Oct 16, 2010

Хэрээс хэтэрсэн хэрэглээ, хэн хүний танил хаягдал

Энэ удаа алд биеэс минь ахадсан нэг сэдвээр үзэглэе гэж шийдлээ. Зөвхөн солонгос биш бөмбөрцгийн зон олны асуудал болсон 쓰레기 хог хаягдал, түүнийг 생산자 “үйлдвэрлэгч” хүмүүсийн 소비 хэрэглээ.

경제 Эдийн засгийг 무한한 수요 хязгааргүй эрэлт хэрэгцээг 유한한 자원 хязгаарлагдмал нөөц баялгаар хангах арга ухаан гэж тодорхойлдог санагдана. Бид хэр эдийн засагч байж чаддаг вэ? Товчхондоо 수요와 공급의 균등 эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах ёстой гэдэг ч бид хэзээ ч тэнцвэртэй байлгаж чаддаггүй.

Хүн хог хаяхгүй амьдарч чадахгүй. Яагаад вэ гэхээр хүн мөнхийн 소비자 хэрэглэгч. 욕구/니즈 Хүсэл хэрэгцээг барьж хязгаарлаж болдоггүй юм гэхэд хэрэглээг багасгаж цөөлж болмоор юм даа. 일회용품 Нэг удаа хэрэглэх бараа гэж нэг 사치소비/사치스런 소비 тансаг хэрэглээ байна. 위생 Эрүүл ахуйг бодож ийм бараа хэрэглэдэг боловч цаанаа байгаль орчныг “эвгүй” бохирдуулж, харин ч 비위생적 환경 эрүүл биш ахуй бүрдүүлж байгаа юм биш биз? Хог 쓰레기 분리수거 хаягдлыг ялгаж хаяж, 재활용 дахин ашиглаж байгаа боловч бахь байдгаараа хэрэглэж, заримдаа бүр замбараагүй хэрэглээд байхаар нэмэр байх уу?

의식 Ухамсар л чухал. Заавал тансаглах хэрэг байна уу? Хүн болгон тансаглах гэдэггүй л дээ. Аль болох сайныг хэрэглэх гэсэн хүсэл 명품/브랜드 брэнд барааг бий болгосон ч “Үнэтэй бол чанартай”, 비지떡 “Хямд бол чанаргүй” гэсэн буруу ойлголтыг төрүүлж хүмүүсийн сэтгэлээр тоглох болжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр улайм цайм 짝퉁 хулхи бараа зарах хүн ч олширсон. 진품/정품 Ориг барааг нүдний гэм болгож харагдуулам 가짜 상품/위조 상품 хуурамч бараа, 모조품/모조 상품 дуураймал бараа энд тэндгүй заларч, гял цал өнгөөрөө хүмүүсийн сэтгэлийг гижигдэнэ. Мэдээж ийм байдлыг бий болгосон нь хэрэглэгч үйлдвэрлэгчийн хэн хэнийх нь буруу. Ёстой л гээндээ ч бий, гоондоо ч бий. Хэрэглэгч хүн сайныг хэрэглэе гэхээр үнийг нь дийлэхгүй юмуу, эсвэл хулхи бараа авч зовно. Хэрдээ тааруулж хямдыг авахаар дахиад л авах хэрэгтэй болдог. Хайран мөнгө, хайран цаг, хайран хүч хөдөлмөр.

За хадуурахаас сэргийлж гол сэдвээ бараадья. Хүн хэрэглэхгүй байж чадахгүй болохоор хаяхгүй байж чадахгүй. Хэрэглэхгүйгээ хаяна, хэрэглээд үлдсэнээ хаяна. Хэрэглэх байснаа хүртэл хааяа цамаан загнаж хаядаг.

Монголд нэг хэсэг яригдаж байсан даа. Байгаль орчныг “гайхалтай” бохирдуулж байгаа 비닐봉지 гялгар уутны оронд цаасан юмуу даавуун 봉지 уут 봉투/쇼핑백 тор хэрэглэнэ гэж. Солонгост ч гэсэн яригдаад л хэрэгжүүлэх гээд л үзээд байгаа. Даанч хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэцүү, үйлдвэрлэдэг үйлчилдэг байгууллагууд нь 소비자가 “Хэрэглэгч бол Хаан” болохоор хэрэглэгчээ алдаж, “хаангүй” болчих вий гэж эмээгээд байгаа бололтой. За 종이봉지/종이봉투 цаасан уут тор хэрэглэе гэж бодъя. Хаяад сурчихсан хүн цаасан уутыг гамтай хэрэглэх үү? Цаасны 원재료 гол түүхий эд юу билээ? Мод гэдэг шүү дээ. Хэдэн модоо огтлоод дуусгах юм гэж үү? Мод огтлохоор байгальд ямар 악영향을 미친다 сөрөг нөлөөтэй гэдэг билээ дээ? Тэгвэл 천으로 만든 봉투 даавуун уут хэрэглэнэ гэж бодъё. Яг л адилхан. Бөмбөрцөг дэлхийгээр дүүрэн 면화 хөвөн цэцэг тарьдаггүй юм бол бүтэхгүй байх гэж бодож байна. Бас “ургамал, амьтны 권익 эрх ашиг” 침해된다 хөндөгдөнө. Даавуу тарих нэрээр тэднийг хөөж устгаж “тэнэгтэхгүй” байх гэж найдъя.

За тэгэхээр одоо 2 арга үлдлээ. Хэрэглээгээ багасгах, ариг гамтай хэрэглэж сурах. Үгүй гэвэл айлгаж байгаа юм биш шүү, бохирдлоос болж “үйлээ үзэх” цаг ирж ч мэдэх вий дээ.

과다소비 Хэт их хэрэглээг багасгая. 과다 서비스 Хэт сайн үйлчлэх гэдгээ ч больё. “Хэт сайн” ^^ үйлчлэхийн хэрээр хэт их хэрэглээг 부추긴다 өөгшүүлнэ. Ийм л ээдрээтэй орчлонд амьдарч байна даа, бид. Мэдээж энгийн, эгэл даруу амьдрах боломж чадвар хүн болгонд бий.

Хүсэл хэрэгцээгээ хянаж чаддаггүй, хэрэглээгээ зохицуулж чаддаггүй нь бидний гэм биш зан. Гэвч “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй”, бас “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй” гэдэг шүү дээ. Ялгаатай нь “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг үгний гол баатар “үг авдаггүй хүн” энэ цаг үед чихэнд нь алт хийвэл харин сэгсрэхгүй байх шүү.

Эх дэлхийн шаналах эсэх, эргээд хүмүүс өөрсдөө 오염 бохирдлоос болж зовох эсэх нь эрдэнэт хүн бидний ухамсартай холбоотой ажээ.


mongolia

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...