Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио.
Залхуугийн гэрт түлээгүй
Завхайгийн халаасанд бэлгэвчгүй.
Нойтон хүний доодох нь дуугүй.
Мал дагавал ам тосдоно
Нам дагавал халаас түнтийнэ.
Хонгорынхны эрээн гаднаа
Могойн эрээн дотроо.
Ээждээ эрд гарахыг заах
Энхбаярт авилга авахыг заах.
Хуурсаар хуурсаар худалч Xулхидсаар хулхидсаар улстөрч.
Уур биеийг зовоох
Утаа уушгийг зовоох.
Соёмбоо дээдэлбэл архичин болно,
Архиа уувал талийгаач болно.
10 мянгыг хулгайлвал ганц худагт,
10 тэрбумыг хулгайлвал төрийн ордонд.
Үүл буудвал бороо орно
Үнэг буудвал вертолёт унана.
Өртэй бол баян,
Өгөхгүй муривал бүр баян.
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.