Өчигдөр багын найзтайгаа уулзаад бага ангид цуг сурч байсан нэг хүүхдийн тухай ярьж байтал “Бар хүртэл өөрийнх нь тухай ярихаар ирнэ” 호랑이도 제 말하면 온다 (Сайн хүн санаагаараа) гэгчээр ороод ирлээ.
Мань хүн хар багаасаа л бусдын дор орно гэж байгаагүй. “Жижиг чинжүү халуун амттай” 작은 고추가 맵다 (Бие бага ч бэлчээр том) гэж үнэн үг шүү.
За тэгээд “Тоос хуралдвал хайрхан уул” 티끌 모아 태산 (Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм) гэдэг болохоор бид ч гэсэн хичээвэл болохгүй юу байх вэ дээ.
Даанч “Дэнлүүний доорхи харанхуй” 등잔 밑이 어둡다 (Айлаас эрэхээр авдраа уудал) гэдгийг мэдэх хэрнээ хаа хол газраас л юм эрээд хүчээ тарамддаг хүмүүс гэлтэй.
Ер нь “Үхрээ алдчихаад саравчаа засна” 소 잃고 외양간 고친다 (Ниргэсэн хойно нь хашгирав) гэгчээр гай зовлон тохиолдохоор л толгойгоо шаах улс гэхэд болно.
“Очих өдөр зах гардаг өдөр таарч” 가는 날이 장날이다 (Гай газар доороос, гахай модон дотроос) хэзээ юу тохиолдохыг ёстой хэн мэдэх билээ.
“Хулгайч хүний хөл нь бадайрна” 도둑이 제 발 저리다 (Гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана) гэдэг шиг хаа ч очсон мэдлэг чадвар мөхөс доройгоо мэдэж толгой гудайж шал шагайж явна.
Тэгсэн хэрнээ хичээж чармайхгүй явсаар “Явах тусам өндөр уул” 갈수록 태산이다 (Давааны цаана даваа) гэгч нь болно.
Бас болоогүй ээ. Хэрээ мэдэхгүй “Хувцас бол далавч” 옷이 날개다 (Бие чөтгөр, хувцас бурхан) гэдэгт итгэж гоё хувцас өмсөнө.
Тэгээд “Гал гарсан гэрийг сэвэх” 불난 집에 부채질한다 (Гал дээр тос нэмэх) мэт гэнэтийн зардал их гарна. Энэ ч баяр, тэр ч гашуудал.
“Эхлэл тэн хагас нь” 시작이 반이다 (Гараа сайн бол бариа сайн). Гараагаа сайн хийчих санаа байдаг боловч нэг л болж өгөхгүй өдөр хоног өнгөрч, сар жил улирсаар байна.
“Цагаан цаасыг хүртэл хамжиж өргөх нь дээр” 백지장도 맞들면 낫다 (Дэм дэмэндээ, дээс эрчиндээ) гэгчээр хэдэн сайн найзынхаа хүчинд болж л байна.
Хүний зан гэж хачин юм шүү. Аль болох “Гургуул ч идэж, өндөгийг нь ч хүртэх” 꿩 먹고 알 먹기 (Нэг сумаар хоёр туулай буудах) санаа өвөрлөнө гээч.
Зовлоо ч гэсэн “Зовсоны эцэст жаргал ирдэг” 고생 끝에 낙이 온다 (Зовсоны эцэст жаргадаг) гэж өөрийгөө тайтгаруулна.
Хорвоо дэлхий нэг бодлын цөвүүн болжээ. “Чулуун гүүрээр ч тогшиж үзэж байж гар” 돌다리도 두드려 보고 건너라 (Долоо хэмжиж нэг огтол) гэдгийг санаж явахгүй бол хөнгөн хуумгай хөдөлж байж юу ч үгүй хоосон хосорч мэдэхээр болжээ.
“Гал түлээгүй байхад яндангаас утаа гарах уу?” 아니 땐 굴뚝에 연기 날까 (Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ) Бид нар л гэнэн цайлган юм болохоороо өөрсдөө очоод аманд нь орж залилуулж мэхлүүлдэг юм шиг байгаа юм.
“Тариан түрүү боловсрох тусмаа толгойгоо гудайлгадаг” 벼는 익을수록 고개를 숙인다 (Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн) гэж хэр баргийн юманд өртчихгүй, ухаалаг хүмүүс ч зөндөө байх юм даа. Тэднээс суралцахсан.
Тэгье гэхээр “Үхрийн чихэнд судар уншихтай адил” 쇠귀에 경 읽기 (Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ) би ч юу сурч шалив гэж дээ гээд өөрийгөө голохыг яана.
“Зөгийн бал идсэн хэлгүй хүн” 꿀 먹은 벙어리 (нүдэн балай, чихэн дүлий) яваад байхгүй юмсан.
“Номын өргөө сахьсан нохой гурван жил болохор уул усны тухай шүлэг уншина” 서당 개 삼 년이면 풍월을 읊는다 (Алтны дэргэд гууль шарлана) гэдэг болохоор сайн сайхан хүмүүстэй нөхөрлөж байхад бас ч гэж учиртай байх л гэж найдъя.
Зүйр үг их хэрэглэдэг солонгосчуудын яриаг сонсоход ийм л байх нь дээ.
Маш сонирхолтой байлаа. Үнэхээр сонин маягаар илэрхийлдэг юм байна.
ReplyDeleteмон-сол зүйр үгийг харьцуулж үзэхэд сонин юм байна нэгтгэсэн товч толь байдаг болов уу
ReplyDeleteКойка-гийн шугамаар Монголд очсон Шинээ гэдэг солонгос хүн эмхэтгэсэн байдаг. Хуучин номын дэлгүүрт л байж магадгүй дээ. Уг нь зарах ёсгүй ном л доо. Солонгос хэлний зарим сургуульд монгол солонгос зүйр цэцэн үгийг харьцуулан эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд цөөнгүй байдаг.
ReplyDeleteУлаанбаатар Дээд Сургуулийн бичиг хэргийн дэлгүүрт "Солонгосын 100 зүйр үг, 100 өвөрмөц хэллэг" гэсэн ном зарагдаж байсан. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй. Номын нэр нь яг таг зөв биш шүү. Очоод лавлаарай. Орчуулсан ном байгаа.