Dec 4, 2010

Хүн ч, техник ч орчуулдаг

Эрдэмтэд хүн голлон орчуулж байна уу, техник голлон орчуулж байна уу гэдгээр орчуулгыг 4 ангилжээ.

- Техникээр бүрэн орчуулах

- Хүний тусламжтайгаар техникээр орчуулах

Human Aided Machine Translation буюу HAMT

- Техникийн тусламжтайгаар хүн орчуулах

Machine Aided Human Translation буюу MAHT

- Хүн дагнаж орчуулах.

Орчуулж хэлмэрчлэнэ гэдэг нь хэл яриа, үг хэллэгийн дүйцийг олох ажил биш, бичвэр буюу ярианы утгыг ойлгож илэрхийлэх үйл явц бөгөөд, бүрэн зөв ойлгохын тулд орчуулагч хэлмэрч хүн эх хэл ба гадаад хэл төдийгүй суурь мэдлэгтэй, тухайн улс үндэстнүүдийн соёлын тухай ойлголттой байх хэрэгтэй. Ийм мэдлэг ойлголтыг “танин мэдэх нэмэлт хүчин зүйл” гэдэг.

Орчин үед орчуулгын ажлыг хөнгөвчлөх зорилгоор компьютер техникээр орчуулах программ ашиглах болжээ. Товчхондоо орчуулгын программ нь хүний орчуулгад туслах үүрэг л гүйцэтгэнэ. Тиймээс мэргэжлийн үг хэллэг ихтэй техник технологийн баримт мэдээлэл, давтагдсан агуулга ихтэй бичвэр гэх мэт ижил материалын орчуулгад орчуулгын программ нилээд ашиглаж болсон.

Дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэж байгаа орчуулгын программ бол Бабелфиш http://babelfish.altavista.com юм.

*김나미 외, 통역 번역 핵심 가이드북, 현학사 2003


No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...