эх сурвалж: http://bit.ly/fi3l9o
Огноо: 2010-1-15 Эх сурвалж: solonggo.net
Зохиогч: ӨМИС -Н .Улаан-Од Найруулагч: Хан Хуньшя
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйтай уялдан хятад, монгол хэлний ярианы болон албан бичгийн орчуулгын ажил тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ба жинхэнэ мэргэжлийн орчуулагчийн хэрэгцээ, шаардлага урьд урьдаас илүү өндөрт тавигдаж байна.
Түүхийн олон талт шалтгаанаас үүдэж, хятад хэлний зарим нэр томъёог Өвөр монголд болон Халх монголд өөр өөрийн онцлогт тохируулан хөрвүүлж, хэрэглэж иржээ. Өвөр монголын хувьд хятад хэлийг ихэвчлэн шууд хуулбарлан хэрэглэх, өөрөөр хэлбэл махчлан орчуулах үзэгдэл нийтлэг ажиглагддаг бол Халх монголын хувьд үг, үсгийн баялаг сан, онцлогт тулгуурлан хятад хэлний зарим нэр томъёог маш оновчтой, зөв сонгон орчуулдаг болохыг энэ чиглэлийн мэргэжилтэн, орчуулагчид сайн мэдэх биз ээ.
Өнгөрсөн жилүүдэд миний бие Хятад, Монгол хоёр орны дээд зиндааны төлөөлөгчдөд орчуулагчаар ажиллах, олон улсын залуу эрдэмтдийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд хамрагдах зэргээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хийгээд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Төв зэрэг 10 гаруй аймаг, хотод албан ёсны орчуулагчаар ажиллахдаа маш олон хүнтэй уулзаж, ярилцаж байсан. Тэр бүхэнд тэр хүмүүсийн хэл ярианы урлаг, үгийн сангийн баялагийг бахархан, биширч, гайхаж явсан ба тэднээс суралцах, авч ашиглах зүйл багагүй байгааг ч ухаарсан юм. Энэ өгүүлэлд зөвхөн хятад хэлний зарим нэр томъёог Өвөрмонголд болон Халх монголд хэрхэн орчуулан, хэрэглэж байгаа байдлыг харьцуулан судалж, энэ асуудлыг хөндөхийг хичээсэн болно.
1. Төрийн байгууллага, эдийн засаг, худалдаа, хууль цааз, өргөн хэрэглээний бараа таваарыг нэрлэсэн үгсийг орчуулж буй байдал:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
政府 Засгийн ордон засгийн газар
办公厅 Албан танхим тамгын газар
国歌 Улсын дуу төрийн дуулал
总书 Ерөнхий шүжи ерөнхий нарийн бичгийн дарга
国旗 Улсын туг төрийн далбаа
中国 Дундад улс Хятад улс
国宴 Улсын дайллага төрийн дайллага
经济 Аж ахуй эдийн засаг
市场 Зах дэлгүүр зах зээл
信用证 Итгэмжийн бичиг итгэмжлэл
管理 Хамаарах удирдлага
供货 Бараа хангах бараа нийлүүлэх
基地 Суурин газар бааз
取消合同 Гэрээг хүчингүй болгох гэрээг цуцлах
备忘录 Зөвшөлцөөрийн бичиг протокол
民法 Ардын хууль иргэний хууль
法院 Шүүх хороо шүүх
办公室 Албан гэр албан газар
教育部 Сурган хүмүүжлийн яам боловсролын яам
培养 Хүмүүжүүлэх бэлтгэх
口红 Уруулын энгэсэг уруулын будаг
正式 Жинхэнээр албан ёсоор
失业 Ажил алдах ажилгүйдэх
上诉 Дээш заалдах давж заалдах
原告 Заалдагч нэхэмжлэгч
餐巾 Саньжиньжи салфитео
旅游 Лююүше пүүз
胶水 Жяошүй цавуу
香槟 Шянбинь шампанск
帆布 Фаньбү бирзент
胶带 Жяодай скоч
水泥 Шүйни цемент гэх мэт.
2. Цэргийн холбогдолтой үгсийг орчуулж буй байдал:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
师长 Ши-жан дивизийн командлагч
司令部 Сэлин-бу штаб
军营 Цэргийн хүрээ хуаран
少将 Шао-жян хо шууч генерал
中将 Жүн-жян дэслэгч генерал
上将 Шан-жян хурандаа генерал
指挥员 Жолоодогч командлагч
大尉 Да-вэй ахмад
中尉 Жүн-вэй дэслэгч
少校 Шао-шяо хошууч
将军 Жанжүнь генерал
元帅 Юань-шувай маршал
上校 Шан-шяо хурандаа
军队 Цэрэг арми
军长 Жүнь-жан офицер
排队 Мөрлөх оочирлох
向右转 Баруунш эргэ баруун тийш
齐步走 Урагшаа алх алхаад марш
向前看齐 Урагшаа тэгшил зэргэц
稍息 Сул зогс номхон
立正 Төв зогс төв гэх мэт.
3. Радио, телевиз буюу кино жүжгийн үгсийг орчуулж буй байдал:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
请听广告 Мэдээ занги сонсгоно зар дуулгана
开幕式 Хурал эхлэх ёслол нээлтийн ёслол
最后说 Хамгийн сүүлд хэлэх үгийн төгсгөлд
彩色电影 Будагт кино өнгөт кино
闭幕式 Хурал төгсгөх ёслол хаалтын ажиллагаа
时事报道 Цагийн байдлын мэдээ цаг үеийн мэдээ
最新消息 Шинэ мэдээ сүүлийн үеийн мэдээ
故事片 Үлгэрт кино уран сайхны кино
时事 Цагийн байдал цагийн төрх
剪辑 Эсгэлт хийх хайчлах
演员 Тоглогч жүжигчин гэх мэт.
Монгол улсад зарим нэг үйл явдал, үзэгдлийг нэрлэх нь биднээс ялгаатай. Учир нь манай зарим хэлзүйн мэргэжилтнүүд зөвхөн орчуулан ашиглах явдлыг гол болгож, заримд нь орлох төдий нэр томъёо тогтоосон байдаг бол Монгол улсад аливаа юмс үзэгдлийг гагцхүү монголоороо сэтгэж, нэрлэсэн хийгээд монгол хэлний үгсийн санг баяжуулах, хөгжүүлэхийг илүүтэй харгалзсан бололтой байдаг. Жишээ нь:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
干部 Ган-бу боловсон хүчин
上则所 Бие засах морь харах
出差 Ажлаар гарах томилолт
电灯 Цахилгаан дэн гэрэл, чийдэн
安全 Амар түвшин аюулгүй байдал
大型 Том хэмжээний том оврын
招标 Ажил даалгах зар тендер зарлах
退休 Насны амралт авах тэтгэвэрт гарах
国际 Дэлхийн улс олон улс
光荣榜 Нэр алдрын самбар хүндэт самбар
副食商店Хольшин идээний дэлгүүр хүнсний дэлгүүр
变魔术 Илбэ наадах илбэ үзүүлэх
按摩疗法 Илбэх засал иллэг
外星人 Гадар бөмбөрцгийн хүн харь гаригийн хүн
录像,录音 Дуу дүр шингээх бичлэг хийх
汽水 Чишүй ундаа гэх мэт.
Өвөр монголын хэлний үгсийн сангийн орчин үеийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг Монгол улсын нөхцөлтэй жишиж үзвэл үгсийн сангийн хөгжилд нийгмийн орчин нөхцөл маш чухал нөлөө үзүүлж байгаа болохыг олж харж болно. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын гудамжаар аялаж явахад аливаа байгууллагын хаяг, зарлал, мэдээ зэргийг крилл, латин үсгээр бичсэнтэй олон тааралдана. Доор зарим нэг үг, хэллэгийг харьцуулан авч үзье.
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
贸易中心 Худалдааны төв арилжааны төв
办事处 Төлөөлөгчийн газар хэрэг эрхлэх газар
候车室 Хүлээлгийн өрөө тэрэг хүлээх тасалгаа
旅游者 Жуулчин аялал жуулчин
旅游指 Жуулчны хөтөлбөр аялалын лавлах
电熨斗 Индүү цахилгаан илүүр
电工 Цахилгаанчин цахилгааны ажилчин
皮革厂 Савхины үйлдвэр арьсны үйлдвэр
锅炉 Уурын зуух уурын тогоо
飞行 Нислэг хийх нисэх
飞机场 Нисэх онгоцны буудал нисгэлийн буудал
临时航行 Нэмэлт нислэг түр цагийн нисгэл
国营企业Сангийн аж ахуй улсаас эрхэлсэн аж ахуйлал
国库卷Хувьцаат тэмдэг улсын сангийн зоосон тэмдэгт
回执 Буцаах баримт хариу баримт
邮电局 Шуудан шуудангийн товчоо
话务员 Утас залгагч дияанхуа дамжуулагч
登机牌 Онгоцонд суух тасалбар нисгэлд гарах тэмдэг
黑市 Хар зах хар арилжаа
工长 Мастер ажлын хэсгийн дарга
画家 Зураач зурагчин
打字员 Машины бичээч үсэг цохигч
矿工 Уурхайчин уурхайн ажилчин
面包师 Талх баригч миянбуугийн мэргэжилтэн
零钱 Задгай мөнгө бутархай зоос
破开钱 Мөнгө задлах зоос салгах гэх мэтийн үг хэллэгт Халх монголчуудын үгсийн сан, баялагийн өвөрмөц онцлог ажиглагдаж байна. Мөн хот суурин газрын соёл урлаг, үзвэр, буудлын үйлчилгээний зарим үг хэллэгээс авч үзье.
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
饭店 Зочид буудал зочдын буудал
酒店 Зоогийн газар хоолны газар
卫生间 Бие засах газар ариун цэврийн тасалгаа
厅 Заал танхим, тасалгаа
吸尘器 Тоос сорогч тоос сорох машин
展览馆 Үзэсгэлэнгийн газар үзэсгэлэнгийн ордон
洗操间 Халуун усны өрөө бие угаах тасалгаа
饼干 Жигнэмэг бинггаан
炒鸡蛋 Шарсан өндөг хуурсан өндөг
辣椒 Халуун ногоо лажоу
发信人 Хаягласан хүн захидал илгээсэн хүн гэх мэт.
Монгол улсад олон улсын харилцаанд байнга хэрэглэдэг техник, мэргэжлийн нэр томъёог тухайн хэл (ихэвчлэн англи хэл, зарим тохиолдолд орос хэл)-ээр шууд буюу монголчлох хэлбэрээр нэрлэх нь элбэг. Шалтгаан нь ихэвчлэн крилл үсгийн бичих хэлбэр нь хөндлөн ба зарим шинэ нэр томъёог утгачлан орчуулах үед ойлгомжгүй болох, монголоор хэлэхэд сунжирсан урт хэллэг үүсэх зэргээс үүдсэн аж. Тухайлбал:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
饭馆,酒家 Ресторан хоолон гэр
电脑 Компьютер цахилгаан тархи
杂技院 Цирк циркийн ордон
剧院 Театр жүжгийн ордон
幼儿园 Ясли хүүхдийн цэцэрлэг
火车站 Вокзал галт тэрэгний өртөө
电影院 Кино театр киноны ордон
电影摄影机 Кино камер кино сүүдэрлэх машин
照相机 Зургийн аппарат гэрэл зургийн машин
影集 Альбом, цомог гэрэл зургийн дэвтэр
售票处 Билетийн касс билет худалдах газар
沙发 Зөөлөн сандал, диван шафа
汇率,牌价 Вальютын ханш гуйвуулалтын норм
区号 Код газар орны номер
邮票 Шуудангийн марк шуудангийн тэмдэг
许可证 Лиценз зөвшөөрлийн үнэмлэх
填表 Анкет бөглөх хүснэг бөглөх гэх мэтийн хэллэг нэлээд хэвшмэл болжээ.
Монгол улсын хот, суурин газрын гудамж, дэлгүүрээр сэлгүүцэн, явах үед жижиг наймаачид ямар нэгэн барааг зарахдаа “сүүгээ аваарай”, “тамхиа аваарай”, “............ аваарай” гэх мэтээр өндөр дуугаар хашгирах нь тухайн орны өнгө төрхийг илтгэн харуулах бас нэгэн үзэгдэл мэт содон сонсогддог. Бас нэг сонин үзэгдлийг бид судалж, үзэх ёстой мэт санагдсан.
Манай улсын Эрээн хот нээлттэй болсноос хойш Монгол улсын хил дагуух иргэд олноор ирж, Хятадын бараа, таваарыг худалдан авах болсон билээ. Хятад улсын газар газраас ирсэн худалдаачид эхэн үедээ орчуулагчтайгаар ажиллаж байсан бол одоо шууд өөрсдөө монгол хэлээр харилцах болсон төдийгүй халх аялгуугаар бараа таваараа нэрлэж, амьдралын наад захын хэрэглээний үгсийг төвөггүй ярьдаг болжээ. Тухайлбал:
Бөс барааны зүйлийг даавуу, чисчүү, цэмбэ (军用尼), савхи, (皮革), нэхий, хонины арьс (羊皮), шир, үхрийн арьс (牛皮), цахилгаан хөргөгч (冰箱), хүлээн авагч (收音机), гар чийдэн (手电筒), магнитофон (录音机), тоос сорогч (吸尘器),бугын чив, засаа (鹿鞭), хүдрийн заар (麝香), гиван (牛黄), ноос (羊毛), эвэр туурай (蹄角), ноолуур (羊绒), бохир ноос (粗毛) гэх мэтээр нэрлэн, хэлэлцэж байна.
Хотын амьдралтай холбоотой, нэг үгээр хэлбэл хөдөөгийн амьдралаас суурьшмал амьдралд шилжих онцлогийг тусгасан үг хэллэгийн зарим жишээг доор үзүүллээ. Үүнд:
1. Хоолны зүйлийн нэр:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг点心 Нарийн боов нарийн боорсог
凉菜 Хүйтэн ногоо зууш (хүйтэн)
方便面 Бэлэн хоол дөхөм гурил
面包 Талх миянбао
沙拉 Шала салат
面条 Мяньтяор лавша
稀饭 Шингэн будаа каша
沙饭 Цагаан будааны хуурга будаатай хуурга
罐头 Гуваньтун консерьв
灌肠 Хиам цутгасан гэдэс
炒肉片 Хуурсан мах махан хуурга
煎鸡蛋 Хайрсан өндөг шарсан өндөг
砂糖 Шаатан элсэн чихэр
方糖 Ёотон сахар гэх мэт.
2. Ундааны зүйлийн нэр:
Хятад хэллэг Өвөр монгол хэллэг Халх хэллэг
果汁 Жимсний жүүс жимсний ус
浆果 Жимсгэнэ шүүслэг жимс
啤酒 Пийжүү шар айраг
威土忌酒 Виски архи дарс (виски)
红茶 Хар цай байхуу цай
饮料 Ундааны зүйл ундаа
冰激淋 Бинжилин мөхөөлдөс
冰砖 Бинжуван мороженое
冰糕 Бингао зайрмаг гэх мэт.
3. Жимс, ногооны зүйлийн нэр:
Хятад хэллэг Халх хэллэг Өвөрмонгол хэллэг
桔子 Мандарин жүрж
蔬菜 Хүнсний ногоо идшин ногоо
苹果 Яблоко, алим алим
香蕉 Банан,гадил шянжяо
青椒 Чинжүү, халуун ногоо чинжоу
葡萄 Усан үзэм үзэм
西红柿 Улаан лооль,помидор төвд хаш
黄瓜 Өргөст хэмх хувангуа
粉条子 Пүнтүүз фэнтиёр гэх мэт.
4. Машин төхөөрөмжийн холбогдолтой нэрс:
Хятад хэллэг Халх хэллэг Өвөрмонгол хэллэг
水库 Усан сан усан цөөрөм
空气系统 Хийн шугам хий агаарын систем
伸缩管 Хамгаалалтын хоолой авчих хоолой
压力纲 Ус оруулах труба ус оруулах ган хоолой
尾水管 Хаях хоолой сүүл хэлбэрт хоолой
吊车 Крант эргүүл
钢绳 Тороос ган дээс
螺丝 Боолт шураг
螺帽 Гайк эрэг
胶皮垫 Резин жийрэг жоупи ивээс
千片顶 Домкрат өргүүр
闸门 Хашилт хаац хавхлага
安装 Угсруулах тааруулах
高压 Өндөр хүчдэл өндөр даралт
流水线 Дамжлагын шугам цуврал
蝴蝶阀 Ерөнхий хаалт эрвээхэй хаац
管子 Труба хоолой
发电机 Генератор цахилгаан үүсгэх машин
调速器 Хурдтохируулагч хурдац тохируулуур
转子 Хаалт эргүүлэг
转轮 Ажлын дугуй эргэлтэт хүрд
冷却系统 Хөргөлтийн систем хөргөгчийн шугам
扳子 Түлхүүр мушгуур
砂布 Зүлгүүр шүргүүлийн бүс, шабу
磨石 Хайрга билүү
钢筋 Арматур яс төмөр гэх мэт.
5. Зээлсэн үгийн зүйлийн нэрс:
Хятад хэллэг Өвөрмонгол хэллэг Халх хэллэг
共产主义 Коммунизм эв хамт ёс
社会主义 Социализм нийгэм журам
算数 Арифметик тоо бодлого
数学 Математик тооны ухаан
外交家 Дипломат гадаад харилцаатан
评论 Резенци шүүмж
编辑 Редактор найруулагч
资本 Капитал хөрөнгө
体系 Систем тогтолцоо
立方Куб Шоо дөрвөлжин
立位 Фонем авиалбар
任务 Роль үүрэг гэх мэт.
Сүүлийн үед халх монголчууд даяарчлалын давалгааны аясыг даган хэл яриандаа маш олон харийн үгийг шууд авч хэрэглэх боллоо. Жишээ нь: Балейшиглах-хөгжөөн дэмжих 拉拉队, баардах-цэнгээний газар орох 去酒吧спонсорлох-ивээн тэтгэх 赞助, автобусдах-автобусанд суух 乘公交车, таксидах- таксинд суух 打的, микродах-жижиг автобусанд суух 乘小型公交车, пийсийдэх-компьютерийн тоглоом тоглох 玩游戏机, караокедах-дууны газар орох 唱卡拉欧科, мессенжердэх-шууд захидлаар харилцах 发短信联系, канондах-хуулбарлах 复印, рекламдах-сурталчлах广告, шоудах-зугаацан наргих娱乐, скайнердах-хуулбарлах抄袭,хоккейдох-хоккей тоглохгэх мэт.
Гэхдээ Монгол улсын хувьд нэр томъёо тогтоох ажил Өвөр монголтой харьцуулахад ерөнхийдөө олон улсын нэр томъёо тогтоох зарчмыг баримтлан явагдсан бөгөөд нэр томъёо нэг бүрийг эрдэм шинжилгээний ул үндэстэйгээр боловсруулж, монгол бичгийн, ярианы хэлний баялагийг өргөн ашиглана гэсэн зарчимд тулгуурлахад ихэд анхаарч, монгол хэлний уламжлалт заншлыг эрхэмлэн хүндэтгэсээр ирсэн байна гэж дүгнэж болно. Жишээлбэл:
Морин тойруулга, чөмөгтэй чихэр, өдөн бөмбөг, дуу хураагуур, жагсан дэлгэ, этгээд хэллэг, мал нядлах газар, гэрэл зураг, нэвтэрхий толь, их дэлгүүр, хүн эмнэлэг, шугам зураг, буухиа уралдаан, агаарын мэдээ гэх мэт.
Халх аялгууны нэр томъёонууд бол удаан хугацаанд хэрэглэгдсэн, монгол хэлний хэрэглээний орчинд идээшсэн, амьдрал практикт хэрэгжих боломжоо бүрэн харуулсан тул зарим нэгийг эс тоовол Өвөр монголд шууд шилжүүлэн авч хэрэглэхэд тохиромжтой юм уу хэмээн бид үзэж байна. Магадгүй зарим нэг мэргэжлийн нэрс Өвөр монголд илүү хөгжсөн буюу ул сууриа олсон бол, нөгөөтэйгүүр нэр томъёо нь бүрэн тогтвортой хөгжиж чадсан гэж үзвэл ингэх шаардлагагүй биз ээ.
Харин нарийн мэргэжлийн зарим нэг зүйлд халх аялгуунд хэрэглэгдэж буй англи, орос нэр томъёог монгол хэл рүү боловсруулж авах буюу дэлхий нийтийн зорилттой уялдуулан шинэ нэр томъёог Өвөр монголд хэрэглэж болох юм. Жишээ нь: костьюм, пальто, кофе, мандарин, банаана, лимон, помидор, магистар, сантехник, бахь, цемент, замаск, аппарат, вокзал, курст суралцах ... гэх мэт нэр томъёог энэ удаа санал болгож байна.
Тухайн хэлний хөгжил болон нийгмийн орчин нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэн халх аялгууны орчин үеийн хэл, ярианд хийсэн миний анхны бүдүүвч шинжилгээний дүнболон хамгийн сүүлд Монгол улс болон Өвөрмонголын орчин үеийн үгсийн сангийн хөгжлийг харьцуулан шинжилсэн үр дүнгээс үзэхэд Өвөр монголын орчин үеийн үгсийн санг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй, боломжтой арга зам нь халх аялгуунд тогтвортой боловсорсон үгсийн сангаас авч ашиглах, суралцах явдал тулгамдаж байна.
Ашигласан ном, зүй:
1. Ц.Сүмбэрбат. “Хятад, Монгол толь” Бээжин хот. 2005 он.
2. Ц.Сүмбэрбат. “Хятал, Монгол шинэ үсгийн тайлбар толь” Бээжин хот. 2007 он.
3. Д.Болдбаатар. “Хятад-Монгол толь бичиг” Улаанбаатар хот. 2004 он.
4. Жан Жижүн нар. “Шинэ Монгол-Хятад толь” Бээжин хот. 1999 он.
5. Баатар. “Монгол үгсийн сангийн шинжилгээ” Бээжин хот. 1988 он.
6. 内蒙古名词术语委员会:《汉蒙对照新名词术语词典》,内蒙古文化出版社,1999年版。
7. 孟和吉日格拉:《汉蒙会语》,山西教育出版社,1992年。
8. Энэхүү өгүүлэл Их Монгол Дээд Сургуулийн эрдэм шинжилгээний 2008 он сэтгүүлд нийтлэгджээ.
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.