харилцаанд хүндрэл бэрхшээл учрах болсон билээ. Тэгэхээр хүмүүс ядаж ганц ч болов гадаад хэл сурах гэж хичээхгүй байхын аргагүй. Гэвч зарим нь халшраад ч гэх үү төвөгшөөгөөд ч гэх үү сурдаггүй. Сурсан ч олигтой сурч чаддаггүй. Үнэхээр гадаад хэл байтугай эх хэлээ сайн сурч эзэмшинэ гэдэг амаргүй. Тэгээд л орчуулагч хэлмэрч хүний тусламж авах болдог доо. Хачирхалтай нь орчуулагч хэлмэрч гэхээр “гадаад хэл сайн мэддэг хүн” гэж ойлгох хүн олон.

Хэлмэрчлэхийг хамгийн хялбараар тодорхойлвол, “Хэл ойлголцохгүй байгаа хүмүүст харилцан санаа бодлыг нь дамжуулж ойлгуулахыг хэлнэ” гэж болно. Орчуулга олон талаар хэлмэрчлэхтэй төстэй. Орчуулгыг “Бичиг үсэг уншиж ойлгохгүй хүмүүст харилцан утга санааг нь хөрвүүлж ойлгуулахыг хэлнэ” гэж тодорхойлъё.

Хэлмэрчлэх үйлдлийг ерөнхийд нь өгүүлэгчийн үгийг сонсож утгыг нь мэдэх “ойлгох үе шат” ба, ойлгосноо сонсогчийн ойлгох хэлээр зохистой дамжуулж ойлгуулах “илэрхийлэх үе шат” гэсэн 2 үе шатанд хувааж болно. Энэ үе шатуудыг арай нарийвчилвал “сонсох-утгыг олох-утга дамжуулах” гэж 3 хуваана.

Өөрөөр хэлбэл, өгүүлэгчийн ярианы утгыг хэлмэрч ойлгож сонсогчид ойлгуулж ярих явцад өгүүлэгчийн ярьсан утга, хэлмэрчийн дамжуулсан утга хоёр дүйж тэнцэж байх учиртай. Ойлгож чадаж байлаа гэхэд ойлгуулж чадахгүй байх нь элбэг тохиолддог.

ашигласан : 김나미 외, 통역 번역 핵심 가이드북, 현학사 2003


No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...