Oct 17, 2010

4. АЛДААНААС СЭРЭМЖИЛЬЕ

4. АЛДААНААС СЭРЭМЖИЛЬЕ

Зарим х
үн алдаа хийсэндээ ичдэг. Миний хувьд бол өөрийн алдааг ухамсарлах нь бахархлын уг сурвалж болдог юм... Алдаж онох нь ичгэвтэр биш, алдаагаа засаж залруулж чадахгүй байх нь ичгэвтэр.
Жорж Сорос

Х
үн алдаж онож байж юм сурдаг бололтой. Энэ зүйл орчуулгын ажилд нэгэн адил хамаарах болов уу. Би хувьд алд дэлмээр алдаж эндэж байж энэ ажлыг өчүүхэн төсөөлөх болсон юм.
Мэргэн х
үн бусдын алдаанаас сурдаг, тэнэг хүн өөрийн алдаанаас сурдаг гэх юм билээ. Гэвч энэ өгүүлэлд сэдэл болгож иш татсан үгийг үзэхэд ухаантан мэргэд ч алдаж онох нь аль овоо байдаг шиг. Ямар ч атугай мэргэн дүү нар минь миний мэтийн тэнэг хүний алдаанаас юм сураасай гэсэн санаагаар энэ бяцхан өгүүллийг тэрлэх аядав.

Орчуулгад нэг
үгийн оноолт буруу болсон байвал тэр өгүүлбэр буруу болно. Уул үг ньтухайн зохиолд олон давтагдаж тууш гарсаy үг байвал мөнөөхөн зохиолын утга санаа бүрэн алдагдах аюул буй. Энэ тухай: Тухайн орчуулгын хувь заяа төдийгүй, орчуулагчийн өөрийн нь уран бүтээлийн хувь заяа ганц үгээс шалтгаалах нь бий гэж Оросын орчуулгын онолч Лев Гинзбур өгүүлжээ. Оросын зохиолч, орчуулагч, орчуулгын онолч К.Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо дээр өгүүлснийг нотлох нэгэн сонин жишээ иш татсан байдгийг сийрүүлбэл:
...................

Оросын гарамгай сайн орчуулагч Валентин Сметаныч (Стенич) Францын зохиолч Шарль-Луи Филиппийн нэгэн романыг герман хэлнээс дам орчуулахдаа эхний хэсэгт нэгэн залуу б
үсгүй Парисаас бөглүү зэлүүд хөдөө нутагт суудаг өвөг эцэгтээ мөнгө явуулаад: Та эмээгийн үйлийг үзэхээ больж, энэ мөнгөөр бүсгүйчүүл дээр очиж бай гэж хүн үнэмшмээргүй жигтэй хачин зөвлөлгөө өгснөөр орчуулан буулгасан байжээ. Орчуулагч дээрх өгүүлбэрээс уламжлан бүсгүйг Парисын амьдралд зан нь эвдэрсэн юм байх гэж бодоод цаашид бүсгүйн бүх зан байдлыг эрээгээ алдсан ичгүүр сонжуургүй өнгө аястай болгож үзүүлсэн байна. Хэдэн жилийн дараа орчуулагч уг зохиолыг эх хэлээр нь уншиж үзээд тэр бүсгүйн өвөөдөө мөнгө явуулахдаа залуу бүсгүйчүүлтэй завхайр гээгүй, гагцхүү эмээгээ гэр ахуйн ажлаар ядраахгүйн тулд зарц хүүхэн хөлсөлж ав гэсэн байсныг мэдэж их гайхсан гэнэ. (К.Чуковский. Высокое искусство.Москва 1968. 13-14дэх талд үз.)

Орчуулагч яагаад ийм алдаа гаргахад х
үрснийг Корней Иванович тайлбарласангүй. Үүнийг хожим оросын орчуулын онолч Л.К.Латышев ''Курс перевода" (Орчуулгын хичээл) номдоо (Л.К.Латышев. Курс перевода. Москва, "Международные отношения", 1981) тайлбарлажээ. Юу вэ гэвэл das Madchen гэдэг герман үг бүсгүй гэдэг гол утгатайгаас гадна зарц, шивэгчин гэсэн дам утгатай байдаг аж. Ядахдаа сүүлийн үед энэ das Madchen гэдэг үгийн шивэгчин гэдэг утга нь баахан хуучирч, ийм утгаар хэрэглэгдэх нь ихэд цөөрсөн байжээ. Тэгээд орчуулагч нь шивэгчин гэснийг бүсгүй гэж өчүүхэн ташаа ойлгосноос хамаг хэрэг мандсан юм байна.

Шинэ залуу орчуулагч нар адил буюу ойролцоо бичлэг, дуудлагатай
үгдээр алдах нь элбэг байдаг бололтой. Энд миний өөрийн практикт тохиолдож байсан зарим жишээг иш татъя.

Нэгэн улс т
өрийн номын орчуулгыг хянаж байхад переговоры гэдгийг хэлэлцээ гэж зөв орчуулсан мөртлөө хэдхэн мөрийн дараа приговор буюу таслан шийтгэх тогтоол гэсэн үгийг мөн хэлэлцээ гэж орчуулсан байв. Мөн тэр залуугийн орчуулсан эмнэлгийн талын нэг номд санаторий буюу сувиллын газар гэдэг үгийг санитария гэдэг үгтэй андуурсан бололтой, ариун цэврийн газар гэж орчуулсан байлаа.
Иймэрх
үү зуйл дээр залуу орчуулагч байтугай хашир туршлагатай орчуулагч хүртэл алдах явдал байдаг. Манай нэгэн нэртэй сайн орчуулагч кобель буюу эр нохой-г кобыла-тай андууран гүү гэж –орчуулсныг эрдэмтэн Ү.Нямдорж ажиглаж тэмдэглэсэн юм.

Нэгэн залуу орчуулагч:
Маленькие крепкие груди
гэснийг
Бяцхан бадриун цээж
гэж орчуулсан байв. Энэ гурван
үгэнд найруулгын нэг, утгын нэг, ийм хоёр алдаа байна. Нэгд бяцхан гэж жижигхэн гэсэн үг биздээ? Бадриун гэдэг нь тольд тайлснаар бүдүүн, том гэсэн үг юм байна. Ингэхлээр бяцхан бадриун цээж гэсэн нь жижигхэн том цээж гэсэн огт утгагүй үг болжээ. Хоёрт груди гэсэн нь энд хэрэглэсэн утгаараа цээж бус, хөх, мээм гэсэн утгатай нь маленькие крепкие груди гэж олон тоон дээр хэрэглэснээс ч тодорхой байна. Үүнийг чийрэг бяцхан хөх (эсвэл мээм) гэх ёстой байж.

Эмнэлгийн нэг номын орчуулгыг хянаж байхад:
В присутствии инсулина глюкоза способна проникатъ сквозь
клеточную мембрану гэснийг
Цус харвах уед глюкоз нь эсийн хальсанд нэвтрэн орох чадалтай
гэж орчуулсан байв. Энд эхдээ инсулин гэж байхад инсульт гэж ташаа харжээ. Дээрх
өгүүлбэрийг зүй нь:
Инсулин байж байвал глюкоз эсийн хальсаар нэвтрэх чадвартай
гэж орчуулах ёстой байж.

Иймэрх
үү тохиолдол нэн элбэг байдаг тул жишээг үүгээр хязгаарлаад хэрэв орчуулагч анхаарлаа дайчлан төвлөрүүлбэл иймэрхүү алдаанаас зайлсхийж бүрэн болно гэдгийг сануулъя.

Хэлний мэдлэг, ер
өнхий боловсрол дутсанаас болж алдах явдал бас л багагүй байдаг даа. Орчуулагч хүн зөвхөн гадаад хэл, эх хэлээ сайн мэдэхээр үл барам ерөнхий боловсрол сайтай байх ёстой гэж Б.Ринчен гуай үргэлж сануулан дурьддагсан.

"Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар "Х
үмүүжлийн тухай харилцан яриа" номын орчуулгыг хянан найруулж байтал:
Ребенок кричал что есть мочи
гэснийг
Х
үүхэд шээс хүрээд байна гэж хашгирав
хэмээн орчуулсан байж билээ. Х
өх инээд хүрмээр. Энд мочь гэдэг үгийт моча буюу шээс гэдэг үгтэй андуурчээ. Уг нь орчуулагч залхууралгүй толь сөхөж үзсэн бол ОМТ-д МОЧЬ-II- ыг чадал, тэнхээ гэж тайлаад кричать что есть мочи - хар тэнхээгээрээ хашгирах гэсэн жишээ авсныг үзэж болох байв.

EAGLE TV-д ажиллаж байхад нэгэн орчуулагчийн навтрагат:
Абрахам Линкольн боолчуудыг устгасан
гэсэн
өгүүлбэр дайралдав.
Оросоор Авраам Линкольн гэж бичдэгийг эс
өгүүлэн орхиё. Харин боолчуудыг устгасан гэдэг нь тун гайхалтай санагдлаа. Миний мэдэхээр Линкольн боолчуудыг устгаагүй, боолчлолыг устгаж, боолчуудыг чөлөөлсөн байж таарна. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод редакгор Итгэлээс лавлахад мэдээжээр эхдээ боолчлолыг устгасан гэсэн байжээ. Энд орчуулагч Америкийн ТВ-д ажиллаж байгаа хүн мөртлеө америкийн түүхийн ийм наад захын юм мэдэхгүй байгаагаа харуулжээ.

Ер нь гадаад хэлийг ялангуяа насанд х
үрсэн хойноо сурсан хүн нилээд сайн мэддэг болсон ч мэднэ чадна гэж бардах аргагүй байдаг учир өчүүхэн төдий эргэлзээ төрвөл залхууралгүй толь бичиг үзэх юм уу хүнээс асууж байх нь зүйтэйг сануулан дурьдалтай.

Эр
үүл мэндийн холбогдолтой нэг номд:
При изометрических упражнениях мышцы сокрашаются, не сообщая движения суставам и конечностям
гэснийг
Тууштай дасгалын
үед булчингууд үе ба үзүүр төгсгөлийн хэсэгт хөдөлгөөнийг мэдэгдэлгүйгээр агшдаг
гэж орчуулсан байв.

Энд конечности гэдгийг
үзүүр төгсгөл гэж орчуулсан нь сонин байна. Энэ бол илт хэлний мэдлэг дутсаных. ОМТ-д тайлснаар энэ нь мөч гэсэн үг юм. Тэгэхдээ цаг хугацааны мөч бус, хүн амьтны мөч буюу хүний гар, хөлийг хэлж байгаа юм.

Жич дээрх
өгүүлбэрийн изометрические упражнения гэдэг нь угтаа биеэ хөдөлгөхгүй булчингаа хүчлэх дасгалыг хэлж буй. Жишээ нь та хоёр гараараа гулууз юм уу төмөр хоолой атгаад түүнийгээ сунгах гэж байгаа юм шиг хоёр тийш нь хүчлэн татах юм уу богиносгох гэж байгаа юм шиг дотогш нь хүчлэн шахвал тийм дасгал болно. Иймд изометрические гэдэг үгийг орчуулалгүй орхиод тайлбар зүүсэн бол дээр гэж бодно. Ингээд уг өгүүлбэрийг зүй нь:
Изометрик дасгал хийхэд
үе мөчөө хөдөлгөлгүй булчингаа хүчлэн агшаана гэвэл утга нь ойртох байж.

Уг номоос бас нэгэн жишээ иш татъя:
Производным белка в наших клетках являются также гормоны и генетико-направляющие соединения. Наши произволные и непроизволные движения совершаются мышицами, которые также состоит из белка гэснийг
Бидний эс
үүд дэх уураг, бас гормонууд, генийн чиглүүлэгч нэгдлүүдийг үүсмэл гэдэг. Бидний үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөнийг бас л уургаас тогтдог булчингууд хийж гуйцэтгэдэг
гэж орчуулсан байв. Энд эхний
өгүүлбэрийг ерөөсөө буруу ойлгосныг түр үл өгүүлэн производные гэснийг үүсмэл гэж зөв орчуулсныг анхааръя. Гэтэл ганцхан мөрийн дор байгаа произвольные и непроизвольные движения гэснийг үүсмэл ба үүсмэл бус хөдөлгөөн гэж орчуулсан нь сонин байна. Энэ алдааг орчуулагчийн сэтгэл зүйтэй холбон тайлбарлаж болох мэт. Производный гэдгийг үүсмэл гэж орчуулчихаад байтал тэр дорхноо произвольные и непроизвольные гэж үг гараад ирэхлээр түрүүчийн үг орчуулагчийн толгойноос гарч амжаагүй байсан учир дараачийн ойролцоо бичлэг, дуудлагатай үгийг мөн дээрх үг маань гэж андуурчээ. Дээрх хэсгийг зүй нь:

Бидний эс
үүд дэх даавар, бас генийн чиглүүлэгч нэгдэл нь уургаас уусмэл юм. Биднии санаатай буюу санамсаргүй хөдөлгөөнийг бас л уургаас бүрдсэн булчин хийж гуйцэтгэдэг
гэх ёстой байж.

Орос болон
Өрнөдийн орнуудад орчуулагчийн хөдөлмөрийг сэтгэлгээтэй нь холбон судалсан зүйл багагүй байдаг бололтой. Манайд ийм юм ихээхэн үгүйлэгдэж байна гэснээр энэ бяцхан тэмдэглэлээ дуусгая.

2005 он


2 comments:

  1. deerh niitleliig unshaad uneheer aidas hurch bna shuu.... ter tom mundag orchuulagchdiin hemjeend hurch ochihod hol bna daa~~~~

    ReplyDelete
  2. Хамгийн гол нь залхуурахгүй л байх хэрэгтэй. Өчүүхэн төдий ойлгогдохгүй ч юм уу эргэлзээтэй юм гарвал заавал энд тэндээс уншиж судалж хүн амьтнаас асууж лавлаж л байх хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн бизнесийн нөхцөлд юм болгоныг нарийвчлаад явах цаг зав үйлчлүүлэгчид маань заримдаа олгодоггүй шүү.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...