Dec 23, 2010

Таавар С-М

아침 10시 30분, 최근 타계한 유명한 한글학자 김동면 박사의 일가족이 유산 분배 문제로 함익헌 변호사 사무실에 모이기고 되어 있다. 어제는 김 박사의 장례식이 있었다. 함 변호사는 장례식에 참석해 대학병원 영안실에서 장지까지 동행했다.

김 박사에게는 딸 네 명과 아들 세 명이 있다. 막내아들만 빼놓고는 모두 겨혼했다. 함 변호사는 생전에 김 박사 집에 자주 드나들었기 때문에 자녀들과 잘 알고 지내는 사이다.

김 박사는 청렴한 학자로서 돈에 무관심했다. 하지만 자식들은 그렇지 않았다. 그리고 딸들은 딸들끼리, 아들들은 아들들끼리 사이가 좋지 않았다.

몇 년 전 부인이 먼저 세상을 떠나자 김 박사는 사회 활동을 모두 그만두고 자택에서 저술에 몰두했다. 그러다 한 달 전에 노환으로 대학병원에 입원했는데, 그때 김 박사는 자신의 죽음을 예견하고 함 변호사를 불러 유언장을 남겼다. 유언장의 요지는 김 박사의 모든 재산을 한글 발전을 위해 공익 재단에 기증한다는 내용이었다. 김 박사에게는 할아버지로부터 물려받은 땅이 엄청나게 많았다.

장례식이 끝난 다음날, 함 변호사는 김 박사 자식들이 모두 모인 자리에서 유언장을 공개하기로 했다. 함 변호사는 그들이 유언장의 내용을 듣자마자 난리를 칠 것이라 생각했다.

먼저 네 딸들이 앞장서서 함 변호사 사무실로 들어섰다. 이어서 기름을 발라 머리가 반들반들한 두 아들과 점퍼 차림의 막내아들이 들어왔다. 막내만 시무룩해 보일 뿐 모두들 표정이 밝았다. 어제 장례식을 치른 사람들 같지 않았다.

그들은 들어온 순서대로 의자에 앉았다. 그들이 모두 앉자 함 변호사가 마지막으로 의자에 앉았다.

그들은 서로 인사도 없이 함 변호사만 쳐다보았다. 빨리 시작하자는 표정이었다. 잠시 침묵이 흐르고, 함 변호사가 탁자에 놓아둔 노란 서류 봉투를 집어들며 말했다.

“관례대로 제가 먼저 전문을 읽겠습니다. 질문이 있으면 제가 낭독한 후에 개별적으로 해주시면 고맙겠습니다. 관찮겠죠?”

“좋습니다. 그런데 문제가 있습니다.”

큰아들이 함 변호사를 차갑게 응시하며 입가에 묘한 미소를 띠었다.

“우리도 유언장을 갖고 있습니다.”

큰아들은 가방을 열고 함 변호사가 갖고 있는 것과 똑 같은 노란 서류 봉투를 꺼냈다.

“우리는 변호사님께서도 유언장을 하나 갖고 계신 걸로 알고 있습니다만, 이건 아버님께서 직접 새로 쓰신 것입니다. 여기 있는 저희들 모두가 함께 지켜보았습니다. 막내도 보았고요. 그렇지?”

함 변호사는 새로 만들었다는 유언장을 건네받아 곧바로 내용을 읽어보았다. 정말 새로 만든 유언장이었다.

큰아들이 다시 말했다.

“아버님 필체와 사인은 잘 아시죠? 워낙 특이하니까요.”

유언장을 읽는 함 변호사의 손이 떨렸다. 김 박사의 필체가 정확했다. 김 박사 이름 아래에는 사인까지 적혀 있었다.

“아버님이 직접 쓰시고 사인까지 하셨습니다. 저희 모두가 지켜보았습니다.”

큰아들은 못을 박으려는 듯 다시 한 번 강조했다. 의심할 여지가 없었다. 김 박사의 필체는 특이해서 누구도 흉내 낼 수 없었다. 함 변호사는 다시 천천히 유언장을 한 글자 한 글자 확인했다.

“이제 유언장을 읽어주시죠. 물론 우리는 내용을 모두 알고 있습니다. 하지만 변호사님께서 읽어주셔야 합니다. 합법적인 절차를 밟기 위해서죠. 변호사님도 그 점은 잘 알고 계실 것으로 생각합니다.”

큰아들이 이야기하는 동안 새 유언장을 꼼꼼히 확인하던 함 변호사의 눈빛이 갑자기 달라졌다. 그는 큰 소리로 천천히 유언장을 읽었다. 유언장은 다음과 같이 시작했다.

“나는 이제까지 내가 사인했던 모든 것은 없는 것으로 하고 여기에 새로 씀을 밝혀둔다. 이 글은 내가 죽기 전에 마지막으로 남기는 글이다. 나는 내가 죽은 뒤에 나의 모든 것을 다음과 같이 나누어주려고 한다.”

여기까지 읽고 나서 함 변호사는 숨을 크게 내쉬더니 큰 소리로 물었다.

“여러분 모두 이 유언장을 인정하십니까?”

모두들 고개를 끄덕였다. 막내아들만 계속해서 머리를 숙이고 있었다.

“그리고 여러분 모두 아버님이 여기에 사인하시는 것을 직접 보셨습니까?”

다시 막내아들만 빼고 모두 고개를 끄덕였다.

그러자 함 변호사가 힘주어 말했다.

“여러분은 모두 사문서 위조죄로 고발당할 수도 있습니다.”

함 변호사는 유언장이 위조된 사실을 어떻게 알아냈을까?

Өглөөний 10 цаг 30 минут. Хэд хоногийн өмнө өөд болсон нэрт хэл судлаач, доктор А.Батын хүүхдүүд түүний үлдээсэн өв хөрөнгийг хуваах асуудлаар нэгэн Хууль зүйн товчоонд цугларчээ. Судлаачийн шарилыг өчигдөр хөдөөлүүлсэн билээ. Өмгөөлөгч Цэнд оршуулах ёслолд оролцож, эмнэлгийн цогцос хадгалах газраас хөдөөлүүлэх газар хүртэл цуг байлцсан байна.

Судлаач дөрвөн охин, гурван хүүтэй юмсанжээ. Отгон хүү нь л ганц бие, бусад нь хань ижилтэй ажээ. Өмгөөлөгч судлаачийг амьд сэрүүн ахуйд гэр орноор нь байнга ирж уулздаг байсан учир тэднийхэнтэй эртний танил билээ.

Судлаач Бат цэвэр шударгыг эрхэмлэж мөнгө хөрөнгөд шунадаггүй нэгэн байжээ. Харин хүүхдүүд нь тиймгүй. Охид нь ч, хөвгүүд нь ч өөр хоорондоо эв түнжингүй байв.

Хэдэн жилийн өмнө эхнэрээ хорвоог орхиход судлаач аливаа нийгмийн ажил хэрэгт оролцохоо больж, гэртээ бүтээл туурвилд шамдах болжээ. Тэгж байтал сарын өмнө насны доройтлын улмаас эмнэлэгт хэвтэж, энэ үедээ хадан гэртээ буцах өдөр дөхсөнийг таамаглаж, өмгөөлөгчийг дуудан гэрээслэл бичиж үлдээжээ. Гэрээслэлийн гол агуулга нь судлаачийн бүх өмч хөрөнгийг Монгол хэлийг хөгжүүлэх үйлсэд зориулж олон нийтийн санд хандивлана гэсэн байв. Судлаач Бат өвөг эцгээсээ өвлөж авсан асар том эзэмшил газартай билээ.

Оршуулах ёслол дууссаны дараа өмгөөлөгч судлаачийн хүүхдүүдийг цугласан дээр нь гэрээслэлийг танилцуулахаар шийджээ. Гэрээслэлийн агуулгыг мэдмэгцээ судлаачийн хүүхдүүдийг сүйд болно гэж өмгөөлөгч төсөөлж байлаа.

Өмгөөлөгчийн товчоонд охид түрүүлж орж ирлээ. Араас нь үсээ толийтол тослосон хоёр хүү, хүрэм өмссөн отгон хүү орж ирлээ. Оршуулах ёслол өчигдөр болсон байтал баргар царайлсан отгон хүүгээс бусад нь нүүр тэнэгэр байх ажээ.

Тэд орж ирсэн дарааллаараа сандалд суулаа. Тэднийг суусны дараа өмгөөлөгч суув.

Хүүхдүүд мэнд ус ч солилгүй өмгөөлөгчийг шавдуулсан байртай ширтэж байв. Хэсэг зуур дуугүй байцгаасны эцэст өмгөөлөгч ширээн дээр тавьсан шар дугтуйг авч хэлсэн нь:

- Заншил ёсоор гэрээслэлийг би эхэлж бүрэн эхээр нь уншиж танилцуулъя. Асуух зүйл гарвал намайг гэрээслэл уншиж дууссан хойно жич асуугаарай. Болно биз дээ?

- Болно. Гэхдээ нэг асуудал байна гэж ууган хүү хэлээд өмгөөлөгчийг хүйтнээр харан жигтэй жуумганаад үргэлжлүүлэв.

- Бидэнд бас гэрээслэл үлдээсэн.

Тэрээр цүнхнээсээ өмгөөлөгчид байгаатай яг адилхан шар дугтуй гаргалаа.

- Танд гэрээслэл үлдээсэн тухай бид мэдэж байсан. Энэ гэрээслэлийг аав өөрөө сүүлд шинээр бичсэн юм. Гэрээслэл бичихийг бид бүгд харсан. Отгон дүү ч ялгаагүй. Тийм биз дээ, миний дүү?

Шинээр бичсэн гэх судлаачийн гэрээслэлийг өмгөөлөгч авч уншлаа. Үнэхээр шинээр бичсэн байв.

Ууган хүү дахин ам нээлээ.

- Аавын бичгийн хэв, гарын үсгийг та ямар мэдэхгүй гэх биш. Их содон бичдэг байсан.

Гэрээслэлийг уншихдаа өмгөөлөгчийн гар салганах ажээ. Яах аргагүй судлаачийн бичгийн хэв мөн байв. Гарын үсгэ хүртэл бичиж баталгаажуулжээ.

- Аав өөрөө бичиж, гарын үсгээ хүртэл зурсан. Бид бүгд харсан.

Ууган хүү гарцаагүй болгон батлах гэсэн мэт ийнхүү онцолж хэлэв. Эргэлзэх зүйл байсангүй. Судлаачийн бичгийн хэв содон учир хэн ч дуурайлгаж чадахааргүй байсан. Өмгөөлөгч гэрээслэлийг дахин нэг удаа үг үсэгчлэн анхааралтай уншлаа.

- Одоо наад гэрээслэлээ уншиж танилцуулахыг танаас хүсье. Мэдээж бид агуулгыг нь мэдэж байгаа. Гэвч хууль ёсоор та танилцуулах ёстой шүү дээ. Та бэлхнээ ойлгож байгаа байх.

Ууган хүүг ингэж хэлэх зуур шинэ гэрээслэлийг сайтар нягталж уншиж байсан өмгөөлөгчийн нүд гэнэт гэрэлтлээ. Тэрээр гэрээслэлийг чанга дуугаар уншлаа. Гэрээслэлийн агуулга нь:

- Би өмнө нь бичиж мутарласан гэрээслэлийн агуулгыг хүчингүйд тооцож, дахин шинээр бичиж байна. Хорвоог орхихоосоо өмнө үүнийг би хамгийн сүүлд бичиж үлдээлээ. Намайг хорвоог орхисон хойно миний гэх бүх өмч хөрөнгийг дараахи байдлаар хувааж өгөхөөр шийдлээ.

Энэ хүртэл уншаад өмгөөлөгч амьсгалаа уртаар гаргаж, сонсогдохуйц чанга дуугаар асуув.

- Та бүхэн энэ гэрээслэлийг хүлээн зөвшөөрч байна уу?

Отгон хүү толгойгоо унжуулан суусаар байв. Бусад нь бүгд толгойгоо дохилоо.

- Та бүхэн эцгийгээ энэ гэрээслэлд мутарлахыг харцгаасан уу?

Дахиад л отгон хүүгээс бусад нь толгой дохив.

Өмгөөлөгч ноцтой өнгөөр хэлсэн нь:

- Та бүхнийг хувийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт сэжиглэн шүүхэд мэдэгдэж ч болзошгүйг анхааруулъя.


Өмгөөлөгч тэднийг гэрээслэл хуурамчаар үйлдсэн гэдгийг яаж мэдсэн бэ?

7 comments:

  1. otgon dvvd l uchir bndaa

    ReplyDelete
  2. Хэхэ. Гүйцэд уншаагүй тэгээд агуулгыг нь хүлээн зөвшөөрч байна уу гэхэд отгон хүүгээс бусад нь бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэхлээр эд нар цаашид яаж хуваарилахыг нь уншаагүй байхад хүлээн зөвшөөрч байна гэдэг чинь хуурамчаар үйлдсэн гэсэн үг. Ганцхан отгон хүү нь л ингэж хуурамчаар үйлдэхийг эсэргүүцэж байж. Ийм л байна даа.

    ReplyDelete
  3. Хариу 답:

    김 박사는 한글에 대한 애착이 유난했던 한글학자였다. 죽는 날까지 한글 발전을 위해 자신의 재산을 기증하려고 한 사라이었다. 그런데 자신들이 제시한 그의 유언장에는 외래어인 ‘사인’이라는 말이 들어가 있다. 한글학자인 김 박사는 ‘사인’이라는 말 대신 ‘서명’이라는 표현을 사용했을 것이다.

    Судлаач Бат эх хэлээ хэнээс ч дутахгүй хайрладаг нэгэн байсан. Нас барахдаа хүртэл өөрийн бүх өмч хөрөнгийг эх хэлнийхээ хөгжил дэвшлийн төлөө зориулж хандивлах гэж байсан билээ. Хүүхдүүдийн бичсэн гэрээслэлд “мутарлах” гэсэн үг орсон байсан. Эх хэлээ сайн мэддэг судлаач хүний хувьд гарын үсэг зурахаа “мутарлах” гэж хэлэхгүй нь илэрхий.

    ReplyDelete
  4. Тааврын эх сурвалж:

    이호세, IQ200에 도전하는 두뇌퀴즈2 (에버그린문고089), 김&정, 2010

    ReplyDelete
  5. Энд тэгүл монголоор арай буруу орчуулсан юм шиг байна даа. "Мутарлах" гэдэг чинь гарын үсэг зурах гэсэн үгний хүндэтгэлийн хэлбэр биш үү?

    ReplyDelete
  6. Тэгүл биш тэгвэл. Буруу биччихсэн байна. Орчуулгын тухайд зориуд тэгж орчуулсан юм. Яагаад вэ гэхээр эх хэлээ сайн мэддэг хүн гарын үсэг зурсан тухайгаа хүндэтгэлийн үгээр илэрхийлэхгүй нь ойлгомжтой. Товчхондоо өөртөө хүндэтгэлийн илэрхийлэл хэрэглэхгүй. Гэхдээ зөв сайн орчуулсан гэж үзэхгүй. Зүгээр л орчуулгын хувилбар. Анхааралтай уншиж, сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
    Бас хүний нэрийг ч гэсэн монгол хүний нэр болгож, солонгос хэлийг монгол хэл болгож орчуулсан байгааг анзаарсан байх гэж найдъя.

    ReplyDelete
  7. Тийм ээ анзаарсан.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...