англи орчуулгатай
Та бол хайрыг авахын төлөө
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу
Өнө эртний цагаас эхлэсэн Их Эзэний минь агуу хайр
Бидний уулзалтаар дамжуулан үр жимсийг гарган
Энэ хорвоо дэлхий дээр таны амьдарч байгаа тань
Бид бүхэнд үнэхээрийн баяр хөөрийг авчирдаг
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Гайхамшигт тэр хайрыг та авч байна уу
Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ
Гайхамшигт тэр хайрыг та авч байна уу
Монголын Христийн Дууны Хороо 1999
Магтаалын дуу
2003 он
Энэ орчуулгын дууны эх 당신은 사랑받기 위해 태어난 사람 “Та хайрлуулах хувьтай хүн” дууны үг аяыг 1997 онд БНСУ-ын иргэн И Минсоб зохиожээ. Анх Өмнөд Солонгосын Протестант шашны итгэгч нар л дуулдаг байсан боловч удалгүй Солонгос даяар дуулагдах болсон байна. Энэ дууг сурталчилгааны дүрс бичлэгт хүртэл ашиглаж байжээ. Эдүгээ Өмнөд Солонгост хамгийн их дэлгэрсэн Ивээлийн дуу болсон билээ. Олон дуучин энэ дууг дуулж цомогтоо оруулж байснаас гадна, энэ дууны хариу болгож 또 하나의 열매를 바라시며 “Өөр үр жимс хүлээн” гэдэг дуу бас зохиогджээ.
Тус дууны монгол орчуулга Монголын Христийн Дууны Хорооноос гаргасан “Магтаалын дуу” номын 262-т ноттойгоо байдаг. Сайхан дууг орчуулахдаа эх хэлээ эвдэж, “хайр өгөх”, “хайр авах”, “хайр амсах” гэснээс гадна “амьдралдаа” гэхийг “өөрийн амьдралдаа” гэх зэргээр хэд хэдэн алдаа гаргажээ. Монголд бас энэ дууг мэддэг, дуулдаг хүн чамгүй олон болсон боловч энэ мэт алдааг засаж залруулахгүй байгаа нь харамсалтай. Сайхан аялгуутай уг дууны утгыг нь алдуулалгүйгээр, эх хэлэндээ арай ойртуулж орчуулах гэж оролдсоноо танилцуулъя.
이민섭 - 당신은 사랑받기 위해 태어난 사람
당신은 사랑 받기 위해 태어난 사람
당신의 삶 속에서 그 사랑 받고 있지요
당신은 사랑 받기 위해 태어난 사람
당신의 삶 속에서 그 사랑 받고 있지요
태초부터 시작된 하나님의 사랑은
우리의 만남을 통해 열매를 맺고
당신이 이 세상에 존재함으로 인해
우리에게 얼마나 큰 기쁨이 되는지
당신은 사랑 받기위해 태어난 사람
지금도 그 사랑 받고 있지요
당신은 사랑 받기 위해 태어난 사람
지금도 그 사랑 받고 있지요
Та хайрлуулах хувьтай хүн
Та бол хайрлуулах хувьтай төрсөн хүн билээ
Гэгээн энэ л хайрыг та мэдэрч байна уу?
Та бол хайрлуулах хувьтай төрсөн хүн билээ
Гэгээн энэ л хайрыг та мэдэрч байна уу?
Өнө эртнээс эхтэй ТАны минь агуу хайр
Үргэлж сэтгэлээсээ уулзахад үр жимсээ өгдөг
Энэ дэлхийд хамтдаа оршин байгаа тань
Эгэлгүй баяр хөөрийг бидэнд бэлэглэдэг
Та бол хайрлуулах хувьтай төрсөн хүн билээ
Ариун энэ л хайрыг та мэдэрч байна уу?
Та бол хайрлуулах хувьтай төрсөн хүн билээ
Ариун энэ л хайрыг та мэдэрч байна уу?
япон хэлээр
рептэй
төгөлдөр хуурын ая
Өөр үр жимс хүлээн
Сүүлийнх нь дээрдсэн байна.
ReplyDeletekkk uuchlaara eniig orchuulahdaa bur yamarch bhgui ugiig ahsiglan orchuuljee anhnii orchuulaga ni utga bolon ug ni niitsej bna
ReplyDeletejishee n?
ReplyDeleteduu ni bna uu? mp3-r?
ReplyDelete