Oct 8, 2010
Гологдсон монгол хэл минь
http://www.news.mn/content/31272.shtml
Саяхан нэг сэтгэл эмзэглүүлэм мэдээг зурагтаар сонслоо. Буриад хэл мөхлийн ирмэгтээ тулж очжээ. Ойрын 10 жилийн дотор мөхөх хэлэнд уг хэл оржээ. Эмгэнэлтэй л хэрэг. Аливаа улс, үндэстэн, ястан оршин тогтнож буйг хэл, соёлоор нь хэмждэг гэнэ. Дэлхий дээр зургааан мянга гаруй хэл байдаг гэсэн эрдэмтэдийн судалгаа байна. Эдгээрийн ерэн хувиар маш цөөн тооны хүмүүс ярьж, гурван мянга орчим нь мөхөж буй хэлний тоонд оржээ. Хоёр сард нэг хэл мөхөж буй гэх. Хэл соёлын тусгаар тогтнолоо алдсан улс үндэстэнгүүд нь ч түүхийн хуудаснаас арчигдсаар л... Үүнийг сонссон эрхэм Монгол хүн таны сэтгэлд юу бодогдоно вэ?
Бид лифтээр бууж подьезоор гараад автобусанд сууж асфалтан замаар алхаж интернетэд чатлаад, супермаркетаар шоппинг хийгээд, пабад суун стрессээ тайлж кайф аваад, караокед дуу дуулаад... гэж ярьдаг болоод удаж байна. Яруу сайхан эх хэл минь ядмагхан гадаад үгээр баяжсаар л байх уу? Монгол, Англи, Орос гурвыг хольж хорин үг хэлдэг болж дээ. Монгол хэлэнд дээрх гадаад үгийг орчуулаад ч юм уу орлуулаад хэлчих үг байхгүй гэж үү, арай ч дээ. Эмгэнэл гэхээс өөр юу гэлтэй билээ.
Гараад харахад нэг байшингийн буланд доод тал нь 5-6 гадаад хаяг байхыг, зурагтын сувгуудаар өдөржин сурталчлах хэл ээдрэм гадаад үгтэй сурталчилгааг, бүр хэл соёлын өндөр түвшинд ажиллах ёстой хэдэн сэтгүүлчид нь хүртэл оройжин гадаад, монгол хольж ярихыг хараад гутаж байна. Радио, телевиз сонинуудын нэр хаяг ч тэр доторх нэвтрүүлэг, мэдээлэл нь ч гадаад монгол холимог сэтгүүлчид маань ч гадаад монгол хольж, хазгай мурий ярина, бичнэ.
Бид ад үздэг социализмын үед нутагшсан орос үгтэй байсан. Жишээ нь шприц, радио, телевиз, кино, кассет, район, градус, шевро, коршонк, конверт, консеров гэх мэт... Гэтэл ардчиллын буянаар нээлттэй чөлөөт нийгэм бидэнд үйлчилснээр оффис, супер, баар, ресторан, имиж, элит, эко, экологи, мансард, маркет, вакуум, памперс, монополь, схем, такс, анкет, рулет, хаус, хотел, таун, конштракшн, энтертайнмент, лизинг, линз, моргеж, меню, бойлуур, интернет, интерьер, экстерьер, кайф, канон, нотариат, рс gаме... гээд л нөгөө социализмын үеийн орос үгнээсээ хэд дахин давсан гадаад үг хэллэг эх хэлэнд маань чимэг бус согог нэмсээр, нэмэгдсээр байна. Бас солонгос, хятад хаяг нэрүүд ханз энэ тэр үсгээрээ үргэлжилнэ. Монгол хүн ойлгоход бэрх, бүр хятад, солонгосын нэг хотод яваа мэт дүр зураг харагдана. Хөдөөний хүн бол хотод дэлгүүр ч олж орж чадахааргүй болж, дэлгүүр гэж хаягаа бичихийн оронд “shop” гээд биччихнэ. Уг нь хууль дүрмээ мэддэг биелүүлдэгсэн бол Төрийн албан ёсны хэлний тухай хууль гэж байх. Тэр хуулийн хоёрдугаар бүлэг тавдугаар зүйлийн долоод “Хот суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээрийг Англи хэлээр давхар бичиж болно гэж заасан байх юм. Гэтэл манайхан англи хэлээр давхар бичнэ гэснийг нь Англи хэлээр бичээд Монгол хэлээр давхар бичиж болно гээд эсрэгээр нь ойлгосон бололтой харагдах юм. Ихэнх нэр, хаягууд Англи хэлээр харин хааяа нэг хаяг Монгол хэлээр давхар бичсэн нь харагдах.
Ардын уран зохиолч Тангадын Галсан нэгэнтээ Эх орныхоо нийслэлд алхаж явахад дундад зууны үеийн арабт явж байгаа юм шиг л ханз, арав гээд л гадаад хаяг үргэлжилсээр... гэсэн бол хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнэ “Монгол монголоороо үлдэхэд эх хэлний дархлаа чухал. Даяаршил гэж ярьж байгаа ч даяарших, даяаршихгүй юм гэж байна” гэж бичсэнийг санахад буруудахгүй.
...Эх хэлнээ гадны үг орж үгсийн санг баяжуулах нь бүх хэлэнд байдаг үзэгдэл тул харийн үг бүхнийг нүд үзүүрлэн гадуурхаж болохгүй. Тэдгээр үгсийг аль болох утгачлан орчуулж, нэршүүлж заншихын зэрэгцээ яахын аргагүй нутагшсан үгсийг хэл шинжлэлд мөрддөг хуулийн дагуу дуудлагаар нь бичиж мөрдөх нь зөв юм. Харин гадаад үгсийг толилох, нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тогтоох, баталж мөрдүүлэх, жигдлэн хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх гээд шийдэж цэгцлэх ажил хэл шинжээч бидэнд байна... хэмээн хэл шинжлэлийн магистр Б.Ариунтуяа /” Өдрийн сонин” 2008 он/ бичсэн байх юм. Хуульд зааснаар бол төрийн хэлний зөвлөл гэж байх. Тэр зөвлөлийн ажил үүргийн хуваарийг дээрх хуулийн хоёрдугаар зүйлийн зургадугаар зүйлд заажээ. Үүнд: “Олон улсад нийтлэг хэрэглэгддэг нэр томьёог орчин цагийн Монгол хэлний нэр томьёонд шинжлэх ухааны үндэслэлтэй хөрвүүлэх, утгачлан тайлбарлах” гэж заажээ. Энэ олон гадаад үгийн алийг нь судалж шинжлэн эх хэлнээ хөрвүүлээд байдаг юм, түүнээ хаагуур хэнд зааж сурталчлаад байдаг юм ёстой чөтгөр бүү мэд ээ.
Эндээс харахад гадны үг орж ирж нутагших нь байдаг ч манайд арай л дэндээд байгааг хэн хүнгүй л харж байна. Иргэд нь чамирхаж гангараад ч юмуу гадаад үгээр ярьдаг байж гэж бодоход нийслэлийн байшин бүрийн буланд буй гадаад хаягийг юу гэх вэ? Нийслэлийн захирагчийн албанаас ч билүү байгууллагын хаяг, нэрийг заавал монголоор бичих гэсэн нэг захирамж гаргаж байсныг санаж байна. Энэ захирамж уг нь хэвээрээ л баймаар. Гэвч гадаад нэртэй, юу гэж буй нь бүү мэд гадаад үсэгтэй хаяг нэрүүд үргэлжилсээр байгааг харахад цаасан дээр бичигддэг дарга нарын гарын үсэгтэй тушаал зааврын нэг болоод л дарагдсан бололтой.
Тиймээс муу ёрлож буй юм биш. Хэдэн жилийн дараа эх сайхан Монгол хэл минь мөхөж буй хэлний тоонд орсон байвал гайхаад байх хэрэггүй болж. Учир нь хэлийг чинь мөхөж буй хэлэнд орууллаа шүү гэж бидэнд хэн нэгэн ирж хэлэхгүй. Харин хэл соёлын асуудал нь аажмаар цаг хугацааны эрхээр л дарагдаж үгүй болдог шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Айлын шоовдор хүүхэд шиг ад үзэгдсэн эх хэлээ аврах үүрэг та бидний нуруун дээр ирсэн бус уу. Үүний тулд хамгийн эхлээд эх хэлнийхээ хуулийг өөрчлөх ёстой байх. Хууль нь үлбэгэр дорой, арга ядсан биш Монгол нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүхний ядаж нэр хаягийг зөвхөн монголоор бичнэ гэсэн хууль байх нь зүйд нийцмээр. Гадаадаар хаягаа бичсэнийг нь торгосон ч яадаг юм. Бид Монгол нутагтаа байгаа атал яагаад гадаад хаяг уншиж явах учиртай гэж...
Эх хэлний хуулиа өөрчлөх, хэлээ зааж сургах, хайрлах,хамгаалах эх хэлний утга учрыг ойлгуулах гээд хэл соёлоо дээдлэх талаар жаахан ч гэсэн ажил хийхгүй бол чимээгүй тахал эх хэлийг минь, цаашлаад эх орныг минь залгихаар хаалга тогшоод байгаа юм биш биз. Бид эх сайхан монгол хэлээ эвдэж, хэл ээдрэм харийн үгэнд найр тавьсаар байх уу?
Д.Цэнд
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Yanaa bodmoor l yum bn
ReplyDeleteBi bas ayagui ih gadaad ug holij yaridagshdee
Bas ene kirilleer bish latinaaar galiglaj bicheed bur surchij
Монгол хэлээ устгахгүй байх үүрэгтэйгээ бид ухамсарлах хэрэгтэй. Хүн бүр хичээе.
ReplyDelete