Oct 14, 2010

3. СМЕРТЬ ГЭЖ АМЬ ГЭСЭН ҮГ

3. СМЕРТЬ ГЭЖ АМЬ ГЭСЭН ҮГ

Сартай ш
өнө
Эрхэм зохиолч нойргүи,
Эмнэг
үтсийг санаагаараа номхотгоно.
Ч. Чимэд

Хамт ажиллаж байсан нэгэн эрдэмт мэргэн д
үү маань сайн орчуулгыг эхтэй нь тулгаж үзвэл мэргэжлээ дээшлүүлэхэд их тустай гэж зөвлөснийг дагаж, би дээхэн үед Б.Ринчен гуайн орчуулсан А.К.Толстойн "Мөнгөн ноён" романыг орос эхтэй нь тулган үзэж, зарим зүйлийг тэмдэглэж авсан юм. Түүнээсээ эрхэм уншигч танд сонирхуулъя. Тэнд:

Немало было тут рубцов, морщин, всколокоченных голов и бород нечесанных
гэж буй.

Орос х
үн үүнийг уншихад нүдэнд нь зөвхөн сорви, үрчлээ, сэгсгэр үс, сахал үзэгдэх бус, цаад хүний нь дүр сэтгэлд нь буух болов уу. Үүнийг Ринчен гуайн орчуулсан нь:

Ү
рчгэр хүн ч олон, сорвитой хүн ч олон, сагсайсан үстэй, огт самнаагуй сахалтай хүн ч олон үзэгдэж... гэжээ.

Бас
өөр нэг газар:
Каждый взгляд, каждое движеиие казалось ему подозрителъным...
гэснийг
Х
үн бүхний харцаас нь эхлэн хөдлөх аашлах бүхэн нъ учиртай сэжигтэй мэт санагдаж суув
Гэж орчуулсан байв.

Ийнх
үү орос эхэд байхгүй хүн гэдэг үгийг орчуулгад нэмсэнээр дээрх хоёр өгүүлбэрээс орос хүний сэтгэлд буух дүрийг монгол хүний сэтгэлд тэр хэвээрээ буух болгосон шиг байх юм. Өөрөөр хэлбэл орос сэтгэлгээг монгол сэтгэлгээ болгожээ гэж болох мэт. Орчуулагчийн сэтгэлгээний тухай бид хойно алдааны тухай өгүүлэхдээ эргэж нэг ярья.

Ер ажиглаваас орчуулагч х
үн толийн оноолтоор хязгаарлан үгэнд хавчигдаад байвал орчуулга нь бядуухан болдог байна. Өөрөөр хэлбэл уран зочиолыг орчуулахад урлах гэж нэг айхавтар юм байдаг аж. Урлаж чаддаг нь Ринчен гуай билээ. Жишээ нь:

Голоса то сходилисъ, то расходились, то текли ровным тоном, как река широкая, то бурными волнами вздымались и опускались, и наконец, взлетев бысоко, высоко, парили в небесах, как орлы с распростертыми крылъями...
гэснийг

Ринчен гуай:
Хоёр дуучийн хоолой нь нэг нийлж, нэг салж,
өргөн мөрөн тэнуун сайхнаар урсаж байгаа юм шиг жигдрэнхэн нийлж, заримдаа их усны долгион дэгдсэн юм шиг өндөр нам болж, өндөрлүүлэн татахад ая нь далавчаа дэлгэн халих бүргэд мэт огторгуйд халин хөгжих ажээ
гэж орчуулсан байв.

Та эх, орчуулга хоёрыг дуудан уншаад
үзээрэй. Тэгвэл утга санаа нь яг тохирохын сацуу аялгуу нь нийлж байгааг анхааран ажиглах болно. Дуун хөрвүүлэх гэж үүнийг хэлдэг болов уу.

Орчуулгын
үг хэллэг нь эх зохиолоосоо хичнээн холдох тусам төдийчинээ үнэн зөв, яруу сайхан болдог ийм нэг жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.Чуковский ажиглан тэмдэглэсэн байдаг гэж Үгийн эрэлд хатахуй хэсгийн эцэст дурьдсаныг эрхэм уншигч авгай санаж байгаа буйзаа. Үүнийг нотлох жишээ Ринчен гуайн орчуулгад элбэг байдаг. Энд хоёр нэгэн жишээ иш татъя:
И в праздник пей, да не допивай, пой, да поглядывйся!

Гэснийг би юм бол сайндаа: Баяр ёслолын
үед ч гэсэн санасны зоргоор идэж ууж чадахгүй, дуулж хуурдсан ч эргэж харах хэрэгтэй болдог байв гэж орчууулах байсан даа. Тэгвэл Ринчен гуай:
Баяр цэнгэлийн
өдөр ч гэсэн... чимхэж идэж, шивэгнэж хэлэлцэх цаг болчихож шуу!
гэж орчуулсан байв.

Энд
үгийн оноолт нь эхээс огт өөр атал утга санааг хичнээн зөв гаргаж, хичнээн уран яруу орчуулаа вэ! Өөр нэгэн жишээ авч үзье.

Белая лебедушка! гэснийг би бол Цагаахан хун минь гэхээс хэтрэхгуй байсан биз. Надаас муухан
орчуулагч бол Цагаан хунхан минь гэх магадг
үй. Ринчен гуай үүнийг:
Цэнгэл болсон цэн шувуу минъ!
гэсэн байгаа юм.

Энд цагаан хун алга болсон ч гэсэн уг эхийн санааг уран яруу гаргасан нь гоц байна. Та
үүнийг жижиг гэж битгий чамлаарай. Орчуулгын ажлыг үргэлжилсэн нээлтийн шинжтэй байдаг (перевод имеет эвристический характер) гэж Оросын орчуулгын онолч К.Латышевын хэлснийг үндэс болгон сайхь жишээг нэгэн бяцхан нээлт гэж үзэж болох бөгөөд ерөөсөө орчуулга хэмээгч дандаа ийм жижигхэн нээлтээс бүтдэг болж таарна. Бас:
У них уж таков обычай, не посмотря на святцы, да бух в колокол!
гэснийг
Учир нажир мэдэхгуй уухайн тac хийчихдэг нэг тийм гэмтэй улс юм даа!
гэсний
үг үсэг нь уг эхээсээ хол зөрж байгаа боловч хам эх дотроо утга нь маш сайхан дүйж буй.

Ер нь Ринчен гуай орчуулгын арвин их
өв үлдээсэн билээ. Гагцхүү М.Шолоховын "Хүний хувь заяа" өгүүллэгийн тухай С.Галсангийн, М.Горькийн "Салхич шувууны дуун" найраглалын тухай Д.Дашдаваагийн бичсэн өгүүлэл зэрэг жижиг сажиг зүйлээс өөр тэр их өвийг судалсан буурьтай бүтээл байдгийг санахгуй юм. Уг нь дан Ринчен гуайн орчуулгад тулгуурлан орчуулгын онолын бүхэл бүтэн ном бичиж бүрнээ болно. Энэ ажил эзнээ хүлээж байна.

Энд монголчилж болох хэмжээ хязгаарын тухай ганц нэгэн з
үй хэлмээр санагдав.
Н.В.Гоголийн "Тарас Бульба" туужид:
...
как молодой барашек, почуявший под сердцем смертелъное железо...
гэж буй.

Зохиолч
үүний молодой барашек гэдэг үтийг уран зүйрлэл, яруу хэрэглүүрийн үүрэгтэй ашигласан гэж Г.Аким үзжээ (Орчуулах эрдэм. 6. 1989. 16 дахь талд). Тийм болохоор уг өгүүлбэрийг:... Зүрхэнд нь үхэлд хүргэх төмөр туссан хурга шиг гэж орчуулбал монгол хүн хурга төлгөө нум сумаар харваж алдаггүй учир их эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан бололтой. Б.Ринчен гуай үүнийг харгалзсан бололтой, дээрх хэсгийг:
Зурхэнд амь таслах зэв орсон янзага мэт...
гэж орчуулсан нь з
өв болсон гэж бодож байна гэсэн юм. Энэ талаар зарим нэг маргаан байдаг боловч би Г.Акимтай санал нийлж байна.

Жеймс Х.Чейзийн "Жонид тавьсан занга" романыг орчуулж байхад:
Мне в первый раз довелось видеть такой удар. Слона можно было убитъ...
гэсэн
өгүүлбэр дайралдсан. Үүний слон-ыг би үхэр болгож.
Тиим хучтэй цохихыг би анх удаа узлээ.
Үхэр алж чадахаар чанга цохиж байна билээ
Гэж орчуулсан.

Заан-ыг
үхэр болгож нилээд жижигрүүлсэн ч гэсэн дүрслэл нь монгол хүний сэтгэлд буухын хувьд илүү зохимжтой болсон гэж санана.

Ингээд нэгэнт хургыг янзага, зааныг
үхэр гэж орчуулж болж байгаа болохоор монголчлоход ерөөс хязгаар байхгүй юм уу даа гэж бодож болмоор. Гэтэл тийм биш бололтой. Англиас орчуулсан нэгэн уран зохиолд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэсэн зүйр үг орсныг утга зохиол судлалч, орчуулагч Ц.Хасбаатар үзээд англи хэлэнд Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг үг байж болохыг үгүйсгэх аргагуй боловч үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг үг бий гэхэд тун эргэлзээтэй гэж үгүүлсэн юм. Энд зөвхөн Монголд байж болох өвөрмөц үзэгдлийг Английн ахуй байдалд тулгах гэсэн нь зохимжгүй болсон шиг байна.

Сидни Шелдоны "Ш
өнө дундын ар хударгаар" романыг орчуулж байхад:
В комнате царил полнейший развал
гэсэн
өгүүлбэр дайралдав.

Үү
нийг: Өрөөнд нь тэмээ туйлсан юм шиг байв гэж орчуулбал утга нь сайхан гарахын сацуу овоо уран гоё болох байв. Гагцхүү энд Парис хотноо болж буй үйл явдлыг өгүүлсэн учир тэнд тэмээ туйлуулах нь арай зохимжгүй юм уу даа гэж бодоод Өрөөний нь хамаг юм ундуй сундуй болжээ гэж дөмсөн. Товчдоо зөвхөн Монголд байдаг өвөрмөц бодит байдлыг харийн амьдралд албын хүчээр тулгаж болохгүй юм шиг билээ.
Манай нэрт дуун х
өрвүүлэгч Г.Амар нэгэнтээ: "...Энэ байтугай аль нэг үгийг эсрэг үгээр нь орчуулах ёс бий. Үүнд здесь гэдгийг тэнд, это гэдгийг тэр, нет гэдгийг тийм, хороший гэдгийг муу гэдэг үгээр орчуулах нь эвтэй байх явдал дайралдана" гэж бичжээ (Орчуулах эрдэм. 1988 он. 183 дахьталд). Гагцхүү энэ туйлын зөв зүйтэй санаагаа нотлох баримт дурьдалгүй орхисон нь хайран. Бид энэ дутууг нь нөхөхийн тулд мөн л Ринчен гуайнхаа орчуулгаас жишээ татъя. "Мөнгөн ноён"-оос миний тэмдэглэж авсныг сөхөж үзвэл:

У меня имя не одно (би нэг биш нэртэй) гэснийг Би олон нэртэй х
үн гэж, He одного доброго коня заморил (нэг биш сайн морио зовоосон) гэснийг Хэдэн сайн морио түгштэл давхиад... гэсэн байв.
Үүнийг эсрэг утгаар орчуулах (антонимическнй перевод) гэдэг юм билээ. Ринчен гуайн жишээгээр би орчуулгадаа энэ аргыг нилээд хэрэглэдэг. Ялдамд өгүүлэхэд миний ажигласнаар орос зэрэг өрнөдийн хэлэнд үгүйсгэх хэлбэр элбэг байдгийг дээрх хэдэн жишээ харуулж байна. Гурван давхар үгүйсгэл ч цөөнгүй тохиолддог. Монгол хэлэнд батлах хэлбэр түлхүү байх бололтой юм. Энэ бол манай орчуулагч нарын эрхбиш анхаарууштай зүйл гэж бодно. Англиас орос хэлнээ орчуулсан улс төрийн нэг номд:
Обсуждение этих антагонизмов не может не оказаться бесполезным
гэсэн
өгүүлбэр дайралдаж байв. Энэ нь орос орчуулагчийн хэтэрхий үгчилсний харгаа байж болох боловч орос хэлэнд ийм гурван давхар үгүйсгэл цөөнгүй байх юм билээ. Дээрх өгүүлбэрийг үгчлэн орчуулбал:

Эдгээр антагонизмыг шуун хэлэлцэх нь ашигг
үй үлдэхгуй байх учиргуй
гэсэн ш
үү юм уу даа. Үүний гурван үгүйсгэлийг баталснаар солиод:
Эдгээр антагонизмыг ш
үүн хэлэлцэх нь эрхбиш тус болох учиртай
гэвэл арай дээр болох мэт.

Одоо Г.Амарын дээрх санааг
өөрийн орчуулгаас зарим нэг жишээ иш татаж давхар батлахыг хичээе.
Смерть гэдэг
үгийг ОМТ-д үхэл, үхэх, нас нөгцөх гэж тайлсныг хэн буруу гэх билээ. Гэвч энэ үгийг заримдаа амь гэж орчуулах нь эвтэй байх тохиолдол бий.

Ерээд оны эхээр байна уу даа, М. Горбачевын
үед, Оросын Дотоод явдлын яамны сайд байхдаа засгийн газрын эсрэг хуйвалдаанд оролцоод хуйвалдаан нь бүтэлгүй болох тийшээ хандахад амиа хорлож үхсэн хүний тухай Оросын "Совершенно секретно" сониноос "Смерть Пуго" гэдэг өгүүллийг "'Бодлын солбицол" сонинд орчуулж өгөхдөө гарчигийг нь Пуго сайдын амь гэж орчуулснаа санажбайна. Энд смерть-ийг амь гэж орчуулснаа зөв болсон гэж бодож байдаг.

Эстонийн эрдэмтэн Гуннар Аармын "Би Гитлерээс ярилцлага авсан"
өгүүлэлд Я спас от смерти Хемингуэя (Би Хемингуэйг үхлээс аварсан) гэж буй. Үүнийг Би Хемингуэйн амийг аварсан гэж, өөрөөр хэлбэл бас л смерть-ийг амь гэж орчуулсан нь зүйтэй биз дээ.

"
Тарас Бульбаас" дээр иш татсан жишээнд смертельно опасное железо-г Б.Ринчен гуай амь таслах зэв гэж орчуулсан байгааг та анзаарсан буйзаа.

Энэ мэтээр смертельно опасное положение гэдгийг амь насанд аюултай байдал, смертелный грех гэдгийг амьдын хар н
үгэл гэж орчуулах нь зохимжтой. Ийнхүү бид энэ өгүүллийн гарчигт дурьдсанаар смерть гэдгийг дандаа эс ч гэсэн нилээд тохиолдолд амь гэж орчуулах нь зүйд нийлэмжтэй байдгийг баталж чадсан гэж найдаж байна.


1 comment:

  1. Сайн орчуулгыг эхтэй нь тулгаж уншихад үнэхээр их өгөөжтэй шүү.

    Эсрэг үгээр орчуулахын тухайд надад ч гэсэн тэгж орчуулах тохиолдол их гарч байсан. Гэхдээ өөрөө ч сайндаа биш яг энэ өгүүллийг өмнө нь уншиж байсан, бас орчуулгын багш нар маань заадаг байсан.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...