Какадугийн блогоос
2010/09/02
Хэдэн жилийн өмнө миний бие нэг форумд их л идэвхтэй ордог байж билээ. Хүмүүстэй санаа оноогоо хуваалцаж, маргалдаж хэрэлдэж, байлдаж бархиралцдаг байж билээ. Нэг удаа Эрлийз хэлтнүүд гэсэн сэдэв үүсгээд нэгэн зүйлийн тухайд өөрийн хувийн бодлоо илэрхийлсэн маань овоо хэдэн хуудас хэрүүлээр дүүрч билээ.
Эрлийз хэлтнүүд олшроод бүр замбараагаа алджээ гэж... Дээр үед хойно сургууль соёл төгсөөд ирсэн зарим сэхээтнүүд бусадтай ярихдаа өөрийгөө мундаг болгож харагдуулах гээд орос монгол хольж ярьдаг байлаа гэж... Нэг тийм нөхрийг Ринчен гуай шараа болгосон гэдэг. Гэтэл одоо бүр шал дордсон мэт санагдмой. Англи монгол хольж ярьдаг, англиар хараал урсгаж хэрэлдэж, маргалддаг болжээ гэж... Англи лугаа мэт гэтэл бас монгол лугаа мэт гэж ХИХ Надад өөрт их инээдтэй санагддаг юм. Жишээ нь хар цагаан арьст америкчууд ордог форумд хоёр тийм америк хоорондоо монголоор хэрэлдэж байвал яах вэ гэж.
Миний хувийн бодол шүү. Бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байж бололгүй яах вэ. Надад өөрт л инээдтэй санагддаг юм: англиар хараал урсгаад л, англиар хэрэлдээд л... Шар арьстай, онигор нүдтэй монгол байж "оушэт", "шарап" гээд л...
Үгүй яах вэ. Англи бол international хэл нь үнэн л дээ. Харин энд national хэлийн талаар яьж байгаа. Мэдээж огт гадаад үг хэрэглэхгүйгээр ярина бичнэ гэж мэдээж байхгүй. Гэхдээ хэм хэмжээ, юуны түрүүн хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг бодох ёстой мэт. Ж.нь шинжлэх ухааны хүмүүс бол мэдэж л байгаа байх, физик, математик, компьютер гэх мэт салбарууд заримдаа гадаад үгийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг. Заримдаа бүр тохирох үг нь ч эх хэлэнд байхгүй байх тохиолдол бий. Харин бусад тохиолдолд... Өдөр тутмын амьдралд... Жирийн нөхцөлд... "Усыг нь уувал ёсыг нь дага", "Сохорын газар сохор, доголонгийн газар доголон" (за шууд утгаар нь ойлгов оо!) гэх мэт үгнүүд юуг хэлээд байна? Мэдээж харь хэлтнүүд дунд амьдарч ажиллаж байгаа тэгээд тэдэнтэй харьцах тохиолдолд тэднийхээ хэлээр харьцах нь зүй. Харин төрөлх хэлтнүүд дундаа ажиллаж амьдарч байгаа эсвэл төрөлх хэлтнүүдтэйгээ харьцаж байхдаа төрөлх хэлээ л хэрэглэх нь зохистой мэт.
Хэлээ алдаж эхлэсний тод томруун илрэлүүд энд тэнд харагдаад байна даа гэж... Хэлээ алдаад эхлэчихсэн болохоор сэтгэхүй нь хүртэл өөрчлөгдөөд, монгол биш болоод ирж байгаа байхгүй юу. Монголд байгаа монголчууд хүртэл 300 хүрэхгүй цөөн үгээр ярьж бичиж байна гэсэн судалгаа ч юм уу цуурхал ч юм уу зүйл сонсогдоно лээ. Үнэн.байх өө. Яагаад гээч. Яагаад гэвэл олон нийтийн, тэр дундаа залуусын хэл ярианы хөгжлийг ерөнхийд нь тодорхойлж байдаг телевиз, радио, сонин хэвлэлүүд нь өөрсдөө аль хэлийн эрлийз хэлтнүүдээр дүүрсэн учраас л тэр байхгүй юу даа.
Гадаадаар огт битгий ярь гэж ер дурдаагүй билээ. Гагцхүү шаардлагагүй бол төрөлх хэлээрээ ярьж байгаач, ядаж ярихыг хичээж байгаач ээ. Дээр нэг хүн "найзуудтайгаа англиар ярих нь онгирч байгаа хэрэг мөн үү" гэж асууж байсан юм. Үүнд хариулах нь.
1. Англи хэл сурч байгаа, тиймээс ярианы дадлага хийж байгаа бол зөв өө.
2. Найзууд чинь гадаад хүмүүс бол зөв өө.
Харин найзууд чинь монгол, бас чи ярианы дадлага хийгээгүй жирийн үе юм бол ямар шаардлага байгаа юм? Дахиад хэлье. Энэ бол зөвхөн миний хувийн бодол. Магадгүй та англиар ярих дуртай байж болно, сонирхолтой байж болно, монголоор ярьснаас англиар ярьсан нь илүү санагддаг байж болно, бүх юм хүний л эрх шүү дээ тэ, харин үүнийг чинь би эрлийз хэлтэн гэж байгаа юм л даа. Яах вэ эрлийз хэлтнүүд олширсонд зарим хүн эмзэглэдэггүй байж болно, зарим нь эмзэглэдэг л биз. Би тэр эмзэглэдэгүүдийнх нь нэг. Хугацаа өнгөрөхийн хэрээр эрлийз хэлтнүүдээс эрлийз тархитнууд төрөөд эхлэх вий дээ (зөвхөн миний хувийн бодол)
Эрлийз хэлтнүүд

No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.